Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж байгаа. Долоогийн даваанд 8 бөх зодоглоно.

Долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурь улсын начин Ц.Одбаярыг, Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Бат-Оршихыг, улсын арслан Р.Пүрэвдагва улсын харцага М.Бадарчийг, улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Зоригтбаатарыг тус тус амаллаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

• Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх

• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
• Маск, тусгай амны хаалт зүүх
• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
• Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах
Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж байгаа. Зургаагийн даваанд 16 бөх зодоглоно.

Зургаагийн даваанд улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Ц.Мөнхбаярыг, Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг, улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Ш.Пүрэвгарьдийг, улсын харцага М.Бадарч аймгийн арслан Х.Цогтгэрэлийг, улсын начин Ц.Одбаяр цэргийн арслан Т.Дүгэрдоржийг, улсын начин Б.Орхонбаяр аймгийн арслан Б.Бат-Оршихыг, улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Н.Мустафаг тус тус амаллаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт

Тавын даваанд улсын цолтой 8 бөх өвдөг шороодлоо

Тавын даваанд улсын цолтнуудаас аварга Ч.Санжаадамба улсын начин Ц.Одбаярд, улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Х.Цогтгэрэлд, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэд, улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан Ц.Мөнхбаярд тус тус тавын даваанд өвдөг шороодлоо.

Мөн улсын гарьд Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, начин Э.Энхбат, Л.Лха-Очир нар тавын даваанд өвдөг шороодов.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар өнөөдрийн байдлаар

Categories
мэдээ нийгэм

Тэрэлж чиглэлийн зам ачаалал ихтэй байна

2020 оны долдугаар сарын 12-ны 13:00 цагийн байдлаар Налайхын зам буюу Тэрэлж чиглэлийн зам маш их ачаалалтай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тус чиглэлд зарим үед тодорхой хугацаагаар замын хөдөлгөөн зогссон байдалтай байгаа юм байна.


Categories
мэдээ спорт

Есөн улсын начин цолтон төрлөө

Аймгийн Арслан Б.Бат-Орших тавын даваанд Аймгийн Арслан Ц.Сандагдоржтой тунан үлдсэн бөгөөд тав давж, начин цолны болзол хангалаа. Аймгийн Арслан Х.Цогтгэрэл Улсын Аварга Г.Эрхэмбаяраар, Аймгийн Арслан Ш.Пүрэвгарьд Улсын Начин Л.Лха-Очироор, Аймгийн арслан Б.Зоригтбаатар, цэргийн арслан Г.Жамбалдоржоор, Аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр, Цэргийн арслан Т.Дүгэрдорж улсын гарьд Б.Гончигдамбаар тус тус тав давлаа.

Ийнхүү цэргийн арслан Т.Дүгэрдорж, аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Х.Цогтгэрэл, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар улсын начин цолны болзол хангалаа.

Мөн аймгийн арслан Б.Мөнхбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Н.Мустафа нар улсын начин цолны болзол хангалаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна

ЭМЯ-ны зөвлөгөө мэдээлэл авах утсанд иргэд амны хаалт зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа тул иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөлөө.

Мөн Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын эдгээр өдрүүдэд нэг аягаар айраг дамжуулан ууж болохгүйг зөвлөж байна. Шинэ коронавирусийн халдвар шүлсээр дамжин халдварладаг тул иргэд айраг, цагаа уухдаа аяга дамжуулахгүй байх нь чухал гэв.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт

Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж байгаа. Тавын даваанд улс, аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглоно. Үүний 18 нь аймаг, цэргийн цолтой бөхчүүд байна.

Тавын даваанд улсын аварга Н.Батсуурь, аймгийн арслан Б.Суманчулууныг, Улсын аварга Ч.Санжаадамба улсын начин Ц.Одбаярыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Х.Цогтгэрэлийг, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг тус тус амлан авлаа.

Мөн тавын давааны төгсгөлд улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг, улсын начин Б.Орхонбаяр Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Д.Тогтохжаргалыг амлан авсан.\

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн, усанд осолдон гурван хүн амиа алджээ

Долдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр зам тээврийн ослоор 5 хүн, усанд 3 хүн эндэж амиа алджээ. Орон нутгийн замд гарсан ослын улмаас таван хүний амь эрсэдсэн бол, голд гурван хүн эндсэний нэг нь хүүхэд байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: “Баяр наадмаар иргэдийн хотоос гарах хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байна. Орон нутгийн замд хурдаа тохируулаагүй, бүрэн бус техник хэрэгсэлтэй зорчин хурд, даац хэтрүүлсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол гарч, наадмын эхний өдөр зам тээврийн ослын улмаас 5 хүн амиа алтан амь эрсэдлээ. Түүнчлэн иргэд гол дагуу амарч зугаалахдаа согтууруулах ундаа хэрэглэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс үүдэлтэй осол гэмтэл буурахгүй байна. Иймд иргэд амарч зугаалахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчиж, үер усны аюулаас сэрэмжлэх төдийгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна” гэлээ.