Categories
мэдээ нийгэм улс-төр

Саналын хуудас хэвлэж дуусаад санал тоолох төхөөрөмжийн хамт аймгууд руу түгээх ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д 6-р сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн бөгөөд саналын хуудасны хэвлэх ажил дуусч, саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд өнөөдөр эхний аймгууд руу түгээх ажил эхэллээ.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглаж, хэвлэх саналын хуудасны эхийг ажиглагчдаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Уг ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглахаас гадна “МИДАС” төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөнт эргүүл хяналт хийж байна

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас нийт ард иргэдийг хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Сүүлийн үед осол, хэрэг давтамжтайгаар гарч байгаа Мөрөн-Хатгал чиглэлийн зам, Хоохны таг, Эрхэлийн хөндий, Мөрөн-Төмөрбулаг, Бүрэнтогтох чиглэл, Хилэнтийн гүүр, Мөрөн-Тариалан, Тахилт, Тосонцэнгэл Тариалангийн хөндий зэрэг газарт хөдөлгөөнт пост ажиллуулан, хурд хэмжиж хяналт шалгалт тогтмол хийж байна.

Энэ үеэр нийт хөдөлгөөнд оролцогчид хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлдэг, зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил их илэрчээ. Иймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Энхтүвшин: Бизнесийг хааж боогдуулах асуудал гаргахгүй байх чиглэл гаргалаа

Улсын онцгой комисс хуралдлаа. Хурлаар “Covid-19” халдварын нөхцөл байдал, гадаадаас монгол иргэдээ татан авах бэлтгэл, төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцжээ. Хурлаас гаргасан шийдвэрүүдийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө. Тэрээр “УОК-ын хурлаар “Covid-19” халдварын нөхцөл байдал, гадаадаас ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл ажил ямар байгаа талаар мэдээлэл сонслоо. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ халдвартай 194 хүн хүлээж авч, 89 хүнийг эмчилжээ. Халдварын тохиолдол есөн улсаас зөөврлөгдөж орж ирснээс 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн байна. Эм тариа хамгаалах хэрэгслийн хувьд 30 хувийн нөөцтэй байна. Харин “N95” маскны хүрэлцээ хангалтгүй байгаа тул нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийг УОК-оос өглөө. Маргааш Энэтхэг рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, ламхай нарыг авчирна. Зургаадугаар сарын 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэдээ татан авна. Зургадугаар сарын 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна. Зургадугаар сарын 21-нд АНУ руу нислэг хийнэ. Мөн зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авна. Өнгөрсөн хугацаанд агаараар, авто зам, төмөр замаар 63 мянган иргэнээ татан авсан байна. Агаарын тээврээр л гэхэд 9500 иргэнээ татан аваад байна.

Мөн хилийн боомтуудын асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд олон улс хоорондын ачаа тээврийг бууруулж, ямар нэгэн байдлаар саатуулаагүй. Тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Цаашид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Цаашид бизнесийг дэмжих зайлшгүй шаардлага байна. Тиймээс бизнесийг хааж боогдуулах асуудал гаргахгүй байх чиглэл гаргалаа. Энэ хүрээнд бизнесийн байгууллагуудад хүндрэл бэрхшээл учруулахгүйн тулд төрийн байгууллагуудын давхардсан шалгалтыг зогсоохоор шийдвэрлэж байна. Зургаа, долоодугаар сард давхар шалгалт хийхгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаад харилцааны сайд Төв Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцов

Хэлэлцүүлэгт Афганистан, Киргизстан, Казахстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан сайд, дэд сайд нар болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбоо, НҮБ-ын Европын эдийн засгийн зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, Ковид-19 цар тахлын улмаас улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга зам, бүс нутгийн орнуудын сайн туршлагын талаар санал, мэдээлэл солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Тэрбээр дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулж, цар тахлын эдийн засгийн үр дагавар цаашид ч үргэлжлэхээр байгааг тэмдэглэж, энэхүү хүнд сорилтыг олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн орнуудын хамтын хүч чармайлтаар л даван туулах боломжтойг онцлон тэмдэглэв. Тэрээр цар тахлын нөхцөл байдалд улс орнууд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээх явцад эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх шаардлага бий болж байна гэж үзэж буйгаа мөн илэрхийлэв.

Төв Азийн бүс нутгийн орнууд цар тахлын хүндрэлийг даван туулах, улмаар нийгэм, эдийн засгийн урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбоо, НҮБ-ын Европын эдийн засгийн зөвлөлийн зүгээс цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахыг эдгээр байгууллагын албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр илэрхийлэв.

Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр явуулсан санал асуулгад хариулахдаа цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хойшлуулах, цалингийн нөхөн олговор олгох, зээлийн батлан даалтыг өргөжүүлэх зэрэг байгааг тэмдэглэв.

ГХЯ

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт Сүхбаатар дүүрэг их цэвэрлэгээ хийнэ

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос 2020 оны зургаадугаар сарын 13-н буюу Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарсныг төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хүргүүлсэн байна.

Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж халдвар тархахаас сэргийлж, онцгой үед дагаж мөрдөх дүрэм, журам заавар, зөвлөмжийн хүрээнд хүн хоорондын зайг бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулан зохион байгуулах юм.

Нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалгыг цэвэрлэж, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшил газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан цэвэрлэнэ. Мөн их цэвэрлэгээг үргэлжүүлэн ариутган, халдваргүйжүүлэх ажил хийгдэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

COVID-19:Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж

7-11.jpg

Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

• Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх
• Бага насны хүүхдээс хол байлгах
• Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх
• 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх
• Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
• Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих
• Бусад амьтадтай тоглуулахгүй байх
• Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Амьтанд амны хаалт зүүлгэх
• Амьтны хөлийг савантай усаар угаах
• Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх
• Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах
• Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх
• Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях
• 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-11-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зургаадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн зэвсэгт хүчний дайчдын 77 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэсэн хүмүүс батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан хүмүүс.

Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 89 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 105 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 89, хүндэвтэр 16 байна. Эдгэрсэн 89 хүний 58 нь сувилалд, 16 нь гэртээ, ажиглалт тандалтын хугацаа дууссан 15 хүн байгаа.

Өчигдөр Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 175 хүнээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

УОК иргэдээ гадаадаас үе шаттай татан авах асуудлыг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдаанаар “COVID-19”-ийн өнөөгийн байдал болон гадаадаас иргэдээ татан авах ХӨСҮТ-ийн бэлтгэл, хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас АНУ-д тусламж олгох ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын энэ сарын 1-ны хуралдаанаар “COVID-19” эрчимтэй тархаж буй АНУ-д 1 сая ам.доллартай тэнцэх тусламж олгохоор шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн хуралдаанаар гадаадаас эх орондоо ирэх иргэдийг үе шаттай татан авах асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Япон улсаас 258 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрлөө.

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 буюу нийт 258 иргэн эх орондоо ирэх юм.

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 19:15 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна