Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

3-2.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, мэргэжилтэн, ахмад О.Мөнхбаяр нар Төрийн ордны гамшгаас хамгаалах болон гал түймрийн байцаагч нартай хамтран явуулсан юм.

“Их тэнгэр” цогцолбор харшууд, “Ерөнхийлөгчийн өргөө”, Засгийн газрын II /А-Е корпус/, III, IV, V, VI, IX, XI, XII, XIII, XIV байруудад байрлах БХБЯ, МХЕГ, БОАЖЯ, УУХҮЯ, СЕХ, ШӨХТГ, Сангийн яам, НХЯ, ЗТЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЭХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний Дата төв зэрэг байгууллагуудын барилга байгууламжийг шалгалтад хамруулж, 78 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Шалгалтын явцад газар дээр нь 11 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Засгийн газрын байр хариуцсан холбогдох албан тушаалтан, яамдуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн танилцуулгыг хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт дутуу, төлөвлөгөөний тодотгол бүрэн хийгдээгүй, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй, объектын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийн тоног төхөөрөмж, систем төлөвлөөгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй.

Мөн галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж барилга байгууламж, объектын хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл хийх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөөгүй, авралтын зам гарцыг хаасан, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, суурилуулсан боловч ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийж ажиллаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

1-1-93-6vjw378cgbwnhgpnslx3kzuii9om7qaf0cehgdglutc.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор долоон маршрутаар завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар НОБГ, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 6233 иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргасан.

Түүнчлэн нийслэлийн Аврах анги 105-ийн алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Адам Евагийн Хөшөөний баруун талд Загас үржүүлгийн орчимд хоёр иргэн живж байсныг шуурхай ажиллан амь насыг авран хамгаалсан.

Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол, усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж, автомашинаар гол гатлахгүй байх, аюулгүйн гарц, самбар,тэмдэг тэмдэглэгээтэй газарт усанд орохгүй байж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ийн даалгавар гүйцэтгэх хугацаа, хуваарь

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Зарим үйлчилгээний газрыг нээх талаар албаныхан ажиллаж байна

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тогтоосон зарим хязгаарлалтыг сулруулна

УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтыг сулруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж эхэлжээ. Тухайлбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд 22 цаг хүртэл ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг 24 цаг буюу 00.00 цаг хүртэл ажиллуулах, зарим үйлчилгээний газрыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж. Тухайлбал, Номын сан, музей, кинотеатрын үйл ажиллагааг нээх тухай яригдаж байгаа аж. Түүнчлэн УОК-оос хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд төрийн байгууллагуудын шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг мэргэжлийн байгууллагуудад өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаад харилцааны сайд цар тахлын эсрэг цахим хуралд оролцлоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Засгийн газраас санаачлан 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хуралд оролцож, үг хэлэв.

Тус хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч нар болон 26 улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцлоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулж байгаа хэдий ч улс орнууд найрамдал, эв санааны нэгдэлтэйгээр хариу арга хэмжээ авч, бие биендээ харилцан дэмжлэг үзүүлж буй тул цар тахлын эсрэг хийж буй тэмцэлд ялна гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрээр цар тахлын халдварыг зогсоож, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь эдүгээ улс орнуудын эн тэргүүний зорилт болж буйг дурдаж, цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага дор бүс нутгуудад байгуулах санаачилгыг Монгол Улс дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэв. Мөн тэрээр цар тахлын нөхцөл байдалд улс орнууд гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг явуулахад эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх шаардлага бий болж буйг онцолж, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахын тулд хорио цээрийн шинэ тогтолцоо бий болгох, “хөдөлгөөнт карантин” зэрэг шинэ ойлголтыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Д.Цогтбаатар сайд түүнчлэн Монгол, Хятадын хооронд эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд хоёр улсын худалдаа аажмаар нэмэгдэж буй бөгөөд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэх боломж урьдын адил байгааг тэмдэглэв.

“Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хурлын дүнгээр “Хамтарсан мэдэгдэл” гаргав. Хуралд оролцогч орнууд “Эрүүл мэндийн Торгоны зам” байгуулах, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтын ажиллагааны уялдаа, зохицуулалтыг сайжруулахаа “Хамтарсан мэдэгдэл”-д илэрхийлэв. “Хамтарсан мэдэгдэл”-д манай талаас дэвшүүлсэн цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгж байгуулах саналыг дэмжиж буйг тусгав.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Таван оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нэмж гурван тохиолдол илэрлээ

Д.Нямхүү: Халдвар авсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий даяар
Коронавирусийн халдварыг 8.5 сая хүн авч, 455 мянган хүн нас барж, 4 сая 508
мянган хүн эдгэрээд байна.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Зургаадугаар сарын 18-ны өдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийхэд, 336 хүнй шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрсэн. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 настай нэг иргэн байна. Тэднийг өнөө өглөө ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэллээ. Өчигдөр үүргийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг цуглуулж, шинжилгээнд хамрууллаа. Эхний шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна.Одоо 72 хүн эмчилгээнд байгаагийн 67 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн таван хүн бүгд оюутан. Оюутнууд эмчийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Эмч нарт сэтгэлийн их сайхан хүнч өгч байна.Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 204 тохиолдол батлагдаж, 132 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Дэлхий дахинаа 8,554,000 сая хүн коронавируст халдвараар өвчилж, 455,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 125,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.ОХУ-д сүүлийн 24 цагт 7,790 шинэ өвчлөл бүртгэгдсэн. 182 хүн нас барсан дүнтэй байна. Манай улстай хил залгаа бүсүүдэд өвчлөл тогтвортой өссөөр байгаа.Манай улсын хувьд өчигдөр 297 хүн шинээр ажиглалтад орж, 216 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар нийт 1,719 хүн ажиглалтад байна.Өчигдөр үүргийн онгоцоор ирсэн иргэдээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг Цэргийн төв эмнэлэг, бусад хүмүүсийг буудлуудад байрлууллаа” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

Япон улсад 46 тохиолдол, 4 нас баралт бүртгэгдлээ. Цаг агаар дулаарч, зуны амралт болж байгаа учир амарч зугаалж, нэг газарт олноор цугларахгүй байхыг ДЭМБ-аас анхаарууллаа. Коронавирусийн халдвар зуны дулаанд буурахгүй, үргэлжлэн халдварласаар байхыг сануулав.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

“10 000 ПРОГРАММИСТ” төслийн эхний ээлжийн суралцагчид амжилттай төгслөө

“10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 400 хүүхэд, залуучуудыг Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн.

Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа.

Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.

Categories
мэдээ нийгэм

VII сард тусгай үүргийн таван нислэг үйлдэнэ

Ирэх сард тусгай үүргийн таван нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан болж эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долоодугаар сарын эхний хагаст татан авах тусгай үүргийн нислэгийн талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Энэ дагуу:

  • 2020.07.02 Сөүл
  • 2020.07.04 Токио
  • 2020.07.07 Сөүл
  • 2020.07.09 Истанбул /транзит/
  • 2020.07.15 Сөүл /транзит/ чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов.

Мөн БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 тархаад байгаа учир 2020.06.22-ны өдрөөс 2020.07.06 хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улиасны унгарилыг шатааснаас гал гарах эрсдэлтэй

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд энэ сарын 14-16-ны өдрүүдэд дөрвөн удаагийн удаа гал түймэр гарч, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.

Үүнтэй холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Интертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, өнжмөл шар өвс, ил задгай хог хаягдалд гал гарахаас сэргийлж, тохижилт үйлчилгээний компанитай хамтран хашаан доторх харуул хамгаалалтыг чангатгах, улиас модны унгиралыг /модны хөвөн/ шатаахгүй байхад хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ. Утас: 99179899

15.00 цагт “Аз хур” номын дэлгүүрт “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын “Жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлж эмэгтэйчүүдийг чадавхжуулах” төслийн хүрээнд бүтээсэн “Зууны 100 эмэгтэй” номын нээлт болно.