Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө. Тэрээр, “VI сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд шинэ коронавирусийн халдвар илрээгүй. ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд коронавиурс илрээгүй. Мөн 56 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн нийт долоон сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 35 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин өнөөдөр ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн 219 тохиолдлоос 175 хүнийг эмчилж, эдгээжээ. ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаагийн 35 нь хөнгөн, есөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 82 хүн эмчилгээ, хяналт, тандалтын дор байна” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН сонгуулийн дүнг нягтлахыг намуудад уриаллаа

Ардчилсан нам мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Сонгогчид маань энэ удаагийн сонгуулийг суурь шинэчлэлийн эхлэл болно гэж найдаж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын төлөөлөл АН-тай холбогдон “Бидний санал яасан бэ. Бид ойр дотныхоноо хэнд санал өгснийг мэднэ. Ингэж санал өгөөд байхад өөр дүн гараад байна. АН-ынхан та бүхэн дүгнэлт хийж байна уу” гэж байгаа. УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, бүх хэсгийн хорооноос гарсан дүн мөн ажиглагчдын дүн СЕХ тухайн өдөр дэлгэц дээр гаргаж байгаа дүн мэдээллийг нэгтгэж үзлээ. Энэ нэгтгэл маш зөрүүтэй гарч байгаа учраас АН зөрүүг нягтлах шуурхай ажлын хэсгийг нэн яаралтай байгууллаа. Тиймээс бид сонгуулийн дүнд анализ хийж байна. Үүнийгээ холбогдох байгууллагад өгч шалгуулна. АН бусад улс төрийн намууд, бие даагчидтайгаа хамтарч эрзэлзээтэй зүйлүүдийг шалгая гэж байгаа юм.

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд: Биднийг байр сууриа илэрхийлэхийг иргэд шаардаж байсан. Бид тодорхой баримтыг нягталсны дараа байр сууриа илэрхийлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, СЕХ-ны дэлгэц дээр гарч байгаа саналын тоо яагаад таслалтай байгааг мэргэжлийн хүмүүсээс тодруулахад хар машин гэхээсээ илүү гар ажиллагаа орсны улмаас таслалтай бичигддэг гэж байна. Хүний хүчин зүйл орсон байж магадгүй байгаа учраас зөвхөн Ардчилсан нам төдийгүй бүгд хамтарч шалгалт хийе гэж байгаа юм.

Санал өгсөн баримт буюу биллыг шалгахад маш олон зөрчил гарч байна. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх бидэнтэй хамтарч сонгуулийн тоо баримтыг тодорхой болгооч гэж уриалж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн төв эмнэлэгт нүүрний хаалт хандивлав

ТИКА-гаас коронавирусний цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 500 ширхэг нүүрний хаалт хандивлав.

Бүгд Найрамдах Турк улсын Соёл, аялал жуулчлалын яамны харьяа ТИКА буюу Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг нь Төв Ази, Зүүн Европ, Кавказ болон шинээр тусгаар тогтносон Балканы орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулсан.

Эдгээр нүүрний хаалтыг ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа С.Батболдод хүлээлгэн өгөв. Мөн БНТУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Тамэр Аккан болон албаны бусад хүмүүс байлцсан юм.

Хандиваар ирсэн нүүрний хаалтыг ТИКА-гийн буцалтгүй тусламжаар ШУТИС, МУИС-д байгуулсан 3D хэвлэлийн танхимуудад үйлдвэрлэсэн юм. Энэ үеэр яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяр, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг нар ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр болон хурандаа Тамер Аккан нартай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Оросууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ

ОХУ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалт өчигдөр эхэллээ.

Долдугаар сарын 1-нийг хүртэл 3600 гаруй байранд санал хураалтыг явуулах юм байна. Бүх Оросын санал хураалтад хяналт тавих, ажиглалтын олон нийтийн штабын дарга Илья Массух Оросууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ. Хэрэв иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжвэл Оросын төрийн тэргүүн В.Путин дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох юм.

Мөн сонгуульд тэрээр ялсан тохиолдолд 2036 он хүртэл төр барих боломж бүрдэх аж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал хураалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулах байсан ч коронавируст цар тахлын улмаас хойшлогджээ. Зарим иргэд санал хураалтын үйл ажиллагаанд бүхэлд нь хориг тавих хэрэгтэй гэж үзэж байгааг эх сурвалжууд онцолсон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

​КОВИД ба ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД

No photo description available.

НЭМҮТ-ээс эрхлэн гаргаж байгаа сэтгүүлийн хоёрдах дугаарыг уншигч та бүхэнд толилуулж байна. Сэтгүүлийг цахим хэлбэрээр дараах линкээр уншаарай.
https://online.fliphtml5.com/aanjl/gkql/#p=1

Categories
гадаад мэдээ нийгэм

Пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборыг нутагтаа байршуулахаас татгалзжээ

Японы эрх баригчид АНУын пуужингийн довтолгооноос
хамгаалах цогцолборыг
нутагтаа байрлуулахаас
татгалзжээ.

Тухайлбал,
Ямагучи ба Акита мужийн
хойд хэсэгт Америкийн “Aegis Ashore” гэх төхөөрөмжийг
байрлуулахаар төлөвлөж
байсан ч шийдвэрийг хүчингүй
болгов.
Японы батлан
хамгаалахын сайд Таро Коно
уржигдар болсон эрх баригч
Либерал-ардчилсан намын
аюулгүй байдлын асуудлаарх
энэ талаар мэдэгджээ.
Хэрэв иргэд Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулахыг
дэмжвэл Оросын төрийн
тэргүүн В.Путин дараагийн
ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөх эрхтэй болох юм.

Мөн сонгуульд тэрээр ялсан
тохиолдолд 2036 он хүртэл
төр барих боломж бүрдэх
аж.
Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах асуудлаарх
санал хураалтыг өнгөрсөн
дөрөвдүгээр сард явуулах
байсан ч коронавируст цар
тахлын улмаас хойшлогджээ.
Зарим иргэд санал хураалтын
үйл ажиллагаанд бүхэлд нь
хориг тавих хэрэгтэй гэж
үзэж байгааг эх сурвалжууд
онцолсон байна.
Пуужингийн довтолгооноос
хамгаалах цогцолборыг нутагтаа
байршуулахаас татгалзжээ
зөвлөгөөний үеэр энэ талаар
онцолжээ. Урьд нь Японы тал
Умард Солонгосын зүгээс ирж
буй заналхийллээс сэргийлэн
ийм төхөөрөмж байршуулах
тухай онцолсон удаатай.

Японы эрх баригчид
шийдвэрээ өөрчлөх болсон
шалтгаанаа АНУ-ын дээрх
төхөөрөмжүүдэд дутагдалтай
тал их байгаагаас үүдэлтэй
гэжээ. Мөн нутгийн өөрөө
удирдах байгууллагууд
аюулгүй байдалдаа эргэлзэж
буйгаа илэрхийлж, “Aegis Ashore” цогцолборыг
байрлуулах зөвшөөрөл
өгөөгүй аж. Японы ерөнхий
сайд Абэ Шинзо пуужингийн
довтолгооноос хамгаалах
цогцолборыг АНУ-аас
худалдан авч, нутагтаа
байрлуулах хөтөлбөрийн
хэрэгжилтийг зогсоох
төлөвлөгөөтэй байгаа.
Тиймээс үндэсний батлан
хамгаалахын стратегийн шинэ
чиг шугамыг боловсруулах
асуудлыг энэ зун хэлэлцэх
бодолтой байгаагаа мэдэгдсэн
билээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн аргууд

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэнэ.

ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?-

-Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

-Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх

-УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?-

-Түргэн тусламжийн багийг дуудах,

-Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах,

-Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах,

-Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх.

-Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн амруу хоёр удаа амьсгал өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-26-ны байдлаар

No photo description available.