Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харваачдад Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  1. 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайханд Монгол Улсын “Даян мэргэн” цол,
  2. 36 сум онож, 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дүгэржавын Баттулгад Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
  3. 36 сум онож, 3 дугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Пүрэвийн Явуухуланд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

  1. 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Лхагвасүрэнгийн Одсайханд “Монгол Улсын мэргэн” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүллээ

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд багийн дүнгээр Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүллээ.

Хоёрдугаар байрт: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг хоёрдугаар байрт шалгарав.

Гуравдугаар байрт: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг тодорлоо.

Ингэснээр Тулгар төр байгуулагдсаны 2229, их монгол улс байгуулагдсаны 814 жил, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын шагайн харваагаар үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрлөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдлаа.

Түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс Увс аймгийн харьяат улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, Монгол Улсын Аварга цолны болзол хангалаа.

Улсын арслан П.Бүрэнтөгс:

Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзийг

Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбаганыг

Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулгыг

Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг

Тавын даваанд улсын начин Б.Чимэдванданыг

Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг

Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Оршихыг

Шөвгийн дөрөвт улсын заан Б.Пүрэвсайханыг тус тус давлаа.

Улсын аварга Н.Батсуурь

Нэгийн даваанд залуу бөх Ж.Эрдэнэхүүг

Хоёрын даваанд залуу бөх О.Мөнхбаясгалан

Гурвын даваанд аймгийн харцага П.Жавхлантөгс

Дөрвийн даваанд аймгийн харцага Д.Пүрэвдорж

Тавын даваанд аймгийн арслан Б.Суманчулуун

Зургаагийн даваанд аймгийн арслан Ц.Мөнхбаяр

Долоогийн даваанд улсын начин Ц.Одбаяр

Шөвгийн дөрөвт улсын харцага М.Бадарчийг тус тус давлаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын начин, харцага, заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цол, долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага, заан цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:


  1. Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Төрмөнхийн Дүгэрдорж
  2. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга
  3. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд
  4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл
  5. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр
  6. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа
  7. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:


  1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр
  2. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших
  3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар

МОНГОЛ УЛСЫН ЗААН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХ:


1. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч

Categories
мэдээ нийгэм

Үндэсний сурын харваанаас улсын цолтон дөрөв төрлөө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт үргэлжилж буй. Эрэгтэй сурчдаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Д.Дэмбэрэлсайхан түрүүлж даян мэргэн боллоо. Нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос 144 эмэгтэй, 396 эрэгтэй харваач байв.

Дөрвөн улсын цолтон төрөн гарлаа:

  • Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангалаа.
  • Хоёрдугаар байранд спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангалаа.
  • Гуравдугаар байранд аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангалаа.

Харин эмэгтэй харваачдаас:

  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэн,
  • Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноо,
  • Гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.
Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Үзүүр, түрүү бөхөөр улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар тодорлоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдсан.

Үзүүр, түрүү бөхөөр Увс аймгийн харьяат улсын аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарчаар, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайханаар тус тус найм давж үзүүр түрүү бөхөөр тодорлоо.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж байгаа. Наймын даваанд шөвгийн 4 бөх зодоглоно.

Наймын даваанд улсын аварга Н.Батсуурь улсын харцага М.Бадарчийг, Улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайханыг тус тус амаллаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Улсын харцага М.Бадарч улсын заан цолны болзлыг хангалаа

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж улсын ЗААН цолны болзлыг хангалаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт тарваган тахалын сэжигтэй тохиолдлоор хүүхэд нас барсан тул Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдын хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэжээ

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн онцгой комисс шуурхай хуралдсан байна. Хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Иймд иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Улсын харцага цолны болзлыг гурван бөх хангажээ

Тав давж улсын начин цолны болзол хангасан есөн бөхөөс хоёр нь зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа. Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Бат-Орших, Архангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар нар улсын харцага цолонд хүрлээ.

Мөн Архангай аймгийн харьяат улсын харцага М.Бадарч цолоо бататган зургаа давсан бол Өмнөговь аймгийн харьяат улсын начин Ц.Одбаяр цолоо ахиулж, улсын харцага цолны болзлыг хангав.

Б.МӨНХДУЛАМ