Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: ​Гал түймрийн аюулын мэдээ

Oyun (@jjngm) ツイッター フォロワー • sTweetly

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг, 1.5 км замыг туулан 16:50 цагт очиж, тус дэлгүүрийн дээвэр болон 6 давхрын бэлэг дурсгалын тасаг бүрэн шатаж байсныг 4 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:52 цагт очиж 7 цаг 30 минут, 2 дугаар тасгийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:59 цагт очиж 4 цаг 30 минут, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:11 цагт очиж 2 цаг 30 минут, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:25 цагт очиж 3 цаг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 17:24 цагт очиж 2 цаг 30 минут, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:29 цагт очиж 7 цаг, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:26 цагт очиж 3 цаг, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:30 цагт очиж 2 цаг 30 минут тус тус ажилласан. Гал унтраах ажиллагаанд нийслэлийн гал түймэр унтраах, аврах 7 ангийн бэлтгэл ээлжийн 164 алба хаагч “Яаралтай цуглар” дохиогоор хүч нэмэгдүүлэн ажилласан. Мөн Цагдаагийн байгууллагын 130 гаруй алба хаагч, “Ус сувгийн удирдах газар”-ын алба хаагчид, “Сүү” ХХК-ийн алба хаагчдыг дайчлагдан ажилласан. Гал түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалаар хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр болон Гал унтраах хэлтсийн мэргэжилтэн нар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэргэжилтэн нар тус тус ажилласан. /Гал түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын албаны нийт 271 алба хаагч, 29 автомашин ажилласан./

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3/В гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 22:37 цагт очиж, иргэн У-ын эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хана шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг дахь “Тэнүүн” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 56.5 км замыг туулан 10:14 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 6х6 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Архангай аймгийн Чулуут сумын Хүрмэн багийн “Бор-Үзүүрт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ тус сумын харьяат малчин М-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт 06.06-ны өдрийн 19:00 цагийн орчим бүрэн шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Махгалсүрэн 06.07-ны өдрийн 13:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Дэгээ гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 465 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 23:55 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатсан./

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Талын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 06.08-ны өдрийн 03:15 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 45 мянган га талбай шатсан./

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын төлөв байдал

Өдөр тутмын "Цаг агаар" - Home | FacebookӨнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн нутгаар бороо, Завхан аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи говийн бүсийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Салхи баруун хойноос 6-11 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-нд зарим газраар,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: ОХУ-ын иргэний шинжилгээнээс халдвар илэрлээ

Д.Нямхүү: Сэжигтэй 20 тохиолдлын 1 хүнээс халдвар илэрлээ |

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Зургаадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шилжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн байна. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 194 боллоо. Өнөөдрийн байдлаар 75 хүн эдгэрч, 119 хүн эмчлүүлж байна.

Эмчилгээнд 119 хүн байгаагийн 104-ийнх нь биеийн байдал хөнгөн, 15 хүний бие хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар нийт 155 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, ажиглалт байгаа. Бид дараагийн үүргийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цахим сургалт эхэллээ

J1A2432.jpg

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас цахимаар зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ.

Сургалтаар гамшгаас хамгаалах ангиллын сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад анхаарах асуудал, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээний ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгөх юм. Ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн түвшинг тогтоох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, туршлагаа хуваалцах зорилготой тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуны улиралд хөвөн даавуун, нимгэн амны хаалт хэрэглэхийг зөвлөв


Зуны улиралд иргэд амны хаалтаа зүүх нь багасаж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг гаргасныг хүргэе.


Шинэ төрлийн коронавируст халдвараас сэргийлэхэд зуны улиралд анхаарах зүйлс:

  • Амны хаалт цэвэр, хуурай байх
  • Аль болох хөвөн даавуун нимгэн амны хаалт хэрэглэх
  • Амны хаалт хэт бариу байж болохгүй
  • Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх
  • Гараа тогтмол савандаж гүйцэд угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
  • Олон хүнтэй газраар явахгүй байх
  • Ширээн дээр аль болох гараа тавихгүй байх
  • Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
  • Нарны малгай, шил, шүхэр хэрэглэх
  • Даавуун хувцас өмсөх
  • Нойтон чийгтэй алчуур толгой, хүзүүнд тавих
  • Гадуур аль болох бага явах
  • Ус, хярам, хар цай ойр ойрхон уух
  • Нүүрний арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэх
Жич: Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд хэт халууны өдрүүдэд гадуур явахгүй байх
Categories
мэдээ нийгэм

Манай улс Австрали тив рүү анх удаа нислэг үйлдсэн нь тусгай үүргийнх

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны 6 дугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрлөө.

Нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.

Онгоц Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Буянт-Ухаа” хорооллын 300 ортой төрх эмнэлгийн ажилтай танилцана. Утас: 99179899

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт Ардчиллын өргөөнд УИХ-ын сонгуулийн 27, 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хоёр талт эмийн сан буюу амбулаторийн эмийн сангийн нээлт болно. Утас: 93116060, 99797227

Categories
мэдээ цаг-үе

Т.Уранзүү: Монголд би хандалт аваад яах юм бэ, зүгээр өөрийнхөөрөө байгаа минь л энэ

Инстаграмын 33 мянган дагагчтай Т.Уранзүүтэй ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Тэгшбаярын Уранзүү гэдэг. 21 настай. Унаган хотын хүүхэд. Ээж аавтайгаа амьдардаг айлын ганц охин. Одоо “Сити” их сургуулийн агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгч мэргэжлээр гурав дахь жилдээ сурч байна. Энэ мэргэжлийг багаасаа л мөрөөддөг байлаа. Яахав, хүмүүс онгоцны үйлчлэгчийг залуу насны мэргэжил гэдэг л дээ. Гэхдээ би мэргэжлээрээ хоёр, гурван жил ажиллаад цаашлаад өөр мэргэжлээр зэрэг дээшлүүлнэ гэж боддог. Би багийн л эршүүд хүүхэд байсан. Машины гараж дээр гараад л ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдтэй л тоглож өссөн.

-Айлын ганц охин гэсэн. Айлын ганц байх хэцүү юү?

-Аав ээж маань насаар залуухан хүмүүс л дээ. Хувиараа ажил эрхэлдэг. Айлын ганц хүүхэд учраас аав ээжтэйгээ их нээлттэй байдаг. Бараг найзууд юм шиг л хөгжилддөг шүү.

-Бидний ярианы гол сэдэв бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн тухай. Тэгэхээр биеэ гоё, сайхан авч явдаг нууцаасаа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Миний биеийн харьцаа сүүлд үзэхэд 110x70x120 гэсэн хэмжээтэй байсан. Өндөр 173 см. Биеийн жин 60 кг. Ийм биетэй байгаагийн нууц нь орой 18 цагаас хойш хоол иддэггүйтэй холбоотой гэх үү дээ. Идлээ гэхэд ихэвчлэн овьёос иддэг. Хүмүүс овьёосыг ихэвчлэн тараг сүүнд хольж иддэг шүү дээ. Ер нь таргалах гэж эсвэл турах гэж их хэрэглэдэг. Таргалах буюу масс авах гэж байгаа хүн сүүтэй хольж идвэл зохимжтой. Би бол галбираа алдуулахгүй, турах зорилготой учраас тараг сүүнд биш усанд дэвтээгээд л идчихдэг.

-Инстаграм дээрээ ихэвчлэн хагас нүцгэн зургууд оруулдаг юм байна лээ. Ер нь яагаад ийм зургууд оруулдаг юм бэ?

-Би өсвөр насандаа буюу таван жилийн өмнө Турк, Германд амьдардаг байсан. Өсвөр насандаа хүн чинь төлөвшөөд өөрийгөө олдог шүү дээ. Тухайн үед Европын оронд амьдардаг байсан болоод ч тэр үү илүү задгай сэтгэдэг, нээлттэй болчихсон. Бусдаас арай өөрөөр сэтгэдэг, өөрийнхөөрөө байхгүй юу. Гэтэл Монголд ирсэн тэр хандлагыг маань хүмүүс “пүүх, паах энэ одоо юу вэ” гээд л… Хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм билээ. Тэр нь жаахан хэцүүхэн санагддаг шүү.

-Зарим хүн хандалт авах зорилготой хагас нүцгэн зураг оруулаад байдаг тал бий?

– Монголд би хандалт аваад яах юм бэ./инээв/ Надад тийм зорилго байхгүй. Ердөө өөрийнхөөрөө л байх дуртай, өөрийнхөө орон зайд л амьдарч байна.

-Цахим орчинд хагас нүцгэн зургаа оруулахаар олон эрэгтэй хүнээс чат ирдэг байх?

-Хагас нүцгэн зургууд хийхээр “санхүү авах уу” гэхээс эхлээд янз бүрийн хүмүүс холбогддог л доо. Гэхдээ би огт тоодоггүй. Блок хийгээд л хаячихдаг. Хүмүүсийн ярьж байгааг ч нэг их тоодоггүй. Угаасаа ганц амьдрах хорвоо шүү дээ. Хаана ч өөрийнхөөрөө гоо сайхан байх хэрэгтэй. Гэхдээ өөртөө үнэнч, том зорилготой, тууштай явж байвал болоо л гэж боддог.

-Нүцгэн зурагнуудаа ямар зурагчнаар авахуулдаг вэ?

-Таньдаг хүнээрээ авахуулдаг. Завтай үедээ бас гадуур зурганд гарна.

-Олон дагагчтай, цахим орчинд нээлттэй байдаг учраас рекламны санал их ирдэг байх?

-Ирдэг шүү. Жишээлбэл, өөр рүү чинь гоо сайхны бараа бэлэг явуулж байна. Стори хийгээд өг гэх мэтчилэн. Түүнээс гадна нүцгэн зурагаа авахуулах уу гэж хүмүүс их асуудаг.

-Зөвшөөрдөг үү?

-Үгүй. Зөвшөөрдөггүй

-Яагаад?

-Холбогдож байгаа хүмүүс дандаа “Nude” буюу чармай нүцгэн зураг авахуулах уу гэсэн санал тавьдаг. Угаасаа зөвшөөрдөггүй. Яахав бикини, дотуур хувцастай бол өөр асуудал. Би “Dia­mond model” гээд моделийн агентлагт харьяалагддаг. Сүүлд шивээстэй урчаас давуу талтай байна гээд дотуур хувцасны нэг сарын гэрээтэй ажлын санал ирсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй л дээ. Нэгдүгээрт, мөнгөн дээрээ тохироогүй гэх үү дээ. Хоёрдугаарт ээж маань хэрэггүй гэсэн учраас сүүлийн саналыг зөвшөөрөөгүй. Ер нь би хаана, юу хийж байгаагаа, үргэлж ээждээ хэлдэг. Ээжтэйгээ их нээлттэй байдаг.

-Хагас нүцгэн зурагаа цахим орчинд тавихаар төрөл садан, аав ээж нь яаж хүлээж авдаг вэ?

-Манай хамаатнууд их нээлттэй хүмүүс. Нөгөө талаар миний л амьдрал учраас миний яах ийх нь хүмүүст хамаагүй шүү дээ. Харин аав ээжтэйгээ бол нээлттэй. Ээжтэйгээ хувцсаа сольж өмснө. Аавтайгаа мөн инээлдэж хөгжилдөх үедээ маазраад л явдаг.

-Ер нь шивээсэнд их дуртай юу?

-Дуртай шүү. Хөхний голд, гуяны ар, яг хөхөн дээрээ, гарны бугуй гэсэн хэсгүүддээ шивээс хийлгэсэн. Цээжин хэсэгт байгаа бууны шивээс, хөхний голд байгаа эвэрний шивээсүүдээ 15 настайдаа хийлгэж байсан.

-Биеэ хэрхэн хөгжүүлдэг вэ. Фитнесст явдаг уу?

-Фитнесст явдаг.

-Хэзээнээс явж эхэлсэн бэ?

-Турк улсад байхаасаа л явж эхэлсэн. Монголд ирээд ч орхилгүй хичээллэсэн. Сүүлийн жилүүдэд, ажил хичээл гээд завсардсан. Гэхдээ одоо бол тасралтгүй явж байгаа.

-Монголчууд бүсгүй хүнийг нууцлагдмал байх тусмаа илүү үнэ цэнэтэй гэлцдэг. Та үүнтэй санал нэгддэг үү?

-Энэ бол цэвэр тухайн хүний онцлог, сонирхол бас хүмүүжлээс шалтгаалах асуудал байх. Өссөн, төрсөн орчин нөхцөл ч их хамаарна. Би бол хаана ч өөрийнхөөрөө л байх дуртай. Ер нь эмэгтэй хүн тэр чигээрээ гоо сайхан шүү дээ. Энэ гоо сайхнаа бусдад гайхуулахаас гадна, ярьж байгаа үг хэлнээс эхлээд үйлдэл нь хүртэл ухаантай байх ёстой. Эмэгтэй хүн, хөөрөг хоёр толгой сайтай бол бөгсөө аваад явчихна гэдэг үг бий. Ямар ч үед хэн ч ухаанаараа л өөрийгөө тэжээнэ шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний гоо сайхан гэдэг гадаад үзэмжиндээ биш дотоод сэтгэлдээ нуугддаг хэрэг. Тэглээ гээд гадаад гоо үзэмжээ нуу гэсэн үг биш. Өөртөө таалагдаад, өөрийнхөөрөө байх шиг сайхан зүйл байхгүй.

-Найз залуутай юу?

-Найз залуугүй./инээв/

-Тэгвэл крашладаг хүн бий юү. Фэйсбүүкдээ Монгол Улсын арслан Ц.Содномдоржийн зургуудыг шэйр хийж, оруулдаг юм байна лээ?

-Монгол Улсын арслан Ц.Содномдорж ахыг крашладаг гэхээсээ илүүтэйгээр хүндэлдэг. Үнэхээр мундаг, хөдөлмөрч хүн. Монгол хүн бөхөө хүндэлдэг, дээдэлдэг ёс жудаг гэж юм байна шүү дээ бас. Тэр хүнийг л шүтэж явдаг даа. /инээв/

-Ер нь ирээдүйн нөхрөө ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?

-Эрэгтэй хүнийг ийм бай, тийм бай гэж хэлж би чадахгүй. Зүгээр л энгийн, мэдрэмжтэй, романтик байгаасай. Тийм эрэгтэй хүн л таалагддаг. Ямар ч зүйлд, ямар ч үед мэдрэмжтэй, бүсгүйгээ хүндэлчихдэг байх хэрэгтэй. Үүнээс гадна нийгэм жаахан бараан байгаа болоод ч тэр үү хараал хэлдэггүй эрэгтэй хүн ховор болж. Тэр ч утгаараа хараал хэлдэггүй хүн үнэхээр соёлтой, нөмөр нөөлөгтэй санагддаг шүү.

-Эмэгтэйчүүд биеийн жингээ барих гэж зовдог шүү дээ. Зөвлөгөө өгөхгүй юү?

-Тэгэлгүй яахав. Сайхан зүйлс хичээл зүтгэлийн үр дүнд л бий болдог. Тийм учраас тууштай байх нь л чухал. Оройн цагаар юм идээд хэрэггүй. Болж өгвөл ногоон өнгөтэй жимс идэх, сайн унтах, сайн ус уух л чухал.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 14-16 градус дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хар морь өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 18, хар морь өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, тангараг тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.