Categories
мэдээ нийгэм

Сайн дурын ажилтан Коннор Винникомбэ “Бадамлянхуа” хүүхдийн төвийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор 7 хоногийн марафон алхалт эхлүүллээ

“Бадамлянхуа” хүүхдийн төвийн сайн дурын ажилтан Англиын иргэн ноён Коннор Винникомбэ тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 дугаар сарын 7-наас 14-ны өдрүүдэд7 хоногийн хугацаанд марафон алхалт эхлүүллээ. Ингэхдээ тэрээр өглөө 08:00 цагаас Сүхбаатарын талбай- Гачууртад байрлах Бадамлянхуа хүүхдийн төв- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар өдөрт 1 удаа 7 хоногийн турш алхаж байгаа бөгөөд энэхүү үйлдлээрээ “Бадамлянхуа” хүүхдийн төвд хандив өргөхийг иргэдэд уриалж байгаа юм. Тус төвийн үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг тэрээр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Ковид-19” цар тахлын улмаас “Бадамлянхуа” хүүхдийн төвийн хүүхдүүд өнгөрөгч 1 дүгээр сараас хойш гэртээ хөл хорионд орсон. Бид тэднийгсэтгэлийн хаттай, тэвчээртэй байлгахын тулд илүү тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ нь хүүхэд багачуудын сэтгэлзүйнэрүүл мэндэд хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл юм. Иймд би 7 хоногийн хугацаанд марафон алхалт хийх бөгөөд энэхүү үйлсдээ зориулж хандив цуглуулах юм. Та бүхэн энэхүү сайн үйлсийг бүтээхэд намайг дэмжинэ үү” хэмээн уриалсан байна.

“Бадамлянхуа” хүүхдийн төв нь анх 1995 онд Австралийн иргэн Диди Ананда Каликагийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд ар гэртийнхэндээ хаягдсан, нийгмийн хүчирхийлэлд өртсөн тусламж зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг амьдрах орчин, хайр халамж, дэмжлэг үзүүлэн аз жаргалтай, бодитой, эерэг ирээдүйг бий болгох зорилгоор өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тус төвд нийт 3 сартайгаас 18 нас хүртэлх 76 хүүхэд хамрагдаж байна. Тус төв нь төсвийн бус ТББ бөгөөд хүүхдүүдийг хоол хүнс, эрүүл мэнд, хувцас хунар, орон байр зэрэг үндсэн хэрэглээгээр хангах, хүүхдүүдийг хөгжүүлж, ядуурлын мөчлөгөөс ангижирахад нь туслах, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, зөвлөгөө өгөх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдрах чадварыг нь сайжруулах, хүхэд бүрт халамж, анхаарал тавин мэдрүүлж, гэр бүлийн бүлийн хайраар дутаалгүй өсгөх, насанд хүрч, төвөөсөө явсан хүүхдүүдийг орхилгүйгээр үргэлжлүүлэн дэмжсэнээр тэдний амьдралыг илүү эрсдэлгүй болгож, ажилд орох, боловсрол эзэмшихэд нь туслах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм.

Та бүхэн “Бадамлянхуа” хүүхдийн төвийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсвэл тус төвийн “Хаан” банкны 5033092691 (Бадамлянхуа Хүүхдийн Төв) тоот дансанд хандив өгөн өөрийн дэмжлэгийг үзүүлэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Амгалан: Тусгаарлалтад байгаа хүмүүс талх ухаад дотор нь тамхиа хийгээд оруулахыг завдсан тохиолдол гарсан

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа.

Энэ үеэр тусгаарлах байранд буй иргэдийн гаргасан зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1,601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байгаа.

Тусгаарлах байранд байгаа хүмүүст эргэлт оруулах журмыг УОК-ын Шуурхай штабаас журмыг тогтоож, нэвтрүүлж байгаа.

Энэ явцад зөрчил гарсаар байна. Жишээлбэл, талх ухаад дотор нь тамхиа хийгээд оруулахыг завдсан, чихрийн хайрцагт ч тамхи нууж, оруулахыг завдсан тохиолдол гарсан.

Эдгээрт зохих арга хэмжээг нь авна” гэв.

Мөн сонгуулийн сурталчилгааны үед Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм, журам зөрчигдөж, иргэдийн анхаарал суларч байна. Иймд анхаарал сэрэмжээ бууруулахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сайтар дагаж, цар тахлын үеийг даван туулахыг уриалав.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Он гарсаар 31.4 мянган эх амаржжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2020 оны эхний таван сарын байдлаар 31.4 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 386-гаар буурсан байна.

Амаржсан эхчүүдийн 23.2 мянга нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 649-өөр буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 110 нь гэртээ төрсөн байна.

Харин тавдугаар сард улсын хэмжээнд 6427 эх амаржиж, өмнөх сараас 22-оор нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол Төрийн ордонд болж байна.

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нийт 19 хүн нэр дэвшиж буй бөгөөд томилгооны сонсгол хоёр өдөр үргэлжилнэ. Сонсгол дууссаны дараа “Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын баг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хүргүүлэх юм. Улмаар Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигч хуулийн шаардлага хангасан эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн сарын 06-ны 4 тоот тогтоолоор “Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус ажлын багт 24 хүн нэр дэвших хүсэлт ирүүлснээс 5 нь хууль зүйн дээд боловсролтой байх, эрх зүйч мэргэжлээр 10-аас доогүй жил ажилласан байх зэрэг шаардлагыг хангаагүй хэмээн ажлын баг үзэж хассан. Ийнхүү доорх нэр бүхий 19 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн юм.

Үүнд:

1.Г.Мөнхзул

2.Г.Агар-Эрдэнэ

3.Б.Энхболд

4.Ш.Цогбаатар

5.П.Оюунчимэг

6.З.Өнөржаргал

7.Б.Өнөрмаа

8.М.Гантулга

9.Г.Наранбаатар

10.Т.Ихтамир

11.Б.Баттулга

12.Б.Нармандах

13.С.Энхцэцэг

14.Ж.Хунан

15.Г.Нарантуяа

16.Д.Сүнжид

17.Д.Цэнд-Аюуш

18.С.Энхбаяр

19.Ц.Адьяахишиг

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19)!!! Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө – Онцгой ...

Байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав, баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаах

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ

Д.Нямхүү: Сэжигтэй 20 тохиолдлын 1 хүнээс халдвар илэрлээ |

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврйин 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд. Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

“Завьт эргүүлээр” алба хаагчид 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ДОХ-ын 1 тохиолдол илэрч, нийт тохиолдол 293 боллоо

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний таван сарын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулжээ. 2020 оны эхний таван сард халдварт өвчнөөр өвчлөгчид 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-аар буурсан байна. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 3918 (70.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1047 (58.0%)-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 606 (73.1%)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Мөөгөнцрөөр өвчлөгчид 881 (2.3 дахин)-ээр,

Тэмбүүгээр өвчлөгчид 797 (32.1%)-гоор,

Трихомониазаар өвчлөгчид 366 (20.1%)-гаар,

Гонококкт халдвараар өвчлөгчид 88 (3.8 %)-аар тус тус нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны тавдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1391 болж, өмнөх сараас 222 (13.8%)-оор, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 405 болж, 36 (8.2%)-аар, цусаар дамжих халдварын тохиолдол 26 болж, 16 (38.1%)-гаар тус тус буурч, харин гэдэсний халдварт өвчин
220 болж, 79 (56.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 3 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 3 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 6 гомдлыг шилжүүлж, 1 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 33 гомдол шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбарыг шинээр байгуулав

Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбарыг шинээр байгуулан, алба хаагчдыг томилон үйл ажиллагааг нь эхлүүллээ. Энэ үеэр шуурхай албаны фургон автомашин болон холбооны техник хэрэгслийг салбарын дарга, ахлах дэслэгч Ц.Ганцогт гардуулан өгсн юм.

Ингэснээр тухайн сум орон нутаг болон хөрш зэргэлдээх сумдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үндсэн чиг үүргээ цаг алдалгүй зохион байгуулах боломж бүрдэж байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.