Categories
мэдээ нийгэм

Covid-19: Газар тариалан эрхлэгчдэд ЗӨВЛӨГӨӨ

Газар тариалан эрхлэгчдэд зориулан коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөөг гаргажээ.

COVI19-өөс сэргийлэх зөвлөгөө:

  • Амны хаалт зүүх
  • Биеийн халуун үзэх
  • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх
  • Бээлий, нүдний шил хэрэглэх
  • Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
  • Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1 л усанд 25 мл белизна хийж халдваргүйжүүлэх
  • Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх
  • Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавих
  • Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх
  • Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
  • Бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Тамхи дамжуулан татахгүй байх
  • Шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Хэт ядрахгүй, эрт амрах
  • Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Categories
мэдээ нийгэм

С.Баяр нарт холбогдох шүүх хурал эхэллээ

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлжээ.

Зургадугаар сарын 15-нд болсон шүүх хуралдаанд Д.Ганболд сонгуулийн кампанит ажлаар Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус, тус гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас 269 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Лхагва-Очир: Хүүхдүүд ингээд эх орондоо ирчихлээ гэж үү гээд итгэхгүй баярлаж хөөрцгөөсөн

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг болон Лаос улсаас нийт 251 иргэнээ эх орондоо авчирсан билээ. Үүнээс 212 нь Энэтхэгийн Гоман дацанд сурч байсан лам хүүхдүүд бөгөөд зургаа нь тэднийг хариуцан ажилладаг багш лам нар байна. Ямартай ч хүнд байдалд ороод байсан лам хүүхдүүд эх орондоо ирээд туйлын баяртай байгаа аж. Ингээд тэдний төлөөлөл болох шашны сургуулийн сурагч А. Лхагва-Очиртой ярилцлаа.

-Сайн явж ирсэн үү. Хаана тусгаарлагдаж байгаа вэ?

-“Сэнтий” зочид буудалд тусгаарлагдаж байна.

-Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?

-Өрөөндөө ганцаараа байгаа. Анх онгоцны буудлаас автобусаар тосоход өрөөндөө хэдүүлээ байх уу гэж асуугаад хуваарилсан. Зарим нь хоёр, гурваар байгаа гэсэн.

-Танай дацангаас хичнээн хүн ирсэн бэ?

-Нийт 251 хүн ирснээс 216 нь манай дацангийн лам хүүхдүүд. Зургаа нь биднийг хариуцсан багш лам нар.

-Эх орондоо ирчихсэн сэтгэгдэл ямар байна?

-Маш гоё байна. Манай лам хүүхдүүд замдаа “Ингээд эх орондоо ирчихлээ гэж үү”, “Биднийг ингээд гэрт минь авчирчихаж байгаа юм уу” гэж ирээд итгэхгүй хоорондоо бөөн баяр болж хөөрцгөөж байсан. Өглөө сэрэхэд эх орондоо ирчихсэн, ээж аавынхаа хажууханд байгаа гэж бодохоор сэтгэл үнэхээр сайхан, амгалан байна. Биднийг Монголдоо ирэхэд туслалцаа үзүүлсэн лам багш нар болон Улсын онцгой комиссын нийт бүрэлдэхүүн гээд бүх хүмүүстээ лам хүүхдүүдээ төлөөлөн маш их баярласнаа илэрхийлмээр байна. Эх орон минь амгалан тайван оршиж, буян нь бум түм болон дэлгэрэх болтугай.

-Хэрэв тэнд удсан бол байдал хүндэрч байсан уу?

-Анх Энэтхэгт халдвар эрчимтэй тархаж эхлэнгүүт дацангийн лам нарыг хоорондоо тодорхой зай барьж, амны хаалт зүүж хичээлээ заах ёстой гэсэн дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Хэдхэн хоногийн дараа халдвар бүр эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор дацангийн үйл ажиллагааг ерөнхийдөө зогсоосон. Бидний байсан тосгон хүн ам ихтэй, ядуус ихтэй учир удаан тэнд байсан бол халдвар авах эрсдэл их байсан. Ялангуяа ядуус ихтэй учраас бохир заваан байдалтай нь холбоотойгоор халдвар маш эрчимтэй тархаж байсан. Иргэд нь ч гэсэн сэтгэлзүйн хувьд угаасаа халдвар авна, үхнэ байх гэсэн түгшүүр айдастай болохоор бидэнд хурдхан нутаг буцах юмсан л гэж бодож байсан.

-Хоол унд хэр хүрэлцээтэй байв?

-Анх дацангаас хоол өгдөг байсан. Халдвартай холбоотойгоор нийтэд нь хоол бэлтгэж өгөхөө болиод өөрсдөө мөнгөөрөө тосгоны дэлгүүрээс хүнсээ долоо юм уу 14 хоногоор бэлтгэх болсон. Гэхдээ ингэж бэлдэхээр хүнс амархан дуусч ойр ойрхон тосгон орох болж халдвар авах өндөр эрсдэл үүссэн. Тийм болохоор дацангаас хоолоо өмнөх шигээ бэлтгэж том лам нарын удирдлагаар тарааж, зохион байгуулалтад орсон.

-Танай дацангаас манайхаас өөр улс лам нараа татсан уу?

-Гоман дацанд нийтдээ 2000 гаруй хүн сурдаг. Гадаадын олон газраас шашны сургуульд сурахаар ирсэн хүмүүс бий. ОХУ-аас тува, буриад зэрэг хүмүүсээ татсан. Иргэдээ татсан хоёр дахь улс нь манай Монгол Улс.

-Онгоцны буудал хүртэл нэлээд олон цаг явсан гэсэн. Наашаа ирэх хүртэл хичнээн цаг явав. Ирэх замдаа халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиж ирэв?

-Гоман дацангаас Гоа хот дахь онгоцны буудал хүртэл долоон цаг гаруй автобусаар явсан. Наашаа онгоцоор нэлээд хэдэн цаг гээд бараг бүтэн нэг өдрийн дайтай хугацааг туулж ирсэн. Хүн бүр битүү хувцастай, амны хаалттай, цагаан бээлийтэй ирсэн. Гэсэн хэдий ч эх орондоо ирж байгаа болохоор хүнд санагдаагүй. Цаанаас гарахад л лам багш нар “За эх орон чинь энэ их зардал мөнгө гаргаж, ажил болгож ирж авч байхад та нар ганц өдөр өөрсдийнхөө төлөө, өрөөлийн төлөө тэвчээрэй” гэж захисан нь ч хүүхдүүдэд нөлөөлсөн байх.

-Өөрийн тань хувьд Энэтхэгт шашны сургуульд сураад хэр удсан бэ. Халдвар намжсаны дараа үргэлжлүүлэн сурах уу?

-Би одоо 19 настай. Энэтхэгт таван жил сураад өнгөрсөн жил эх орондоо, гэртээ ирээд гэр бүлийнхэнтэйгээ уулзаад буцсан. Шашны сургуулиар бол бага ангиа төгсөөд дунд анги руу орсон байсан гэсэн үг. Дахиж нэг жил сурахаар очоод байсан юм. Сургуулийн зүгээс та нар халдвар дарагдсаны дараа даруй ирж хичээл номоо үзээрэй гэж захисан. Миний хувьд энэ жил шалгалттай байсан. Хэрэв удаан хугацаанд үргэлжилбэл хичээлийг онлайнаар явуулах талаар шийднэ гэсэн.

С.АДъЯАДОрж: ХҮҮТЭйГЭЭ уулзААГҮй ч ИРчИХСЭН ГЭж БОДОХООР л САйХАН БАйНА

Лхагва-Очирын аав Адъяадоржтой цөөн хором ярилцлаа.

-Хүүтэйгээ холбоо бариа юу?

-Тусгаарласан болохоор уулзах боломжгүй. 21 хоног тусгаарлалтад байх юм байна. Ирснээс нь хойш утсаар, фэйсбүүкээр л ярилцаж байна.

-Хүүтэйгээ хурдхан уулзах юмсан гэж яарч байна уу?

-Энэтхэгт байхад нь хэзээ онгоц нисэх бол, хэзээ авчрах бол гээд тайван ч унтаж чадахгүй байсан. Харин ирчихээр нь тайвшраад санаа амарчихдаг юм байна. Хүүтэйгээ уулзаагүй ч эх орондоо ирчихсэн гэж бодохоор тусгаарлалтын 21 хоног хоёр, гурав хоног шиг ойрхон санагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Ариунжаргал: Олон сар хөл хорионд байсан хүмүүст байгалийн эмчилгээ хамгийн тохиромжтой

Уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.


-Монголчууд хөл хорионы улмаас хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл гэртээ байлаа. ингэж хөл хорионд удаан байснаар хүний эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Нэгдүгээрт, хаврын улирал таарсан. Хүмүүсийн дархлаа суларсан үе ч байлаа. Хоёрдугаарт, нийгмийн сэтгэл зүй, дэлхий нийтийн чиг хандлага коронавируст сэтгэл түгшсэн, стресстэй холбоотой өөрчлөлтүүд нэлээд ихэссэн. Стресстэй холбоотой даралт ихсэх, нойргүйдэх, жин нэмэх, архаг үе мөчний өвчтэй хүмүүсийн өвчин нэлээд сэдрэх гэх мэт өөрчлөлтүүд гарч байна. Том хүн гэлтгүй хүүхдүүд ч гэсэн нэлээд жин нэмэх хандлагатай байна. голлож байгаа өөрчлөлт нь жингийн илүүдэл. Жингийн илүүдлийг дагаад ямар өөрчлөлтүүд гарч байна вэ гэхээр зүрх судасны өвчлөл, даралт ихсэх, бодисын солилцооны шалтгаантай сахар, тулай гэх мэт өвчлөлүүдийн идэвх их байна. Өвчлөлийн байдал нэмэгдсэн. гэвч нөгөө талдаа хөл хорионд байснаар эерэг үр дагаврууд ч гарсан. Энэ нь юу вэ гэхээр амьсгалын замын халдварт өвчнүүд эрс багассан. Карентин тогтоонгуут амьсгалын замын өвчлөлүүд эрс буурсан. Нэг ангийн 40 гаран хүүхдийн 20 гаруй нь ханиад хүрч эхэлж байхад л хорио цээр тогтоосон нь маш зөв алхам, арга хэмжээ болсон. H3N2 вирусийн халдвар оны өмнө маш өндөр хэмжээнд байсан. Тэр нь энэ коронавирустай ижилхэн нэг бүлгийн вирус. Бас хоруу чанартай. Уушгины хатгаа маягаар их хүндэрдэг. Том хүн, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ялгахгүй хүндрэл өгч байсан ханиадны тархалт карентин тогтоосноос хойш буурсан.

-Хөл хорионд байхад гэрээсээ гарахгүй, цонхоор ширтэх, зурагт үзэх зэргээр л цагийг нөхцөөж байсан нь хөдөлгөөний дутагдалд оруулсан байх?

-Нэгдүгээрт, хөдөлгөөний дутагдалд оруулсан. Хоёрдугаарт, мэдээж стресс, айдастай холбоотой сэтгэлзүйн өөрчлөлтүүд илэрсэн. гуравдугаарт, эдийн засагтай холбоотой стресс, ялангуяа бизнес хийдэг хүмүүст сэтгэлзүйн хүчтэй цохилт болсон.

-Танай эмнэлэгт хандаж буй хүмүүст хөл хорионд удсанаас үүдсэн дээрх шинж тэмдгүүд илэрч байна уу?

-Илэрч байна. Манайд хандаж ирж буй хүмүүсийн холестрины хэмжээг шалгадаг юм. Холестрин, зүрх судасны өвчлөлтэй холбоотой шинжилгээнүүдийг хийхэд ихэнх хүнийх өндөрссөн байна.

-Хөл хорионы үеэр дархлаагаа дэмж, витамин уу, өөх тостой, илчлэгтэй хоол ид гээд зөвлөөд байсан шүү дээ. үүнтэй холбоотой байсан байх нь?

-Холбоотой байлгүй яахав. Хүн чинь хөдөлж байж хөлсөөрөө муу юмаа гаргах ёстой. Калорио шатаах ёстой байдаг.

-Одоо амралт зугаалгын цаг эхэлж байна. олон сар гэртээ байсан хүмүүс зуны улиралд эрүүл мэндээ хэрхэн дэмжвэл зохих вэ. Ямар эмчилгээ зонхилох вэ?

-Хүмүүсийн цаашдын амьдралд үр өгөөжтэй, хамгийн дээд зэргийн эрүүл эмчилгээ бол байгаль. Байгалийн эмчилгээ байдаг. Нар, ус, агаар. Байгалийн сайхныг харж, биширч, баясаж тэндээс таашаал авах. Манайхны ярьдгаар уул ус, нутаг уснаасаа энерги авах. Энэ чинь ганцхан дорно дахины ойлголт биш өрнө дахинд ч гэсэн ийм ойлголт бий болоод эхэлчихсэн. Тийм учраас байгальтайгаа, амьтантайгаа ойр байж, стресс ядаргаагаа тайлж, монгол ахуйдаа таарсан хоол ундаа идэж, түүгээрээ дамжуулж бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүдээ цэвэрлэх ёстой. Хөдөө явах хамгийн зөв арга. Хөдөө очоод цэвэр цагаан идээгээ идээд, махаа бага идэх хэрэгтэй. Ер нь монголчуудын махны хэрэглээ сүүлийн 20 жилд эрс нэмэгдсэн. Өдөрт 3-4 махан хоол иддэг хүмүүс. Дээхнэ үед өдөрт нэг удаа махан хоол иддэг байсан бол одоо ихэнх айл дунджаар гурван удаа махан хоолтой болчихсон. Энэ нь маш буруу. Үүнийг дагаад ямар өөрчлөлтүүд гараад байна гэхээр элэг, бөөрний өөрчлөлт, зүрх судасны өөрчлөлтүүд ихэсч байгаа. Элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдаад ирэхээр хүний цэвэрлэдэг хоёр гол механизмын үйл ажиллагаа доголдоод түүнийгээ дагаад системийн өвчин, хавдар, эмчилгээгүй өвчнүүд ихсээд байгаа. Даралт ихсэх өвчин, сахарын өвчин залуужиж байна. Хамгийн эмзэг асуудал бол өвчний нас залуужиж байгаа явдал юм. Ясны сийрэгжилт, яс ургалтууд буюу ерөнхийдөө ясны өөрчлөлтүүд ихсэж байгаа нь хоол унд, хөдөлгөөний дутагдлаас гадна хоол ундны замбараагүй хэрэглээтэй холбоотой. Тийм учраас энэ сайхан дэлгэр цагийг ашиглаад хүмүүс аль болох байгальдаа, уул усандаа алхаж энерги, эрч хүчээ авах, нарнаас витамин Д авах, булаг шандны уснаас ууж ходоод, гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.

-Хүмүүс зуны улиралд рашаан, шавар эмчилгээнд явдаг?

-Үе мөч, бөөрний өвчтэй хүмүүст элсэн банн их чухал үр дүнтэй. Хүүхдийн рахит, үе мөчний өвчлөлийг элс, нараар эмчилж болно. Хүмүүс рашаанд орохын өмнө эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ямар нэг хавдрын шинж тэмдэгтэй хүн халуун эмчилгээ, шавар рашаанд орж болохгүй. Харьцангуй эрүүл хүмүүс дархлаагаа сайжруулж, архаг өвчнөө эмчлэхэд рашаан, шавар ус, элсээр уламжлалт эмчилгээ хийлгэж болно.

-Коронавирустай холбоотой хүн төрөлхтний хувьд маш олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Харин монголчуудын хувьд гараа тогтмол угааж, ариутгадаг болж байна?

-Гараа тогтмол угааснаар хамгийн эхний ээлжинд гэдэсний замын халдварт өвчнүүдээс сэргийлж чадна. Манайхны ярьж заншсан суулга, гэдэсний савханцрууд, бохир гараар дамждаг элэгний А вирус байна. Мөн гэдэс, арьсны халдварууд, шимэгч хорхой буюу цагаан хорхой гээд бүгд л гараар дамждаг. Ямар ч тохиолдолд хоолоо идэхийн өмнө, ам гар харьцах болгонд гараа угаах ёстой л доо. гараа угаагаад таван минут болоход л гаранд нянгууд үржээд эхэлдэг. Тиймээс гараа тогтмол угааж хэвшиж буй энэ байдлаа хойшид ч хадгалах хэрэгтэй.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Монгол бүсгүйн гол дүрд нь тоглосон солонгос кино нээлтээ хийнэ

“Амьдралоги”, “Mongolian Connection” киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам “열혈형사 /Hot blooded detective/” нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тогложээ. Тус кино зургаадугаар сарын 18-нд Солонгосын орон нутгийн сувгаар нээлтээ хийх юм байна.

Киноны үйл явдлаас товч өгүүлбэл, онолдож биш практикаар ажилладаг шударга мөрдөгч Dong-min, алга болсон моделтэй холбоотой хэргийг хариуцсан мөрдөгч ‘Mong-heo’ (Janska)-тай хамтарч мөрдөн байцаалт явуулахаар болно. Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байхад Dong-min энэ нь зөвхөн сураггүй болсон хүний хэрэг биш гэдгийг ойлгоно. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино инээдмийн, адал явдалт жанрынх.

Монгол жүжигчин гол дүрд тоглосноос гадна киноны зарим зураг авалт 2018 оны намар Монголд хийгджээ. Мөн Б. Янжиндулам нь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн аж.


Сонирхуулахад, энэ кино жүжүигчин Б. Янжиндуламын тоглосон анхны солонгос кино биш бөгөөд тэрээр өмнө нь 2017 онд Yongsoon гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байсан юм.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүссэн картаа онлайнаар захиалаад, үнэгүй хүргүүлэн аваарай

Худалдаа, хөгжлийн банкнаас иргэд, харилцагч Та бүхэнд зориулсан ээлжит урамшууллаа зарлаад байна. Таны картын хүчинтэй хугацаа дуусаж байгаа болон дууссан, эсвэл банк орж хүссэн картаа захиалах гээд амжихгүй яваа хүн бүрд зориулан, хүссэн картаа 50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр ОНЛАЙНААР захиалаад Улаанбаатар хотын хаана ч гэсэн ҮНЭГҮЙ хүргүүлэн авах урамшууллыг эхлүүлээд байна.

Энэхүү урамшуулалд хамрагдахын тулд Та Худалдаа, хөгжлийн банкны интернэт банкны үйлчилгээ болох “TDB Online”-д бүртгэлтэй байхад л хангалттай юм. Харин TDB Online ашигладаг харилцагч нартаа онлайн банкны үйлчилгээний шинэчлэгдсэн хувилбарыг суулгахыг зөвлөж байна.

Цар тахлын дэгдэлт бүрэн арилаагүй байгаа энэ үед Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс банкны салбарт ирэлгүйгээр шинэчлэгдсэн TDB ONLINE аппликейшныг ашиглан өөрийн хэрэгцээнд тохирсон картаа захиалаарай.

Урамшуулал 2020.07.08 өдрийг дуустал үргэлжлэх тул Та амжиж картаа захиалаарай.

50% хөнгөлөлттэй үнээр захиалах боломжтой картууд:

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог шинээр таван байршилд суурилуулжээ

Явган зорчигчийн хөдөлгөөн багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг газруудад хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуурыг шинээр суурилуулжээ.

Үүнд:

  • Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын гарц
  • Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалан авто вокзалын урд гарц
  • Гачууртын зам, 62-р цэцэрлэгийн урд гарц
  • Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц
  • Дарь-Эхийн гудамж, 102-р сургуулийн зүүн талын гарц зэрэг таван байршил багтсан байна.Явган зоригч зам хөндлөн гарахын тулд:
  • Эхлээд товчлуур дарах ба 10 секундын дараа автоматаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл асаж, явган зорчигчийн хөдөлгөөн зөвшөөрсөн ногоон гэрэл асах юм.

Ногоон гэрэл ассаны дараа зам хөндлөн гарахаас өмнө автомашины хөдөлгөөн бүрэн зогссон эсэхийг сайн харах нь чухал.

  • Явган зорчигчийн ногоон гэрэл анивчих нь тухайн гэрэл унтрах дөхсөнийг илтгэх бөгөөд гарцаар зам гарч яваагаас бусад тохиолдолд зогсоод дараагийн ногоон гэрэл асахыг хүлээх хэрэгтэй.
  • Тухайн гарцаар дараалан олон хүн гарах үед товчлуур дараад удаагүй байхад дахин дарсан тохиолдолд гэрлэн дохио нь энгийн горимоор ажиллах буюу явган зорчигчийн ногоон гэрэл 50-70 секундийн дараа асна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол зургаадугаар сарын 21-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн сугалааны тохирлын супер шагнал нь 50 сая төгрөг.

Иргэн та 2020 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэл худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа энэ сарын 20-ны дотор цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Х.ЕСҮ