Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр нэр бүхий 18 албан хаагчыг шагналаа

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.

  • Шадар сайд асан Ө.Энхтүвшин
  • ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал
  • ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэгэг
  • БОАЖЯ-ны харьяа Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх
  • БХЯ-ны ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах
  • ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнодын Африкийн газрын захирал Д.Гансүх
  • Сангийн яамны ТЗУГ-ын ахлах шинжээч Ц.Энхтуяа
  • ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан
  • ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа
  • БХБЯ-ны Дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ү.Бадамсүрэн
  • БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Э.Энхтогтох
  • ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ
  • УУХҮЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч Ш.Уранчимэг
  • ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын ахлах шинжээч А.Гэрэлзаяа
  • ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Ц.Цогзолмаа
  • ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
  • ТЕГ-ын Хэлтсийн дарга С.Сэргэлэн
  • СХЗГ-ын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нарын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өглөө.
Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томиллоо

Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар анхдугаар хуралдаанаа хийж, Гадаад харилцааны яамны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов.

Б.Мөнхжин нь:

  • 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
  • 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй.
  • 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн,
  • 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе,
  • 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга,
  • 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга,
  • 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Тарваганы мах эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Д.Баттогтох


Categories
мэдээ нийгэм

Төв аймагт 40 настай эрэгтэй үерт урсаж, амиа алджээ

Төв аймгийн Зуунмод сумын төвөөс зүүн зүгт 3 км-т оршир Зүүндэлгэр багийн Баянбулаг нэгдүгээр гудамжинд үерийн усанд хүн урсаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 9-ний өдрийн 17:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 40 настай, эрэгтэй иргэн Т нас барсныг олж цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Булган аймгийн Бугат сумын нутаг аймгийн төвөөс хойд зүгт 53 км, сумын төвөөс хойд зүгт 1 км зайд орших Агьт багийн Бугатын эх хэмээх газар долдугаар сарын 08-ны өдрийн 17:05 цагт ширүүн усархаг аадар бороо, мөндөр 30 минут оржээ. Үргэлжилсэн бороо, мөндрийн улмаас үер бууж 10 айлын гэр, 7 автомашин эвдэж, есөн хурга үерт урссан тухай мэдээллийг 7-р сарын 09-ний өдрийн 21:07 цагт хүлээн авсан байна. Тус сумын Онцгой комисс очиж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орж байгаагийн улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгджээ.

Мөн Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долдугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см, Чулуут гол Өндөр-Улаан орчимд 55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см тус тус даван үерлэх төлөвтэй байна.

Түүнчлэн өнөөдөр, маргааш төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, цаашид ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон аялаж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 7-16-ны хооронд зам хааж, засвар хийнэ

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор энэ оны долоодугаар сарын 07-16-ны хооронд зам хааж, засвар хийнэ.


Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд тээврийн хэрэгсэл явна

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд хуваарийн дагуу Улаанбаатар хотоос 425, орон нутгаас 439, нэмэлтээр 106 тээврийн хэрэгсэл замд гарахаар төлөвлөгдсөн. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлд зорчигч урсгал нэмэгдэх хандлагатай байна.

Эрхэм жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоорой.

Баталгаатай, даатгалтай, хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх нь зорчигч таныг эрсдлээс хамгаална гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Аадар бороо орж, аюултай нөхцөл үүсэн тул Улаанбаатар хотоос Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгаа тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мөн мэдээлж байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр болох байсан хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан цуцлагдлаа

Хүй долоон худагт бороо ихтэй байгаа тул өнөөдрийн гурван насны морьдын уралдаан цуцлагджээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан: “Өнөөдөр үдээс өмнө салбар хороо хуралдан, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Гэвч өнөөдөр үргэлжилсэн бороотой байгаа тул хурдан морины уралдаан болох боломжгүй гэж үзлээ. Тиймээс өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдааныг цуцалж, 13-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэв.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6-ынх нь бие хүнд байгаа

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

“Коронавируст халдвараар дэлхий дахинаа 12,368,000 хүн өвчилж, 556,000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Эдгэрсэн хүний хүн 7.1 саяд хүрч, 4.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт АНУ-д 64,000, Бразилд 42,000, Энэтхэгт 25,000, Өмнөд Африкт 13,000 хүн халдвар авлаа. ОХУ-д суулийн хоногт 6,509 хүн шинээр халдвар авч, 176 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 341 хүн орж, 286 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 3,050 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6-ынх нь бие хүнд байгаа. Сүүлийн 24 цагт 119 дугаар 146 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Казахстан улсаа хочр иргэн холбогдож эмнэл зүй, эмчилгээний талаар мэдээлэл авлаа” гэв.

Х.ЕСҮ