Categories
мэдээ цаг-үе

Б.ОТГОНСҮХ: Нийтийн тээвэрт явах хоёр давхар автобус 70 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай юм

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгө үзэмжгүй, стандартын бус хашаа хайсыг буулгах ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?

– Нийслэлийн Засаг даргаас иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах нэг сарын хугацаатай үүргийг орлогч нар, харьяа газрын удирдлагуудад үүрэг өгсөн.

Энэ ажлын хүрээнд барилгын түр хашаануудыг стандартын дагуу сайжруулах, шинэчлэх мөн зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгаа, тоон мэдээллийг гарган нэн даруй цуцлах, тухайн талбайг нийтийн зориулалтаар ашиглах зохион байгуулалт бүхий ажлын хэсгүүдийг дүүрэг болгонд гаргасан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын талбайн түр хашаа, хайсын 441 байршил байна гэсэн судалгаа тооцооллыг гаргасан. Үүнээс 252 хашаа, хайсыг шинэчлэх арга хэмжээ авч, эзэн холбогдогч нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хортой нийт 56 хашааг албадан татан буулгаж чөлөөлсөн. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орц гарцыг чөлөөлж 72 гараашийг албадан буулгаад байна.

Улаанбаатар хотод тав болон түүнээс дээш жил болсон ухсан нүхтэй 49 газар байна. Энэ нь зундаа борооны усаар дүүрч, хог хаягдал овоорч, тухай орчинд сөрөг нөлөөтэй, иргэд унаад осолдох эрсдэл үүсгэдэг. Тиймээс бид өндөр эрсдэлтэй 49 байршилд ухсан нүхийг булуулж байна. Үүнээс одоогийн байдлаар нийт зургаан байршлыг стандартын дагуу болгон засаж сайжруулсан. Хог хаягдал ихтэй, зориулалтаар нь ашиглаагүй нүхнүүдийн газрын эрхийг цуцлан хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол болгон ашиглах юм.

-Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тус дүүргийн хэмжээнд ажлын явц хэр өрнөж байна вэ?

-Нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй 89 байршилд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг эхний ээлжинд гарсан. Тэдгээрээс 69 нь хашаа, хайсны шаардлага хангаагүй зөрчилтэй байсан. Одоогийн байдлаар үүнээс 45-ыг нь шинэчлэх арга хэмжээ авсан. Мөн орц, гарц хаасан, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын машин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хоёр гараашийг буулгасан. Дүүргийн хэмжээнд хог хаягдал овоолж, ухсан ашиглагдаагүй хашаалсан долоон газар байснаас зургаан газрыг цуцлуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.

-Нэг сарын хугацаатай уг эрчимжүүлсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үү?

-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг сарын хугацаатай үүрэг даалгавар авч ажилласан. Бид сарын хугацаанд маш эрчимтэй ажилласан боловч барилгын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тоо их, тухайн газрын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шат дамжлага, хугацаа их орох учраас бид нэг сарын хугацаатай тус арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар сунгасан. Иргэдийн аюулгүй орчинг бүрэн хангасны дараагаар дуусгавар болох нь зөв хэмээн үзэж сунгах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд бид барилгын орчинг зөвхөн хашаа гэлтгүйгээр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байгууллагуудын өнгө үзэмж, чанар стандартыг сайжруулах, нэгж талбараасаа илүү гарсан тохиолдолд тухайн нэгж талбар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, 2020 онд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудын стандарт шаардлагыг хангуулах, нэгдсэн үзлэг шалгалтыг хийж, шаардлага хүргүүлэх ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Мөн инженерийн байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, лаг шаврыг цэвэрлүүлэх, гудамж талбайд байдаг гэрэлтүүлэг, цахилгаан кабелийн утас ил задгай унжсан зэрэг зөрчлүүдийг цэгцлэх, инженерийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, траншейний нүхийг битүүлэн таглах ажлыг хийж байна. Нэг сарын хугацаанд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн лагийг цэвэрлэх ажлыг зургаан байршилд 3,370 метр квадратад цэвэрлүүлсэн. Хамгаалалтын хайс, хашлага суурилуулах ажлыг есөн байршилд 1865 метрт суурилуулсан.


-Энэ ондоо багтан 300 автобусаар нийтийн тээвэр парк шинэчлэлт хийнэ гэсэн үү?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчдод үйлчилж байна. Коронавирусийн цар тахлын үе болон зуны улирал эхэлсэнтэй холбоотой зорчигчийн урсгал, хөдөлгөөн өмнөхөөсөө буурсан. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэл дорвитой хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ ондоо багтаан 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Үүнээс энэ зургаадугаар сардаа багтаан 10 ширхэг хоёр давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн энэ зундаа багтан 200 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн өвөл бид цахилгаан автобусыг анх удаагаа нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлсэн. Манайх шиг эрс, тэс уур амьсгалтай орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан буюу дотоод энерги хуримтлуулж ажилладаг батерейтай автобусыг мөн туршиж байна. Хоёр давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй гарна. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй хүний суудалтай бол хоёр давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай юм. Өөрөөр хэлбэл нэг дор олон зорчигчдод үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Хоёр давхар автобус болон хүүхдийн автобусны хувьд хэдэн төгрөгийн төсвөөр орж ирж байгаа вэ?

-Энэ жил коронавирусийн халдвар тархсанаас үүдэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хүндрэлтэй байгаа. Гэвч бид дотоод нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ зогсоолгүй цаг хугацаандаа хийгээд явж байна. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед дээрх бүтээн байгуулалтын ажил нь улсын болон нийслэлийн төсвөөр яагаад ч хийх бололцоо байхгүй. Иймд бид хөрөнгө оруулалтаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна. Хоёр давхар болон бусад цахилгаан автобусуудаа БНХАУ-ын хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авч байгаа.Тодруулбал, урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвөөр, 80 хувийг нь МУХБ-ны DBM Leasing болон БНХАУ-ын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр авч байна. Цахилгаан автобусны нэг бүрийг 200 мянган ам.доллараар, сургуулийн автобусыг 130 мянган ам.доллараар худалдан авч байна.

-Замын зохион байгуулалт, гүүр болоод агаарт байдаг цахилгааны утас зэргээс хамаараад хоёр давхар автобус явахад хэр тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дээр бид хоёр үндсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Нэгдүгээрт сургуулийн автобус нь олон улсын чанар стандартад нийцсэн аюулгүй байдлыг хангасан байх. Хоёрдугаарт цаг уурын эрс тэс уур амьсгалтай газарт зохицсон техникийн нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн гол зарчим дээр тулгуурлан ажиллаж байна. Хоёр давхар автобусны тухайд бид бүх тооцоо судалгааг гаргасан. Боломжтой замын чиглэлүүдээр явна. Чиглэлийг тухайн үед танилцуулна. Эхний ээлжинд 10 ширхэг хоёр давхар автобус туршилтаар явна. Хоёр давхар автобусны хувьд 4.2 метр өндөртэй, дотор нь нийт 70 хүн зорчих боломжтой. Хоёр давхар автобус 4.2 метр өндөртэй гэдэг нь одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр л өндөр гэсэн үг. Улаанбаатар хотын төв замаар байрладаг троллейбусны шугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыг троллейбус явдаг газруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой. Туршилтын хугацаанд гэмтэл саатал гарахгүй байвал цаашдаа үйлчилгээнд явуулна. Иргэдэд үйлчлэх төлбөр, мөнгөний хувьд өөрчлөлт орохгүй 500 төгрөгөөр зорчино.

-Сургуулийн автобус маш үр дүнтэй ажил болсонтой иргэд санал нийлэх байх. Ирэх хичээлийн жилд 200 сургуулийн автобус үйлчилнэ гэсэн үг үү?

-Улаанбаатар хотод төрийн өмчийн сургуулиудад 292 мянга гаруй хүүхэд сурдаг. Эдгээр сурагчдын талаас илүү хувь буюу 100 мянга гаруй хүүхдийг эцэг эхчүүд нь сургуульд хүргэж өгч, авдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс сурагчдын аюулгүй байдал, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, ажлаа хийх боломжоор нь хангах, үүнээс үүдсэн авто замын түгжрэлийг бууруулахаар “School bus буюу сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны аравдугаар сараас арван хоёрдугаар сарын хооронд нийт 40 автобусаар 29 сургуулийн 33 чиглэлд 115 мянган хүүхэд зорчсон байдаг. Туршилтаар явуулахад үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн шинэ автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна. Энэ нь авто замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулаад зогсохгүй хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн ажилд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна.

-Нийтийн тээврийн ариутгал,цэвэрлэгээ өмнө нь байгаагүйгээр сайжирсантай иргэд маргахгүй биз. Автобус цэвэрхэн болоод зогсохгүй автобусны буудлуудыг хүртэл угаах ажил иргэдэд их хүрсэн. Цаашид энэ ажил тогтмол хийгдэх үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээ, соёлтой холбоотой гомдлууд олон жил гарсаар ирсэн. Тиймээс парк шинэчлэлт хийхийг хүлээлгүйгээр ядаж цэвэрлэгээ, үйлчилгээгээ сайжруулъя, зорчигчид эрсдэлгүй орчинд зорчоосой хэмээн зорьж их цэвэрлэгээ, ариутгалын ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлээс тусгай ажлын хэсэг томилогдон гарч нийтийн тээвэрт зорчиж буй 946 автобус, троллейбусанд хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийлгэж, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байна.

Түүнчлэн коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх автобусанд гар ариутгагч тогтмол байршиж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж үйлчилж байна. Их цэвэрлэгээг тогтмолжуулах үүднээс “цэвэрлэгээний үзүүлэх сургалт”-ыг нийт тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийж, тогтсон стандартыг мөрдүүлэхийг зорьж байна. Одоо бол цэвэрлэгээ, ариутгал дээр нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн идэвх санаачилгаатай, хамтран ажилладаг болсон. Нийслэлчүүдээ өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчоосой хэмээн зорьж, тогтмолжуулахын төлөө ажлын хэсэг ажиллаж байна.

НЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудыг ариутган цэвэрлэх ажлыг явууллаа. Энэ хүрээнд нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажлууд гурван мэргэжлийн аж ахуйн нэгжтэй хамтран хуваарийн дагуу явууллаа. Үр дүнгээ өгсөн ажил болсон. Цаашид тодорхой төсөв тавиад тогтмолжуулах төлөвлөгөөтэй байна.

-Нийслэлд хийгдэж буй автозамын бүтээн байгуулалт болон зам, засварын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км авто зам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км авто замын ажил хийгдэнэ. Түүнчлэн гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээврийн зогсоолыг нэн шаардлагатай есөн байршилд хийнэ. Энэ жил Улаанбаатар хотод 50.2 км дугуйн зам хийгдэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд төвийн найман байршилд дугуйн замыг төлөвлөж ерөнхий төлөвлөгөөний загварыг гаргасан. Түүнчлэн Налайхаас Яармагийн гүүр хүртэл 16 км дугуйн зам төлөвлөсөн. Тус дугуйн замыг тавьснаар дугуйн спортоор хичээллэх иргэдийн бэлтгэл болон иргэдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Дугуйн замыг хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд зорчих хэсэг нь дугуй замаасаа тусгаарлах төмөр бетонон хаалтыг хийж өгч байна.

Мөн 2020 онд нийслэлийн авто замын хөгжлийн газарт ТАВАН эх үүсвэрээр төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баянзүрхийн гүүр, Олимпийн гүүрэн гарц, Сонсголын гүүр, Яармагийн гүүр гэсэн бүтээн байгуулалтын томоохон ажил дуусах шатандаа орж байна. Улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр энэ онд 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ жилийн төсөл нь гэр хорооллын бүсүүд рүү чиглэсэн авто замуудыг тавих юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын төвийн авто замын сүлжээ хангалттай бий болсон учраас гэр хороолол руу түлхүү авто зам, бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байна.

Гэр хорооллын замуудад явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах төвийн шугамтай хэсгүүдийг цогцоор нь сэргээн засварлах, мөн зөвшөөрлөө хэтрүүлэн хашаа барьсан иргэн ААНБ-ын орц гарцыг хаасан хашааг буулган, холбоос замуудыг хийхээр төлөвлөсөн. Холбоос замын ач холбогдол нь тухайн замын түгжрэл буурах, тухайн орон сууц, гэр хорооллуудын шуурхай авто машинууд болох яаралтай түргэн тусламжийн машин, галын машинууд орж гарахад чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дори Идэр дүүдээ

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Сайн байна уу!

Миний дүү эдүгээ хэдийнэ насанд хүрч өөрийнхөө өмнө өөрөө хариуцлага хүлээх болжээ. Чиний өмнө хойшдын амьдралын чинь түмэн салаа зам байна. Алийг нь сонгох нь зөвхөн чамаас хамаарна.

Намайг залуу байхад тун ч хавчиг сонголт өмнө минь байсан юм. Мэдээж олон зүйл өөрөөс хамаардаг авч ихэнх сонголтыг минь миний өмнөөс нам засаг хийдэг байсан. Хоол унд, орон байр зэрэг наад захын материаллаг хэрэгцээ хэдийгээр хомс боловч болгоод байхаар байсаан. Харин эрх чөлөө, үзэл бодол, зорилго тэмүүлэл бүгд нам засгийн заасан чиглүүлсэн зүгт албадлагаар ханддаг байлаа. Сургуульд оронгуутаа л пионер болж Монгол ардын хувьсгалт намын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн гэж тангараг өргөнө. Намын үйл хэрэг гэж юу байдаг, тэрэнд нь би яагаад үргэлж үнэнч байх ёстойг ойлгодоггүй боловч энэ тангаргийг зөрчих ухрах үл итгэх явдлыг цаг бүр дээрээс хянан аль зэрэг үнэнч байж чадаж байгааг насан турш мөрдөн шалгаж байв.

Төрийн тогтолцоо, намын удирдлагад үл итгэх явдал гаргах, эргэлзэх, шүүмжлэх нь шууд л нийгмээс гадуурхагдаж, амь амьдралаараа хохирох, шорон гянданд очих цээрлэлтэй байсан. Зөрчсөн учраас хоригдож байсан. Ердөө л үзэл сурталд нь таарахгүй гадаадын өгүүлэл орчуулж тараасан хэргээр шүү дээ.

Би тухайн нийгэмдээ шүүмжлэлтэй ханддаг байсан, тиймээс 1990 оны ардчилсан хувьсгалд оройлон оролцсон. Надад эрх чөлөө хэрэгтэй байсан учраас л тэр. Иймээс л миний амьдралыг надаас асуулгүй өмнөөс минь албадан шийддэг хэсэг бүлэг хүмүүсийн засаглалыг эсэргүүцэн боссон минь тэр. Чухамдаа өөрийн амьдрал зам мөрөө өөрөө хариуцан, хариуцлагыг нь өөрөө хүлээхийн тулд. Хүний эрхээр жаргахын оронд өөрийн эрхээр зовохын тулд. Сайн сайхан явах нь надаас хамаарах миний шийдэл, муу муухай явах нь мөн л надаас хамаарах миний хохь. Би өөртөө ийм замыг л сонгосон.

Би эрх чөлөөгөө олж авсаан. Өнөөдөр би хуулийн хүрээнд хүссэнээ хийж, хариуцлагаа өөрөө хүлээнэ. Манай нийт ард түмний өмнө ч ийм өргөн боломжит сонголтыг 1990 оны ардчилсан хувьсгал нээж өгсөн юм. Ардчилсан тогтолцоо бол хүн бүрийн өмнө боломж нээж өгдөг тогтоц, хүн болгон нийгмийн болон хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлдэг тогтолцоо.

Монгол орон чөлөөт ардчилсан тогтолцоотой болоод 30 жил өнгөрлөө. Гэвч энэ бололцоо буруугаар ашиглагдсаар. Эрх баригч бүлэглэлүүд гаднаас нь харахад дотроо зөрчилтэй юм шиг мөртөө ачир дээрээ өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө нэгдэн нийгмийн тогтолцоогоо эвдсээр ирлээ. Энэ нь явж явж мөнөөх олон сонголтын өмнө байсан ард түмэн сонголтгүй сонголттой дахин тулгарч байна.

Үүнээс гарч нийгмээ нээлттэй, улс орноо ардчилсан, хувь хүмүүсээ эрх чөлөөтэй, ард олноо олон сонголттой болгоход чиний оролцоо маш чухал. Энэ бол чиний өөрийн чинь өөрийгөө аврах ганц зам. Хэдэн зуун мянган Идэр Доричууд энэхүү улам ялзран доройтож буй нийгмээ аврахад огт гар бие сэтгэл санаагаа хандивлахаас зайлсхийсээр эцэст нь бид ямар ч сонголтгүй, авлигажсан, хэт улстөржсөн, идэж уусан, орчлон ертөнцөөс улам ганцаардсан, чөлөөт нийгмүүдээс холдсон, ядуурсан, хөгжлөөс ухарсан хөөрхийлөлтэй нийгмийн тогтолцоо руу гулсаж байна.

Монгол орны ирээдүй чиний гарт байна. Засаж залруулах, зөнд нь орхих аль алин нь чамаас шалтгаална. Чи хорвоогийн жамаар нэг л мэдэхэд жагсаалтаас хасагдах боловч ард чинь үр хүүхэд ач гуч чинь нь чамайг залгамжлан үлдэх болно. Энэ бол хорвоогийн жам. Гэтэл чи тэдэндээ ямар улс орон, нийгэм соёл үлдээе гэж бодож байна? Хүний үе солигдох хугацааг 25-30 жил гэж үздэг. Одоо чи хэдийнэ хоёрдугаар үе рүү орж байна. Улс төр муухай гэж чи ярих дуртай. Тиймээс сонгуульд орохоос зайлсхийж, жигшдэгээ бусдад харуулах дуртай. Гэтэл өөрөө оролцоогүй байж муу хэлэх эрх чамд бий юү? Тэгээд тийм л муухай юм бол энэ муухайг чамаас өөр хэн засах болж байна?

Чи оролцсоноор ганц хоногийн дотор бүх юм сайнаар эргэж цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн үг биш. Гэхдээ ерөнхий хандлагыг өөрчлөх, сайн ирээдүй рүү чиглүүлэх бололцоо чамд байна. Энэ сонгуульд чамайг саналаа өгөх тухай л ярьж буй болохоос хэний төлөө, аль нам эвслийг дэмжих нь чиний хэрэг. Энэ удаагийн сонгуулийн дүнд тэртэй тэргүй Монгол ардын нам үнэмлэхүй олноор төрийн эрхийг дангаар барих болно. Өнгөрсөн туршлагаас харахад монголчууд аль нэг тал руу хэт даваадуулан сонголтоо хийдэг. Бүр дандаа тэгнэ. Алив юмыг нэг тал руу нь хэтрүүлэхээр ашигтай гэхээсээ хортой тусдаг. Иймээс саналаа нэг талд нь овоолох биш тарааж өгвөл зүгээр санагдаж байгаа нь миний л бодол шүү.

Эрх нь ч чинийх, сонголт нь ч чинийх, хандлага ч чинийх. Гэхдээ чиний оролцоо л хамгийн чухал нь. Амжилт хүсье.

Баабар ах нь

2020.6.12

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна

Хүний эрхийн комиссын дарга асан Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг барьж хорилоо. Мөн сонгуулийн хугацаанд нэр дэвшигчдийн хэд хэдэн шүүх хурлыг хийхээр товлосон байна. Таны хувьд Хүний эрхийн байгууллагын олон жил удирдан ажиллаж байсан хүний хувьд, бас хуульчийн хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

-Би хуульч, иргэн хүнийхээ хувиар энэ асуудалд үнэхээр эмзэглэж уур хүрч байна. Боож үхэхэд бор шидэмс олдохгүй гэдэг нь болж байна. Юу гэсэн үг вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 461 дүгээр хорих ангид түр саатуулсан, мөн бусад нэр дэвшигчдийг шүүхэд дуудаж, барьж хорьж байгаа энэ асуудал бол хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, Монгол Улсын Үндсэн хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд Улсын Дээд шүүхийн шүүгч болон Хууль зүйн сайд нарт шаардлага хүргүүлсэн байгаа. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж, шүүгч, шүүхийн нэр хүндийг гутаасан үйлдэл болж байна гэж харж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шүүхийн байгууллага халдсан анхны тохиолдол энэ боллоо. Шүүхээс өөрийгөө хамгаалсан үндэслэлгүй тайлбар хийж байна л даа. Зарим шүүгчийн энэ хууль бус шийдвэрт Н.Номтойбаяр гээд бусдад нэр дэвшигчдийг хамрууллаа. Шүүхээс Эрүүгийн хуульд заасан торгох ялаас хэдэн арав дахин их барьцааны мөнгө нэхэж байна. Шүүх хууль бус ажиллагаагаа хамгаалж, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж мэдэгдлээ. Ээлжит сонгуулиар нэр дэвшигчид маш давчуу хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийдэг. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тэгээд яах юм бэ. Нэр дэвшигчдийг зориудаар хорлосон үйлдэл хийж байна гэж бодож байна. Ж.Эрдэнэбат болон бусад нэр дэвшигчдийг нэн даруй суллаж, уучлалт гуйх ёстой гэж бодож байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулж дүгнэлт гаргах ёстой.

-Хуулийн ямар заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэх вэ?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хэн нэг шүүгч дур мэдэн шийдвэр гаргаж УИХ-ын гишүүнийг барьж хорьж байсан тохиолдол нэг ч гарч байгаагүй. Түүхэнд байгаагүй үзэгдэл. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хаа байна. УИХ дээр хэлэлцэж тогтоодог болохоос шүүх тогтоодог юм уу. Шүүх хууль хэрэглэдэг байгууллага болохоос хууль тогтоодог байгууллага биш. Хуулиараа бол эхлээд Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх санал тавьж, үүнийг УИХ дээр ярьж байж, дараачийн шүүхэд дуудах асуудал яригдах ёстой. Өнгөрсөн хугацаанд тэгж л ирсэн. УИХ-ын гишүүд энэ маягаар хэргээ шийдүүлж ирсэн. Бас сонгуульд нэр дэвшгичдийг барьж хорьсон асуудал ч гэсэн хуулийн хүрээнд л явах ёстой асуудал. Юуны тулд нэр дэвшигчдийн баталгаа гэж байдаг билээ дээ.

Шүүхийн байгууллага өөрөө хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хүний эрхийг хамгаалдаг эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллага. Аливаа хэрэг маргааныг зөвхөн шүүх шийднэ гээд үндсэн хуульд заасан байгаа. Гэтэл шүүх нь өөрөө хуулиа зөрчөөд байж болдог юм уу. Эрүүгийн хуульд торгуулийн ял гэж байдаг. Ж.Эрдэнэбат гишүүнд 10 тэрбум төгрөгийн барьцаа нэхсэн шийдвэр хуулиас давсан их хэмжээний мөнгө нэхсэн ноцтой зөрчил.

-Шүүгчид улстөрчдийн гар хөл болж ийм шийдвэр гаргаж байна гэж иргэд олон нийт хардаж байна…

-Шүүгчдийн нэр хүндийг гутааж байгаа асуудал шүү. Маш олон шүүгч ярьж байна лээ. Арай ч дээ. Ийм шийдвэр гаргаж байдаг. Биднийг ингэж гутаах гэж гээд өөрсдөө ярьж байна. Монголын шүүхийн байгууллагын түүхэнд хар толбо үлдээсэн хэрэг болж байна. Ийм шийдвэр гаргасан шүүгчдэд улс төрийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Хэн ч харсан тэгж л хардахаар харагдаж байна. Хэргийн цаад учрыг нарийн мэдэж байгаа юм бол алга. Ямар ч байсан хуульч, иргэн хүнийхээ хувьд энэ асуудалд их бухимдаж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намууд нэр дэвшигч өрсөлдөгчдөө ийм муухай арга хэрэглэж замаасаа холдуулж байвал их л харамсалтай байна. Энэ янзаараа байвал дурын нэг шүүгч УИХ-ыг тараах юм байна л даа. Ямар ч байсан эрүүл үзэгдэл биш.

-Шүүхийн Ерөнхий зөвлөл яагаад дуугарахгүй байна гэж бодож байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёсзүйн хороо онцгой анхаарах ёстой. Хүний эрхийн комисс энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан байна лээ. Хөгийн хариулт өгсөн байна. Удахгүй тодорхой мэдээллүүд ил болох байх. Үндсэн хуульд 1990 онд анх өөрчлөлт оруулахад гар бие оролцож байсан хүний хувьд үнэхээр их харамсалтай байна. Хуулийн дагуу хэрэг хийсэн бол шийтгэлээ хүлээх ёстой. Гэхдээ хуулийнхаа процедурыг алдаж болохгүй шүү дээ.

-Хүний эрхийн комисс даргагүй болоод удаж байна. Хүний эрхийн төлөө дуугардаг хүн алга. Ийм үед хүний эрхийг зөрчиж байгаа тус хэргүүд ар араасаа гарч байгаад та юу хэлэх вэ?

-Даргагүй байгаа асуудал бол миний асуудал биш. УИХ-ын шийдэх асуудал. Хүний эрхийн комиссыг хүчгүй болгож байгаад сонгуулийг өөрсдөдөө ашигтайгаар хийхийг завдаж байж магадгүй ээ гэж харж байна. Миний хувьд ажлаа өгөхийн өмнө хүний эрхийн маш ноцтой асуудлуудыг шийдэхээр хүргүүлсэн. Тэрийг хэлэлцээгүй л байна. Цаашдаа ч хэлэлцэхгүй байх. Малчдын асуудал, тэр дундаа малчин эмэгтэйчүүдийг эрхийн асуудал ямар хүнд нөхцөлд байгааг гаргаж тавилаа. Энэ яах вэ. Би хийдэг юмаа хийгээд өгсөн. Мэддэг газар нь мэдэж байгаа биз дээ. Хүний эрхийн байгууллагыг толгойлон ажиллаж байсан хүний хувьд дуугүй байж чадахгүй байна. Хамгийн чухал нь шүүхийн хууль бус үйлдлээс болж Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна.

-Хэрвээ манай улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирвэл маш ноцтой асуудал үүснэ биз дээ?

-Хэрвээ манайд хориг тавиул сүйрнэ. Хар жагсаалт, саарал жагсаалтаас том асуудал. Ер нь миний хувьд Хүний эрхийн байгууллагад ажиллаж байхдаа хүний эрхийн асуудлаас болоод манай улсад хориг ирэх вий гэдгээс их айж, энэ тал дээр анхаарч ажиллаж байсан. Өмнө нь хүний эрхийн асуудлаар хориг ирэх сигнал зөндөө л байсан. Тухайлбал, манайд өмнө нь унаач хүүхдийн асуудлаар хориг ирэх урьдчилсан сигнал ирж байсан. Манай Засгийн газар, холбогдох байгууллагууд нэлээд арга хэмжээ авч ажиллаж байж хориг тавихаас урьдчилан гарч байсан шүү дээ. Бас хүний наймааны асуудлаар АНУ-ын жагсаалтад манайх нэг л шат урагшилсан бол манайд үзүүлэх тэр янз бүрийн зүйлээ зогсоох талын юм яригдаж байсан.

Эрх баригчид энэ сонгуулийн үеэр УИХ-ын гишүүнийг барьж хорьж байгаа энэ асуудал дэлхий дахины хоригт орох магадлалтай ноцтой асуудал гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хэрвээ хориг ирлээ гэхэд тэр буруутай шүүгч албан тушаалтан их л удаж хариуцлага хүлээж ажлаа өгнө. Үр дагавар нь Монголын ард түмэн, Монголын төрд гай болох байхгүй юу. Тэр утгаар нь айж байна. Дэлхийн томоохон орнуудын бие биедээ тавьж байгаа эдийн засгийн хоригуудыг харж байгаа биз дээ. Жижиг орнууд чинь хориг тавичих вий гээд айгаад ямар ч юм хийдэггүй байхгүй юу. Улс төрийн хориг бүр ч их хор уршигтай. Тод жишээ нь Хойд солонгос улсыг харж байгаа биздээ. Эдийн засгийн хувьд, экспорт, импорт хориг тавьсан, улс төрийн хувьд, улс төрийн өндөр албан тушаалтанг аль ч улс орон хүлээж авахгүй байх зэргээр хориглодог. Дэлхий дахинд хүний эрхийн асуудалд хамгийн том байр суурьтай, хориг тавих үндэслэл болж байдаг. Миний ганц айдаг зүйл энэ л байсан.

Categories
мэдээ цаг-үе

Б.Дашдондог: “The Hu” хамтлаг дөрвөн жилийн дараа л хоолныхоо захад хүрэх байх

“The Hu” хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондогтой ярилцлаа.


-“The Hu” хамтлаг хандивын тоглолт хийхээр болжээ?

-Энэ сарын 23-ны өдөр болно. Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр гэсэн үг л дээ.

-Тоглолт аль аль сувгаар цацагдах вэ?

-МҮОНРТ, Мобиком, Хаан банк, Хүрээ энтертайнментийн фэйсбүүк хуудсаар дамжуулна. “The Hu” хамтлагийн фэйсбүүк хуудсаар дамжуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

-Сүүлийн үед танай хамтлагийн талаар хүмүүс их ярьж байна. Гадаадад байх үедээ Монголоо тоогоогүй, өмнө нь эх орондоо тоглолт хийгээгүй байж сонгуулийн үеэр тааруулж байгаа нь ямар шалтгаантай вэ гэх мэтээр?

-Сонгуулийн үеэр биш сонгууль өгөхийн өмнөх өдөр буюу 23-нд тоглоно.

-Олон улсад гэрээ маш олон зүйл заалттай, нэлээд өндөр түвшинд хийгддэг зүйл. Танай хамтлагийн “Label” компанитай хийсэн гэрээний талаар сонирхож болох уу?

-Борлуулах бүх эрхийг нь энэ компани эзэмшдэг. Оюуны өмч нь над дээр байдаг. Харин борлуулж, зохион байгуулах бүх эрхийг нь тэд авсан. Тийм учраас хаана тоглолт хийх, үгүйг бүгдийг нь тэд мэддэг. Заавал “Label”-ээс асууж лавлаж, зөвшөөрөл авч байж энэ ажлыг хийдэг. Гэрээний дагуу явагддаг зүйл.

-Чингис хаан одонг гардуулахад ирээгүй байж, гадаадад хөл хорионд оронгуутаа “Биднийг ирж аваач” хэмээн төр засгаасаа шаардлаа гэж шүүмжилцгээсэн. Үүнийг та нар яаж хүлээж авсан бэ?

-Энэ бол яригдаж л байдаг зүйл. Одоогийн нийгмийн байгаа байдал нь ийм л байна.

-“The Hu”-гийн бүх тоглолт цуцлагдсан. Монголд ийм тоглолт болох гэж буйг гадаадын шүтэн бишрэгчид нь мэдээд, үзэх хүсэлт гаргасан л байх?

-Youtube-тэй “Label” компанийнхан бас гэрээ байгуулсан. Бид энэ хандивын тоглолтоо “Label”-тай ярьж тохироод хийж байгаа. “Бид Монгол Улсдаа ийм хандивын тоглолт хиймээр байна” гэсэн санал гаргаад зөвшөөрснийх нь дагуу хийх гэж байна. Бидний саналыг хүлээн зөвшөөрч “Та бүхэн энэ хүнд хэцүү үед эх орондоо туслах хэрэгтэй. Тиймээс youtube-тэй хамтраад бид бүхэн олон улсаас танай Монгол оронд хандив цуглуулах ажлыг зохион байгуулж өгье” гэж хэлсэн. Иймээс хоёр талаасаа буюу Монгол Улсаас болон олон улсаас хандив цуглуулах ажил болно гэсэн үг. Улсын онцгой комисст бас гайгүй мөнгө цуглуулаад өгөх санаатай л ажиллаж байна.

-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх вэ?

-Зөвхөн дуунууд нь нэг цаг 30 минут орчим болох байх. Нийтдээ хоёр цаг шахам үргэлжилнэ.

-“The Hu” хамтлагийн хөгжмийг сонсохоор Монголд рок хөгжмийн хөг, ая дан Чингис хааны үед ч байсан юм болов уу даа гэмээр бодол төрдөг?

-Ер нь бол миний анх HU рок гэж гаргасан санаа бол ердөө л энэ. Тэр үед манай өвөг дээдэс ан ав хийж, морин дэл дээр хийсч явж байгаад л орой орж ирэхдээ ямар байх вэ гээд төсөөлөөд үз. Жишээ нь, чоно агнаад орой гэртээ орж ирж байгаа хүмүүс чинь саагисан, цус нь хөөрсөн л байна. Тийм хүмүүс чинь махаа хөшиглөж идээд л, шимийн архиа хүртээд л, хуураа хуурдаж дэвэн бүжиглэж байгаа тэр байдлыг харахад л тухайн үед бол Монголд рок байсан. Тэгээд манай үндэсний морин хуур, товшуур хөгжмийн үндсэн хөг нь кварт буюу квинт гэдэг хөг байдаг. Кварт гэдэг хөг өөрөө рок хөг. Хөг нь рок гэсэн үг. Товшуур хөгжим нь өөрөө Хүннү гүрнээс үүсэлтэй гээд бодвол тэр үеэс манайхан энэ хөгийг зохиогоод тоглодог байсан гэсэн үг. Харин дуулалтын арга техникийн хувьд хархираа, шахаа, хөөмэй ч гэсэн рок дуулалтууд. Бүүр багалзуураа шахаж, хоолойны хөвчөө нарийсгаж байж дуугаргадаг. Сүүлийн үеийн гадаадын рок дуулалтууд ч гэсэн хамгийн дээд өнгөө авахдаа хөвчөө шахаж дуугаргадаг дуулалтууд байдаг. Тэгэхээр яг л энэ техникээр л явдаг. Тиймээс өвөг дээдэс маань ч гэсэн дээр үеэс энэ рокийг зохиосон байж таарч байгаа юм л даа.

-“The Hu” хамтлагийн гишүүдийн ерөнхий төрхийг харахад XIII зууны үеийн монголчуудыг илэрхийлсэн мэт санагддаг. Хамтлагийн гишүүдээ сонгохдоо монголжуу байхаар төрхтэйг нь онцолсон уу?

-Бас яг төрхийг нь хараад аваад байвал тоглодог нь ховордох байх. Тэгэхээр аль алийг нь л ижил харна. Үсийг нь ургуулж, сахал тавиулна. Аяндаа төрхийг нь засаад ирэхээр өөрсдөө ороод л эхэлнэ гэсэн үг, төрхөндөө.

-Монголд дээр үед урлагийнхан бригадаар эх орноо тойрно гээд явдаг байлаа. Харин одоо тэгж явах нь цөөрсөн. “The Hu” хамтлагийн хувьд дэлхийг тойрон аялан тоглолт хийнэ гэдэг бол Монголын урлагийн түүхэнд шинэ үзэгдэл байх шүү. Олон улсаар аялан тоглолтоор явахад ер нь хэр байдаг вэ. Ядардаг байх?

-Аялан тоглолтоор юм үзэж харж байгаа ч гэсэн ядрах нь их л дээ. Автобусандаа унтаж, хэдэн сар амьдарна гэдэг амаргүй. Хүмүүс бодохдоо шууд тайзан дээр гараад л олон тоглолт хийж, асар их мөнгө олоод л баяжаад байна гэж боддог. Тийм биш л дээ. Маш олон жил явж байж сая л хоолондоо хүрнэ. Үүнийгээ дагаад автобус, тоглолт хийх заал, реклам сурталчилгааны ажил гээд бүгд л зардал. Тиймээс зардалгүй орлого олоод байгаа юм шиг ийн ойлголтыг хүнд төрүүлэх гээд байгаа нь их сонин. Одоохондоо бол бид багахан үзэгчдэд тоглоод л явж байна. Тоо нь олон юм шиг боловч үзэгч нь цөөхөн. Ер нь бол дээшээ өгсөж л яваа.

Тийм амар зүйл биш. Магадгүй 2-4 жилийн дараа л сая нэг хоолныхоо захад хүрэх байх. Бид харин ч бусад хамтлагийг бодвол харьцангуй хурдан хүчийг авч байгаа хамтлаг шүү. Тэр утгаар нь хараад үзвэл бид бүхэн бас нэлээд их хичээж чармайж байгаа. Гадагшаа яваад байгаа нь эргээд Монгол Улсад маш их ашиг тустай зүйл. Монгол брэндийг хөгжүүлэхийн тулд улс маань их мөнгө зарж сурталчлах гэдэг. Тэр нь амжилт олж байсан түүх ховор. Харин “The Hu” хамтлаг өөрсдийн байгаа байдлаараа улсаа сурталчилж чадаж байна. Үүнийгээ дагаад Монголд орж ирэх жуулчдын тоо асар ихээр өснө. Тэр жуулчдаас манай хамтлаг мөнгө авахгүй шүү дээ. Ард түмэн маань л ажиллаж, жуулчдыг угтан авч мөнгөтэй болно.

Гэрээнийхээ дагуу цаашаа улам бат бөх суурьтай байхын гол үндэс бол хоёр дахь цомог байдаг. Ер нь дэлхийн алдартай том том хамтлагуудын хоёр дахь цомог сайн байсан учраас илүү дээшээ хүчтэй гарч чаддаг. Тийм учраас бид энэ хоёр дахь цомог дээрээ нэлээд их анхаарал тавьж ажиллах ёстой. Гэрээнд заасны дагуу бас цаг хугацаа бага. Тийм учраас би “The Hu” хамтлагийг маш яаралтай авчрах хэрэгтэй байна гэсэн юм. Цагаа тооцоод үзвэл тэгж таарч байгаа юм. Бид эрт ирсэн тулдаа хандивын тоглолт хийгээд улс эх орондоо хандив цуглуулах гэж байна. Бас бид цомгийнхоо ажил руу ороод эхэлсэн. Үүгээрээ цаашдаа бат бөх суурьтай болохын төлөө бид зүтгэж байна. Харин үүнийг маань ард түмэн дэмжээд өгөх хэрэгтэй. Дэмжихгүй байлаа гэхэд муулахаа больчих л хэрэгтэй.

-Танай хамтлагийн дуунуудын үгийг судлаад үзвэл зөвхөн Ар Монголоор тогтохгүй Буриад, Халимаг зүгийн ардын аман зохиол, бөөгийн үг хэллэгүүдийн нөлөө байдаг юм. Дууны үг, шүлэгт нэлээд анхаарч, шигшдэг нь анзаарагдсан шүү?

-Олон зүйлийг үзэж, харж байж хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална, түүнийгээ сайхан янзална. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө маш их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ. Сайн бодож байж хийнэ. Би үүнийг найм, есөн жил бодож боловсруулсан гэдэг нь ийм л учиртай.

-Та инженер мэргэжилтэй байх аа?

-Ер нь бол мэргэжил минь инженер.

-Инженер хүн нарийн тооцооллыг нь хийж байгаа болохоор “The Hu” хамтлаг хол явах байх?

-Баярлалаа. Улс орон маань Сovid-19-ийн эсрэг ард түмнээ эрүүл байлгахын төлөө маш их хичээж байна. Эдгээр хүмүүсийнхээ ажил үйлсийг дэмжиж Монгол Улсаа болон иргэдийнхээ эрүүл мэндийг бодож, хамгаалах үүднээс манай хамтлагийн хандивын тоглолтод нэгдээрэй. Тэгээд дараа нь наадам болно. Стадионд ороод үзэхгүй ч гэсэн зурагт, онлайнаар наадмаа хараад сайхан наадаарай гэж ерөөе.

М.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 29-31 градус дулаан бороо орохгүй


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурна шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын дунд үе хүртэл сунгах чигтэй байгаа

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: УОК-ын ээлжит хуралдаан сая болж, өндөрлөлөө.

Хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татан авах дараагийн тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, батлууллаа.

Зургаадугаар сард 9 нислэг хийхээр төлөвлөсөн.

Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан.

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан.

Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

– ОХУ-руу ялалтын фарадад оролцохоор хүмүүс явах шаардлага байсан уу?

– Би ГХЯ-ны Консулын газрын захирлын хувьд энэ асуултад шууд хариулах боломжгүйг ойлгоорой. Манай улсын 75 цэргийн албан хаагч ОХУ-д ялалтын фарадад оролцох бэлтгэлийг хангаж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Казахстаны Ерөнхийлөгч асан Назарбаев коронавирусын халдвар авчээ

Казахстаны Ерөнхийлөгч асан, 79 настай Нурсултан Назарбаевийн Covid-19 шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлалтад орсон талаар түүний төлөөлөгч Айдос Укибай твиттер дээрээ жиргэжээ.

Айдос Укибай “Санаа зовох зүйлгүй. Түүний бие сайн байгаа. Тусгаарлалтаасаа ажлаа үргэлжлүүлэн хийнэ” хэмээн бичсэн байна. Казахстанд өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт 15877 тохиолдол, нас барсан 100 хүн бүртгэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлүүд долоон маршрутаар үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.Тодруулбал Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 6233 иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргасан байна.

Түүнчлэн нийслэлийн Аврах анги 105-ийн алба хаагчид Завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 11-р хороо Адам Евагийн Хөшөөний баруун талд Загас үржүүлгийн орчимд 2 иргэн живж байсныг шуурхай ажиллан амь насыг авран хамгаалсан.

Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд гол, усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж, автомашинаар гол гатлахгүй байх, аюулгүйн гарц, самбар,тэмдэг тэмдэглэгээтэй газарт усанд орохгүй байж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар аадар бороо орж, говийн нутгаар халуун байна

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говь, талын нутгаар халуун байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Энэ оны зургаадугаар сарын 18-ны 20 цагаа­с 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээгээр

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан
  • Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус дулаан
  • Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан
  • Харин Улаанбаатар хот орчмоор үүлших хэдий ч бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан

Зургаадугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал:

  • 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо,
  • 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орохоор байгаа аж.

Ингэхдээ салхи 20,21-нд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь талын нутгаар өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Мөн энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ гэдгийг мэдээлэв.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

​Холливүүдийн жүжигчин Дэнни Мастерсон гурван эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ

Холливүүдийн жүжигчин Дэнни Мастерсоныг өчигдөр хүчингийн хэргээр баривчилжээ.

70-аад оны шоу хит цувралаар хамгийн сайн танигдсан Холливүүдийн нэрт жүжигчин Дэнни Мастерсон 2001-2003 оны хооронд 20 настай гурван эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байна. Өнгөрсөн жил дөрвөн эмэгтэй Дэнни Мастерсон болон Сайентологийн сүмийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байж. Нэхэмжлэлд тэднийг хүчирхийлсэн, хулгайлж, дарамталж, айлган сүрдүүлж байсан гэж мэдэгджээ. 44 настай Мастерсон энэ хэргийг няцааж байгаа бөгөөд хэрэв буруутай бол тэрээр 45 жилийн хорих ял авч магадгүй юм. Прокурорууд нотлох баримт хангалтгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэх үндэслэлээр бусад хоёр хэрэгт буруутгаагүй байна. Дэнни Мастерсоны өмгөөлөгч Том Мезерау түүний үйлчлүүлэгч “гэм буруугүй” хэмээн мэдэгджээ.

Х.ЕСҮ