Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-15-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

АНУ-д гацсан иргэдийн талаар ЭСЯ-наас хийсэн ажлууд

Нэг. Эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийн тухай:

Шинэ төрлийн коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр татан авч байгаа билээ.

Манай улсын иргэд олноор оршин суудаг АНУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 09-ний байдлаар АНУ-д суугаа ЭСЯ, Сан Франциско дахь ЕКГ болон НҮБ-ын дэргэд суугаа БТГ-т хандаж эх орондоо буцах хүсэлтээ гаргасан нийт 2593 иргэн байна. Тэдгээр иргэдийг хүндэтгэн үзэх шалтгааных нь дагуу ангилвал:

Хүндэтгэх шалтгаан Вашингтон дахь ЭСЯ Сан Франциско дахь ЕКГ НҮБ-ын дэргэд суугаа БТГ Нийт
1 Эрүүл мэндийн шалтгаантай 197 100 8 305
2 Бага насны хүүхэд, асрамжлагчийн хамт 246 203 12 461
3 Өндөр настан, асрамжлагчийн хамт 180 197 33 410
4 Жирэмсэн 11 11 1 23

5

Бусад:
– Оюутан 426 196 60 682
– Байрлах газаргүй / санхүүгийн боломжгүй 104 91 195
– Насанд хүрээгүй хүүхэд 10 28 38
– Бусад 244 193 42 479
Нийт 1418 1019 156 2593

Хоёр. АНУ-ын визийн хугацаа нь дуусч буй иргэдэд дэмжлэг үзүүлж буй тухай:

Тус ЭСЯ нь АНУ-д цар тахал тархаж эхэлсэн цагаас хойш тус улсад оршин суугаа иргэддээ зориулан “ЭСЯ-ны мэдээлэл” гаргаж байгаагийн дотор “АНУ-ын цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлэл”, “АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж” мэдээллийг боловсруулж, тухай бүр цахим хуудастаа шинэчлэн байршуулж байна.

АНУ-д түр хугацаагаар ирээд цар тахлын улмаас нутаг буцах боломжгүй байгаа, визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэдийн визээ сунгуулах хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тус ЭСЯ-наас АНУ-ын Төрийн Департмент, Дотоодын аюулгүй байдлын яам, Иргэншил, цагаачлалын албанд ноот бичгээр хэд хэдэн удаа хүргүүлсэн. Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзахдаа энэ асуудал, түүний дотор Солилцооны хөтөлбөрийн дагуу J1 визээр ирсэн оюутан, сурагчдын визийг сунгах асуудлыг удаа дараа хөндөж ярилцсан болно.

УОК-оос хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэр гаргасантай холбогдуулан манай улсын иргэд эх орондоо буцах боломжгүй байгаа талаар мэдээлж, иргэдэд визээ сунгуулахад нь хүсэлтэд дэмжлэг үзүүлэх захидлыг ЭСЯ-ны цахим хуудаст тухай бүр шинэчлэн байршуулж, өөрийн нэр дурдсан захидал авах хүсэлт гаргасан 382 иргэнд АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хандсан ЭСЯ,ЕКГ-ын албан захидал үйлдэж өгсөн болно.

Гурав. Орон байр, санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд тусламж үзүүлэх чиглэлээр:

Тус ЭСЯ өнөөдрийн байдлаар АНУ-д үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтран АНУ-д түр хугацаагаар ирээд гацсан эрүүл мэндийн шалтгаантай, байргүй, мөнгөгүй нийт 100 гаруй иргэнд тусламж үзүүлэх ажил зохион байгуулаад байна. Тухайлбал, 87 иргэнд тус бүр 20 кг гурил, 10 кг цагаан будаа, 4 литр ургамлын тос, өндөг, ногоо зэрэг хүнсний тусламж үзүлснээс гадна орон байргүй болж санхүүгийн хүндрэлд орсон иргэн Б, арьсны өвчин нь хүндэрч, байргүй болсон иргэн Г, орон байргүй оюутан Н, Г нарт нийт 1200 ам.долларын байрны түрээсийн төлбөр, санхүүгийн хүндрэлд орсон нэр бүхий 10 иргэний гэр бүлд нийт 1370 ам.долларын бэлэн мөнгө болон эд материалын дэмжлэг үзүүлэв. Чикаго хотод саатсан иргэн Н, Н нарт байр олж өгсөн.

Үүний зэрэгцээ АНУ дахь Монгол эмч нарын холбоотой хамтран зарим иргэнд нэн шаардлагатай эм авахад туслалцаа үзүүлсээр байна. Зүрхний хагалгаанд орсон иргэн Э эмчид үзүүлэхэд туслав. Мэргэжлийн сэтгэл зүйч Х.Төгөлдөртэй хамтран зарим иргэдэд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөлгөө өгч байна.

Дөрөв. Иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр эмнэлгийн үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр:

АНУ-д коронавируст халдварын тархалт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан, иргэдийг “Номин Даатгал” ХХК, Ард Даатгал” ХХК-ийн ”Гадаадад зорчигчийн даатгал”-д хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар АНУ-д зорчиж буй манай улсын 40 гаруй иргэд гадаадад зорчигчийн даатгалд хамрагджээ.

Тус ЭСЯ-нд эрүүл мэндийн асуудлаар хандаж буй иргэдийг Вашингтон ДиСи хот орчмын Монголын Эмч нарын холбооны гишүүн, эмч Б.Ууганбаяртай холбон өгч, хамтран ажиллаж байна. Тэрээр Вашингтон ДиСи хот гэлтгүй бусад мужид оршин сууж байгаа хүсэлт гаргасан иргэдэд эрүүл мэндтэй холбоотой асуудлаар байнга утсаар зөвлөлгөө өгч, шаардлагатай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, тэрээр АНУ-д коронавируст цар тахал дэгдснээс хойш монгол иргэд санхүүгийн хүндрэлийн улмаас эмнэлэгт үзүүлэх боломжгүй болсон 300 гаруй иргэнийг эмчилгээ-оношлогоонд хамруулж, коронавирусын халдвар авсан иргэдийг үнэ төлбөргүй эмчилсээр байгаа болно.

Түүнчлэн тус ЭСЯ нь АНУ-ын Чикаго хотын Монгол Эмч, Эрүүл мэндийн ажилтны холбоо ТББ-тай хамтран ажиллаж байна. АНУ-ын дийлэнх эмнэлэг зөвхөн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ цаг үед АНУ-ын олон мужаас тус холбооны эмч нараас дэмжлэг туслалцаа авчээ. Өнөөдрийн байдлаар тус холбооноос 914 иргэнд Ковид-19-ийн талаар, 30 гаруй иргэнд чихрийн шижин, даралт ихсэх, зүрх, уушигны болон бусад архаг хууч өвчний талаар утсаар зөвлөлгөө өгч, зарим шаардлагатай эм бэлдмэлийг ЭСЯ-тай хамтран шуудангаар хүргүүлэв.

Тав. Дотоод нөөц боломж, харилцаа холбоо, иргэдийн мэдээлэлд үндэслэн цар тахлын эрсдлийн тухай мэдээлэл гаргаж олон нийтэд мэдээлэх, Монгол Улсын Засгийн газар, УОК-т хүргүүлэх, шийдвэрт нь нөлөөлөх чиглэлээр:

Тус ЭСЯ нь Монгол Улс болон суугаа орон дахь цар тахлын нөхцөл байдал, АНУ-ын Засаг захиргаа болон Монгол Улсын Онцгой байдлын комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ЭСЯ-ны үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор “ЭСЯ-ны мэдээлэл” боловсруулж, 2020 оны 7 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд 51 дугаар гаргасан байна.

АНУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай хүргэх, АНУ дахь коронавирусын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ мэдээллийг ГХЯ-ны Консулын газар болон ГХЯ-аар дамжуулан Засгийн газар, УОК-т тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал, АНУ-д өдөрт хичнээн иргэн цар тахлын халдвар авсан, нас барсан, эдгэрсэн, шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоо зэрэг статистик мэдээг өдөр бүр, АНУ-ын Засаг захиргаанаас Ковид-19-тэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга, танилцуулах мэдээ, шуурхай мэдээг 100 гаруй удаа явуулжээ. Түүнчлэн, тус ЭСЯ-наас 2020 оны эхний хагас жилд буюу 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 8580 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, 6,220 иргэний санал, хүсэлтэд зохих хариулт, зөвлөгөө өгч давхардсан тоогоор 21,020 иргэнд хүрч ажиллав.

Үүний зэрэгцээ АНУ-д суугаа ДТГ-ууд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлэн хандсан 3,199 иргэний хүсэлтийг хүлээн авч УОК-т тухай бүр уламжилж ирсэн. Өнөөдрийн байдлаар байдлаар АНУ-д гацаад байсан 631 иргэн нутаг буцаад байна.

ЭСЯ-ны зүгээс нутаг буцах хүсэлт гаргасан эдгээр иргэдийн асуудлаар ГХЯ, УОК зэрэг байгууллага, мөн АНУ-ын Төрийн департамент, Дотоодын аюулгүй байдлын яам, Тээврийн яам зэрэг эрх бүхий байгууллагатай хамтран ажилласнаар энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар-Сиатл-Улаанбаатар чиглэлд Монгол Улс, АНУ-ын хооронд зорчигч тээврийн анхны шууд нислэгийг үйлдэж, АНУ-д гацсан 255 иргэнээ нутаг буцаав.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, УОК -ийн зүгээс гадаадад гацсан иргэдийн нөхцөл байдлыг ойлгож, шат дараатай арга хэмжээг авч байгаа бөгөөд ЭСЯ-наас дараагийн тусгай үүргийн нислэг үйлдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудаас хүргүүлсэн мэдээллийн дагуу УОК-оос 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын транзит нислэгийн зорчигчдын 70% гаруй, 6 дугаар сарын 17-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгийн зорчигчдын 50% орчмыг АНУ-д гацсан иргэдээс авах шийдвэр гаргасан бөгөөд 7 дугаар сарын 15-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 279 иргэн буцахаар болоод байна. Түүнчлэн 6 сарын 23-ны Сиатл-Улаанбаатарын шууд нислэгээр АНУ-аас 255 иргэн эх орондоо буцсан байна.

Зургаа. Цар тахлын үед ЭСЯ-ны дотоодод авсан арга хэмжээний тухай

АНУ-д цар тахлын халдвар эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус ЭСЯ УОК-ын шийдвэрийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн консулын үйлчилгээг баталгаат шуудангаар болон цахимаар үзүүлж байна.

Энэхүү арга хэмжээ нь халдварт өвчний тархалтын эсрэг АНУ-ын Засаг захиргаанаас явуулж буй бодлого, гаргаж буй шийдвэртэй уялдаж буй бөгөөд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд шинэ төрлийн коронавируст халдвар (Covid-19) дамжуулах цэг болох эрсдэлийг бууруулж, иргэдийг цар тахлын халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилготой болно.

ЭСЯ-ны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг мөрдөж, хамгаалалтын хэрэгсэл ашиглан ажиллаж байна.

Монгол Улс, АНУ-ын хооронд зорчигч тээврийн анхны шууд нислэг Сиатл-Улаанбаатар чиглэлд үйлдэхтэй холбогдуулан Элчин сайд Ё.Отгонбаяр болон ЭСЯ-ны төлөөлөл 6 дугаар сарын 21-24-ний өдөр Сиатл хотод ажилласан бөгөөд уг нислэгээр эх орондоо буцсан зорчигчдын дундаас ковид-19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тэд 10 хоног тусгаарлагдаж, 2 удаа шинжилгээнд хамрагдсан хариугаа авсны дараа үүрэгт ажилдаа ороод байна.

Цар тахлын нөхцөд байдалд ЭСЯ-ны ажлыг үндсэнд нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд чиглүүлж, утасны автомат хариулагчийг зогсоож, иргэдийн асуулт, хүсэлтийг хүлээн авч, хариулах ажил зохиолоо. Зөвхөн тус ЭСЯ гэхэд л 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хойш АНУ-д гацсан иргэдийн хүсэлттэй холбоотой 6,016 цахим шуудан, 14,472 утасны дуудлага хүлээн авч, иргэдэд холбогдох мэдээлэл, зөвлөлгөө өгөв.

Цар тахлын аюулаас хамгаалах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ЭСЯ-наас II улиралд хийгдсэн ажлыг толилуулав.

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг түр хаагаад байна

Увс аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын 19 дэх км-т байрлах Шургадгын сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж, гүүрийн дамжих хавтан унасан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 14-ний 20.00 цагт түр зогсоосон талаар Авто тээврийн үндэсний төв мэдээлж байна. Мөн Гашууны голын гүүрээр зорчих боломжгүйг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

51779AEF-B324-44BD-B596-CF48752D208D.jpeg

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18:20 цагт газардлаа. “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна. Ингэснээр энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Дотоод хэргийн яам ерөнхий чиг үүргийн яамандаа хянагдаж байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Үүндээ Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгахыг судлан үзэхийг хүссэн юм. Тус яамыг ийнхүү салгах нь ямар ач холбогдолтой талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс цөөн асуултад хариулт авлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн яамыг салгах нь ямар ач холбогдол, үр дагавартай вэ?

-1992 оны үндсэн хуулийг баталсны дараагаас л манай улс Хууль зүйн яамтай байж үзээгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам гэж нэрлээд байгаа боловч яг үндсэндээ Дотоод хэргийн яам л байгаад байдаг. Үндсэндээ Ц.Нямдорж нар Дотоод хэргийн сайдууд л байсан хэрэг. Тэр ч утгаараа Хууль зүйн яам гэж хэлэх нь ч шүүмжлэлтэй. Яагаад дотоод хэргийн, Хууль зүйн яам гэж хоёр тусдаа байдаг талаар цухас дурдъя л даа. Хууль зүйн яамных нь сайд нь Ерөнхий прокурор байдаг. Тус яам нь шүүх буюу гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрх, хуулийн хөгжил гэсэн гурван том чиг үүрэгтэй. Мөрдөх алба, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг нь ч Хууль зүйн яамандаа байдаг. Харин Дотоод хэргийн яамандаа цагдаа, хил хамгаалах, бүртгэл, архив гэх мэт байгууллагууд нь багтдаг.

Жишээ нь, би 2012 онд Хууль зүйн сайд болсныхоо дараа Тахарын албыг байгуулсан. Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах гэдэг чинь цэвэр Хууль зүйн яамны чиг үүрэг юм. Гэтэл МАН эрх баригч болж, Ц.Нямдорж сайд болонгуутаа Тахарын албыг татан буулгаж, Дотоодын цэргийг байгуулчихсан. Хууль зүйн яамны чиг үүргийг алга болгонгуутаа буцаад дотоод аюулгүй байдлаа хангах зорилгоор дотоодын цэргийн бүтцийг хийчихэж байгаа юм. Энэ мэтчилэн сүүлийн 30 жил дотоод хэргийнхээ чиг үүрэгт хууль зүй нь дарагдсан. Дандаа дотоод хэргийн чиг үүрэг нь л яваад байдаг.

Мөн би цагдаагийн сургуулийн нэрийг өөрчлөөд Хууль зүйн сургууль болгосон юм. Угтаа Хууль зүйн яамны чиг үүрэг дотор хууль сахиулагчдыг хянах чиг үүрэг байдаг. Хууль зүйн яамныхаа чиг үүргээр сургуулиа өөрчлөнгүүт буцаагаад Ц.Нямдорж Дотоод хэргийн их сургууль гээд нэрлэчихэж байгаа юм.

-Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамыг салгах нь тус тусын үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгох давуу талтай хэрэг үү?

-Дэлхий нийтийн орнуудад ч тусдаа байдаг. Гэхдээ Хууль зүйн яам нь ерөнхий чиг үүргийнх байдаг бол Дотоод хэргийн яам нь зөвхөн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг. Засгийн газар дотороо Хууль зүйн яам нь Дотоод хэргийн яамаа хянадаг юм. Учир нь Хууль зүйн яаманд прокурор, хүний эрхийн асуудал хамаардаг. Тэр утгаараа Дотоод хэргийн яамны чиг үүрэг бүхий агентлагууд хүний эрх зөрчиж байна уу үгүй юү гэдгийг хянадаг. Хууль зүйн яам ийм бүтэцтэй байдаг юм. Ерөнхий чиг үүргийн гэж хэлээд байгаагийн гол шалтгаан нь энэ. Хууль зүйн яам маргаангүй ерөнхий чиг үүргийнх байх ёстой. Дотоод хэргийн яам хэзээ ч ерөнхий чиг үүргийнх байж болохгүй. Энэ бол салбарын л яам байж, ерөнхий чиг үүргийн яамандаа хянагдаж байх ёстой гэх зарчим бий.

-Иргэд төрийн тэргүүнийг Дотоод хэргийн яам буюу хэлж заншсанаар До яам байгуулъя гэсэн нь ямар учиртай юм бол гэж гайхаж басхүү эмээж байх шиг байна л даа.

-Хууль зүйн яамны чиг үүрэг болох хүний эрх, шударга ёсны чиг үүргүүдийг огт хэрэгжүүлдэггүй газар Дотоод хэргийн яам дангаараа байх нь аюултай. Тэр чинь шууд НАХЯ болчихож байгаа юм. Тиймээс Дотоод хэргийн яам байгуулъя л гэж байгаа бол заавал Хууль зүйн яамандаа хянагддаг байх ёстой. Одоогоор манай улсын Хууль зүйн яам дотоод хэргийн яамыг хянах ямар ч чадваргүй.

-Хэрэв Дотоод хэргийн яамыг байгуулах бол Хууль зүйн яаманд хянах боломжийг нь олгосон эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой байх нь.

-Тийм. Цогцоор нь нарийн ярих ёстой.

О.АРИУНцэцэг

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Нийт 2791 хүн ажиглалтад байна

Д.Нарангэрэл: Манай олон аймагтай хил залгаа бүс нутгуудад өвчлөл ...

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 13,4 сая хүн өвчилж, 580 мянга гаруй хүн нас баржээ. 7.8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.2 сая энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 202 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 5000 гаруй хүн нас барсан байна. 24 цагийн хугацаанд АНУ-д 58 мянга хүн, Бразилд 41 мянган хүн, Энэтхэгт 29 мянган хүн шинээр халдвар авчээ.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 56 хүн шинээр ажиглалталтад орсон. Ингэснээр нийт 2791 хүн ажиглалтад байна. Тэдгээр хүмүүсийн 156 нь хүүхэд, 104 нь жирэмсэн, 202 нь архаг хууч өвчтэй хүмүүс байна. Тэдгээр хүмүүст 43 их эмч, 67 резидент эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас таван хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Стресстэй амьдрал илүү утга учиртай

Аз жаргалыг та ямар шалгуураар хэмждэг вэ? Хүн бүрийн үнэлэмж, харах өнцөг ондоо боловч дийлэнх нь амар тайван, асуудалгүй амьдралыг л аз жаргалтайд тооцдог. Орчин үеийн нийгэм стресстэй, уур бухимдалтай, шахамдуу байна гэж хүн болгон гомдоллох болсон. Гэтэл сүүлийн үед стрессийг эерэг зүйл хэмээн харах болж, стресстэй амьдралыг утга учиртайд тооцдог болжээ. Стресс биед муу гэж боддог, аль болох зайлсхийдэг хүмүүс улам л их стресст өртөж тэр хэрээр өвчлөмтгий болдог нь судалгаагаар тогтоогджээ. Эсрэгээрээ стрессийг өсөн дэвжихэд хэрэгтэй, эрүүл мэндэд сайн, өөрт тулгарах сорилт гэж үздэг хүмүүс стрессийг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг. Завгүй, үүрэг ачаалал их авах тусмаа амьдралаас авах сэтгэл ханамж, кайф нь их байдаг байх нь. Хүн стресст орох тусмаа л утга учрыг хайж олох сэдлийг гаргаж чаддаг аж. Жишээ нь, хүүхэдтэй болох, тушаал дэвших, илүү том байранд орох гэх зэрэг томоохон үйл явдлуудад ачаалал ихэсч, стресст өртөх боловч энэ үе нь хүний амьдралын хамгийн сайхан, аз жаргалтай, өрнүүн хэсэг байдаг шүү дээ. Нэг ёсондоо стресс биднийг дарангуйлах уу, бид стрессийг дарангуйлах уу гэдгийг өөрсдийн харах өнцгөөрөө л шийдэж болох нь.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 428 орчим иргэнийг татан авна

УОК: Цаашид иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай ...

Өнөөдөр буюу 15-ны өдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 428 орчим иргэнээ татан авна.

Энэ удаагийн нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдийг авчрахаар төлөвлөжээ. Эхний онгоц 17:00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Энэ нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102, нийт 261 хүн ирэх юм байна. Тэдгээр иргэпийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана.

Харин хоёр дахь онгоц 20:00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн ирэх бөгөөд тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлахаар бэлтгэл хангасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Байгальдаа хог хаяхгүй аялцгаая

Аялал зугаалгын оргил үе эхэллээ. Хүн бүр, айл болгон майхан саваа зэхэж, хэнтэй хаашаа, хэзээ явахаа ярьж, зарим нь ч бүр аяллынхаа маршрутаар алсын замыг зориод эхэлж. Их л сайхан аялж зугаалж яваа зургаа цахим орчинд оруулж ажилтай үлдсэн нэгнийхээ сэтгэлийг гэгэлзүүлнэ. Энэ жил коронавирусээс болоод гадаад руу аялах боломжгүй болсон. Тиймээс дотоодын аялал жуулчлал цэцэглэх цаг. Гэхдээ та бүхэн минь аяны майхнаа, мах шарагчаа мартдаггүй нэн тэргүүнд шүүрээд гардаг шигээ хогны уут аваад гарахаа мартав аа. Учир нь таны хаясан ус, ундааны пластик сав багадаа 180 жилийн дараа байгальд шингэдэг бол уул овоонд олноор хөглөрч байдаг архины шил 1000 жил байж л байдаг. Лааз 500 жил, гялгар уут багадаа 450 жил, хуванцар аяга 50 жил, тамхины иш гэхэд л байгальд шингэн алга болтол 10 жил зарцуулдаг байх нь. Ингээд бодохоор бидний хаясан нэг ширхэг хог ирээдүй хойч үеийг маань арван үеийн турш дагаж хор хөнөөл учруулдаг байх нь. Тиймээс та бүхэн аян замдаа, аялж зугаалахдаа байгаль дэлхийдээ хогоо битгий үлдээгээрэй. Хогийн уутанд хийгээд зориулалтын газар нь хаяж байгаарай.


Categories
мэдээ цаг-үе

Бороо болгоноор хүний аминд эрсдэл учраад байна

Байн байн бороо ороод байгаа нь сайхан хэрэг шүү. Хотоос дөнгөж гарав уу үгүй юү нов ногоон. Харин ингэж ороод байгаа бороо нийслэл хотод багагүй хохирол учруулж байна. Энэ сайхан борооны усыг нь хуримтлуулаад авах юмсан гэж бодогддог юм. Даанч энэ их усыг хуримтлуулаад авах нь битгий хэл замынхаа ус зайлуулах шугамыг шийдэж чадаагүй улсад санасны ч хэрэггүй зүйл. Өчигдөр өдөр орсон түр зуурын бороонд I хорооллын арын зам тэр чигтээ усанд автлаа. 25 дугаар эмийн сангаас 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг зам хуулраад бүүр хэцүүхэн боллоо. Ингээд бороо оронгуут хэдэн уулзварууд дээр байх гэрлэн дохионууд нь ажиллахаа болиод авто зам тэр чигтээ түгжрэл тагларал болчихно. Бас нэг аюул нь гэрлэн дохионуудын цахилгаан тэжээлийн утас масслах, шонд санамсаргүй байдлаар хүрсэн хүн цахилгаанд цохиулж болох нөхцөл үүсээд байгаа юм. Өмнө нь гэрлэн дохионы шонд биш ч яг ийм масс үүссэн утаснаас болж хүүхдийн амь эрсэдсэн хэрэг гарч байсан. Саявтархан явган хүний гарцан дээр зогсож байсан хүн гэрэл дохионы шонд санамсаргүй хүрээд цахилгаанд цохиулаад гараа татаад авч байгаа харагдсан. Харин аз болж бороогүй өдөр таарсан. Хэрэв бороотой өдөр таарсан бол яах байсныг хэн ч мэдэхгүй. Үе үеийн нийслэлийн удирдлагууд энэ мэт асуудалд анхаарлаа хандуулдаггүй байсан уу, хандуулсан ч гүйцэтгэх түвшний хүмүүс халтуурддаг байсан уу. Ямартаа ч жаахан хур орох төдийд ёс юм шиг иймэрхүү асуудал гардаг. Уг нь багахаан сэтгэл гаргаатахвал шийдэж болохгүй асуудал биш. Урссан зам, ил гарсан цахилгааны утас зэргийг ч яахав засаад янзалчихдаг юм байж. Харин иймэрхүү байдлаас болж хүний амь насанд учрах өндөр эрсдэлийг хэрхэх вэ. Ер нь бороо орох тоолонд хүний аминд эрсдэл учраад байна л даа.