Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: УИХ-д нэг хүний төлөөлөлтэй ч гэсэн бидний ард салбар бүрийн мэргэжилтнүүд байдаг

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Хөдөлмөрийн Үндэсний Намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн эцэслэн батлагдаж, Анхдугаар чуулган хаалтаа хийх гэж байна.
“Зөв ХҮН электорат” эвсэл, ХҮН-ын төлөөллийн хувьд зарим шаардлагыг тавьж ажиллана. Намрын ээлжит чуулганаар нэлээд олон шинэчлэлүүдийн хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Хэдийгээр бид УИХ-д нэг хүний төлөөлөлтэй ч гэсэн бидний ард салбар бүрийн мэргэжилтнүүд байдаг.

Бид дараах таван чиглэлээр шинэчлэл хийх хуулийн төслийг хэлэлцүүлэх хүсэлт өгсөн байгаа.

  1. Тэтгэврийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд төрөөс тэтгэврийн шинэчлэлийн бодлого баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина.
  2. Санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлнэ. Үүний хүрээнд Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулий төслүүдийг тус тус өргөн барина.
  3. Боловсролын шинэчлэлийн хүрээнд Багшийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
  4. Улс төрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийг боловсруулж, чуулганаар хэлэлцүүлэх болно.
  5. Мөн Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөөд байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл: Гадаадад гацаад байгаа монголчуудын хувьд нөхцөл байдал маш хүнд боллоо. Сүүлийн саруудад нийтийн байраар хоноглож байгаа, орох оронгүй болсон гээд маш олон хүн байгаа. АНУ-аас ирэх нэг иргэн долоо орчим сая төгрөгийн зардал гаргах болоод байна. Тиймээс хилээ хэзээ нээх мэдээллээ ил тод болгомоор байна. Аль улсад, хэдэн иргэн, ямар нөхцөлд байгаа талаар ил тод мэдээлэх талаар цахим хуудас үүсгэх боломжтой гэдгийг нэг компани илэрхийлсэн.

Тиймээс гадаадал байгаа иргэдтэй холбоотой бүх мэдээллийг ил тол болгохыг шаардаж байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаа: Асуудалд орсон иргэддээ тусалж дэмжих нь монгол төрийн үүрэг. Бид шинэ Засгийн газраас шийдэмгий, төлөвлөгөөтэй арга хэмжээ авах байх гэж найдаж, хүлээж байна. Хүн бол гэнэт ачдаг мал биш. Тиймээс хэзээ, хаанаас, хэдэн иргэнээ авах төлөвлөгөөг ил тод мэдээлэх хэрэгтэй байна.

Хэрэв авчирч чадахгүй бол тухайн газар нутагт нь тусламж үзүүлмээр байна. Бид ойлгож байна, дотооддоо алдах вий гэсэн айдас, тусгаарлах байр болон эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ гээд асуудал бий. Гэхдээ энэ бүхнийг бид тодорхой төлөвлөгөөтэй байж даван туулна. Тиймээс бид энэ тал дээр дэмжиж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Ширүүн борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн замд эвдрэл үүсжээ

Долдугаар сарын 7-нд хоёр цаг үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Булган – Мөрөн чиглэлийн замын 132, 109 км орчимд эвдрэл үүсжээ. Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нийт нутгаар, мөн Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байга учраас баруун чиглэлийн орон нутгийн замд яваа жолооч нар үер усны аюул эрсдлээс болгоомжилж, эрсдэлтэй нөхцөлд замд гаралгүй, үерийн эрсдэл намжтал сум, суурин газарт хүлээхийг сануулж байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхдөл: Гадаадад гацсан 12 мянган иргэний гэр бүлийн төлөөлөл УОК-т шаардлага хүргүүлнэ

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ болон гадаадад гацсан иргэдийн ар гэрийн төлөөллөөс Гадаадад гацсан Монголчуудын байдал хурцдаж байгаа тухай мэдээлэл хийлээ.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл: Гадаадад гацсан 12 мянган иргэний гэр бүлийн төлөөлөл УОК-т шаардлага хүргүүлнэ. Манай зөвлөл 2014 онд байгуулагдсан гадаадад амьдардаг 200 гаруй мянга монголчуудыг төлөөлдөг хамгийн том байгууллага. Бидний зүгээс гадаадад гацсан иргэдээ яаралтай авчрах тал дээр тодорхой төлөвлөгөө гаргаач ээ гэсэн шаардлагыг тавьж байгаа. Шаардлага хүргэхээсээ өмнө олон нийтийн дунд байгаа ташаа ойлголтыг эвдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, гадаадад гацсан 12 мянган иргэн гадаадад түр хугацаагаар зорчиж буй хүмүүс. Тэдгээрийн дийлэнх нь гэр бүлээ тэжээх, боловсрол эзэмших, эмчилгээ хийлгэх гэж түр хугацаагаар явсан. Хоёрдугаарт, эдгээр иргэд улсын зардлаар ирэх гэж байна гэсэн ташаа ойлголт. Вирус тархсан Ухань хотод сурдаг оюутнуудыг л улсын зардлаар авчирсан. Түүнээс хойшхи бүх иргэд мөнгөө төлөөд ирж байгаа гэдгийг ойлгоорой. Гуравдугаарт, УОК чадлынхаа хирээр хүмүүсээ татаж байна гэсэн ташаа мэдээлэл өгч байна. Монгол Улсад хангалттай нөөц бололцоо байна. Бид нар зөвхөн МИАТ-ын онгоцоор нисэх биш олон улсын нислэгийн эрхтэй дотоодын агаарын тээврийн компаниудаа яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Бас гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглахгүй байгаа юм бэ гэсэн шаардлага тавьж байгаа. Гадаадын агаарын тээврийн компаниуд нисэхэд бэлэн байгаа. Гадаадад гацсан иргэд өөрсдийн санаачлагаар эдгээр компаниудтай холбогдоход бэлэн гэсэн хариугаа өгсөн. Тухайлбал Америк, Бельги, Малайз, Өмнөд Солонгосын агаарын тээврийн компаниуд нисэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн. Энэ хүсэлтээ УОК-т хүргүүлсэн ч ямар ч хариу өгөөгүй. Түүнчлэн Монголд тусгаарлах байр хүрэлцээгүй гэх ташаа ойлголтыг өгч байгаа. Гэтэл Монголын зочид буудлуудын холбооноос мэдэгдэл гаргаж гадаадад гацсан иргэдийг хүлээн авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Манай байгууллагаас 500 гаруй хүний дунд судалгаа хийсэн. Олон нийтийн дунд мөнгөтэй хүмүүс нь тусгай нислэгээр ирээд байна гэсэн хардалт байна. Тиймээс тусгай нислэгээр ирж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ил болго гэсэн шаардлагыг тавьж байна.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Хөтөлбөр хөгжлийн хорооны дарга Б.Энхгэрэл: Гадаадад гацсан хүмүүсийн нөхцөл байдал маш хүнд байна. Ирж байгаа хүмүүс яг тэр таван шалгуурт нь нийцэж байна уу гэдэг нь бас эргэлзээтэй байна. Ер нь Монгол хүмүүсээ энэ таван шалгуураар алагчлах хэрэгггүй гэж үзэж байна. Гадаадад байгаа оюутнууд манай байгууллага руу хандаж байна. Америкт гэхэд хэрэв хичээл нь цахимаар орвол гадаад оюутнуудыг нутаг буцах шаардлага тавьж байгаа. Мөн Унгарт сургуулиа төгссөн 78 оюутны тэтгэлэг цуцлагдсан хүнд байдалд ороод байна. Тусгай үүргийн онгоцны нислэгийн тийз маш үнэтэй байна. Нэг гэр бүлийн хоёр хүн гаднаас ирнэ гэвэл дор хаяж 10 сая төгрөг хэрэгтэй. Ирээд бараг нэг сар тусгаарлагдана гэхээр тухайн хүн ажлаа алдах эрсдэлд орж байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна

Өнөөдөр НОБГ, НБОГ, НЭМГ, НМХГ-ууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэсгийн дарга Д.Цэнд-Аюуш, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Нийслэлийн байгаль орчин газрын ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар оролцлоо.

17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: ” Баяр наадмын амралтын өдрүүд олон хоног үргэлжилнэ. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ өдрүүдэд байнгын бороотой, аянга буух төлөвтэй байна. Зарим үед салхины хурд 16-17м/секундэд хүрнэ. Нийслэлийн иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарч, цаг агаарын мэдээллийг тогтмол авах хэрэгтэй. Гол уснаас хол байх, хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Үер ус ны үеэр цахилгааны утастай харьцахгүй байх, баталгаатай гүүр, гарцаар явахыг зөвлөе. Ер нь бол тогтоол усанд орох, сэлэх, ойр байрлахыг хориглосон байгаа. Гол дагуу 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-н хүртэл завьт эргүүл ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хар усан тохойгоос Нисэхийн эцэс хүртэл 50 орчим км газарт хөдөлгөөнт эргүүлийн аврах анги 105-ын завьт эргүүл, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын алба хаагчид Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, гол дагуу хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч байгаа. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт 10 хүнийг гол усны аюулаас авран хамгаалсан. Богино хугацааны аадар бороонд голын усны түвшин эрс нэмэгдэж, энэ үед хүний амь нас секунд, минутаар хэмжигддэг учраас аврагчид байнга байх хэрэгтэй байна. 17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон ба тэдгээрийн нэг нь гурван настай хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Долдугаар сарын 10-16-ны 08:00 цаг хүртэл ОБЕГ-ын 2046 албан хаагч, 56 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллана. Энэ удаагийн баяр наадамд олон хүн цуглахгүй. Холбогдох байгууллагууд чиглэлийнхээ дагуу онцгой анхаарч ажиллана” гэлээ.

18 байршил бүхий газарт үер, уснаас сэрэмжлүүлэх самбар байршуулжээ

Нийслэлийн байгаль орчны газрын ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин: “18 байршил бүхий газарт үер, уснаас сэрэмжлүүлэх самбар байршуулсан. Энэ нь гүн нь тодорхойгүй гол, нуур, цөөрөмд байршуулсан. Үүнд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ухагдсаас үүссэн гол нуурын байршлуудадщ мөн Туул гол дагуу байршуулсан. Хоёр байршилд түймрийн зурвасыг сэргээсэн. Энэ нь Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт 800 метрийн түймрийн зурвас, Шаргаморьтын дээдхэнд 1200 метр зурвасыг сэргээж гүйцэтгэсэн байна” гэв.

Баяр наадмаар 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэсгийн дарга Д.Цэнд-Аюуш: “Баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл өгье. Энэ үеэр 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна. Хяналт шалгалтыг Хүй 7 худаг, 13-р зуун цогцолбор, Багануур дүүргийн 40 жилийн ойн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Автотээврийн шалган нэвтрүүлэн ирж байгаа мал, амьтанд шалгалт хийнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ их гардаг. Үүнд хяналт тавина. Хэрэглэх ундны ус, оролцож буй хүмүүс байгаа тэдгээрт хэрэглэж буй хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьна. Ажиллаж буй эмнэлгийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана” гэлээ.

Баяр нааадмын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд ажилдаг журмаараа ажиллана

Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: “2020 оны нэгдүгээр сарын 19-нөөс хойшхи нийт ажиглалтанд 12392 хүнийг авсан байна. Одоо тусгаарлах ажиглалт байранд нийт 2995 хүн байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллээр 16 галт тэргээр 6992 зорчигч, 18 нислэгээр 1232 зорчигч, авто тээврийн 225 тээврийн хэрэгслээр 6500 зорчигч хяналтанд хамрагдсан байна. Гуравдугаар сарын 24-нөөс хойш гэрийн ажиглалтын тусгаарлалтад 5968 хүнийг хяналтад авсан байна. Өнөөдрийн байдлаар 757 хүн өрхийн эрүүл мэндийн төвд гэрээр хяналтад байна. 5211 хүн хугацаа нь дуусч хяналтаас гарсан байна. 115 өрхийн эрүүл мэндийн төвд гэрээр ажиглалтад байгаа хүмүүс байна. Баяр наадмын өдрүүдээр дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, дотрын кабинет, мэс заслын кабинет, гэмтлийн кабинетүүд ажиллана. Өглөө 9 цагаас 16 цагийн хооронд ажиллана. Шүд эрүү нүүрний төв бас ажиллана. Харин нэгдсэн эмнэлгүүд маань ажилдаг журмаараа ажиллана” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ



Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-09-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! НОМЫН САНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Байгууллагад :
• Биеийн халуун үзэх
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөж үйлчлэх
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
• Агаар чийгшүүлэгч байршуулах
• Номыг аль болох цахимжуулах
• Номонд хавчуурга хийх
• 1л усанд 25мл белизна хийж номын тавиур, компьютер, ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Бээлий өмсөх
• Номоо шүлсдэж эргүүлэхгүй байх
• Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Ширээн дээр хувийн эд зүйлсээ гаргаж тавихгүй байх
• Хоол идэхгүй байх

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Н.Энхжаргал: Төрийн үйлчилгээ авах гэж олон цонхон дээр дугаарладаг тэр л байдал руугаа УХРАХ гээд байна

“Гэрэгэ системс” компани Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн бүх салбаруудаас “Гэрэгэ Киоск” автомат ма­шинуу­даа ирэх долоо хоногт багтааж татахаар болсон тухай асуудал цахим орчинд мэдээлэгдээд байсан. Цахим орчинд гарсан мэдээллийг тодруулахаар “Гэрэгэ сис­темс” компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргалтай хол­богдон ярилцлага авлаа.

– Ямаршалтгаанаар танай компани киоск машинуу­даа татахаар болсон бэ?

-Үнэхээр бид цөхөрсөн учир ийм мэдээллийг олон нийтэд зарлалаа. Авто Тээврийн Үндэсний Төв (АТҮТ) нь “Хөсөг трейд”, “Таван Ган”, “Синчи Ойл”, “Уран Ган”, 22-ийн товчооны “Авто Тээврийн Цогцолбор”, “Да Хүрээ” зэрэг газруудад талбай түрээсэлж үйл ажил­лагаагаа явуулдаг. АТҮТ-ийн түрээсэлдэг тал­байд манайх киоскуудаа ажиллуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд нэг ч асуудал яриагүй, харин ч манай үйл ажиллагаанд хувь нэмэр болж байна хэмээн үзэж байсан компаниуд Гэрэгэ Киоскоор энэ оны гуравдугаар сараас жолоочийн албан жур­мын даатгал зарж эхэлснээс хойш гэнэт биднээс түрээсийн төлбөр өг гэж их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн.Өнөөдөр бид 50 байршилд 80 киоск зөвхөн Улаанбаатар хотноо ажил­луулж байна. Хувийн бай­гууллагууд манай киоскийг худалдаж авч байршуулдаг. Жишээ нь, ХАС Банк ба Тэнгэр Даатгал компаниуд 30 киоскийн захиалгаа өгөөд байгаа бол “Circle K” иргэдэд төрөл бүрийн төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг ойртуулах, мөн өөрсдийн худалдан авалтын тооцоогоо өөрсдөө хийгээд гарах боломжийг хангах үүд­нээс бүх салбарууддаа Гэрэгэ Киоскийг байршуулахаар су­далж, төвийн салбартаа байр­шуулж эхлээд байна. Харин бид киоскуудаа төрийн байгууллагуудад үнэ төлбөргүй байршуулдаг. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр болтол төрөөс нэг ч төгрөгний төлбөр авалгүйгээр бүх хөгжүүлэлтүүдээ өөрсдөө хийж 100% өөрсдийн зард­лаар төрийн ачааг үүрэлцэж байна гэсэн үг. Бид бас тү­рээс огт төлөхгүй гээгүй шүү дээ. Хэдийгээр АТҮТ-ийн түрээ­сэлдэг талбайд байршдаг ба давхар түрээс биднээс нэхэх боломжгүй бол­овч, даатгалын үйл ажил­лагаа явуулж байгаа учир түрээс төлөх ёстой гэс­ний дагуу хэлэлцээр хийх гэж оролдсон. Банкны АТМ гэхэд хамгийн үнэтэй байршлыг түрээс­лэхэд сард 300.000 төгрөг төлж байхад биднээс даатгал зарлаа гэж 2.5-10 сая төгрөгийн сарын түрээс нэхэх нь зах зээлийн ямар ч зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Киоскуудаа авто тээврийн салбараас татаад өөр салбарт тавьлаа гэхэд үнэндээ АТҮТ, Хөсөг Трейд, Уран Ган аль нь ч хохирохгүй. Гагцхүү өдөр болгон тээврийн хэрэгслээ барьцаалж зээл авдаг, машин зарж борлуулж амьдралаа залгуулдаг, АТҮТ-ийн энэ олон салбаруудаар өдөр бүр үйлч­лүүлж байгаа олон арван мянган иргэд хохирч, эргээд тэмдэгтийн хураамж төлөх гэж банкинд оочерлож, даатгал авах гэж бас нэг өөр цонхонд оочерлож суудаг тэр л байдал руугаа ухрах гээд байна.Өөрс­дийн эрх ашгаа бодсон хэдэн компанийн ёс зүйгүй, увайгүй байдлаас болж бид бууж өгч, салбараас гарах нь зөв үү үгүй юү гэдгийг бас эргэн бодож, хоорондоо ярилцаж л байна.

-АвтотээврийнҮндэс­ний Төв­тэй ямар гэрээнийнөхц­лөөр хамтарч ажил­ладаг вэ?

-Гэрээний дагуу бол бид технологио үнэ төлбөргүй хөгжүүлж, Авто тээврийн үндэс­ний төвийн үйл ажил­лагааг цахимжуулахад ашиг­луул­на, харин АТҮТ үйл ажил­лагаа хэвийн явуулах байр талбай, нөхцөл бололцоогоор хангана гэсэн гэрээтэй. Уг нь манай автомат машинууд ажиллаж эхэлснээр хойш автотээврийн үйл ажиллагаа хурдан шуурхай болж, иргэдийн талархлыг хү­лэ­э­гээд байгаа. Гэтэл жи­шээ нь, “Хөсөг Трейд” гэдэг байршлын эзэд манай киоскийг чирч гаргаж, түлхэж унагаад эвдэлчихсэн, одоо цагдаа дээр хэрэг нь шалгагдаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн оношилгоо буюу “Эвийн Хүлэг”, “Синчи Ойл” байршил болон Баянзүрх дүүргийн “Таван Ган” байршилд байрлах киоскийн ажилт­нуу­дыг маань түрээслүүлэгч нь хөөж ууж, хэл амаар доромжлоод байхад л бид эв эеийг хичээж, хамтран ажиллахыг хичээсээр ирсэн. Харамсалтай нь өнөөд­рийг хүртэл Автотээврийн Үндэс­ний Төвөөс эдгээр түрээс­лүү­лэгчдийг хэрхэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй олон сар боллоо. Төр засгаас Монгол Улсаа цахимжуулна, иргэддээ чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлнэ, IT чиглэлийн ком­паниудаа дэмжинэ гэсэн чамьдрал дээр хэрэгжихгүй, өөрсдийх нь дэмжлэггүй өөрийн зардлаараа хөгжүүлээд явж байгаа хэдхэн компаниудынхаа хийсэн бүтээлийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй байна. Хэдхэн түрээс­лэгч тэнгэрийн үнэ нэхэж, тех­­но­логийн компаниудыг үүд хаалгаа барихад хүргэж дарам­талж байхад “Цахим Монгол” хөтөлбөрөө дарга нар яриад л суух уу. Улс орноо өөрийн чадлаараа хөгжүүлэх гэсэн ком­паниуд эхнээсээ ийнхүү хав­чигдаж алдагдал хүлээж бай­гааг олон нийт мэдэх ёстой.

-Танайх Автотээврийн үндэс­­ний төвөөс гадна Улсын Бүртгэлийн Ерөнхий газартай хамтарч ажилладаг байх аа. Улсын бүртгэлийн лавлагаа, тэмдэгтийн хураамжийн төл­бөрийг төлдөг Гэрэгэ Киоск машинууд хотын нэлээд олон газар байршсан байгаа харагддаг ?

-Хамгийн анх манай киоскийг бүх төрлийн төлбөрийн үйл­чил­гээндээ нэвтрүүлсэн тө­рийн байгууллага нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар. Улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөрийг төлөхдөөиргэд заавалбанкинд дугаарлаж зогсох шаардлагагүй, киоск машинаар хуруугаа уншуулаад төлбөрөө төлөөд төрийн үйл­чилгээг авчихаж байгаа. Иргэд энэ үйлчилгээнд ам сайтай байсан учраас АТҮТ манайхтай хамтарч ажиллахаар болсон. Хамгийн анхны үйлчилгээ нь орон нутгийн автобусны билетийг киоскоор зарж одоо ч өдөртөө хэдэн зуун билет зарагддаг хэвээрээ. Дараа нь өргөжөөд Автотээврийн үндэс­ний төвийн бүртгэлийн хураамж, оношилгооны төлбөр, татвар, даатгал, торгууль тө­лөх ажлыг автоматжуулаад киоск машинууд дээр хуруугаа уншуулаад хураамжаа төлөөд явдаг болсон.Нэг мэдээлэл сонирхуулахад гадуур байгаа цагаан ТҮЦ машиныг хамгийн анх манай компанийн үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат санаа­чилж төрийн үйлчилгээнд нэвт­рүүлэх тухай төслөө бичээд 2011 онд төслөө тухайн үеийн шадар сайд Ш.Алтанхуягт та­­нилцуулж байлаа. Гэхдээ ТҮЦ машины төслийг өөрсдөө хэрэгжүүлэх эрхээ бид эдэлж чадаагүй юм. Тэр үед бид олон нийт рүү хандаж дуугараагүй. Гэхдээ ингэж дуугаа байс­наараа бид ёс зүйгүй үйлдлийг өөгшүүлж, өөрсдийгөө ч тэр, иргэдийг ч тэр хохироож, ТҮЦ машинууд нь ч бидний тө­сөөлж байсан шиг олон тооны үйл­чилгээг үзүүлж, арай өөр түвшинд хүрч хөгжиж чадаагүйд бид маш их харамсдаг тул энэ удаа дуугарахаар шийдсэн юм.

-Та бүхэн төрөөс ямар дэмжлэг хүсч байгаа юм бэ?

Бид үнэндээ засаг төрөөс элдэв санхүүжилт, төрийн оролцоо дэмжлэг хүсээд байгаа юм байхгүй ээ. Гэхдээ харин төрөөс бодлогоор дэмжинэ гээд байгаа бол яг хөрсөн дээрээ бууж, тэр бодлого гээч нь юу юм, яг талбар дээр киоскоо тавиад ажиллаж байгаа тэр нэг компанид тэр бодлого нь ямар хүртээлтэй байх юм энийгээ тодорхой болгооч ээ л гэж бай­гаа юм. “Дэвшилтэт аргаар төл­бөр тооцоо гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмж зэргээс зах зээлийн үнээс хэт өндөр түрээс нэхэхийг хориглох, технологи нэвтрүүлэх хүсэлт тавьж, олон сая төгрөгний хөрөнгө оруулалт хийснийх нь дараа гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа то­хиол­долд яг ямар арга хэмжээ авах эсвэл шийдэл гаргах юм, “уламжлалт” бизнес болон “технологид суурилсан шинэ бизнес”-үүд хоорондоо хэл амаа ололцохоо байхад нөгөө “Цахим Монгол” хөтөлбөрийн өгүүлбэр, заалтууд хэрхэн яаж хөрсөндөө буух юм гэдгийг л тодорхой болгомоор байна.

Анхнаасаа эхлээд л бид шантраад, за больё хувийн хэвшилтэйгээ ажиллая гээд эхэлбэл хэн энэ ажлыг хийх вэ? Мэдээж томтом төрийн аж­луудыгтендерээр авч төрийн ажлыг нугалдаг мундаг тех­нологийн компаниуд Монголд байгаа. Гэхдээ хувийн хэвшил нь “би өөрөө хийчихье ээ, харин төр Та миний энэхүү үйлчилгээг тогтвортойгоор авна, иргэдэд хүргэхэд саад тотгор хийхгүй гэдэг үүргээ л гэрээгээр хүлээ­чих” гээд байна шүү дээ. Хувийн компаниуд хийж чадаж байгаа технологийн шийдлүүдэд заа­вал төр өөрөө оролцож, тендер зарлаж, улсын болон улсын байгууллагуудаас олгож буй зээлийг үүнд зарцуулах ямар ч шаардлага байхгүй гэж би боддог.

-Киоск машинаар үйлч­лүүлсэн иргэд шимтгэл төл­дөг байх аа. Шимтгэлийн хураамжаас олдог орлогонэ­лээд ашиг өгдөг байх гэж иргэд хараад байдаг?

-Банкинд үйлчлүүлэхэд ч шимтгэл төлдөг шүү дээ. Манай киоскоор үйлчлүүлсэн иргэд 500-1000 төгрөгийн шимтгэл төлдөг. Гэхдээ 500 төгрөгийн хураамж авлаа гээд манай компани тийм ч хурдан ашиг хийхгүй нь хүн ам цөөтэй манай орны хувьд бараг тодорхой байх. Тэр тус­маа бид төрийн үйлчилгээ авч буй иргэддээ үйлчлэхдээ хэзээ ч ашгийг голчлон авч үздэггүй. Харин даатгал, үүрэн телефоны операторуу­ды­н төлбөр төлөх, зээл, бор­луулалтыг авто­­мат­­жуулах зэрэг ху­вийн хэв­шилд үзүүлэх үйл­чил­гээ­нүүдээсээ ашиг хүртэнэ гэдэг төлөвлөгөөтэй ажилладаг. Дахин давтахад, бид улсаас ма­найхыг дэмжээч ээ, зээл тус­ламж өгөөч ээ гэж гуйгаагүй. Зүгээр л хийсэн бүтээлээ саад тотгоргүйгээр төрийн байгуул­ла­гуудад байршуулж, ард иргэдийн ажлыг хөнгөвчлөхийг л хүсч байна. Уншиж буй хүний хувьд инээдтэй жижиг асуудал санагдаж магадгүй, гэхдээ одоо бид том том бодлого, хөтөл­бөр ярихаа хойш нь та­виад, асуудлуудыг жижиг том гэж ялгалгүй шийдэж, компаниудаа бодитоордэмжихийг төр болон төрийн байгууллагуудаасаа хүсч байна.

Х.Цэнд-Аюуш

Categories
мэдээ нийгэм

Шаардлагатай тохиолдол гарвал авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины уралдааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Энэ жилийн наадмаар 6 нас, эрлийз 3 нас гээд нийт 9 насны морьд уралдана. Өнөөдөр Хүй 7 худагт морь бүртгэлийн ажил эхэлжээ.

Маргааш буюу долоодугаар сарын 10-ны өдөр
07:00-11:00 цагт Хязаалан насны морьд
12:00-14:30 цагт Эрлийз дунд насны морьд
15:00-18:00 цагт Шүдлэн нас

Долоодугаар сарын 11-нд азарга 07:00 цагт, их насны морьд 12:00 цагт, эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цагт тус тус уралдана. Долоодугаар сарын 12-ны өдөр Соёолон дааага, эрлийз, бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана. Морьдыг сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг харгалзан бүртгэж уралдуулна. Морь унаач хүүхдийг оруулахдаа халуун үзэж, ариутгал халдваргүйтгэл хийнэ гэж хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул: Хурдан морины хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ч халдвар хамгаалалтын байдлыг мөрдөнө. Даатгалд хамрагдсан байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх зэрэг өмнөх жилийнх шиг шаардлагыг тавьж байна. Хурдан морины салбар комиссоос өнгөрсөн жил унаач хүүхдийн хамгаалалтын 200 хувцсыг үнэ төлбөргүй тараасан.

Тээврийн цагдаагийн алба: Цагдаагийн байгууллага хурдан морины уралдааны газарт уламжлал ёсоор олон нийтийн хэв журмыг ханган ажиллана. Цахимаар болох учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй. Автомашины зогсоолыг ашиглуулахгүй. Нэг чигийн хөдөлгөөнд оролцуулах үүднээс өмнө нь бага зэрэг өөрчлөлт оруулдаг байсан. Энэ жилийн хувьд Хүй 7 худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь хэсэг хугацаанд хязгаарлана. Хэрэв тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна. Тодруулбал, морь зурхайгаас гарах үед иргэдийн бөөгнөрөл үүсдэг учир ЭМЯ, УОК-оос гаргасан зөвлөмжийн хүрээнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хязгаарлана. Хэрэв бөөгнөрөл үүсэх нөхцөл харьцангуй гайгүй бол хязаарлахгүй.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 12142000 хүн өвчилж, 555000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 8-нд нийт 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирэс илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд болон Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ байгаа юм. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Нэг жирэмсэн эхийг ажиглах байрнаас ХӨСҮТ-д авчирч төрүүллээ, хүүтэй болсон.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагийн хугацаанд 200,000 хүн өвчилсөн нь өмнөх өдрөөс өссөн дүн буюу нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Мөн сүүлийн хоногт АНУ-д өвчлөл 50,000, Бразилд 45,000, Энэтхэгт 25,000-аар нэмэгдлээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 6,562 хүн шинээр халдвар авч 173 хүн эндлээ. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 289 хүн шинээр ажиглалтад орж, 288 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин одоогоор 2,996 хүн ажиглалтад байна. Сөүлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 261 хүн ирснээс 3 хүнийг Цэргийн эмнэлэгт тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн байгаагаас 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаар 128 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйснээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө авлаа” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: БНСУ-д өчигдөр 28 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 24 нь дотоодын халдвар, нэг нас баралт бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүмүүдэд залбиралаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба сүмд ирэх иргэдийг QR кодоор бүртгэхээр болжээ. БНХАУ-д дотоодын халдвар бүртгэгдээгүй, гаднаас зөөвөрлөгдсөн есөн тохиолдол бүртгэгдлээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоц Истанбул руу хөөрлөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 7 дугаар сарын 10-ны 01:00 цагт Улаанбаатар хотод газардана.