Categories
мэдээ нийгэм улс-төр

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийтэлсэн. Шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 7 бүлэг 51 зүйлтэй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойхарилцааг шинээр болон өөрчлөн найруулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын зорилт нь ард түмний засаглах эрхийг хангахад орших бөгөөд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, хуулийн биелэлтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг парламент болох хууль зүйн үндэс бүрдлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргийг өөрчлөн найруулж, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасны зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгосон байна.

Түүнчлэн Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж, Улсын Их Хурлын даргыг сонгох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгож, Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэн найруулав.

Хянан шалгах түр хороог хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг арга хэрэгсэл ашиглан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, түр хорооноос гаргасан тайлан шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх зарчмыг хуульчилсан төдийгүй Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж, сонгуулийн дараах эвслийн бүлгийн зохицуулалтыг шинээр тусгажээ.

Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 37, 39 дүгээр зүйлийг боловсронгуй болгож шинэчлэн найруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтанд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээлгэж, уг үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтан Улсын Их Хуралд санаатайгаар худал мэдээлэл өгсөн нь парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр үүрэгжүүлж, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг төслийн 38 дугаар зүйлээр тодорхойлсон байна.

Мөн Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгож өөрчилсөнтэй холбогдуулан намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралдахаар өөрчилж, Улсын Их Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгож, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлаж, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхөөр зохицуулсан төдийгүй гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасажээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад нь шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсвийн дүн шинжилгээ хийж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлтээр гишүүдийг хангаж ажиллахаар үүрэгжүүлсэн байна.

Түүнчлэн эмхэтгэлийн энэ удаагийн дугаартМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ. 14 бүлэг, 125 зүйлтэй уг хуулиар дараах асуудлыг шийдвэрлэжээ.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар буюу 39 гишүүнээс дээш босготойгоор батлах болсон. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэх бөгөөд хууль эцэслэн батлах хэлэлцүүлгийг бие даасан үе шат болгосон. Түүнчлэндолоо хоног бүрийн Баасан гарагийн 10.00 цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах, шаардлагатай бол хуралдаан даргалагч хуралдааны ирцийг харгалзан бусад өдөр, цагт санал хураалтыг явуулж болох зохицуулалтыг шинээр хуульчилсан;

-Хууль тогтоомжийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал, төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах зохицуулалтыг тусгасан;

-Хуулийн төслийн зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлага, зарчмын зөрүүтэй саналын үндэслэл, шаардлагыг Байнгын хороо санал, дүгнэлтдээ тодорхой тусгадаг байх зохицуулалтыг тусгасан, түүнчлэн хуулийн төслийг хуульд заасан шаардлага хангаагүй болон төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол хууль санаачлагчид нь буцаах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан;

-Хуулийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар төслийн зүйл бүрээр нь хэлэлцдэг болсон. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх хугацааг нэмэгдүүлсэн;

-Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглавар тодорхойгүй байх нь нийгэмд хүлээлт үүсгэх, ойлгомжгүй байдлыг бүрдүүлдэг тул ээлжит чуулганы нийт хугацаагаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглаврыг гаргаж, түүнийг мөрдүүлэх зохицуулалтыг тусгасан;

-Хуралдааны дэгээр зохицуулаагүй шинэ харилцаа үүсэхэд хуралдаан тасалдаж, маргаан үүсдэг байсан бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтоох боломжтой болж, цаашид парламентын прецендентийн хэм хэмжээ үйлчлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжийг хангасан;

-Онц байдал, дайн бүхий дайны байдал, бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн;

-Хууль санаачлагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор хэлэлцүүлгийн бүх үе шатанд хууль санаачлагч, эсхүл түүнийг төлөөлөх гишүүн заавал хуралдаанд оролцох, хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулдаг зохицуулалтыг хуульчилсан;

-Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь хуралдаанд хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр танилцуулдаг байх, мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх журмыг нарийвчлан зохицуулж, хуульчилcан;

-Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлын дарааллыг өөрчлөх бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа гишүүд бичгээр өгсөн бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байхаар зохицуулсан байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмч, сувилагч нар тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сурч байна

Дүүргийн эмч, сувилагч нар тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сурч байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дүүргийн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах төлөвлөгөө”-ний дагуу дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сургахаар болсон билээ.

Энэ дагуу УГТЭ-ийн Харвалт, Зүрхний шигдээс, Сэргээн засах эмчилгээ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 110 хүнийг хуваарилан сургаж байна.

Одоогийн байдлаар, дүүргийн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэдрэл, Зүрх судас, Сэргээн засах эмчилгээний эмч болон Дотор, Мэдрэл, Эрчимт эмчилгээний сувилагч, хөдөлгөөн засалч зэрэг нийт 45 хүн УГТЭ-т ажлын байрны 14 хоногийн дагалдан сургалтанд хамрагдаж байгаа юм.

Тус сургалтаар УГТЭ-ийн Харвалт, шигдээсийн төвд үзүүлж буй орчин үеийн эмчилгээний шинэ технологийн гардан үйлдлийг дүүргийн эмч, мэргэжилтнүүд бүрэн эзэмшиж, мэдлэг ур чадвараа ахиулах боломжтой болсон.

Түүнчлэн НЭМГ-аас эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагжуулахын зэрэгцээ дүүргийн эмнэлгүүдэд тархины харвалт, шигдээсийн нэгжийг байгуулж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангуудыг гэр бүлийн амралт хэлбэрээр ажиллуулах саналыг УОК-т хүргүүлнэ

Зуны дэлгэр цагт хүүхэд багачуудын амралтаа өнгөрөөхийг хамгийн их хүсдэг газрын нэг нь зуслан байдаг. Жилд дунджаар 20,000 хүүхэд нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амардаг гэх судалгаа бий. Гэвч 2020 оны хувьд цар тахлаас үүдэн энэ сарын 30-ныг хүртэл хөл хорио тогтоосон учир зуслангууд ажиллахгүй байна. Хэрвээ хөл хорио цуцлагдвал зуслангууд ажиллаж эхлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж урсгал засвар, тохижилтын ажлаа хийгээд байгаа аж.

Мөн нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Монголын зуслангийн холбоонд зусланд амрах хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт амраах саналыг тавьжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг гэр бүлийн амралтын зориулалтаар ажиллуулахаар ярилцаж байгаа юм байна. Уг саналыг боловсруулж дуусаад УОК-т танилцуулмагц комиссоос тодорхой шийдвэр гаргах аж. Тиймээс УОК-ын шийдвэр яаж гарахаас хамааран хүүхдийн зусланг өөр хэлбэрээр ажиллуулах, эсхүл бүр ажиллуулахгүй өнжих гэсэн сонголтоор шийдэгдэх юм.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний гүүрийн дам нурууг барьжээ

Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Тавантолгойн уурхай хүртэл үргэлжлэх 414.6 километр төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж, энэ сарын 13-ны өдөр эхний 50 километр дээд бүтцийг угсарч дууссан. Харин өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны эхний гүүрийн дам нурууг барьж дуусгажээ. Уг бүтээн байгуулалтын ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК бол доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Зэвсэгт хүчний жанжин штаб”, дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН, хяналтын гүйцэтгэгч “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж буй аж.

Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​“Summer Sonic 2020” фестиваль Youtube-ээр шууд дамжуулагдана

Япон улсаас жил болгон зохион явуулдаг “Summer Sonic 2020” фестиваль энэ жил коронавирусын нөхцөл байдлаас үүдэн шууд нэвтрүүлэг явуулах боломжгүй болсон тул Youtube-ээр шууд дамжуулалт хийхээр болжээ. Уг фестиваль нь “Archive Festival” гэх нэрээр уран бүтээлчдийн өмнөх жилүүдэд үзүүлж байсан үзүүлбэрүүдийг гаргах бөгөөд зургадугаар сарын 19-28-ны өдөр хүртэл шууд дамжуулагдах юм.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо

ОБЕГ-ын даргын тушаалаар 2017 онд байгуулагдсан Үндэсний аврах бригадын “Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг” шинэ байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д. Намсрай, бие бүрэлдэхүүн болон “Наран” цэргийн хүрээний цэргийн анги, байгууллагын захирагч, эмнэлгийн албаны дарга нар оролцсон юм.

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үзлэг, гамшиг ослын өмнөх болон дараах эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, дархлаажуулалт, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Сард дунджаар 300 гаруй алба хаагчдад буюу жилд 3600 ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нээлтийн арга хэмжээний үеэр тус эмнэлгийг Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар хошууч Н.Бямбадэмбэрэлийн нэрэмжит болголоо. Хошууч Н.Бямбадэмбэрэл нь Зэвсэгт хүчний 122 дугаар анги / Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо/-д 1982-2004 он хүртэл 22 жил тасралтгүй эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэв

103982170_613106715977702_5058127945578637992_n-6vje11xmzpkkbsz5t3umpd3ce0ack8b0b2xovonvhvk-6vjsf2i72ud1w4f2kjsqky6vgp5wyzujjosjentgaps.jpg

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд энэ сарын 14-16-ны өдрүүдэд дөрвөн удаагийн удаа гал түймэр гарч, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.

Үүнтэй холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Интертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, өнжмөл шар өвс, ил задгай хог хаягдалд гал гарахаас сэргийлж, тохижилт үйлчилгээний компанитай хамтран хашаан доторх харуул хамгаалалтыг чангатгах, улиас модны унгиралыг /модны хөвөн/ шатаахгүй байхад хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-19-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Internom номын дэлгүүрийн энэ долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номууд


Энэ долоо хоногт ямар ямар номууд эрэлттэй байгаа талаар тодрууллаа.

Internom” номын дэлгүүрийн маркетенгийн менежер Э.Мөнхзагар: Internom” номын дэлгүүр нь уран зохиол, баримтат бүтээл, хүүхдийн, олон улсын гэх дөрвөн ангиллаар болон холимог байдлаар долоо хоног бүр бэстселлер зарладаг. Харин бэстселлер номуудыг өмнөх долоо хоногийн борлуулалтын дүнгээр тодруулдаг.


Энэ долоо хоногийн бэстселлер (холимог):

  • Б.Идэр-Од “IELTS600”
  • Б.Бүжинлхам “Цойлогсод”
  • Г.Мөнгөн “Хадгаламж өлсөхөөс эхэлдэг”
  • Г.Мөнгөн “Тархины блок”
  • Б.Дулам “Амьдралд бэлэн үү? Охин үр минь”
  • Э.Дөлгөөн “Хосын жор”
  • Үй Хуа “Амьдрахуй”
  • Мишель Обама “Becoming: Миний түүх
  • Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм”
  • Хэл Элрод “Өглөөний гайхамшиг” номууд багтжээ.

Энэ долоо хоногийн бэстселлеруран зохиолын номнууд:

  • Үй Хуа “Амьдрахуй”
  • Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм”
  • Todko Samson “Чамд хэн итгэх юм бэ? Вангийн нулимс
  • Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Моданна”
  • Todko Samson “Хуримын гэрч”
  • Todko Samson “Харь хэлээр яригсад”
  • Todko Samson “Дээд айл”
  • Габриель Гарсиа Маркес “Тахлын үеийн дурлал”
  • Б.Сарантуяа “Тогосын цөс”
  • Г.Маркес “Зуун жилийн ганцаардал” номууд багтжээ.

Энэ долоо хоногийн бэстселлер хүүхдийн номнууд:

  • Дейв Пилки “Нохой-Хүн”
  • Жангар “Хамдаа олцгооё! Ганц эвэрт”
  • Э.Төгөлдөр “Миний анхны 1000 англи үг”
  • Дейв Пилки “Нохой-Хүн суллагдсан нь”
  • Жангар “Анхны 100 амьтан”
  • Жангар “365 үдэш”
  • Жангар “Манжингийн үлгэр (Миний анхны ном)
  • Девид Воллиамс “Гангста эмээ”
  • Жангар “Миний анхны үлгэрийн ном”
  • Ж.К.Роулинг “Харри Поттер ба Философийн чулуу”номууд багтжээ.

Энэ долоо хоногийн бэстселлер баримтат бүтээлийн номнууд:

  • Б.Идэр-Од “IELTS600”
  • Б.Бүжинлхам “Цойлогсод”
  • Г.Мөнгөн “Хадгаламж өлсөхөөс эхэлдэг”
  • Г.Мөнгөн “Тархины блок”
  • Б.Дулам “Амьдралд бэлэн үү? Охин үр минь”
  • Э.Дөлгөөн “Хосын жор”
  • Мишель Обама “Becoming: Миний түүх”
  • Хэл Элрод “Өглөөний гайхамшиг”
  • Юваль Ной Харари “Homo Deus-Маргаашийн товч түүх”
  • Т.Гүлдаурен “Тренди бүсгүй” номууд багтжээ.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сүхбаатар, чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргалаа

Шүүхийн тамгын газар

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах мэдэгдлийг гаргажээ.


МЭДЭГДЭЛ

Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан болон авлигын хэргийн явцад гарсан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд бодит бус мэдээлэл түгээж, улс төржүүлж байгаа учраас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”-уудыг хуульчлан заасан. Хуульд зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн байхаас үл хамаарч бусдаас давуу эрх эдлэх тухай үндэслэл огт тусгагдаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн байсан, ээлжит сонгуульд нэр дэвшсэн, гишүүн болсон аль ч тохиолдол нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөрчлөх үндэслэл болохгүй, энэхүү ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлогдож, уг ажиллагааны журмыг өөр хуулиар тогтоож болохгүйг хатуу хуульчилсан тул төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэх нэр бүхий шүүгдэгч нар Монгол Улсын бусад иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрх, үүрэгтэй байх ёстой.

Улсын Их Хурлын тухай хуулийн “гишүүний бүрэн эрхийн баталгаа”, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбоотой зохицуулалтад шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах, таслан зогсоох нэг ч заалт тусгагдаагүй байгаа нь шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн Хуулийн зарчимд нийцэж байгаа болно. Иймээс төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг сонгон авч хэрэглэх, өөрчлөн тогтоох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан болно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих”,”орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.” гэж тодорхойлжээ.

Уг баталгаа нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа эхлүүлэхийг хориглож, ийнхүү эхлүүлэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах асуудалд хамааралтай байна. Харин нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид “урьд эхэлсэн ажиллагаа”-ндаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй.

Мөн халдашгүй дархан байх статусыг УИХ-ын гишүүнд хувь хүнийх нь хувьд бусдаас давуу эрх эдлүүлэхэд бус, парламентын гишүүнийх нь хувьд албаны эрх, үүргээ саадгүй хэрэгжүүлэх зорилгоор баталгаажуулж, ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй нь иргэд хуулийн өмнө эрх тэгш байх ардчилалын зарчимд суурилсан байдагт оршдог.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэрэг нь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг удирдлага болгосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг юм.

Шүүх, шүүгчийн үндсэн чиг үүрэг нь шударгаар зөв эсхүл бурууг тогтоох ажиллагааг шуурхай бөгөөд шударга явуулахад чиглэсэн байдаг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд “Барьцааг мөнгөн хэлбэрээр авах, барьцааг өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргах, барьцааны хэмжээг холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтоох”-оор хуульчилсан. Зарим шүүгдэгчид нь удаа дараа гэм бурууг нь дэнслэн шүүх шүүхийн хууль ёсны үйл ажиллагааг тасалдуулж, хүндэтгэлгүй хандаж, таслан сэргийлэх арга хэмжээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн шат дараалан хүндрүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авсны эцэст цагдан хоригдсон болно. Барьцааны мөнгөний хэмжээ нь төрийн өндөр албан тушаалтны холбогдсон гэмт хэргийн шинж чанар, аюулынх нь хэр хэмжээтэй хамааралтай юм.

“Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг Монгол Улс Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа тусган бэхжүүлж, хэм хэмжээ тогтоосныг шүүгч бүр чанд мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд хэн ч хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг хуулиар хатуу хориглосон.

Гэтэл зарим улс төрийн хүчин, байгууллага, улс төрчид, хувь хүний зүгээс нэр бүхий шүүгдэгч нарыг бусдаас онцгой бүрэн эрхтэй мэтээр мэдэгдэл, шаардлага гаргаж, шүүгчийг хариуцлагад татахыг уриалж байгаа нь шүүх, шүүгчид нөлөөлөх хууль бус оролдлого юм. Иймд шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, олон нийтэд илт буруу ойлголт төрүүлэх, оролдлого гаргаж байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна.

Хэрэв шүүгчийн итгэл үнэмшил, шийдвэрт нөлөөлөх, нөлөөлсөн аливаа оролдлого гарсан тохиолдолд хэн байхаас үл хамааран хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүгээр мэдэгдье.

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

2020.06.19