Categories
мэдээ нийгэм

363 сая төгрөгийн үнэ бүхий гал унтраах шуурхай албаны автомашинтай боллоо

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги гал унтраах шуурхай албаны “Газель” автомашинтай боллоо

363 сая төгрөгийн үнэтэй уг авто машиныг “Эрдэнэт” үйлдвэрээс шийдвэрлэж өгсөн бөгөөд хүлээн авах ажиллагааны үеэр алба хаагчид аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг хийсэн байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн гал унтраах автомашин нь 3.5 тн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

​Ирэх жил “Алтан бөмбөрцөг” наадам ердийнхөөс хожуу болно


Алтан бөмбөрцөг наадам нь Oscar, BAFTA ёслолын арга хэмжээнүүдийн адил зохион байгуулагдах хугацаа нь Covid-19 цар тахлын улмаас хойшлогдлоо.

Холливүүдийн гадаад хэвлэлийн холбоо, NBC телевизэд 78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг 2021 оны хоёрдугаар сарын 28-нд зохион байгуулах болсноо мэдэгджээ. Кино телевизийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг тус наадам нь нэгдүгээр сарын эхээр зохиогддог байсан.. Мөн өмнө нь зарлагдсан байсны дагуу Тина Фей, Эми Пойлер нар ёслолыг зохион байгуулах аж.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сураггүй болсон иргэн үерт осолдсон байжээ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж, үерийн аюултай байгаа учраас малчид, иргэд цаг агаарын мэдээллээ авч, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг тус сумын харьяат 18 настай малчин зургадугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
  • Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн “Нуурын бураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ 06.21-ний өдрөөс 06.22-ны шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас 6 айлын 20 тэмээ, 5 айлын 70 орчим бог мал осгож хорогдож, мөн 35 тэмээ “Завхан” голын сав газарт шаварт шигдсэн тухай мэдээллийг 06.22-ны өдрийн 19:20 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Тамир аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус сумын Шар булаг багийн Засаг дарга Б.Эрдэнэтогтохоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, 2 автомашинтай тухайн газар очиж ажилласан.
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Банзарын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60-км-т/ Тус сумын харьяат малчин Б-ын 5 ханатай гэр, “УАЗ-452” загварын автомашин, “Портер” загварын ачааны автомашин 06.21-ний өдөр үерийн усанд автсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 08:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 09:37 цагт очиж, 2 цаг ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Categories
мэдээ нийгэм

Засгийн газар хуралдана

Засгийн газар өнөөдөр /2020.06.23/ 10.00 цагт ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Хэлэлцэх асуудал

  • Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт /Ц.НЯМДОРЖ/
  • Үндэсний геологийн алба байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Д.СУМЪЯАБАЗАР/
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай /Д.СУМЪЯАБАЗАР/
  • Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Д.СУМЪЯАБАЗАР/
  • Бусад асуудал /У.ХҮРЭЛСҮХ/

Танилцуулах асуудал

  • Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг /Ө.ЭНХТҮВШИН/
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар /Д.СУМЪЯАБАЗАР/
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.40 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-аас “Монголын нууц товчоо”-ны латин галигуудыг нягтлан, өнөөг хүртэл цэгцэрч нэг мөр болоогүй байгаа хуучин үгсийг Хадан бичиг, 1000 жилийн өмнөх Диван Лугат тольтой харьцуулан сэрээж, “Алтан дэвтэр” нэрээр гаргах болсноо танилцуулна.

Categories
мэдээ цаг-үе

Старт-ап хөгжүүлэгч ангийнхан

Бид энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү эдийн засгийн анги хамт олныг урьж оролцууллаа. Энэ анги 27-уулаа буюу 21 охин, зургаан хөвгүүнтэй. Ангийнхан 2017 онд МУИС-д элсжээ. Одоо тус анги хамт олон А.Энхбат багшийн удирдлага дор суралцаж байна. Ангийн багш А.Энхбат нь Сангийн яам болон томоохон байгууллагуудад олон жил ажиллаж байсан туршлагатай аж. 2016 оноос МУИС-д үндсэн багшаар ажиллаж байгаа. Ангийн даргыг Д.Минжинсор гэдэг. Тэрээр анги хамт олноо удирдан чиглүүлж нэг баг болгоход гол үүрэг гүйцэтгэдэг.

Энэ анги хамт олныг Г.Мэргэн, О.Мөнхнасан, Н.Анударь, Ү.Батмагнай, Ц.Баянжаргал, Л.Болдбаатар, Э.Бурмаа, А.Гантүлхүүр, М.Дүүрэнжаргал, Э.Дүүрэнсайхан, Т.Ичинноров, Б.Мишээлт, Б.Мөнхсаран, Б.Нарангоо, Х.Нямгэрэл, З.Санчир, Г.Сувдаа, Б.Сэлэнгэ, Х.Тэмүүлэн, З.Хосбаяр, А.Хүслэн, О.Цалгиун, А.Чимэдсүрэн, Б.Чүлтэмсүрэн, А.Энхбаяр, П.Энхжин нар бүрдүүлж байна.

Ангийнхан өөрсдийн эзэмшиж буй мэргэжилдээ 100 хувь сэтгэл хангалуун байдаг гэнэ. Тэд төгсөөд хаана ажиллахаа эртнээс төлөвлөжээ. Сангийн яам, татварын газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, гааль, улсын аудит зэрэг газруудад ажиллах боломж бидэнд бий учраас хичээл зүтгэл их гаргадаг гэж байв. Түүнчлэн энэ ангийнхан төрийн байгууллагад ажиллаж, нийгэмд ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлж байлаа. Ангийнхан нэг баг болж аливаа тэмцээнд идэвх хичээл зүтгэлтэй, санал нэгтэй оролцдог гэдгээ тодотгосон юм.

Ангийн хөвгүүн Ү.Батмагнай хэлэхдээ “Би “NUM Start up” гэх клубийг санаачилж ангийн хэсэг нөхөдтэйгөө хамтран байгуулж байлаа. Үүний дараа олон үйл ажиллагаа хамтарч зохион байгуулж байсан. Бид нэг ангид элсэж орохоосоо өмнө бие биенийгээ мэддэг болчихсон байсан л даа. Учир нь клубээ нэгдүгээр курстээ нээж байсан юм. Тэгтэл нэг клубийн хүүхдүүд нэг анги болоод ороод ирчихсэн байсан” гэлээ.

Клубээ хэрхэн нээсэн талаар тэрээр үргэлжлүүлэн “Намайг МИУС-т элсэж орж ирэхэд оюутны хөгжлийн байгууллага нь ихэвчлэн нэг төрлийн байгууллага байсан гэж хэлж болно. Нэг бол илтгэл мэтгэлцээн, спорт урлагийн гэх мэт клубүүд л үйл ажиллагаа явуулдаг. Харин бизнесийн сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб байгаагүй. Би тэр чиглэлээр илүү сонирхолтой болохоор хичээлийнхээ хажуугаар сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Жишээ нь, бизнесээ дөнгөж эхэлж байгаа залуус яах ёстойг хамтдаа ярилцаж, хөгжиж, мэдээлэл солилцож суралцдаг оюутны байгууллага нээхийг зорьсон. Анх клуб маань миний төсөөлснөөс илүү бодит болсон л доо. Бид санал нэгтэй аливаа зүйлд хандаж, олон сонирхолтой ажил хийсэн. Хичээлээс гадуурх чөлөөт цагаараа МУИС-ийн оюутнуудад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулсан. Саяхан МУИС-ийн албан ёсны клуб болж МУИС-аас зохион байгуулж байгаа бизнесийн чиглэлийн үйл ажиллагаануудад идэвхтэй хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа” хэмээлээ.

Энэ ангийнхны дийлэнх нь өөрсдийн старт ап, гарааны бизнесүүдээ эхлүүлээд явж байгаа гэнэ.

Ангийн хөвгүүн Г.Мэргэн нь саяхан “Сэхүүс” компани байгуулж, Winner аппликэйшн гаргаж байгаа аж. Энэ апплейкшн нь чөлөөт цагийг хэрхэн өнгөрөөж байгаа талаар бичлэг оруулах, тоглоом тоглох, хоорондоо холбогдох боломжтой юм байна.

Ангийн хэсэг бүлэг хүүхдүүд хамтарч үл хөдлөхийн чиглэлийн хөрөнгө удирдлагын REIX компанийг ч үүсгэн байгуулаад амжиж. Ангийнхан жигдэрч амжаагүй олон старт-апууд байгаа талаар ч хэлж байв.

Мөн хөрөнгийн зах зээл, старт-апын чиглэлээр ангийнхаа хүүхдүүдтэй хамтран сургалт явуулдаг талаараа хэлж байв. Бид санхүүгийн оюутнууд. Тэр утгаараа бодит арилжаа хөрөнгө оруулалт хийхэд ямар ур чадвар хэрэгтэй гэдгийг судалж мэдэж сурсан. Энэ мэдээлэл мэдлэгээрээ хувьцаанаас хэрхэн ашиг олох, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох талаар хүмүүст заадаг. Мэдээж оюутнууд иймэрхүү зүйл хийгээд ирэхээр эхний ээлжинд хүмүүс үл итгэсэн байдлаар хандаж байсан. Анх бол луйвар хийх гэж байгаа хүн шиг л харж байсан хэмээн инээлдэв.

Хамт олон болоход тулгардаг эхний асуудал нэг нэгнийгээ ойлгох, баг хамт олон болж ажиллах байдаг юм билээ. Энэ тал бидэнд хүндрэл гарч л байлаа. Тэгсэн ч бид маш нийтэч хамт олон. Бид мэргэжил нэгтэйгээс гадна, хүсэл сонирхол хийж байгаа зүйл ижил болохоор өдөр шөнөгүй хамт хөгжиж сурч явна хэмээн тэд ярилаа.

Б.МЯГМАРБОЛОР

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

STREETSTYLE буюу хотын гангачууд

Өнөөдөр Streetstyle буюу Гудамжны стийл нь бие даасан урлаг төдийгүй бизнесийн том салбар болон хөгжөөд байна. Иймд энэхүү загварын түүхийг “https://www.vogue.com/fash­ion/street-style” сайтаас авч товчлон хүргэж байна.

Шинэ мянганы эхэн үед Стрит стайл гэдэг үг зөвхөн “New York Times” сонины “On The Street” нэртэй буланд л бичигддэг байжээ. Гудамжны загварын энэхүү анхдагч буланг алдарт фото зурагчин Билл Каннингем хөтөлдөг байв. Тэрээр гудамжаар хөлхөх хүмүүсийн онцгой зургийг авч нийтлэхдээ “Нью-Йоркийн анхны цастай өдөр хүмүүс ямар гутал сонгосон байна вэ” эсвэл “Марафон гүйлтэд оролцогчид ямар майк өмсөв” зэрэг сонирхолтой сэдвүүд хөндөн өөрийн ажиглалтыг хөгжилтэй, уран байдлаар бичдэг байсан нь стритстайл урлагийн эхлэл гэж тооцогддог аж.

2004 оноос “New York Magazine” сэтгүүл гудамжинд алхах эгэл иргэдийн стилийг онцлон бичдэг булан эхлүүлж, сэтгүүлч Эми Ларокка хариуцдаг болсон байна. Тэрээр долоо хоног бүр санамсаргүй байдлаар тааралдсан өвөрмөц стилтэй нэгэн хүний тухай нийтлэл бэлтгэн гаргаж, зөвхөн тэр хүмүүсийн стил гэлтгүй тэдний шоппинг хийх дуртай газрууд болон хувцсаа сонгох стайлинг хийдэг өвөрмөц аргачлалуудаас нь хуваалцдаг байсан нь уншигчдын сонирхлыг ихэд татдаг болсон гэнэ.

Харин Стритстайлийн бие даасан өөрийн блогийг эхлүүлэхээсээ өмнө Скотт Шуман гэх залуу бүхий л цаг заваа гэр бүлдээ зарцуулдаг байсан бөгөөд үүний хажуугаар гэрэл зургийг хобби болгон сонирхдог байв. Тэр үеэс л Шуман “The Sartorialist” блогоо эхлүүлэхээр шийдэж, блогтоо гудамжинд өнгөрөх танихгүй хүмүүсийн өнгөлөг зургуудыг нийтлэх болжээ. Хоёр жилийн дараа гэхэд тэрээр Style.com вебсайтад зориулан долоо хоног болгон онцгой загваруудын зургийг даран сурвалжилдаг болжээ.

Канадаас гаралтай Томми Тон гэх загварт дуртай нэгэн өөрийн Jak & Jill стритстайл блогыг үүсгэн байгууллаа. Jak & Jill блогийн хуудаснаа анх Торонто хотын сонирхолтой стилтэй иргэд нийтлэгддэг байсан бол удалгүй Томми Нью-Йорк, Милан ба Парис зэрэг томоохон нийслэлүүдийн загварын долоо хоногт хүрэлцэн ирж буй зочин бүрийн зургийг даран блогтоо оруулдаг болсон юм. Загварын салбарт чухал нөлөө үзүүлсэн өөр хоёр блог 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тодруулбал, Иван Родикын “FaceHunter” болон Фил Оугийн “Street Peeper” гэх блогууд Парис болон Нью-Йорк хотуудын стритстайлыг цаг алдалгүй сурвалжлан хүргэдэг болсон билээ.

Тэгвэл стритстайл нь нас хамаардаггүй урлаг болохыг анх зурагчин Ари Сет Коэн ойлгуулсан байдаг. Тэрээр Ad­vanced нэртэй блог үүсгэн байгуулж Нью-Йорк хотын 60-аас дээш насны загварлаг иргэдийг онцолдог болсон юм. Блог үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 2008 онд “New York Magazine” сэтгүүл тус блогийг “Ахмад настнуудад зориулагдсан The Sartorialist” хэмээн өргөмжилсөн байдаг.

“Burberry” брэнд фото зурагчин Скотт Шуманд шинэ цуглуулгынхаа сурталчилгааг даатгаж, гудамжны уур амьсгалтай зураг авалт хийхийг хүслээ. Үүний үр дүнд зурагчин брэндийн тренч цувыг өмсөн гудамжаар алхаж буй хүмүүсийн зургийг дарсан нь тухайн үедээ маш шинэлэг санаачилга болсон гэдэг. Энэ нь стритстайл урлаг загварын бизнесийн нэгэн хэсэг болсон түүхэн явдал гэгддэг.

Стритстайлд зориулагдсан булан “Vogue.com” вебсайт дээр гарч ирлээ.

“New York Times” 2012 онд стритстайл баатруудын үнэнийг илчилсэн нэгэн шуугиан тарьсан нийтлэл гаргажээ. Уг нийтлэлд үзэгчид стритстайл загвараас үнэн шударга байдлыг хүсдэг боловч сүүлийн үед стритстайл баатрууд том брэндүүдийн амьд сурталчилгааны самбар болж хувирсантай холбогдуулан үнэн худлын зааг арчигдсан болохыг дурдсан байлаа. Жилийн дараа стритстайл блогеруудыг буруутгасан бас нэгэн шуугиан дэгдээсэн нийтлэлийг Сюзи Менкес бичжээ. Тэрээр загварын долоо хоногийн зочдыг “тогоснууд” хэмээн нэрлэж, тэднийг толгой эргэм хээтэй даашинзууддаа дарагдан өндөр өсгийт дээр арай гэж тогтож байгаа харагддаг хэмээн ёжлон бичсэн юм. Менкес мөн тэднийг “Facebook-ийн ачаар олонд танигдаж, үнэгүй онгоцны тийзийн төлөө брэндүүдийн хувцсыг өмсөж хүмүүсийн толгойг эргүүлдэг” хэмээн буруутгасан байдаг. Загварын алдарт шүүмжлэгчийн эдгээр хатуу үгс салбарынханд хүчтэй нөлөөлж зарим стритстайл баатрууд нэн даруй гэмшиж буйгаа мэдэгдсэн юм. Жишээ нь “The Man Repeller” вебсайтын үүсгэн байгуулагч Леандра Медин шүүмжлэлтэй санал нэгдэн брэндүүдээс бэлэг авах ёсгүй байснаа хүлээн зөвшөөрсөн бол, Сьюзи Баббл “блогер” гэдэг уг сүүлийн үед ёс журамгүй гэсэн үгийн тодотголболж байгааг онцолсон юм. Мөн АНУ-ын эрдэмтэн, антропологич Брент Луваас гудамжны загварын хөгжлийг “Стритстайлын каннибализм” хэмээн тодорхойлсон байдаг. Түүний хэлснээр стритстайл урлаг нь загварын сэтгүүл, сонинуудаас ялгагдах юмгүй болсон ба маш богино хугацаанд өөр өөрийгөө “идэж” үгүй хийсэн аж. Тэрээр зурагчид анх зөвхөн өөрийн стиль ба дүр төрхөөрөө сонирхол татах гудамжны үл таних хүмүүсийн зургийг дардаг байсан бол одоо загварын шоуны зочдыг л онцолдог болсныг ийн тодорхойлсон байна.Тун удалгүй нэг л янзын зочдын нэгэн хэвийн зургийг дардаг зурагчдыг эсэргүүцсэн “антистритстайл зурагчид” хэмээх шинэ төрлийн уран бүтээлчид гарч ирснээр илүү сонирхолтой контентууд бий болов. Тэдгээр шинэ үеийн зурагчид дунд Парисын гудмаар “тэнүүчлэн” хажуугаар өнгөрөх үл таних хүмүүсийн зургийг дурандаа буулгадаг Дэвид Лураши, эсвэл “21 дүгээр зууны хүмүүс” нэртэй төслийг санаачилсан Ханс Эйкельбум зэрэг чадварлаг зурагчид бий. Ханс эгэл иргэдийн зургийг дардаг ч өөрийн нарийн мэдрэмжийн ачаар ягаан өнгийн майк, цэцгэн хээтэй өдөн куртка, ажилчны хүрэм, леггинс дээгүүр давхарлан өмссөн жийнсэн юбка зэрэг трендүүдийг анх үүсгэсэн байдаг. Энэ үед урьд өмнө стритстайлын гол хэв маяг байсан хэтрүүлэгтэй глэм төрхүүд моодноос гарч, оронд нь нормкор гэх шинэ стил ноёрхож эхэлсэн байдаг. Нормкорын гол санаа нь бусадтай адилхан харагдахаас эмээхгүй байж, хувцас биш харин хувь хүний зан чанараараа бусдаас ялгарахыг уриалдаг аж. Мөн энэхүү загварын нэрт төлөөлөгч Томми Тон мэргэжил нэгт зурагчдадаа хандан нэгэн уриалга гаргасан нь Ази блогеруудад бүдүүлэг ханддаг явдлыг зогсоох санаачилга байсан юм. Ази блогерууд ихэвчлэн загварын шоуны зочид дээр очин тухайн өдөр юу өмссөн байгааг нь асууж тэмдэглэж авдаг ба энэ нь зурагчдад ажлаа хийхэд нь саад болдог гэх шалтгаанаар зарим зурагчид тэдгээр блогеруудад бүдүүлэг ханддаг байсан юм. Харин Томми Ази блогеруудыг хамгаалан “Бидний ажиллаж байгаа энэ олон тэрбум долларын салбарт стритстайл баатрууд ямар брэндийн, ямар загвар өмссөн байгаа нь брэндүүдийн борлуулалтыг ихэсгэж буй чухал мэдээлэл болоод байна. Харин та бүгдийн дарсан өөгүй сайхан зургууд үүний дэргэд тийм ч чухал зүйл биш болон хувирчээ. Тэдгээр ази эмэгтэйчүүд рүү хашхиран бүдүүлэг зан авир гаргадаг зурагчдыг харахаас залхаж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийг би болон та бүгдийн зургийг нь дарах дуртай стритстайл баатрууд ч хүртэл хамгаалах болно. Бид бүгд л энэ циркийн нэг хэсэг. Тиймээс бие биедээ муухай хандах шаардлага байхгүй” гэжээ. Мөн 2017 онд 50 гаруй зурагчид нэгдэж зохиогчийн эрхийн зөрчлийн эсрэг “#NoF­reePhotos” хөдөлгөөнийг санаачиллаа. Одоо эдгээр зурагчид өөрсдийн дарсан зургуудыг нийтлэхдээ дээрх хэштагийг хавсаргадаг ба брэндүүд болон алдартай инфлюэнсерүүд тэдний зургийг зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг шаарддаг болжээ. “Компаниуд болон брэндүүд бүтээгдэхүүнийг нь сурталчилсны төлөө инфлюэнсерүүдийг цалинжуулж эсвэл шагнал, урамшуулал олгодог. Ингэхдээ тэд албан ёсоор зурагчин хөлслөн ажлаа даатгахын оронд бидний зургуудыг үнэ төлбөргүй ашигладаг. Ер нь бол энэ нь оюуны өмчийн хулгай бөгөөд зурагчид энэ байдлаас одоо залхаж байна” хэмээн “Le21eme” төслийн үүсгэн байгуулагч, зурагчин Адам Кац Синдинг “BURO”-д өгсөн ярилцлагадаа ярьсан байна. Гэтэл үүний хариуд инфлюэнсерүүд “Бидэнд стритстайл зурагчид хэрэгтэй гэхээс илүү зурагчдад бид хэрэгтэй” гэсэн мэдэгдэл хийсэн байдаг.

Шинэ арван жил рүү шилжин орохдоо хүн төрөлхтөн стритстайлаас бага зэрэг уйдсан байдалтай байгаа ч олон нийтийн сүлжээн дэх стритстайл зургуудыг үзсэн хэвээр л байна. Тэр дундаа хөлд эвтэйхэн гутал, олон халаастай ажилчны хүрэм зэрэг илүү амьдралд ойр хувцасласан баатруудыг харах сонирхол бидэнд хэвээр үлдсэн байна. Жишээ, нь загварын шоунуудад цахилгаан самокаттай хүрэлцэн ирдэг System сэтгүүлийн үүсгэн байгуулагч Элизабет фон Гуттман зэрэг орчин үеийн ухаалаг стилтэй бүсгүйчүүдээс бид хэзээ ч уйдахгүй биз ээ.

“Зурагчны хувьд хэлэхэд би цаашид нэгэн хэвийн туфль, цүнх, хувцаснуудыг ахин дахин харах ямар ч хүсэлгүй байна. Энэ бүхэн нь маш хиймэл, төлбөртэй контент мэт харагддаг. Би яг одоо загварын шоунд хүрэлцэн ирсэн зочдоос илүү ажлаа дуусгаад өөрийн хүссэн хувцсаа өмсөөд гараад явж буй моделиудыг харах дуртай. Тэд ихэвчлэн маш чөлөөтэй, энгийн хувцасладаг тул хэт хичээсэн зочдын дэргэд илүү cool харагдаж чаддаг. Үүнээс гадна хамгийн сүүлд болж өнгөрсөн хавар-зун 2020 улирлын загварын долоо хоногууд намайг ихэд баярлууллаа. Шинэ сэтгэлгээ, шинэ дүр төрхүүд гарч ирж байгаад догдолж байна” хэмээн BURO.-гийн стритстайл зурагчин Есений Арасланов ярьсан байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Хөдөө явахдаа машиндаа хэдэн чихэр аваад тавьчихаарай

Бага байхад хотоос айлчин ирэхэд аяны богцоо задлахыг л хүлээнэ. Замын гийчин ч ялгаагүй аав, ээжээс зам асуугаад гарахдаа чихэр атгаад өгнө. Тэр болгонд жигтэйхэн баярладагсан. Хүүхэд гэдэг хэзээд чихэр, амттанд дуртай байдаг хойно. Одоо ч тэр дурсамжаа мартдаггүй болохоор хөдөө явахдаа килограмаар нь чихэр аваад цүнхэлчихдэг. Таних, танихгүй нь хамаагүй хөдөөгийн айлд буухаар бол хүүхдүүдэд нь чихэр атгаад өгөхөөр нүүрэнд нь инээмсэглэл тодорч нүд нь сэргээд явчихна. Яг л миний бага нас шиг. Тэгээд ч хүний алга дээш харуулж бай. Угаас баян, ядуу байх нь хамаагүй хүүхэд гэдэг чинь цагаахан нүд нь горьдчихно гэдэг буурлын үг бий. Ялангуяа залуус минь зуны налгар цагаар зугаалж, цэнгэхээр явахдаа хэдэн чихэр аваад машиндаа тавьчихаж байгаарай. Адаглаад зам асуугаад гарахдаа холын гийчинг сониучирхан ирэх хүүхдэд хэдэн чихэр аваад өгөхөд баярлаад л гүйчихнэ. Та нарын ойр хавьд ч гэсэн цүнхэндээ үргэлж чихэртэй явдаг, хамаатны хүүхдүүдийн дуртай эгч, ах нар байдаг даа. Хүүхэд баярлуулах гэдэг чинь хамгийн сайхан бөгөөд жижиг зүйлээр сэтгэлийг нь хөдөлгөж болдог юм.

Categories
мэдээ нийгэм

Улаагчин тахиа өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 2, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Бүх жолооч нарын анхааралд!!!

Image may contain: one or more people and text

Энэ долоо хоногт орон нутгийн замын хөдөлгөөн эрс нэмэгдэнэ.

Иргэд сонгуулийн дараа хөдөө орон нутгийг зорино, орон нутагт сонгуулийн ажиллагаагаа дуусгасан иргэд хотруу зорчиж эхлэнэ. Хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, гүйцэж түрүүлэхдээ алдаа гаргах, буруу зогсох, нойрмоглох, согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэх мэт үйлдлүүд нь орон нутагт үйлдэгдсэн ослын гол шалтгаанууд болдог. Өнгөрсөн жил бүртгэгдсэн нийт ослын 82.1% нь мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдэж орон нутгийн зам дээр 319 хүний амь нас хохирсон байдаг. Харин өөрөө жолоодож байгаа бол дээр дурдсан зуршилууддаа анхаарцгаая.

Яараад яахав дээ !!!

ТЦА