Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 51 цэргийн 18-аас нь корнавирус илэрлээ

Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 14-нд нийт 408 хүнд шинжилгээ хийхэд 390 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өчигдөр Афганистанаас ирсэн 51 цэргийн 18-аас нь корнавирус илэрч 33-аас нь коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор 5 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 42 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн дөрвөн жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр гурван хүн эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарч байна. 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 настай эмэгтэй 40 хоног эмчлэгдэн гарлаа. Монгол Улсад онош батлагдсан 261 тохиолдол байгаагаас 207 тохиолдол нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчилгээ, тандалт, хяналт дор байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зарим голууд үерийн түвшинг 50 см хүртэл даван хүчтэй үерлэж байна

Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна – Онцгой байдлын ерөнхий газар

Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хот орчимд усны түвшин 95 см, Ерөө голын дагууд 90-115 см тус тус нэмэгдэж, Туул гол үерийн аюултай түвшинд хүрэхэд 10 см дутуу байна. Долдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Долдугаар сарын 14-нд Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим давна. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

COVID-19:Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмж

e0c41a2dd7e9fe34be1afb9f58c7b503_1200.jpg

Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна.

• Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх
• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
• Маск, тусгай амны хаалт зүүх
• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
• Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах

Categories
мэдээ нийгэм

Covid-19: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ-29

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. Хонг Конгийн судлаачид дэгдэлтийн эхэн үед бүх нийтээр амны хаалт зүүх шийдвэр гаргасан 42 улсад КОВИД-19-ийн нөхцөл байдал хөнгөн, халдвар тархалтын түвшин бага байгааг тогтоожээ.

2. Их Британи улсын судалгаагаар Ковид-19-тэй залуу хүмүүст мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд болох тэнэгрэх хам шинж, сэтгэл гутралд орох, сэтгэл түгших зэрэг шинжүүд илэрч байгааг тогтоожээ.
3. Их Британийн Leicester хотод хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсний улмаас хатуу хөл хорио тогтоосон байна. Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок хэлэхдээ : – “18-аас доош насны хүүхдүүдээс халдвар маш их илэрч байгаа нь тархалтыг нэмэгдүүлэх тул хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сургуулиудыг хаах” гэжээ.
4. АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучи : – Энэ улсын хүн бүр аюулгүй, үр дүнтэй вакцин хийлгэх нь туйлын чухал. Олон янзын аргаар урьд өмнө байгаагүй өндөр хурдтайгаар вакцин бүтээж туршиж байна. АНУ-д одоогийн байдлаар өдөр бүр 40 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хэрэв иргэд халдварын тархалтыг сааруулах арга буюу зай барих, амны хаалт зүүх зэрэг заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол өвчлөл өдөрт 100 мянгад хүрч болзошгүйг анхааруулав.
5. Бээжин хотод 8 сая гаруй хүнээс дээж авч, 7 сая гаруйд нь PCR-ийн шинжилгээ хийгээд байна. Шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Чаоян, Шичен дүүрэгт явуулын лаборатори ажиллуулж эхэлсэн байна. Нэг явуулын лаборатори цагт 100 хүнээс дээж авах хүчин чадалтай аж.
6. Их Британийн “The Daily Telegraph” сонинд Станины төрлийн эм Ковид-19 өвчнөөр нас барах магадлалыг 45 хувиар бууруулах тухай судалгааны дүн нийтэлжээ. Уг эм цусан дах холестеринийг бууруулж, дархлааны эсийг идэвхжүүлэн уушги гэмтэхээс сэргийлэх үйлчилгээтэй тул Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой гэжээ.
7. Бээжинд Ковид-19-тэй өвчтний амт, үнэр мэдрэх чадвар буурах шинж тэмдэг илэрч байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна. Гэхдээ өвчтнүүдийн амт, үнэр мэдрэх чадвар нь алгуурхан сэргэнэ гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Авто ослын улмаас жолооч нь амиа алджээ

Дундговь аймагт осол гарч, нэг хүн нас баржээ » Төр.мн

Өчигдөр буюу энэ сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Архангай аймгийн шороон замд “Тоёота королла” маркийн автомашин онхолдож жолооч 31 настай эрэгтэй Ц амь нас хохирсон осол гарчээ. Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигчдод сэрэмжлүүлэг хүргэж байна.

– Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;

– Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;

– Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;

– Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;

Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;

– Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэхт онцгойлон анхаарарыг ТЦА-наас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ

810x389-1-6v2divqnyp7q8iay3qr8a1bjuak1dmjfzj2d5c88bb4.jpg

УОК-ын шийдвэрээр гадны улс орнуудаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилж байна. Хуваарийн дагуу маргааш буюу 15-ны өдөр Сөүлээс 250 иргэнээ татан авна. Мөн энэ сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авах юм.

  • 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.
Categories
мэдээ нийгэм

Дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна

Шөнөдөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

2020 оны долдугаар сарын 14-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

2020 оны долдугаар сарын 15-наас долдугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Долдугаар сарын 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15, 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

​Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

үер усны аюул | News.MN

1. Ундны усыг баталгаат газраас авах, буцалгаж хэрэглэх

2. Гэрийн шалыг белизна (гипохлорид натри)-ийн уусмалаар угаах
3. Бохирлогдсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
4. Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
5. Ил задгай булаг шандны ус, гар худгийн уснаас хоол унд, ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх
6. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх.
7. Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах
8. Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдай устгал хийх
9. Усны савыг тогтмол угааж, цэвэрлэх
10. Ундны усыг хлоржуулах
11. Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах
12. Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
13. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа сэтгэлзүйн тусламж үзүүлэх
14. Малын сэг зэм, хог хаягдалыг халдваргүйтгэн устгах
15. Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх
16. Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Windows үйлдлийн системийн шинэчлэлт

Microsoft компаниас программ хангамжийн аюулгүй байдлын шинэчлэлтийн багцыг өнгөрөгч 6 сард гаргажээ. Энэ нь дэлхийд Ковид-19-ийн дэгдэлт эхэлснээс хойшхи гурав дахь шинэчлэлт бөгөөд хөл хорионы үеэр аюулгүй байдлын багууд эмзэг байдал, цоорхой гаргахгүйн үүднээс шинэчлэлтүүдийг хийсээр байна.

Энэхүү багц нь Windows үйлдлийн систем болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнд шинээр илрүүлсэн 129 эмзэг байдлыг залруулах бөгөөд тэдгээрийн 11 нь алсаас код эвдэх дайралтад хүргэдэг онц чухал эмзэг байдал, 118 нь давуу эрхээр нэвтрэх болон залилан мэхлэх төрлийн халдлага үйлдэх боломжтой өндөр түвшний эмзэг байдал байна.

Дээрх 11 онц чухал эмзэг байдлын нэг нь Shortcut (.LNK) файлууд Windows үйлдлийн системийг удирдах, халдагчид систем рүү алсаас хандан кодыг дур мэдэн өөрчлөх боломжийг олгож, улмаар хохирогчид компьютерын хяналтгүй болох, нууц мэдээллээ алдахад хүрдэг. Мөн нэг онцлох эмзэг байдал бол сервер мессеж блок (SMBv3) протокол дахь мэдээллийн нээлттэй байдал бөгөөд судлаачдын багийн мэдээлж байгаагаар уг эмзэг байдлыг алсаас код эвдэх халдлагатай хослуулан ашиглах боломжтой байна. Үүнээс гадна Windows системийн Adobe Flash Player-т нөлөөлж алсаас код эвдэх эмзэг байдлыг залруулах шинэчлэлт уг багцад багтжээ.

Mircrosoft компани халдагчдын өмнө нь ашиглаж байсан цоорхой, дутагдлуудтай ижил төстэй шинж чанар бүхий дээрх 118 эмзэг байдлыг “Ашиглах магадлал өндөр” гэж үзэн, нэн тэргүүнд залруулах шинэчлэлтийг гаргасан байна. Иймд Windows үйлдлийн систем хэрэглэгчид компьютерыг алсаас удирдах вирус, хортой кодоос урьдчилан сэргийлэхийн тулд сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэлтийг хийхийг зөвлөж байна.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын тоо 22 хувиар буурчээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15, 16, 17-нд зарим газраар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны Цулхар хэсэгт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хашаанд 12х40 метрийн хэмжээтэй хуучнаар цэргийн байрны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:04 цагт очиж 2 цаг 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Овоот”-ын 3 дугаар гудамжинд иргэн Э-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х6 метрийн хэмжээтэй граж, Мазда загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 21:09 цагт хүрэлцэн очиж 55 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д зорчигч тээврийн нэгтгэлийн “Даэвоо” загварын автобус “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км зам туулан 10:12 цагт очиж иргэн Э /22 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн.

4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт тус сумын нутгаар 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж айлын гэр, байшингийн усыг соруулж зайлуулсан. Эвдрэл үүссэн авто зам замын байгууламжийг 07.14-ний өдөр сэргээн босгоно.

5. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн “Задгай”-д Иргэн Б /12 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.13-ны өдрийн 19:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас эхлэн зохион байгуулж 07:30 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/Улаанбаатар хотын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Ч /52 настай, эрэгтэй/, С /45 настай, эрэгтэй/ хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчидд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 19:05 цагт нуурын эргээс 16 км Монгол Улсын хилээс 7 км-ээс эсэн мэнд олсон.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 215 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 3 хүн аялаж явснаас тус багийн харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.13-ны өдрийн 21:58 цагт явсан. 07.14-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Том гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ Туул голд живсэн байж болзошгүй /тухайн иргэн нь 07.09-ний өдөр гэрээсээ гараад сураггүй байсан бөгөөд 07.13-ны өдөр автомашин, хувцас нь Туул голын эрэг дээр байсан/ тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 07:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 12:51 цагт тус багийн “Гүүрний-Ам” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Элбэгманлайд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Үерийн ус зайлуулах далангийн усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:25 цагт очиж 50 орчим настай, эрэгтэй /нэр, хаяг тодорхойгүй/ хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагаадгийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Баруун байдлагын-Адаг” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 19 км-т/ Хэрлэн голд 1 хүн урссан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 12:36 цагт очиж Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн Ж /49 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд татан гаргасан.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Урд чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ Орхон аймгийн төвөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Санни-15” загварын суудлын автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 50 км зам туулан 20:40 цагт очиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн харьяат иргэн С /29 настай, эрэгтэй/ ухаан алдсан байсан тул аймгийн Нэгдэсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Хадан хясаа” гэдэг газар Туул голын салаанд 4 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:34 цагт очиж Хан-Уул дүүргийн харьяат иргэн С /20 настай эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/, П /18 настай эрэгтэй/, Б/18 настай эрэгтэй/ нарыг завиар гол гаргаж өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс урд зүгт 12 км-т/ Тус багийн нутгаар 07.13-ны өдрийн 16:00-16:56 цагт усархаг аадар бороо орсны улмаас сумын төвөөс Чацран багийн чиглэлд мотоциклоор зорчиж явсан 5 хүн /үүнээс 2 хүүхэд/ үерт өртөж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б/55 настай, эрэгтэй/ нас барсан, мөн тус сумын харьяат иргэн Я /38 настай, эмэгтэй/-ыг үерийн уснаас эсэн мэнд татан гаргасан биеийн байдал хүнд сумын хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Оюунчимэг мөн өдрийн 21:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР