Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан дуу цахилгаантай аадар бороо орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Шүдлэн насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьдын уралдаан барианд орлоо.

Түрүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Баяржавхлангийн хээр үрээ

Аман хүзүү: Завхан аймаг Отгон сумын Аюушжавын Лхагвагын хүрэн үрээ

Айргийн гурав: Дундговь аймгийн Өлзийт сумын Наранхүүгийн Дөлгөөний халиун үрээ

Айргийн дөрөв: Дорнод аймгийн Халх гол сумын Бавуугийн Батсүхийн хүрэн үрээ

Айргийн тав: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Гүнчин-Ишийн Адьяахүүгийн хул халзан үрээ

Х.ЕСҮ

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт

Шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монголын Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Шүдлэн насны 313 хурдан хүлэг шандас сорьхоор бүртгүүлснээс 70 орчим нь шандас сорих гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Шинэ аварга П.Бүрэнтөгсөд Моннис Моторс компани NISSAN PATROL Y62 автомашиныг гардууллаа

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монголын Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөх барилдааны түрүү бөх Монгол Улсын Шинэ аварга П.Бүрэнтөгсөд Моннис Моторс компани NISSAN PATROL Y62 автомашиныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр хүлээн авч, гардуулан өглөө.

Ёслолд Нийслэлийн тамгын газрын дарга Ц.Уртнасан , Нийслэлийн гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга Д.Чинзориг, Моннис Моторс компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, Дэд захирал Г.Баттулга, Увс нуур бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат нар оролцлоо.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн бэртэж, 19 хүн нас баржээ

Баяр наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1,096 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 611 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн осол хэргийн улмаас 17 хүн бэртэж, нийслэлд нэг, орон нутагт 18 хүн нас баржээ.

Мөн гудамж замд алба хаагчид хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 148 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс Урьдчилан сэргийлж ажиллажээ.

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
  • Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
  • Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэхгүй байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
  • Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
  • Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх,

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: Өчигдөр халдвар анх дэгдсэнээс хойш хамгийн их хүн халдвар авсан өдөр боллоо


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өчигдөр дэлхийн хэмжээнд коронавируст халдварын 230300 гаруй шинэ тохиолдол, 5200 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Дээрх үзүүлэлт нь халдвар анх дэгдсэн цагаас хойш 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар ДЭМБ мэдээллээ. Тохиолдлуудын дийлэнх нь АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкт бүртгэгдсэн байна. Эдгээр халдвар өндөр байгаа улс орнуудын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

АНУ-д өчигдөр 62900 гаруй шинэ тохиолдол, 906 нас баралт нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 3236000 гаруй болсноос 134500 гаруй хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар Флорида муж улсад 15 мянга гаруй тохиолдлоор нэмэгдсэн талаар тус мужийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн бол Калифорниа мужид 10 мянга гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Ерөнхийдаа АНУ-ын нийт 50 муж улс болон харьяалагдах нутаг дэвсгэрээс 33 муж улс болон нутаг дэвсгэрт халдвар нэмэгдэж эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж байна.

Бразил улсад өчигдөр 24800 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралт өмнөх өдрийнхөөс ялимгүй буурч 631 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1864000 гаруй болсон бол 1123000 гаруй хүн нь эдгэрсэн байна.

Зүүн өмнөд азийн бүсэд БНЭУ-д өчигдөр 28600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо өссөн дүнгээр 850000 шахам боллоо. Халдвар хүн ам ихтэй томоохон хотуудад улам бүр нэмэгдсээр байна. Халдварыг хязгаарлах үүднээс мужууд хэсэгчилсэн хөл хорио тогтоож байна. Хамгийн сүүлд Махарашта мужийн засаг захиргаанаас Банглур хотод энэ мягмар гарагаас эхлэн долоо хоногийн хугацаатай бүрэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

ӨАБНУ-д өчигдөр 13500 шахам шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын нийт халдвар өссөн дүнгээр 264000 гаруй болсон бол нас баралт 4000 дөхөж байна. Африкийн өвчний хяналт сэргээлтийн төвийн мэдээлснээр ӨАБНУ нь Африк тивд бүртгэгдсэн нийт халдварын 40 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа ба тус улсад сүүлийн өдрүүдэд хоногт тогтмол 10 мянгаа дээш тооны халдвар бүртгэгдэж байна. Өвчилсөн хүмүүс нэмэгдэхийн хирээр тус улсын эрүүл мэндийн тогтолцоо хүчин чадлаасаа хальж байгаа талаар эрүүл мэндийн сайд нь мэдээлсэн байна. Ялангуяа эмнэлгийн ор болон хүчилтөрөгчийн хангамж дутагдпалд орж эхлээд юм байна. Архидан согтууруулахтай холбоотой зам тээврийн осол гэмтэл болон хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст зарцуулах эмнэлгийн орыг коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүст зориулах үүднээс тус улсын ерөнхийлөгчийн шийдвэрээр архидан согтууруулах ундааны худалдааг хориглох шийдвэр гаргасан байна. Математик загварчлалаар өмнөд африкт халдварын оргил үе наймаас есдүгээр сард тохионо гэж африкийн өвчний хяналт сэргээлтийн төвөөс мэдээлсэн байна.

Манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд Австралын холбооны бүсэд өнгөрсөн 24 цагийн байдлаар 279 шинэ тохиолдол, 1 нас баралт нэмж бүртгэгдлээ.

Япон улсад ням гарагт 409 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 206 нь нийслэл Токиад бүртгэгдсэн байна.

БНСУ-д өчигдөр 62 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 19 нь дотоодын халдвар бол үлдсэн тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгджээ. Тус улсад гадаадаас зөөвөрлөгдөх тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа тул өндөр эрсдэлтэй улсуудаас ирэх зорчигчдыг шинжилгээний бичигтэйгээр нэвтрүүлэх жагсаалтад энэ даваа гарагаас эхлэн Бангладеш, Пакистан, Казакстан болон Киргизтан улсуудыг нэмж оруулсан байна.

БНХАУ-ын эх газарт ням гарагт дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй байна. Харин гаднаас 8 тохиолдол зөөвөрлөгдсөн талаар тус улсын эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ. Зургадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 тохиолдолоос өчигдөр 14 өвчтөн нэмж эдгэрэн эмнэлгээс гарсанаар нийт эдгэрсэн тохиолдол 109 болжээ. Хонкогт өчигдөр 38 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудыни 30 нь хүн амын дундах халдварын тохиолдол бөгөөд тэдгээрийн 17 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан бол үлдсэн тохиолдлуудыг халдвар хаанаас авсныг тогтоож чадаагүй байна гэж эрүүлийг хамгаалах газраас мэдээлсэн байна.

Х.ЕСҮ


Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар өнөөдрийн байдлаар

Categories
мэдээ нийгэм

Түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө

Өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө. Мөн “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл” гардуулах ёслол боллоо. Жил бүрийн наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлж, Тоёотагийн нэрэмжит шилжин явахгүй, зөвхөн түрүү бөхөд үлдэх “Тоёота цом”-ыг гардууллаа. Энэ хүү арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, шагнал гардуулах үйл ажиллагааны зөвлөх Л.Ариунбат нар оролцлоо.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нарт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар “Зорчигч тээврийн зориулалт бүхий 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой тус автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглах юм. Ялангуяа коронавируст “Ковид-19” халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нээсэн эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж буй энэ цаг үед чухал хэрэгцээтэй болохыг” онцлон хэллээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Эрлийз дунд насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Эрлийз дунд насны морьдын уралдаан барианд орлоо.

Түрүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээхээр үрээ

Аман хүзүү: Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Б.Түмэн-Өлзийгийн хээр үрээ орсон боловч хүүхэдгүй байсан учир таван байр ухарч, Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр үрээ

Айргийн гурав: Өмнөговь аймгийн Булган сумын Намдагийн Хүрлээгийн хээр үрээ

Айргийн дөрөв: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дугарсүрэнгийн Отгондагвын хүрэн үрээ

Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сум Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар үрээ

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан хүүхдийн шинжилгээний эхний дүнгээр тарваган тахалтай төст савханцар илэрчээ


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлаар сэжиглэгдэн эмнэлэгт хүргэгдэх замдаа өчигдөр нас барсан.

Энэ хүүхэд гурав хоногийн өмнө хоёр найзтайгаа хамт тарвага агнаж, тарвага өвчиж, хүнсэндээ хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй. Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судллалын төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг голомтод ажиллаж, задлан шинжилгээ, сорьц авах ажиллагааг хийсэн. Задлан шинжилгээний эхний дүнгээр тарваган тахалтай төст савханцар бактериологийн болон сорьцын шинжилгээгээр гарсан. Нарийн PCR шинжилгээ авах дээжийг өнөөдөр ЗӨСҮТ-д авчирч байгаа. Хүүхэд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр хүндэрч, үжлийн хэлбэрт орж нас барсан гэх урьдчилсан онош тогтоож байна. Амралт зугаалгын энэ үед тарвага агнахгүй, тарваганы мах хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байгаа ч ийм харамсалтай тохиолдлууд гарч байна. Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ болон Монголын Алтайн бүс нутаг тарваган тахлын онц идэвхтэй бүс хэмээн гурван орны эрдэмтдийн судалгаагаар тогтоосон учир тарвага агнахгүй, тарваганы мах хүнсэндээ хэрэглэхгүй байх нь чухал.

Тарваган тахал бол хоруу чанар ихтэй, уушгины хэлбэр нь коронавирусийн халдвартай яг адилхан хүндрэл өгдөг, хурдан явцтай хүний амь насанд хүрдэг өвчин хэмээн анхаарууллаа.