Categories
мэдээ нийгэм

Үерт автсан 51 өрхөд таван ханатай гэр олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв.

Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатай гэр олгохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

​“Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг гаргажээ

“Форбес” сэтгүүл хоёр хоногийн өмнө дэлхийн чинээлэг хүмүүсийн
жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтаар “Амазон”-ыг үүсгэн
байгуулагч Жефф Безос 160.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө
тэргүүлжээ. Харин Азийн хамгийн баян бизнесмэн гэгдэх Энэтхэгийн
тэрбумтан Мукеш Амбани есдүгээрт жагсжээ. Түүний нийт хөрөнгө
64.5 тэрбум ам.доллар аж.
Ингээд “Форбес” сэтгүүлийн эхний аравт багтсан
тэрбумтны жагсаалтыг танилцуулъя:

1. “Aмазон”-ыг үүсгэн байгуулагч Джефф Безос — 160.1 тэрбум
ам.доллар

2. Майкрософтыг үүсгэн байгууллагч Б.Гейтс -108.6 тэрбум
ам.доллар

3. “Louis Vuitton Moet Hennessy”-ыг үндэслэгч Бернар Арно —
102.8 тэрбум ам.доллар

4. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг — 87.9 тэрбум
ам.доллар

5. “Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийн тэргүүн Уоррен
Баффетт — 71.4 тэрбум ам.доллар

6. Майкрософт компанийн ерөнхий захирал асан Стив Балмер
– 68.9 тэрбум ам.доллар

7. “Oracle” компанийг үндэслэгч Ларри Эллисон — 68.9 тэрбум
ам.доллар

8. “Zara” худалдааны сүлжээний эзэн Амансио Ортега — 65.6
тэрбум ам.доллар

9. “Reliance Industries” холдингийн тэргүүн Мукеш Амбани — 64.6
тэрбум ам.доллар

10. “Гүүгл” компанийг үүсгэн байгуулагч Ларри Пейдж — 64.3
тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тус тус жагсчээ.
“Форбес” сэтгүүлийн онцолсноор тус жагсаалтын эхний
25-д багтсан тэрбумтнуудын хөрөнгө энэ хугацаанд 255 тэрбум
ам.доллараар нэмэгдсэн гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

​“Монголын нууц товчоо”-ны латин галигуудыг нягтлан “Алтан дэвтэр” нэрээр гаргана

Өнөөдөр “Сэргэлэн интернэйшнл экспедишн”/СИЭ/ ТББ-ын тэргүүн С. Сэргэлэн, “СИЭ” ТББ-ыг үүсгэн байгуулагч, археологич Д.Эрдэнэбаатар, “Хүн бичиг” сургалтын гуравдугаар ангийн төгсөгч Б.Хандмаа, А.Ганзориг нар МОНЦАМЕ агентлагийн мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

“СИЭ” ТББ-аас “Монголын нууц товчоо”-ны латин галигуудыг нягтлан, өнөөг хүртэл цэгцэрч нэг мөр болоогүй байгаа хуучин үгсийг Хадан бичиг, 1000 жилийн өмнөх Диван Лугат тольтой харьцуулан сэрээж, “Алтан дэвтэр” нэрээр гаргах болсноо мэдэгдлээ. “СИЭ” ТББ энэ оны аравдугаар сарын нэгний дотор “Алтан дэвтэр” номыг бүрэн эхээр нь сэрээхээр ажиллаж байна.

“СИЭ” ТББ-ын тэргүүн С. Сэргэлэн “Монголчууд бүхний сайн мэдэх маш олон жилийн хугацаанд “Монголын нууц товчоо” хэмээх нэрэн доор заншиж, сонсож ирсэн уг нэр маань бол хожим 1941 онд ЗХУ-ын эрдэмтдийн өгсөн нэр юм. “Алтан дэвтэр”-ийг анх удаа Рашид ад дин “Судрын чуулган” номондоо дурдсан байдаг. Энэ нь Монголчуудын хааны ордонд хадгалагдан орших зөвшөөрөлтэй тусгай хүмүүсийн үздэг номыг “Алтан дэвтэр” гэдэг юм. Уг ном нь Чингис хааны дээдсийн тухай, түүний бага насны тухай, түүнээс хойш түүний өв хэрхэн хуваасан тухай дөрвөн чухал агууламж байгааг Рашид ад дин “Судрын чуулга” номонд орох дөрвөн асуудал дээр уг сэдвээр баталсан. Хожим өнөөгийн “Монголын нууц товчоо” хэмээн нэрлэсэн уг номд энэ дөрвөн агууламж байдаг. Энэ тухай нийтлэл хүргэсэн болно. “Алтан дэвтэр”-ийн тухай хэлэхэд бол Юань төрийн ордноос хураан авсан ном байгаа юм. Мин төрийг үүсгэгч анхны хуанли нь бол зарлиг гарган уг номыг хятад хэлнээ хөрвүүлэх даалгаврыг хоёр хүнд нэр цохон даалгасан байдаг. Үүний нэг хүн нь Хуо Юань Жи юм. Хуо Юань Жи бол тэр Алтан Дэвтэр дэх Монгол үг болгоныг ханз үсгээр буулгасан. Дараагийн нэг ажил нь бол дотор байсан хэсэг болгоныг базаж, ханзаар утгыг нь гаргасан. Өөрөөр хэлбэл хятад хэлтэй хүмүүс энэ дотор юу өгүүлсэн бэ гэдгийг бол товч агуулгаар нь мэдэж байгаа. Мөн түүнээс гадна “Алтан дэвтэр” номонд орох үг болгоны доор ханзаар утгыг нь гаргасан байгаа. Олон жил болсны дараа 19 дүгээр зууны эхээр Барууны судлаачид Хуо Юань Жи-гийн монгол үгийг ханз үсгээр тэмдэглэсэн хэсгийг сэрээх оролдлого олон дахин хийж байсан. Одоо бол “Алтан дэвтэр”-ийн Хуо Юань Жи-гийн хөрвүүлсэн хэсгийг латин галигт оруулан хөрвүүлэхэд асуудалгүй болсон. Гол асуудал нь гэвэл латин галигт оруулсан тэр галигийг эргээд зөвөөр нь сэргээх, өгүүлбэрзүйгээр нь зөв таслах, үгний утгыг олох энэ дээр асуудал гарсан. Үүнийг “СИЭ” ТББ чадаж байна. Бид өгүүлбэр зүйгээр нь зөв тасалж, үгнийх нь утгыг гаргаж байна” гэлээ.

“Хүн бичиг” сургалтын гуравдугаар ангийн төгсөгч А. Ганзориг “Алтан дэвтэр буюу Монголын нууц товчоог судлахад латин галиг үсгийн тайлал чухал үүрэгтэй. Бид судлан олсон галигийнхаа хэмжээнд ямар нэгэн байдлаар судалгаа хийж үзэхэд манай монгол эрдэмтэд бол Алтан дэвтрийн галигийг бусад орны эрдэмтдээс илүү сайн хийсэн байгаа нь нотлогдсон. Ингээд бид өөрийн орны болон Өвөр Монголын эрдэмтдийн хийсэн бүтээлийг судлан галигийн судалгаа хийх талаар шийдсэн. Алтан дэвтэр нийтдээ 12 бүлэг, 282 хэсэгтэй хэмээн өмнөх эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Харин бид энэ судалгааны ажлын хүрээнд галигийг судлахаас гадна энэ Алтан дэвтэрт орсон нийт өгүүлбэр, үгийн тоог нэг бүрчлэн тооллоо. Урьдчилсан байдлаар “Алтан Дэвтэр”-т нийтдээ гучин мянга орчим үг, хоёр мянга дөрвөн зуу орчим өгүүлбэртэй гэдгийг судлан тогтоолоо. Энэ судалгааны ажилдаа бид орчин үеийн компьютерийн программ хангамжуудыг ашиглаж нэлээн үр дүнтэй ажлуудыг хийсэн.Үүний ачаар бид давхардуулахгүйгээр товч тодорхой тайлбарлаж чадаж байгаа” гэв.

“Хүн бичиг” сургалтын гуравдугаар ангийн төгсөгч Б.Хандмаа “Монголын нууц товчооны хятад ханзыг латин галигт буулгасан эхийг кирилл бичгээр шинээр хөрвүүлэх энэ ажлын маань нэг гол хэсэг нь бол өгүүлбэрзүй, үгзүйн задаргаа хий ажил байгаа юм. Үгзүйн задаргаа хийснээр уг үгийнэх утгыг олно. Эх утгыг мэддэг болсноор бид үгээ зөв хэрэглэж сурна гэсэн үг. Өгүүлбэрзүйн задаргаа хийснээр уг өгүүлбэрийн гол санаа тухайн өгүүлбэрт ямар агууламж илэрхийлэх гээд байгааг тодорхойлдгоороо ач холбогдолтой байдаг. Иймээс “СИЭ” ТББ-аас өгүүлбэр зүйн судалгаа хийх, нийт ард түмэнд ойлгомжтой, цааш хөгжүүлээд явахад боломжтой тийм дэвшилтэт аргыг боловсруулан ажиллаж байна. Энэ аргыг боловсруулахдааа бид нар эцэг өвгөдийн өгүүлбэр зүйн задаргаа хийж байсан аргачлалтай танилцсан байгаа гэдгийгхэлэхийг хүсч байна. Мөн бид энэ мэт шинэ саналуудаа орчин үеийн өнцгөөс тайлбарлах гэж байгаа биш яг эх сурвалжийг эх сурвалжаар баталгаажуулж гаргаж байгаа гэдгээ онцлон хэлэхийг хүсч байна” гэлээ.

“СИЭ” ТББ-ыг үүсгэн байгуулагч, археологич Д.Эрдэнэбаатар “Түүхчдийн хувьд дийлэнхи нь биднийг нүүдэлчид гэдэг. Бид нар нүүдэлчид бишээ. Хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй энэ нутагтаа л бүхий л үеийнхээ түүх соёлыг бүтээж бий болгосон. Энэ нь археологийн болон бичгийн соёлын уг сурвалжаасбаталгаатай болж байгаа юм. Тийм учраас бид нар нүүдэлчид биш МАА соёлыг хүн төрөлхтний түүхэнд бий болгосон ийм том ард түмэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Хоёрт нь эх сурвалж бол түүхийг баталгаажуулж өгдөг гол зүйл. Тэгэхээр бидний хэл бичгийн түүхийг хүмүүс шинэ хэл бичиг гэж тайлбарлах нь их байдаг. Хэл дотор байгаа хэлний үгийн сангийн баяжилт, өөрчлөлт бол бидний үндсэн эрх, хэл, түүхийг өөрчлөх боломжгүй юм. Бидний хэл бичиг үүссэнээс хойш сүүлд хоёр гурван зуун жилийн өмнө үүсэн Алтай хэлний онол бол бидний хэл, түүний түүхийг тайлбарлах боломжгүй болж байгаа гэж ойлгож болно” гэж байлаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

​“The Voice of Mongolia”шоуны гуравдугаар улирлын бүртгэл эхэллээ

“The Voice of Mongolia” шоу нь Монгол улсад зохион байгуулагдаад хэдийнээ хоёр улирлыг өнгөрөөжээ. Уг шоуны эхний хоёр улирлын ялагчаар Ц.Энгүүн, Х.Ядам нар тодорсон билээ. Тэгвэл “The Voice of Mongolia” шоу нь дараа дараагийн ялагчаа тодруулахаар гуравдугаар улирлын бүртгэлээ авч эхэлжээ. Өөрийн дуу хоолой, авьяас чадвараа сорихыг хүсэж буй хэн бүхэнд тус шоуны бүртгэл нээлттэй болно.

Дараах линкээр орж бүртгүүлэх боломжтой.

https://form.jotform.me/81698715353467

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Содномцэрэн: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг та бүхэндээ хандан уриалж байна

Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгуулийн саналын хуудас нийтдээ дөрвөн ...

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хуралт маргааш эхэлнэ. Санал хураалтын үйл ажиллагаа 24-ний лхагва гаригийн 07:00-22:00 цагийн хооронд явагдах юм. Өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр иргэд, сонгогчдод хандан үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын иргэд, сонгогчдоо та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох гэж байна.

Санал авах ажиллагаа маргааш буюу 2020 оны зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд явагдана. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл, технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж нийтдээ 35,000 төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу автоматжуулсан системээр сонгуулиа зохион байгуулна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2 сая гаруй сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.

Саналын хуудас, бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг санал авах байруудад хүргээд байна. УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.

Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна.

УОК, ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санал авах 2,070 байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ. Иргэд, сонгогчдоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нэрийн өмнөөс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг та бүхэндээ хандан уриалж байна.

Төрийн сонгууль түвшин
Түмний оролцоо өргөн байх болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудасныхаа зургийг авч, бичлэг хийвэл 10 сая төгрөгөөр торгоно

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно.

Энэ өдөр сонгогч нь:

  • Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонгогч 10,000,000 төгрөгөөр торгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

​ Галын автомашиныг усаар хангах далд усны цэгийн хяналт шалгалтыг хийлээ

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Ус сувгийн удирдах газрын даргын хамтран баталсан “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэг / гидрант/-т хяналт шалгалт хийж судалгаа гаргах” нэгдсэн удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллагаатай болон ажиллагаагүй, засварлах шаардлагатай галын далд усны цэг /гидрант/-ийн судалгааг гаргаж хэвийн ажиллагааг хангахаар ажиллаж байна.

Ингэснээр далд усны цэгийн нэгдсэн судалгааг гарган, хаягжуулж, байнгын хэвийн ажиллагааг хангуулах, гарсан гал түймрийг унтраахад бэлтгэл, бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд гааз үнэрлэж байгаад нас баржээ

Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт өсвөр насны хүүхэд ахуйн газ үнэрлэж байгаад нас барсан хэрэг гарчээ.

Тус дүүргийн арваннэгдүгээр хорооны тоотод оршин суух эрэгтэй хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй, амьсгал хураасан байдалтай олдсон байна. Хэргийн тухай дуудлага оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иргэний зүгээс иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай эрэгтэй А нь ахуйн хэрэглээний хий үнэрлэсний улмаас нас барсан болох нь тогтоогджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэлэр бүртгэл нээн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээ 2020-06-23

Categories
мэдээ нийгэм

Судлаачид хамтарсан уулзалт зохион байгууллаа

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь гамшгийн эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хийх зорилгоор “Нью Урбанизм” ХХК, МУИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хийж байгаа судалгааны ажлын үр дүнгээ хуваалцах хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр “Нью Урбанизм” ХХК-иас “Гамшгаас хамгаалах менежмент, хот байгуулалт”, МУИС-ийн Газарзүйн тэнхимээс “Гамшиг судлалын судалгааны зайнаас тандан судлалын хэрэглээний ач холбогдол” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Цаашид хот төлөвлөлт, газар зохион байгуулалтад гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг уялдуулан тусгах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.