Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, нэг хүнд коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Зургаадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бол мөн нэг хүн эргэж халдвартай оношлогдоод халдвартын эмчилгээ рүү орлоо” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдрийн борооноор Хэнтий аймагт 99 айлын гэр, байшин үерт автжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт тус суманд зургаадугаар сарын 24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж, үер буужээ.

Үүний улмаас зургаадугаар сарын 25-ны 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр, хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зам арчлалтын “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна.

Үерт өртөж гэртээ амьдрах боломжгүй болсон дөрвөн айл өрхийн долоон том хүн, таван хүүхэд, нийт 12 хүнийг Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд түр байрлуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Оюумаа: Санал хураалтын тооллого дуусаагүй байна

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж дууссан билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнг танилцуулж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа

“Сонгогчийн нэрийн жагсаалтад нийт 2,003,969 хүн бүртгэгдсэнээс 1,475,800 нь саналаа өгч, сонгуулийн ирц 73.65 хувь байлаа.

Санал хураалт явагдаж дууссанаас хойш нийт хэсгийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулахаар хуульчилсан байдаг. Хэдэн хувьд нь хийхийг шийдсэний дараагаар ажиглагчид санамсаргүй байдлаар сонгогдож, хяналтын тооллого хийдэг.

Энэ удаагийн сонгуулиар 849 хэсэг буюу нийт хэсгийн хорооны 41.2 хувьд нь хяналтын тооллого хийж байна. Одоогоор Баянгол дүүргийн хоёр хэсгийн хороонд хяналтын тооллого үргэлжилж байна. Тун удахгүй дуусахаар байна.

Одоогоор санал тоолох төхөөрөмжийн дүн нь хяналтын тооллоготой зөрсөн тохиолдол гараагүй.

Өнөөдөр өглөөний 07:30 цагт санал хураалтын дүнгийн хамгийн сүүлийн мэдээ ирсэн.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын хэсгийн хороо дүнгээ 35-60 км явж дүнгээ дамжуулсан. Энэ сумын хойд хэсгээр хүчтэй бороо орж, үер буусны улмаас үерт автсаны улмаас Онцгой байдлын газрын автомашинаар үертэй хэсгийг тойрч явж мэдээгээ ирүүлсэн.

Түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд их хэмжээний үер буусан тул мэдээгээ өгөх хүмүүсээ авах гэж явсан ЛК-200 автомашин урссан. Мөн УРАЛ машин явуулсан ч дунд нь суусан учир нэлээд удааширсан.

Нийт нутгаар бороо ихтэй байсан ч хуулийн дагуу сайн ажиллалаа” гэв.

Хяналтын тооллого дууссанаар нэгдсэн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст байршуулах аж.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллалаа.

Гол, мөрний усны түвшин их байгаа нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох нийт 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутагт “Жарантай” голын гүүр эвдэрсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, 50 иргэнийг,

-Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутагт “Энтий” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Эг” голын гармаар 130 иргэнийг,

Мөн сумын Эрэн багийн нутаг “Давааны-Ар” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Жаргалант” голоор 52 иргэнийг, “Эг” голоор 59 иргэнийг; Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сэлэнгэ мөрнөөр 50 иргэнийг;

-Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Тэрэлжийн их гарам” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, “Туул” голоор 4 автомашин, 81 иргэний аюулгүй байдлыг ханган гол усаар гаргаж сонгуульд оролцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Ялалтын баярын жагсаалд монгол цэргийн сүрийг гайхууллаа

Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн Ялалтын баярын сүрт жагсаал Москва хотын Улаан талбайд зургаадугаар сарын 24-нд боллоо.Уг жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл буюу БХЯ, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагаас бүрдсэн шилдэг 31 офицер, 44 ахлагч монгол цэргийн сүрийг гайхууллаа.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч С.Ариунболд, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахмад Б.Анхмандах нар Улаан талбайд цэргүүдээ удирдан алхсан юм.

Монгол Улсын Төрийн далбааны тугчнаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Ганболд, хамгаалагчаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэслэгч Б.Баатарсүрэн, ахлагч Н.Нямдаваа нар тус тус томилогджээ. Тус ёслолын жагсаалд оролцсон цэргийн алба хаагчдыг 200 гаруй цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулсан бөгөөд найман цэргийн алба хаагч өмнө нь ОХУ, БНХАУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалуудад оролцож байсан туршлагатай аж.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин ялалтын парадыг нээж, үг эхлэнгүүт “Дайн эхэлсэн цагаас Монгол улс, Монголын ард түмэн бидэнд үнэлж баршгүй тусламж үзүүлсэн” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ

89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs-6urser56uje6wu7zch4r8xh060ni799177ajexv5j5s-2.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг ХӨСҮТ, ЦТЭ болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Б.Онх: Өвчин тарааснаас үзэгчгүй наадсан нь дээр гэж бодож байна

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхтой ярилцлаа. Тэрээр Зөвлөлт холбоот улсад дулааны инженерийн мэргэжил эзэмшсэн боловсрол өндөртэй бөхчүүдийн нэг юм.


-Та 1979 оны улсын наадмаар начны цолны даваанд Өвгөнхүү харцагад амлуулж барилдсан байдаг. Тухайн үед Ч.Өвгөнхүү харцага улсын наадмын шөвгийн давааны л тааварт ид сайн барилдаж байсан үе нь шүү дээ. Барилдаан ямар болов?

-Цол хүртэж сайн барилдсан цаг үеээ эргээд санахад мөн ч сайхан байдаг юм. Тэр жилийн наадмаар өрийнхөө хэмжээнд тултал бэлтгэлээ хийгээд л зодоглосон. Начны даваанд ам сонсоод сууж байтал аварга арслангуудын амнаас мултарлаа. Заанууд ч үлдээлээ. Тэгтэл Ч.Өвгөнхүү харцага З.Дүвчин, Д.Амгаа, Ө.Тулгаа, Ё.Ишгэн А.Баатархүү гээд бөхчүүдээс намайг амласан юм. Бид хоёр 10 гаруй жил самбо бөхийн улсын шигшээ багт хамт хичээллэсэн, бие биенийхээ барилдааныг андахгүй мэддэг улс. Тухайн үед лавхан золгоон дээрээс л хаяна гэж төлөвлөж байсан. Барилдааны засуулдаа “Би ард нь гарвал яаруулж болохгүй шүү. Шуудганд хүрч лавхан барьж хаяна” гэж захисан юм. Барилдааны явцад би гарыг нь таллаад ард нь гарчихаад хаяж чадалгүй алдчихсан. Ингээд хоёулхнаа давааны төгсгөлд үлдсэн. Шуудганд хүрэх болоход бага цолтой бөх талаа сонгодог дүрэмтэй байсан юм. Гэтэл хөлийн цэцүүд зоос хаяж тал шийдэх шийдвэр гаргасан. Би ч гайхасхийгээд туг руу алхаж байхад засуул маань “Онхын талаар буулаа” гээд хашхирч байна. Би ч төлөвлөж байснаараа хутгаж дайраад залгуулаад дэгээ ороогоод зүтгэчихсэн. Үл ялиг дээр нь туссан. Мөн ч их баярлаж билээ. Өвгөнхүү бид олон ч жил нөхөрлөсөн дөө. Бие биенийхээрээ орж гардаг байсан. Найз маань өнгөрсөн жил өөдөө одлоо.

-Амьсгаагаа гүйцэд дарж амжаагүй байхад тань л Х.Баянмөнх аварга амласан гэдэг…

-Начны даваанд хүнд барилдаан хийгээд гүйцэд амьсгаа дарж амжаагүй, сууж байхад Баянаа аварга “Начинг амлалаа шүү” гээд босч билээ. Дархан аварга хүнээр начин гэж дуудуулах сонин л мэдрэмж байдаг юм билээ.

Би чинь их хожуу 32 настайдаа улсын цол хүртсэн шүү дээ.1973 оны наадмын өмнөхөн “Барилдахаа больё, нас ч явлаа” гэх ухааны юм бодоод урт цагааны ойролцоо алхаж явтал Баянаа аваргатай халз таарчихдаг юм. Аварга “Наадам болох гэж байна. Яахлаараа барилддаггүй юм. Явж бэлтгэл хийе” гээд дагуулаад явж билээ. Ёл хаданд хэд хоног бэлтгэл хийгээд улсын наадамд барилдаж дөрвийн даваанд Г.Дэмүүл арсланд унаж байлаа.

-Тэр жил Г.Дэмүүл гуай тэр таныг амлахгүй үлдээнэ гэж ам гарч байсан гэсэн шүү дээ. Яагаад амлачихсан юм бэ?

-Дөрвийн давааны өмнөхөн Г.Дэмүүл арслан надад “Би Д.Нэгдэлийг амлана” гэж хэлсэн юм. Үүнийг сонссон би нэг голд өссөн У.Пүрэвээ заан маань амлах болов уу гэсэн горьдлоготой хүлээж байлаа. Гэтэл Ө.Эрдэнэ-Очир арслан Нэгдэлийг амлаад Дэмүүл арслан намайг амлаж миний төлөвлөгөө нурсан юм.

-Г.Дэмүүл арслантай их сайн барилдаж өвдөг шороодсон гэдэг…

-Дэвээд гарахад Дэмүүл арслан ч мөн ч сүртэй харагдаж билээ. Хажууд зогссон У.Мижиддорж арслангаас яаж барилдах талаар асуувал “Баруун ташаагаа тавиад ширвээд гуд тат” л гэж байна. Тийм бяртай жинтэй аралтай хүнийг 70 гаруйхан кг жинтэй би ширвэж гуядана гэхэд санаанд нэг л буухгүй байсан л даа. Тэндээс П.Дагвасүрэн арслан “нүд рүү нь тас ширтээд зогсчих” л гэж байна. Би ч ном ёсоор болголоо. Арслан ч огцом хөдөлгөөн хийсэнгүй, ирийг дараад авлаа. Миний засуулаар ажиллаж байсан “жижиг” Санжаа гуай “Яарч л болохгүй шүү” л гэж байна. Би сүвээний барьцнаас нь атгаад л тун ч аятайхан болж иржээ. Ингэж өөртөө дасгаж байгаад л өхийлдчихсөн чинь тийрчихэж билээ. Би суун тусаад босоод ирсэн. Гишгэж болдоггүй. Эмч дээр очиж өвчин намдаах тариа хийлгээд шүдээ зуугаад гарсан. Очоод өрөөд зогсож байхад зүүн хөл дээр зөөлхөн товшиход нь өвдөглөчихсөн.

Миний ээрцгийг задартал тийрсэн байж байсан шүү. Хоёр жил хэртэй хүний гарт байсан. Дэмүүл арслан удаан зогсоод газартай тас наалдчихсан байсан даа.Тийм суурьтай хүнийг өхийлдөж байдаг би ч түүхий байж.

Наадмын дараа хүмүүс Дэмүүл арслан руу “Та зөндөө л улсуудыг цолонд хүргэсэн. Онх олон жил сайн барилдаа. Дэмжиж болоогүй юм уу” гэж шалгааж байсан гэнэ лээ. Хариуд нь арслан “Миний начин болгосон улс тийм ч сайн явж байгаа нь дуулдахгүй юм. Тэгээд л Онхыг дэмжиж чадаагүй. Цаадах чинь хүн сайтай” гэж хэлсэн байсныг нь миний нутгийн залуу сонссоноо надад дуулгасан. Үүнд нь их баярласан. Арслан ЗИЛ 130 унаад л явж байна.Хиргүй цагаахан сэтгэлтэй сайхан хүн дээ. Бид мөн ч хуучилдаг байж. Өмнөговийн бөхчүүд наадмын өглөө төв цэнгэлдэхийн зүүн урдаас орж байгаа нь таргалсан атан тэмээнүүд шиг мөн ч сүр бараатай харагддаг байж билээ. Үзэгчид ч шуугилдаад л гоё хүлээж авна.

-Дархан аварга Д.Дамдинтай ойр нөхөрлөдөг байсан бөхчүүдийн нэг нь та. Аваргын талаар ном бичиж гаргаж байсан шүү дээ. Аварга ямар хүн байв?

-Дамдин аваргыг сайн мэднэ. Хөгшин залуу хоёр инээлдээд сайхан нөхөрлөдөг байлаа. Түргэн шалмаг, үзүүштэй барилддаг мөн ч сайхан бөх байж билээ. Нэг үед бол бөхийн дэвжээг эзэгнэж байлаа шүү дээ. Таван жил дараалж улсын наадамд түрүүлж байсан. Сүүлд “Бөхийн гэргий” гэж Цэрэндулам эгчийн тухай номыг Дамдин аваргаар яриулж бичиж байлаа. Аваргатай нөхөрлөж, явсан олон дурсамж надад бий.

-С.Цэрэн аваргыг тантай их ойр харилцаатай байсан тухай бөхийн ном товхимолд тэмдэглэж үлдээсэн байдаг…

-Аварга бид хоёр наадмын бэлтгэлд хамтдаа гардаг байсан юм. Самбо бөхийн улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа орно. Надад зааж зөвлөнө. Тэр үед одоогийнх шиг сайхан залуу шалгаруулах тэмцээн явагддаг байсан бол Цэрэн аварга олон түрүүлэх байсан байх шүү. Өтгөн хар хөмсөгтэй, сартгар уужим хамартай, гараа дэвээ сайхантай монгол бөхийн сонгодог төрхтэй хүн байсан шүү. Их зөөлөн, даруухан зантай хүний сайхан шинж цогцолсон даанч мундаг хүн дээ. Засуул дээрээ гараад байгааг нь сайхан эмээл хазаартай, дэлийг нь цэвэрхэн зассан аргамаг хүлэг шиг харагддаг байж билээ. Сүүлд миний элэг тааруу эмнэлэгт хэвтэж байхад аварга эргэж ирдэг юм. Бор аргаар анагаах тухай хуучилж байгаад л гарсан. Бидний эцсийн уулзалт тэр байсан юм билээ. Намайг хөдөө яваад ирэхэд аварга маань өнгөрчихсөн байсан. Одоо ч нөхөрлөж явсан үеийн бөхчүүдээс минь Л.Сосорбарам арслан л үлдэж дээ. Жам юм даа. Сосорбарам бид хоёр их ойр байдаг юм.

-Таны үед гайхагдаж явсан хүчтэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох. Аваргатай нөхөрлөж явсан сайхан дурсамж танд байдаг л байх?

-Их тогтуухан ааш зантай, хааяа тас тас инээх нь мөн ч золбоотой. Гайхалтай уран барилддаг угсраа мэхтэй бөх байж билээ. 1972 оны наадмаар улсын заан Ё.Ишгэн надад гурвын даваанд унадаг юм. Би дэгээ ороож эргээд даваад цаана нь унасан. Өнөөх маань тахимаа өгдөггүй. Туг тойрох гэсэн чинь хуруунаас чангаагаад явуулдаггүй. Засуул ирсэн чинь Ё.Ишгэн малгайгаа булааж аваад туг тойрчихдог юм. Өнөөх маань тав дээр Ч.Өвгөнхүүд уналаа. Миний шар хөдөлсөн гэж жигтэйхэн. Ишгэн рүү очоод “Би чам шиг ингэж унахгүй. Өвөөг дийлэхгүй байсан юм бол яах гэж намайг луйвардсан юм” гээд хэлчихлээ. Хажууд сууж байсан Д.Цэрэнтогтох аварга “Олон наадам байгаа, дахиад олон таарч барилдана” гэж хэлээд өнөөх л тогтуун зангаараа тас тас хөхөрч биднийг тэр дор нь эвлэрүүлж билээ. Ишгэн бид ч их сайхан найзууд болсон. Цэрэнтотох аварга барилдаан нь хурц ширүүн ч, зан тогтуун дөлгөөхөн бөх байсан даа.

-Таны хувьд сүүлийн үеийн залуу бөхчүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ. Дээр үеийн хөнгөн шаламгай дайчин барилддаг бөхчүүдийн энд хүрэх хүчтэн өнөө цагт ховор байгааг шүүмжлэх хүмүүс байдаг юм билээ?

-Сайхан залуус олон байна. Сэлэнгийн улсын начин Б.Орхонбаяр гэж жаахан хүү мөн ч эрэмгий барилдах юм. Махтай улсуудтай жаахан удахад л ядраад байдаг юм. Жин багатай улс давъя л гэвэл ажиллаж, давшиж барилдах хэрэгтэй. Орхонбаярыг харахад л миний ид үеийн барилдаанууд нүдэнд харагддаг юм. Ах нь яг тийм л галбиртай байсан даа. Энэ мэт сайхан зүйлс байна. Гэхдээ саар зүйлс бас ажиглагдах юм. Залуус допинг хэрэглээд байна. Эрүүл мэндийг устгадаг эд шүү дээ. Говь-Алтайгаас маань гэхэд л таван залуу допингийн шинжилгээнд уналаа. Ийм муухай зүйл байж хэрхэвч болохгүй. Допинг хэрэглэсэн дэвжээний бүх бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж байвал зүгээр гэж боддог юм. Говь-Алтай байна уу, Увс байна уу, Завхан байна уу хамаагүй. Тус дэвжээний харьяалалтай л бол наадмаар барилдуулахгүй байх хэрэгтэй. Ийм хууль эрх зүйн орчин шаардлагатай байна. Энэ нь нэг талаараа хүний эрхэнд халдаж байгаа асуудал боловч хүний эрүүл мэндийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Допинг хэрэглэсэн бөх сайн барилдаад наадамд цол авахад түүний ард шударгаар хөдөлмөрлөж яваа олон арван бөхийн эрх ашиг хөндөгдөж байдаг байхгүй юу. Хатуу хариуцлага тооцож байж л бөхчүүдийг допингоос ангижруулна.

Мөн гарьд харцага цолыг нэмж оруулсан нь байж байж болохгүй зүйл. Харин цолоо баталсан хүн түрүүлж ам авах нь зөв жишиг. Начин, заан, арслан, аварга гэдэг бөхийн цол бол Монголын ард түмний оюуны өмч. Үүнийг өөрчилж байгаа нь ард түмний оюуны өмчийг сүйтгэж байгаа асуудал. Зургаа давсан начин чинь чимэгтэй л начин. Хоёр удаа тав давсан нь хүн илүү амжилт шүү дээ. Өнөө үед бөхчүүдийн ёс жудагт ч сөргөөр нөлөөлж байна.

-Сүүлийн үеийн залуусын барилдааныг үзэж байна уу. 20-иодхон хоногийн дараа наадам болох нь. Энэ жилийн наадмын өнгийг та яаж харж байна вэ?

-Зурагтаар алгасалгүй үздэг юм. Өнөө үед таавар дэвшүүлэхэд хэцүү болж дээ. Сайхан аварга арслангууд олон байна. Дээшээ барилдах боломж бололцоотой залуус ч олон байна. Э.Оюунболд гэж хүү сайхан гарч ирсэн ч допингийн асуудалд хутгалдчихлаа. Бөхчүүд ч түүнийг барилдуулахгүй биз. Санжаадамба аваргаас авахуулаад допингтой тэмцэж байгаа нь зөв жишиг гэж хувьдаа үздэг юм. Энэ жилийн наадмаар сайхан барилдаад цол ахихаар харцагууд хэд хэд байна. Заалны барилдаанууд явагдсангүй. Бөхчүүд хувь хувьдаа тус тусын бэлтгэлээ базаасан байх. Хорио цээрийн үед бэлтгэлээ цалгардуулаагүй, формоо барьсан бөхчүүд л цол ахиж сайн барилдах байх даа.

-Түүхэнд анх удаагаа үзэгчгүй наадам болох нь. Үүнийг та яаж харж байна вэ. Үзэгчдийн уухай баяр наадмын салшгүй нэг хэсэг биз?

-Төр хаашаа түмэн тийшээ гэдэг дээ. Өвчин тарааснаас үзэгчгүй наадсан нь дээр гэж бодож байна. Онцгой нөхцөлд бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж наадам зохион байгуулж байгаад талархаж л сууна. Бүтэн жилийн хөдөлмөр яригдана шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд тарваганаасаа арай илүү ухаалаг амьдармаар байна

Зун болж байна. Сонгууль ч болж байна. Улс дотроо корона дэлгэрээгүйгээс сонгууль болох нөхцөл бүрдлээ. Одоо сонгуулийн дараа урт үргэлжилсэн хоригоо тавих хэрэгтэй байна. Хориг цааш үргэлжилбэл хүмүүсийн аж амьдрал хэцүүдэх нь. Жил бүрийн зун хотоос гарч амарцгаадаг шигээ бужигнасан их сонгууль дуусмагц налайтал сайхан амарцгаана даа гэж бодож байна уу. Түр азна. Юун амралт, юун зугаалга билээ. 11 дүгээр сар хүртэл ажлыг шожигнотол хийх хэрэгтэй байна аа, манайхаан. Зундаа эл хуль болдог энэ улсыг эзэнтэй юм шиг, зогсоо зайгүй хөдөлмөрлөе. Өнөөх коронаг дэлхийгээрээ дарж чадаагүй байгаа шүү. Тиймээс бид хойтон хүртэл бэлтгэлээ базаах хэрэгтэй боллоо. “Наадмын дараа намар”гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Налайж, наадамлаж, айраг эргүүлж явах зуур чинь намар болчихно, өвлийн бэлтгэлээ базаа гэсэн дохио юм.

Энэ удаа зүгээр ч нэг өвөл биш коронатай өвөл болно. Корона чинь тийм ч амар дарчихаж болдог вирус биш бололтой. Овоо нэг намжих тийшээ хандмагц дахин дэгдэлт болж байна. Анхаарал болгоомжоо огтхон ч алдаж болохгүй. Ковидын байдлыг харахад хойтон 11 дүгээр сараас дахина. Вакцин гараагүй, эм гараагүй, анхны туршилт аравдугаар сард гарна гэж ярьж байгаа. Тэгээд хойтонгийн тав, зургадугаар сар хүртэл яг тарвага шиг ичээндээ орно. Тийм учраас энэ зун амралтгүй ажлаа амжуулъя. Тарвага зунжингаа борви бохисхийлгүй ажилладаг. Өөрийгөө таргалуулаад нүхээ ухаж үүр ноохойгоо бэлддэг. Ингэж гурван сар дараалан завсаргүй хөдөлмөрлөөд 10 дугаар сарын дунд үеэс хойш ичдэг.

Тэгэхээр хүний төрөлтэй бид тарваганаас арай жаахан ухаантай амьдармаар байна. Хуучин шигээ зуны дэлгэр цаг ирэхтэй үгүйтэй приусээ унаад Монголоор нэг тарж алга болмооргүй байна. Бишгүйдээ энэ өвөлжин гэртээ хэвтлээ. Ажлаа хиймээр байна. Дунд сургууль, их, дээд сургуулийг долдугаар сарын нэгнээс хичээлийг нь эхлүүлье. Өнгөрсөн жил хичээлээ үзэж чадаагүй хүүхдүүд эртхэн эрдэмд шамдаг. Ханиадны дэгдэлтийн ид үе эхэлмэгц тахлын улирал ч эхэлнэ. Тэр үед хүүхдүүдээ амраачихъя.

Зуны дэлгэр цагт амжуулаад хар замаа засмаар байна. Төмөр замаа хурдан, гялалзтал барьчихъя. Тариагаа сайн тарих хэрэгтэй байна. Тарьсныгаа сайн хурааж авцгаая. Тариан талбай дээрээ бүгдээрээ зогсож байгаад ч болов гар бие оролцъё. Энэ жил сайхан бороо орж байна. Тариа ногоо сайхан ургачих байх. Тариа бол гурил. Малаа сайхан таргалуулаад 11 дүгээр сар гаргаад малаа нядалж, ирэх жилийн тахалд бэлдмээр байна.

Цар тахлыг нийтээрээ, ухаалгаар даван гарцгаая. Дотоодын үйлдвэрлэлийг бололцооныхоо хэрээр дэмжиж, нөөц бололцоогоо ашиглаж болж байна. Тахлын үеийн хөл хорио гэхээр заавал хүндээр хүлээж авч дархлаагаа муутгаад яахав. Цар тахлын хөл хорио бол их гүдэсхэн амар байдаг. Дэлхийд хэрэглэгчдийн эрэлт огцом буурсан үзүүлэлтүүд харагдах болов. Ирж буй санхүүгийн хямралыг даван туулах олон хөтөлбөрүүд боловсруулж эхэллээ.

Нэг талаар амьдрал хөнгөрөөд явчихдаг. Илүү дутуу маяг хэрэггүй болдог. Нэгэндээ гайхуулах гэж гоё машин авах хэрэггүй болдог. Бусдад гайхуулах гэж гоё хувцас хэрэггүй болдог. Ядахдаа нүүрээ будах ч шаардлагагүй. Хамгийн гол нь мөнгө үрж, саймширч гайхуулдаг цагаан сар, шинэ жил бүгд байхгүй болно. Олон хүнд ачаа, олон олон багнаасаа салаад маскаа зүүгээд амьдралын хэв маягаа жаахан өөрчилчихье. Илүү зардлаа бид тэвчиж сурлаа. Онлайн ажиллаж болдгийг мэдлээ. Цаг мөнгө хэмнэдэг хүргэлтийн бизнесийн ач тусыг ойлголоо. Хувийн ариун цэвэр, сахилга батдаа анхаарч сурлаа. Гараар дамждаг, амьсгалын замаар дамждаг бусад халдварууд харьцангуй буурлаа. Тодорхой хэмжээний эмх цэгц бий боллоо. Ядаж л АТМ-аас мөнгө авахад хэн нэгний нууц руу өнгөлзөхөө больчихлоо. Гудамжиндаа нус, шүлсээ хаяад байх нь багаслаа. Сайнаар харвал бас чамгүй олон зүйлд биднийг сургажээ. Одоо харин илүү их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэрнийхээ үр шимийг ид дэгдэлтийн үед хүртээд яг тарвага ичиж байгаа мэт амьд байж байх хэрэгтэй байна. Амьд явбал алтан аяганаас ус ууна аа. Амьд явах хичнээн сайхан билээ. Өнөөх гоёрхол чамирхал тийм ч чухал бишийг хүнд үе тулгарахад ойлгодог. Магадгүй цар тахал биднийг гэр бүлээ илүү хамгаалахад, илүү зардал гаргахгүйгээр аз жаргалтай амьдрахад сургамж болж байх шиг.

Хойтон хавар хүртэл эм тан гарах байх аа. Олон улсын мэргэжлийн хүмүүс ийм таамаг дэвшүүлээд байгаа. Энэ хүртэл тэсч үлдмээр байна аа, бидний цөөхөн монголчууд аа.

Сонгуулийн дараа шинэ засаг төр эмхлэгдэх биз. Аль нь ч яллаа гэсэн хүндхэн эдийн засагтай тулна. Шинэ УИХ, Засгийн газар тэсч үлдэх улс төрийн шийдлүүд гаргах хэрэгтэй байна. Цар тахлын үеийн эдийн засгийн хямралыг дэлхийгээрээ даван туулах гэж янз бүрийн арга эрэлхийлж байна. Олон тансаглалаа танах шаардлага тулгарсан. Улс төрийн намаараа хуваагдаж, хэрэлдэхээ түр азнаад тэсч үлдэхийн төлөө бүгдээрээ хичээцгээе. Манай улстөрчдийн дур зоргоороо аашилж, эрхэлж туньж байгаа аятай хурлаа орхиж гарч гүйлдэх чинь ч тансаглал болоод байна шүү. Одоо тэрийгээ орхиод улс орноо өөд татахад илүү анхаарна биз дээ. Эрхэлж туньдаг тансаглалаа болио л гэж хэлээд байгаа ухаантай юм шүү дээ.

Цар тахлын эдийн засаг гэсэн нэр томьёо бий болов. Энэ үеийн хямралыг давж гарахад хамгийн ухаалаг бодлого хэрэгтэй байна. Сая сая хүмүүс өдөр тутмын амьдралаа зохион байгуулахын тулд шинэ хэвшил, хэмнэл, туршилттай нүүр тулж байгаа. Олон орон гарц гаргалгааг хайсаар байгаа. Бид ч бас адил.

Categories
мэдээ цаг-үе

Хиймэл оюун ухаан

Хиймэл оюун (англ. Ar­tificial Intelligence, AI) нь компьютерийн программ хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дуурайлгасан эсвэл бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно. Ихэнх хиймэл оюун судлаачид болон ном зохиолд судалгааны энэ чиглэлийг тодорхойлохдоо “ухаалаг агент бүтээх шинжлэх ухааны судалгаа” гэсэн байдаг. Энд ухаалаг агент гэдэг нь “орчноо танин мэдэж, тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем”-юм байна. Анх “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, “ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан” гэж тодорхойлжээ. Маш товчоор хиймэл оюун ухаан гэдэг нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм.

Шинэ зуун гарснаар хүн төрөлхтний хиймэл оюун ухааны талаарх бие даасан судалгаанууд нийтлэгдэж, робот анх удаа иргэншил олж авсан нь хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байлаа. Мөн хиймэл оюун ухаан хөгжсөнөөр олон ажил мэргэжлүүд алга болж бүр ажил мэргэжил гэх ойлголт өөрөө өөрчлөгдөхөд хүрээд байна. Хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн робот хүмүүсийн өдөр тутмын амьдралд оролцож эхэлснээр, хүмүүсийн амьдралын хэв маяг сайн сайхан тал руугаа бүр мөсөн өөрчлөгдөнө. Бас хиймэл оюун ухааны хөгжил эрчимжих тусам роботууд дэлхий нийтийн асуудлуудыг зохицуулдаг болж хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх болно гэсэн эсрэг үзэл ч гараад байгаа юм.

Бүр 1943 онд Варен Маккул болон Волтер Витс нарын хэвлүүлсэн “A Logi­cal Calculus of Ideas Im­manent in Nervous Activity-Мэдрэлийн үйл ажиллагааны үр дүн болох бодлыг тооцоолон, хиймлээр гаргах арга”нийтлэлийг хамгийн анхны хиймэл оюун ухааны нийтлэл хэмээн үздэг байна. Энэхүү нийтлэл нь тархийг тооцоолох төхөөрөмжөөр орлуулж болно гэдгийг онолын түвшинд баталсан аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлсэн билээ. Английн математикч Алан Тюринг 1947 онд анхны судалгаагаа танилцуулсан. Тэрээр машин бүтээхээс илүү компьютерийн программчлалаар ХО буюу AI-г судлах нь хамгийн сайн гэдгийг анх шийджээ. 1950 оны сүүлээр AI-г олон хүн судлах болсон бөгөөд ихэнх нь компьютер программчлалыг ашигладаг болсон байлаа.

2016 оны 12 дугаар сард Цагаан ордны эдийн засгийн зөвлөхүүд болон судлаачид хамтран “Хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөөлөл, ирээдүйд АНУ-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийж, үр дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Уг судалгаанд:

Хиймэл оюун ухааны дэвшлийг аж үйлдвэрт нэвтрүүлснээр бүтээмж их хэмжээгээр нэмэгдэж байна Цаашлаад үйлдвэрлэлд ажилладаг, биеийн хүчний ажил хийдэг нийгмийн бүлэг болоод боловсрол өндөртэй мэргэжилтний цалингийн зөрүү нэмэгдэх хандлагатай байна. Том хэмжээний зөөврийн машинаар тээвэр хийдэг салбарынхан ирэх 10 жилд бүх машинаа автоматжуулахаар зэхэж байгаа нь 3.8 сая хүний ажлын байрыг программчилсан машин булаахаар заналхийлж байгаа хэрэг юм. Түүнчлэн ресторан, зөөврийн машин, офисын бичиг хэргийн ажилтан гэх мэт ажлын байранд өөрчлөлт орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нийт ажлын байрны есөн хувийг эзэлж байна. Карл Фрей болон Майкл Осбоурн нарын 2013 онд хийсэн судалгаагаар Америкийн нийт ажлын байрны 47 хувь автоматжуулалтад орох аюул тулгараад байна гэжээ. Түүнчлэн “Accenture”-аас гаргасан тайланд хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна гэснийг ч дурдсан байжээ.

Үнэхээр ч өнөөдөр хөгжингүй орнууд аж үйлдвэрийн салбарт хүний хүч шаардагддаг, хар бор ажлуудыг робот болон зориулалтын автомат дамжлагат системээр зохицуулж байна. Ингэснээр ажилчны даатгал, үйлдвэрийн осол, осолд орсон хүнд өгөх төлбөр гэх мэт олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болоод байгаа юм. Мөн 2012 онд Гүүгл компанид Deep Learning-ийн хоёрхон судалгааны баг байсан бол 2016 онд тус компани үүнтэй холбоотой 1000 гаран төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ технологийг хэрэглээнд нэвтрүүлснээр Гүүглийн хөрвүүлэг хийх технологи (Google translate), хүний дуу авиа таних төхөөрөмж (An­droid Phone, Cortana), зураг таних технологи (Google driv­erless car, Youtube) зэрэг нь гайхалтай өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд цаашид улам бүр боловсронгуй болох нь дамжиггүй юм. Гүүглийнхэн 2014 онд Их Британийн “Deep Mind” гэх хиймэл оюун ухааны технологийн компанийг 500 сая доллараар худалдан авч, тархины богино хугацааны ой санамж, сэтгэхүйг хуулбарлах чадвартай технологийг ашиглах болж өнгөрсөн арваннэгдүгээр сараас “A.I. first” гэх уриа дэвшүүлээд байгаа билээ.

Аж үйлдвэрт иймэрхүү зүйл болж байгаа юм байна. Тэгвэл бусад салбарт өнөөдөр юу болж байгаа юм бол.

Өнөөдөр дэлхийд алдаршаад буй хиймэл оюун ухаануудын нэг “IBM Watson” өөртэй нь ижил технологи хөгжих нь ямар сөрөг үр дагавар учруулж болох тухай өгүүлэх “Morgan” нэртэй киноны трэйлэр/богино видео өгүүлэмж/-ийг бүтээжээ. Үүний өмнө эрдэмтэд түүнд 100 гаруй аймшгийн киноны трэйлэрийг үзүүлж сургасан бөгөөд өмнө нь хүн хийвэл бараг сар орчмын хугацаа шаардагддаг байсан ажлыг өнөө хиймэл оюун ухаан чинь ердөө 24 цагт хийж дуусгасан аж. “Watson” нийт зургаан минут үргэлжлэх 10 гаруй хэсгийг киноноос тасалж трэйлэрт оруулахаар бэлтгэсэн бөгөөд үүн дээр нь хүмүүс ажиллан дарааллыг нь л зохицуулсан аж. Хиймэл оюун ухааны бүтээсэн энэхүү трейлэрийг үзсэн хүн болгон маш эвгүй сэтгэгдэлтэй үлдсэн гэдэг.

Өнөөдөр хөгжмийн урсгалуудын ихэнх дуугаралтыг компьютер гаргадаг гэдгийг бид мэднэ. Гэхдээ компьютер өөрөө бие дааж хөгжмийн нот бичиж, дуу бүтээсэн түүх байхгүй. Тэгвэл Парис дахь “Sony”-гийн багийнхан “Flow Ma­chine” нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар хоёр ч поп дуу гаргасан гэнэ. Тэд янз бүрийн төрөл жанрын 13 мянга гаруй хөгжмийг роботод сонсгож сургасны дараа ийм үр дүнд хүрчээ. Гэхдээ энэ нь тэр 100 хувь бие дааж дуу гаргасан гэсэн үг биш. Хөгжмийн зохиолчид ерөнхий зураглалыг гарган, найруулга, дуугаралт болон бусад тохируулгын ажлыг нь харин “Flow Machine “хийсэн аж. “Daddy’s Car” нэртэй дуу нь л гэхэд The Beatles-ийн стилиэр бичигдсэн дуу юм.

Японы утга зохиолын хамгийн алдартай шагналуудын нэг Хоши Шинчитэй холбоотой хамгийн онцлох мэдээ нь хиймэл оюун ухааны бичсэн богино хэмжээний өгүүллэг эхний шатнуудын бүх шалгаруулалтыг давсан явдал болов. Хакодатегийн их сургуулийн судлаачдын хиймэл оюун ухаантай хамтран бичсэн “The Day A Computer Writes a Novel” буюу “Компьютер өгүүллэг бичсэн өдөр” нэртэй бүтээл уг шалгаруулалтын эцсийн шатанд хүрсэн нь энэ аж. Тус багийн судлаачид зарим үг болон өгүүлбэрийн сонголт болон дарааллыг тодорхойлж, эцсийн найруулга болон өрнөлийг компьютер хийжээ. Гэхдээ энэ зохиол сүүлчийн шатанд хүрсэн ганц нь болохоос биш тэмцээнд оролцсон өөр олон ижил төрлийн бүтээлийн нэг юм. Энэ жилийн шалгаруулалтанд орсон 1450 зохиолын 11 нь ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухааны оролцоотой байжээ.

Нөгөө талаас нэрт эрдэмтэн Стефен Хокинг BBC-д өгсөн ярилцлагандаа “хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ” гэснийг санахад илүүдэхгүй. Үүнийгээ тэрээр “Тэр (A.I.) өөрийгөө тасралтгүй сайжруулах чадвартай. Тиймээс биологийн бүтээгдэхүүн болох удаан хөгжилтэй хүмүүс түүнтэй өрсөлдөж чадахгүй, богино хугацаанд ялагдах болно” гэсэн билээ. Мөн тэрээр Хятадын нийслэлд болсон Хөдөлгөөнт интернэтийн дэлхийн бага хурлын салбар видео хурлын үеэр Хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтний соёл иргэншлийг сөнөөн устгах шалтгаан болж магадгүй. “Хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтөнд эерэг сайн зүйлүүдийг авчрах ч бас хамгийн аймшигтай хүчин зүйл болж болзошгүй юм. Хиймэл оюун ухааны учруулж болох аюулыг бид ухаарч ойлгох ёстой” хэмээн онцолсон аж. С.Хокингийн үзэж байгаагаар, нэн шинэ технологиуд нь хүнийг эцэстээ чадавхийн доройтолд оруулж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй ямар ч арчаагүй нэгэн болгох аюултай юм. Байгалийн хувьсал, амьд үлдэхийн төлөө тэмцэл явагдаж буй нөхцөлд энэ нь найдвартай үхэл мөхөл гэсэн үг. Гэхдээ хиймэл оюун ухааныг чадварлагаар ашиглах юм бол дэлхийн асуудлуудын ихэнхийг нь шийдэх чадвартай гэж эрдэмтэн тэмдэглэн тэмдэглээд “Дашрамд хэлэхэд энэ бүхэн заавал болно гэж би үзэхгүй байна” хэмээн С.Хокинг үгээ төгсгөсөн байна.

Bloomberg” болон Оксфордын их сургуулиас гаргасан ойрын ирээдүйд робот буюу хиймэл оюун ухаанаар орлуулагдах боломжтой 700 ажлын байрны жагсаалтын судалгаа тун удахгүй ахин шинэчлэгдэнэ гэнэ. Зээлийн эдийн засагч, ресепшн, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд зэрэг ажлын байрууд дээр удахгүй зохиолчид, хөгжмийн мэргэжилтнүүд, эвлүүлэгчид очсон байхад гайхах зүйл үгүй аж. Гэхдээ мэргэжлийн хүмүүс огт айж сандрах хэрэггүй юм байна. Учир нь ямар ч мэргэжилд элит хэсэг гэж байдаг аж. Энэ нь та үнэхээр сайн сэтгүүлч, хуульч, багш, тогооч, жолооч бүр бие хамгаалагч байсан ч ажлаасаа халагдахгүй харин ч цалин нэмэгдэх юм байна. Учир нь хиймэл оюун ухааны хийсэн юмыг нарийн мэргэшсэн хүмүүс л хянаж бас сайжруулан чиглүүлэхээс өөр аргагүй ажээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Хар хүзүүт тогоруу Монгол орны шувуудын бүртгэлд нэмэгдлээ


Монгол оронд бүртгэгдсэн хар хүзүүт тогоруу

Дэлхийд ховордож буй ангилалд орсон эмзэг зүйлийн хар хүзүүт тогоруу (Grus nigricollis) Монгол оронд бүртгэгдсэн байна.

Энэ хаврын нүүдлээс хойш манай оронд бүртгэгдэж буй гурав дахь шинэ зүйл шувуу нь Black-necked Crane буюу Хар хүзүүт тогоруу боллоо. Шувууны гэрэл зурагчин Э.Идэрбат Булган аймагт энэ сарын 14-нд ажлаар явж байхдаа хар хүзүүт тогорууны зургийг ийн дурандаа буулгаж баталгаажуулжээ.

Гэрэл зурагчин Э.Идэрбат “Саяхан Булган аймагт шувууны зургаа дарж яваад урьд үзэгдээгүй нэг содон тогоруу хоёр хархираа тогорууны хамт идээшилж байхтай таарсан юм. Нэлээд хэдэн зураг буулгаад google-дэж үзтэл манайд бүртгэгдээгүй шинэ зүйл байж болохоор санагдсан тул судлаач Д.Батмөнх рүү утсаар залгаж лавлахад илгээсэн зургуудыг маань нягталж үзээд тогорууны шинэ зүйл Монгол орны шувуудын бүртгэлд нэмэгдэж буйг баяртайгаар мэдэгдэв. Ийнхүү Монгол Улсад данстай тогорууны зүйл зургаа байснаа долоо болж нэмэгдлээ” хэмээсэн байна.

Хар хүзүүт тогоруу ховордож буй тогорууны зүйл бөгөөд дэлхийд 15 зүйл тогоруу байдгаас манай оронд ийнхүү долоо дахь зүйл тогоруу нь бүртгэгдлээ.

Энэ тогоруу нь дэлхийн хэмжээнд нийт 10 мянга орчим байдаг бөгөөд тархцын хувьд Гималайн уулс, Хятадын төв, Энэтхэгийн хойд хэсэг, Бутан зэрэг оронд нутагладаг. IUCN-н Улаан номонд “Эмзэг” гэх ангилалд бичигдсэн шувуу ажээ. Төвөдийн өндөрлөг, Энэтхэг, Бутаны алслагдсан нутгуудад үрждэг өндөр уулын тогоруу гэгддэг агаад дэлхийн тархцын хойд цэг нь манай орны баруун урд хилээс урагш ердөө 200 км-ийн орчимд байдаг юм байна. Манайд бүртгэгдсэн энэ хар хүзүүт тогорууны талаар шувуу судлаачид “Хаврын нүүдлийн үедээ энэ залуу тогоруу манай орныг зорин ирж буй бусад зүйл тогоруутай хамт ирсэн болов уу. Залуу шувууд нүүдлийн улирлаар бусад нүүдлийн шувуудыг даган өөрийн үндсэн тархац нутгаас гарч шинэ газар очих нь түгээмэл байдаг бөгөөд ийм зүйл шувуудыг тохиолдлын зүйл гэж нэрлэдэг” гэжээ.

Төвөдийн нутгаар сүрэглэн амьдардаг хар хүзүүт тогоруу нь Хятадын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад байдаг аж. Мөхөх аюул нүүрлээд буй энэ тогорууны 80 хувь буюу 8000 гаруй нь Төвөдөд байдаг тухай Төвөдийн Байгаль орчныг хамгаалах газрын мэдээлэлд дурджээ. Тус улс хар хүзүүт тогорууны өвөлждөг гол газар нь. Төвөдөд амьдардаг цорын ганц тогорууны зүйл бөгөөд өндөр уулын цэнгэг устай намаг газарт амьдардаг. Төвөдүүд хар хүзүүт тогорууг Ариун шувуу гэж нэрлэдэг гэнэ. Тиймээс ч Буддын шашинтнуудын дунд энэ шувуу алдартай. Хар хүзүүт тогоруу Төвөдөд өвөлжих үеэр ховордож буй энэ зүйл тогоруун сүргийг харах гэж жуулчид ихээр ирдэг юм байна. Далавчны нийт урт нь 2.3 метр, 5.5 кг жинтэй. Цагаан, саарал, хар толгойтой, хар хүзүүтэй.

2020 оныг олон улсын Тогоруу хамгаалах сангаас “Тогорууны жил” болгон зарлажээ. Монгол оронд тогорууны шинэ зүйл ийнхүү бүртгэгдсэнд шувуу судлаач, шувуу хамгаалагчид ихэд баяртай байгаа ажээ.