Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-тай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөж байна

Элсэгчдэд: 2016 оны ЭЕШ-ын даалгаврууд

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан мэдээллийг хүргэж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.

2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд орсон байгаа.

2020 онд короновируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим Facebook хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа тул Шалгуулагч та бүхэн албан ёсны www.eec.mn цахим хуудснаас мэдээллээ хүлээн аваарай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүнээс ичихгүй, ийм эрх чөлөөтэй байхсан гэсэн далд хүсэл байдаг учир хүмүүс Осоржамаагийн бичлэгийг үздэг” гэв

Д.Эрдэнэбаатар: Осоржамаа хүмүүсийн анхдагч инстект буюу зөн билэг дээр нь тоглолт хийдэг

Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-О.Осоржамаа гэх залуу фэйсбүүкт лайв хийх тоолонд монголчууд 20, 30 мянгаараа үзэж, нэг удаагийн бичлэгийнх нь үзэлт хагас саяд хүрээд байна. монголчууд ямар учраас энэ хүний лайвыг үзээд байна вэ?

-Хүнийг шоолоход инээдтэй, зугаатай байдаг. Инээхэд эндофрин буюу аз жаргалын даавар ялгардаг. Осоржамаа маазрахдаа цаанаа ямар нэгэн санаа, ямар нэгэн зүйл илэрхийлдэг байлгүй дээ. Нийгэм, тухайн үед болж байгаа үйл явдлыг мааз маягаар тайлбарлах ч гэдэг юм уу. Би нэг удаа билүү дээ бичлэгийг нь хальт сонсож байсан юм.

-Тэр залуу ганцаараа амьдардаг. өөрт тохиолдож буй жаргал, зовлонгоо найздаа ярьж байгаа мэт л нээлттэй ярьдаг. Заримдаа санхүүгийн тусламж гуйж банкны дансаа хүртэл зарладаг?

-Хүний өрөвдөх булчирхайн дээр тоглолт хийдэг, илэн далангүй зовлонгоо ярьдаг. Тухайн үеийн нөхцөл байдал, үйл явдлыг улстөрчид шиг багтай биш, баггүйгээр илэн далангүй шүүмжилдэг болохоор хүмүүст тэр нь таалагддаг байх. Хүмүүсийн ихэнх нь багтай амьдардаг. Гэтэл энэ хүнд баг байдаггүй. Хүмүүс дотроо баггүй, оригналиараа байхыг хүсээд байдаг боловч нийгмийн шаардлагын дагуу тэгж чаддаггүй. Тэр хэрэгцээг нь л Осоржамаа хангадаг болов уу даа.

-Эрэгтэй мөртлөө хумс, нүүрээ будаж, гоо сайхны зөвлөгөө өгөөд байдаг?

-Тэр үйлдэл нь хүнийг шууд татна. Хүн чинь сэтгэл зүйн хувьд ямар нэгэн гаж гэдэг юм уу тиймэрхүү юманд татагдах инстект байгаа шүү дээ. Хүмүүс чинь яах гэж аймшгийн кино үздэг билээ дээ.

-Нэгэн эмч лайв хийж чихрийн шижингийн талаар зөвлөгөө өгөхөд 36-хан хүн үзсэн бол О.Осоржамаагийн ямар ч мэдээлэл, ач холбогдолгүй лайвыг нэгэн зэрэг 34.000 хүн үзэж байна. Түүнийг лайвын дундуур “Бие засаад ирье” гэхэд 28 мянган хүн хүлээдэг?

-Анхдагч инстект буюу зөн билэг дээр л тоглолт хийдэг хүн байна. Маш энгийн, чөлөөтэй. Хүмүүс Осоржамаагаас ямар нэг чөлөөт байдлыг мэдэрдэг байх. Хүсэн хүлээдэг зүйлээ бичлэгнээс нь хардаг. Хүнээс ичихгүй, өөрийн мэдэлгүй ийм болохсон, ийм байхсан гэдэг далд хүсэл хүмүүст байдаг. Өөрөөрөө байхсан гэдэг ч юм уу. Тэр чинь өөрөө эрх чөлөөний мэдрэмж байдаг. Эрх чөлөө чинь ямар ч хүнд тааламжтай. Лайвын үеэр гаргаж буй үйлдлүүд нь хүний анхдагч зөн дээр л тоглолт хийдэг юм байна.

Аливаа зүйлийг ямар ч цензургүй, тэр чигээр нь шүүм-жилдэг учраас улстөрчдийг ч юм уу, хэн нь хэн бэ гэдгийг баггүйгээр хэлдэг. Тэрийг үзээд “Өө, нээрэн Осоржамаагийн үнэн байна шүү дээ” гэдэг нөлөөлөл явж байх магадлалтай. Эерэг нөлөөлөлтэй байх магадлал бий.

-О.Осоржамааг шүүмжлээд дургүй гэж хэлдэг ч ингэж олноороо үзэж, шэйрлээд байгаа нь ямар учиртай юм. наана Осоржамаад дургүйгээ илэрхийлж уурлаж байгаа ч цаашаа очоод үзчихдэг?

-Уурлаж байгаа нь нийгмийн өнөө шаардлагын дагуу зүүж байгаа баг. Сөрөг юм ярихгүй байгаа нь хүнийг маш их татна. Манай улстөрчдийн гаргаж байгаа хамгийн том тэнэглэл буюу алдаа бол бие биенээ муулаад гүйгээд байх. Тэр нь хүмүүсийг түлхдэг. Хүн гэдэг чинь зөнгийн түвшинд аз жаргал руу тэмүүлж байдаг, муу муухайг сонсох дургүй байдаг. Нөгөө талдаа бас нэг дотоод зөрчил байдаг нь юу вэ гэхээр, мууг бас сонирхож үзэх хандлага байгаад ч гэхдээ үндсэн зөн нь сайн руу тэмүүлдэг.

-Осоржамааг гудамжинд явахаар нь зодоод, зургийг нь дарж, шоолж шоглоод дооёолдог хэрнээ лайвыг нь шимтэн үзээд байдаг?

-Цахим орчин бол энэ хүний аюулгүй орчин байна шүү дээ.

Б.Ууганцэцэг: Чөлөөтэй байдлыг мөрөөдсөн хүмүүсийн далд хүслийг Осоржамаа лайваараа ил харуулаад байгаа

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Жирийн нэгэн залуугийн эгэл бор амьдрал, илэн далангүй лайвыг монголчууд яагаад ингэж олон мянгаараа үзээд байна вэ. үүнийг та сэтгэл зүйн талаас нь тайлбарлавал?

-Өвөрмөц байгаа байхгүй юу. Үзэл бодлоо юунаас ч айхгүй, ичихгүйгээр нээлттэйгээр хэлээд байдаг. Хүмүүс “Тэр ингээд бодчих вий, энэ ингээд бодчих вий” гэж баригдмал байдаг. Гэтэл Осоржамаад ямар ч хязгаар байхгүй болохоор тэр нь хүмүүст сонирхолтой байгаа юм. Тийм юм чинь хүмүүст маш үнэн санагддаг. Худлаа юмнаас хүмүүс залхчихсан гэх үү дээ. Хүний яриад байгаа үнэн юмыг сонсчих юмсан гэдэг. Ямар нэгэн юманд баригдахгүйгээр ах дүү маань тэгээд бодчих вий, танил нөхөд, тэр намайг тэгээд бодчих вий гэдэг юм тэр хүүхдэд байхгүй л байгаа юм.

-Хүмүүс Осоржамаа шиг тийм нээлттэй, эрх чөлөөтэй байж чаддаггүй болохоороо тэр дутуугаа олж авах гэж бичлэгийг нь үздэг гэсэн үг үү?

-Өөрөөрөө байгаа нь хүмүүст таалагдаад байдаг. Ямар ч хүн бүжиглээд, нүцгэлээд сонин сонин хувцас өмсөөд нийтэд гарч чадахгүй. Би нэг удаа цаг гаргаад бичлэгийг нь үзсэн. “Намайг хүлээж байгаарай” гээд хөгжим тавиад, дараа нь өөрөө бүжиглэдэг юм билээ. Өөрийнх нь хийж чадахгүй байгаа юмыг хийхээр хүнд сонирхолтой байна л даа.

-Осоржамаа энэ олон мянган үзэгчдийг ямар нэгэн тал руу нь дагуулах ч юм уу, юманд уриалан дуудах ч юм уу, тиймэрхүү үйлдэл гаргахад хүмүүс яах бол, дагах уу. энэ хүний лайвын эерэг, сөрөг нөлөө гэвэл?

-Хүүхдэд энэ хүний лайвыг үзүүлэх үү, үзүүлэхгүй байх уу гэдэгт эцэг эхийн хараа хяналт л байгаа байхгүй юу. Бичлэгийг нь үзэх үү, үзэхгүй юу гэдэг нь тухайн хүний асуудал. Юун хүүхдэдээ үзүүлэхгүй байх. Эцэг эхчүүд нь өөрсдөө зэрэгцэж сууж байгаад хүүхдийнхээ дэргэд үзэцгээдэг. Чөлөөтэй байдлыг мөрөөдсөн хүмүүсийн далд хүслийг л лайваараа ил харуулаад байгаа юм.

-Хүмүүс лайвыг нь үзээд түүнтэй өөрийнхөө амьдралыг харьцуулаад түүнээсээ өөрийгөө илүү гэдгийг мэдрэх замаар таашаал авч байна ч гэцгээдэг?

-Байж болох талтай. Гэхдээ тэр хүүхдийн илүү чөлөөтэй байгаа байдал сонирхолтой санагдаад, хүн чинь ийм байж болдог юм байна, ийм чөлөөтэй байдаг юм байна гэдэг тийм мэдрэмжээ л лайвнаас нь олж аваад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ойр орчмын хог хаягдлаа цэвэрлээгүй газруудад хуулийн дагуу арга хэмжээ авлаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/166 дугаартай Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул олон улсын худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Нарантуул трейд ХХК нь худалдааны төвийн ойр орчмын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчны нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулах талаар үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Тус хэлтсээс томоохон худалдааны төвийн гадна талбайд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор чанга яригчаар зөвлөмж сэрэмжлүүлгийг тогтмол өгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нефтийн гарамын хавтанг солих тул өнөө орой зам ХААНА

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Нефтийн гарамыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны 23:00 цагаас 6 дугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гарамын хавтан солих ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Гарамын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар ангийн ажилтнууд гүйцэтгэх тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Айцын даваан дээр дахин осол гарчээ

Төв аймаг руу явдаг автозам ихээхэн ачаалалтай байна. Өнөөдөр /2020.06.12/ 11.00 цагийн орчимд том оврын миксер буюу бетон зуурмаг зөөдөг автомашин Айцын давааны зам дээр осолджээ. Ослын улмаас жолооч амиа алдсан гэх эх сурвалжийн мэдээ байна. Урагшаа зорчиж байгаа автомашинуудыг шороон замаар явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит цахимаар явагдаж байна

GJ1A9637.jpg

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг нэвтрүүлэх боломж бүрдсэн эсэхийг тогтоох баталгаажилтын хоёрдугаар шатны аудит хийгдэж байна. Энэ хүрээнд өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудтай цахимаар холбогдож, нэгдүгээр шатны аудитаас гаргасан сайжруулах санал зөвлөмжийг богино хугацаанд чанартай залруулан ажилласан талаарх хурлыг зохион байгуулж байгаа юм. Хоёдугаар шатны баталгаажуулалтын аудитад амжилттай дүгнэгдсэнээр Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар итгэмжлэгдэх боломж бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлагдаж буй иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийжээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор ирж, Ноён капитал ХХК-ийн “Амар” зочид буудалд тусгаарлагдсан иргэд хоолны амт чанар муу, порц бага байгаа талаар гомдол гаргасны дагуу тус газрын хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний инновацийн шагнал” олгоно

Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгох талаар Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Тус газраас БСШУСЯ-тай хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмрээ оруулж буй шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ 8 дугаар сарын 1-ны дотор ирүүлэхийг урьжээ.

Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулах аж. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлэхээ зохион байгуулагчид мэдэгдлээ. Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ. Бүтээлүүдэд доорх шаардлагыг тавьжээ. Үүнд:

  • Зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх;
  • Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;
  • Олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх;
  • Инновацийн тухай хуулийн Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх,
  • Импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх,
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх аж.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ковид-19-ийн эргэн тойронд: тандалт, судалгааны тойм -20

Ковид-19 халдварын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм–15 ...

1. Олон улсын судалгааны баг Ковид-19-тэй 1063 өвчтөнд ремдесивир эмийг хэрэглэн эмнэлзүйн туршилт судалгаа хийхэд эдгэрэлтийн хугацаа богиносож байгааг тогтоожээ.

2. Энэтхэг улсын судлаачид Ковид-19-тэй өвчтөнд ремдесивирийг эхний 5 хоногт хэрэглэх нь үр дүнтэй гэжээ.
3. Шанхай хотын эрдэмтэд Коронавирус нь дархлааны Т эсийг гэмтээдгийг тогтоосон байна. Судлаачид өндөр настан, дархлаа дарангуйлагдсан, архаг хууч өвчтэй хүмүүсийн дархлааны эс гэмтсэн байдаг тул Ковид-19-д илүү өртдөг гэж дүгнэжээ.
4. Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт Ковид-19-ийн тархалтын түвшинг 2 дахин бууруулах боломжтой гэж үзжээ.
5. Бразилийн судлаачид 6-р сарын 20 гэхэд тус улсын 1 сая хүн коронавирусийн халдвар авч, 50 мянган хүн нас барна гэж тооцоолжээ.
6. ДЭМБ коронавирус мутацид ороогүй, вирусийн хоруу чанар, халдвар дамжих байдал хэвээр байгаа тухай мэдээлжээ.
7. Хонконгийн судлаачид Ковид-19-тэй хүмүүс хэрэглэж байсан нэг удаагийн савханд коронавирус илрүүлжээ. Энэ нь коронавирус аяга, халбага, сэрээгээр халдвар дамжих магадлалтай гэжээ.
8. АНУ-ын судлаачид коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 40-45 хувь нь шинж тэмдэггүй байх боловч 14 хоногоос дээш хугацаагаар халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Үзлэгийг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий УОК-ын Шуурхай штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байгаа билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.