Categories
мэдээ нийгэм

Улсын Их Дэлгүүр шатаж байна

Яг одоо Их дэлгүүр шатаж байна. ОБЕГ-ын албан хаагчид галыг унтраахаар Гал түймэр унтраах хоёр ангийн 3 тасаг ажиллаж байна.

Бэлэг дурсгалын тасагт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Түймэрт хүн бэртэж, гэмтсэн гэх мэдээлэл одоогоор байхгүй” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Австрали, Филиппинээс 263 иргэнээ авчрах агаарын хөлөг маргааш 20:00 цагт Улаанбаатарт газардана

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны зургаадугаар сарын 8-н буюу даваа гарагийн 20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор

  • бага насны хүүхэдтэй гэр бүл 79,
  • жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,
  • өндөр настан болон асран хамгаалагчтай 47,
  • хөгжлийн бэрхшээлтэй 2,
  • эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65,
  • Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 263 иргэн эх орондоо ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:

  • 2020.06.10 Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
  • 2020.06.11 Япон, Токио
  • 2020.06.15 БНЭУ
  • 2020.06.17 БНСУ /транзит/
  • 2020.06.18 БНСУ, Сөүл
  • 2020.06.19 ХБНГУ, Франкфурт хотоос 2,000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна.
Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт зориулан Замын хөдөлгөөний дүрмээс танилцуулахаас гадна, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг.

Энэ удаад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх хязгаар болон зөрчсөн тохиолдол оноох торгууль, шийтгэлийг оноодог талаар танилцууллаа.

Онхолдох хэлбэрийн ослын үндсэн шалтгаан хурд хэтрүүлэх зөрчил бөгөөд амь насаа алдах эрсдэл онхолдох үeд хамгийн өндөр байдаг.

Хурдны дээд хязгаар:

  • Суурин газарт цагт 60 км
  • Суурингийн гаднах замд цагт 80 км
  • Хороолол доторх замд цагт 20 км
Эдгээр хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хасдаг.

Түүнчлэн зуслангийн замд хурд хэтрүүлэх үзэгдэл нэлээд гардаг. Энэ замд хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км байдгийг жолооч та бүхэн анхаарна уу.

Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Хуулийн заалт:

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

31.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

32.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ нийгэм

Жолооны шалгалтад хүндэтгэх шалтгаантай 3637 хүн хамрагдана

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд жолооны сургалтыг албан ёсоор эхлүүлээгүй байгаа билээ. Харин хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн болон шалгалтад тэнцээгүй 3637 иргэнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад хамруулна.

Уг шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг 6 дугаар сарын 8-наас 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл сунгажээ. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох ажлыг зохион байгуулж, одоогоор улсын хэмжээнд 90 мянга гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байна.


Ташрамд дуулгахад, мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй. Харин дээр дурдсан нөхцөлийг хангасан иргэд заасан хугацаанд шалгалтад хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцонд хамрагдсан иргэдийн анхааралд

МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 6 дугаар сарын 6-нд Сиднейд төлөвлөсөн цагаараа бууна.

Харин 6 дугаар сарын 7-ны 19.05 цагт хөөрөх хуваарьтай Сидней-Улаанбаатарын нислэг нь 6 дугаар сарын 8-ны өглөө 7.00 цагт болон хойшлогдож буйг МИАТ компаниас дөнгөж сая бидэнд мэдэгдэн зорчигчдод зарлаж өгөхийг хүсэв.

Манай онгоц буцах замдаа Филиппиний Сэбү хотын нисэх буудлаас гадна олон улсын нисэхийн дүрмийн дагуу онцгой тохиолдолд хүлээн авах запас нисэх буудалтай тохирдог юм байна. Индонезийн нэг буудалтай запас буудал гэдгээр тохирсон байсан ч гэнэт 24.00-06.00 цагийн хооронд хүлээн авах боломжгүй боллоо гэж мэдэгдсэн учир манай онгоц Сиднейгээс хоцорч нисэхээр болжээ.

Та бүхэн зөвөөр ойлгон хүлээцтэй хандаарай.

Зорчигчид 6 дугаар сарын 8-ны үүрээр буюу нислэгийн цагаас 3 цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ. Битгий хоцроорой.

ЭСЯ-ны шуурхай утас 0423058032

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинд архи, согтууруулах ундаа хүргэлттэйгээр худалдан борлуулах зөрчил буурахгүй байна

Шөнийн цагаар архи согтууруулах ундааг дамлаж зарах үйлдэл буурахгүй байна. Дэлгүүрийн гадна талбайд эсвэл автомашинаас худалдаалдаг байсан одоо цахим орчинд хүргэлттэйгээр худалдан борлуулах үйлдэл их байна. Зөрчлийн тухай хуулиар борлуулж байгаа бүтээгдэхүүнийг улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг хурааж авах хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороо орж, говийн аймгуудад хүчтэй шороон шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН 07-НЫ 08 ЦАГААС 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 15-20 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

АӨСҮТ-ийн Захирал Ц.Уранчимэг: Гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Мэдээллийн хурлаар тус яамны харьяа байгууллагууд коронавирусийн халдварын үед бэлэн байдлаа хэрхэн хангасан талаараа танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс дараах мэдээллийг хийв.

АӨСҮТ-ийн Захирал Ц.Уранчимэг “Арьсны өвчин судлалын үндэсний төв COVID-19 өвчний үед шаардлагатай тохиолдолд 107 ор дэлгэх бэлтгэлийг хангасан. Мөн дөрвөн цагийн дотор нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, тооцоог гаргасан.

Нийт ажилчдаа найман баг болгож, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээний чиглэлээр дадлага сургуулийг хийсэн. Тавдугаар сарын 6-8-нд болсон дадлага сургуульд идэвхтэй оролцсон.

Шаардлагатай эм тариа, N95 маск, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халад, маск, нүүрний хамгаалалт зэргийг нөөцөлсөн. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмч, эмнэлгийн ажилтнууд айж сандрах, сэтгэл санаа тогтворгүй байх эрсдэл үүсэх магадлалтай тул сэтгэл зүйч эмчээр эрүүл мэндийн сургалт хийлгэсэн.

Түүнчлэн нийт ажилчдыг дархлааг дэмжих бэлдмэлээр хангалаа.

Онцгой байдлын үед 0-12 насны хүүхэдтэй нийт 32 ажилтандаа цалинтай чөлөө олгосон. Тусгаарлах байранд нэг эмч, зургаан резидент эмчээ Зүчи зочид буудалд ажиллуулж байгаа.

Хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор үйлчлүүлэгч нар болон эргэлтээр ирж буй хүмүүст коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч байна. Мөн үзлэгийн цагаа утсаар өгч, шаардлагатай тохиолдолд утсаар болон цахимаар зөвлөгөөг өгч байгаа” гэв.

Мөн тэрбээр “Арьс бол бие махбодийг гадаад орчноос тусгаарладаг эрхтэн. Тиймээс арьсны бүрэн бүтэн байдал алдагдах нь нянг биед орох эрсдэл үүсгэдэг тул иргэд онц шаардлагагүй тохиолдолд мэс ажилбар хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу” хэмээлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ

Зургаадугаар сарын 6-ны өдрийн байдлаар АНУ-д 29 мянга гаруй шинэ тохиолдол, 1,128 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1 сая 890 мянга гаруй байгаагаас 109 мянга гаруй нь эндээд байна.

Бразил

Өмнөд Америк тивийн Бразил улсад өчигдөр 27 мянга гаруй шинэ тохиолдол, 904 нас баралт бүртгэгдлээ. Мөн өдөр 10,200 тохиолдол бүрэн эдгэрсэн байна.

Бямба гарагаас эхлэн Бразил улс халдварын тохиолдлын тоо, нас баралтыг өссөн дүнгээр нийт хэд болсныг зарлахаа больж, зөвхөн тухайн өдөр бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо болон нас баралтын тоог мэдээлэхээр болсон.

Өчигдрийн байдлаар тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо өссөн дүнгээр 672 мянга гаруйд хүрээд байв.

ОХУ

Өнөөдрийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдвар илрүүлэх нийт 12 сая гаруй шинжилгээ хийгджээ. Батлагдсан халдварын тохиолдлын тоо 458,600 гаруй болсноос 135 мянган хүн эдгэрч, 5,725 хүн нас барсан. Одоогоор ОХУ-д 317 мянган хүн халдвартай байна.

Энэтхэг

Энэтхэгт өчигдөр 9,800 тохиолдол нэмж бүртгэгдсэж, нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 236 мянга гаруй болж, дэлхий хэмжээнд зургаадугаарт бичигдэж байна.

Өнгөрсөн 24 цагт Энэтхэг улсад 294 нас баралт бүртгэгдэж, нийт 6,642 хүн нас барлаа. Энэ хугацаанд эдгэрсэн хүний тоо 114 мянга гаруй, идэвхтэй халдвартай хүний тоо 115,900 гаруй байна гэж тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн яам мэдээлсэн.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр зургаан шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний тав нь гаднаас зөөвөрлөгдсөн, нэг тохиолдол нь дотоодын халдвар байна. Үүнээс гадна шинж тэмдэггүй халдварын тохиолдол тавыг бүртгэжээ. Өнөөдрийн байдлаар 236 шинж тэмдэггүй халдварыг эмнэлгийн хяналтад аваад байгаа юм.

Мөн БНХАУ-ын Жилин аймгийн Жилин хотод эрсдлийн түвшинг өндөр болгож, хөл хорио тавиад байсан бол өнөөдрөөс эхлэн Жилин хотын гурван дүүрэгт эрсдлийг түвшинг бууруулах шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Тэмүүжин: Цементийн бүх түүхий эд манай улсад байдаг учир гаднаас нэмэлт бодис авах шаардлагагүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, академич Ж.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Цементний эрэлт их байгаа ч нийлүүлэлт буурснаас энэ бүтээгдэхүүний үнэ өсөөд байна. Дотоодын үйлдвэрлэгчид хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаа нь энэ асуудлыг үүсгэж байна гэх юм. Манайх цементээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэдэг. гэтэл яагаад хомсдол үүсээд байгаа вэ?

-Би энэ тухай мэдээ уншаад гайхаж байсан л даа. Манай улсад нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн том үйлдвэр байхад хангалтгүй үйлдвэрлэж байна гэхээр. Үүнээс гадна Налгар түшиг зэрэг жижиг үйлдвэрүүд байгаа. Манай жилийн хэрэглээ хоёр сая тонноос хэтрэхгүй. Ингэхээр хомсдол өөр шалтгаантай байж магадгүй юм. Цемент голчлон хэрэглэдэг барилгын үйлдвэрлэл улирлын шинж чанартай. Дулааны улиралд барилга, замын ажлын гүйцэтгэл явагдана. Харин цемент өөрөө удаан хадгалж болдоггүй буюу зургаан сараас дээш хадгалахыг тохиромжгүй гэж үздэг. Маш нарийн нунтаг учраас чийг өөртөө шингээн шинж чанар нь буурдаг. Иймээс үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл жигдрэх хүртэл хомсдол үүссэн байж болзошгүй юм. Мөн цар тахлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа саатсан нь ч нөлөөлж байж болно.

-Цемент гэж чухам ямар материал байна вэ. химийн найрлага талаас нь та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Цементийн үйлдвэрийн түүхий эд найрлагаасаа хамаарч бага зэргийн ялгаатай байдаг. Үүнд нь кальцийн оксид, цахиурын оксид, төмрийн оксидын харьцаа чухал нөлөөтэй. Цементийн үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эд нь шохойн чулуу бөгөөд түүхий эдийн 75-80 хувь, шаварлаг эрдэс 20-25 хувь дээр нь бага зэргийн төмрийн хүдэр нэмэгдэж болох бөгөөд энэ нь шаварлаг эрдэст агуулагдах төмрийн оксидын хэмжээнээс шалтгаалдаг. Эдгээр түүхий эдээ нунтаглаж 1500оС хүртэлх температурт эргэх зууханд шатаан бөмбөлөг хэлбэрийн цементийн клинкер (чулуунцар)-ийг гаргадаг. Үүнийгээ дараа нь зургаан хувь хүртэлх хэмжээний гөлтгөнөтэй холин нунтаглаж портланд цемент гэж нэрлэгддэг холбогч нэгдэл буюу цементийг гарган авдаг.

-Цементний найрлагад ордог чухал бодисыг хятадаас авдаг нь асуудлын гол болоод байгаа гэдэг. Тэр нь ямар бодис вэ?

-Энийг бол би үнэндээ мэдэхгүй юм байна. Цементийн үйлдвэрлэлийн сонгодог технологиор бүх түүхий эд нь манай улсад байгаа бөгөөд гаднаас нэмэлт бодис авах шаардлагагүй гэж бодож байна. Яг юуг гаднаас авдгийг хэлж мэдэхгүй байгаа учир сайн хэлж мэдэхгүй байна.

-Таны “цахилгаан станцын хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх” нэртэй судалгааны ажил “дэвшилтэт шинэ материал үйлдвэрлэлд нэвтрүүлэг” шагналыг хүртэж байсан. Судалгааны тэрхүү ажил тань үйлдвэрлэлд нэвтэрч чадсан уу. Тухайн үед та “хаягдал үнсийг ашиглавал Хятадаас цемент авахаа болино” гэж ярьж байсан?

-Энэ судалгаа, боловсруулсан технологи маань “Барилга -2012” үзэсгэлэнгээс уг шагналыг хүртэж байсан. Энэ нь геополимер технологи буюу цементгүй бетон үйлдвэрлэх технологи юм. Бид уг технологиор хагас үйлдвэрлэлийн туршилт явуулан тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Тухайн үед манай улс цементийнхээ ихэнхийг БНХАУ-аас импортолдог байсан бөгөөд энэ хамаарлыг багасгах, байгаль орчны бохирдлыг шийдэхэд нэмэр болох технологи гэж үзэж байсан юм. Харин манай улсад цементийн том үйлдвэрүүд ашиглалтанд орсноор үнэ тогтворжин дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад эхэлсэн учир уг технологиор үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болсон. Учир нь гол түүхий эд болох идэвхжүүлэгч шүлтийг гаднаас импортоор авах шаардлагатайн дээр химийн бодис ашиглаж буй учир химийн үйлдвэрлэлд тооцогдон орон тоо, хөдөлмөр хамгааллын нэмэлт зардал шаардагдан дотоодын бетоны үйлдвэрүүдтэй өрсөлдөхөд хүнд байсан учир цаашид үйлдвэрлэлийн түвшинд хэрэгжээгүй. Гэхдээ энэ технологиор Монгол Улсад оюуны өмчийн эрх хамгаалагдан, олон улсын сэтгүүл, товхимолд 20 гаруй бүтээл хэвлэгдсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганцэцэг: Гэр бүлийн хүчирхийлэл эхнэр нөхрөөс гадна эргэн тойрны бүхий л хүмүүст нөлөөлдөг

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй гэр бүлийн хүчирхийллийн сэдвийн хүрээнд ярилцлаа. Учир нь судалгаагаар өмнөх онтой харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.


үүлийн үед хөл хориотой холбогдуулан гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл гарах үндсэн шалтгаануудын талаар?

-Гэр бүлийн хүчирхийлэл гарах, түүнд хүргэх олон шалтгаан бий. Нийгэм болон сэтгэл зүй, эдийн засгийн гэх зэрэг макро хүчин зүйлээс гадна тухайн хүмүүсийн хүмүүжил боловсролын түвшин, сэтгэл зүйн нийц тохироо, ажил хөдөлмөр эрхлэлт, хоорондын харилцаа холбоо зэрэг микро хүчин зүйлс нөлөөлнө. Бид ихэвчлэн макро түвшиний асуудлыг хөнддөг ч түүнийг сууриар нь шийдэхэд хугацаа шаардлагатай тул гэр бүлийн хүчирхийллийг үүсгэж болох микро түвшний үзүүлэлтүүдээ ойлгож ухамсарлах хэрэгцээтэй байна. Нэгнийхээ үгийг хүлээцтэй сонгож чадахгүй байх, үл хүндлэх, үл хайхрах зэрэг нь удаан хугацаанд үргэлжилснээр сэтгэл зүйн таагүй байдал тэсрэлт хэлбэртэй илрэх нь бий. Тиймээс хоорондоо сэтгэл мэдрэмжээ илэрхийлж ярилцах, харилцах арга хамгийн чухал нөлөөтэй.

-Монголд гурван эмэгтэй тутмын нэг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн. Энэ маш өндөр үзүүлэлт биз дээ. гэтэл хаа хаанаа хайхрахгүй байх шиг?

-Тийм ээ, бид ялангуяа гэр бүлийн асуудал дээр жендэрийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Зөвхөн эмэгтэй нь хүчирхийлүүлэгч, эрэгтэй нь хүчирхийлэгч мэтээр нийгэм хүлээн авах байдал байна. Гэвч нэгнийг нь буруутгах байдал дахиад л хүчирхийлэл гарах сэтгэл зүйн шалтгаан болдог. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээсээ 10 насаар бага байгаа бөгөөд эрчүүдийн дундах амиа хорлолт ч өндөр байна. Үүний нэг шалгаан нь гэр бүл дэх үл хүндэтгэл, хайхралтай ч холбоотой байх талтай гэдгийг хэлмээр байна. Тиймээс эмэгтэй, эрэгтэй хүмүүс аль аль талдаа анхаарч сэтгэл зүйн болон гэр бүлийн боловсролоо нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Аль аль нь сэтгэл зүйн болон гэр бүлийн боловсрол дулимаг байна.

-Танайд ихэвчлэн ямар шалтгаан, асуудлаар үйлчлүүлэгчид ханддаг вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөөг гурваас дээш насны хүмүүс сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр ирж зөвлөгөө авдаг. Тиймээс манайд бүх насны болон боловсролын түвшний ялгаагүйгээр ирж мэргэжлийн сэтгэл судлаачааас өөрийн тулгамдсан асуудлаараа ханддаг. Сэтгэл судлаачаас хувь хүний болон гэр бүлийн хүүхдийн гэсэн төрлөөр зөвлөгөөг хүргэж ажилладаг. Харин сүүлийн үед хүүхдийн хүмүүжил, эерэг хүмүүжлийн арга болон өсвөр насныхны сэтгэл зүйн асуудлаар хандах эцэг эхийн тоо нэмэгдсэн байгаа.

үчирхийлэлд өртөж буй хүмүүс сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл нь далд нуугдмал байдаг учраас сэтгэл зүйн дарамт хямралыг удаан хугацаанд мэдэрч түүнийгээ гадагшлуулахгүй учраас сэтгэл хөдлөлийн байдал тогтворгүй болсон байдаг. Тухайлбал, хурдан уурлаж уцаарлах, анхаарал төвлөрөхгүй, ажилдаа бүрэн хүчээ дайчилж чадахгүй байх, хурдан уйлж баярлах, өөртөө итгэлгүй болох, харилцааны хувьд бусдаас зайгаа барьж хөндийрөх зэрэг байдал алдагдана.

-Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарч буй эмэгтэйчүүд төдийлөн зовлонгоо гадагшлуулдаггүй. Үүнээсээ болоод сэтгэл гутралын хүнд хэлбэрт ордог байх. энэ тухайд?

-Энэ тухайд хэлэхэд хүйсийн ялгаа байхгүй л дээ. Эхнэр нь байнга гоочилж өөртөө итгэх итгэлээ алдсан нөхрүүдийн хувьд ч сэтгэл гутралтай болсон байдаг. Ийм эхнэр, нөхрүүдийн хувьд гэр бүлийнхэндээ өөрийгөө илэрхийлэхээс татгалзах, ярих, харилцах, анхаарал хандуулах, сонсох зэргээс татгалздаг тул гэр бүлийн бусад гишүүд холбоо тогтоох гэсэн ородлого нь бүтэлгүйтэж хэрүүл маргаан дахин гарах нөхцөл болдог. Тиймээс нэгнийгээ аргадах, урамшуулах, магтах, сэтгэл санааг нь тайвшруулах, буулт хийх аргуудыг мэддэг байх нь чухал. Хэрвээ ингэж чадахгүй бол ойлголцох гэсэн оролдлого дахин бүтэлгүйтдэг гэдгийг хэлье. Үүнийг мэргэжлийн сэтгэл судлаачдын тусламжтайгаар шийдэх боломжтой.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэхээр зөвхөн эмэгтэйчүүд гэж ойлгодог. гэвч цаана үр хүүхэд гээд хамрах хүрээ өргөн байдаг болов уу?

-Тийм ээ, гэр бүлийн хүчирхийлэлд тухайн гэр бүлийн эргэн тойронд байгаа бүхий л хүмүүс ямар нэг байдлаар оролцож санаа сэтгэл нь тогтворгүй болж байдаг. Хүүхэд болон хоёр талын ах дүү, аав ээж тэр байтугай найз нөхөд нь хүртэл өртдөг. Гэр бүл болох шийдвэр нь тухайн хоёр хүнээс хамаардаг ч сайн сайхан байдал болоод гэр бүлийн тааламжгүй тогтворгүй байдал нь хоёр хүнээс хальж эдгээр олон хүмүүст нөлөөлнө. Өргөн утгаараа бол нийгэмдээ нөлөөлнө.

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд ямар бодлого, гарц гаргалгаа хэрэгтэй вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд макро, микро орчны бодлого хоёулаа хэрэгтэй. Ажил хөдөлмөртэй, мэргэжил мэдлэгтэй, эрхэлсэн ажилтай, цалин орлоготой, хамт олонтой, эрүүл саруул хүн нөгөө талаас бусдыг өөрийнхөө оронд тавьж үздэг, өөрийн үзлээс бусад үзэлтэй хүнийг хүлээн зөвшөөрдөг гэр бүлийн гишүүд хүчирхийллээс ангид байх бүрэн боломжтой.

үлийн хүчирхийллээс гарахын тулд хувь хүн, тухайлбал эмэгтэйчүүд яах ёстой вэ?

-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бусад хүн танаас өөр. Таны сонгосон эхнэр, нөхөр тань заавал тань шиг сэтгэж бодож мөрөөдөх албагүй гэдгийг ойлгох. Хоорондын сэтгэл зүйн нийц тохироогоо гэр бүл болохоосоо өмнө сайтар ухамсарлаж ойлгох нь чухал.

-Бид нийгмийн хамгийн эмзэг бүлэгт хүчирхийлэл үйлдэгддэг гэж хардаг. гэвч үнэндээ боловсролтой, боломжийн амьдралтай хүрээнд хүчирхийлэл илүү гарсан харагддаг. энэ тухайд?

-Хүчирхийлэлийг нас, хүйс, боловсролын түвшнээр ялгаатай гэж хэлэхэд хэцүү. Тиймээс хувь хүн бүр өөрийн бодол, мэдрэмж, үйлдэлдээ анхаарч, хэрвээ сэтгэл тавгүй байдалтайгаа мэдэрвэл ойр дотныхонтойгоо хуваалцах, мэргэжлийн хүмүүст хандах аргуудыг сонгож болно.