Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮН

Мэдээ.МН

Аймаг

Тойрог

Овог, нэр

Нам, эвсэл

1

Архангай аймаг

1-р тойрог

Ё.Баатарбилэг

МАН

2

1-р тойрог

Ж.Мөнхбат

МАН

3

1-р тойрог

Г.Тэмүүлэн

МАН

4

Баян-Өлгий аймаг

2-р тойрог

Х.Баделхан

МАН

5

2-р тойрог

Т.Аубакар

МАН

6

2-р тойрог

Б.Бейсен

АН

7

Баянхонгор аймаг

3-р тойрог

Г.Занданшатар

МАН

8

3-р тойрог

Д.Ганбат

АН

9

3-р тойрог

А.Адъяасүрэн

АН

10

Булган аймаг

4-р тойрог

Ц.Анандбазар

МАН

11

4-р тойрог

Ж.Бат-Эрдэнэ

МАН

12

Говь-Алтай аймаг

5-р тойрог

Б.Энх-Амгалан

МАН

13

5-р тойрог

Ш.Раднаасэд

МАН

14

Дүндговь, Говьсүмбэр аймаг

6-р тойрог

С.Батболд

МАН

15

6-р тойрог

Г.Мөнхцэцэг

МАН

16

Дорнод аймаг

7-р тойрог

Х.Болорчулуун

МАН

17

7-р тойрог

Ц.Сэргэлэн

МАН

18

Дорноговь аймаг

8-р тойрог

Б.Дэлгэрсайхан

МАН

19

8-р тойрог

Т.Энхтүвшин

МАН

20

Завхан аймаг

9-р тойрог

Ц.Цэрэнпунцаг

МАН

21

9-р тойрог

Ц.Баярсайхан

МАН

22

Өвөрхангай аймаг

10-р тойрог

С.Чинзориг

МАН

23

10-р тойрог

Д.Тогтохсүрэн

МАН

24

10-р тойрог

Г.Ганболд

МАН

25

Өмнөговь аймаг

11-р тойрог

Н..Наранбаатар

МАН

26

11-р тойрог

Д.Бат-Эрдэнэ

АН

27

Сүхбаатар аймаг

12-р тойрог

Ж.Батсуурь

АН

28

12-р тойрог

Н.Ганибал

АН

29

Сэлэнгэ аймаг

13-р тойрог

Ж.Эрдэнэбат

МАН

30

13-р тойрог

Ч.Ундрам

МАН

31

13-р тойрог

Д.Өнөрболор

МАН

32

Төв аймаг

14-р тойрог

Ж.Батжаргал

МАН

33

14-р тойрог

Ц.Туцаан

АН

34

14-р тойрог

Н.Энхболд

МАН

35

Увс аймаг

15-р тойрог

О.Цогтгэрэл

АН

36

15-р тойрог

Ч.Хүрэлбаатар

МАН

37

15-р тойрог

Б.Чойжилсүрэн

МАН

38

Ховд аймаг

16-р тойрог

Ш.Адьшаа

АН

39

16-р тойрог

Б.Пүрэвдорж

АН

40

16-р тойрог

С.Бямбацогт

МАН

41

Хөвсгөл аймаг

17-р тойрог

Ц.Даваасүрэн

МАН

42

17-р тойрог

Л.Мөнхбаатар

МАН

43

17-р тойрог

Л.Энх-Амгалан

МАН

Хэнтий аймаг

18-р тойрог

У.Хүрэлсүх

МАН

45

18-р тойрог

Л.Оюун-Эрдэнэ

МАН

46

18-р тойрог

Б.Бат-Эрдэнэ

МАН

47

Дархан Уул аймаг

19-р тойрог

Б.Жавхлан

МАН

48

19-р тойрог

Г.Дамдинням

МАН

49

19-р тойрог

Б.Баттөмөр

МАН

50

Орхон аймаг

20-р тойрог

Д.Батлут

МАН

51

20-р тойрог

Н.Алтанхуяг

Бие даагч

52

20-р тойрог

С.Ганбаатар

ТБЭ

53

Багахангай, Багануур, Налайх дүүрэг

21-р тойрог

С.Амарсайхан

МАН

54

21-р тойрог

Ц.Сандаг-Очир

МАН

55

Баянзүрх дүүрэг

22-р тойрог

Б.Энхбаяр

МАН

56

22-р тойрог

Б.Саранчимэг

МАН

57

Баянзүрх дүүрэг

23-р тойрог

Ж.Чинбүрэн

МАН

58

23-р тойрог

Х.Булгантуяа

МАН

59

23-р тойрог

Э.Бат-Амгалан

МАН

60

Сүхбаатар дүүрэг

24-р тойрог

Д.Цогтбаатар

МАН

61

24-р тойрог

Ц.Мөнх-Оргил

МАН

62

24-р тойрог

Ц.Мөнхцэцэг

МАН

63

Чингэлтэй дүүрэг

25-р тойрог

Т.Аюурсайхан

МАН

64

25-р тойрог

М.Оюунчимэг

МАН

65

25-р тойрог

Ж.Сүхбаатар

МАН

66

Баянгол дүүрэг

26-р тойрог

Х.Ганхуяг

МАН

67

26-р тойрог

Ж.Ганбаатар

МАН

68

26-р тойрог

С.Одонтуяа

АН

69

Сонгинохайрхан дүүрэг

27-р тойрог

Х.Нямбаатар

МАН

70

27-р тойрог

Б.Жаргалмаа

МАН

71

Сонгинохайрхан дүүрэг

28-р тойрог

Н.Учрал

МАН

72

28-р тойрог

Д.Сумъяабазар

МАН

73

28-р тойрог

П.Анужин

МАН

74

Хан-Уул дүүрэг

29-р тойрог

Д.Сарангэрэл

МАН

75

29-р тойрог

Г.Амартүвшин

МАН

76

29-р тойрог

Т.Доржханд

ЗХЭЭ

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: МАН одоогоор 62 суудал авч ялалт байгууллаад байна

ВИДЕО: МАН-аас нэр дэвшигчдийн нэрс батлагдлаа | iSee.mn

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “УИХ-ын 2020 оны сонгуульд МАН одоогоор 62 суудал авч ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэж, бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын мянга мянган гишүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах захиа даалгавараа өглөө. Дэлхийн нийтэд тархсан цар тахлын үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороонд талархал илэрхийлж байна. Мөн сонгуульд шударгаар өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даасан нэр дэвшигчдэдээ баярлалаа. Зарим тойргийн санал хураалтын дүн нэгтгэгдэж гараагүй байгаа тул маргааш СЕХ-ны албан мэдээллийн дараа дахин мэдээлэл өгнө гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СЕХ: Урьдчилсан байдлаар сонгуулийн 29 тойрогт ирц хүрлээ

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

21:00 цагийн ирцийн мэдээллийг дүүрэг, аймгуудаас авч дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн ирц хүрсэн.

2,070 санал авах байранд санал авах дүн гарна. Хуульд хоёр хэсэг дээр санал хураалтын дүн гарах бөгөөд 2,070 байр дээр ажиллаж буй ажиглагч нарт хэвлэж өгнө. Энэ ажиллагаа нь 10-20 минут болдог.

Нам эвсэлд нэр дэвшигчдийн дүнг хэвлэж өгсний дараа СЕХ үр дүнг танилцуулна.Тэр нэгдсэн дүн бол улсын хэмжээний сонгуулийн дүн болох юм. Өнөөдрийн байдлаар 2,070 хэсгийн 300 гаруй нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй бөгөөд цаг агаарын байдлаас болж дүн мэдээ дамжуулах ажилд саад учирч болзошгүй.

Зарим аймагт аянга буусны улмаас санал тоолох төхөөрөмж шатсан асуудал гарлаа. Үүнийг СЕХ-ны мэдээлэл технологийн инженерүүд яаралтай арга хэмжээ авсан.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгогчдийн ирц:​ ​17:00 цагийн байдлаар 52 хувьтай байна

Мэдээ.МН

Сонгогчдийн ирц 17:00 цагийн байдлаар

Тойрог Аймаг/Дүүрэг Хэсгийн Сонгогчдын Түр хасав Нийт Санал Санал 18-25 26-40 41-55 56 дээш
тоо нэрсийн төлөвөөс сонгогчийн өгсөн өгсөн
жагсаалтад бүртгэгдсэн сэргээсэн тоо сонгогчийн сонгогчийн
тоо хувь
1-р тойрог АРХАНГАЙ 105 61,194 22 61,216 36,235 59.20% 5,585 (43.4%) 11,145 (54.1%) 11,589 (71.4%) 7,916 (68.9%)
2-р тойрог БАЯН-ӨЛГИЙ 96 59,386 125 59,511 34,440 57.90% 6,617 (49.7%) 11,951 (53.2%) 9,623 (67.6%) 6,249 (66.7%)
3-р тойрог БАЯНХОНГОР 105 56,574 31 56,605 36,570 64.60% 6,592 (55.8%) 12,330 (59.2%) 10,536 (73.7%) 7,112 (73.8%)
4-р тойрог БУЛГАН 68 40,877 14 40,891 22,784 55.70% 2,640 (36.7%) 6,125 (47.3%) 7,687 (65.5%) 6,332 (70.3%)
5-р тойрог ГОВЬ-АЛТАЙ 87 37,448 20 37,468 23,587 63.00% 3,981 (49.7%) 7,292 (58.1%) 7,519 (73.2%) 4,795 (72.4%)
6-р тойрог ДУНДГОВЬ 55 40,824 23 40,847 19,814 48.50% 2,906 (36.7%) 5,684 (40.1%) 5,810 (55.7%) 5,414 (65.3%)
7-р тойрог ДОРНОД 72 52,159 49 52,208 26,025 49.80% 4,042 (41.6%) 8,226 (42.3%) 7,269 (56.4%) 6,488 (64.2%)
8-р тойрог ДОРНОГОВЬ 59 44,633 26 44,659 23,702 53.10% 3,586 (42.0%) 7,828 (45.5%) 7,009 (62.3%) 5,279 (69.2%)
9-р тойрог ЗАВХАН 111 47,388 6 47,394 30,274 63.90% 4,973 (51.1%) 8,746 (57.2%) 9,867 (74.0%) 6,688 (73.9%)
10-р тойрог ӨВӨРХАНГАЙ 106 74,367 38 74,405 42,136 56.60% 6,646 (42.8%) 12,947 (50.7%) 12,753 (65.6%) 9,790 (70.6%)
11-р тойрог ӨМНӨГОВЬ 61 44,821 61 44,882 24,143 53.80% 3,931 (44.2%) 8,490 (46.2%) 6,586 (63.2%) 5,136 (71.8%)
12-р тойрог СҮХБААТАР 64 40,731 35 40,766 26,490 65.00% 4,279 (54.9%) 8,714 (57.9%) 7,938 (75.0%) 5,559 (76.1%)
13-р тойрог СЭЛЭНГЭ 56 70,283 88 70,371 34,948 49.70% 4,756 (37.2%) 9,530 (39.5%) 11,170 (58.3%) 9,492 (66.8%)
14-р тойрог ТӨВ 96 61,738 14 61,752 33,039 53.50% 4,371 (40.7%) 9,019 (43.5%) 10,145 (61.5%) 9,504 (69.1%)
15-р тойрог УВС 92 52,121 35 52,156 32,889 63.10% 6,890 (54.5%) 10,025 (56.9%) 9,742 (73.7%) 6,232 (72.0%)
16-р тойрог ХОВД 91 54,247 95 54,342 31,626 58.20% 5,954 (47.5%) 9,789 (52.4%) 9,419 (69.0%) 6,464 (69.0%)
17-р тойрог ХӨВСГӨЛ 129 85,997 66 86,063 47,862 55.60% 6,957 (41.3%) 14,768 (49.0%) 14,818 (64.5%) 11,319 (70.5%)
18-р тойрог ХЭНТИЙ 89 49,633 12 49,645 28,691 57.80% 4,342 (45.8%) 8,556 (49.8%) 8,617 (66.5%) 7,176 (71.8%)
19-р тойрог ДАРХАН-УУЛ 39 65,074 95 65,169 32,437 49.80% 4,151 (37.7%) 9,373 (40.0%) 9,903 (56.9%) 9,010 (68.2%)
20-р тойрог ОРХОН 38 66,731 69 66,800 31,024 46.40% 3,595 (31.9%) 9,273 (37.6%) 9,515 (54.4%) 8,641 (65.1%)
21-р тойрог НАЛАЙХ 26 44,540 50 44,590 21,295 47.80% 2,902 (37.2%) 6,245 (38.2%) 6,005 (53.5%) 6,143 (66.9%)
22-р тойрог БАЯНЗҮРХ-1 47 109,820 164 109,984 55,254 50.20% 6,574 (44.9%) 21,788 (44.1%) 15,552 (55.6%) 11,340 (63.8%)
23-р тойрог БАЯНЗҮРХ-2 53 111,938 136 112,074 49,979 44.60% 6,534 (37.1%) 16,682 (37.1%) 14,184 (49.2%) 12,579 (61.4%)
24-р тойрог СҮХБААТАР 42 86,814 159 86,973 43,025 49.50% 5,001 (42.3%) 13,864 (41.2%) 11,944 (52.6%) 12,216 (65.4%)
25-р тойрог ЧИНГЭЛТЭЙ 44 96,639 139 96,778 44,454 45.90% 5,391 (37.0%) 14,113 (37.5%) 12,551 (50.0%) 12,399 (64.1%)
26-р тойрог БАЯНГОЛ 77 134,872 222 135,094 73,443 54.40% 8,419 (48.3%) 26,751 (47.3%) 20,276 (58.4%) 17,997 (68.8%)
27-р тойрог СОНГИНОХАЙРХАН-1 43 84,476 86 84,562 32,979 39.00% 4,160 (30.8%) 11,228 (31.3%) 8,967 (43.2%) 8,624 (60.4%)
28-р тойрог СОНГИНОХАЙРХАН-2 59 110,853 150 111,003 52,695 47.50% 6,599 (39.3%) 17,515 (39.0%) 14,981 (52.2%) 13,600 (66.6%)
29-р тойрог ХАН-УУЛ 60 114,446 202 114,648 62,298 54.30% 7,408 (48.9%) 23,713 (47.7%) 17,029 (59.3%) 14,148 (67.9%)

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 23-р тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд 17:00 цагт ирж, саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгч гарч ирээд ард иргэддээ хандан мэдээлэл хийж, “Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульдаа ард түмэн маань, тэр дундаа залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгааг надад мэдээлсэн. 22:00 цагт санал хураалт хаагдана. Залуустаа хандаж, Та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү гэдгийг хэлмээр байна.

Найм дахь удаагийн сонгууль гэдгийг би түрүүн дурдсан. Бид бараа бүтээгдэхүүн сонгохдоо хаана үйлдвэрлэсэн, хэзээ үйлдвэрлэв гэдгийг маш сайн хардаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ бараа сонгодгоос илүү судалж, сонголтоо хийгээрэй гэж Та бүхнээсээ хүсье” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгогчийн лавлах 1800-2800 дугаарын тусгай утас ажиллаж байна

Гаалийн лавлах утас техникийн саатлын улмаас түр ажиллахгүй

Сонгогчийн лавлах 1800-2800 дугаарын тусгай утас өнөөдөр сонгуулийн санал авах өдөр ажиллаж буйг СЕХ-ноос мэдээллээ. Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан бусад холбогдох хууль тогтоомжийг нийтэд сурталчлах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлийн мэдээллээр иргэдийг хангах зорилгоор дээрх дугаарыг ажиллуулж байна. Сонгуулийн үйл явц, сонгуулийн цаг хугацааны хуваарь, санал авах байрны лавлагаа зэргийг дээрх тусгай дугаарын утаснаас авч болох юм. Уг тусгай дугаарын утас руу бүх үүрэн телефоны дугаараас энгийн утасны тарифаар холбогдох аж. Лавлах утас 20:00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 29 тойрог, 2070 хэсгийн хороонд хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ удаагийн сонгуульд 18-24 насны 324 мянган иргэн саналаа өгнө

ҮСХ-ны мэдээллээр, Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных байна.

Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 23-ны байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтад 2.000.624 иргэн бүртгэгджээ. Үүнээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130:747 сонгогч бүртгэгдээд байна.

Сонгуульд оролцож санал өгөх нийт иргэдээс 18-24 насны 324 мянга гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна.

2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.

Ирцийн хувьд, 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-аас дээш насны иргэдийн 97 хувь идэвхтэй оролцож, саналаа өгч байв. 2016 онд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.

2020 оны энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын 42 хувь нь 18-34 насны, 18 хувь нь 55-аас дээш насны хүмүүс байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сонгогчид санал өгөх байршил

УИХ-ын сонгууль-2020: Нам, эвслүүд ба бие даагчид

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Сонгогч бүр өөрийн харьяаллын дагуу хэсгийн хороодод хуваагдсан, түүний дагуу саналаа өгнө. Нийслэлийн сонгогчид 29 тойргийн 451 хэсгийн хороонд саналаа өгөх юм. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан нийслэлийн сонгуулийн санал авах хэсэг хороодын байршилтай ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 24 дугаарын тойм

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэлсэн.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хууль нь коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд чиглэжээ. Энэ хөтөлбөрийн хүрээндкоронавируст халдварын цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээнд бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай худалдан авч, нөөцлөх,цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх. зэрэг арга хэмжээг авахаар зохицуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болох зохицуулалтыг тусган, Засгийн газрын гишүүний тангараг, түүнийг өргөх журмын талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам, Ерөнхий сайдыг огцруулах, шинээр томилох, чөлөөлөх болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслөөр нарийвчлан зохицуулахаар тусгасны зэрэгцээЕрөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төсөв болон бодлогын тодорхой” асуудлаар итгэл үзүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно. Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол тухайн асуудлыг дэмжсэнд тооцож Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй гэж тусгажээ.
Мөн дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай, Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолуудыг тус тус нийтлэв.
Засгийн газрын Журам батлах тухай тогтоолоортерроризм, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон эдгээр гэмт хэргийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэхтэй холбогдуулж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хүн, хуулийн этгээдийг террорист этгээдийн жагсаалтад оруулах, хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, жагсаалтад оруулснаас үүсэх бусад харилцаа, гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.
“Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнах асуудлыг журамласан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ