Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад бага оврын онгоц нисэж эхэллээ

Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу “Геосан” ХХК-ийн “Цесна Гранд Краван 208В” бага оврын онгоц нисгэж эхэллээ. “Цесна Гранд Краван 208В” онгоц нь 12 хүний суудалтай, 8,340 метр өндөрт, 341 километр цагийн хурдтай, 1,700 километр алслалтай нисэх аж.

Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг.

Харин ийхүү бага оврын онгоц нисэж эхэлснээр алслагдмал сум суурингийн өндөр настан, нялх хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд аймгийн төв, нийслэл хот руу түргэн шуурхай зорчих боломж бүрдэж, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байна. Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулах бөгөөд эхний ээлжид Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг суманд хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шалгуулагч бүртгүүлсэн дугаараа ашиглан SMS үйлчилгээгээр өөрийн мэдээллийг авах боломжтой

No photo description available.

Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаарыг ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. / нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл /

-Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016

-Нууц код сэргээх: psw 85011016

-Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016

-Суудлын хуваарь харах: sid 85011016

-Дүн оноо харах: dun 85011016

-Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/

Шалгуулагчид дараах дүрмийн дагуу гар утаснаасаа мессэж илгээн мэдээлэл авна. Заавар:

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган зорчигч руу санаатайгаар ус цацсан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно

Жолооч явган зорчигч руу зориуд ус цацахгүй байх үүрэгтэй. Хэрэв зөрчвөл хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгуулна.

Монгол Улсын Замын_хөдөлгөөний дүрмийн 1.3.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай юм.

Цагдаагийн хэлтэст гомдол гаргах буюу 102 дугаарт мэдээлэл өгөх, эсхүл тухайн жолоочийн авто-машины улсын дугаарын зургийг авч e-police “цахим цагдаад” илгээж мэдээлэл өгөх боломжтой.

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн 1.5.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.”, мөн дүрмийн 1.6.-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу санаатайгаар явган зорчигч руу замын зорчих хэсэгт тогтсон усыг тойрч гарах, эсхүл хурд багатай аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих боломжтой байдал түүнийгээ биелүүлээгүй бол дээрх замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасны дагуу “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

Явган зорчигч таныг замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч машинаараа ус цацвал тэр даруй тухайн нутаг дэвсгэрийнх нь Цагдаагийн хэлтэст гомдол гаргах буюу 102 дугаарт мэдээлэл өгөх, эсхүл тухайн жолоочийн автомашины улсын дугаарын зургийг авч e-police “цахим цагдаад” илгээж мэдээлэл өгөх боломжтой.

Categories
гадаад мэдээ

А.Шинзо бүх нийтийн санал хураалт явуулах хүсэлтэй

Японы ерөнхий сайд Абэ Шинзогийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны есдүгээр сард дуусгавар болно. Тэрбээр үлдсэн хугацаандаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй байгаа аж. NHK суваг энэ талаар түүний хэлсэн үгийг өчигдөр уламжилжээ. Абэ Шинзо “Либерал-ардчилсан намын даргын хувьд бүрэн эрхийн хугацаа маань дуусгавар болоход жил гурван сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд багтаж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахтай холбогдуулан бүх нийтийн санал хураалт явуулахыг хүсч байна” гэв.

Улс төрийн талаар хэрэгжүүлж буй бодлогынхоо хүрээнд Абэ Шинзо Үндсэн хуулийн есдүгээр зүйл дэх заалтыг өөрчлөх хүсэлтэй байгаа аж. Түүнд дурдсанаар Япон улс цэргийн зэвсэг эзэмших, олон улсын маргаантай асуудалд хүчинг илгээх зэргээс татгалзах юм. Японы Үндсэн хуульд заасан энэхүү зүйлийг өөрчлөхөөр эрх баригч Либерал-ардчилсан нам хэдэн арван жилийн турш санал болгож байжээ. Абэ Шинзогийн үзэж байгаагаар 70 жилийн өмнө баталсан Үндсэн хууль нь орчин үеийн шаардлагыг огт хангахгүй байгаа аж. Тиймээс үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой бүх нийтийн санал асуулгыг явуулбал уг асуудлыг шийдэж чадах юм гэж тэрээр үзэж байна. Парламентын хоёр танхимын нийт гишүүдийн гуравны хоёр саналыг авч чадсан тохиолдолд бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

​Залууст зориулсан Инновацийн төвийг байгуулна

Creativity as the Heart and Soul of Innovation for the New ...

Яармаг дахь нийслэлийн төр захиргааны шинэ байрны B блокт залууст зориулсан Инновацийн төвийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулах болсон талаар хотын Захирагч мэдээллээ. Тэрбээр, “Улаанбаатар хотод инновацын экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлэх, инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг дэмжих Нийслэлийн анхны инновацийн төв “HUB Инновацийн Төв”-ийг 2018 онд нийслэлээс байгуулсан бол энэ удаа БНСУ-ын Засгийн газартай хамтран 4.5 сая ам долларын буцалтгүй тусламжаар “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХАБ-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХАМТРАН АЖИЛЛАХ” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Энэхүү төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, гарааны бизнесийг дэмжих замаар Монгол Улсад стартАпын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох, мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготойгоор 2021-2023 оны хооронд хэрэгжих юм. Инновацийн тусламжтайгаар нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг хөгжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй болгох, инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох боломж нээгдэж аж.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-22-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.

Мөн хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна. Иймд гол мөрний сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа иргэдэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Үүнд:

-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

-Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

– Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Мандалговь, Чойр, Өндөрхаан чиглэлийн замуудыг сэргээн засварлаж, хөдөлгөөнийг нээжээ

Аадар борооны улмаас эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамуудыг сэргээн засварлаж, зорчих хэсгийг чөлөөлсөн тул автотээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж эхэлжээ.

Зам тээврийн хөгжлийн сайдын А/106 тоот тушаалаар дээрх замуудыг 2020 оны зургаадугаар сарын 22-ны 00:00-15:00 цагт хаагаад байсан юм. Харин шуурхай арга хэмжээ авснаар хөдөлгөөнийг нээсэн тул жолооч, тээвэрчид та бүхэн орон нутгийн замд анхаарал, болгоомжтой зорчино уу.

Categories
мэдээ нийгэм

Үерийн гамшгийн хор уршгийг арилгахад 400 гаруй хүн ажиллаж байна

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто зам болон Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын далан өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн усанд сэтэрч, эвдэрчээ.

Иймээс гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-элгэн өртөөний замчид болон байгууллагуудын 470 орчим хүн оролцож байна. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын баг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Мөн Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үнэлгээг хийж байгаа аж.

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн байна.

Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэнээс гадна Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагууд 00.00 цаг хүртэл ажиллана

Decanter Pub & Restaurant, Nizami - Restorantz.com Baku

Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.

“Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/840 дугаартай захирамжийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга гаргалаа. Захирамжид УИХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн энэ сарын 24-ны өдөр буюу сонгуулийн санал авах өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг холбогдох албаныханд даалгажээ. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 24-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэн байна” гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдээллээ.

Энэ сарын 26-ний өдрөөс эхлэн 22 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг болгон сунгаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хяналт тавьж ажиллана. Цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдэж байгаа дуудлага оны эхнээс энэ сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянга орчим ирсэн. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн Засаг дарга өмнө нь архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон захирамж гаргасан.Тухайн үед 70 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тиймээс энэ удаагийн захирамжийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд болон иргэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг хүсэж байна” гэв.

Дээрх захирамжийн хүрээнд хяналт тавьж ажиллахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал гарч, хороо дүүрэг бүрт улсын байцаагч нар хяналт тавих аж. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч тусгай зөвшөөрлийг цуцална хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдэгдлээ. Энэ сарын 26-ний өдрөөс цагийн хуваарь нь сунгагдсан аж ахуйн нэгжүүдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа эсэхэд мөн хяналт тавьж ажиллах аж.