Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан бороо орохгүй


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Онон, Балж, Улз голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 04-ний 20 цагаас 06 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Онон, Балж, Улз голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлч, зураглаач нарт өгөх зөвлөмж

ЭМЯ-наас Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлч, зураглаач нарт өгөх зөвлөмж өглөө.

• Цахим болон зайнаас ажиллах

• Амны хаалт зүүх
• Хүнтэй 1-1,5 метрийн зайнаас харьцах
• Иштэй микрофонд нэг удаагийн уут хэрэглэх эсвэл спиртэн суурьтай уусмалаар арчих
• Бээлий өмсөх
• Мэдээ, сурвалжлагад 2 хүн явуулах
• Аль болох хүн багатай газар ажиллах
• Албан байгууллага болон гудамж талбайд аль болох ярилцлага хийхгүй байх, хийсэн тохиолдолд ярилцлагын дараа амны хаалтаа солих
• Компьютер, утас, камер, тоног төхөөрөмжийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэх
• Студи, өрөө, тасалгааг өдөрт 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
• Гараа сайтар савандаж угаах (гар ариутгагч авч явах)

Categories
мэдээ цаг-үе

М.Отгонцэцэг: Ултера аппарат нь хөгшрөлтийн процессыг тодорхой хугацаанд зогсоож суларсан арьсыг өргөж өгснөөр 5-10 насаар залуу харагддаг


“Ултера аппаратад орчих юмсан. Тэр аппаратад орвол мөнхийн залуугаараа үлддэг гэнэ”, “Солонгост хийдэг өндөр өртөгтэй гоо сайхны үйлчилгээ Монголд ороод ирж. Мэс засал хийхгүйгээр нүүрний арьс өргөдөг болсон байна” гэх бүсгүйчүүдийн яриаг олонтаа сонслоо. Тэгээд тэр ид шидтэй аппаратны талаар сонирхож үзлээ. Үрчлээгүй толигор царай, мөнхийн залуу насыг бэлэглэгч гоо сайхны үйлчилгээг “Tenger bella beauty” салоны хамт олон үзүүлдэг юм байна. Тус салоны эрхлэгч М.Отгонцэцэгтэй мэсгүйгээр арьс өргөх үйлчилгээний талаар ярилцлаа.


-Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс мөнхийн гөлгөр толигор арьстай болдог гэж ярилцах юм. Ямар үйлчилгээг тань ингэж онцолж яриад байгаа юм бол…

-Манай “Tenger bella beauty” салон эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сараас эхлэн манай салон 2020 оны дэвшилтэт технологи- ULtra 4D HIFU аппаратаар үйлчилж байна. Энэ аппаратны тухай л та асууж байх шиг байна.

-2020 оны дэвшилтэт техноги гэхээр шинэ загварын аппарат ирсэн гэсэн үг үү?

-Тийм ээ, шинэ загварын аппаратаар үйлчилж эхлээд байна. Энэ аппарат маань өмнөх Ултера загваруудаас 11 дахин хүчтэй (хуучин Ултера 1 line явдаг байсан бол 2020 оны шинэ ултера 11line явдаг) илүү эрчимжүүлэх нэмэлт хошуутай болсон гээд маш их давуу талтай. Үр дүн ч маш сайтай болсон.

-Яадаг ид шидтэй эд вэ?

– Энэ нь олон үйлдэлт, хосолсон, өндөр нягтралтай эрчимжүүлсэн хэт авиан долгионы тусламжтайгаар 60-70 хэмийн дулааныг арьсны SMAS буюу гүн давхаргад нэвчүүлж, коллаген эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, нүүрний булчинг мэсийн бус аргаар өргөж чангалах нөлөө үзүүлдэг эмчилгээний аппарат юм. Энгийнээр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан арьсаа өргөж, үрчлээгээ арилгахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагагүй болсон гэсэн үг. Ултера аппаратад нэг курс эмчилгээ, арчилгаа хийлгэхэд хүн 5-10 насаар залууждаг. Тухайлбал, энэ аппаратны үр дүнд нүүрний арьс чангарч өргөгдөнө, зовхины арьс чангарна, хацрын унжилт багасна, давхар эрүү арилна, хүзүүний үрчлээ багасна. Мөн нүүрний V-line тодорно гээд олон талын үр дүнг шууд харж болдог.

-Өөр нэг давуу тал нь нэг ийм үйлчилгээ хийлгэсэн байхад олон жил яг энэ хэвээрээ байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Тухайн хүний нас, бодисын солилцооны онцлог, коллагены идэвхжилтээс хамаарч 3-6 сарын дараагаас үйлчилгээний үр дүн бүрэн гардаг. Энэ үр дүнгээ 2-3 жил барьдаг. Хөгшрөлтийн процессыг 2-3 жилээр зогсоож унжиж сулраад байгаа арьсаа өргөж өгснөөр 5-10 насаар залуу харагддаг гэж ойлгож болно.

-Хэр удаан үйлчлүүлж байж ийм үр дүнг харах вэ?

-Гоо сайхны курс эмчилгээ хийнэ гэсэн үг. Хүн бүрийн арьс харилцан адилгүй учраас тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаална.

-Манайхан арьсаа хэр сайн арчилдаг хүмүүс вэ. Танайд олон хүн ирдэг болохоор ингэж асууж байна л даа…

-Янз янз даа. Арьсаа дажгүй сайн арчилдаг хүн ч байна. Амьдралдаа нэг ч удаа арьсаа арчилж үзээгүй хүмүүс ч байдаг. Арчлаад байхад үр дүн өгсөнгүй гэдэг хүн ч байдаг. Тэр хүн арьсаа анхнаасаа буруу арчлаад сурчихсан байдаг. Нөгөө талаар эрүүл зөв хооллолт чухал. Долоо хоногт 2-3 удаа гуужуулалт хийгээд чийгшүүлэх макс тавих энгийн арчилгаанд дадаж сурах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг байнга хийж байх ёстой. Арьсанд хамгийн түрүүнд хийх чухал арьчилгаа бол цэвэрлэгээ, гуужуулалт. Дараа нь чийг тэжээлийг нь сайн өгөх хэрэгтэй. Бидний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст хамгийн түрүүнд гуужуулах эмчилгээг зөвлөдөг. Яагаад гэвэл арьс нь маш их асуудалтай байдаг. Биднийг зориод ирсэн хүн бүрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө бид чин сэтгэлээсээ ажилладаг. Үр дүн нь ч бодитой байдаг болохоор үйлчлүүлэгчид маань сэтгэл дүүрэн байдаг юм. Манай хамт олны гол уриа бол чанар бас дахин чанар. Үүнийгээ ч амьдрал дээр баталж баримтлаж явдаг.

-Хүмүүс бодит үр дүнг их сонирхдог юм. Тухайлбал, гээд жишээ хэлэх боломж байна уу?

-Миний дээр өгүүлсэн бүх үр дүн бодитоор хувь хүн дээр гарна. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчтэйгээ бид хамтарч ажилладаг. Саяхан дуучин Т.Ариунаа эгчийн зургийг та нар цахим хуудаснаас нь харсан байх. Бид тийм л үр дүнг үзүүлдэг.

-Танайх үйлчлүүлэгчдэдээ зориулаад бодит хямдрал үе зарладаг. Одоо хямдрал бий юу?

-Эх, үрсийн баярыг тохиолдуулан манай салон ултера аппаратны үйлчилгээндээ 50 хувийн онцгой хямдрал зарласан байгаа. Эрүүл, гоо сайхан байхыг хүссэн хүн бүрийгбид чин сэтгэлээсээ хаалгаа дэлгэн угтах болно.

Харилцах утас-80660000

Facebook:TengerBellabeauty

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Сүм, хийд, шашны байгууллагууд хурал номыг цахимаар хурахыг зөвлөж байна


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөгөөг боловсруулжээ.


Сүм, хийд, шашны байгууллага:

• Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
• Нүүрний болон амны хаалт зүүх
• Хурал номыг аль болох цахимаар хурах
• Хурал номыг богино цагаар хурах
• Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах
• Олуулаа уншлага хийхгүй байх
• Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх
• Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах
• Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа 1л усанд 0,25мл белизна хийж арчиж цэвэрлэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Сүсэгтэн олонд:

• Амны хаалт тогтмол зүүх
• Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх
• Хоол унд хувааж идэхгүй байх

Categories
мэдээ нийгэм

12000 ширхэг амны хаалт хандивлалаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр Хятад, Монголын хэл соёл боловсрол нийгмийн хөгжлийн сан, Зэт Ти И Монгол дахь салбарын компанитай хамтран 12000 ширэг амны хаалтыг Улсын онцгой комисст хандивлалаа.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна.

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын нөхцөл байдал мууджээ.

Гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж, зургаадугаар сард багтаан гэрээ байгуулан, засвар шинэчлэлтийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.

НБОГ-ын ойн хэлтсийн дарга Б.Болортуяа “Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс гурван удаагийн Засаг даргын захирамж шийдвэр гарсан байна. Хаврын хуурайшилтын үед байгаль хамгаалагчдаа мэдээлэл өгөх нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлэх, хог шатаах, өнжмөл шар өвс шатаах, 150 гаруй үйлдлийг илрүүлж 5 мянган гаруй иргэний хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоолоо. Хөдөлгөөнт эргүүлийг Нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт ажиллуулж хэрэг зөрчлийг илрүүлсэн. Гуравдугаар сарын 20-ноос 1500 албан хаагч хөдөлгөөнт эргүүлийн ажлыг хийсэн” гэв.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр ”Корона вирус Дэлхийн 216 улсад тархаж АНУ,ОХУ, Бразил зэрэг улсуудад хурдацтай тархсаар байна. Харин Монгол улсад 185 тохиолдол батлагдсанаас бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсон. Лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тусгаарлалтад 1812 хүн ажиглалтад байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 пост дээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна” гэлээ.

НОБГ-ын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд обектийн 23 гал түймрийн дуудлага ирсэн байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөвдүгээр сарын 8-наас зургаадугаар сарын 10 хүртэл хугацаанд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Хөдөлгөөнт эргүүл ажиллах хугацаанд ногоон бүсэд гарсан 120 дуудлагад ажилласан. Үүнээс өнжмөл өвс шатаасан 30, ил задгай гал түлсэн 25, хог шатаасан 10, гагнуурын очноос гал түймэр гарсан 25 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 3 мянган орчим иргэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Хаврын хуурайшилтын зэрэг харьцангуй багасч байгаа хэдий ч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ирэх амралтын өдрүүдэд огцом халах учир ногоон бүсэд зорчихгүй байх, гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл болон завьт эргүүлийг гаргахаар төлөвлөж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19)!!! Сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөгөө

Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт хийж байна

Сүм, хийд, шашны байгууллага:

• Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
• Нүүрний болон амны хаалт зүүх
• Хурал номыг аль болох цахимаар хурах
• Хурал номыг богино цагаар хурах
• Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах
• Олуулаа уншлага хийхгүй байх
• Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх
• Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах
• Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа 1л усанд 0,25мл белизна хийж арчиж цэвэрлэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Сүсэгтэн олонд:

• Амны хаалт тогтмол зүүх
• Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх
• Хоол унд хувааж идэхгүй байх

Categories
мэдээ нийгэм

11 удаагийн усны осол гарч, 13 хүн амь насаа алджээ

06-23-6phdszyqt0ofpi8yjdcet5pfn0ne07t4845684wreps.jpg

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол гарч,13 хүн амь насаа алджээ. Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд байгаа юм.

Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэж байна. Иймд амралтын өдрүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.