Categories
мэдээ нийгэм

Таны санхүүгийн мэдлэгт

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, харилцагчдадаа чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх “Ятгах тусам нягтал” аяныг санаачлан зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад уншигч Та бүхэндээ санхүүгийн залилангийн талаар хуулийн болон мэдээлэл технологийн (IT) талаас шаардлагатай суурь мэдээллийг хүргэх зорилгоор цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч, ХХБ-ны Хуулийн газрын эрх зүйч Х.Арманбек болон Картын удирдлагын газрын цахим банкны эрсдэл хариуцсан менежер Г.Мягмаржав нартай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

  • Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
  • “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд иргэдийн санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлын боловсрол мэдэгдэхүйц дээшилж байгаа талаар Монголбанкнаас мэдээлээд байна. Санхүүгийн луйвар, залилангийн гэмт хэргийн талаар хуулийн хүрээнд мэдээлэл өгвөл?
  • Сүүлийн үед Монгол Улсад санхүүгийн залилан, гэмт хэрэг ямар төрлөөр түгээмэл гарч байгаа ажиглагдаж байна вэ?
  • “Ятгах тусам нягтал” аянд арилжааны банкууд нэгдэн харилцагчдадаа мэдээлэл хүргэх чухал үүрэгтэйгээр оролцож байна. Иймээс иргэд, харилцагчдын хувьд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай зүйлийн тухайд?
  • Санхүүгийн залиланд нэгэнт өртөж, хохирогч болсон тохиолдолд ямар алхам хийх вэ?
  • Энэ төрлийн гэмт хэргүүд цахим орчинд түлхүү үйлдэгдэж байна гэж ойлголоо. Харин хохирогч болсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандсанаар хохирлоо бүрэн барагдуулах боломжтой эсэх талаар тайлбар өгнө үү?
  • Энэхүү ярилцлагын төгсгөлд иргэд болон банкны харилцагчдад юу гэж зөвлөмөөр байна?
  • Урилгыг хүлээн авч, уншигчдад маань хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хуваалцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Мягмаржав: Баярлалаа. Энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Арманбек: Баярлалаа.

Хэн нэгэн иргэн, байгууллагыг хуурч, мэхэлж, итгэлийг нь эвдэж эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглан болон зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар шууд эдийн засаг, мөнгө, санхүүгийн хохирол учруулж байгаа үйлдлүүдийг залилах гэмт хэрэг гэж үздэг. Үүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлээр зохицуулж, хариуцлагыг нь тусгасан байдаг.

Харин хариуцлагын хувьд бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирол учруулсан иргэн, байгууллагын хохирлыг барагдуулахын зэрэгцээ торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах, хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай.

Мягмаржав: Интернэт болон техник технологи хөгжихийн хэрээр санхүүгийн гэмт хэрэг нь маш олон аргуудаар илрэх болсон. Эдгээрээс хамгийн түгээмэл аргуудыг ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мэдээлснээр:

  • Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдах, түрээслэх, барьцаалах, арилжих нэрийн дор Зээлийн гэрээ байгуулж залилах;
  • Гадаад улсад виз гаргаж өгнө гэж мөнгийг нь залилж авах;
  • Иргэдийн и-мэйл, фейсбүүк хаягт нэвтрэх, мөнгөн зээл хүсэх зэргээр бусдыг залилах;
  • Гар утас худалдаж авна, утсаар ярья гэх нэрийдлээр бусдыг залилж авах;
  • Хуурамч бичиг баримт ашиглаж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авах;
  • Олон шатлалт, маркетинг, пирамид зэрэг сүлжээний тодотголоор бусдын эд хөрөнгө, мөнгийг залилж авах;

Мөн хамгийн сүүлд COVID-19-тэй холбогдуулан иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа учраас хүүтэй мөнгө зээлэх, хоногийн зээл авах, ажлын санал тавих, бараа бүтээгдэхүүн санал болгох, онлайн бизнес гэх төрлийн залилан нийгэмд шинээр ажиглагдах болсон байна.

Мягмаржав: Дээр дурдсанаар санхүүгийн гэмт хэрэг нь маш олон аргуудаар илэрч байгаа ч иргэдийн санамсаргүй болон болгоомжгүй үйлдлийг ашиглан залилдаг хэд хэдэн түгээмэл аргууд байдаг. Үүнд:

  • Хувийн мэдээллийг тань шаардсан аливаа линкээр орж, мэдээллээ оруулах;
  • Веб сайт дээр ямарваа нэгэн сугалаанд ялсан, хонжвор хожсон мэдээлэл гэнэт ирсэнтохиолдолд картын мэдээллээ бүртгүүлэх;
  • https:// буюу SSL нууцлалын сертификатаар хамгаалагдаагүй веб сайтаар үйлчлүүлж, мэдээллээ алдах;
  • Гар утас, и-мэйл хаяг, мессежээр ирэх аливаа кодыг бусдад дамжуулах, алдах;
  • Цахим орчинд өөрийн хувийн мэдээлэл (утасны дугаар, и-мэйл хаяг) гэх мэтийг нийтэлж мэдээллээ алдах;

зэрэг үйлдлүүдээс зайлсхийж, сэрэмжилж чадвал өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ санхүүгийн залилангаас тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой гэж ойлгож болно.

Арманбек: Санхүүгийн залиланд өртсөнөө мэдсэнээс хойш нэн даруй банканд утсаар, и-мэйлээр, биеэр хандаж, интернэт банк болон картын үйлчилгээгээ түр идэвхгүй болгох арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байдаг. Энэ нь танай гэр бүл цаашлаад байгууллагыг санхүүгийн эрсдэл болон санхүүгийн аливаа луйвар залиланд өртөгдөхөөс сэргийлэх юм. Мөн тухайн гэмт хэрэг болсон газар эсхүл өөрийн оршин суугаа харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад яаралтай бичгээр болон амаар гомдол гаргаж мэдээлнэ. Ийнхүү гомдол, мэдээллийг хүлээж авч, холбогдох ажиллагааг цагдаагийн ажилтан хуульд заасан хугацаанд хийх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байгаа газар, гэмт этгээдийг эрэн сурвалжилж, мөрдөх ажиллагаа хийгдэж эхэлнэ. Үүнтэй холбоотой хавтаст хэрэг нээдэг бөгөөд гэмт этгээдийг олж тогтоох зэрэг ажиллагаа явагдаж иргэн, байгууллагад учирсан хохирол барагдуулах ажиллагаа хийгддэг.

Арманбек: Цагдаагийн ажилтан холбогдох ажиллагааг хийх явцад гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирол учирсан иргэн, байгууллагын хохирлыг сайн дураараа төлөх тохиолдол байдаг эсвэл шүүхийн шатанд хохирлоо нөхөн төлүүлж болдог байгаа.

Мягмаржав: Санхүүгийн луйвар, залилах төрлийн гэмт хэрэгт урьдчилан сэргийлэх тухайн цаг хугацаанд иргэн, байгууллагад ямар асуудал тулгамдаж байна түүн дээр тулгуурлаж, тоглолт хийдэг. Зарим луйвар, залиланг таньж мэдэхэд хялбар бол зарим нь энгийн мэт боловч нарийн зохион байгуулалттай олж танихад хэцүү байдаг.

Тийм учраас, сүүлийн үед цахимаар үйлдэх гэмт хэргүүд өсөж байгаа тул энэ төрлийн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, цахим орчинд сэрэмжтэй байж, фейсбүүк, и-мэйл хаягийнхаа нууц үгийг тогтмол сольж хэвших хэрэгтэй. Санхүүгийн суурь мэдлэг, мэдээллийг банкны албан ёсны цахим хуудас, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон www.sankhuugiinbolovsrol.mn сайтаас бүрэн авах боломжтой.

Арманбек: Биднийг урьсан Та бүхэнд ч бас баярлалаа. Уншигчдадаа анхаарал болгоомжтой байж, залилагчдад боломж бүү олгоорой гэж уриалмаар байна.

Categories
мэдээ нийгэм

Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ

Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсын засгийн газар болон НҮБХАС-ийн хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад ЖСХ, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой, “ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн хүрээнд энэхүү 2 төвийг нээж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд нийт 11 төвийг шинээр байгуулснаар НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв 17 болоод байна.

Монгол улсын засгийн газраас ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио хязгаарлалтын дэглэм тогтоосноор хүн амын өдөр тутмын амьдралын хэв маягт эрс өөрчлөлт оруулсан нь олон нийтийн дунд стрессийн түвшин нэмэгдэж, зарим өрхийн түвшинд гэр бүлийн хүчирхийллийг дэврээх шалтгаан болж байгааг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тавьсан саналын дагуу энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулан НҮБХАС-аас донор байгууллага болох Швейцарын хөгжлийн агентлагтай зөвшилцөн төслийн төсөвт яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, дүүргийн захиргаанаас байр ажилтнуудын асуудлыг шийдсэнээр энэхүү 2 төвийг байгуулах боломж бүрдлээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан шийдвэрийн дагуу дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажил өнөөдөр дуусч нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцов.

Анх 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр буюу жил гаруйн өмнө энэ талбай дээр Хотын Захирагч С.Амарсайхан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг холбогдох байгууллагуудад нийтийн спорт талбайн тохижилтын ажлын зураг төслийг яаралтай боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг батлуулан тохижилтын ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.

Энэ дагуу өнгөрсөн намраас эхлэн спортын талбай байгуулах ажил эрчимтэй хийгдэж, өнөөдөр ийнхүү хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэх боломжтой газар нэгээр нэмэгдлээ. Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын хөгжил хүний хөгжлөөр илэрхийлэгдэх учиртай. Бид хүн төвтэй бодлогын хүрээнд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглалгүй олон жил болж, орчноо бохирдуулсан, хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах аюул эрсдэл бүхий газруудын эрхийг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, дугуйн зам байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр энэ 1.8 га талбайг олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай болгон тохижуулсан бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авч байна. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Төв талбайд цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Одоо Баянхошуу уулын бэлд 3.8 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Тахилт, Цагдаа толгой, Хан-Уул дүүрэг гэх мэт газруудад ногоон байгууламж, өвлийн спортын ордон баригдаж байна. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт усалгаатай ногоон байгууламж, аюулгүй хүүхдийн тоглоомыг байгуулахаар төлөвлөж байна. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгээ удахгүй нээх гэж байгааг та бүхэнд дуулгах байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 158 нийтийн эзэмшлийн газрыг хот шийдвэр гарган буцаан авч тохижуулсан. Үүнд 16 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, гурван эмнэлгийг нисдэг тэргийн зогсоолтой болгож” хэмээв.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн зүгээс хөлбөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажилд талархалтай байгаагаа Хотын Захирагч болон бусад холбогдох албаны хүмүүст илэрхийлж, цаашид ийм газруудыг олноор байгуулж өгөөрэй гэж хүссэн юм. Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгджээ. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, төвлөрсөн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдэж, хүүхэд залуучуудын очих дуртай газар нэгээр нэмэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдав

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдав

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан билээ.

Өнөөдрийн ээлжит хурлаар коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав. Журмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах явцад КОВИД 19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүллээ. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлалаа.

Харин Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаал, Дээлтэй Монгол наадам, Баяр наадмын ёслолын буудлага, Өсвөрийн бөхийн барилдаан, Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа, Төрийн дайллага, Уяачдын наадам, Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ үзэсгэлэн худалдааг явуулахгүй байхаар тогтов. Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-16-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ: СУУДЛЫН ХУВААРИА ХЭВЛЭН АВАХ БОЛОМЖТОЙ

2019 оны ЭЕШ-ын хуваарь гарчээ – updown.mn

ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цахимаар олгож эхэлсэн талаар БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэгвэл шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан “Суудлын хуваарь” хуудсыг хэвлэн авах боломжтой юм. Хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа, “нэвтрэх хэсэг”-ийн дугаарыг нарийвчлан заасан байна.

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтсүүдэд хүргүүлээд байгаа юм.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ Бүртгэлийн хуудас, Суудлын хуваарь, Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/, Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигтэй ирэх шаардлагатайг санууллаа.

Дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр бүрээс тусгай цахим хаягаар ”LIVE”-аар мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна гэлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчид нь мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч байхыг зөвлөж байна. БҮТ албан ёсны мэдээллийг “Элсэгчийн сонин”, www.eec.mn веб сайт, http://help.eec.mn/ цахим зөвлөх, https://www.facebook.com/eec.mn/ пэйж хуудсаар дамжуулан хүргэж байна. Мөн Боловсролын үнэлгээний төвийн 70119498. 75779498 тоот утсаар лавлагаа мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! УУЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Уул уурхай ба татвар

Байгууллагад:

• Биеийн халууныг өглөө бүр хэмжиж, тэмдэглэх
• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөтэй байх
• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 3-4 хүний бүрэлдэхүүнтэй багийг урьдчилан томилох
• Ковид-19-ийн тухай мэдээлэл тогтмол өгөх
• Гар угаах нөхцөлөөр хангах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
• Хэт ачаалалтай ажиллуулахгүй байх, эрт амраах
• Ажилчдыг цөөн тоогоор байрлуулах
• 1,5-2 метрийн зай барих
• Ажилчдын байранд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
• Хоолны газар, ариун цэвэр, хувцас солих өрөө, спорт заал, халуун усны газрыг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх, агаар сэлгэлт хийх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Ажилчдад:

• Амны хаалт зүүх
• Ажлын хувцсаа бүрэн өмсөх
• Хувцсаа бусадтай сольж өмсөхгүй байх
• Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэх
• Ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
• Хүн хооронд 2 метрийн зай барих
• Гар станц, ажлын багаж хэрэгслийг дамжуулж хэрэглэхдээ халдваргүйжүүлэх
• Цагаан хэрэглэл, алчуур, хөнжил, гудас, хувцас хэрэгслийг наранд тавих
• Шүлсээ ил задгай хаяхгүй байх
• Тамхи дамжуулж татахгүй байх

Эрүүл мэндийн яам

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

gol-us-6r0dug62irxyue2rbn3vj86lntcdy3635vau7jyypfk.jpg

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэн” хоёр иргэний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж авран хамгааллаа.

Улсын хэмжээнд он гарсаар 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 16 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алдсан байна. Үүний 14 нь том хүн, 6 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дундговь, Төв, Өмнөговь аймгуудад мянга хүрэхгүй хүүхэд шидний үзлэгт хамраглжээ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт энэ оны VI сарын 15-ны байдлаар 124 мянга 954 хүүхэд хамрагджээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Дундговь-649, Төв аймаг-766, Өмнөговь-844 буюу мянга хүрэхгүй хүүхэд хамрагдсан байна. Улаанбаатар хотод 64 мянга 61 хүүхэд эмчийн үзлэгт хамрагдсан нь хамгийн олон хүүхэд бөгөөд Дархан-Уул аймагт 6762, Дорнодод 6565, Баян-Өлгийд 5447, Баянхонгорт 5138, Орхонд 5013, Увсад 4375 хүүхэд тус тус хамрагдсан үзүүлэлтээр удаалж байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ 163 эмнэлэг энэ хөтөлбөрт хамрагдаж үзлэг болон эмчилгээг хийсэн байна.

Эмчлүүлсэн нийт хүүхдийн 139 мянга 326 хүүхэд шүдний цоорол зогсоох түрхлэг /сүүн шүд/ хийлгэсэн бол 172 мянга шахам хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ. Мөн 40 мянга 716 хүүхэд шүдээ авахуулсан бол 97 мянга 503 хүүхэд урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэгч түрхлэг хийлгэжээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Засгийн газраас 627 сая төгрөгийн амны хаалт хандивлалаа

91531231_825097794634163_915693689001476096_n-6ug8k221oqazwk7sh95id4dyod38p0ie7ss21omen9c.jpg

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор 627 200 000 төгрөгийн үнэ бүхий 490 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

Өмнө нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 320 сая төгрөгийн үнэ бүхий халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.