Categories
мэдээ нийгэм

Б.Нямтайшир гэргий хамтаар хүү Н.Номтойбаярт саналаа өглөө

Өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас өдгөө 6 нэр дэвшигч шоронд хоригдож буй билээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Номтойбаярыг улстөрийн зорилгоор, сонгуульд оролцуулахгүй байх үүднээс түүнийг санаатайгаар цагдан хорьсон билээ.

Түүнийг хууль бусааар цагдан хоригдсноос хойш түүний аав Б.Нямтайшир гэргий Д.Хулангийн хамтаар хүүгийнхээ сурталчилгааг хийж сонгогчид нь мөрийн хөтөлбөрийг нь танилцуулсан билээ.

Ямартай ч хүүгийнхээ үзэл бодол болон хийхээр төлөвлөсөн ажил болон мөрийн хөтөлбөрийг нь Хан-Уул дүүргийн иргэдэд хангалттай танилцуулж чадсан Б.Нямтайшир болон гэргий Д.Хулан нарт олон ч сонгогч талархаж буйгаа сошиалаар илэрхийлж байв.

Тэгвэл санал өгөх энэ өдөр МАК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайшир гуай гэргий болон ач, зээ нарынхаа хамтаар хүү Н.Номтойбаярынхаа төлөө саналаа өгөхөөр Хан-Уул дүүргийн 31 дүгээр хэсгийн санал авах байранд ирэх үед нь дараах зүйлийг асууж тодрууллаа.

Б.Нямтайшир: Маш хүнд нөхцөлд хүүгийнхээ сурталчилгааны ажлыг хийлээ

Та бүхэн бүгд мэдэж байгаа. Монголын Ардчилсан нийгэмд нэр дэвшигч маань өөрийн биеэр сонгуульд оролцох боломж олдсонгүй. Өмнөөс нь аав нь мөрийнх нь хөтблөрийг танилцуулах олон нийтэд уулзаж ард иргэдийн санал бодлыг сонслоо. Нийтдээ 53 удаагийн уулзалт хийж 10 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Монголд анх удаагаа ийм шударга бус хэцүүхэн өрсөлдөөн боллоо. Би анх удаа ийм сурталчилгааны ажил хийж үзлээ.

Урьд нь бол зүгээр саналаа өгчихөөд явдаг байсан. Эндээс харж байхад үгүй юм байна. Ялангуяа олон түмний санал өгөөд ялчих магадлалтай хүмүүсийн араас янз бүрийн байдлаар сэтгэл санааны дарамтанд оруулах явуулга их явдаг байна. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хүртэл татан оролцуулдаг юм байна гэдгийг нүдээрээ үзлээ шүү дээ. Ийм нэг шударга бус сонгуулийн сурталчилгаа болж өнгөрлөө. Энэ бүхэн миний сэтгэлийг түгшээсэн асуудал нь гэвэл ер нь бид ардчилалынхаа замаас ухарч ардчилалд маань аюул учирч байгаа юм биш гэсэн бодол төрсөн. Мэдээж бид гэр бүлийнхээ хүүгийнхээ хүүхдүүдийг аваад саналаа өгөхөөр ирсэн. Н.Номтойбаяр бол ард түмнийхээ дуу хоолой болж ард түмнийхээ төрийнхөө зүтгэж чадах улстөрчийн нэг гэж эцэг эх нь үздэг. Мэдээж хүүгийнхээ төлөө саналаа өгнө. Ийм тулгамдсан энэ цаг үед Монгол Улсаа хөгжүүлж чадах ард түмнийхээ амжиргааг дээшлүүлж чадах боловсролтой, сэтгэлтэй хүмүүст саналаа өгнө дөө.

Д.Хулан: Миний ард түмнийхээ төлөө ганцаараа зүтгэсэн шүү

Хүндэт сонгогч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Б.Нямтайшир маань бүгдийг нь ярьчихлаа. Гэхдээ би хэдэнхэн зүйлийг хэлье. Ард түмэнд маань төрийн барилцдаг ганцхан хоног байдаг. Дөрвөн жилд. Энэ өдрөөр бид маш зөв сонголтыг хийх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бид энэ 4-н жилд авлигачид, төрөөс төрсөн тэрбумнуудаасаа салах уу эс бөгөөс эд нараасаа салах уу гэдэг сонголт ирээд байна л даа. Ард түмэндээ чин сэтгэлээсээ уриалж зөв сонголт хийгээрэй. Миний хүү бусад хүмүүстэйгээ адил ижил гараанаас гарсангүй. Гарах нь бүү хэл тэндээ сонгууль дуустал байж байна. Хоёр хоногийн дараа шүүх хурал нь болно. Миний хүү ард түмнийхээ төлөө ганцаараа зүтгэсэн шүү. Одоо ард түмэн маань миний хүүгийн ард зогсох цаг нь болсон гэж болож байна. Та бүхэндээ баярлалаа. Маш их дэмжлэгийг Хан-Уулчуудаасаа авсан шүү. Бүгдээрэнийг нь сайн сайхан яваасай. Ирээдүйдээ итгэлтэй байгаарай. Энэ удаад зөв сонголт хийхгүй бол магадгүй дахин ингэж тэмцэх хүн олдохгүй байх шүү гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан. Иймд өнөөдөр /2020.6.24/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ жилийн сонгууль цар тахлын эрсдэлтэй үед зохион байгуулагдаж байгаа тул сонгогчид 1.5 метрийн зайтай зогсож маск зүүж, гараа ариутган сонгуульд оролцох шаардлага тавьж байгаа. Санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлж, 22.00 цагт өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан хүнийг 10 сая төгрөгөөр торгоно

УИХ-ын санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Энэ өдөр

  • Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан,
  • олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан
  • гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 249 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй, өнөөдөр 10 оюутан эдгэрч гарлаа

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны зургаадугаар сарын 23-нд нийт 249 хүнд лабораторийн шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Уг шинжилгээнд:

  • Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 16 хүн /БЗД, ЧД, ХУД, БГД-ийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс/
  • Тусгаарлах байранд ажиглалтад байгаа 8 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолооч хамрагдсан.

Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүсийн 7 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй ОХУ-д сурч байсан оюутнууд. Тав нь цэргийн сургуулийн оюутан. 19-35 насныхан. 28-41 хоног эмчлүүлээд гарч байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 215 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 168, эмчлэгдэж байгаа 47 хүн байна.

Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал:

  • 41 нь хөнгөн
  • 6 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 94 хүн эмчилгээ, ажиглалтад байна.

Өнөөдөр Сиэтлээс онгоц ирсэн. Эдгээр иргэдийг эрэмбэлэн ангилалт хийгээд ХӨСҮТ болон тугсаарлах байруудад оруулаад сорьцыг хурдан авч шинжилгээ хийх болно” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Сонгогчдын ирцийг 12:30, 17:30, 22:30 цагт тус тус мэдээлнэ

Монгол Улсын түүхэнд 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ гэсэн юм.

Улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Саналаа эрт өгөөрэй, амжихгүй байж магадгүй шүү

Улсын Их хурлын сонгууль болж байна. Ардчилсан нийгмийн иргэн таньд сонгох эрхээ эдлэн, төрд төлөөлүүлэх эрхмүүдээ сонгох боломж эл өдөр нээгдэж байна. Хамгийн гол нь энэ удаад цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалд саналаа өгөх нь байна. Санал өгөхдөө дор бичсэн үйлдлүүдийг зайлшгүй хийхийн сацуу үүссэн дарааллыг тэвчээртэй хүлээнэ. Урдуур нэг нь дайрна, шахна, тэр бүрийд учир зүйгээ олох шаардлага үүснэ. Ингэж тав, арван минут зарцуулсаар сонгогч та саналаа өгөхдөө хамгийн багадаа хагас цаг зориулна. Өнөө жил нэг сонгогчдод оногдох санал өгөх хугацаа уртассан гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос сануулж байгаа. Тиймээс алгуурлахгүйгээр саналаа эрт өгөөрэй, амжихгүй байж магадгүй шүү. “Хүмүүс саналаа өгч л байг. Би оройхондоо очоод өгчихнө дөө” гэж 22:00 цагийг хүлээн суулгүйгээр шалавхан Санал авах байраа зориорой.

Ингээд таны сонгууль өгөхдөө зайлшгүй хийх үйлдлүүдийг энд дурдъя. Сонгогч та саналаа өгөхдөө заавал амны хаалттай байх ёстой. Мартсан тохиолдолд Санал авах байрнаас нэг ширхэг амны хаалт олгох юм. Маскаас гадна иргэний үнэмлэхээ заавал авч очих шаардлагатайг санаарай. Ингээд санал авах байр руу орохдоо эхлээд халуунаа үзүүлж, гараа ариутгах ёстой.

Таны өмнө хүмүүс саналаа өгөхөөр хүлээж байвал 1.5 метрээс доошгүй зай барин зогсоно. Дотогш ормогцоо Иргэний бүртгэлийн ажилтан дээр очиж хурууны хээгээ уншуулна. Энэ үед дэлгэцэн дээр таны зураг гарах болно. Өөрийгөө мөн эсэхийг батлахын тулд амны хаалтаа түр хугацаанд аваад, эргэн зүүнэ. Улмаар Санал авах хэсгийн хорооны гишүүн бүртгэлийн хуудсыг авч, саналын хуудсыг тусгай зориулалтын хавтас, мөн нэг удаагийн бээлийний хамт таньд өгөх болно.

Гараа дахин халдвар-гүйжүүлээд бээлийгээ өмсөж, саналын хуудас, хавтас зэргээ бариад бүхээгний ард суун саналын хуудсаа бөглөнө. Бөглөж дуусмагцаа зориулалтын хавтсандаа хийгээд автомат машинд уншуулаад “Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэх хүртэл хүлээн зогсох юм. Та саналын хуудсандаа илүү тэмдэглэгээ хийсэн эсвэл дутуу бөглөсөн бол автомат машин саналын хуудсыг буцаан гаргах болно. Та дутуу бөглөж, автомат машин саналын хуудсыг тань буцаан гаргавал бүхээгтээ эргэн очиж бүрэн бөглөх ёстой. Хэрэв илүү тэмдэглэгээ хийсэн бол хэсгийн хороонд мэдэгдэж дахин нэг удаа саналын хуудас авч болно. Эцэст нь сонгогч та санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гараа халдваргүйжүүлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

“Өглөө“

Ийм нэртэй хөөрхөн контент залуус санаачилсан байна лээ. Аль нэг нам эвслийг дэмжээгүй, залуусаа сонгуульд идэвхтэй оролцуулахыг уриалсан нь сонгуулийн сурталчилгааны үеийн хамгийн сонирхолтой, хөөрхөн контент байлаа. Үзэсгэлэнтэй хөөрхөн залуус дээлээр гангарч энд тэнд алхаж яваа зургаа тавьжээ. Үзүүштэй, сэтгэл татам. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг үеийн залуусдаа уриалсан нь тэр. Хуучны цагт хамгийн шинэ, өнгөлөг дээлээ өмсөөд өглөө эртлэн босч хос мориор гангарч, сонгуулиа өгөхөөр явдаг байсан тухайгаа настнууд хуучилдаг. Юун наадам, юун цагаан сар л болдог байсан юм байх. Тэд сонгуульдаа идэвхтэй оролцдог. Одоо ч тэр хуучны ганган дээлтэй өвөө, эмээ нар л хамгийн түрүүнд саналаа өгөхөөр оччихсон байдаг. Тэдний энэ хатуу идэвх бидний залхуу хойргийг дийлээд байна, залуус аа. Хатуу диктатур ч нөлөөлдөг байсан биз. Тэдний энэ идэвх сонгуулийн дүнд шууд нөлөөлдөг. Бидний ирээдүйг тэд тодорхойлсоор ирсэн гэсэн үг шүү дээ.

Ардчилсан парламентын найм дахь удаагийн сонгууль болж байна. Залуучууд бид сонгууль бүрээр идэвхгүй оролцдогоороо дуудуулдаг. Одоо харин тэгж гэнэдэхээ больцгооё. Гоё дээлээ өмсөөд эртээ босоод санал өгөх байр луугаа жирийлгэе. Эмээ, өвөөгөөс хурдаараа хоцорвол онигоо шүү дээ. Өөрийнхөө ирээдүйн төлөө сонголтоо хийж, “саналаа өглөө” гэсээр бардам алхаад гараад ирээрэй. За залуус аа хурдлаарай, би ч бас эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхээр саналаа “өглөө” шүү.


Categories
мэдээ нийгэм

АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 10:45 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 255 иргэн эх орондоо ирлээ.

Үүнд хөгжлийн бэрхшээлтэй 4, оюутан 17, өндөр настан 15, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 103, жирэмсэн 3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Ташрамд дурдахад, тус онгоцоор Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивласан буй 1 сая ам.долларын үнэ бүхий тусламжийн барааг Сиэтл хотноо хүргэсэн билээ. Энэ нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ руу үйлдсэн шуу нислэг болсноороо онцлогтой.

Categories
мэдээ нийгэм

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоц 10:49 цагийн орчимд газардах тооцоололтой байна

АНУ-д гацсан монгол иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:49 цагийн орчимд Улаанбаатар газардах тооцоололтой байна.

OM7802 аяллын дугаартай уг агаарын хөлгөөр

  • Өндөр настан – 72
  • Жирэмсэн – 3
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 44
  • Өвчтэй – 16
  • Оюутан – 65
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 54 иргэн эх орондоо ирж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Мөн АНУ-аас үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэн авчирч байгаа юм.

http://nisleg.airport.gov.mn/zaal.html?code=z1

Categories
мэдээ цаг-үе

Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулсан тухай тэмдэглэл


Дээд талынх нь XX зууны сүүл үеийн Өвөр МонголынШилийн гол аймгийн Долоннуур шянийн “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын оршин суугчдын зураг. (Архивын зураг). Доод талынх нь Өвөр МонголынШилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Нарт сумын Гогостой гацааны ойролцоох “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын цөлжилтөөс ангижирсан хэсгийн зураг.

(2020 оны 6 дугаар сарын 6-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань).

Нэгэн цагт хэдэн мянган километр газрыг хамран их элс манхан нүүдэллэдэг байлаа.

Эргэн тойрноо ажиглан харахад тэр уудам элсэн манхан дунд хэдхэн ширхэг мод, өвс л үзэгдэг байв.

Товчхондоо, энд зүгээр л элснээс өөр юу ч байгаагүй гэхэд болно.

Бээжин болон Тяньжинь хотыг хамарсан Хятадын хойд нутаг одоогоос 20 жилийн өмнө байнгаэлсэн шуурганд дарагддаг байсан юм.

Энэ их элсийг монголоор “Хулан шарга даага”-ны элсэн сав газар гэж нэрийддэг бөгөөд Бээжингээс ердөө 180 км зайтай. Энэ нь Бээжин-Тяньжинийн бүс нутагт “хамгийн ойрхон элсэнсав газар” гэгддэг.

Экологийн доройтолтой тэм­цэхийн тулд БНХАУ 20 жилийн турш байгаль орчныг хамгаалах томоохон цуврал төслүүдийг хэрэгжүүлсэн.

Тухайн бүс нутгийн нөхцөл байдлаас хамаараад бэлчээр хашаалах, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх болон сэлгэн малжих зэрэг хамгаалалтын олон аргыг хэрэг­жүүлсний дүнд “хулан шарга даага”-ыг аажмаар “номхотгож”, элсээр бүрхэгдсэн хөндийн ойролцоогоор 41 хувийг ногоо­руулж чаджээ.

Өмнө нь “элсэндундаас ногоо олж харах” гэж зүддэг байсанболодоо “ногоон дундаас элс бараг харагдахаа больсон” бөгөөд Хятадын хойд нутгийн экологийн аюулгүй байдал улам бат бөх болсоор байна.


2020 оны 6 дугаар сарын 7-нд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянийн тариачин Зя Зяньфэн (баруун гар талынх нь) өөрийн эзэмшлийн хайлаар нарсны суулгац үрслүүрийн талбайдаа ургацаа шалгаж буй нь. (Синьхуа/Пэн Юань)

БЭЛЧЭЭРИЙГ ХАШААЛЖ, БЭЛЧЭЭРТ ХОРИГ ТАВЬСНААР БАЙГАЛЬ ЭКОЛОГИ СЭРГЭСЭН НЬ

Зуны эхээр сэтгүүлч бид “Хулан шарга даага”-ны элсэнсав газрын гүнд очсон юм.Тэнд ургасан сийрэгхэн хэдэн уд мод болон бусад мод нь яг л нуурын мандалд туссан дүрсийг тосон будгаар буулгасан юм шиг харагдаж байлаа.

“Урьд өмнө нь хашаа, ам­баарын ихэнх хэсэг нь элсэнд дарагдаж, бэлчээр ноцтойдорой­­тож, мал тэжээхийн аргагүй байдаг байсан. Харин одоо өвс ургамлын гарц нэмэгдэж, элсээр шуурах нь багассан” гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Нарт сумын Гогостой гацааны малчин Хасбаатар ярив.

“Хулан шарга даага” бол Хятад улсын таван томоохон элсэрхэг газрын нэг. Тус газар нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн есөн хошуу, шянь, хот болонУлаан хадхотын Хишигтэн хошууны нутаг дэвсгэрийн 3.8 сая гаруй га талбайг хамардаг юм.

2000 оноос өмнө цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлс зэргээс шалгаалан “Хулан шарга даага”-ны экологи эрс доройтож, элс болон шороон шуурга зэрэг байгалийн гамшгууд Хятадын хойд нутагт удаа дараалан нүүрлэж байсан юм. Тухайлбал, 2000 оны хавар Бээжин болон Тяньжинийг 10 гаруйудаа элсэн шуурга дайрсан билээ.

Өдрөөс өдөрт гүнзгийрсээр байсан экологийн доройтолтой тэмцэхийн тулд Хятад улс “Хулан шарга даага”-ны элсэн сав газарт Бээжин-Тяньжинийн элсэн шуурганы эх үүсвэрийг хянах төсөл, элсний эх үүсвэрийн менежмент, зүлэгжүүлэлт болон тариалангийн талбайг ойжуулах зэрэг экологи хамгаалалтын томоохонцуврал төслүүдийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

“Хулан шарга даага” нь Бээжин-Тяньжинийн элсэн шуурганы эх үүсвэрийг хянах төслийг хэрэгжүүлэх үндэс суурь нь болсон юм.

Эдгээр томоохон төслийн хэрэгжилтэд үндэслэн Өвөр Мон­гол нь байгаль орчноо хайрлан хамгаалах, хууль тогтоомжид нийцүүлэхийг “шидэт зэвсэг” болгож, экологийг шинжлэх ухааны аргаар хамгаалж, сэр­гээсээр байна.

“Бид малын бэлчээрийг ха­шаалах, малжихыг хориглос­ноор байгаль экологийг нөхөн сэргээж чадсан” гэж Шилийн гол аймгийн орлогч дарга Хоу Жиминь хэлэв.

Бэлчээрийн хориг тавих гэдэг нь тухайн нутагт дор хаяж нэг жил мал бэлчээхийг хориглох замаар байгаль экологийг нөхөн сэргээх арга юм. Мал оруулахгүйн тулд тухайн газрыг тойруулан хашаа татдаг.

20 жилийнөмнөөс бэл­чээрийн хоригийг хэрэгжүүлж эхэлснээр урьд нь байнга л салхитай, элсэн шуургатай байдаг байсан “Хулан шарга даага”-ны элсэн сав газар өдгөө “ногоон бүрхүүл”-тэйбайх болжээ.

Бидний хэдэн сэтгүүлчэнэ элсэн сав газрын баруун захад орших Сөнөд зүүн хошуунаас эхлэн Авга хошуу, Шилийн хот, Шулуун хөх хошуу, Долоннуур шянь болон Хишигтэн хошуугаар дамжин зүүн тийш хөндлөн гулд явсан юм. Ингэхэд элсэн сав газрын ихэнх хэсгийг тойруулан хашаа татсан байсан бөгөөд торон хашаан дотор мод, өвс ургамал “жаргалтайгаар” ургаж байлаа.

“Хулан шарга даага”-ны өмнөд хэсэгт орших Шулуун хөх хошуу хашаа татах, бэлчээрийн хориг тавих зэрэг экологийн менежментийн аргуудыг хэрэг­жүүлснээр өвс ногоо, зэрлэг цэцэгс ургаж, элсний нуранги үүсэх нь жилээс жилд багассаар байна.

Сүүлийн20жилийнхуга­­цаанд Шулуун хөх хошуу нь бэлчээрийг хашаалах, бэл­чээрийн хориг тавих зэргээр цөлжилттэй тэмцэх цогц менежментийг бараг 333 мянга гаруй га газарт буюу тус хошууны нутаг дэвсгэр дэх цөлжсөн газрын 40 орчим хувьд нь хэрэгжүүлжээ.

“Урьд нь бэлчээр ихээхэн цөлжиж, мал идэх өвсгүй байдаг байсан учир бид жил бүр л их хэмжээний малын тэжээл худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг байсан” гэж Сөнөд баруун хошууныЭрээннуур сумын Түмэн гацааны малчин Жамсуу ярьсан юм.

Тэрбээр 2010 онд 300 хонио худалдан 267 га бэлчээрийг тойруулан хашаа татжээ.

10 жилийн дараа Жамсуугийн бэлчээрийн талбайд цөлжилт үгүй болж, өвс ургамал нягт шигүү ургах болсон байна.

“Бэлчээрт ч амралт хэрэгтэй. Ихээхэн доройтсон газруудын экологийг сэргээх “ганц арга” бол хашаалах юм” гэж тэрбээр ярьсан билээ.

БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТЭНЦ­ВЭРЖҮҮЛЭХ, БЭЛЧЭЭР СЭЛГЭХ, СЭЛГЭН МАЛЖИХ БОДЛОГО

Өдгөө “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын багагүй хэсэг цөлжилтөөсангижирч, ногоорсон хэдий ч тэнд мал харагдах нь “өдрийн од шиг” ховор аж.

“Байгаль экологийг нөхөн сэргээх нь үнэхээр амаргүй ажил. Малчид бид малаа өсгөх нь байгальд тийм ч сайн хэрэг биш” гэж Шилийн хотын Булган сумын Баяннуур гацааны малчин Жу Баожун ярив.

“Хулан шарга даага”-ны элсэн сав газарт сурвалжилгаар очиход нутгийн иргэд болон албаны хүмүүс байгаль эко­логийг сэргээх бодлогуудыг дурд­сан нь бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх, сэлгэн малжих аргууд байсан юм.

Шилийн гол аймгийн Хөдөө аж ахуй ба мал аж ахуйн газрын орлогч захирал Лю Дэбао хэлэхдээ “Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх гэдэг нь малчдын бэлчээрийн талбайн хэмжээг тооцоолох замаар малын тоо толгойг тооцоолох арга юм” гэв.

Малчин Жу Баожунынх “Хулан шарга даага”-ны элсэн сав газарт 130 гаруйга бэлчээрийн газартай.

Тэдний эзэмшлийн бэл­чээрийн газар нь 2010 онд бэл­чээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх бүс нутагт багтжээ.

Тухайнүедтооцоолсноор, 2.3 га газарт 1хоньногдож байсан бөгөөд 130 гаруй га бэлчээрт 57 хонь өсгөх боломжтой байв.

Малчдын орлогод сөргөөр нөлөөлөхгүйн тулд 0.07 га бэлчээр тутамд 3.45 юанийн татаасыг төрөөс олгодог аж.

Жу Баожун өрхийн ор­логын талаарх тооцооллоо та­нил­­цуулахдаа “Нэг хонины үнийг 700 юаниар тооцвол 57 хониноос олох нийт орлого ойролцоогоор 40 мянган юань болж байна. Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэхбодлогын хүрээнд төрөөс олгож буй татаас 7000 орчим юань. Ингэснээр манай жилийн орлого 47 мянган орчим юань болж байна” гэв.

“Бэлчээрийн даацыг тэнц­вэржүүлэх бодлогын дагуу бид хонь малаа өсгөж байгаа бөгөөд төр засгаас бэлчээрийг нөхөн сэргээхэд татаас олгож байна. Ингэснээр бэлчээр сэргэж,малын тэжээл худалдан авахад зарцуулдаг зардал буурч, амьдрах орчин сайжирч байгаа юм.Иймд малчид бид төр засгаас хэрэгжүүлж буй бодлогуудыг ихээхэн дэмжиж байгаа” гэж тэрбээр ярьсан юм.

Одоогоор“Хуланшаргадаага”-ны элсэн хөндийд бэл­чээрийн даацыг тэнцвэржүүлэх бод­лого хэрэгжүүлсэн газрын хэмжээ нь 2.3 сая гаруй га байна.

Тухайн бүс нутагт бэлчээр сэлгэх, сэлгэн малжих бод­логуудыг хэрэгжүүлж байгаа аж.

Шилийнгол аймгийн Ой шугуй, тал нутагт хяналт тавих газрын даргаБуянгийн хэлснээр, бэлчээр сэлгэх гэдэг нь жилийн тодорхой хугацаанд тухайн бэлчээрийг ашиглахыг хориглох арга хэмжээ бол сэлгэн малжих гэдэг нь өөрийн эзэмшлийн бэлчээрийн талбайгаа тодорхой хэдэн хэсэгтхуваагаад, тэдгээртээулирлын чанартайгаар малаа ээлжлэн бэлчээхийг хэлдэг байна.

“Хулан шарга даага”-ны элсэн сав газрын бэлчээрийн даац тэнцвэржүүлэх бодлого хэрэгжиж буй бүсэд жил бүрийн 4-5 дугаар сард мал бэлчээхийг хориглодог.

Тухайн орон нутгийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй хаврын улиралд мал бэлчээхийг хориглох,бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогыг дагаж мөрдөж буй тариаланчид болон малчдад хоригт хамрагдсан 0.07 га талбай тутамд нь 0.75 юанийн татаас олгодог гэнэ.

Албаны хүмүүсийн хэлснээр, Шилийн гол аймагт хаврын улиралд мал бэлчээхийг хориг­лосон газрын өвс ургамлын гарц нь энэ онд өнгөрсөн оныхоос 0.5 хувиар илүү, өвс ургамлын өндөр нь 1.4 см-ээр өндөр байна.

Авга хошууны Билгүүдэй балгасны Сайхантүмэн гацааны малчинМашбатынх 1300 гаруй га бэлчээрийн газартай бөгөөд 70 гаруй үхэр, 300 гаруй хоньтой.

Машбатынх өнгөрсөн өвөл 140 тонн тэжээл худалдан авч, мал төллөлтөөс нэг сарын өмнө үхэр, хонио саравчинд тэжээн хаврын бэлчээрийн хоригийг дагаж мөрджээ. Мөн тэднийх сэлгэнмалжих аргыг хэрэгжүүлсэн байна.

Машбат бэлчээрийн газраа дөрвөн хэсэгт хувааж, хоёрт нь зундаа, нөгөө хоёр бэлчээртээ намар болон өвөл малаа сэлгэж бэлчээдэг ажээ.

“Энэ аргаар мал тэжээх их зүгээр. Бэлчээр ч амарч, нөхөн сэргэдэг” гэж малчин Машбат ярьсан юм.

Дээд талынх нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянийн нутаг дэвсгэрт хамаарах “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын XX зууны сүүл үеийн байдал. (Архивын зураг). Доод талынх нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянь дахь 66 мянга гаруй га хайлаар нарсан ой . (2020 оны 6 дугаар сарын 7-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань)

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦСЭНЭЭР ЯДУУРЛААС АНГИЖИРСАН НЬ

Хайлаар нарс, гүйлс, улиас зэргээс бүрдсэн өтгөн ой шугуй бүхий энэ газарт урьд нь битүү элс, цөлжилт нүүрлэсэн байсан гэх ямар ч ул мөр алга. Сүндэрлэн харагдах үзэмж төгс модод нь “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын өмнөд хэсэгт орших Долоннуур шянийг улам үзэсгэлэнтэй харагдуулна.

Долоннуур шянийн тариа­ланч Зя Зяньфэн 330 гаруй га хоосон толгодод хайлаар нарс тарьж эхэлсэн бөгөөд өдгөө нэг сая мод тариад байгаа аж.

“Өмнө нь би өөрийн эзэмшлийн ууландаа хонь өсгөж үржүүлдэг байсан. 2000 оноос өмнө экологийн доройтол улам гүнзгийрч, өдөр бүр л элс шороон шуурга болдог байсан” гэж Зя Зяньфэн ярив.

Тэрбээр цааш нь ярихдаа “Тийм хүнд хэцүү нөхцөлд хэдэн хониороо амьжиргаагаа залгуулах амаргүй байсан учир манайх хонио худалдаад, мод тарьж эхэлсэн” гэлээ. Өдгөө тэднийхойжуулалтаармэргэшсэн өрх болж, суулгац үрслүүрээ худалдаж борлуулснаар жилдээ хэдэн сая юанийн орлого олдог болжээ.

“Хулан шарга даага”-ны элсэн сав газар нь 200 мянга гаруйоршин суугч бүхий 11 хошуу, шянь болон хотын нутаг дэвсгэрийг хамардаг билээ. Тэдгээрийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд энэ сав газарт 2.4 сая орчим мал байна.

Үйлдвэрлэл,амьдрал болоод экологи хамгаалал хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх нь цөлжилттэй тэмцэх явцад тулгардаг хамгийн хэцүү асуудал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нут­гийн түвшинд экологид ээлтэй бүтээн байгуулалт өрнүүлж, эко-аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу экологи хамгаалал болон аж үйлдвэрийн хөгжлийг уял­дуулах, цөлжилттэй тэмцэх болон ядуурлыг бууруулах чиг­лэлээр ихээхэн хүчин чар­майлт гаргажээ. Түүнчлэн элстэй, цөлжсөн газруудад аж үйлдвэрлэлийг оновчтойгоор хөгжүүлэх, үйлдвэрлэл болон үйл ажиллагааны горимыг зохистойгоор тохируулах хүчин чармайлтыг эрчимжүүлснээр үйлдвэрлэл, ард иргэдийн аж амьдрал болоод байгаль экологийнчиглэлээрх бүтээн байгуулалт аль аль талдаа харил­цан ашигтайгаар шийд­вэрлэгджээ.

Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянь дахь хайлаар нарсан ой.

(2020 оны 6 дугаар сарын 7-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань)

Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Сангийн далай балгаснымалчин Авирмид “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын төв хэсгээр нутагладаг.

Бэлчээрийн даац хэтэрсний улмаас түүний эзэмшлийн 64 га бэлчээр ихээхэн цөлжиж байжээ. Бэлчээр нь элсэнд дарагдаж, цөлжих болсноор Авирмид 1996 онд 400 гаруй хонио худалдан борлуулж, оронд нь 10 гаруй үхэр худалдан авч, үхрээ саравчинд тэжээхийн хажуугаар бэлчээрээ сэргээхээр ажиллаж эхэлжээ.

Өдгөө тэднийх сайжруулсан Симментальүүлдрийн36 үхэр­тэй бөгөөд төлийг нь худалдан бор­луулснаар жилдээ 300 мянга орчим юанийн орлого олдог аж. Ингэснээр 100 орчим га бэлчээрээ цөлжилтөөс ангиж­руулж, сэргээжээ.

Байгаль экологийг нөхөн сэр­гээх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, цөлжилт болон ядууралтай тэмцэх хүчин чармайлтуудыг нягт уялдуулж, нэгтгэсний дүнд “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын 25 мянган ядуу тариачин болон малчин ядуурлаас ангижирч, чинээлэг амьдрах болсон байна.

20 жилийн хүчин чармайлтын үр дүнд “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын экологи эрс сайжирч, ойн аж ахуй, өвсний аж үйлдвэр, үхрийн аж ахуй болон аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, тариаланчид болон малчдын үйлдвэрлэл болоод аж амьдрал баталгаатай болж, байгаль экологийг сэргээх ажил ихээхэн амжилтад хүрчээ.

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс үзэхэд, “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын ойн бүрхүүлийн хэмжээ 2004 онд 13.05 хувьтай байсан бол 2017 он гэхэд 23.35 хувь болж нэмэгджээ. Мөн 2018 онд тус элсэн сав газрын 41 хувь нь өвс ургамлаар бүрхэгдсэн байсан нь 2001 оныхоос даруй найман нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.

(Тэмдэглэлийг бичсэн:Дин Мин, Жан Хунхэ, Юй Зя, Халина.

Тэмдэглэлийг орчуулсан: Г.Доржханд, У.Суръяа)