Categories
мэдээ нийгэм

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг Тагнуулын ерөнхий газар хариуцан тайлагналаа

AMLCFT.MNМонгол Улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу 6 ажлын даалгавар авсан. БНХАУ-д 2020 оны 1 дүгээр сард зохион байгуулсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар тус тус ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын тайланг танилцуулж амжилттай хамгааллаа.

ФАТФ-ын хяналтын жагсаалтад Монгол Улс орсноос хойш Тагнуулын ерөнхий газар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий СЯ, ХЗДХЯ, ГХЯ, Монголбанк, СЗХ, АТГ, ЦЕГ зэрэг 15 байгууллагаас бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлж ажиллав. Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бүхий л талаар дэмжиж, холбогдох хууль, дүрэм, журмыг хурдан хугацаанд батлан хэрэгжүүлэв. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл нь ФАТФ-аас өгсөн нийт 6 ажлын даалгаврын 3-ыг хариуцаж түүнийг биелүүлэх чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж дор дурдсан үр дүнд хүрээд байна. Тухайлбал:

  1. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нийцүүлэн нэмэгдүүлэх ажлын хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн, шуурхай хэрэгжүүлж, гадаад улс, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, мэдээ мэдээлэл, нотлох баримт бүрдүүлэх шинэ зам, сувгуудыг нээн ажилласны дүнд мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмэгдэж, гэмт хэргийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан мөрдөн шалгах, прокуророор яллах ажиллагаа сайжирсан байна.
  2. НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулав. Хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг ЗГ-ын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог бий болгож байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрав.
  3. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах болон гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах ажлын хүрээнд “НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал”‑ыг боловсруулан Тагнуулын ерөнхий газрын даргаар батлуулав. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх талаар сургалт мэдээлэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, харилцагчийг таньж мэдэх, эрсдэлийг үнэлж удирдах, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн тогтолцоог бүрдүүллээ.

ФАТФ-аас Монгол Улс 4 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу 6 ажлын даалгавар авсанаа хангалттай биелүүлсэн гэх хариуг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор ирүүлсэн бөгөөд гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээ авснаар стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах юм. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлөөс цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангахад анхаарч ажиллана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д маск, гар ариутгагч хандивлав

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь дэлхийн 189 оронд үйл ажиллагаа явуулдаг, АНУ-д төвтэй олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Монголд Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ гэсэн төсөл хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлыг даван туулахад туслах зорилгоор тус байгууллага өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн амны хаалт, гар ариутгагч зэргийг албан байгууллагуудад хандивласан байна. Э ЭМЯ, Улсын Онцгой комисс, Х ХӨСҮТ, З ЗӨСҮТ, Х ХСҮТ, Хүүхдийн асрамжийн газрууд, МХЕГ, ЭХЗ ЭХЗ ЭХЗ ЭХЗ ЭХЗ хороо, Био Э Энерги эмчилгээ судалгааны үндэсний төв, Нийслэл, дүүргийн онцгой комисс, Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, З Зүүнхараа, Дорноговь, Замын-Үүд, Дорнод, Х Хөвсгөл аймгийн онцгой комисс орон нутгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн баг, хороод зэрэг нийт 50 орчим эрүүл мэндийн болон бусад байгууллагад Дэльта плюс ахисан түвшний амны хаалт, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас, гар ариутгагч санитол, ариун цэврийн багц зэрэг 130 орчим сая төгрөгийн хандивыг тэргүүн шугаманд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад өгчээ. Тэгвэл тус байгууллагаас өчигдөр Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-ы хамт олонд нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч зэргийг хандивлалаа. Дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын улмаас Перу улсад 50 гаруй сэтгүүлч коронавирусийн халдвар авч 20 сэтгүүлч амь насаа алдсан юм. Тиймээс тус улсаас сэтгүүлчдэд зориулан 0,5-1 метрийн зайд сурвалжлага, ярилцлага авахаас гадна урт иштэй микрофон хэрэглэх талаар зөвлөмж гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-04-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм улс-төр

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүсэлтийнх нь дагуу энэ сарын 3-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар COVID-19 цар тахлын үед хоёр улсын харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, өмнө болсон өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр хоёр улсын удирдлагын түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй болон тогтвортой байдлын асуудлаар санал солилцож, харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломжтойг талууд цохон тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, энэ чиглэлээр олон улсын хууль эрхзүйн хүрээнд хамтран ажиллахдаа баяртай байх болно гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Одоогийн байдлаар ажиглалтанд 1,780 хүн байна

Д.Нарангэрэл: Гадны оронд манай улсын 30 хүн халдвар авч, 13 нь ...Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “COVID-19 өвчлөл дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6.5 сая гаруй хүн өвчлөөд байна. Ердөө тав хоногт 6.5 сая болж, 500 мянга гаруйгаар нэмэгдлээ. Өдөрт 100 мянга шахам хүн шинээр халдвар авч, 3,000-4,000 хүн нас барж байгаа юм. COVID-19-ийн эдгэрэлт бага, өвчтөний ор хоног урт байна. Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8,536 хүн шинээр халдвар авсан. Манайхтай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тухайлбал, Эрхүүд 120 тохиолдлоор, Тувад 60-аар халдварын тоо нэмэгдлээ” гэв. Мөн “Манай улсад нэг хүн шинээр ажиглалтад орсон. Одоогийн байдлаар 1,780 хүн байгаагаас 116 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 43 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Төмөр замын эмнэлгийн 11 эмч 14 галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Амралтын өдрүүдэд гол ус руу явахгүй байхыг анхааруулж байна

Амралтын өдрүүдэд 26-28 градус хүртэл халах учир ногоон бүсэд зорчихгүй, гол ус руу явахгүй, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Туул голд өмнө нь иргэд осолдсон тохиолдол их гарч байсан цүнхээл хэсгүүдэд анхааруулах самбар байрлуулна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Байгаль орчны газар хамтран дөрөвдүгээр сарын 8-наас зургадугаар сарын 10-ныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байгаа аж.

Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-нийг хүртэл гол усны аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тиймээс Туул голын эргээр буюу Хар усан тохойгоос Нисэхийн Хадан хясаа хүртэл хөдөлгөөн, завьт эргүүл ажиллахаар төлөвлөжээ.

Ингэхдээ Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрээс Хадан хясаа хүртэлх завьт эргүүл ажиллана гэлээ. Мөн энэхүү маршрутын чиглэлд Туул голд өмнө нь иргэд осолдсон тохиолдол их гарч байсан цүнхээл хэсгүүдэд анхааруулах самбар байрлуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

Д.Нямхүү: Нийт 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны VI сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.

Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал, Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн, Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй. Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тэднийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалайн зөвлөмж”

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар хөгжүүлэн, олон нийтэд хүргэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж байна

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдварын цар тахал /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын арга хэмжээг зохицуулсан “Коронавируст халдвар/Ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан.

Энэхүү хуулиар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комисс, Төрийн байгууллага, Төв банк болон арилжааны банкнаас цар тахлын үеийн хүн, амын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлийг бууруулах, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх эмнэлэг цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж, 100 ортой эмнэлэг бэлджээ

Баянзүрх эмнэлэг дүүргийн 380 орчим мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэг сүүлийн гурван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, нэр, төрлийг олшруулах ажлыг эрчимжүүлжээ. Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-аас баримталж байгаа бодлого, чиглэлийн хүрээнд мэс заслын болон гемодиалазийн тусламж үйчилгээ, эмнэл зүй, хавдрын хими эмчилгээ зэргийг сайжруулсан байна.

Мөн “Covid-19” цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж, сүүлд баригдсан 100 ортой эмнэлгээ өвчтөн хүлээн авахад зориулж бэлдсэн талаар салбарын сайддаа танилцууллаа.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг орчин үеийн, вакум хоёр хагалгааны өрөөтэй мэс заслын тасгаа нээхэд бэлэн болсныг эмнэлгийн удирдлагууд ярилаа.