Categories
мэдээ нийгэм

Гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

No photo description available.

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний борооны улмаас замууд усанд автаад байна

Улаанбаатар хотод өнөөдөр 13.00 цагийн орчимд бороо орж, авто зам усанд автсанаас замын хөдөлгөөн ачаалал нэмэгдээд байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28 дугаар сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, Долоон буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал ихтэй байгааг албаныхан анхаарууллаа. Иймд жолооч нар дээрх авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас 120 орчим оюутан маргааш ирнэ

49d054_MPA_PHOTO_2017_-2058_x974-6usqw1fcq7acdfenvz0uh31lvqaiaayh5nuryyycv9c-6vdmelkaa8ltln1evhdonrl51lx8wlql5yr57a40tvk.jpg

Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.

Энэ онгоцоор мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирнэ. Улсын онцгой комиисын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна.

2020 оны 07 дугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнийг татан авна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ирц нийслэлийн хэмжээнд 23,49 хувь байна

СОНГУУЛЬ 2020: Нэр дэвшигчдийн НЭРС /урьдчилсан байдлаар/

Нийслэлийн хэмжээнд УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад 903157 иргэн бүртгэгдсэнээс 12.00 цагийн байдлаар 212138 иргэн саналаа өгч, ирц 23.49 хувьтай байна гэж СЕХ-ноос мэдээлэв. Нийслэлийн 9 тойргийн ирцийн мэдээг хүснэгтээр хүргэж байна. Ирцийн дараагийн мэдээг 18.00 цагт, 22.00 цагт танилцуулна.

Тойрог

Сонгогчийн тоо

Санал өгсөн

Ирц 12.00 цаг

(хувиар)

21.Багахангай, Багануур, Налайх

45451

10104

22.23

22.Баянзүрх

109820

26073

23.74

23.Баянзүрх

112083

24564

21.92

24.Сүхбаатар

86814

19275

22.20

25.Чингэлтэй

103416

22363

21.62

26.Баянгол

135711

35311

26.02

27.Сонгинохайрхан

84520

16920

20.02

28.Сонгинохайрхан

110914

27779

25.05

29.Хан-Уул

114446

29749

25.99

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмшиж, ашиглах журмын төсөл боловсруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн “Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол” болон нийслэлийн Засаг даргын 14 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар нэгж хороолол байхаар төлөвлөгджээ. Төлөвлөлтөнд тусгагдсанаар 2020 он гэхэд тус талбарт нийт 37,700 хүн ам байхаар тооцсон бол одоогийн байдлаар хүн амын төлөвлөлт нь 68 хувьтай хэрэгжиж байна. Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудын төлөвлөлт сургууль 81,5%, цэцэрлэг 35%, эмнэлэг 85% хувийн хэрэгжилттэй байна хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга мэдээллээ.Тэрбээр орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны тодотголыг дэлгэрэнгүй мэдээллээд, 6 зорилтын хүрээнд төлөвлөлтийг хэрэгжүүлж байна гэлээ. Мөн орон сууцны хангамжийн төлөвлөлтөөр нийт 25293 өрхийн 91055 иргэн оршин суух бөгөөд 6 бүсчлэлд хуваагдахаар төлөвлөгдөж байна хэмээлээ. Энэ хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй 11 барилга байгууламжыг шинэчлэн барилгажуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нэг хүнд ноогдох ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарахыг сануулаад холбогдох бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай гэв. Тэрбээр “ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажилла.Тооцсон төлөвлөсөн тоо баримтаа хөрсөн дээрээ буулгаж ажиллах хэрэгтэй.Өнгөрсөн хугацаанд гарсан хүндрэл бэрхшээлийг давтахгүйн тулд энэ төлөвлөгөөг гаргаж ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй” хэмээлээ. Ийнхүү уг асуудлыг дахин судалж дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм. Нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажиллалаа. Энэ хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулалтын олон талын арга хэмжээг авч, орчны стандартын зөрчлүүдийг илрүүлж арилгах арга хэмжээг авч ажиллав. Үүнээс 456 байршилд стандартын шаардлага хангаагүй хашаа байсаныг илрүүлж, 252 байршлын хашааг шинэчлүүлж аюулгүй байдлыг хангажээ. Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 байршилд хашааг албадан буулгаж ажилласан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ. Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тодотгон хэллээ.

Зориулалтын дагуу газраа ашиглаагүй байршлуудыг нийтийн эдэлбэр болгон тохижуулна

Нийслэлийн Засаг даргын энэ сарын 12-ны өдрийн 14 дугаар хуралдаанаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, орц гарц зэргээр төлөвлөж буй 20 байршлын газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тэмдэглэл гаргаж байв. Тус үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх, Баянгол, Хан-уул дүүрэгт газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй нийт 20 байршил байгаа аж.

“Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй 9, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн 11 байршил байгаа аж. Эдгээр 11 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төсөл боловсруулж мэдэгдэл хүргүүлжээ. Харин 9 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээгүй байна. Учир нь газар дээрээ стандартын дагуух хашаа хайсыг барьж эзэмшиж буй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байна хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Газрын тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу 9 иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгож, газар чөлөөлсөн байршлыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгуулах саналтай байна гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх байршлуудад нэг бүрчлэн ажиллаж хэрхэн ашиглаж болох талаарх судалгааг гаргасан байна. Нийт 60124м2 талбайг хамарч буй уг байршлуудад 3 ерөнхий боловсролын сургууль, 1 цэцэрлэг, амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх 6 талбай, орон сууцны гадна талбайн тохижилт, автозогсоол явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой 10 байршил байгааг судалгаагаар тогтоожээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангаж буй ажлыг сайшаагаад он дуустал үргэлжлүүлнэ хэмээлээ. Тэрбээр эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглах журмын төслийг боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газар, Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгож дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-24-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

СЕХ: Сонгогчдын ирцийг 12:30, 17:30, 22:30 цагт тус тус мэдээлнэ

Монгол Улсын түүхэнд 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ.

Улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхлэн, ид үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон үед болж буйгаараа онцлогтой. Өнөө жилийн сонгуульд Монгол Улсын 2 сая 624 мянган иргэн 606 нэр дэвшигчээс сонголтоо хийнэ.

Сонгуультай холбоотойгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн хэсгийн хорооны хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр/2020.06.24/ төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Завханы зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд Архангай, Өвөрхангайн нутгаар бороо, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсэж 15-20 градус, Алтайн өвөр говь, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөсөө 43-160-аар нэмэгдлээ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “COVID-19 цар тахлын халдварт дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 9 сая 330 мянга гаруй хүн өвчлөөд байна. Өнөөдрийн байдлаар 5 сая хүн эдгэрч гарсан бол 3.8 сая хүн эмчлэгдэж байгаа юм.

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 151 мянган хүн шинээр өвчилж, 5 мянга гаруй хүн нас барсан байна.

Өчигдөр АНУ-д 34 мянга, Бразилд 33 мянга, Энэтхэгт 15 мянгаар өвчлөл нэмэгдсэн. Эдгээр улс халдварын нийт тохиолдлын тоогоор эхний гуравт бичигдэж байна. Харин ОХУ-д өвчлөлөөрөө дөрөвдүгээр бичигдэж байгаа бөгөөд тус улсад өчигдөр 7,425 хүн шинээр өвчилж, 153 хүн нас барсан байна.

Манайхтай олон аймгаар хиллэдэг Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөсөө 43-160 хүнээр нэмэгдлээ.

Тувад 160 хүн шинээр өвчилж, халдварын нийт тохиолдлын тоо 3,575 боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд доголдол гарах хандлагатай байна.

Буриадад 43, Читад 71 хүн шинээр өвчилсөн.

Улсын хэмжээнд 2,136 хүн ажиглалтад байна

Манай Зоонозын өвчин судлалын төвөөс Дорноговь аймагт 176 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Зургаан хүн өчигдөр ажиглалтаас гарсан.

Улсын хэмжээнд 2,136 хүн ажиглалтад байна.

  • 0-5 настай 115,
  • Жирэмсэн 46 ,
  • Архаг хууч өвчтэй 227 хүнд 37 их эмч, 60 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Цэргийн төв эмнэлэгт 89 хүн эмчилгээ авч байна. Зургаан хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байна” гэлээ.

Түүнчлэн өчигдөр 119 тусгай дугаарт 177 дуудлага ирж, коронавирусийн талаар мэдээлэл авжээ. Мөн Япон, Франц, Казахстан улсаас эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна.