Categories
мэдээ нийгэм

Эмч, эмнэлгийн ажилтнуудад орон сууцны батламж гардуулна

Засгийн газраас онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тогтоол баталсан. Энэ хүрээнд өнөөдөр эмнэлгийн ажилтнууудад орон сууцны олгохоор болжээ. Шадар сайд 16.00 цагьт эмч, эмнэлэгийн ажилтнууд байранд орох БАТЛАМЖ-аа гардуулах юм байна.

Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг эхлэн хамруулж байна.

Categories
мэдээ нийгэм

(COVID-19)!!! Хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд үйлчлүүлэх ЗӨВЛӨГӨӨ

Байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав, баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаах

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 41 хүн мотоциклийн ослоор амиа алджээ

Энэ оны эхний тавдугаар сарын байдлаар мотоциклын ослын улмаас 41 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 39, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэжээ.

Мотоциклын жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ ихэвчлэн хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсний улмаас осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Давтлага хичээлд 28,000 орчим сурагч хамрагджээ

ЭЕШ-ыг ирэх сарын 2-5-нд авахаар товлогдоод байгаа. Тус ЭЕШ-ыг 31,000 орчим хүн өгөхөөр бүртгүүлсэн. Засгийн газрын шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдад тавдугаар сарын 11-нээс эхлэн ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлага хичээл орж эхэлсэн юм.

Улсын хэмжээнд 596 сургууль дээр зохион байгуулж буй уг давтлага хичээл зургаадугаар сарын 11-нд дуусна. Энэ хугацаанд 28,000 орчим сурагч танхимын давтлагад хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-09-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүллээ

Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Үүнд:

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үйлчлэхээр бэлтгэл ажлыг ажлыг хангаад байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Тусгаарлан ажиглах байранд 1,512 хүн байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 иргэнийг хүлээж авлаа. Тэднээс толгой өвдөх, ханиалгах зовуурьтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг хууч өвчтэй, хавдар, элэгний хатууралтай гэх мэт шалтгаантай 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бусад иргэдийг тусгаарлах байруудад байрлууллаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2 гэх мэт шалтгаантай иргэд ирсэн байгаа.

Нийтдээ тусгаарлах байранд 122 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Яг одоо тусгаарлан ажиглах байранд 1,512 хүн байна. Өссөн дүнгээр 8,111 хүнийг улсын хэмжээнд тусгаарлан ажиглалаа. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 17,341 сорьцод лабораторийн шинжилгээ хийсэн байгаа. Үүнд сэжигтэй тохиолдлуудаас гадна, хилийн боомтууд дээр ажиллаж байгаа хүмүүс, уушгины эмгэгтэй хүмүүсийг хамруулсан.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 399, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгуудад гэрийн тусгаарлалтад бас иргэд байгаа.

Бид орж ирж байгаа хүмүүсээ аливаа клиник эмнэл зүйн шинж тэмдэг илэрхээс нь өмнө шинжилгээнд хамруулж, баталгаажуулж авч байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд давуу талтай байна” хэмээн ярилаа.

ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг танилцууллаа.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд сүүлийн ес хоногийн турш өдөрт дунджаар 100 мянга гаруй тохиолдол батлагдаж байна.

ДЭМБаас өнгөрсөн Ням гарагт л гэхэд 136 мянган тохиолдол дангаараа бүртгэгдсэн болохыг онцолсон бөгөөд нийт долоон сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд буй.

Сүүлд бүртгэгдсэн нэг сая орчим тохиолдлын 75 хувь нь Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн улсуудад гарсан байна.

Итали, Испани, Их Британи, Франц зэрэг улсад халдвар буурч байгаа ч шинээр Дорнод Европын зарим улс болон Төв Азийн орнуудад халдвар өсөж байгааг анхааруулсан” гэдгийг онцолж байв.

АНУ

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдвар бүртгэгдсэн тохиолдлын тоогоор тэргүүлж байгаа улсуудын нэгдүгээрт АНУ бичигдэж байна.

Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, зургаадугаар сарын 8-ны өдөр АНУ-д нийт 17,900 гаруй тохиолдол, 474 нас баралт шинээр бүртгэгджээ.

Нийт халдварын тохиолдол тус улсын хэмжээнд 1.9 саяд хүрснээс 110 мянга гаруй хүн эндээд байгаа юм.

Холбооны муж улсын хэмжээнд 22 муж улсад халдвар өсөх хандлага ажиглагдаж байгаа бол 20 орчим муж улсад шинэ тохиолдлын тоо буурч, найман муж улсад халдварын нөхцөл байдал тогтвортой байна.

Түүнчлэн Техас, Калифорни, Флорида зэрэг муж улсад өдөрт шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоо нь Нью-Йорк мужаас илүү гарсан бөгөөд дээрх мужуудад шинэ халдварын тоо огцом өсөж байна.

Цар тахлын эхэн үед АНУ-ын баруун болон зүүн эргийн дагуух томоохон хотуудад халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байсан бол сүүлийн хоёр долоо хоногийн турш их газрын мужуудад тархалт нэмэгджээ.

Бразил

ХБНБУ-д өчигдөр 15,600 тохиолдол, 679 нас баралт шинээр бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Мөн өдөр 6,000 гаруй хүн эдгэрсэн байна.

Тус улсын нийт батлагдсан халдварын тоо 707 мянга гаруй болсон бол 37,134 хүн уг өвчний улмаас нас баржээ.

Бразил улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн Бямба гарагаас халдвар, нас баралтын нийт дүн мэдээллийг өгөхөө больсон нь дотоодод ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Үүний улмаас Мягмар гарагаас эхлэн нийт дүн мэдээг дахин өгч байхаар болсон байна.

БНЭУ

Даваа гарагт БНЭУ-д 9,880 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 256,600 гаруйд хүрчээ.

Мөн өчигдөр тус улсын хэмжээнд 206 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт эндэгдэл 7,100 болов.

Categories
мэдээ нийгэм

Сүм хийд, шашны байгууллагууд хишиг тараахдаа нэг удаагийн бээлий өмсөхийг зөвлөлөө

Эрүүл мэндийн яамнаас сүм, хийд, шашны байгууллага болон сүсэгтэн олонд зориулан COVID-19-өөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах зүйлийг зөвлөлөө.

Сүм, хийд, шашны байгууллага:

  • Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Нүүрний болон амны хаалт зүүх
  • Хурал номыг аль болох цахимаар хурах
  • Хурал номыг богино цагаар хурах
  • Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах
  • Олуулаа уншлага хийхгүй байх
  • Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх
  • Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах
  • Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа 1л усанд 0,25мл белизна хийж арчиж цэвэрлэх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Сүсэгтэн олонд:

  • Амны хаалт тогтмол зүүх
  • Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Хоол унд хувааж идэхгүй байх
Categories
мэдээ нийгэм

Алдагдсан боломж–Алсарсан хөгжил

Хөгжлийн хэмжүүр

Монгол улс ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 жилийг өнгөрүүлжээ. Гэвч өнөөг хүртэл дэлхийн буурай хөгжилтэй улсуудын нэг хэвээр байсаар л.

Дэлхийн улс орнуудын хөгжлийг илэрхийлдэг хэдхэн түлхүүр үзүүлэлт байдаг. Тэдгээрээс хамгийн чухал нь аливаа улсын ард иргэдийн амжиргааны түвшин юм. Амжиргааны түвшнийг тухайн улсын нэг хүнд оногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ээр илэрхийлдэг. НҮБ-аас гаргасан мэдээллээр Монгол улс ДНБ-нийхээбодит хэмжээгээр дэлхийн 190 гаруй орноос 134-т, Дэлхийн Банкны үзүүлэлтээр 127-д, Олон Улсын Валютын Сангийн үзүүлэлтээр 126-д тус тус жагссан байна.Өнгөрсөн оны байдлаар бид жилд 13.6 тэрбум долларын ДНБ үйлдвэрлэдэг бөгөөд манай улсын эдийн засгийн багтаамж ямар өчүүхэн болохыг илтгэнэ. Тэгвэл нэг хүнд оногдох ДНБ-ээр дээр дурьдсанолон улсын байгууллагуудын гаргасан жагсаалтад манай улс ямагт 110-аас хойш жагссан байна.Өнөөгийн байдлаар Монгол улсын нэг хүнд оногдох ДНБ 4100 гаруй доллартай тэнцэж байна. Манай улсын иргэдийн амьдралын түвшин ямар дорой болохыг дараах цөөн хэдэн харьцуулалт хэнд ч ойлгогдохоор хэлээд өгнө.

ӨнөөдөрЯпоны нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээ40,846 доллар, Солонгост 31,430 доллартай тэнцэжбайна. Бидэнтэй нэгэн адил социалист системд багтаж байсан зарим улсыг жишээлж үзье. Тухайлбал,Словены нэг хүнд оногдох ДНБ 26,170 доллар, Эстонд 23,523 доллар, Чехд23,213 доллар, Словак, Литва зэрэг улсад 19,500 доллартай тэнцэж байна.

Энэхүү харьцуулалтаас харвал 30 жилийн өмнө бидэнтэй нэг зэрэг социализмаас татгалзан, ардчилал зах зээлийн тогтолцоонд шилжсэн эдгээр улсын засаг төр ньавлигаас ангид байж, улс орноо зөв жолоодож, баялагийн хуваарилалтыгард түмэндээ шударга,хүртээжтэй хийж чадсаны ачаар ард иргэдийнх нь амьдрал өнөөгийн биднийхээс даруй 5-6 дахин өндөр түвшинд хүрсэн байна. Гэтэл нэр дурьдсан улсуудын аль нь ч Монгол шиг асар их байгалийн баялагтай, цөөхөн хүн амтай биш ажээ.

Монголд баялагийн шударга хуваарилалт алдагдсан, өөрөөр хэлбэл нийт баялагийн 90 хувийг 300-хан гэр бүлхамчихдаг учраас жирийн ард иргэдэд оногдох хувь хэмжээ тун ч өчүүхэн. Үүний уршгаар Монголын ард түмний гуравны нэг нь ядууралд автаж, үлдсэн олонхи нь өдөр хоногийг аргацаасан дундажаас доогуур амьдралаар амьдарч байна. Улсын эдийн засаг хичнээн өслөө ч ард түмний амьдралд өгөөжгүй, наалдацгүй байдгийн гол шалтгаан нь баялагийн жигд бус хуваарилалт, төрд нүүрлэсэн хулгай луйвар, авлига хээл хахууль юм.

Бид хөгжсөн үү?

Зарим улстөрч Монгол үсрэнгүй хөгжиж байна, гучин жилийн өмнөхтэй харьцуулбал гудамжаар нь дүүрэн машин хөлхөлдөж, хүн бүр гар утас хэрэглэж, хотын төвд багтаж ядсан олон барилга орон сууц сүндэрлэлээ хэмээн мунхруулна.

Гэтэл барилга байшин, авто машин, гар утас зэрэг нь улс орны хөгжлийг тодорхойлдог үзүүлэлт огтхон чбиш, харин өнөө цагт дэлхийн улс орнуудын ард иргэдийн хувьд амьдралынх нь жирийн хэрэгцээ болсон зүйлс юм. Түүнчлэн эдгээр нь өндөр хөгжсөн бусад улс орнуудын хөгжлийн хаялага болохоос манай улсын иргэд өөрсдийн орлогоор орон сууц, авто машин, гар утас худалдаад авчихаж чадаж байгаа бил үү?! Нийт баялагийн аравхан хувийг хүртэж буй ард иргэдийн олонхи нь өр зээл тавьж байж орох орон, унах унаатай болж байгаа нь өнөөгийн монголчуудын амьдралыннийтлэг дүр төрх билээ. Хөгжлийн шалгуур үзүүлэлтээр авч үзвэл Монгол улс ардчиллын замаар замнаснаас хойшурагш ахиж хөгжсөнгүй, авлигын шавар намагнаасаа гарч чадалгүй дороо хий эргэсээр 30 жилийг өнгөрүүлжээ. Ард иргэд нь эдийн засгийн эрх чөлөөгүй, ядуу дорой амьдралднухлуулсаар гурван аравныг үджээ.

Хөгжлийн боломж

Богино хугацаанд үсрэнгүй хөгжих боломж улс орон бүхэнд бий, ийм боломж өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Гагцхүү тэр боломжийг зөв ашиглаж, засаг төр нь авлигаас ангид байж, ард иргэдийнхээ төлөө сэтгэл гарган зүтгэж, улс орноо зөв замаар жолоодсон нөхцөлд л хөгжил жинхэнэ утгаараа цогцлон бий болж, түүний үр шимийг ард иргэд нь бодит амьдрал дээрээхүртдэг. Бидний сайн мэдэх хоёр улсынхөгжлийн замналыг жишээ болгон дурдъя.

Дэлхийн хоёрдугаар дайнд Германтай нэг тал болж оролцон ялагдал хүлээж, дайны хөлд нэрвэгдсэний улмаас эдийн засаг нь сүйрсэн Япон улс дайны дараа үндсэн хуулиа өөрчлөн, 1945–1954 онуудад улстөр-нийгмийн тогтолцооны томоохон реформ хийж, эдийн засгаа сэргээн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлжээ. Зөв бодлого хэрэгжүүлсний ачаар гуравхан жилийн дотор Японы эдийн засаг сэргэж, дайны өмнөх түвшиндээ хүрсэн байна. Тэд улс орноо богино хугацаанд хөгжүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлж, улмаар 20 хүрэхгүй жилийн дараа олимпийн наадам зохион байгуулах хэмжээнд хүрччадсан бол (1964 оны Токиогийн зуны олимп),1968 он гэхэд дэлхийн 2 дахь том эдийн засагтай улс(АНУ-ын дараа) болж чаджээ.

Солонгосын өнгөрсөн түүх зарим талаар үнэхээр эмгэнэлтэй. Дундад зуунаас хойш 20-р зууны дунд үеийг хүртэлх хугацаанд Солонгосчууд ихэнхдээ бусдын колончлол доор оршин амьдарч ирсэн байдаг. Тэд 1945 онд Японы колончлолоос ангижирсан боловч 1948 онд их гүрнүүдийн нөлөөгөөр хоёр хуваагджээ. Улмаар 1950 онд хойдууд өмнөдүүд рүү дайрснаар хоёр Солонгосын дайн эхэлсэн байдаг. Тэд 3 жил гаруй дайтсаны эцэст аль алиных нь эдийн засаг сүйрч, ард иргэдийнх нь амьдрал туйлдсан тул 1953 онд дайн зогсоох гэрээнд гарын үсэг зурж, тус тусын замаар замнажээ. Хойдууд хэрхэн буруу замаар будаа тээснийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин өмнөдүүд үсрэнгүй хөгжлийн замаар замнасан ба1960 онд Өмнөд Солонгосын нэг хүнд оногдох ДНБ 79 доллартай тэнцэж байсан бол 30 хүрэхгүй жилийн дотор бараг 70 дахин нэмэгдэж 1989 онд 5438 доллартхүрсэн байна. Тус улсын ДНБ-ний бодит хэмжээ 1962 онд 2.7 тэрбум доллартай тэнцэж байсан бол 1989 онд 230 тэрбум болж,дэлхийн хүчирхэг эдийн засагтай улсуудын тоонд багтаж чадсан юм. Тэд ийнхүү үсрэнгүй хөгжсөний ачаар олимпийн наадмыг зохион байгуулсан (1988 оны Сөүлийн зуны олимп) Ази тивийн 2 дахь улс болсон билээ.

Алдагдсан боломж

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголд хөгжих боломж байсан уу? Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн дэвшлийн нөлөөгөөр бүх зүйл нээлттэй болж, хөгжлийн боломж улс орон бүхэнд жигд хүртээмжтэй болсон, өөрөөр хэлбэл дэлхий хавтгай болсон.

Гэтэл манай улс Япон, Солонгос шиг олон жил дайны хөлд нэрвэгдэж, өлсгөлөн гуйланчлалд автаагүй. Тэдэн шиг олон арав, зуу зуун саяар тоологдох хүн амтай биш. Эсрэгээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээний асар их байгалийн баялагтай, тэжээж ядаад байхааргүй гуравхан сая хүнтэй, үр шим нь үл дундрах бэлчээрийн мал аж ахуйтай. Ийм давуу боломж байсаар атал Монгол улс хөгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ? Хорин нэгдүгээр зууны 20 он гарчихаад байхад бид яагаад өнгөрсөн зууны 70, 80-аад оны Япон, Солонгосын түвшинд хүрч чадаагүй байна вэ? Нэгэн зэрэг социализмаастатгалзаж ардчилалаар замнасан зүүн Европын орнууд хөгжлөөрөө биднээс яагаад тасарчодов? Эдгээр асуултад хариулахад тун энгийн.

Монгол улс хөгжихгүй байгаагийн, ард иргэд нь ядуу дорой амьдарч буйн гол буруу нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголыг удирдсан улстөрчдөд оногдоно. Тэд албан тушаалаа авилга авах, ард түмний баялгийгэлдэв аргаар хулгайлах, шамшигдуулах арга хэрэгсэл болгож ашиглахаа л урьтал болгосноос улсаа хөгжүүлэх талаар өчүүхэн ч бодсонгүй, бас сэтгэл гаргасангүй. АТГ-ийн албан ёсны мэдээгээр төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж зөвхөн 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл тэд авлигын замаар хагас жилийн дотор улсынхаа бүтэн жилийн төсвөөс ч давсан хэмжээний хохирлыг учруулсан байна гэсэн үг.

Саяхныг болтол Монгол хөгжихгүй байгаагийн шалтгааныг зарим улстөрчид“шилжилтийн үе” хэмээх зохиомол зүйлтэй холбон тайлбарладаг байв. Тэд өөрсдийн булихай луйврыг далдлахын тулд шилжилтийн үе хэмээх дуусдаггүй үлгэр зохиож, ‘бид шилжилтийн үедээ явж байгаа учраас туулах ёстой зовлон бэрхшээлээ л туулж байна’ хэмээн мунхруулна. Тэдний үзэж байгаагаар шилжилтийн үед хулгай луйвар, авлига хээл хахууль, албан тушаалын ашиглалт зэрэг муу муухай бүхэн цэцэглэн хөгжих ёстой, эсрэгээр нь ард түмний амьдрал ядуу тарчиг байх нь зүй ёсных гэнэ. Харин нэгэн нартай өдөр өнөөх шилжилт дуусахтай зэрэгцэн төрд буй болсон муу муухай бүхэн ор мөргүй алга болж ариусна, ард түмний амьдрал ч гэнэтдээшилж цэнгэлийн манлайд хүрнэ гэнэ.

Нөгөө хэсэг улстөрчидМонголыг хөгжих гэхээр их гүрнүүдийнурт гар ээлжилж орж ирээд тас зуурчихаад хөдөлгөхгүй байна, их гүрнүүдээс болоод Монгол дэвжихгүй байнахэмээн сурталдана. Жижиг улсуудыг эрхшээлдээ байлгах улстөр-эдийн засгийн сонирхол, геополитикийн бодлого их гүрнүүдэд байдаг ч бид тэднээс илүү ухаан зарж, зөв бодлого баримталж,хэрэгжүүлж чадвал хөгжихгүй байх үндэс үгүй.

Хулгай луйвраа нууж далдлахын тулд улстөрчид энэ мэтээр хоосон сурталдаж, ард түмний тархийг угааж, элдвээр хууран мэхэлнэ. Олон нийтийг ядуу дорой, харанхуй бүдүүлэг байлгах нь улстөрчдөд юу юунаас чухал. Тэд боловсролгүй, мэдээлэлгүй, мөнгөгүй иргэдийг хуурмаг үг яриа, үндэслэлгүй дэгс мэдээлэл, хоосон амлалт, хэдэн төгрөгөөр хялбархан хуурч саналыг нь салгахаа мэднэ.

Сонгууль болохоор одоо л хөгжүүлэх боломж гарч байна, энэ удаа л сонгочихвол мандуулж бадруулаад өгнө хэмээн молигодно. Гэвч дараагийн удаа тойргоо солиод нүүрээ буруулна. Та бид тэдэнд итгэсээр, хууртсаар, улс орны хөгжил ухарсаар.

Гучин жил ард түмнийг хуурч, Монголыг туйлдуулсан намууд, улстөрчдөд бүү итгэ. Итгэвэл Та дахин алдана.Хөгжлийн боломж алсарч одно.Дахин ирэхгүй ч байж мэднэ!

МУИС-ийн багш, Шинжлэх ухааны доктор, профессор Б. БАЯРТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Гэмт хэргийн улмаас 76.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Үндэсний статистикийн хороо 2020 оны тавдугаар сарын дүн мэдээгээ гаргасан байна. Тус хорооны мэдээлж буйгаар, 2020 оны эхний таван сард бүртгэгдсэн гэмт хэрэг 12.2 мянга болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3635-р буурчээ. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны тавдугаар сард 2549 болж, өмнөх сартай харьцуулахад 26-р буурсан байна.


Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад:

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2316 (24.1%),
Хулгайлах гэмт хэрэг 1031 (23.3%),
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 576 (15.8%),
Залилах гэмт хэрэг 679 (24.2%),
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 253 (43.7%),
Дээрэмдэх гэмт хэрэг 207 (45.6%),
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 186 (42.4%),
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 146 (38.1%),
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 162 (77.5%)-оор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 165 (1.8 дахин), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 42 (2.7 дахин)-оор тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний таван сард 76.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 16.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 206.9 сая төгрөгөөр өсч, харин нөхөн төлүүлсэн хохирол 168.5 сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны тавдугаар сард 27.8 тэрбум төгрөг болж, 7.1 (25.5%) тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.