Categories
мэдээ нийгэм

Туул голд завьт эргүүл ажиллаж байна

GJ1A08461-6qwylq10pleed102urc0leibu52hiri9g43tcaokncw-1.jpg

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Завьт эргүүлээр” алба хаагчид 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Манай эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авсан

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ – МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөрүүлжсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнээс хойш Цэргийн төв эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авчээ. Энэ талаар тус эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Тэрээр, “Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлэг нь коронавирусний эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа коронавирусний үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулсан. III сарын 15-наас эмнэлгээ бүрэн чөлөөлж, өвчтөнүүдээ бусад эмнэлэг рүү шижлүүлсэн. Манай эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авлаа. Үүний дотор жирэмсэн болон гадаадад эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон 250 гаруй иргэн байсан. Тусгаарласан иргэдэд эмнэлгийн 256 эмч, эмнэлгийн ажилтнууд ээлжээр үйлчилж байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол гараагүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

​​Сүхбаатар дүүрэгт их цэвэрлэгээ зохион байгуулж байна

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарсныг бид төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хүргүүлжээ.

Шинэ төрлийн коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж халдвар тархахаас сэргийлж, онцгой үед дагаж мөрдөх дүрэм, журам заавар, зөвлөмжийн хүрээнд хүн хоорондын зайг бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулан зохион байгуулах аж.

Нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалгыг цэвэрлэж, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшил газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан цэвэрлэх юм. Их цэвэрлэгээг үргэлжүүлэн ариутган, халваргүйжүүлэх ажил хийгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно

Үргэлжилсэн бороо орно

Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж хононо.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14-НӨӨС 18-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

COVID-19!!! Гурван С-г баримтлан коронавируст халдвараас сэргийлье

COVID-19 тархалтын мэдээ

1-р С: Агааржуулалт муутай, битүү орчинд бүү бай !
2-р С: Олон хүн цугларсан газарт битгий оч !
3-р С: Бусадтай хэт ойр зайнаас бүү харьц !

Гурван C (Closed-in, Crowded, Conversation)-г мөрдөөгүйн улмаас коронавируст халдвар хүн амын дунд голомтлон гарч байгааг ДЭМБ анхааруулж байна.!!!

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-тай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөж байна

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын онлайн бүртгэл ӨНӨӨДӨР дуусна

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан мэдээллийг хүргэж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.

2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд орсон байгаа.

2020 онд короновируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим Facebook хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа тул Шалгуулагч та бүхэн албан ёсны www.eec.mn цахим хуудснаас мэдээллээ хүлээн аваарай.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг цагдан хорьжээ

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нөгөөтэйгүүр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансад байршуулсан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Categories
мэдээ нийгэм

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨАТҮГ-Т ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-ын эзэмшил газарт байрлах нууранд 4 хүүхэд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр осолдсон хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна. НМХГ-аас тухайн байршилд батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналтан доор явуулж байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ, Хан талст ХХК зэрэг оролцогч нараас тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэргээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Албаны хэмжээнд “what3words” хаяг байршлын системийг нэвтрүүллээ

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “what3word” программыг нэвтрүүлэх зорилгоор “What3Words” лимитэд компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Энэ хүрээнд тус системийг хэрхэн хэвшүүлэх, ашиглах талаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын мэргэжилтнүүдэд цахим сургалтыг хийсэн юм. Сургалтаар “What3Words” системийг ашиглан дуудлагаар ирүүлсэн 3 үгээр хэрхэн байршлыг тогтоож ажиллах талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 тоот тушаалаар батлуулсан “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол хэрэгцээг үнэлэх заавар, аргачлал”-д гамшиг аюулт үзэгдэл, ослын дуудлагыг хаягийн бүртгэл, координат, 3 үгт хаягийг ашиглана хэмээн заасан. Энэхүү системийг нэвтрүүлснээр аливаа аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж бүрдэх юм.гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХОЛБООНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯАМНААС 1 САЯ ЕВРОГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордонд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоонд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Арга хэмжээний үеэр Элчин сайд, ноён Ёорн Розенберг – Герман-Монгол улсын найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа өндөр төвшинд хүрсэн бөгөөд цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дахиныг түгшээж буй цар тахлыг бид хамтын хүчээр даван туулах ёстой. Өнөөдөр ХБНГУ-аас цар тахалтай тэмцэх үүрэг хүлээсэн Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, эмч, ажиллагсдыг хамгаалах хэрэгсэл, шаардлагатай эм тариагаар хангах зорилгоор санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоог баталгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү тусламж нь Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Герман Улс нь зөвхөн COVID-19 цар тахлын эсрэг тэмцлээр хязгаарлахгүйгээр сайн анд нөхдийн хувиар Монгол Улсын дэргэд ирээдүйд ч хамт байх болно гэдгийг илэрхийлсэн юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд – Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгаа ба ХБНГУ-ын ХБХЯ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлд үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Хоёр орны цэргийн алба хаагчид даяан дэлхийн энх тайвны төлөө мөр зэрэгцэн алба хааж буй нь бидний батлан хамгаалах салбарын харилцааны хөгжлийн тод илрэл гээд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг нь COVID-19 цар тахалын үед тусгаарлалт, эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байгаа энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хамгаалах хэрэгсэл болон эм тариа худалдан авахад шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлж байгаа нь манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид эрсдэлгүй ажиллах, цаашлаад цэргийн алба хаагчид болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад маш том дэмжлэг болж байгааг онцолсон юм.

Түүнчлэн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний нөөцөөс Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын эрүүл мэндийн үйлчилгээ болон яаралтай осол, гамшгийн үед хэрэглэх зориулалттай 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн ба удахгүй хүлээж авна.