Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Селена Гомез инстаграм хаягаа зээлдүүлжээ

Селена Гомез хар арьстнуудын дуу хоолойг улам сайжруулах зорилгоор өөрийн зүгээс тодорхой ажлуудыг хийсээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногт поп од инстаграм хаягаараа дамжуулж хар арьстан түүхийн идэвхтнүүдэд түүхээ хуваалцах боломжийг олгожээ. Тэрээр энэ сарын 14-нд түүхээ хамгийн сайн мэддэг, 1960 онд дөнгөж зургаан настайдаа Өмнөд мужийн бага сургуулийг орхисон, анхны хар арьст оюутан Руби Бриджэд инстаграм хаягаа өгчээ.

Руби Бриджэ зуун наян сая дагагчтай инстраграмаа ашиглуулж буй Селена Гомезед талархал илэрхийлснийхээ дараа Нью Орлеансийн цагаан арьстнуудын сургууль болох Уильям Фрэнц бага сургуулийн нэгдүгээр ангид элссэн цагаасаа хойших бичлэгүүдийг хуваалцах замаар энэ мөчийг зөв ашигласан байна. Яагаад бид хар арьст ахан дүүс маань хар арьст хүмүүсийнхээ амьдралыг аврахын тулд энэ тэмцэлд эв нэгдэлтэй байх ёстойг ойлгоход тань туслах болно” гэх утгатай үгийг хэлэн бичлэгийг эхлүүлжээ. Тэрээр “Энэ бол бидний хуваалцсан түүх гэдгийг бүгд санаж баймаар байна. Энэ бол таны өв мөн” хэмээн онцолжээ.

Мөн бусад хар арьстнуудын дуу хоолойг Гомез өөрийн Инстаграмд сүүлийн өдрүүдэд оруулсан юм. “Black Lives Matter” хөдөлгөөнийг хамтран үүсгэн байгуулагч Алисия Гарза, зохиолч Ибрам X.Кенди, сэтгүүлч Желани Кобб, жүжигчин Кендрик Сэмпсон, Харвардын их сургуулийн профессор Сара Элизабет Льюис, транс зохиолч Ракуэл Уиллис нар түүний инстаграм хаягаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлээд байна.


Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ

370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрын 300 орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны 70 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах танилцуулгыг Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар танилцууллаа.
НОСК-иас иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлуудыг үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээндээ “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх гурван байрыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэх асуудлыг судлажээ. Судалгааны дүнг танилцуулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаарны 120 өрхийн 112 нь түрээслээд өмчлөх хэлбэрийг зөвшөөрсөн байна. Тиймээс холбогдох албаныхан нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтод бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн хямд өртөгтэй орон сууцаар хангах боломжтой гэж үзжээ.
Орон сууцуудыг 15 жил хүртэлх хугацаатайгаар түрээслээд өмчлөх зохицуулалт НОСК-иас хийжээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогодоо нийцүүлэн төлөх хугацаагаа сонгох боломжтой. Тодруулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байранд амьдарч буй иргэд түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлснээр иргэд байрныхаа талбайгаас хамаараад таван жилийн хугацаанд сард 410-710 мянган төгрөг төлөөд байраа өмчлөх боломжтой аж. Эсвэл 10 жилийн хугацаанд сар бүр 280-410 мянган төгрөг төлж, өмчлөх боломж мөн бий ажээ. Харин Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны оршин суугчид сард 632-996 мянган төгрөг төлөөд таван жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өрхийн орлогодоо нийцүүлэн хугацааг 10 жил болговол сард 365-576 мянган төгрөг төлж болно. Эсвэл иргэд төлбөрөө урьдчилан төлөх боломжтой гэдгийг НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэллээ. Тэрбээр “Дээрх байрнуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан учраас төлбөрт хүү бодохгүй. Төвлөрч буй хөрөнгөөр эргүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Цаашид иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “НОСК-иас танилцуулж байна, түрээсийн орон сууцанд айлууд дамжин өнгөрөх зарчмаар амьдардаг учраас ашиглалт муудаж байгаа гэж. Эдгээр айлуудад байрыг 2013, 2014 онд олгосон байдаг. Нэг талдаа байрны ашиглалтыг сайжруулах хүрээнд, мөн иргэдийн хүсэлтийн дагуу түрээсийн байрыг өмчлүүлэх нь зөв ажил юм. Түрээсийн байрыг өмчлүүлснээр цаашид энэ мэт байрны эрэлт нэмэгдэнэ. Тиймээс та бүхэн тодорхой ажлыг зохион байгуулаарай” гэсэн юм.
Тэргүүлэгчид хэлэлцээд 370 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэхийг дэмжиж, тогтоол батлав. Ингэснээр 370 өрх орон сууцтай болох боломж бүрдэв.
Ташрамд, Нийслэлийн орон сууцны санд 1900 орон сууц байгаа аж. Өнгөрсөн онд түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцтай болгох ажлыг эхлүүлж, 300 өрхийг орон сууцтай болгосон. Тэгвэл өнөөдөр нэмж 370 өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд оруулах ажлыг эхлүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Осоржамаа: Би эрх чөлөөт нийгэмд хэнд ч гай бололгүй өөрийнхөөрөө л амьдарч байна

Цахим ертөнцөд авч буй хандалтаараа дуулиан тариад буй залуу О.Осоржамаатай ярилцлаа.

-Осоржамаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй.

Багаасаа ганцаараа өссөн болохоор зожиг болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж өгдөг. Нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрдөг. Цахим орчинд нэлээн хугацаа зарцуулдаг.

-Ямар ажил, хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Одоогоор гэртээ л байна. Хааяа лайв хийж үзэл бодлоо бусадтай хуваалцана хажуугаар нь инээд бэлэглэнэ. Би Төв аймгийн Эрдэнэсант суманд өссөн.

Хөдөөний айлуудад туслаад л наадам болохоор хурдан морь унаж яваад хүүхэд нас минь өнгөрсөн. Сүүлд Өвөрхангай аймагт амьдардаг ээжийнхээ хамаатан руу очсон юм. Хархорин суманд есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д элсэн суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн. Өвөрхангайд ажил олдохгүй болохоор нь Улаанбаатар хот руу ирсэн.

-Улаанбаатарт ямар орчин угтав?

-Энд надад тусалж дэмжих хамаатан садан байхгүй. Зөвхөн өөртөө л найдахаас биш өөр хэн нэгэн надад туслах болов уу гэсэн горьдлого байгаагүй. Идэх хоолтой амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлага тулгарч байгаа юм. Эхэндээ учраа олохгүй, ажил ч олдохгүй хэцүү байсан.

Хархорин зах дээр хуушуур зарлаа, дараа нь хог ухаад баян хүмүүсийн хаясан эд барааг нь угааж цэвэрлээд зарж ч үзсэн. Сүүлд шорлог зардаг байсныг хүмүүс мэдэх байх. Өлсөхгүй амьдрахын тулд юм юм л хийсэн дээ.

-Таны цахим орчин дахь амьдрал олны анхаарлын төвд байдаг. Лайв хийхэд л 20-30 мянган хандалт авч байгаа харагддаг. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх бичлэг хийгээд фэйсбүүкт оруулахад л итгэмээргүй олон хандалт авсан. Ихэнх нь л шоолсон, тохуурхсан хандлагатай байсан даа. Тухайн үед ч гадуур дотуур явахад хүмүүс дээрэлхээд хэцүү л байлаа. Намайг өмгөөлж, хамгаалаад байх хүн байхгүй. Намайг хамгаалах цагдаа нар нь хүртэл дээрэлхэнэ, гудамжаар чирнэ. Одоо харин хандлага өөрчлөгдсөн шүү. Би айх аюулгүй гудамжаар алхдаг болсон. Зарим цагдаа нартай сайхан ах дүү болсон.

-Өөрийнхөөрөө байгаа байдал тань олны анхаарлыг татаад байгаа нь анзаарагддаг. 20-30 мянган хүн таныг үзэж байхад сандрах үе гарах уу?

-Эхлээд сандрах үе ч гарч байсан шүү. Одоо зүгээрээ. Өөрийнхөөрөө л байдаг. Өнөөдөр бүх хүмүүс багтай болсон шүү дээ. Хүн болгонтой өөр өөрөөр харьцана. Даргатай нэг нүүрээр, бусад хүмүүстэй бас өөр нүүр гаргаж харьцдаг.

Би ингээд хэлчихвэл тэгээд бодчих болов уу, ингээд яривал тэгээд бодчих болов уу гэх айдастай байдаг.

Намайг доромжлоод шоолоод байгаа хүмүүсийг би ойлгодоггүй юм. Би хэн нэгэнд гай болоогүй, хэнийг ч хохироогоогүй. Ардчилсан нийгэмд эрх чөлөөтэй өөрийнхөөрөө амьдарч байна.

Надад баг зүүх ямар ч шаардлага байхгүй. Миний лайвыг нас насныхан л үздэг. Доромжилж доог тохуу хийж байгаа хүмүүсийн хаяг руу ороод харахад ихэвчлэн залуучууд л байдаг. Харин гадаад улс орнуудад амьдарч байгаа монголчуудын зарим нь намайг дэмждэг юм.

Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаад маань талархдаг гэх үү дээ. Монголд бол гадуур явахад цохиод авахгүй ч “Осоржамаа явж байна” гээд л инээлдэх ч юм уу тийм хандлага ажиглагддаг. Эвэртэй туулай үзсэн юм шиг л хандана шүү дээ, зарим тохиолдолд. Уул нь би бусдын л адил амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа хүн шүү дээ. Тэнгэрээс унаад ирээгүй.

-Өнөөдөр Монголд лайв хийгээд 30 орчим мянган хандалт авдаг хүн одоогоор алга. Ямар ч нэр дэвшигч, нэр алдартай хүн цахимд ийм хэмжээний хандалт авч чадахгүй байна. Тантай гэрээ байгуулж бараагаа рекламдуулах санал ирж байна уу?

-Ирдэг болсон шүү. Үүнийг улс төрийн бохир аргаар ашиглах гээд байдаг талтай. Гэхдээ би тэр бүрт нь зөвшөөрдөггүй юм. Сая менежертэй болсон. Миний хувьд пүүзний дэлгүүртэй гэрээ байгуулж хэсэг хугацаанд ажилласан, мөн гоймон гэх мэт бараа бүтээгдэхүүнийг рекламдсан. Үр дүн нь ч тодорхой хэмжээнд гарсан гэж үзэж байгаа.

-Хуудсаа хөгжүүлэхдээ ямар арга технологи хэрэглэв?

-Ямар нэгэн арга хэрэглээгүй. Лайв хийхдээ өөрийнхөөрөө чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг, бага зэргийн хошин зан маань бусдыг татсан болов уу гэж бодож байна. Сүүлийн үед пэйжээ зараач гэх хүсэлт олон ирж байна лээ. Би үнэндээ яаж зардгийг нь ч мэдэхгүй.

-Цаашдаа энэ өндөр хандалтыг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?

-Ер нь хэдэн хүн үзэх нь надад тийм ч чухал биш л дээ. Үзэл бодлоо өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлж байгаа минь л чухал.

-Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Бодсон төлөвлөсөн юм их байна аа. Би өөрийн гэсэн гэртэй ч айлын хашаа түрээсэлж амьдардаг юм. Би их өрөвч. Олсон хэдэн төгрөгөөрөө сав үүрээд явж байгаа ядарсан хүнд хоол аваад өгчих тохиолдол ч байдаг. Өөрөө зовлонг нь мэддэг болохоор тэр л дээ.

Би айлын хашаа түрээслээд гэрээ бариад амьдардаг юм. Өөрийн гэсэн хашаа байшин авчихвал гэсэн зорилго надад байдаг. Бусдын бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад хэн хэндээ тус дэм болоод явах бодолтой байдаг юм. Ус цахилгаан, түрээсний мөнгөө ч лайв хийж реклам хийсэн орлогоороо зохицуулаад л байна.

-Тань руу дайрч доромжилж байгаа залуусыг хувьдаа юу гэж дүгнэдэг вэ?

-Эхэндээ эмзэг хүлээж авдаг байсан шүү. “Осоржамаа гэртээ боогоод үхчихсэн байна” гээд фэйсбүүкээр явж байгаа юм чинь. Одоо тэр бүхнийг тоохоо больсон. Над руу дайрч давшилж байгаа хүмүүсийг боловсролгүй, юм үзээгүй байна л гэж дотроо боддог юм. Дэлхий дээр чинь янз бүрийн хүмүүс амьдардаг шүү дээ.

Гадаадад байгаа боловсролтой, юм үзэж нүд тайлсан хүмүүс намайг ойлгож дэмждэг юм. Манай залуучууд л янз бүрээр доромжлох гээд байдаг.

Categories
мэдээ нийгэм

​Коронавируст халдвар (covid-19)!!! Уул уурхай эрхлэгчдэд өгөх зөвлөмж

Гамшгийн үеийн сэтгэлзүйн бэлтгэлд суралцъя

Коронавируст халдварын цартахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цартахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!

• Эерэг хандлагатай байх
• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
• Аливаад уур уцааргүй, тайван хандах
• Бие биендээ урам өгөх
• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
• Хэт их мэдээллээс зайлсхийх
• Сөрөг мэдээлэлд автахгүй байх
• Цахим орчинд цаг бага зарцуулах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)
• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
• Архи, тамхи хэрэглэхгүй байх
• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Эрүүл мэндийн яам

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Дахин нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтанд шилжлээ

Д.Нямхүү: Шинээр таван тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

COVID-19 халдвар 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 8102000 хүн өвчилж 438000 хүн нас барсан байна.

Б.Янжмаа: ДЭМБ-ын ерөнхий захирал ээлжит хэвлэлийн хурлаар сүүлийн хоёр долоо хоногийн туршид дэлхий даяар өдөр бүр халдварын тохиолдол зуун мянга гаруйгаар нэмэгдэж байгаа талаар онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь Америзийн бүс болон Зүүн Өмнөд Азийн 10 орчим улсад төвлөрч байна. БНХАУ-ын Бээжин хотод халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор илэрсэн вируст генетикийн нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа бөгөөд тодорхой дүгнэлт хараахан гараагүй байгааг анхааруулсан байна. Өвчний тархалтын талаарх мэдээллийг танилцуулъя. АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургадугаар сарын 14-ны өдөр 21900 гаруй шинэ тохиолдол 373 нас баралт нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 2 сая 85 мянга гаруйд хүрснээс 115600 гаруй хүн нас барсан байна.Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20600 гаруй шинэ тохиолдол 627 нас баралт шинээр бүртгэгдэж тус улсын батлагдсан нийт халдварын тохиолдол 888200 гаруй, нас баралт 43959 хүрсэн байна. Тус улсын хувьд эдгэрсэн хүний тоо 412200 гаруйд хүрж, идэвхтэй халдвартай хүн 432000 гаруй байна гэж ЭМЯ нь мэдээллэжээ. Өмнөд Америкийн Чили улсад халдвар идэвхтэй тархаж байгаа бөгөөд халдварын тоогоор Чили улс дэлхийн хэмжээнд 12 дугаарт бичигдэж байгаа юм. Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид өдөрт дунджаар 5,000 гаруй хүн халдвар авч байна. Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжийн яамны мэдээлснээр зургаадугаар сарын 15-ны өдөр 76 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Шинэ тохиолдлуудын 62 нь дотоодын халдвар бол 14 нь гаднаас зөөвөрлөгджээ.Тус улсын хэмжээнд 890 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 71 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Номхон далайн баруун бүсийн БНСУ-д зургаадугаар сарын 15-ны өдөр 34 шинэ тохиолдол, нэг нас баралт шинээр бүртгэгдлээ. Зургаадугаар сарын 1-14-ний өдрүүдэд тус улсад бүртгэгдсэн 618 тохиолдлын 63 нь буюу 10.2 хувь нь халдвар хаанаас авсныг нь тогтоох боломжгүй байсан гэдгийг БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээллээ. БНХАУ-д өчигдөр 40 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 27 нь Бээжин хотод бүртгэгдсэн бөгөөд сүүлийн таван хоногт Бээжинд 106 тохиолдол батлагдаад байна.

Түүнчлэн Хэбэйд 4 болон Сычуань мужид нэг тохиолдол бүртгэгдсэн бол найман тохиолдол гаднаас зөөвөрлөгджээ.

Сычуань хотод бүртгэгдсэн нэг тохиолдол нь Бээжин хотын тохиолдолтой ойрын хавьтал буюу гэр бүлийн хүн байжээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал дээр коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “Зургадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусын халдвар илрээгүй. Үүнийг задалбал:

Ажиглах байранд байгаа 16 хүн

Тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ

Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ тандалтын зорилгоор авсан 3 сорьц

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочоос шинжилгээ авсан. Бүгдээс нь коронавирусын халдвар илрээгүй.

Мөн өнөөдөр дахин нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Энэ хүн нь Батлан хамгаалахын сургуульд суралцдаг 19 настай оюутан бөгөөд 32 хоног эмчлүүлжээ.

Одоогоор Монгол Улсад батлагдсан 197 тохиолдол байгаагаас 109 нь эдгэрч эмнэлгээс гараад байна. Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 хүн нь хөнгөн, 8 хүн нь хүндэвтэр байна. Үүн дотор нэг хүүхэд, гурван жирэмсэн эх, чихрийн шижин өвчтэй нэг хүн байна” гэв.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Галыг унтраахаар ажиллаж байна

15-1.jpg

Сүхбаатар дүүргийн 1-р хороо хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгосоос нутаг буцахаар 2675 иргэн өргөдлөө өгчээ

Өмнөд Солонгос улсаас эх орондоо буцахааар 2675 иргэн өргөдлөө өгчээ. Өргөдөл гаргасан иргэдийн:

  • 246 буюу 9 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 595 буюу 23 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 132 буюу 4.5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 217 буюу 8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 1407 буюу 52 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Үүнээс гадна БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн харьяатын газрын түр саатуулах байранд саатуулагдаж буй 70 орчим монгол иргэний мэдээллийг Улсын Онцгой Комисст хүргүүлжээ. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дэргэд байгуулагдсан ажлын хэсгээс иргэдийн гаргасан өргөдөл, холбогдох нотлох баримтад үндэслэн эцэслэн гаргах юм.

Одоогийн байдлаар УОК-ын Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс энэ сарын 18-ны өдөр үйлдэгдэх Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг өнөөдөртөө багтааж гаргана.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт дараах 11 байршилд дулааны шугамын засварын ажил хийнэ

Хуваарийн дагуу 6 дугаар сарын 15-22-ны хооронд дараах газруудад дулааны шугамын засвар хийх тухай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.

Засварын үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлана.

  1. Бөмбөгөр худалдааны төв
  2. Гэсэр сүм
  3. Баянбүрд төв
  4. III, IV дүгээр сургууль
  5. VII дугаар хороолол
  6. Хангай хотхон
  7. 100 айл
  8. КТМС
  9. Цэцэг зочид буудал
  10. XII хороолол орчмын хэрэглэгчид
  11. XV хороолол орчмын хэрэглэгчид
Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхэд сонгино түүж яваад хясаан дээрээс унаж энджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургаадугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид 11.38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат 17 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд бензин ууж нас баржээ

Нэг настай хүүхэд биензин уусны улмаас нас барсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, нэг настай И нь бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд, эцэг эхчүүд аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, бага насны хүүхдүүдээс хол байлгахыг анхааруулж байна.