Categories
мэдээ нийгэм

УОК-т 289 аж ахуйн нэгж байгууллага, 256 иргэдээс 7.4 тэрбум цугларчээ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын дансыг нээсэн билээ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 289 аж ахуйн нэгж байгууллага, 256 иргэдээс 7.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3,9 тэрбум нь бараа, материалын хандив байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 3200 камер ажиллаж байна

2010-2020 онд буюу сүүлийн 10 жилийн хугацаанд суурьшлын бүсэд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 3200 гаруй камер байршуулжээ. Он гарсаар эдгээр камерыг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс хийж байна. Мөн зуслангийн бүс болон гэмт хэрэг ихээр гарч болзошгүй байршлуудыг камержуулах ажил хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Орхон голын дунд хэсгээр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Барх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Ховд, Хархираа мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Балж гол үерийн аюултай түвшинг 30 см орчим даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 31-ны өдөр Хэрлэн,Онон голын усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

COVID 19: Хорих ангиудад зориулсан зөвлөмж

Эрүүл мэндийн яамнаас гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна.

Хорих байгууллагад:

  • Хариу арга хэмжээний 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан сургах
  • Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөтэй байх
  • Ковид-19-ийн тухай мэдээлэл тогтмол өгөх
  • Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Амны хаалт зүүх, гараа савандаж угаах нөхцөлөөр хангах
  • Хүн хоорондын зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Агаар сэлгэлт хийх
  • Агаарт гаргах, дасгал хөдөлгөөн хийх цагийг аль болох уртасгах
  • Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг наранд тавих
  • Ор, ширээ, сандлыг зайтай байрлуулах
  • Ажлын байр, хоолны газар, ариун цэврийн өрөө, нийтийн халуун усны газрыг 1л усанд 25мл белизнатай уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Ажилчдын автобус, багаж төхөөрөмжийг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Ээлжээр, цөөн тоогоор хооллох
  • Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
  • Эргэлтийг утас болон цахимаар хийх боломж бүрдүүлэх
  • Илгээмжийн сав, баглаа боодлыг савантай усаар угаах, халдваргүйжүүлэх
  • Ачаалал бага өгөх, эрт унтуулах
  • Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119, 80086829 дугаарт хандах

Хүмүүжигч:

  • Гадны хүмүүстэй уулзах үед амны хаалт зүүх
  • Гараа савандаж угаах
  • Хүн хоорондын зай барих
  • Шууны дотор тал руу ханиаж, найтаах
  • Гар барихгүй, тэврэлдэхгүй байх
Categories
мэдээ нийгэм

Дональд Трамп: Бүгд надад хайргүй

АНУ-ын Ерөнхийлөгч энэ долоо хоногт өөрөөс нь илүү Энтони Фаучи эмчид итгэж байгаа хүмүүст гомдож буйгаа илэрхийлжээ. Гэвч төд удалгүй шүүмжлэгчид яагаад гэдгийг нь цахим хуудсандаа ам уралдан тайлбарлацгаасан байна.

Трамп “Энтони Фаучиг хүмүүс ихээр хүндэлдэг болж. Гэтэл яагаад намайг хүндлэхгүй байгаа юм бэ? Би бол удирдагч, та нар намайг хүндэтгэх ёстой” хэмээн ярьсан байна.

Энтони Фаучи бол АНУ-ын цар тахалтай тэмцэж буй халдварт өвчин судлалын мэргэжилтэн эмч нарын хамгийн том төлөөлөл бөгөөд иргэдэд коронавирусийн тухай үнэн бодит, шинжлэх ухааны баримттай мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр олны талалрхлыг хүлээж байгаа билээ.

Харин Трамп энэ долоо хоногт нэгэн эмч “Чөтгөртэй хурьцсан хүмүүс цар тахлын халдвар авч байна” хэмээн тайлбарласныг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн билээ. Тэрхүү бичлэг нь өдгөө худлаа мэдээлэл, батлагдаагүй онолыг дэмжиж байгаа гэдэг шалтгаанаар устгагдсан аж.

Тэрбээр дараад нь яагаад хэн ч өөрийг нь Фаучи, Дебора Биркс болон цар тахалтай тэмцэх ажлыг удирдаж буй цагаан ордны бусад ажилтнуудтай ижил хэмжээнд хүндлэхгүй байгааг гайхаж, “Тэднийг хүмүүс хайрлан хүндэтгэж байна. Гэхдээ хэн ч надад хайргүй. Миний зан чанараас л болж байгаа юм шиг байна даа” хэмээн гомдоллосон юм.

Т.БАТЛХАГВА

Categories
мэдээ нийгэм

Нислэгээр ирсэн 820 гаруй иргэдэд ариутгал, халдваргүйтгэлийн тусламж үйлчилгээ үзүүлжээ

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг долдугаар сарын 24-30 хооронд дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 820 гаруй иргэдэд ариутгал, халдваргүйтгэлийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Ариутгал халдвагүйтгэлийн ажил болон тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид, нисэх багийн ажилтнууд болон гар тээш, дөрвөн шарил, 19,000 кг зорчигчдын ачаа, 16,000 кг карго ачаанд эцсийн халдваргүйтгэл хийлээ.

Энэ хугацаанд мөн 547 хүний сорьцод короновирус илрүүлэх шинжилгээ хийсэн.

“Тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гурвынх нь онош батлагдсан”

Коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй байгаа энэ үед тарваган тахалтай холбоотой дуудлага буурахгүй байна. Одоогийн байдлаар тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гурвынх нь онош батлагдсан байгаа.

Долдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлан шинжилгээ хийхэд онош үгүйсгэгдсэн.

Энэ сарын 17-ноос хойш Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа манай багийнхан тарваган тахлын таван сүргийг илрүүлсэн байна.

Иргэд маань урин дулаан цагт хөдөө орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж байгаа нь сайшаалтай ч аялаж зугаалах үедээ тарваганы мах хэрэглэж, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл нууранд осолдож хоёр хүн амь алджээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн “Шаврын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Н /16 настай, эрэгтэй/ нар 4 хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22:20 цагт очиж, мөн өдрийн 23:50 цагт иргэн Б-ийн цогцсыг, 07.30-ны өдрийн 02:28 цагт иргэн Н-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

​”Финансхолдинг” ХХК-ийн захирал Б.Энхцэцэг: Нийт 2000 гаруй тонн мах бэлтгэсэн

“Финансхолдинг” ХХК-ийн захирал Б.Энхцэцэг мэдээлэл хийлээ.

“Финансхолдинг” ХХК-ийн захирал Б.Энхцэцэг “2016 оноос махыг тасралтгүй худалдан авч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дамжуулан БНХАУ-руу худалдаа эрхэлж ирсэн. Гэвч 2019 оноос надад худалдаа эрхлэх эрх буюу квот олдохоо больсон. Учир нь БНХАУ маш их хэмжээгээр Монголд мах бэлтгэж урагш махыг эргэлдүүлж байгаа. Үүнээс болоод их хэмжээгээр худалдан авсан махаа экспортлон зарж чадахгүй болсон. Нийт 2000 гаруй тонн мах бэлтгэсэн. Маш их өрөнд орсон. Манай компанийн бэлтгэсэн махыг экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг төрийн байгууллагуудад тавиад асуудлаа шийдүүлж чадаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Номхон далайн баруун бүсэд хамгийн цөөн халдвар бүртгэгдсэн

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 215,100 гаруй хүн COVID-19 халдвараар өвчилж, 5,200 гаруй эндсэн гэж ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Тэрбээр дэлхийн бусад улс, орнуудын нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Америкийн бүсэд 8.8 сая халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Дэлхийн хэмжээнд шинээр бүртгэгдэж буй халдварын 60 гаруй хувь нь АНУ, Бразил, БНЭУ-д бүртгэгдсэн. Тухайлбал, долдугаар сарын 29-ний өдөр АНУ-д 59,800 гаруй, Бразилд 69,000 гаруй, Энэтхэгт 48,500 гаруй хүн COVID-19-өөр өвчилжээ.

Халдвар тохиолдлын тоог бүсчлэн үзвэл,

  • Америкийн бүсэд нийт 8.8 сая,
  • Европын бүсэд 3.2 сая,
  • Зүүн Өмнөд Азийн бүсэд 1.8 сая,
  • Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсэд 1.5 сая,
  • Африкийн бүсэд 0.7 сая гаруй халдвар бүртгэгдсэн.
  • Харин манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд 0.2 сая халдвар буюу хамгийн цөөн халдвар бүртгэгдсэн байна.

Харин эндэгдлийн бодит тоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа нь АНУ бөгөөд тус улсад нийт 150 мянга гаруй бүртгэгдсэн. Энэ тоо нь дэлхийн хэмжээнд нийт нас баралтын 4-ний нэг нь юм.

Гэхдээ АНУ-ын 150 мянга гаруй эндэгдлийг хүн амын тоотой нь харьцуулбал тийм ч их бөгөөд зургаадугаарт эрэмбэлэгдэнэ. Ингэж харьцуулбал Их британи, Перу, Чили, Испани зэрэг улсад нас баралтын түвшин хамгийн өндөр байна.

Номхон далайн баруун бүсийн улсууд

Япон улсад өчигдөр 1,264 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 448 нь Канто бүсэд, 336 нь Кансай бүсэд, Чибу бүсэд 227 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Австрали улсад 318 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын хэмжээнд одоогоор нийт 15,582 тохиолдол бүртгэгдэж, 176 хүн эндээд байгаа юм.

БНСУ-д 18 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 11 нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн бол долоо нь дотоодын халдвар байжээ.

БНХАУ-ын эх газарт 105 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 102 нь дотоодын халдвар бөгөөд дийлэнх нь буюу 92 нь тус улсын Шинжаан Уйгурын бүсэд бүртгэгдсэн байна. Лхагва гарагийн байдлаар Шинжаан Уйгурт нийт 418 тохиолдол батлагдаад байгаа юм.

Харин Бээжин хотын Шиньфади хүнсний захаас эх уурхайгаас халдвар авсан 335 хүнээс 316 эдгэрчээ.

Хонг Конгт өчигдөр 118 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тэдгээрийн 113 нь дотоодын халдвар байсан аж. Өчигдрийн байдлаар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт нийт 3,002 тохиолдол бүртгэгдэж, 1,591 эдгэрсэн бол 24 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Усны осол, тарваган тахал өвчин, ковидийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна

НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэн хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Нийслэлийн онцгой байдлын газар усны осол, тарваган тахал өвчин, ковидийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Туул, Хэрлэн, Тэрэлж голын орчмоор өглөөний 09 цагаас оройн 21 цаг 30 минут хүртэл завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж аврах ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар 269 хүний амь усанд эрсдэхээс аварсан. Энэ ажлыг Нийслэлийг гэр бүл хүүхэд, залуучуудын албан хаагчидтай хамтран хийж байна. Учир нь бага насны хүүхдүүд усанд осолдох асуудал их байдаг. Нийслэл рүү тарвага оруулахгүй байх хяналт хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа. Алслагдсан 6 цэгт хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа хэмээн мэдээлэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн хугацаанд 10 тулмыг гурван тохиолдлоор оруулж ирэх гэж байсныг илрүүлж, Зооноз судлалын төвд журмын дагуу хүргүүлсэн байна. Мөн авто тээврийн товчоодын цаана буюу хот орчмын нутаг дэвсгэрээс эзэн, холбогдогч нь тодорхойгүй долоон тулам олдсон. Үүнийг Зооноз судлалын төвд хүргүүлэн ариутгуулсан байна. Мөн тулам олдсон хавь орчинг давхар ариутгажээ.

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй эхний ээлжийн хүүхдийн 10 зуслангуудад урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж, усны болон хүнсний бүтээгдэхүүнээс 91 арчдас дээж авч шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гарчээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Монгол Улсад 24 цагийн байдлаар батлагдсан 291 тохиолдол байна. Бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 67 хүн эмчлэгдэж байна. 15469 хүнийг он гарснаас хойш ажиглалтад хянасан байна. 2020 оны долдугаар сарын 29-ний мэдээгээр 8346 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын хугацаа дууссан 6981 хүн байна. 24 цагийн дотор гэрийн ажиглалтад нэмж орсон 204 хүн, гэрийн ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан 81 хүн байна. Өнөөдөр өглөөний Зам тээвэр хөгжлийн яамны өглөөний найман цагийн мэдээгээр төмөр замаар 17 вагон 6686 зорчигч, авто тээврийн үндэсний төвийн 188 тээврийн хэрэгслээр 4656 зорчигч 23 таксигаар 78 зорчигч, агаарын тээврийн 7 нислэгээр 1276 зорчиг ирсэн. Үүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй. Өнөөдрийн байдлаар нийт 2491 хүнийг тарваган тахлын дархлаажуулалтын вакцин хийсэн гэсэн мэдээллийг өглөө.

НБОГ-ынхан “Энэ долоо хоногт Улаанбаатар хотын суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн долоон дуудлага бүртгэгдсэн. Үүний дөрөв нь бамбай хоншоорт буюу хортой могой юм. Иргэд зэрлэг амьтдыг хотын сууршлын бүсэд харсан тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдээрэй” хэмээв.