Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмыг хэлэлцэн тохирчээ

Замын-Үүд-Эрээний хоорондын эдийн засгийн бүс байгуулна

Цар тахлын аюул арилаагүй энэ цаг үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирчээ.

Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслийн ажилд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.

Түр журмын бүрэн эхтэй танилцна уу.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН “НОГООН ГАРЦ”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ

Нэгдүгээр зүйл. Зорчигчийн хөдөлгөөний талаар

  • “Ногоон гарц”-аар зорчигч
  • Монгол, Хятад хоёр улсын хилийн авто замын боомтоор тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолооч;
  • Монгол, Хятад хоёр улсын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох инженер техникийн ажилтан, хоёр улсын Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд.

Хэрэгжүүлэх бүс нутаг

  • Монгол, Хятадын хилийн хуурай замын заасан боомтууд.

Хүсэлт гаргах

  • Тээврийн машины жолоочийг талуудын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр тэдгээрийн нэрсийг хоёр талын орон нутгийн засаг захиргааны байгууллага харилцан солилцсоны үндсэн дээр шуурхай нэвтрүүлнэ. Олон улсын ачаа тээврийн жолооч нарт визийн зөвшөөрөл олгож, хилийн боомтоор нэвтрэхэд нь таатай нөхцлийг бүрдүүлнэ.
  • Тээврийн жолоочоос бусад Монгол Улсын иргэд улсын хилээр зорчихоосоо өмнө өөрийн улсын Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан хятадын талын боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ. Хятадын талын тээврийн жолоочоос бусад иргэдийг илгээх байгууллага болон аж ахуйн нэгж тухайн боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт гаргаж, ажилтнуудын нэрсийг мэдүүлж, улмаар өөрийн улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол Улсын Онцгой комисст бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ. Хоёр талын холбогдох байгууллага зөвшөөрөл олгосны үндсэн дээр заасан боомтоор нэгдсэн зохион байгуулалттайгаар хилээр нэвтрүүлнэ.

Хил нэвтрэхээс өмнөх эрүүл мэндийн шинжилгээ

  • Зөвшөөрөл бүхий иргэд хил нэвтрэхээс 72 цагийн дотор талууд харилцан хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн байгууллагад КОВИД-19-ийн нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, өвчний халдваргүй гэдгээ нотолсон тодорхойлолт авах бөгөөд шинжилгээний бичиг 7 хоног хүчинтэй байна.

Хилээр нэвтрэх үеийн хорио цээр болон тусгаарлалт

  • Тээврийн жолооч хилээр нэвтэрсний дараа тухайн орон нутгийн халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх байгууллагын хяналт тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчиж, бусадтай аль болох бага харьцана. Ачаа бараагаа буулгаж дууссаны дараа буцаж шуурхай хил гарах бөгөөд тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчсон тээврийн жолооч нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Замын-Үүд–Эрээн, Баянхошуу–Өвдөг, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомтын бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах ажлыг тухайн орон нутгийн захиргаа хариуцах бөгөөд биеийн байдал хэвийн байгааг тогтоосны дараа шинжилгээ авахгүй байж болно. Орон нутгийн захиргаа тээврийн жолоочоос тогтмол хугацаанд нуклейн хүчлийн шинжилгээ авч, хүчинтэй хугацааг тодорхой зааж өгнө.
  • Холбогдох зорчигчийг хилээр нэвтрүүлэхдээ хоёр талын холбогдох байгууллага /монголын талаас хилийн мэргэжлийн хяналтын байгууллага, хятадын талаас гаалийн байгууллага/ эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглүүлэх, биеийн халуун хэмжих, нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийх болон эмнэлзүйн тандалт, халдварт өвчний судалгаа, эмнэлгийн үзлэг шалгалт зэрэг хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг чанд хэрэгжүүлж, хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлнэ. Зорчигч хилээр нэвтэрсний дараа тухайн улсын халдварт өвчинтэй тэмцэх холбогдох хууль журмыг дагаж мөрдөнө.

Хоёрдугаар зүйл. Ачаа тээврийн хөдөлгөөний талаар

  • Талууд монголын талын аж ахуйн нэгж, хувь хүн Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ/ өргөн хэрэглээний бараа, барилгын материал /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ, Баянхошуу–Өвдөг, Бичигт–Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн/ авах ажиллагааг улам хялбаршуулах, хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, цахимаар захиалга өгөх, боомтын заасан газарт ачаа бараа хүлээлгэж өгөх зэргээр эрсдэлийг бууруулж, хил нэвтрэх хэмжээг нэмэгдүүлнэ.

2.2 Монголын талаас экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тухайн өдрийн 11:00 цагаас өмнө хилээр нэвтрүүлж, гааль, мал эмнэлэг болон бусад шаардлагатай бичиг баримт үнэн зөв, бүрэн гүйцэд, хүчинтэй тохиолдолд хяналт шалгалтыг түргэвчилсэн горимоор хийж, хорио цээрийн шаардлагыг хангасны дараа гаалийн бүрдүүлэлт хийж явуулна.

2.3 Холбогдох боомт /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхэ, Ханги–Мандал, Булган–Такашикэн/-ын тогтоосон бүсэд нүүрс тээвэрлэж буй монголын талын тээврийн хэрэгсэл хятадын хилээр нэвтэрсний дараа бусад хүнтэй харьцахгүйгээр ачаагаа буулгана.

Энэхүү журмыг КОВИД-19 цар тахлын онцгой дэглэмийн үед түр хугацаанд баримтлан ажиллана. Хоёр тал дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр энэхүү журам нь хүчин төгөлдөр болно. Энэхүү түр журмыг хүчингүй болгох асуудлыг талууд дипломат шугамаар тохиролцоно.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Туул голд осолдсон 10 настай хүүг эрэн хайж байна

Баяр наадмын өдрүүдэд гал түймэр, үер устай холбоотой нийт 32 дуудлага ирсний дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, 24 иргэний амийг аварч, 182 сая төгрөгийн өмч, хөрөнгийг хамгаалсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр мэдээллээ.

Наадмын хамгаалалтад НОБГ-аас Хүй долоон худагт 125, XIII зуун цогцолборт 165 алба хаагч ажиллажээ. Хүй долоон худагт шаварт суусан 7 автомашиныг гаргасан байна. Усанд живсэн, мөн осолдсон 251 иргэний амийг авран хамгаалжээ.

Баяр наадмын өдрүүдэд нийт 100 гаруй газарт, Туул болон Хэрлэн голын дагуу завьтай эргүүл хийжээ. Хамгийн сүүлд Налайх дүүргийн нутаг дэвсгэр, I хорооны Энгэр шандын задгайд, Туул голд 10 настай хүүхэд осолдсон дуудлагын дагуу эрэн хайж байна гэв. Өнгөрсөн хугацаанд нийт 260 алба хаагч, 50 нэгж техниктэй ажиллажээ. Тэрээр ирэх 7 хоногт нийслэлд хог цэвэрлэхийг дуулгалаа. Цэвэрлэгээг Туул голын дагуу хийх аж.

Categories
мэдээ нийгэм

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал 24-ны өдөр болно

Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хавтаст хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд холбогдох шүүх хурлыг 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 13:30 цагт товлосон байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт

“Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан бөгөөд ЭХХШТХ-ийн 33.1.1-1.1, 1.2,1.3,1.4 дэх заалтуудыг үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн анхааралд

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ. Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх зорилгоор “Монгол таун”-ы ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийн, сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах ажлуудыг тус төвтэй хамтран маргааш буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс монгол иргэддээ хандан хүний нутагт монгол хүний нэрээ хичээн архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж, бусдадаа хүндэтгэлтэй хандан, олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж, алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг сануулж анхаарууллаа. Жүнбү цагдаагийн хэлтэс болон манай төв нь хамтран 2 жил гаруйн хугацаанд сар бүр “Монгол таун” ойр орчмоор эргүүл хийн сэрэмжлүүлэг хуудас тарааж байсан ба Covid-19 цар тахал өвчний дэгдэлт идэвхжин, дээрх эргүүлийн ажил 2020 оны 02 дугаар сараас түр зогссон байсан тул үргэлжлүүлэн явуулахаар тохиролцсон байна. Мөн “Өнөөдөр буюу 2020 оны 7-р сарын 16-ны өдөр 16:00 цагаас 18:00 цагийн хооронд Монгол тауны урд Үри банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд “Корона халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй авах тул визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд та бүхэн үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана уу” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амийг аварчээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаагийн хэсэгт долоодугаар сарын 14-ний 09:30 цагт дуудлага ирсний дагуу цагдаа нар шуурхай ажиллаж 5-8 насны дөрвөн хүүхдийн амийг аварчээ.

Уг цагдаагийн хэсэгт “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэсэн дуудлага ирсний дагуу мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09:40 цагт Гүрмийн нуурын зүүн талд шуурхай очиж шалгахад дөрвөн хүүхэд нуурын эргээс холдон гол хэсэгт хийлдэг гудас дээр хөвж явсан байна.

Тус нуур нь гол хэсгээрээ 30 метрийн гүнтэй, 9,2 км-ийн тойрог радиустай юм. Иймээс цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгойг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон хүүхдүүдийг аварчээ.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсан. Үүнтэй холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж.

Үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

УВС АЙМАГТ ҮЕРИЙН УЛМААС ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭЭД БАЙНА

Увс аймагт үерийн гамшгийн нөхцөл байдал үүсчээ

2020 оны 07 дугаар сарын 13-ны оройн 19 цагаас 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир аймгийн онцгой комисс хуралдаж арга хэмжээ авч ажиллаж байна. Увс аймгийн Улаангом сумын Гашууны гол болон, Түргэн, Сагил сумдын нутаг дэвсгэр Хархираа түргэний голууд үерлэж үерийн түвшин 10-43 см ихэссэн байдалтай байна. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсээд байна. Зам хаагдсаны улмаас Улаанбаатраас ирж Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэд Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон байдалтай байна. Мөн Улаангом сумын урд чиглэлийн Гашууны гол үерлэж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсныг 07-р сарын 14-ны өдрөөс эхлэн тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч 4000 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүллээ. Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж гүүрүүдийн эвдрэл гэмтлийг тогтоох, хохирлын тооцоог гаргах, үерийн аюулд ажилласан зардлын тооцооог гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх, Цаашид эвдэрсэн гүүрийг сэргээн босгох ажилд гарах зардлын тооцоог гаргах, Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах, Зам хаасан чиглэлийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргах, нэн шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэрэгээр татаж авах ажлыг зохион байгуулах, Увс аймгийн Боршоо боомтоор орох хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, Эвдэрсэн гүүрийг засварлах хугацаанд тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх түр гарам гаргаж, шаардагдах зардлын тооцоо гаргах, Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар ухуулга сурталчилгаа зохион байгуулж ажиллах, Үер, усны болон болзошгүй байгал цаг уурын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж сум, албан газар аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын тусгай горимоор ажиллуулж, эргүүл, жижүүр томилж ажиллах зэрэг шийдвэрүүдийг тус тус гарган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн их засварын ажил эхэллээ

Нийслэлд энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 74 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөснөөс 15 сургууль, цэцэрлэгийг засах ААН-үүдийг шалгаруулж засварын ажил эхэлжээ. “COVID-19”-ийн цар тахлын улмаас улсын төсвөөр хийх засварын ажлууд өмнөх жилүүдээс буурсан талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө засварыг бүрэн дуусгах аж.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай нэмэлт хэрэгслүүдийг хүлээлгэн өгөв

1594371405725-6vxbcc87lka0wiqbw18p9yzcuv2fuyk2u6q0zkvt2yo.jpeg

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай нэмэлт хэрэгслүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тодруулбал 8 ширхэг усны аврах хантааз, 4 багц аврах цагираг, 100 м-ийн аврах олсыг шийдвэрлэсэн юм.

Гол, голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн алба хаагчид 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Яармагийн гүүр”-ээс 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сонсголонгийн гүүр” –ийн чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

Улаанбаатар ньюс

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь V сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Нийт батлагдсан тохиолдол 261 үүнээс эдгэрсэн 209 байна. Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 24 иргэнийг усны ослоос аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Түүнчлэн усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,046 алба хаагч долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллалаа” гэв.