Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Их насны моридын уралдаанд ​Завхан аймгийн Тосонцэнгэл сумын С.Баярсайханы халиун морь түрүүллээ


Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан барианд орлоо.

Түрүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сэрээтэрийн Баярсайханы халиун морь

Аман хүзүү: Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягийн цавьдар морь

Айргийн гурав: Дундговь аймгийн манлай уяач С.Чинзоригийн хээр морь

Айргийн дөрөв: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Галбадрахын бор морь

Айргийн тав: Ховд аймгийн Буянт сумын уяач Э.Батсуурийн саарал морь

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: БНХАУ-ын эх газарт Баасан гарагт дотоодын шинэ халдвар бүртгэгдээгүй

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын жиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д сүүлийн 24 цагт 59,200 гаруй тохиолдол, 799 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 3,106,000-д хүрч, нийт 132,800 гаруй хүн эндээд байна.

Бразил улсад өчигдөр 45 мянган хүн шинээр халдвар авч, 1,214 хүн уг өвчний улмаас нас барлаа. Өнөөдрийн байдлаар Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,800,000 гаруйд хүрсэн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 1,078,000 нь эдгэрсэн гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Баасан гарагт Энэтхэг улсад нийт 26,500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 793,800 гаруй боллоо. Энэтхэгт бүртгэгдсэн халдварын 60 гаруй хувь нь Шинэ Дели мужид бүртгэгдсэн байна. Мөн тус улсад хүн ам шигүү суурьшдаг бүс нутгуудад дахин хөл хорио тогтоож эхэлжээ.

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр шинээр 430 хүн коронавирусийн халдвар авжээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 243 нь Токио хотод бүртгэгдсэн байна.

Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 307 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 288 нь Виктория мужид бүртгэгджээ.

БНСУ-д өчигдөр шинээр 35 тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад сүүлийн нэг сарын хугацаанд гаднаас халдвар зөөвөрлөгдөх тохиолдол тууштай буурахгүй байгаа. Үүний улмаас эрсдэл өндөртэй улсаас ирэх зорчигчдод нуклейн хүчлийн шинжилгээ хийж, сөрөг хариу гарсныг нь нэвтрүүлэхээр болжээ. Түүнчлэн шинжилгээний хариу сөрөг байхаас үл хамааран бүх зорчигчдыг 14 хоног карантинд оруулах зэрэг арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргажээ. Сүүлийн хоёр долоо хоногт тус улсад бүртгэгдсэн нийт 736 тохиолдлын 38.2 хувь нь гаднаас зөөвөрлөгдсөн аж.

БНХАУ-ын эх газарт Баасан гарагт дотоодын шинэ халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас хоёр тохиолдол зөөвөрлөгдсөн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ. Зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжинд батлагдсан 335 тохиолдлоос дахин 12 хүн эмнэлгээс гарч, нийт 84 нь эдгэрээд байна.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүх Хонг Конгт өчигдөр шинээр 38 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 32 нь хүн амын дундах дотоодын халдвар гэдгийг Хонг Конгийн Эрүүлийг хамгаалах газраас мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Хонг Конгт хүн амын дундах халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,403 болсон. Иймд Хонг Конгийн Боловсролын товчооноос Даваа гарагаас эхлэн бүх сургуулийн үйл ажиллагааг хаах болсноо мэдэгдсэн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Хаскелл хэлний сургалтыг зохион байгуулна

Дэлхийн шилдэгт тооцогдох АНУ-ын блокчейн хөгжүүлэгч INPUT OUTPUT компанийн сургагч багш нараас суралцах томоохон боломж бүрдлээ. Энэхүү сургалтыг 2020 оны 7 сарын 20-оос 9 сарын 18-ыг хүртэл өдрүүдэд АНУ-ын INPUT OUTPUT компани, Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газар, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Монголын Криптовалют ба Блокчейн Технологийн Холбоо, “Старт” ТББ нар хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтын элсэлтийн бүртгэл 7 сарын 16-ны хүртэл явагдах бөгөөд шалгарсан 25 суралцагчдад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ арван долоо хоног (Даваа, Лхагва, Баасан өдрүүдэд 13:30 цагаас 18:30 цагийн хооронд) үргэлжлэх онлайн сургалтад хамрагдах боломжтой.

Хаскелл хэл нь өргөн цар хүрээ бүхий ухаалаг үнэлгээтэй, цэвэр функциональ програмчлалын хэл бөгөөд нарийн мэргэжлийн програм хангамж болон системүүдийг хөгжүүлэх, ажиллуулах, засварлах хэцүү бөгөөд маш өндөр өртөгтэй байдаг. Хаскелл төрлийн програмчлалын функциональ хэлнүүд нь үүнийг хялбар, хямд болгодог байна.

Хорин жилийн туршид хийгдсэн нээлттэй эх үүсвэр, судалгаанаас үүсэлтэй тус хэл нь програм хангамжийг хурдацтай хөгжүүлэх боломжийг олгодог. Бусад хэлтэй нэгтгэхэд хялбар тул Хаскелл нь уян хатан, засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой, өндөр чанартай програм хангамжийг хөгжүүлэхэд тохиромжтой байна.

Хаскелл нь блокчейныг хөгжүүлэхэд илүү тохиромжтой эрэлт хэрэгцээтэй програмчлалын хэл юм. Хаскелл нь батлан хамгаалахаас эхлээд банк санхүү, вэб хөгжүүлэлт, үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны салбарт олон төрлийн хэрэглээтэй.

Хаскеллын ашиглагдаж буй салбарууд:

  • Банк
  • Блокчейн
  • Хиймэл оюун ухаан
  • Харилцаа холбоо
  • Цахим аюулгүй байдал

Олон тооны үндэстэн дамнасан корпорациуд олон төслүүдэд Хаскелл програмчлалын хэлийг ашигладаг. Үүнд: AT&T, Bank of America Merril Lynch, Barclays Bank, Deutsche Bank, Facebook, Google, Intel, Microsoft, The New York Times, Qualcomm Inc. Та бүхэн дараах холбоосоор орж бүртгүүлээрэй: https://forms.gle/zjhs3TiwReCfU61a6 Мөн 98113630, 86113382 утсаар холбогдож болох юм байна.

https://www.facebook.com/mongolianblockchainandcryptocurrencyassociation/

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд

05-6phdx2yq5txo16vfmzvwe3m0rfyuhzqp0zq1w0qsxmo.jpg

Сүүлийн үед үргэлжлэн орж байгаа их хэмжээний аадар борооны улмаас цахилгаан дамжуулах байгууламж усанд автах тохиолдлууд ажиглагдаж байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд,

-Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

-Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтмол газарт ойртохгүй байх,

-Цахилгаан щит бүхий байрууд подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

-Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,

-Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

-Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

13-р зуун цогцолборт ажиллаж буй цагдаа нар монгол дээлээр жигдэрчээ

Энэ жилийн үндэсний их баяр наадам бүхэлдээ өөрчлөлт, шинэчлэлтийг ард түмэнд харуулахаар болсон. Учир нь “Hero” энтертэйнментийн захирал Б.Баатар “Наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэнэ” хэмээсэн.

Тэгвэл түүний энэхүү санаачлагын хүрээнд 13-р зуун цогцолбор газар хамгаалалтанд гарч буй цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцсаараа бус Монгол дээлээр жигдэрчээ.

13-р зуун цогцолборт ажиллаж буй цагдаа нар монгол дээлээр жигдэрчээ

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт

Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Их насны морьдын уралдаан эхлэхэд бэлэн болж, хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө.Энэ жилийн Их насны морьдын уралдаанд нийт 265 ажнай бүртгүүлснээс 210 гаруй нь гарааны зурхай руу яг одоо хөдөлж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Өчигдөр дэлхий даяар 231 мянган хүн коронавирусийн халдвар авчээ


“Өчигдөр дэлхий дахинд 231 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Энэ нь коронавирус анх дэгдсэнээс хойших хамгийн олон хүн нэг өдрийн дотор халдвар авсан өдөр болсон байна. ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн дарга хэлэхдээ, дэлхийн улс, орнууд коронавирусээс тийм ч амархан салах боломжгүй. Халдварын тохиолдлын бууруулсан орнуудад ч эргээд халдвар гарч эхэлж байна. Олон хүн бөөгнөрч халдвар тарсан тохиолдолд цаашид халдвар тархах эрсдэл их байна гэдгийг онцолсон. Өчигдөр шуурхай 119 дугаарын утсанд 142 дуудлага ирж, иргэд зөвлөгөө авсан” гэсэн товч мэдээлэл өглөө.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх заавар

37641151_1901780926782480_8590693044569767936_n-1024x768-1.jpg

Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Дээрх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.
• Хлорын шохой:
10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Гипохлорид:
600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Жавелион:
10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Клорсепт:
10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Тамир-Эм бэлдмэл:
1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.
• Эко-00 бэлдмэл:
Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.
• Халуун үнс, модны үртэс:
Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-11-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жил нийт 512 хүчит бөх зодоглоно. Дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын аварга Н.Батсуурь нар зүүн болон барууныг манлайлна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат зэрэг таван аварга энэ жилийн наадамд зодоглож байна.