Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн 4 бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсөн ба журмаар иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон, 2019 оны НИТХ-ын 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим хороодын бүтцэд өөрчлөлт орсон зэрэгтэй холбоотойгоор 2020 оны агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг боловсруулжээ. Уг журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, мөрдөх журмаар хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг зохицуулах юм. Иргэд тус журмын төсөлтэй танилцан Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876 дугаарт болон aprd.air@gmail.com хаягаар саналаа өгөхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч жороос сэргийлье

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн ерөнхий шалгалтын журмаас

No photo description available.

1. ЭЕШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ / http://www.eec.mn/article449/ зарласан бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.

2. Шалгуулагчид Та бүхэн шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т бичигдсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурьдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

3. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

3.1 Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

3.2 Суудлын хуваарь;

3.3 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/;

3.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

4. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

5. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

6. Хариултын хуудсыг санамжийн дагуу балын харандаагаар тод засваргүй бөглөнө.

7. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.

8. Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэх явцад бусдаас дэмжлэг тусламж авах, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулбал шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.

10. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.

11. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулах, ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар: Сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх ЗӨВЛӨГӨӨ

Үнэн зөв, бодит мэдээлэл хуваалцахыг зөвлөв

Коронавируст халдварын цартахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цартахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!

• Эерэг хандлагатай байх
• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
• Аливаад уур уцааргүй, тайван хандах
• Бие биендээ урам өгөх
• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
• Хэт их мэдээллээс зайлсхийх
• Сөрөг мэдээлэлд автахгүй байх
• Цахим орчинд цаг бага зарцуулах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)
• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
• Архи, тамхи хэрэглэхгүй байх
• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга орон нутагт ажиллаж байна

105699902_697147210849373_6294752629482758086_n.jpg

Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.

Трбээр өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс болон Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс нь Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт хэмээх үйлчлэх хүрээний долоон суманд хүрч үйлчилдэг. Гамшиг, ослын дийлэнх хувийг ахуйн гал түймэр, усанд осолдсон дуудлага эзэлдэг байна.

Харин Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар өнөөдрийг хүртэл 64 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар ажиллаж 14 хүний амь нас, байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн 1.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газран дарга, хурандаа Л.Өлзийбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болсныг онцолсон юм.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-28-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороотой

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

Өнөө маргаашдаа төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны зургадугаар сарын 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Дарьгангын тал, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ЗУРГАДУГААР САРЫН 29-НӨӨС ДОЛДУГААР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Салхи энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд говийн бүс нутгаар хална.Зургадугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

УЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж байна

Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын нутаг дэвсгэрт орсон борооны улмаас гамшиг нүүрлээд байгаа бөгөөд эрсдэлийн үнэлгээг хийж байна.

Тодруулбал 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18:34 минутаас эхлэн орсон ширүүн аадар бороо 44.0 мм, 23-28 мм-ийн голчтой мөндөр орж, борооны үеэр салхины хурд түр зуур зүүн хойноос секундэд 24-28 метр хүрч, байгалийн аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Аадар бороо 5 цаг, мөндөр 1 цаг, нөөлөг салхи 18 минут үргэлжилсний улмаас Хэрлэн сумын нийт нутгийн 80 хувь нь усанд автаж, Чингис хотын үерийн усны далан 8-9 газар сэтэрч, 149 айл өрх, 15 аж ахуйн нэгж, албан байгууллага, 9 орон сууцны подвал усанд автаж, 7 автомашин шаварт сууж, 3548 айл өрх гэрэл цахилгаангүй болсон юм. Чингис хотын 1000 өрхийн 4000 гаруй иргэн усанд автсан, 293 өрх маш хүнд нөхцөлд амьдарч байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгах, усанд автсан айл өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, авран хамгаалах зорилгоор Онцгой байдлын газраас 93 алба хаагч 7 автомашин, Хэрлэн сумын ЗДТГ-аас 13 иргэн, 1 автомашин, Эрүүл мэндийн газраас 2 иргэн 2 автомашин, Харгуй ТӨХК-аас 4 иргэн, 4 ковш нийт 110 алба хаагч, 14 автомашин тeхник ажиллаж байна.

Хэрлэн сумын eрөнхий боловсролын 1, 4 дүгээр сургуулийн сурагчдын дотуур байрыг 180 хүний түр хорогдох байр болгон бэлдэж, гэр нь усанд автсан нийт 7 өрхийн 13 том хүн 6 хүүхдийг түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлж байршуулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймагт ажиллалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 10 тн ариутгалын бодис, 3 бохирын машин, ариутгалын 2 машин, шуурхай албаны пургон автомашин, завийг Хэнтий аймагт ажиллуулж байна. Мөн ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын баг Хэнтий аймагт ажиллаж байна.

Түүнчлэн Үндэсний аврах бригад, Багануур дүүрэг, Бэрх, Бор-Өндөр Аврах ангийн онцгой байдлын алба хаагчдын 100 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Мөн Хэрлэн сумын хэмжээнд Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 11 бригад тасралтгүй ажиллаж, нийт 3200 хэрэглэгчийн ЦЭХ-ийг залгасан ба подвалын усаа бүрэн шавхаагүй зарим байр, эрсдэлтэй гэр хорооллын нийт 300 гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй байна.

Аймгийн Онцгой комисс Чингис хотын гэр хорооллын усанд автсан өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, шаардлагатай өрхүүдэд тусламж үзүүлэх, хорогдох байр болон цаашид авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Чингис хотын бохирын өргөх 1 дүгээр насосны гэмтэл гарч хотын хэмжээнд цэвэр,бохир усны хангалт зогссон бөгөөд гэмтлийг арилгахаар “Хэнтий ус” ХХК болон “Өндөрхаан хот тохижил”-ын ОНТҮГ-ын хамт олон ажиллаж байна. Мөн Чингис хотын үерийн даланг засварлах, сэргээн босгох, нийтийн ариутгал халдваргүйтгэлийн ажлуудыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд багийн Засаг дарга нар усанд автсан өрх, иргэдийн мэдээллийг нягтлан, нарийвчилсан судалгааг гаргаж байна.

Чингис хотын төвд үүсээд байгаа үерийн усыг зайлуулж ус шингээх зорилгоор Хэрлэн 1-р цэцэрлэгийн баруун талд, МХГ-ын зүүн урд талд, Гурилын үйлдвэрийн хойд талд түр цөөрөм үүсгэн 4.3 метр гүн нүх ухаад байна.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат үерийн гамшигт өртсөн гэр хорооллын өрхүүдээр явж нөхцөл байдалтай танилцав. Тэрээр Улаан загалмай нийгэмлэгт хүсэлт тавьж, нэн яаралтай тусламж шаардлагатай, хүнд нөхцөлд байгаа 5 багийн 40 өрхөд тусламжийн багц гардууллаа. Уг тусламжийн багцад хүнсний болон эрүүл ахуй, ариутгалын иж бүрдэл багтжээ. “Lead Khentii” клубын залуусын давалгаа үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах Сайн үйлсийн аяныг эхлүүлж, багийн дарга нараас авсан судалгааны дагуу эхний 50 айлд ариутгалын бодис, хүнсний зүйлс өглөө. Мөн Бэрх тосгоны Захирагчийн ажлын албанаас Хэрлэн сумын Онцгой комисст 500 мянган төгрөгийн хандиваар сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.

Хэрлэн сумын ЗДТГ, ХХҮГ, СХГ, ГХБХГ, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг зэрэг байгууллага усанд автсан. Үүний улмаас Уламжлалт анагаах ухааны эмнэлэг 51 хэвтэн эмчлүүлэгчийг эмнэлгээс гаргаж, нүүлгэн шилжүүлсэн байна. Тодруулбал, тус эмнэлэгт таазнаасаа ус гоожиж, гэрэл цахилгаангүй болжээ.

Энэ сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 1-нээс өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэхийг Хэнтий аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​​БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас шинэ мэдээлэл гаргажээ

БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас МЭДЭГДЭЛ гаргажээ | iSee.mnБНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас шинэ мэдээлэл гаргав. Тус мэдээлэлд “БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс зогсоож, хилийн чанадад буй нутаг буцах хүсэлтэй 11313 иргэнийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр татан аваад байна.

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцны 5 удаагийн нислэгээр 1272 гаруй иргэн нутаг буцлаа. Зургадугаар сарын 26-ны байдлаар 2623 иргэний нутаг буцах өргөдлийг хүлээн авсан. Өргөдөл гаргасан иргэдийн 230 буюу 9 хувийг өндөр настан, 584 буюу 22 хувийг 0-18 насны хүүхэд, 123 буюу 5 хувийг жирэмсэн эх, 183 буюу 7 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үлдсэн 1425 буюу 54 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

ЭСЯ-наас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай болон санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж буй билээ.

Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг сонгохдоо УОК-ын зүгээс тавьсан үндсэн таван шалгуурыг баримталж ирсэн ч эдгээр шалгуурт хамрагдахгүй бусад иргэдийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан сүүлийн үед үйлдэгдэж буй нислэгүүдэд түлхүү хамруулах чиглэл баримталж байна. БНСУ-д манай улсын иргэд олноор оршин суудагтай холбоотойгоор нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол өндөр байдаг тул тусгай үүргийн нислэгүүдийг Сөүл хот руу үйлдэх давтамжийг өндөр байлгаж, нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд долдугаар сарын эхний хагаст дөрвөн удаагийн нислэгийг тус хот руу хийхээр төлөвлөж байна.

ЭСЯ-нд хандан шаардлага хүргүүлж буй иргэн бүрийг үйлдэх нислэгүүдэд хамруулах баталгааг УОК-ын Шуурхай штаб гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь, БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 2600 гаруй иргэн ЭСЯ-нд хандан бүртгүүлснээс хүндэтгэн үзэх шалтгаантай олон иргэд байгаа тул аль нэг иргэнд баталгаа гаргах нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл болох юм.

УОК-ын Шуурхай штабаас Сөүл хот руу үйлдэх нислэгүүдээр ирэх зорчигчдын нэрсийг баталгаажуулахдаа өргөдөл өгсөн он цагийн дараалал, хүндэтгэх шалтгаантай иргэдийн асуудлыг чухалчлан авч үзэх болохыг мэдэгдсэн.

Түүнчлэн шинэ төрлийн коронавируст цар тахалтай холбоотойгоор мөрдөж буй өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хилийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг цаашид хэрхэн бууруулах асуудлаар УОК-оос тодорхой шийдвэр гараагүй байгаа.

Гэвч УОК-ын Шуурхай штабын зүгээс нийт ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэн улс орнуудыг эрсдлийн түвшингээр нь ангилж, бага эрсдэлтэй бүс нутгаас ирэх иргэдийг татан авах, тусгаарлах горимыг шинэчлэх асуудлыг судалж, ойрын хугацаанд УОК-т саналаа танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байна” гэжээ.

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Нийт 2636 хүн ажиглалтад байна

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон

ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн хэмжээнд коронавируст цар тахлын халдварын тохиолдол 10 саяд хүрлээ. Одоогийн байдлаар 10 сая 69 мянган тохиолдол бүртгэгдэж, 500 мянган хүнд нас барж, 5.4 сая эдгэрсэн байна.

БНХАУ, АНУ, Энэтхэг улсын эрдэмтдийн тооцооллоор дэлхийн хүн амын таван хувь буюу 1.7 тэрбум хүн коронавирусээр өвдөж, хүндрэх магадлалтай гэж үзжээ. Улмаар 60-аас дээш насныхан илүү хүндрэх магадлалтай байна. ОХУ, АНУ-д халдварын тархалт өндөр байна. Манай улстай хиллэдэг ОХУ-ын Тува, Эрхүү мужид халдварын өвчлөл нэмэгдэж байгаа.

Манай орны хувьд долоон хүн ажиглалтад шилжсэн. Нийт 2636 хүн ажиглалтад байна. 1-5 насны 131, 54 жирэмсэн эмэгтэй, 34 архаг хууч өвтэй хүн ажиглалтад байгаа” гэсэн юм.