Categories
мэдээ нийгэм

Согтуудаа хүний амь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй амь насаа алдсан хэн болох нь тогтоогдохгүй цогцос 2020.06.04-ны өдөр олджээ. Уг хэргийг БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 1978 онд төрсөн М-г 1976 онд төрсөн Б архидан согтуурсан үедээ амь насыг нь хохироосон болохыг тогтоосон байна.

Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Нийгмийн даатгалын сангийн орлого 1.9 хувиар буурч, зарлага 17 хувиар өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний таван сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 (1.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин зарлага 1.1 их наяд тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.9 (17.7%) тэрбум төгрөгөөр өслөө.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 171.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 129.8 (17.3%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 31.8 (2.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний таван сард 89.2 мянган хүн хамрагдсаны 62.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 37.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 5 сард 36.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 8.2 (29.4%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан давхар болон дан автобусаар иргэдэд үйлчилнэ

Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлого”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГазар урьдчилгаа 20 %-г Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 %-ийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр 2 давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Эхний ээлжинд туршилтаар үйлчилгээнд явуулж эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: “Лабо” лабораторийн үйл ажиллагааг зогсоож, арга хэмжээ авлаа

МХЕГ-ын даргын баталсан 01/30 тоот “Тусгай зөвшөөрөлгүй эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг илрүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжаар хяналт шалгалт үлгэлжлэн хийгдсээр байна.

Ээлжит шалгалтаар Баянзүрх дүүргийн 25-р хорооны Олимп хотхоны 119-2 тоот 1 давхарт байрлах Мөнх цэнгүүн ХХК-ийн “Лабо” лабораторийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо. Тус лаборатори нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан юм.


Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний утсыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Автобусны буудлын орчимд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үл таних хоёр хүн боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ.

Энэ тухай дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна.

Улмаар хэргийн газарт очиж шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлжээ.

Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Өгөөмөр өдөрлөг”-төө идэвхтэй оролцохыг уриалж байна

Өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт иргэдээс өөрт хэрэггүй болсон эд зүйлсийг хүлээн авах цуглуулалтын авто машин явж байна. Тус машин одоо Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд явж байгаа аж. Та өөрт хэрэггүй болсон, хаях гэхээр хэрэгтэй хүнд нь өгчихмөөр санагдаад байдаг эд зүйлс, ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом зэрэг бүхий л эд зүйлсээ “Өгөөмөр өдөрлөг”-ийн үеэр бусадтайгаа хуваалцаж идэвхитэй оролцохыг уриалж байгаа юм.

Иргэн та #uguumurcity хэштаг ашиглан байршил хаягаа бичсэнээр цуглуулагчид танаас очоод авах юм байна. Уншигч та бүхэн бусдадаа уриалж давалгаалаарай.

Цуглуулалт хийх өдрүүд

6 дугаар сарын 10-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт

6 дугаар сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт

6 дугаар сарын 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус тус зохион байгуулна.

Хэрвээ та Өгөөмөр машинд эд зүйлсээ өгч амжаагүй бол өөрийн хорооны байранд хүргэж өгөхөд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

УИД-ийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар болжээ

УИД-т гарсан түймэртэй холбоотойгоор дэлгүүр дэх хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр /2020.6.10/ устгалд оруулахаар болжээ. Хэдий хэмжээний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас маргааш нэгдсэн журмаар өгөх юм байна.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр хувьцаат компанийн барилгад энэ сарын 7-нд гал гарч, зургадугаар давхар нь бүрэн шатаж, түймрийн утаа бүх давхрыг хамарсан. Мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, галын шалтгааныг тодорхойлж, үүссэн нөхцөлтэй уялдсан арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Автобусны буудлын орчимд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үл таних хоёр хүн боож унаган 3Samsung Galaxy S83 маркийн гар утсыг нь дээрэмджээ. Энэ хэргийн дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна.

Улмаар хэргийн газарт очиж шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлжээ. Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халдвар аваад эдгэрсэн 87 хүний 57 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад шилжсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа COVID-19 өвчний тархвар зүй, эмнэл зүйн талаарх мэдээллийг танилцуулав.


Улсын хэмжээний 26 ажиглах байранд нийт 2,682 хүн байна

Тэрбээр “Нэгдүгээр сарын 8-наас хойш нийт 8,364 хүнд хяналт тавьж, шинжилгээ хийжээ. Энэ явцдаа 285 хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, тусгаарлан оношийг үгүйсгэсэн.

Тэдгээр хүмүүсийн 80 гаруй хүн нь амьсгалын замын бусад халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байсан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээний 26 ажиглах байранд нийт 2,682 хүн байна. Тэд бүгд бидний хяналтад байна.

Ажиглалтын байранд байгаа хүмүүс бүх шинжилгээ нь сөрөг гарсан үед 21 хоногийн дараа ажиглах байрнаас гарч, 14 хоногийн гэрийн ажиглалт руу шилжиж буй.

Мөн гэрийн ажиглалтад байгаа хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

“Нийт 87 хүн эдгэрч эмнэлгээс гарснаас 57 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад байна”

Манай улсад гуравдугаар сарын 9-ний өдрөөс хойш гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 194 тохиолдол бүртгэгдсэнээс 87 нь эдгэрч эмнэлгээс гарсан.

Түүнээс:

  • 57 нь сувилалд,
  • 16 нь гэрийн ажиглалтад,
  • 15 хүн ажиглалтын хугацаа нь дууссан байна.

Эдгэрч эмнэлгээс гарсан хүмүүс 14 хоног сувилалд тусгаарлагдаж байгаа бөгөөд тухайн хугацаандаа 2-4 удаа шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдол гэрийн ажиглалт руу шилжиж буй.

Гэртээ байх хугацаандаа PCR-ийн шинжилгээнд дахин хоёр орж, өрхийн эмчийнхээ хяналтад байх журамтай.

“Батлагдсан тохиолдлуудын 40% нь ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан”

Батлагдсан тохиолдлуудын 40 орчим хувь нь вирус илрэх үедээ ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан ба эмнэлэгт хэвтэх явцад нь шинж тэмдэг илэрсэн.

Тухайлбал, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн,

  • 50 орчим хувьд нь суулгах шинж тэмдэг илэрч, 1-2 хоног үргэлжилж байна.
  • 30-40 хувь нь толгой өвдөх, хамар битүүрэх, загатнаж шинж тэмдэг илэрч, 2-6 хоног үргэлжилж байна.
  • 27-30 хувь нь цэртэй ханиах, нус гоожих, ядарч сульдах шинж тэмдэг илэрч, 1-9 хоног үргэлжилж байна.
  • 10 хувьд нь дотор муухайрах, амтлах мэдрэхүйгээ алдах шинж тэмдэг илэрч, 4-5 хоног үргэлжилж байна.
  • 10-15 хувь нь ам хатах, амьсгал давчдах, бие тавгүйрхэх шинж тэмдэг илэрч, 4-13 хоног үргэлжилж байна.
  • Бөөлжих зэрэг бусад шинж тэмдгүүд 8-12 хоног үргэлжилж байна.

Вирусийн ачаалал дунджаар 1-4 хоногтоо өндөр байна. Улмаар 14 дэх хоногоос вирусийн ачаалал буурч, 14-50 хоногт ялгарахгүй болж байгаа учир эмчлэгчдийн ор хоног урт байна.

ХӨСҮТ-д COVID-19 өвчний улмаас эмчлүүлж буй хүмүүс дунджаар 14-53 хоног эмнэлэгт хэвтэж байна.

Нийт тохиолдлын 72 хувь нь 16-24 насны хүмүүс

Батлагдсан нийт тохиолдлын 72 хувь нь буюу 140 нь 16-24 насны хүмүүс бөгөөд ихэнх нь гадаадад сурдаг оюутан болоод дунд сургуулийн сурагчид байсан.

Нийт тохиолдлын хувьд, 8-65 насны хүмүүс байна.

Үүнээс:

  • 15-аас доош насны таван хүн,
  • 50-аас дээш насны 11 хүн байна.
  • Өвчлөгчдийн дундаж нас нь 24.8 байгаа юм.

Вирус судлалын лаборатори давтагдсан тоогоор 17,407 шинжилгээ хийжээ

  • Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш улсын хэмжээн дэх вирус судлалын лабораторид давтагдсан тоогоор 17,407 шинжилгээ хийжээ.

Мөн бид тандалтын сорьц авч буй бөгөөд 22 дахь долоо хоногт нийт 78 хүнд тандалтын сорьц хийхэд коронавирус илрээгүй.

  • Өмнөговь, Дорноговь аймгаар орж ирж буй ачаа, тээврийн жолооч нарын шинжилгээ хийгдэж буй.

Бид нийтдээ 500 гаруй жолоочид түргэвчилсэн болон PCR-ийн шинжилгээ хийсэн.

  • Гуравдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Алтанбулагийн боомтоор орж ирж буй Тийр машины 1,981 жолоочид тандалт судалгаа хийхэд 4-ийнх нь шинжилгээний хариу эерэг гарч, коронавирус илэрсэн.

Үүнээс нэг нь эдгэрч ХӨСҮТөөс гарсан бол гурав нь эмчлэгдэж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа биеийн байдал тогтвортой сайжирч байна.

Мэдээллийн төгсгөлд, А.Амсабэлмаа “Цар тахлын аюул дуусах болоогүй дэлхий дахинаа харанга дэлдэж байгаа учир иргэд тахалтай тэмцэж буйг ойлгож, сонор сэрэмжээ алдахгүй байхыг хүсэж байна” хэмээн онцлов.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-10-ний байдлаар

No photo description available.