Categories
мэдээ нийгэм

Яармаг дахь эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг энэ сарын 15-нд нээнэ

Яармагийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг 6-р сарын 15-нд нээнэ

Яармаг дахь эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг энэ сарын 15-нд нээнэ. 34 мянган ам.метр талбайтай, 880 өрөөтэй, 1500 орчим ор тавих боломжтой энэхүү төрөх эмнэлэг нь эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилд баригдаж буй томоохон бүтэээн байгуулалт гэж хэл болно. Барилгын ажлын санхүүжилтийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, хоёр жилийн өмнөөс ажлыг эрчимжүүлсэн юм. Уг эмнэлгийг эхний ээлжинд коронавирусийн халдварын тархалтын үед халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх зорилгоор ашиглах Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс ХӨСҮТ-ийн дараагийн түшиц эмнэлгээр ашиглан ор, эрчимт эмчилгээний тасгийг бэлтгээд байна. Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн энэ барилга манай улсын эрүүл мэндийн салбарын барилгууд дотроос ЭХЭМҮТ-ийн дараа хоёрдугаарт орох том талбай бүхий эмнэлэг болжээ.

Categories
мэдээ нийгэм

“10,000 программист” төслийн хүрээнд программ хангамжийн мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

Орчин цагийн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болох программ хангамжийн инженер бэлтгэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “10,000 программист” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд мэдээлэл технологи, финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ай Ди” ХХК-ийн зүгээс өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан мэргэжлийн өндөр түвшний ур чадвар бүхий программист бэлтгэх 7 сарын эрчимжүүлсэн сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Та сургалтад хамрагдсанаар:

☑️ Их сургуулийн программ хангамжийн 4 жилийн сургалтын хөтөлбөрийг 7 сарын хугацаанд эрчимжүүлсэн цогц хөтөлбөр

☑️ Их сургуулийн туршлагатай багш нар болон Монголын шилдэг IT инжеренүүдийн хамтарсан Онол-практик хосолсон сургалт

☑️ Мэдээлэл технологи, программ хангамжийн мэргэжлийн англи хэлний хосолсон хөтөлбөр

☑️ Монголын шилдэг IT, мэдээлэл технологийн компаниудад дадлагажих, цаашид ажлын байрт зуучлах боломжтой юм.

Сургалтад хамрагдах хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 10-ыг хүртэл хүлээн авах ба цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд энэхүү сургалт нээлттэй болно.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/xuJYtu8bEqqoygw36

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -19

Covid 19 - Сток картинки - iStock

1. Чикаго хотын Нордвестерн их сургуулийн судалгаагаар коронавируст халдвараар өвдсөн 16 эхийн ихсэнд тромб (цусан бүлэн) үүссэнийг илрүүлжээ. Иймд судлаачид КОВИД-19-тэй эмэгтэйн жирэмсний хяналтыг сайжруулахыг зөвлөжээ.

2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгиний эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.
3. Америк болон Канадын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн коронавируст халдвартай 48 хүүхдийн (4-16 насны) 83% хавсарсан буюу архаг хууч өвчтэй, 38% амьсгалын аппаратад, 23% нь 2 ба түүнээс олон эрхтний дутагдалд оржээ. Харин тэдний эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хугацаа 3-9 хоног байжээ. Хүүхэд хавсарсан өвчтэй байх нь коронавируст халдварын үед анхаарах чухал хүчин зүйл гэж судлаачид үзжээ.
4. Италийн Бергамо хотын эмч нар коронавируст халдвартай хүүхдүүдийн дундах Кавасаки төст өвчнийг өмнө нь энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдтэй харьцуулжээ. Ингэхэд коронавируст халдвар авсан кавасаки төст өвчтэй хүүхдүүдэд зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл болон зүрхний булчингийн эмгэг, залгиур эсийн (макрофаг) идэвхжлийн хам шинж өндөр хувьтай бүртгэгджээ. Энэ нь судасны бүлэн болон үрэвслийн шинж тэмдэг давамгайлж байгаагийн илрэл гэжээ.
5. ОХУ-д коронавируст халдварын эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев мэдээлэв. Уг эм томуугийн хүндрэлийн үед хэрэглэгдэж байсан “Фавипиравир” эмэнд суурилсан бөгөөд 3-р шатны клиник туршилтаар гаж нөлөө илрээгүй тул аюулгүй хэмээн үзжээ.
6. Харвардын Анагаах ухааны сургуулийн Дерматологийн тэнхимийн судалгааны баг Ковид-19-өөр хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучуудад хөл, гарын хурууны хэсгээр арьсны эмгэг (COVID Toes) илэрч буй талаарх судалгааны дүнг нийтэлжээ. Судалгаанд хамруулсан 505 өвчтнөөс 63 хувьд нь /17-38 нас/ арьсны эмгэг 14 хоногийн турш илэрсэн байна. Иймд судалгааны баг залуучуудад хандан гар болон хөлний арьсаа ажиглан, өнгө нь хөхөрч хувирах, арьсны эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, Ковид-19-ийн шинжилгээ өгөхийг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу соёл, амралтын тохилог орчин бүрдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар ийм орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлсон юм.

Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж тухайн газруудад эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний зам, шат, эко хавтан хийж тохижуулж байна.

Туул болон Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулахаар төлөвлөгдсөн газруудын байршлыг жагсаалтаар танилцуулж байна.

Дунд гол- 1 Алтай хотхоны баруун урд талын байршил-1.4 га

Дунд гол-2 Энхтайваны гүүрнээс Нарны гүүр хүртэлх байршил- 7.5 га

Дунд гол- 3 ҮСАХ-гийн урд талын байршил– 18.5 га

Дунд гол- 4 Дүнжингарав хотхоны хойд талын байршил- 4 га

Туул гол- 5 Сонсголонгийн гүүрний баруун талын байршил– 6 га

Туул гол-6 Сонсголонгийн гүүрний зүүн талд голын урд тал байршил– 4.5 га

Туул гол-7 Сонсголонгийн гүүр зүүн талд голын хойд талын байршил– 17 га

Туул гол- 8 Мишээл экспо худалдааны төвийн урд талын байршил– 4 га

Туул гол- ХААИС-ын баруун талын байршил- 6.2 га

Туул гол- 10 Зайсан толгойн зүүн талын байршил– 5га

Туул гол- 11 Маршлын гүүрний баруун талын байршил– 1 га

Туул гол- 12 Маршлын гүүрний зүүн талын байршил– 7 га

Туул гол- 13 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил– 5 га

Туул гол- 14 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил– 7 га

Туул гол-15 Хорчин булан ХХК-ний баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 6 га

Туул гол-16 Скай резортын баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 9.5 га

Туул гол-17 Скай резортын гольфын талбайн хойд талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 0.6 га

Туул гол-18 Баянзүрх гүүрний баруун урд талын байршил \БЗДийн 11 дүгээр хороо\- 12 га

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-08-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын судалгаа шинжилгээний ТОЙМ

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ээлжит судалгаа шинжилгээний тоймыг танилцуулж байна. Дэлхий дахинд тархаад буй цар тахлын эсрэг улс орон бүр анхаарал хандуулан ажилласаар буй юм.

Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгины эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.


  • ОХУ-д коронавируст халдварын эсрэг үйлчилгээтэй “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев мэдээлэв. Уг эм томуугийн хүндрэлийн үед хэрэглэгдэж байсан “Фавипиравир” эмэнд суурилсан бөгөөд 3-р шатны клиник туршилтаар гаж нөлөө илрээгүй тул аюулгүй хэмээн үзжээ.
  • Чикаго хотын Нордвестерн их сургуулийн судалгаагаар коронавируст халдвараар өвдсөн 16 эхийн ихсэнд тромб (цусан бүлэн) үүссэнийг илрүүлжээ. Иймд судлаачид COVID-19-тэй эмэгтэйн жирэмсний хяналтыг сайжруулахыг зөвлөжээ.
  • Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгины эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.
  • Америк болон Канадын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн коронавируст халдвартай 48 хүүхдийн (4-16 насны) 83% хавсарсан буюу архаг хууч өвчтэй, 38% амьсгалын аппаратад, 23% нь 2 ба түүнээс олон эрхтний дутагдалд оржээ. Харин тэдний эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хугацаа 3-9 хоног байжээ. Хүүхэд хавсарсан өвчтэй байх нь коронавируст халдварын үед анхаарах чухал хүчин зүйл гэж судлаачид үзжээ.
  • Италийн Бергамо хотын эмч нар коронавируст халдвартай хүүхдүүдийн дундах Кавасаки төст өвчнийг өмнө нь энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдтэй харьцуулжээ. Ингэхэд коронавируст халдвар авсан кавасаки төст өвчтэй хүүхдүүдэд зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл болон зүрхний булчингийн эмгэг, залгиур эсийн (макрофаг) идэвхжлийн хам шинж өндөр хувьтай бүртгэгджээ. Энэ нь судасны бүлэн болон үрэвслийн шинж тэмдэг давамгайлж байгаагийн илрэл гэжээ.
  • Харвардын Анагаах ухааны сургуулийн Дерматологийн тэнхимийн судалгааны баг COVID-19-өөр хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучуудад хөл, гарын хурууны хэсгээр арьсны эмгэг (COVID Toes) илэрч буй талаарх судалгааны дүнг нийтэлжээ. Судалгаанд хамруулсан 505 өвчтөнөөс 63 хувьд нь /17-38 нас/ арьсны эмгэг 14 хоногийн турш илэрсэн байна. Иймд судалгааны баг залуучуудад хандан гар болон хөлийн арьсаа ажиглан, өнгө нь хөхөрч хувирах, арьсны эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, COVID-19-ийн шинжилгээ өгөхийг зөвлөжээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чинзориг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжсанаар “covid 19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч шуурхай ажиллах боломжийг олгож байна

-БАГШААС ЭХЛҮҮЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛОЛЦООТОЙ НИЙСЛЭЛИЙН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ-

Дэлхий дахиныг хамарсан “Covid-19” вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт өөрчлөөд даруй хагас жил болж байна. Улс орнуудад цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа өнөө үед сөрөг зүйл олон байгаа боловч бас эерэг өөрчлөлтүүд дэлхий дахинд гарсаар байгаа. Манай улсад ч гэсэн цар тахлын нөлөөгөөр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж, цаг хугацаа, төсвийн зардлыг хэмнэж чадаж байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.

-Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо уулзахгүйгээр ажлаа явуулдаг болсон гэж дууллаа. Энэ их сонин сонсогдож байна л даа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр болгон янз бүрийн уулзалт, хурлууд болж байдаг газар шүү дээ. Ажлаа хэрхэн явуулж байгаагаа сонирхуулна уу?

-Дэлхий нийтэд тархсан “Covid-19” вирусийн цар тахлын үед Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мэдээж энэ цар тахлын үед биечилсэн уулзалтуудаа багасгах, бичиг цаас дамжуулахгүй байх, аль болох хоорондоо уулзахгүйгээр ажиллах шаардлага бий болсон. Таны асуудаг зүйл бол үнэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр бүр шат дараалласан олон хурал болж байдаг.

Яагаад гэвэл, нийслэлд шийдвэрлэх асуудал маш их бий. Нийслэлтэй холбоотой байгууллагууд өдөр бүр ажлын хэсэг байгуулж, хамтарсан уулзалтууд хийж байж шийдвэрүүдийг гаргаж, иргэдийнхээ ажил амьдралыг шийдвэрлэх байнгын харилцан хамааралтай ажилладаг. Тодруулбал, нийслэлд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг төр, захиргааны 1000-аад байгууллага байдаг. Нутгийн захиргааны 33 байгууллага нь нийслэлийн төрийн өмчит байгууллагуудтайгаа нийлээд 100-гаад байгууллага болдог. Дээр нь есөн дүүрэг 152 хороо, үүнтэй холбогдох бусад байгууллага гэхээр нийслэлд 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагууд бүгд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг.

Энэ төрийн байгууллагууд өнөөдөр дотоод ажлаа бүгд цахимаар явуулдаг боллоо. Ерөнхийд нь Цахим засаглал гэж нэрлээд байгаа юм. Цахим засаглал хэрэгжүүлж, нийслэлийн энэ олон байгууллага дотоод ажлуудаа цахимаар явуулдаг болсноор төрийн албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж байна гэж болно. Тодруулбал, төрийн байгууллагуудын албан хаагчдын биечилсэн харилцааны 40 хувь байхгүй болсон гэсэн тооцоо гарсан. Цахим шилжилтийг сая гэнэт хийчихсэн юм биш л дээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглалыг хөгжүүлэх” тухай тусгагдсан байдаг. Энэ хүрээнд нийслэлд төрийн үйлчилгээний бүх байгууллагууд цахим шилжилт хийгээд гурав дахь жилдээ явж байна гэж ойлгож болно. Дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын үед аль болох уулзахгүйгээр цахимаар ажлаа хийх энэ байдлыг илүү нарийн төлөвлөж эрчимжүүлсэн гэж ойлгож болно.

-Цахим системийн талаар тайлбарлаач?

-Нийслэлд 20-иод мянган төрийн албан хаагч, үйлдвэр үйлчилгээний ажилтан байдаг. Нийслэлийн бүх албан хаагч, ажилтан мэдээллээ нэг системээр солилцож чадаж байна. Багшаас эхлүүлээд хотын дарга хүртэл хоорондоо мэдээлэл солилцох бололцоотой Нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем ажиллаж байна. Энэ системээрээ бүх ажлаа явуулчихаж байна гэсэн үг. Ажлын хэсгийн хурал, өргөдөл, гомдлоо шийдвэрлэхдээ цахимаар хуралдаад шийдвэрлэчилж байна. Өмнө нь төрийн байгууллагууд хоорондоо флаш, дискээр мэдээллээ солилцож зөөдөг, ямар нэг цаас бариад бие бие рүүгээ гүйдэг, дээд шатны байгууллагуудтай заавал төсөл хэлбэрээр бичиг цаас дамжуулдаг. Бусад үүрэг даалгаврыг заавал өрөөндөө дуудаж өгдөг, бөөнөөрөө цугларч хурлаа хийдэг, тайлан төлөвлөгөө гаргахдаа биечилсэн байдлаар уулзалтуудыг хийх зэргээр маш их зардал, цаг хугацаа зарцуулж уулзалтуудыг хийдэг байсан. Жишээ нь, бие биедээ албан тоот явуулахдаа цаас аваачиж өгөөд төсөл хэлбэрээр гурав, дөрвөн хүн хуралдаж, шийдвэр гаргаад тэрийгээ цаасан дээр буулгаад дугтуйнд хийгээд шууданчид өгдөг. Шууданч цаасыг аваад холбогдох байгууллагууд руу өгдөг гээд гар дамжих арваад хүний ажил ордог байсан. Одоо энэ бүх ажлыг цахимаар хийдэг болсноор олон шат дамжлага байхгүй болсон. Төслөө хүртэл тоон гарын үсгээр баталгаажуулаад планкан дээр цахимаар буулгаад холбогдох байгууллага руу цахимаар илгээчилж байна.

-Цаас үрэгдэхгүй болчихсон юм биш үү?

-Тийм шүү. Нэг албан тоот хийхэд төрийн байгууллагаас дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан байна. Хэвлэх машины хор, цаас, төсөл, бланк, дугтуй, шуудангийн зардал гэх зэрэг нийлээд дунджаар дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан. Бид хуучин дээд давхрынхаа байгууллага руу цаас бариад гүйдэг байсан шүү дээ.Одоо мэдээлэл солилцох, бусад тушаал шийдвэр, өргөдөл гомдол, хоорондоо солилцох энэ ажлуудыг цахим хэлбэрээр шийдэж байна. Ингэснээр сүүлийн хоёр жилийн дотор гурван тэрбум төгрөгийн цаасыг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан.

Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын ажиллах хурд гурав дахин нэмэгдсэн. Нэг бичиг цаасны ажилд ажлын хэсэг хуралдаж байна гээд есөн дүүргээс мэргэжилтнүүдийг дууддаг, хүлээгээд ирэхээр нь хуралдаад тараад явахад ойролцоогоор нэг өдөр зарцуулдаг байсан. Одоо цагаа товлоод цахимаар хуралдаж байна. Бас мессенжер дээр ажлын хэсгүүдээ байгуулаад саналуудаа оруулаад ажлаа товлоод явчихаж байна. Өөрөөр хэлбэл, бидний мэдээлэл солилцох арга барил уламжлалт хэлбэрээсээ 70-80 хувь салж, цахим хэлбэр рүү шилжсэн. Мэдээлэл солилцох хурд сайжирснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хурдтай болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн 20 мянган албан хаагч, цахимаар мэдээллээ солилцож хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж чадаж байна. Цар тахлын үед дотооддоо бэлэн байдлаа шалгаад хангаж чадлаа гэж дүгнэж байна.

-Иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шуурхай болж чадсан болов уу?

-Иргэд төрийн дөрөв, таван байгууллагаар лавлагаа тодорхойлолт авах гэж дугаарлаж биечилсэн харилцаан дээр ирж үйлчилгээ авдаг байсан бол үүний нэлээд хэсгийг буюу 20-30 хувийг цахимжуулсан. Жишээ нь, автомашины татварыг цахимаар төлдөг болсон. Жил бүр 600 мянган жолооч нийслэлд зургадугаар сарын 1-н гэхэд бүх автомашиныхаа татварыг төлдөг. Өмнө нь жолооч татварын газар очиж нэхэмжлэл бичүүлж аваад оочерлоод, дараа нь гэрчилгээн дээрээ тамга даруулаад явдаг байсан бол одоо цахимаар smartcar системээр төлдөг болсон. Одоогоор жолооч нарын 50 гаруй хувь нь цахимаар төлж байна.

Өөрөөр хэлбэл, хоёр гурван байгууллагаар очоод биечилсэн харилцаанд орж, мөн хэд хэдэн цаас хоорондоо дамжуулж байж татвараа төлдөг байсан бол одоо байгаа газраасаа цахимаар төрийн үйлчилгээг авч байна. Нийслэлд мөн өргөдөл гомдол санал хүсэлт иргэдээс маш их ирдэг. Өдөрт дунджаар 300 өргөдөл гомдол ирнэ. Өргөдөл гомдол хүлээж авах ажлыг бүрэн цахимжуулсан. Хуучин бол иргэн цаасаар өргөдлөө бичээд арав гаруй хүний гар дамжуулан бичиг цаас өгч байж албан тушаалтан дээр очиж шийдэгддэг байсан. Одоо иргэн цахимаар буюу Eservice.ulaanbaatar.mn, аппликэйшн, мессенжер гээд долоо, найман сувгаар өргөдлөө өгч байна. Иргэн биечилсэн харилцаанд орохгүйгээр гэрээсээ цахимаар өргөдөл гомдлоо өгөөд шийдвэрлүүлж байгаа гэсэн үг.

-Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа шуурхай болж чадсан болов уу?

-Тийм. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг хуультай. Одоо бүрэн цахимжсанаар өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа нь нэг оронтой тоо руу орж, наймаас ес хоногт бүрэн шийдэж, иргэнд хариу өгч байгаа. Нийтдээ одоогоор нийслэлийн 50-иад үйлчилгээ цахимжиж, цар тахлын хүрээнд маш хурдтай, хүнд сурталгүй иргэддээ үйлчилж чадаж байгаа гэж үзэж байна.

Цахим хэлбэрт шилжсэнээр иргэдээс ирсэн өргөдөл гомдол хаана явж байна, хэн гэдэг албан тушаалтан дээр удаж байна, яагаад хариу өгөхгүй, асуудлыг шийдвэрлэхгүй байна гэдгийг цахимаар хянах боломжтой. Тайлангийн мэдээнээс харахад газрын алба, нийтийн тээвэр, орон сууц нийтийн аж ахуйн корпораци, ТҮК зэрэг газартай холбоотой өргөдөл гомдол голдуу ирдэг. Цахимжсанаар аль дүүрэг дээр ямар асуудал их гараад байна вэ гэдгийг хянах боломжтой болж, нийслэлийн удирдлагууд танай байгууллага дээр энэ асуудал дээр хэд хэдэн удаа гомдол гарсан байна. Танайх энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байна гэдэг үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Жишээлбэл, нийтийн тээврийн тэр чиглэлд автобус бага явж байна, нийтийн тээврийн гомдол яагаад багасахгүй байна гэдэг дээр тухайн албан тушаалтан дээр үүрэг даалгавар чиглэл өгөх, хариуцлага тооцох зэргээр ажил явж байна.

-Төрийн албан хаагч утсаа авахгүй байна гэдэг гомдол их ирдэг болов уу гэж бодож байна. Жишээ нь, энэ тохиолдолд иргэн хэрхэн гомдол гаргах вэ?

-Албан тушаалтны ажлын утас руу залгахад утсаа авахгүй байх тохиолдол байж болно. Гадуур ажилтай байгаад өрөөндөө байгаагүй зэрэг янз бүрийн шалтгаантай байж болно. Хэрвээ утсаа авахгүй бол тухайн албан тушаалтантай мессенжердэх бололцоотой. Мөн 1800-1200 дугаар руу залгаад албан тушаалтантай уулзах гэсэн юм аа гээд уулзалтын цаг товлож болно. Мөн өрөөнийхөө утсыг авахгүй бол гар утсыг нь авч болно. За тэгээд холбогдож чадахгүй бол гомдол бичиж болно. Гомдлыг тухайн албан тушаалтны гар утсанд мессенжерээр явуулдаг. Танд ийм иргэнээс гомдол ирлээ, та систем рүүгээ орж шалгана уу гээд тэр дор нь явуулдаг. Албан тушаалтан тухайн асуудлыг мэдээд шийдвэрлэх ёстой. Хэрвээ албан тушаалтан тухайн иргэний гомдлыг шийдвэрлэхгүй удаах юм бол энэ албан тушаалтан төрийн үйлчилгээг удаан шийдвэрлэдэг, гацаадаг, иргэдийн гомдолд хариу өгдөггүй хэмээн үзээд хяналт тавих бололцоотой.

Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ цахимжсаны давуу тал их байна. Биечилсэн харилцаа багасч, цаг хугацаа хэмнэж, үйл ажиллагааны зардал буурч байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод болсон зэрэг олон давуу тал бий болж байна.

Ярилцсанд баярлалаа.

Х.ЦЭНД

Categories
мэдээ нийгэм

Дүнжингаравын замд мотоцикл онхолдож, 40 настай эрэгтэй амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Гэмтсэн хүмүүсийн дотор дөрвөн хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Мөргөлдөх хэлбэрээр-5
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-2.

Ноцтой зам тээврийн осол:

  • 2020.06.06-ны өглөөний 07:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож, жолооч 40 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон
  • 2020.06.06-ны өдрийн 13:45 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн постын замд Beiben маркийн Г жолоочтой ачааны автомашин Toyota Prius-4, Volvo, Toyota Premio, Toyota Sai, Nissan Juke, North Benz, Lexus RX-350, Puso зэрэг 11 автомашинуудыг мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй Г, жолооч 32 настай, эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгджээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Саналын хуудас хэвлэх ажил эхэлжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам”-д заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 169 дүгээр тогтоолоор саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах болон хэвлүүлэх, хүргүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Хорооны гишүүд, ажилтнууд орсон. Саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа тодорхой хугацааны өмнө аж ахуйн нэгжүүдэд урилга илгээн хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, стандарт, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтын асуудлууд дээр тодорхой шалгуурууд тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгодог. Үүний дагуу ажлын хэсэг дүгнэлтээ Хорооны хуралдаанд танилцуулж “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК-иудад саналын хуудсыг хэвлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байна.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглах ба КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Том Терри: Амьдралд маань том өөрчлөлт авчирсан Монгол Улсаа их санадаг аа


Монгол Улсад ардчиллын үнэ цэнийг хамгаалахын тулд “Өдрийн сонин”, “Ийгл ТВ” хоёроос өөр дуугардаг хэвлэл, мэдээлэл, мэдээлэл байхгүй байсан үе саяхан. Тэр үеийн “Ийгл ТВ”-ийн ерөнхий захирлаар ажиллаж Монгол нутагт арваад жилийг өнгөрүүлсэн Том Терри хэмээх нэгэн сайхан бодь америк эртэй ярилцлаа.


-Сайн байна уу Том, Монгол уламжлалаар сайхан зусаж байна уу гэж мэндчилье дээ.

-Сайн байна уу Батаа, манай энд сайхан зун болж байна аа.

-Таны ажил төрөл тавлаг уу, Монголоо санаж байна уу?

-Би одоохондоо Флорида муждаа ажиллаж, амьдраад байж л байна. Санаа, бодол нийлдэг хэдэн нөхдүүдтэйгээ JESUS гэдэг кино төсөл дээр ажиллаж байгаа.

Би төслийнхөө кинонуудын өргөн дэлгэцийн нэвтрүүлгийн бодлого.стратегийг хариуцдаг юм. Хийж байгаа зүйлс маань овоо хүртээлтэй, одоогийн байдлаар 111 оронд киногоо цацаж 186 сая үзэгчид хүртээл болгочихоод сууж байна.

Миний хувьд бас Америк, Өмнөд Америк, Ойрх Дорнод, Африк тивийн хэд, хэдэн орнуудын радио, телевизийн сувгуудад гэрээт зөвлөгөө өгдөг үүрэгтэй, тэр ажил маань надад их таалагддаг. Нэг ийм байдлаар л амьдарч байна даа.

Монголын тухай юу. Тийм ээ, бид Монголоо тоймгүй их санадаг. Санахгүй байхын аргагүй сайхан нутаг шүү дээ, Монгол чинь. Монгол Улс надад болон миний гэр бүлийн амьдралд асар их өөрчлөлт авчирсан. Охид маань бид хоёроос илүү Монголоо ярина гээч. Тэд чинь жаахан байхдаа л Монголд ирж тал нутгийн хүмүүжлээр бойжсон болохоор энд ерөөсөө идээшдэггүй ээ.

Орон, гэр нь тэр чигээрээ монгол эд, зүйлсээр чимэглэгдсэн хүмүүс байдаг бөгөөд манайд ирэхээрээ Монголынхоо тухай зайгүй ярьсаар байгаад л явдаг юм. Бид чинь Монголын америкчууд шүү дээ (инээв).

-Тантай Америк орны өнөөгийн байдлын талаар жаалхан ярилцах гэсэн юм аа?

-За тэгье. Гэхдээ зөвхөн миний өөрийн хувийн бодол гэж ойлгоорой.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал манайд ч, танайд ч хүмүүсийн тайван амьдрал ыг бусниулж байна. Гэхдээ Америкт илүү өргөн тархчихлаа. Танайх яагаад ийм их газар авсан өвчлөлд нэрвэгдчихэв ээ?

-Би түрүүн хэлсэн дээ, бид Флоридад амьдарч байгаа гэж. Бидний амьдарч байгаа нутагт коронавирусийн тархалт харьцангуй бага байгаа учир бурхны авралаар бид эрүүл, өвчлөлд нэрвэгдээгүй байгаа. Тиймээс гэр бүлээ азтай гэж яриад сууж байна.

Америк улс маань өөрөө түмэн улсын хүмүүс орж, гарч, холхиж байдаг нутаг учраас коронавируст илүү өртсөн байх. Мэдээж бидний амьдралд өнгөрсөн хоёр cap хүнд туслаа. Засгийн газрын шийдвэр, хязгаарлалтаас шалтгаалан хэдэн cap хаашаа ч гарч чаддаггүй, хөдөлж болдоггүй хэцүүхэн л байна.

Халдвар авсан, биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст муж болгон өөрт байгаа боломжоороо тусалж эсэн мэнд давахын төлөө зүтгэж л байна.

-Засаг, төрөөс чинь иргэдээ хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байна. Танд жишээ нь санхүүгийн тал дээр яаж тусалж байна вэ?

-Холбооны засгийн газар ажлын байраа алдаж буй хүмүүст ерөнхийдөө мөнгөн тусламж үзүүлж байгаа. Жишээ нь, манай мужид ажлын байраа алдсан насанд хүрсэн хүн бүрт долоо хоногийн 1,200 ам. доллар өгч байна. Мэдээж ийм байдлаараа удаан явахгүй нь ойлгомжтой шүү дээ.

Хамгийн хэцүү нь тооцоолоогүй, төсөвлөөгүй нөхцөл байдлаас шалтгаалан Америкийн Засгийн газар өчнөөн их наяд ам. долларын өрөнд унаж байна шүү дээ. Хэрвээ цар тахал намжихгүй бол Засгийн газраас үзүүлж буй тусламжаа үргэлжлүүлэн олгоно гээд л яриад байгаа. Хэцүү байна даа. За яах вэ, сайн цаг ирнэ гэж найдъя.

-Коронавирустэй давхцаад энэ үймээн шуугиан, жагсаал цуглаан Америк орныг бас нэлээд доргиогоод байх шиг.

-Харин тийм ээ. Зовлон ганцаараа ирдэггүй гэж монголчууд маань ярьдаг үнэний ортой юм. Тун аймшигтай цаг үе урсаж байна шүү.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй асуудлууд Америкт бий. Тиймээс энэ асуудлаа шийдвэрлэх шаардлага бий юү гэвэл мэдээж тийм гэж хариулна. Гэхдээ зөв шаардлага тавиад тайван жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж буй ард түмний тэмцлийг үймээн самуун, хулгай, дээрэм хийгээд байгаа муу хүмүүс муухай харагдуулаад байна.

Хулгай, дээрэм, үймээн самуун хяналтаас гарчихаад байна. Манай нэг охины нөхөр цагдаа юм л даа. Бас Монголд амьдарч, өсөж бойжсон залуу бий. Тэр маань их л аймшигтай зүйлс ярих юм. Тэр бусниулаад байгаа хүмүүс эх орноо сүйтгэж байна гэдгээ ойлгож байгаа юм уу. Утга алга.

-Монголд зөвхөн дэлхий нийтийн хэвлэлд гарч байгаа мэдээллээр л үнэн, худлыг шүүн бичиж байгаа. Харин та яг тэнд амьдарч байгаа америк хүний хувьд бодит байдлыг жаахан яриач.

-Энд их сонин нөхцөл байдал үүсээд байна аа. Америк орон чинь чөлөөт сэтгүүл зүйгээрээ дэлхийг манлайлж байсан улс шүү дээ. Гэтэл сүүлийн үед ихэнх америкчууд хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд итгэх итгэл алдагдаад байна.

Америкт үнэхээр шударга, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл (Монгол залуустай хамт бидний эхлүүлж байсан Eagle TV шиг) гэж байхгүй боллоо. ТВ мэдээнүүд бүгд Трампын эсрэг, учир нь тэд хараат бус байх чанараа алдчихсан. FOX News болохоор Трампыг тоймгүй магтаад л.

Ер нь хэвлэл мэдээллээр гарч буй зүйлс бодит байдлаас тэс өөр, хараат байдалтай ажиллаад байгаа нь илт анзаарагддаг. Туйлширсан сэтгүүл зүй Америкийн хэвлэл мэдээллийг сүйтгэж байна даа.

-Эрхэм Терри, энэ тэгээд эсэргүүцлийн жагсаал юм уу, эсвэл ашиг хонжоо хайсан түйвээгчдийн үймээн юм уу?

-Хоёулаа. Хар арьстнуудын эсрэг авч хэрэгжүүлсэн цагдаагийн харгис хэрцгий үйлдлийг эсэргүүцэж байгаа олон хүмүүс бий. Эсэргүүцэхэд буруу зүйл алга. Гэхдээ энэ нь дэлгүүрүүдийг ухаж тонож, дээрэмд гэсэн үг биш шүү дээ. Т ийм хүмүүс зөндөө олон гараад ирлээ.

Олон ч цагдаа халдлагад өртөж, гэмтэж, алагджээ. Яагаад тэр тухай ярихгүй байна. Би хувьдаа хүргэнийхээ төлөө маш их санаа зовж залбирдаг. Тэр чинь шударга сайн цагдаа юм шүү дээ, муу залуус таарвал түүнийг сайн, муу гэж харахгүй, цагдаа байна гэж заналхийлэх тул.

-Цаашдаа коронавирус, жагсаал, цуглаан яаж дуусах бол, дэлгүүр, хоршоогоо дээрэмдүүлсэн жирийн хүмүүс хэнээс, яаж хохирлоо барагдуулдаг юм бэ?

-За даа, ихэнх дээрэм, тонуул хийгээд байгаа хүмүүс тэгээд гэм зэмгүй, арилаад өгнө биз. Цагдаа бие бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, хүчин мөхөсдөөд байна шүү дээ. Тийм учраас л Трамп цэргийн хүчнийг ашиглана шүү гээд мэдэгдээд байгаа. Цэрэг ашиглахад бас муж болгоны хуульд яаж заасан бэ гэдгээс их шалтгаална л даа.

-Ирэх намар болох ерөнхийлөгчийн сонгуультай энэ үймээн самуун холбоотой, Трампыг унагахын тулд Демократ нам ийм юм хийж байгаа гээд бичээд байх юм.

-Таны бодолд үнэний хувь их бий гэж би бодож байна. Мэдээжийн хэрэг эсрэг улс төрийн нам нь өрсөлдөгчөө унагаахын тулд ямар ч боломжийг алдахгүй ашиглах нь ойлгомжтой шүү дээ. Өнөөгийн Америкийн улс төрийн мөн чанар ийм л байна. Эх орондоо бол хэрэггүй дэмий зүйл, хэцүү үед бие биеэ түших л хэрэгтэй юмсан.

-Трамп ер нь Америк орны хувьд хэр зэргийн сайн ерөнхийлөгч вэ. Энэ дөрвөн жилд таны бодлоор Трамп юу олж, алдсан бол?

– Аз болоход Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн дөрвөн жилд маш хэрэгтэй шинэчлэлүүдийг урагшлуулж, хэрэгжүүлж амжсан шүү. Хувь хүнийхээ хувьд… Харамсалтай нь, манай

Ерөнхийлөгчийн өөрийнх нь төрх байдал мөнхөд хүндэтгэл үзүүлээд байхаар хүн биш. Тэр маш их ууртай, бардам зантай бөгөөд тэр нь түүний сул тал, бусдад эсрэг сэтгэгдэл төрүүлдэг “авьяас” нь юм.

Бидэнд жинхэнэ даруу зантай удирдагч л хэрэгтэй. Гэсэн хэдий ч олон талаараа Трамп Америкт сайн зүйл хийсээн. Обаматай харьцуулшгүй. Тэрбээр Обамагийн засаг, захиргааны үед шалдаа унасан Америкийн эдийн засгийг аварсан уу гэвэл аварсан л гэж хэлнэ. Хар арьст болон латин америк гаралтай иргэдийн ажил эрхлэлт түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн нь булзааруулах аргагүй үнэн.

Татварыг бууруулж, бизнесүүд сэргэж эхэлсэн бөгөөд гадаадад үйлдвэрлэл эрхэлж байсан АНУ-ын олон компаниудыг Америктаа эргэн ирж үйлдвэрлэлээ сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн, цаашид ч тэр тал дээр ажиллана гэж амласан. Тэр нь Америк орны хувьд цагаа олсон зөв шийд байсан.

Даанч коронавирус бидэнд маш ихээр нөлөөлж, хэдхэн сарын дотор 36 сая хүн ажлын байраа алдаж байгааг бид харлаа. Үүний үр дүнд Ерөнхийлөгч Трампын нэр хүнд гүн гүнзгий уначихлаа. Уг нь би л лав хувьдаа дараагийн сонгуульд Трампыг ялна гэж бодож байсан, одоо бол тийм сайн мэдэхгүй байна.

Хэрвээ тэр хоёр дахь удаагаа дахин сонгогдвол эдийн засгаа дахин аварч чадах уу. Тэр чадна гэж би бодож байна. За даа тэр ч холын асуудал байна. Одоохондоо бид цар тахал, үймээн самууны ард гарах хэрэгтэй.

-Сайхан ярилцсан танд баярлалаа. Эхнэртээ мэнд хүргээрэй.

-Баярлалаа. Монголд байгаа миний андуудад мэнд хүргээрэй.

Б.БАТ-ЭРДЭНЭ