Categories
мэдээ нийгэм

Үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх заавар

Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Дээрх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.

  • Хлорын шохой:

10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

  • Гипохлорид:

600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

  • Жавелион:

10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

  • Клорсепт:

10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

  • Тамир-Эм бэлдмэл:

1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.

  • Эко-00 бэлдмэл:

Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.

  • Халуун үнс, модны үртэс:

Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.

Categories
мэдээ спорт

Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон 756 харваачаас шилдэг 128 нь үлджээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна. Энэ жилийн шагайн харваанд 92 багийн нийт 756 харваач цэц мэргэнээ сорьжээ.

Үндэсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхжаргал “Одоогийн байдлаар шилдэг 16 багийн 128 харваач үлдэн харваж байна” гэлээ. Тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр, маргааш үргэлжилж үзүүр, түрүүгээ тодруулах аж.

Categories
мэдээ нийгэм

Хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчтой тээврийн хэрэгслийг орон нутгийн замд гаргахгүй

Орон нутгийн зам явж буй тээврийн хэрэгслийн бүх зорчигчийг хамгаалах бүс заавал зүүхийг шаардах талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчидтой тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар ТЦАны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат Тээврийн хэрэгслийн ард суусан зорчигч нар огт хамгаалах бүх хэрэглэхгүй байна.

Хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчидтой тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

Ялангуяа, хамгаалах бүс хэрэглээгүй, жолооч, арын суудлын зорчигчтой тээврийн хэрэгслийг аймгууд руу оруулахгүй, гаргахгүй буюу замын хөдөлгөөнд оролцуулахгүй” хэмээн анхааруулав.

Улаанбаатар хотын товчоодод ажиллаж буй алба хаагчид хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчдын бүсийг зүүлгэж, шаардлага тавьж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын заан М.Өсөхбаяр хоёрын даваанд өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж хоёрын даваа эхэлсэн.

Тэгвэл Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн заан Н.Гантөмөртэй барилдаж өвдөг шороодлоо.

Categories
мэдээ спорт

Буриад сурын харваанд Өвөрхангай аймгийн залуу харваач Х.Баасандорж түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт болж байна. Урианхай болон Буриад сурын харвааны төрлүүд өчигдөр болж шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл Буриад сурын харваанд залуу харваач, спортын мастер Х.Баасандорж түрүүлжээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат тэрээр 64 сумнаас 60 онож улсын мэргэн цолны болзол хангасан байна. Харин хоёр гуравдугаар байранд Дорнод аймгийн Цагаан уул сумын харьяат ах дүүс болох Б.Зоригтбаатар болон Б.Ганбаатар нар байр эзэлжээ.

Эмэгтэй төрөлд нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Пунсалдулам 59 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.

Нийслэлийн хэмжээний зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар 3 цаг тутамд иргэдэд цаг агаарын мэдээ, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэнэ. Аадар бороо орж аюултай нөхцөл үүссэн тул Улаанбаатар хотоос Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ-29

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. Хонг Конгийн судлаачид дэгдэлтийн эхэн үед бүх нийтээр амны хаалт зүүх шийдвэр гаргасан 42 улсад КОВИД-19-ийн нөхцөл байдал хөнгөн, халдвар тархалтын түвшин бага байгааг тогтоожээ.

2. Их Британи улсын судалгаагаар Ковид-19-тэй залуу хүмүүст мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд болох тэнэгрэх хам шинж, сэтгэл гутралд орох, сэтгэл түгших зэрэг шинжүүд илэрч байгааг тогтоожээ.
3. Их Британийн Leicester хотод хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсний улмаас хатуу хөл хорио тогтоосон байна. Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок хэлэхдээ : – “18-аас доош насны хүүхдүүдээс халдвар маш их илэрч байгаа нь тархалтыг нэмэгдүүлэх тул хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сургуулиудыг хаах” гэжээ.
4. АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучи : – Энэ улсын хүн бүр аюулгүй, үр дүнтэй вакцин хийлгэх нь туйлын чухал. Олон янзын аргаар урьд өмнө байгаагүй өндөр хурдтайгаар вакцин бүтээж туршиж байна. АНУ-д одоогийн байдлаар өдөр бүр 40 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хэрэв иргэд халдварын тархалтыг сааруулах арга буюу зай барих, амны хаалт зүүх зэрэг заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол өвчлөл өдөрт 100 мянгад хүрч болзошгүйг анхааруулав.
5. Бээжин хотод 8 сая гаруй хүнээс дээж авч, 7 сая гаруйд нь PCR-ийн шинжилгээ хийгээд байна. Шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Чаоян, Шичен дүүрэгт явуулын лаборатори ажиллуулж эхэлсэн байна. Нэг явуулын лаборатори цагт 100 хүнээс дээж авах хүчин чадалтай аж.
6. Их Британийн “The Daily Telegraph” сонинд Станины төрлийн эм Ковид-19 өвчнөөр нас барах магадлалыг 45 хувиар бууруулах тухай судалгааны дүн нийтэлжээ. Уг эм цусан дах холестеринийг бууруулж, дархлааны эсийг идэвхжүүлэн уушги гэмтэхээс сэргийлэх үйлчилгээтэй тул Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой гэжээ.
7. Бээжинд Ковид-19-тэй өвчтний амт, үнэр мэдрэх чадвар буурах шинж тэмдэг илэрч байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна. Гэхдээ өвчтнүүдийн амт, үнэр мэдрэх чадвар нь алгуурхан сэргэнэ гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

61764e_64496340_2358439657512024_7668347335990050816_n_x974.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12, 13-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

-Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,

-Аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж байгаа.

Даяар дуурсагдах далай даян дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй аварга, арслан, гарьдууд хоёр даваад туг тойрлоо.

Categories
мэдээ нийгэм

БАРИЛГЫН АЖЛЫГ 7 САРААС ДЭЭШ ХУГАЦААГААР ЗОГСООСОН ИРГЭН, ААНБ-УУДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

НМХГ-аас барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар зогсоосон бол захиалагч барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах, тухайн орчинд хүний эрүүл, аюулгүй байдал, бусдын эд хөрөнгөнд эрсдэл учруулахгүй байх арга хэмжээ авах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгуууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн байна.