Categories
мэдээ нийгэм

Барилгын ажил хийж байсан газар хавтан нурж, нэг хүн амиа алджээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууд байх хуучин барилгыг нурааж шинээр барилга барих ажлын явцад даацын хана нурж гурван хүн дарагджэээ. Нэг хүн нас барж хоёр хүнийг эмнэлэгт хүргээд байгаа аж.

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар: “Нийслэлийн СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барилгын хавтан нурж хүн дарагдлаа гэсэн дуудлага 09:10 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын аврах ангийн нэг, хоёрдугаар анги ирж ажиллалаа. Нурангид гурван хүн дарагдаж, нэг хүн нас барлаа. Бид цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Гэмтсэн хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэлээ. Хэргийг шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр: “Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын 102 утсанд СБД-ийн 11-р хороонд барилга нурж, хүн дарагдлаа гэсэн мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын аврах 105 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллалаа. Мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Засвар, үйлчилгээ явагдаж байсан барилгад гурван хүн дарагдсан бөгөөд аврах 105 дугаар ангийн алба хаагчид хоёр иргэнийг гаргаж, ГССҮТ-д хүргээд байна. Үлдсэн нэг иргэнийг гаргах ажлыг яг одоо зохион байгуулж байгаа” гэв.

Тус барилгын ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиалгаар “Хос бар” компани гүйцэтгэж байсан бөгөөд барилга дээр нийт 66 хүн ажиллаж байжээ.

Нуранги болсон хэсэгт дөрвөн ажилтан байсан бөгөөд иргэн Э тус газраас холдож амжсан бол 39 настай иргэн Ч болон 31 настай Б нар хүнд гэмтжээ. 50 настай иргэн барилгын нурангид дарагдаж амь насаа алдсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Барилгыг цагдаагийн хамгаалалтад авчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ буурах хандлагатай байна

Сүүлийн саруудад мах болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ багагүй хэмжээгээр өссөн. Харин өнөөдрийн байдлаар махны бөөний үнэ 300-500 төгрөгөөр буурчээ. “Шонхор” худалдааны төвд мах дараах үнэтэй байна.

  • Үхрийн мах 10000-12500 төгрөг
  • Хонины мах 9500-11000 төгрөг
  • Ямааны мах 8500-9000 төгрөг
  • Адууны мах 8500 төгрөг
  • Тэмээний мах 8500 төгрөг байв.

Хүнсний ногооны үнийг өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад манжингийн үнэ нэг кг нь 6000 төгрөг болж өсчээ. Мөн гурил будааны үнэ тогтвортой хэвээр байна.

“Шонхор” захад:

  • УБ дээд гурил-1кг нь 1750 төгрөг
  • Алтан тариа дээд гурил-1кг нь 1500 төгрөг
  • Будаа 1 кг нь 5000 төгрөг
  • Элсэн чихэр 1 кг нь 2000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1015 жолоочид шийтгэл оногдуулав

Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоног буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 14-ны өдөр хүртэл Явганы хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1015 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар тус тус шийтгэл оногдуулсан. Зам тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд явган зорчигч ТА явган хүний гарц гарамаар зам хөндлөн гарах, үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцогч ЖОЛООЧ ТА явган хүний гарц дээр явган зорчигчид ЗАМ ТАВЬЖ өгч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​“The Hu” хамтлаг онлайн тоглолт хийнэ

“The Hu” хамтлаг энэ сарын 23-нд “White Rock Center”-т онлайн тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтыг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр 23-ны 22 цагаас шууд дамжуулах юм.

“The Hu” хамтлаг нь хөөмэй, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган уран бүтээлээ туурвидаг. Тэд “Хүннү рок” урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм. Тоглолтын үеэр цугларсан хандивыг “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж Улсын онцгой комисст хандивлах аж.

Онлайн тоглолт хоёр цагийн туршид үргэлжлэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, ХААН банк ажиллаж байна.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Blackpink хамтлаг тайзнаа эргэн ирэхээр болжээ

Солонгосын охидын хамтлаг болох Blackpink хамтлаг нь энэ сарын 26-ны 18:00 цагаас (Солонгосын цагаар) шинэ дуугаараа урлагийн ертөнцөд эргэн ирж буйгаа зарлах гэнэ. Тэд шинэ уран бүтээл туурвилгүй нэг жил хоёр сар завсарлаад байсан юм.

Blackpink хамтлаг өөрсдийн анхны студийн цомгоо 2020 оны есдүгээр сард гаргах гэж байгаа бөгөөд цомогт арав гаруй дуу багтсан байна. Энэхүү цомог нь энэ сарын 26-нд цацагдах дуугаар нээлтээ хийх юм.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

COVID-19: Амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөө

Бяцхан Хөндлөн сувилал

Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын үед амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөөг хүргэж байна.

Амралт, сувиллын газарт:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх
  • Нэг удаагийн бээлий хэрэглэх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах
  • Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
  • Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
  • Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
  • Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
  • 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
  • Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх
  • Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх
  • Шавьж, мэрэгчгүйтгэл хийх
  • Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Амрагч нарт:

  • Амны хаалт тогтмол зүүх
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Хоол унд хувааж идэхгүй байх
  • Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх
  • Тамхи дамжуулан татахгүй байх
  • Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх
  • Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-15-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж эхлээд НҮБ- ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай үр дүнгийн гэрээ байгуулав

Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь 2020-2025 онуудад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад хэрэгжинэ. Энэхүү төсөл нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн эхний хөтөлбөр болох “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн амжилтад суурилсан 2 дахь үе шатны төсөл юм.

УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-аар соёрхон батлагдсан уг төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк гарын үсэг зурсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шаардлагатай арга хэмжээг авч урьдач нөхцөлийг хангаснаар ийнхүү төслийг хүчин төгөлдөр гэж зарласан юм. 2020 оны 6 сарын 12 -ны өдөр ХХААХҮЯ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагатай үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Төслийн гол зорилго нь мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Энэ зорилгын хүрээнд байгууллагын болон хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, эрсдэлд суурилсан малын өвчний тандалт, хяналт болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, мал эмнэлгийн салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн үйлчилгээнд хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, мах, сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зэрэг ажил хэрэгжүүлнэ.

Төслийн үр дүнд малын эрүүл мэнд, малын халдварт болон гоц халдварт өвчинтэй холбоотойгоор мал аж ахуйн салбар, нэн ялангуяа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод учирч буй хүндрэл, хязгаарлалтыг арилгахад дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, малынэрүүл мэнд болон мал эмнэлгийн салбарын бодлого, стандарт дүрэм журмыг олон улсынжишигт нийцүүлэн сайжруулж, Дэлхийн мал амьтны байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхэдшаардлагатай хөрөнгө оруулалт хийж, малын гоц халдварт өвчнөөр тайван бүс байгуулахбэлтгэл ажлыг хангаж, мал эмнэлгийн салбарын чадавхыг сайжруулах, аймаг, сумдад ажиллажбуй малын эмч,, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, тэдний мэдлэг, ур чадварыгдээшлүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэж, дэмжих, эрсдэлд суурилсан малын өвчнийтандалт, хяналт болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналтынтогтолцоог хөгжүүлж, малын өвчний тандалт шинжилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналт, эрүүлжүүлэх чиглэлийн одоогийн тогтолцоонд үнэлэлт өгч сайжруулан, хүнсний баталгаатбайдлыг хангана. Улсын, бүсийн, аймгийн, зарим сумдын мал эмнэлгийн лабораторид хөрөнгөоруулалт хийж, шинэчлэн сайжруулах замаар улсын болон бүсийн зарим лабораторийг олон улсын болон улсын магадлан итгэмжлэл авахад дэмжлэг үзүүлнэ. Малын халдварт болон гоцхалдварт өвчингүй бүс, малын өвчнөөр тайван тусгаарлагдсан аж ахуй байгуулахад зориулжхөрөнгө оруулалт хийнэ. Мал эмнэлгийн салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээнийчанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

Мөн түүнчлэн мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Цөм болон эцэг малынсүрэг, зохиомол хээлтүүлгийн нэгжүүдийг бий болгож, тэдгээрийн үйл ажиллагааг хөгжүүлэхзамаар мал үржлийн үйлчилгээг сайжруулах, хувийн мал үржлийн нэгжүүд, орон нутгийн малүржүүлэгч нарын чадавхыг бэхжүүлэх, мал сүргийн тэжээлийн шалгарсан туршлагуудыгнэвтрүүлэн, нутагшуулах замаар мал сүргийн бүтээмжийг сайжруулах, сүүний чиглэлийнкластерууд, малыг шахан бордох цэгүүд, малын өвчнөөр тайван тусгаарлагдсан аж ахуйг бийболгох замаар хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуйг дэмжин хөгжүүлнэ.

“НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага одоо байгуулж буй үр дүнгийн гэрээг нэр төртэй хэрэгжүүлж Монголын малын эрүүл мэндийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, олон мянган малчин айл өрхийн амьдрал эерэг өөрчлөлт авчирна гэж найдаж байна” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.06.13-14-ны өдрүүдэд нийт 409 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн. Эдгээрийн 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-2
  • Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.06.12-ны шөнийн 22 цаг 20 минутын орчим Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр /сумын төв/-д шороон замд Toyota Prius маркийн Ш жолоочтой автомашин явган зорчигч 35 настай, эрэгтэй Л-ыг мөргөж амь насыг нь хохироосон

2020.06.14-ны өдрийн 21 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Ц-гийн амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 208 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 4,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 35,2 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 1,4 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“САЙРА” нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны хоёрдугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас дээж авчээ. Ингээд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.

Иймд нийт 985 ширхэг 2561.0 мянган төгрөгийн “Сайра” нөөшилсөн загасыг улсын байцаагчийн 02-03-239/55 дугаартай актаар хураан авч Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, устгуулжээ.