Categories
мэдээ нийгэм

Байгаль эн тэргүүнд | хогоор бүү хорло аян эхэллээ

Байгаль Эн Тэргүүнд | Хогоор Бүү Хорло аян эхэллээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг хэрэгжүүлж байна.

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд багтсан. Энэ ажлын хүрээнд энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаар мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны 06 дугаар сарын 10-аас 07 дугаар сарын 10-ний хооронд нэг сарын хугацаанд Шинжлэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн хүрээлэн, “М-Си-Эс” Коко Кола ХХК, “Монкон группийн хэрэгжүүлж буй Гарден” төсөл хамтран хэрэгжүүлэж байна. Иргэд та бүхнийг идэвхтэй оролцон дэмжиж байгаль хамгаалах иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол, Канадын Гадаад хэргийн сайд нар утсаар ярив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канадын Гадаад хэргийн сайд Франсуа Шампейн нар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярив. Сайд нар энэ оны 2 дугаар сард Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены Бага хуралд оролцох үеэрээ уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсоноо тэмдэглэхийн сацуу энэ уулзалтаас хойших хэдхэн сарын дотор дэлхий дахинаа шинэ коронавирусийн цар тахал дэгдэж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгт төсөөлж байгаагүй сорилт авчирсныг, үүнийг даван туулахад хамтран ажиллахын чухлыг онцлон ярилцав.

Сайд Д.Цогтбаатар цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, цаашид ийм өргөн цар хүрээтэй аюултай тулгарахад улс орнууд хамтран ажиллахад бэлэн байх ёстойг үйл явдал харуулж байна гээд энэ тухайд Монгол Улс зарим санаачилга гаргаж ажиллаж байгааг дурдав. Тэрбээр ДЭМБ-ын ивээл дор Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн алба бий болгох санал дэвшүүлснээ танилцуулж, цар тахлын дараах дэлхий ертөнцөд эрүүл мэндийн аюулгүй байдлын итгэлцэл чухал болно гэв.

Канадын сайд цар тахлын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг хүч чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгтэй санал нийлж байна гээд хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрбээр канадын тал эдийн засгаа сэргээх, олон улсын түвшинд хүнсний хямрал, нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, ажил орлоготой байлгахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Канад нь “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ихээхэн чармайлт тавьж, олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байгаа юм.

Сайд нар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, цар тахлын дараах үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

СЗХ ‘КОВИД-19’ АРГА ХЭМЖЭЭГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Санхүүгийн байгууллага, холбоод СЗХ-г дэмжиж байгааг илэрхийллээ ...

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны ээлжит 11 дүгээр хуралдаан болж нийт 70 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавирусын халдварт (КОВИД-19) цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоолд тусгагдсан Хорооны хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэж, эрчимжүүлэх хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “тэглэх”, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын бодлого, журамд өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар “Лэндмн ББСБ” ХК-ийн зах зээлд нээлттэй санал болгох 5 тэрбум төгрөгийн “Лэнд бонд”-ыг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн нь 2018 оноос хойш, түүнчлэн КОВИД-19 вирусын цар тахлын дэгдэлт манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж буй энэ үед хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид сорилтыг боломж болгох, компанийн бондын зах зээл хөгжих бололцоо буйг харуулсан үйл явдал боллоо.

“Ард менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, олон нийтээс хөрөнгө татах зөвшөөрлийг олголоо. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай сангийн хувьд “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6 сарын дотор татан төвлөрүүлэх юм. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн хэлбэртэй байх ба нээлттэй, хаалттай гэсэн төрөлтэй байхаар тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Хороо хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох чиглэлээр 27 компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, хувийн 17 хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах мэдүүлгийг бүртгэлээ.

Үүний зэрэгцээ Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн 3%, нийт батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн хэмжээнээс 20 дахин нэмэгдүүлэхээр тогтоолоо. Энэ шийдвэр нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн батлан даалт авах боломжийг нэмэгдүүлэх, өрийн дарамтыг багасгах, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хуралдаанаар зарим нэр бүхий компаниудад итгэлцлийн үйлчилгээ болон цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн бол даатгалын хохирол үнэлэгч 1 компани болон нэр бүхий 6 хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг сэргээсний зэрэгцээ, 1 даатгалын хохирол үнэлэгч, 1 үнэт цаасны компанийн брокер, дилер, андеррайтер, нэр бүхий 3 хөрөнгө оруулалтын менежментийн компани, 4 хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн НТБТ бүх насны иргэдэд зориулсан олон талт теле хичээл болон цахим сургалтыг хүргэж байна

Шинэ корона вирусын тархалттай холбоотой хорио цээрийн үед Насан туршийн боловсролын үндэсний төвөөс бүх нийтийн боловсролын чиглэлээр Монгол улсын хэмжээнд теле хичээлийг хүргэж байна. Уг ажлын хүрээнд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс V сард:

  • Амьдралын даатгал
  • Ипотек
  • Хилийн чанад дахь монголчуудад өгөх зөвлөгөө
  • Шинэ мөнгөн тэмдэгтийн нууцлал
  • Төлбөрийн систем
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах зэрэг сэдвүүдийн хүрээнд бүх насны иргэдэд зориулсан теле хичээлийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хилийн чанад дахь Монголчууд ТББ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зааж “Star TV”- ээр дамжуулан хүргэсэн. Иргэн та бүхэн үзэж амжаагүй, дахин үзэхийг хүсвэл www.econtent.mn мөн “Star tv Мongolia”, “Насан туршийн боловсролын үндэсний төв”, Монгол банк, Санхүүгийн боловсрол цахим хуудсуудаар болон доорх цахим холбоосоор шууд үзэх боломжтой.

Мөн бид бүхэн ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай хамтран иргэдэд зориулсан цахим сургалтуудыг

  • Эерэг хандлага, эерэг харилцаа
  • Иргэний эрх, үүрэг
  • Англи хэлний ярианы хичээл — 6 удаа
  • Хуримтлал
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах
  • Өрхийн төсөв
  • Гэр бүл төлөвлөлт
  • Танай гэр бүл хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг вэ?
  • Минимализмын тухай
  • Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ
  • Цахим донтолтоос сэргийлэх сэдвүүдийн хүрээнд бэлтгэн “Эко дүүргийн цахим иргэд” пэйсбүкийн цахим хуудсаар хүргэж байна.

Хэн ч, Хэзээ ч, Хаана ч… Насан туршдаа суралцах боломжтой.

• Амьдралын даатгал

https://www.youtube.com/watch?v=1Et26cjxFSs

• Ипотек

https://www.youtube.com/watch?v=WkmhGOTMHcI

• Хилийн чанад дахь монголчуудад өгөх зөвлөгөө

https://www.youtube.com/watch?v=Ovuh_FYCqKM

• Шинэ мөнгөн тэмдэгтийн нууцлал

https://www.youtube.com/watch?v=W6tpbrbKBL0

• Төлбөрийн систем

https://www.youtube.com/watch?v=8Q0Iw7lQjLE

• Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах зэрэг

https://www.youtube.com/watch?v=NNi1zAwx0gc

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг амжилттай зохион байгууллаа

Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсголыг хоёр өдөр дараалан цахимаар амжилттай зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд оролцохоор бүртгүүлсэн 24 хүнээс 19-ийг нь сонгон томилгооны сонсголд оруулсан юм.

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалж, бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд болох Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллав.

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд оролцохоор бүртгүүлсэн Х.Мөнхзул, Г.Агар-Эрдэнэ, Б.Энхболд, З.Өнөржаргал, Б.Өнөрмаа, М.Гантулга, Т.Ихтамир, Б.Баттулга, Б.Нармандах, С.Энхцэцэг нар, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид, С.Энхбаяр, Ц.Адъяахишиг нар, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн Ш.Цогбаатар, П.Оюунчимэг, Д.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж, “Томилгооны сонсголын дэг” –д заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулав.

Түүнчлэн, Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн болон цахимаар сонсголд оролцсон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид, иргэдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм.

Томилгоон сонсголд оролцохоор сонгогдсон Г.Наранбаатар хүрэлцэн ирээгүй учир Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр нэрийг ньхасах тухай сонсгол даргалагч мэдэгдлээ.

Цаашид журамд заасны дагуу Ажлын хэсэг хуралдаж, томилгооны сонсголд оролцсон хүмүүсээс сонгон Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэх шийдвэр гарган Хууль зүйн байнгын хороонд нэрийг нь хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол, Японы гадаад харилцааныхан уулзана

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна. Иймд Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг ГХ-ны сайдад зөвшөөрсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хүн ам 3.296.866 болжээ

Монгол Улсын хүн ам 3.3 сая болж, 63.1 мянгаар өсчээ ~ ZALUU.COM ...Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулав. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3.296.866, өрхийн тоо 897.427 болжээ. 2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Нийт хүн амын 46 хувь Улаанбаатар хотод 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хуь нь зүүн бүсэд, нийт хүн амын 7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6 болон түүнээс дээш сараар оршиж байна. Нэг кв/км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болж 2010 оноос 0.4 функтээр өссөн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна

Албан хаагчид  түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн эгнээнд хүнд нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулж байна. Галын шугамд ажиллаж буй албан хаагчдын амьдралын орчин нөхцлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, гэр бүлийнхнийх нь ая тухыг хангах, цаашдын амьдралын чанарыг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго.

Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг УОК-оос үүрэг болгосон. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байна. Хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй, албан хаагчиддаа хүндрэлгүй шууд түлхүүрээ авч, орон сууцандаа нүүж орохоор зохион байгуулахаар зорьж байна.

Иймд түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасч, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” –ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлав.

Ингэснээр түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байна. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав. Тодруулвал иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.

Мөн сонголтын хүрээг нэмэгдүүлсэн байна. Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байна. Түүнчлэн зай талбайн дээд доод хязгаар заахаа больсон. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Бас нэг чухал боломж нь 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаагаараа энэ удаагийн хөтөлбөрийн давуу тал оршиж байна. Уг тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөнө.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх ямар ч баримт нотолгоо байхгүй

Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн Ухань хотын оршин суугчид нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдаж буй нь. 2020 оны 5 дугаар сарын 15-нд авсан зураг. (Синьхуа)

Шинэ коронавирусийг зориудаар гарган авсан бө­гөөд уг вирус нь Уханийн вирус судлалынхүрээлэндэх Хятадын Үндэсний биоаюулгүй байдлын лабораториос алдагд­сан гэх яриа нь баримтуудтай зөрчилдөж байна гэж тус лабораторийн захирал Юань Жимин ярилаа.

Коронавирусийн геномын талаар дэлхийн эрдэмтэн шинжээчдийн хийсэн судалгаанаас үзэхэд,уг вирусийг зохиомлоор гарган авсан гэх ямар ч баримт нотолгоо олдоогүй юм. Уг вирусийнерөнхийбүтэцнь урьдөмнө ньтанигдаж мэдэгдсэн бусад төрлийн вирусээс огт өөр болохыг судалгаанууд нотлон харуулсаар байна.

“Урьд өмнө нь огт танигдаж мэдэгдээгүй вирусийг лабо­раторийн нөхцөлд гарган авч, зохион бүтээх нь ма­най хүрээ­лэнгийн аль ч лабо­ра­торийнодоогийн боломж, хүчин чадлаас хэтийдсэн асуудал. Бид ямар нэгэн шинэ вирус зохион бүтээж, гарган авах ажилд хэзээ ч оролцож байгаагүй бөгөөд цаашид ч оролцохгүй” гэж Юань Жимин саяхан “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

“Lancet”, “Nature Medicine” зэрэг дэлхийн анагаах ухааны тэргүүлэх сэтгүүлүү­дэд нийтлэгдсэн шинэ коро­на­вирусийнгаралүүслийнталаарх судалгаануудын тайланд “Шинэ коронавирусийг ямар нэгэн лабораторид инженерчлэлийн аргаар гарган авсан гэх ямар ч үндэслэл, нотолгоо алга” гэжээ.

Патогенбуюуэмгэгтөрүү­лэгч организмуудыг судлахаар 2015 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Хятадын Үндэсний биоаюулгүй байдлын лаборатори нь хортой вирусүүдээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг хя­нах улсынхаачадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Дэлхийн бусад улс оронд үйл ажиллагаа явуулж буй ижил төрлийн биоаюулгүй байдлын хэдэн арван лабораториудын нэг болохын хувьд Уханийн патогенийн лаборатори нь олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн хатуухяналт шалгалтыг амжилттай давж гарсаар ирсэн гэж Юань захирал ярьсан юм.

Түүний хэлсэнчлэн, тус лабо­ратори нь олон улсын шинжлэх ухаан-технологийн хамтын ажил­лагаанд идэвх­тэй оролцож, судалгаанымэдээ мэдээллээ цаг тухайд нь харилцан солилцож,нийт­лэхийнсацуу эрдэм шинжил­гээний бага хурлуудад оролцсоор байна.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын итгэмж­­­­лэгдсэн агентлагуудын нэгийн хувьд Уханийн вирус судлалын хүрээлэн нь шинэ коронавирусийн генийн да­рааллын талаарх мэдээллийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн.

Уханийн вирус судлалын хүрээлэнгийн судлаачид шинэ коронавирусийг эсийн түвшинд дарангуйлах чадалтай, одоо байгаа эмүүдийг олж тогтоосон даруйдаа буюу хоёрдугаар сарын эхээр судалгааны тайлангаа олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтэлжээ.

Мөн тус хүрээлэнгийн су­длаачид КОВИД-19-ийн талаарх олон улсын цахим хурлуудад идэвхтэй оролцож, гадаадын түншүүдтэйгээ хам­гийн сүүлийн үеийн мэдээ мэ­дээллээ хуваалцсаар байна.

Өнгөрсөн онд тус хүрээлэн олонулсын түвшний хоёр ч хурал зо­хион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс 70 гаруй эрдэмтэн судлаачийг хүрээ­лэндээ урьж ажил­луулжээ.

Өндөр хүчин чадал бүхий лабораториудын захирлуудын бүлгийн гишүүний хувиар Уханийн вирус судлалын хүрээ­лэн ньФранц, АНУ болон Герман зэрэг олон улс оронтой нягт хамтран ажиллаж, туршлага солилцсоор ирсэн байна.

Юань Жимин захирлын ярьснаар, вирусийн гарал үүслийг олж тогтоох нь маш ярвигтай, шинжлэх ухааны амаргүй ажил бөгөөд үүний хариултыг богино хугацаанд олох магадлал тун бага юм.

Тэрбээр хэлэхдээ “Энэ ви­ру­сийн гарал үүслийн та­лаархянзбүрийн үндэс­лэлгүй яриа, таамгаа хойш тавьж, шинж­­лэх ухаан ба баримт нотолгоонд итгэснээр вирусийн га­рал үүслийг нь аль болох бо­гино хугацаанд олж тогтоох судалгааны оновчтой орчин бий болно” гэв.

Бээжин хотын “Дитань” эмнэлгийн сувилагч нар КОВИД-19-ийн эсрэг тэмцлийн тэргүүн шугаманд ажиллаж буй нь. 2020 оны 5 дугаар сарын 12-нд авсан зураг. (Синьхуа)

БНХАУ КОВИД-19-ИЙН ТАЛААРХ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГЭЭ ДЭЛХИЙ ДАХИНТАЙ ХАРАМГҮЙ ХУВААЛЦСААР БАЙХ БОЛНО

Шинэ коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн Ухань хотын эмч мэргэжилтнүүд сая­хан цахим хурлаар дамжуулан 24 улс орны мэргэжил нэгтнүүдтэйгээ эмчилгээний туршлагаа хуваалцжээ. Дэлхий даяар шууд дамжуулсан уг цахим хурлыг нийт 15 мянган хүн үзэж сонирхсон байна.

КОВИД-19 цар тахалтай тэмцэх гол тал­баруудын нэгийн хувьд Ухань хотын эмнэлгүүд эмчилгээний арвин туршлага хуримтлуулсаар байгаа бөгөөд манай эмч нар хуримтлуулсан туршлагаа бусад улс орны эмч нартай хуваалцахад хэзээд бэлэн байна гэж Уханийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхийлөгч Ху Юй хэлэв.

БНХАУ шинэ коронавирусийн талаархшинж­лэхухаанымэдлэг, судалгааны үр дүнгээ дэлхий дахинтай идэвхтэй хуваалцсаар байгаа юм.

Хятадын эрдэмтэн судлаачид болон эмч мэргэжилтнүүд шинэ оношлуур бүтээх, вирусийн эсрэг хариуарга хэмжээг хэрэгжүүлэхэд туслахын тулд олон улсын хамтыннийгэмлэгтэйнягт хамтран ажилласаар байна.

Хамгийн сүүлийн үеийн оношилгоо ба эмчил­гээний төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх ба хянах төлөвлөгөө болон бусад техникийн баримт бичгүүдийг эмхэтгэн орчуулж, 180 гаруй улс орноосгадна олон улс болоод бүс нутгийн 10 гаруй байгууллагатай хуваалцаад байна гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын дэд захирал Зэн Исинь хэллээ.

Коронавирусийнталаархмэдээлэл хуваал­цах ажил нь уг вирусийгбүрэн таньж тогтоогоогүй байх үеэс буюу нэлээд эртнээс эхэлсэн байна.

Эхэн үедээ Хятадын судлаачид уг вирусийн талаарх нарийвчилсан мэдээллийг томьёолж боловсруулахын тулд цаг хугацаатай уралдаж байсан юм. Нэгдүгээр сарын 12-нд ДЭМБ-д коронавирусийн генийн дарааллын талаарх мэдээллийг илгээсэн бөгөөд уг мэдээлэл нь Томуугийн талаарх бүх мэдээллийг хуваалцах дэлхийн санаачилга хэмээх мэдээллийн санд нийтлэгдсэн юм.

Мөн Хятадын судлаачид шинэ корона­вирусээсурьд­чилан сэргийлэх, халдвар авсан өвчтнүүдийг эмчлэхэд нь бусад улс оронд туслах зорилгоор уг вирусийн гарал үүсэл, түүний дамжих зам болон өвчтнүүдийн эмнэлзүйн шинж тэмдгүүдийг судалсаар байна.

Гадаадын эмч мэргэжилт­нүүдтэй мэдээлэл солилцож, харилцах ажлыг хөнгөвчлөхийн тулд мэдээлэл, судалгааны тайлангаа олон улсын сэтгүүлүүдэд нийтлэхэд нь суд­лаачид болон тэмцлийн тэргүүн шугаманд ажиллаж буй эмч нартаа БНХАУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Гуравдугаар сарын 26-ны байдлаар Хятадын судлаачид олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд 56 судалгааны тайлангаа нийтэлж, Хятадын анагаах ухааны сэтгүүлийн цахим хувилбар дээрх КОВИД-19-ийн талаарх судалгааны ажлыг хуваалцах зорилго бүхий платформд тавьсан 700 гаруй судалгааны ажлыг 2.3 сая гаруй хүмүүс үзэж сонирхсон байна.

БНХАУ шинжлэх ухааны ололт амжилтууд, мэдлэг мэдээллийг хуваалцах хоёр ч платформыг бий болгосон.

Тус хоёр платформын нэг болох КОВИД-19-ийн мэдээллийн санг гуравдугаар сарын эцсийн байдлаар л гэхэд 152 улс, бүс нутгийн дөрвөн сая гаруй хэрэглэгч татаж авсан байна.

Хятад улс шинэ корона­вирусийн оношилгоо ба эмчилгээний төлөвлөгөөнүүдийг улам сайжруулж, боловсронгуй болгосоор байгаа бөгөөд тус улсын судлаачид илүү үр дүнтэй эм болоод эмчилгээний аргуудыг эрэлхийлсээр байгаа юм.

Мөн Хятад улс нь корона­вирусийн халдварын хүнд тохиолдлуудад үүдэл эс, хиймэл элэг болон цус цэвэршүүлэх зэрэг зарим дэвшилтэт арга технологийг ашиглахыг санал болгож байна.

Тус улсын Шинжлэх ухаан, технололгийн дэд сайд Сюй Наньпин хэлэхдээ “Манай улс COVID-19-ийн эмчилгээнд ашиглаж болохоор эмүүдийн эмнэлзүйнтуршилтын бүх үр дүнг дэлхий дахинтай хуваалцах болно. Манай судлаачидКОВИД-19-т тохирсонхамгийн боломжит эмчилгээг олохын тулд олон улсын хэмжээний олон талт эмнэлзүйн туршилтууд явуулах, туршилт хийхэд оролцохыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ГАРАЛ
ҮҮСЛИЙГ ОЛЖ ТОГТООХ НЬ ЭРДЭМТДЭД ЯАГААД БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНА ВЭ


Жилинь хотын Фэнгман дүүргийг цар тахлын “эрсдэл өндөр бүс”-ээр зарлав. 2020 оны 5 дугаар сарын 17-нд авсан зураг. (Синьхуа)

КОВИД-19 цар тахал дэлхий нийтийг түгшээсээр буй энэ үед уг вирусийн гарал үүслийн талаарх таамгууд ч дэлхий дахины анхаарлыг татсаар байна.

Аливаа үл мэдэгдэх вирусийн гарал үүслийгтогтоохын тулд эрдэмтэн судлаачид тухайн өвчнийг үүсгэсэн патоген буюу эмгэг төрүүлэгч болон тээгч амьтныг олж тогтоох шаардлагатай гэж Хятадын Шинжлэх ухааны академийн академич Жао Гуопин ярив.

САРС дэгдсэнээс хойш дэлхийн эрдэмтэн судлаачид түүний гарал үүслийг хайсаар бай­­сан. Тэд 2015 оныг хүртэл САРС титэмт вирусийг өөрийг нь “эмгэг төрүүлэгчорганизм” гэж тодорхойлж байсан. Гэхдээ САРС титэмт вирус дэгдсэнээс 13 жилийн дараа уг вирусийн байгалийн тээгч нь сарьсан багваахай болохыг олж илрүүлсэн.

САРС титэмт вирусийн байгалийн тээгч нь зөвхөн сарьсан багваахай эсэх, уг вирус нь суусар зэрэг завсрын тээгчдэд халдварлахаараа хэрхэн хувирч өөрчлөгддөг вэ зэрэг асуулт өнөө хэр нь хариултгүй хэвээр байгаа юм.

Академич Жао Гуопины ярьснаар, вирусийн эмгэг төрүүлэгчийн гарал үүслийг судлахад өвч­ни­й шалтгаан судлал буюу этиологийн үндэс­лэл бүхий биологийн нотолгоо, генетикийн дараа­лал, эсрэг биетийгилрүүлэхзамааролж авдаг мо­­ле­кул биологийн нотолгоо зэрэг шинжлэх ухааны баримт нотолгоонууд шаардлагатай аж.

Судлаачид хоёр төрлийн баримт нотолгоо хоорондынуялдаахолбоогтогтоох шаардлагатай бөгөөд энэ нь тийм ч амар ажил биш гэж тэрбээр хэлэв.

Халдварт өвчний гарал үүслийг тогтоох эпидемиологийн судалгаа нь ихэвчлэн халдвар авсан “анхны өвчтөн”-ий хавьтлын түүхээс эхэлдэгбөгөөд анхны тохиолдлыг олж тогтоох нь бүр ч хэцүү байдаг байна.

“КОВИД-19-ийнанхны тохиолдлыг олж тог­тоох нь маш ярвигтай. Учир нь маш их хэмжээний мэдээл­лийг судалж нягтлан дүн шинжилгээ хийх шаардлагатайгаас гадна эхэн үеийн тохиолдлууд нь шинж тэмдэггүй, эмнэлгийн бүртгэлд тэдгээр тохиолдлын талаарх мэдээлэл нь бүрэн бус байх зэрэг олон асуудал тулгарч байна” гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн шинжээч Лю Пэйпэй ярьсан юм.

1918 оны томуугийн цар тахал, ДОХ болон 2009 онд дэгдсэн Эйч1-Эн1 вирусийн ч “анхны тохиолдол” өнөө хэр нь тогтоогдоогүй гэж Хятадын Анагаах ухааны академийн Анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн тэргүүн Жин Ци хэлэв.

Вирусийнхалдвар авсан анхны өвчтнийг олж тогтоох нь анагаах ухаан болон шинжлэх ухааны хүрээллийнхнээс асар их хүч хөдөлмөр шаарддаг, амаргүй ажил аж.

2019 оны сүүлээр шинэ коронавирус дэлхий даяар тархаж эхэлсэн бөгөөд дийлэнх улс оронд анхны тохиолдол нь “ганц хүн” байгаагүйг Лондоны генетикийн хүрээлэнгийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулаад байна.

“Шинэкоронавирус нь хоёр буюу түүнээс дээш тооны дээд өвөгтэй бөгөөд уг вирус нь амьтнаас хүнд халдварласан болох нь улам бүр баталгаажсаар байна” гэж тус хүрээлэн мэдэгджээ.

Молекул биологийн нотолгоог олж авахад ч хэцүү байдаг.

Вирусууднь маштүвэгтэй бөгөөд тэдгээрийн геном нь ДНХ гэхээсээ илүүтэйгээр РНХ-ээс бүрддэг бөгөөд илүү хурдан мутацилагддаг буюу хувирч өөрчлөгддөг байна.

Aкадемич Жао Гуопины хэлсэнчлэн, корона­вирус бол РНХ-ийн вирус буюу маш ярвигтай вирус юм. Коронавирусийн геномын хэмжээ нь ХДХВ-ийнхээсгурав дахин их бөгөөд генийн шинэ хослолыг үүсгэх зэргээрмутацилагдах магадлал маш өндөр ажээ.

Уг вирус нь өөрийн шинэ эзэн болох хүний биед дасан зохицохын тулд мутаци хуримтлуулж, улмаар хүн амын дунд тархана гэж тэрбээр ярив.

Халдварын эхэн үед тухайн вирус мутаци­лагдсан эсэхийг олж мэдэх амаргүй.

Тийм ч учраас дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачдын гаргаж буй асар их хичээл зүтгэлээс үл хамаараад КОВИД-19-ийн гарал үүсэл нууц хэвээр байна.

Хүн төрөлхтөн ДОХ, САРС зэрэг түүхэн дэх олон халдварт өвчний үүсгэгчдийг олж тогтоох эрэлхайгуулаа хэзээ ч зогсоогоогүй бөгөөд эрэл улам ярвигтай болсоор байна гэж академич Жао Гуопин хэлсэн юм.

Тэрбээр цааш нь ярихдаа “Нэгэнт алдагдсан зарим баримт нотолгоо хэзээ ч олдохгүй, зарим барим­тууд уртудаан хугацааны судалгааны дараа ч илрэх­гүй байж болох юм. Шинэ корона­вирусийн гарал үүслийн эрлийн хувьд ч хүмүүс шинжлэх ухааны үндэслэл бүхий таамаг, хүлээлт­тэй байх хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангид иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна

Тус хяналт шалгалтаар байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.