Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Өнөөдөр ​“The Hu” хамтлагийн тоглолттой

Mongolian Rock Band, The Hu, Throat Sings Its Way To YouTube Fame ...

Өнөөдөр “The Hu” хамтлагийн тоглолттой. Тоглолтоос олсон орлогыг УОК-т хандив болгон өргөх бөгөөд тоглолт VI сарын 28-ны өдөр буюу өнөөдөр 22:00 цагаас онлайнаар явагдана. Тоглолт хоёр цаг үргэлжлэх юм. Онлайн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” компани ажиллаж, МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хар морин сарын бороо

Билгийн тооллоор энэ
сар бол хар морин сар. Зуны
эхэн сарын бороо гэдэг амраг
хайртын уруул мэт хэмээн
нэгэн яруу найрагч томьёолсон
байдаг. Аль ч сарын бороо
зургадугаар сарын бороо шиг
тариа, ногооны шим, үндсийг
тэтгэж рашаан лугаа хүний
хүслэн болж чаддаггүй билээ.
Ер нь зуны эхэн сарын бороог
янз бүрээр л нэрлэсээр ирсэн.
Ногоон бороо, шимт бороо
гээд л улс орон бүр өөрсдийн
гэсэн бэлгэшээсэн нэршилтэй.
Ялангуяа эрт дээр үеэс газар
тариалан эрхэлдэг, суурин
соёл иргэншилтэй орнууд
тариа ногооны ургамлын
өсөлтөд чухал нөлөөтэй учир
зургадугаар сарын бороог
Хар морин сарын бороо
тахин шүтэж ирсэн. Манай
нүүдлийн малчин ард түмний
хувьд зуны эхэн сарын бороо
гэдэг гандсан байгалийг
сэргээж, бэлчээрийн чанарыг
сайжруулдаг.

Бусад сарын бороонууд ч
дээ. Нэг бол хүйтэн, нэг бол
шороо, тоос дарсан л юм
байдаг шүү дээ. Улаанбаатар
хотод хар морин сарын бороо
харин ч нэг цутгах шиг болж
байна. Нийслэл хот ч гэлтгүй
Монгол орон даяар рашаан
лугаа зургадугаар сарын
бороон дунд сонгуулиа өгч,
ковидыг мартагнаж сэтгэл
тэнүүн наадамлах гээд байж
байна. Ер нь байгаль дэлхий
ийн сэргэсэн учир энэ өнгөөрөө
л намартай залгах байх даа.
Хар морин сарын борооны
ачаар гол нь бид ургац
сайтай, гэдэс цатгалан эдийн
засгийн хямралыг давах нь ээ.
Байгаль дэлхий хишгээ ийн
хайрлаж, наадмаар хурдан
морь нь ногоон тал дээгүүр
уралдаж, хүчит бөхчүүд
минь зүлгэн дээр эр бяраа
гарган сайхан наадах нь ээ.
Өдгөө “Бороо бороо оройсой,
Оросын маамуу ирээсэй”
гэх багачуулын дууг Реппер
Гинжин, Mrs.M нар шинэчлэн
дуулж, машинтай болгоны
хөгжимд эгшиглэж, ipod-той
болгоны чихэнд хангинаж
байна. Баярлалаа, хар морин
сарын бороо минь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сэнгийн Эрдэнийн “Хар хун шувуу”

Сэнгийн Эрдэнэ зохиолчийн
20 боть дундаас “Тэнгэрийн
хөвүүний эцэслэл: Хар хун шувуу”
ном сонирхол татдаг. “Тэнгэрийн
хөвүүний эцэслэл” бол их эзэн
Чингис хааны тэнгэртээ буцаж
буй он цагийг харуулсан зохиол.
Харин “Хар хун шувуу” нь
өөрийнхөө багын амьдралыг,
ижий аав, удам гарлаа зураглаж
үзүүлсэн баримтат эссэ тууж
юм. Бид Эрдэнэ зохиолчийг
буриад гэхээс удам гарлыг нь тэр
бүр сайн мэдэхгүй. Уг зохиолд
тодорхой өгүүлсэн. “Оросын
хар ламаас хүчээр хэрээс
зүүгээд Дарья нэр авсан бурхны
шашиндаа ороод Янжмаа нэрээ
хадгалсан буриад ээжийн алтан
хэвлийгээс ар халхын нутагт
төрсөн. Ээжийн эцэг Михлайн
үед буюу мянга найман зуун
оны сүүлчээр хорийн гулбаа
Ямпил орос эрдэмтэй хүн хүү
Базарсадаа баатар цагаан
хааны албанд зүтгүүлсэнд тэр
нь эмчийн сургууль дүүргээд
хурандаа цолтой цэргийн эмч
болж 1905 оны Орос, Японы
дайнд оролцсон бөгөөд
тэднийхэн тийнхүү цагаан хааны
албат болж харьяат нараа үнэн
алдартны шашинд оруулснаар
хорь буриадын дунд хэрээснэг
хэмээгдэх нэртнүүд бий болжээ.
Тэгээд ээжийн талынхан маань
орос нэр авсан хэрээснэгүүд,
тэндээ жаахан шоовдор гэмээр.
Жишээ нь хэрээснэг айлын
охидыг эхнэр болгож авбал ад
шоо үзэгдэхэд хүрдэг байж.
Сэнгэ эцэг минь тийн ад шооо
үзэгдэхээсээ айлгүй хэрээснэг
Михлайн охин Дарья-Янжмааг
эхнэр болгон аваад сая төвхнөж
аснаа ар халхын нутаг руу хөх
хулгана жил (1924 он) нүүдэллэн
иржээ” гэж өгүүлсэн. Ингэж
Эрдэнэ баавай Хэнтий нурууны
ноён оргил Асралт хайрхны
зүүн хормойгоос зүүн хойд зүгт
намсан одсон салаа салбар
хөвчийн хөх уулсын дундаас эх
авсан Онон хатан ижий, түүний
дүү Балж хатан ижий хоёр голын
хойд бие Монгол Оросын торгон
хил дээр баруунаас Балж голоор
зүүнээс Хирхон голоор хашигдсан
сунагар Сэрүүн Галттайдаа
төржээ.

Гучин найман оны хавар
найман нас өнгөрч байхад
Сэнгийн Эрдэнийн “Хар хун шувуу”
НОМ ЯРЬЖ ӨГЬЕ
нь аавыг нь үүрд аваад явж
буй хэсгийг Эрдэнэ баавай
нулимстай бичсэн нь мэдээж.
“Ангир шарга морьтойгоо
түймэрт яваад ирэхдээ аав өөр
хоёр морьтонтой айсуй. Хоёр
морьтны нэг нь цэрэг хувцастай
бөгөөд урт буу үүрчээ. Дүү бид
хоёр хэдэн хургаа туугаад гэр
тийшээ таваргав. Ноднин цэрэгт
дайчлагдсан ах минь хаврын
эхээр байшинтын цэргийн
хорооноос бие муудаж ирээд
сая хөл дээрээ гарч Галттайн
хойд хорооноос өвс ачихаар
явсан байж. Гэртээ гүйгээд орсон
чинь аав хоймрын орон дээрээ
суугаад хувцсаа солин өмсч,
юунд ч юм толгойгоо цагаан
даавуугаар ороосон улаан
нүдтэй хүн бурхны ширээний
шургуулгануудыг онгичиж сууна.
Цэрэг хувцастай хүн баруун
хатавчинд буугаа тулаад зогсоно.
Би хэрэг бишидсэнийг ухаарах
шиг болоод нэг мэдсэн гэрээсээ
гарч хаяагаа түшин суужээ. Ээж
хойноос гарч ирээд “Хүвүүн минь
ингэж болдоггүй юм. Орж аавдаа
үнсүүл. Аавыг нь аваад явах
гэж байна” гэхэд би чимээгүй
нулимс дуслуулсаар оров. Эмээ
аягандаа сүү хийж аавд өгөхөд
аав салгалсан гараар авч асгаж
цутган байж уугаад намайг тэврэн
удаан гэгч цээжиндээ наагаад
“Миний хүү сайн. Аав нь удахгүй
буцаад ирнэ. Дирдид минь сайн
сууж байгаарай” гээд завагнаас
нэг бяцхан боодолтой юм авч
ээжид өгөөд гарч явлаа. Тэр
боодолтой юм нь хэдэн төгрөг
байжээ. Би эхэр татахгүйг хичээн
нээлттэй орхисон үүдэндээ
зогслоо. Нүдэнд нулимсан хөшиг
татаад аавынхаа яаж мордож
холдсоныг ч харж чадсангүй.
Нүдний нулимс хатахад аавын
бараа нэгэнт тасарсан байлаа.
Балчирхан наймхан насандаа
ийнхүү би эцгээсээ өнчрөн
хоцорлоо. Аав минь үүрд талийж
одсоныг зөн совингоороо таасан
юм шиг нулимс хатсан нүдээр
хоосорсон замыг хэдэн өдөр
харуулдаад дараа нь түймрийн
утаа шингэрсэн алсын давааг
ширтээд “Би аавгүй болжээ”
гэж өөртөө хэлсэн сэн” гэж
өгүүлсэн.

Аавгүй болсон тэр жилийн
зун Сэрүүнийхээ нууранд хар
хун шувууг харсан байна. Хаврын
их түймрийн утаа оргүй арилж
хөвчийн хөх уулс нь ногоорон
намжаарсан цаг дор цөөн хэдэн
хун нисэн ирж Сэрүүний нууранд
нь буухад зуслангийн хүүхдүүд
гүйлдэн очжээ. Цалин цагаан
шувуудын дунд хилэн хар
өнгөтэй ганц шувуу байсан нь
хэн хүнд өдрийн од шиг үзэгддэг
хар хун шувуу байсан юм гэдэг.
Аавыгаа үүрд алдсан алдрай
нялх амьтны сэтгэлийг бага ч
болов амирлуулсан нь мэдээж.
Тиймийн учир бага балчир насны
дурдатгалаа “Хар хун шувуу”
хэмээн нэрийдсэн болов уу.
Эцгээ санасан үрийн сэтгэл
улаан гол тасартал амь бөхтэй
оршдог аж. Нэгэнт үгүй болсныг
эрт мэдсэн хэрнээ юмыг яаж
мэдэхэв гэх горьдлого насан
туршид нь тасраагүй байдаг.
Ерээд оны эхээр Лена мөрнийг
уруудан, Тундрын хязгааргүй
уудмыг туулаад мөсөн далайд
цутгах газрын ногоон хөлөгтнөөр
орохдоо “Танай энэ нутагт
Монголоос цөлөгдсөн хүмүүс
амьдарч байсан удаагүй биз”
гэж асууж явсан нь өрөвдмөөр.
“Наран тогоруу”, “Өвгөн шувуу”,
“Диваажинд хүргэх оньс” гээд
олон сонгодог өгүүллэгийнх
нь эх дүр “Хар хун шувуу”-д нь
байдаг юм. “…Охиноос буцалсан
цагааны үнэр ханхлах нь нөгөө
л аарц сүү болсон оготор
даалимбан тэрлэгтэйгээ аж.
Би түүнд зүрх шимширтэл хайр
хүрч байлаа” гэж “Наран тогоруу”
өгүүллэгт гардаг тэр охин Эрдэнэ
баавайн Санжаа маань юм. “Хар
хун шувуу”-д Санжаамаадаа
зориулсан шүлэг нь бий.

Categories
мэдээ улс-төр

Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийж байна

Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийх ажлыг өглөө 09.00 цагт эхэлжээ. СЕХ-ноос гомдол гаргасан нэр дэвшигчдийг яаралтай очихыг уриалсан байна.

Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн тухай мэдээ

Аймаг 2020.6.24-ний өдөр Хувь Нэмэлт тооллого хийх
Нийт хэсгийн тоо Хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо Хэсгийн тоо Хувь /Өссөн дүнгээр/
1 Архангай 105 48 45,7 5 50,5
2 Баян-Өлгий 96 46 47,9
3 Баянхонгор 105 50 47,6
4 Булган 68 31 45,6
5 Говь-Алтай 87 37 42,5
6 Дундговь, Говьсүмбэр 55 32 58,2
7 Дорнод 72 33 45,8 3 50,0
8 Дорноговь 59 23 39,0
9 Завхан 111 56 50,5
10 Өвөрхангай 106 52 49,1 1 50,0
11 Өмнөговь 61 25 41,0 7 53,3
12 Сүхбаатар 64 27 42,2
13 Сэлэнгэ 56 25 44,6
14 Төв 96 40 41,7
15 Увс 92 42 45,7
16 Ховд 91 33 36,3
17 Хөвсгөл 129 70 54,3
18 Хэнтий 89 38 42,7
19 Дархан-Уул 39 18 46,2 21 100,0
20 Орхон 38 18 47,4
21 Нийслэл 451 102 22,6 124 50,1
НИЙТ ДҮН 2070 846 40,9 161 48,6
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Коронавирусийн 219 тохиолдлын 175-ыг эдгээж эмнэлгээс гаргалаа

Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “VI сарын 27-ны өдөр нийт 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Сидней-Улаанбаатар онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад коронавирусийн 219 тохиолдол батлагдсан. Үүнээс 175-г нь эдгээж, эмнэлгээс гаргалаа. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүнийн биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ 81 хүн хянагдаж буй бөгөөд бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДДОГ ТҮГЭЭМЭЛ 30 ХЭЛБЭР

ХХ зууны эхэнд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудлын эзэн халтар мөнгө үйлчлүүлэгчдийн ганган бээлийг бохирдуулж байгааг анзааран угаасан мөнгөөр үйлчилж эхэлснээр “мөнгө угаах” гэдэг үг хэллэг анх үүссэн байдаг. Харин түүний дараагаар гэмт хэрэгт хууль бус мөнгө дагалдах болсныг “мөнгө угаах” хэмээн нэрлэх болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг далд санхүүжилтийн эх үүсвэрийг зорилгоо болгон ашиглаж, гурван үе шаттайгаар үйлдэгддэг. Нэгдүгээр үе шат байршуулах буюу placement (зорилготойгоор санхүүгийн системд оруулах), хоёрдугаар үе шат тараах буюу layering (зорилготойгоор өөр хэлбэрт шилжүүлэх), гуравдугаар үе шат нэгтгэх буюу integration (хууль бус замаар бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх) болно. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар нэгэн нэршил, хэлбэрийн дор мөнгө хадгалж, цогц арилжаагаар эсвэл шилжүүлгийн аргаар хууль ёсны болгох юм.

Мөнгө угаах нь маш олон янзаар үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй байдаг. Ингээд дэлхийн дахинд харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах 30 хэлбэрийг танилцуулвал:

  1. Бэлэн мөнгийг хууль бусаар угаах. Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн тогтолцоо олон улс оронд байдаггүй. Тиймээс гэмт хэргээс олсон мөнгийг дээрх тогтолцоо бүрдээгүй улсад нэвтрүүлж, банк санхүүгийн байгууллагад хадгалснаар мөнгө угаах нөхцөл бүрдэх болжээ. Иймээс улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлаж, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.
  2. Их хэмжээний бэлэн мөнгийг банкинд хуваан байршуулан хадгалах замаар мөнгө угаах. Зарим улс бэлэн мөнгөний гүйлгээг хянах хатуу тогтолцоотой бөгөөд тодорхой босгоноос дээш дүнтэй гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагад зайлшгүй тайлагнах шаардлагатай байдаг. Иймээс мөнгө угаагч их хэмжээний бэлэн мөнгийг тайлагнах ёстой хэмжээнээс доогуур дүнгээр банкид үе шаттайгаар хуваан байршуулж, хяналтаас зайлсхийж байна.
  3. Бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй салбарыг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газар, үнэт эдлэлийн дэлгүүр зэргээр халхавчилж, хуурамч гүйлгээ хийн хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах тохиолдол байна.
  4. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шууд худалдан авах замаар мөнгө угаах. Барилга байгууламж, тансаг зэрэглэлийн машин, эртний эдлэл, урлагийн бүтээл болон бүх төрлийн хувьцаа зэргийг худалдан авч, дамжуулан борлуулж, олсон орлогыг банкинд хадгалснаар хууль ёсны худалдаа болгон харагдуулдаг.
  5. Хувьцаа болон даатгалын салбарын нэргүй өрийн бичиг, фьючерс гэрээг ашиглан мөнгө угаах. Хувьцааны зах зээлийн гүйлгээ өндөр дүнтэй байдаг бөгөөд санхүүгийн арга хэрэгсэл, гүйлгээний төрөл олон янз байдаг тул ихээхэн ярвигтай. Мөнгө угаагч гэмт этгээдүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг овжиноор ашиглаж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулах болсон нь харамсалтай. Мөнгө угаах гэмт хэрэг хувьцаа, өрийн бичиг, фьючерс гэрээний гүйлгээ хэлбэрээр явагдах нь элбэг бөгөөд мөн даатгалын зах зээлээс өндөр дүнтэй даатгал худалдан авч дараа нь буцааснаар бохир мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулдаг байна.
  6. Хилийн чанад дахь санхүүгийн төв, банкны нууц хадгаламж зэргийг ашиглан хувь хүний хөрөнгийн нууцыг хамгаалах нэрийдлээр мөнгө угаах. Зарим улс орон, бүс нутагт нэргүй компани болон хувь хүний хөрөнгийг өндөр нууцлалтай хадгалахыг зөвшөөрдөг. Хууль бусаар олсон орлогыг эдгээр улс болон бүс нутагт нэвтрүүлснээр эх сурвалжийг замхруулахад хялбар болдог.
  7. Үйл ажиллагаа нь тогтворгүй экспорт, импортын компаниар мөнгө угаах. Санхүүгийн бололцоогүй, нэр төдий компанийг ашиглан экспорт, импортын худалдаа хийж буй мэт харагдуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг явдал түгээмэл байна.
  8. Авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаалаа хаших явцдаа эрх мэдлээ ашиглан авлига, хээл хахуулиар хөрөнгөжиж, улсын хөгжилд ихээхэн хохирол учруулдаг. Дараа нь олсон мөнгөөрөө бизнес эрхлэх нэрийдлээр компани байгуулж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Энэ төрлийн мөнгө угаах хэлбэр нэг онцлогтой. Ямар ч бизнес эрхэлсэн эсвэл фьючерс гэрээ, хувьцааны арилжаа нь “ашигтай” байх бөгөөд ашиг олсон ч, алдагдал хүлээсэн ч, “ашигтай ажиллаж” байгаа мэт харагдуулж, бохир мөнгөө тайлбарлах арга хэрэгслээ болгон хяналтаас зугтахыг оролддог.
  9. Ураг төрлөө ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаал хаших явцдаа эрх мэдлээ ашиглан хээл хахуул авч, ураг төрлийн холбоотой этгээдийн нэр дээр бизнес эрхэлдэг. Энэ нь харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах арга бөгөөд төрөл садангийн хүнээр зугаа цэнгэлийн газар, ресторан, бизнес эрхлүүлж гэмт хэргээ халхавчилдаг.
  10. Бусдыг ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Бусдын компанид өөрөө давуу эрх мэдэлтэй байх эсвэл компани байгуулан бусдаар удирдуулан ажиллах боловч, бодит эрх мэдэл өөрт нь байна. Ингэснээр эдийн засгийн харилцаанаас олох бохир мөнгийг өөрийн ААН-ийн дансанд оруулж, хууль ёсны дагуу татвар төлөн тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болгоно.
  11. Хил дамнан мөнгө угаах. Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагддаг мөнгө угаах хэлбэр бөгөөд бохир мөнгийг хилийн чанадад гаргаж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Нэгдүгээр төрөл: Худалдааны бус аргаар тухайлбал, албан тушаалтан өөрийн хүүхдийг гадаад сургуульд сургах нэрийдлээр сургалтын төлбөр, даатгалын төлбөр, амьжиргааны зардал зэрэг хэлбэрээр гадаад шилжүүлэг хийнэ. Хоёрдугаар төрөл: Худалдааны арга буюу импортын хэмжээг өндөр, экспортын хэмжээг багаар мэдүүлэх хэлбэр. Тухайлбал, мөнгө угаагч этгээд гадны компанитай хамтран импортоор авах тоног төхөөрөмж болон эд материалыг өндөр дүнгээр мэдүүлж, энэ дундаас “унагасан” мөнгөө гадаадад байршуулна. Гуравдугаар төрөл: Гадаадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр гадагш шилжүүлнэ. Дөрөвдүгээр төрөл: Хууль бусаар гадаад гүйлгээ хийдэг этгээдийг ашиглан гадаад шилжүүлэг хийнэ.
  12. Санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд авлига хээл хахуул өгч, гадаад шилжүүлгээр мөнгө угаах. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тухайлбал, хар тамхи мансууруулах бодис худалддаг гэмт бүлэг санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд хээл хахууль өгч, хяналт шалгалтыг сулруулан бохир мөнгөө гадагш шилжүүлдэг.
  13. Хууль ёсны санхүүгийн системийг ашиглан мөнгө угаах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг ашиглан бохир мөнгөө угаана. Гэмт этгээд хуурамч баримт бичиг ашиглан банкинд олон данс нээлгээд хууль бусаар олсон орлогоо хадгалах эсхүл бусдад шилжүүлдэг.
  14. Цахим сүлжээгээр мөнгө угаах. Гэмт хэрэгтэн интернэт банкаар дамжуулан шилжүүлэг хийн мөнгө угаадаг. Тухайлбал, цахим сүлжээгээр мөрийтэй тоглож, хар мөнгөө “цагаан” болгодог байна.
  15. Хөрөнгө оруулалтаар дамжуулан мөнгө угаах. Гэмт этгээд хөрөнгө оруулалт нэрийдлээр зочид буудал барих, компани байгуулах, дэлгүүр худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлбэрээр мөнгө угаана. Мөн хилийн чанадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийн хууль бусаар олсон ашгийг хуулийн дагуу болгож харагдуулна.
  16. Экспорт, импортыг ашиглан мөнгө угаах. Сэжигтэн экспорт, импортын үнийн дүнг худал мэдүүлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хил дамнуулан бохир мөнгийг шилжүүлдэг.
  17. Аялалын чек ашиглан мөнгө угаах. Гаалийн байгууллага хилээр нэвтрэх иргэдэд тодорхой хэмжээнээс дээш бэлэн мөнгийг мэдүүлэх шаардлага тавьдаг бөгөөд мэдүүлээгүй этгээдийн зөвшөөрөгдсөн хязгаараас давсан мөнгийг хураан авдаг. Харин аялалын чект мөнгөн дүнгийн хязгаар тавьдаггүй бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна банкинд бэлэн мөнгө болгон солиулж болдог байна.
  18. Казиногийн чип шууд бусаар солилцож мөнгө угаах. Казиногоос чип авч, мөнгө угаагчид дамжуулна. Ингэснээр чипийг бэлэн мөнгө болгон солих (дийлэнхдээ 5 хувь орчмын шимтгэлтэй) бөгөөд казиногоос мөнгө хожсон болгон харагдуулна. Ингэснээр мөнгөн тэмдэгт дээрх дугаараар мөнгө угаагч этгээдийг шалган тогтоох боломжгүй болдог.
  19. Үнэт эдлэлийг “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, мөнгө угаах. Эртний болон үнэт эдлэл, үнэ бүхий хадгалсан эд зүйлийг “бага үнээр худалдан авч, өндөр дүнгээр үнэлэн худалдах” хэлбэрээр мөнгийг хууль ёсны дагуу солилцоо болгон дансанд хийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Энэ төрлийн мөнгө угаах арга дийлэнхдээ авлигын шинжтэй байдаг.
  20. Сангаар дамжуулан мөнгө угаах. Цөөнгүй улс төрч, аж ахуйн нэгж, консорциум сан байгуулан хуурамчаар хандив өгөн татвараас зайлсхийдэг. Эсвэл гамшиг тохиолдсон нэрийдлээр өөрийн сан болон хувь хүний дансанд хандив цуглуулан хувьдаа ашигладаг. Мөнгө угаагч буяны сангуудыг ашиглан харилцан мөнгө шилжүүлэн улс дамнан мөнгө угаах тохиолдол их гардаг.
  21. Олон улсын шилжүүлэг байнга хийх (хуучин дансаа устгадаг), шууд улс дамнуулан зөөвөрлөх хэлбэрийн мөнгө угаах. Тодорхой хугацаанд хадгалж болдог шилжүүлгийн баримтыг ашиглан мөнгө угаана. Транзит хийх эсвэл гаалийн байгууллагад шалгуулахгүй нэвтрэх эрх бүхий этгээдийг ашиглан мөнгийг гадагш зөөвөрлөнө. Ингэхдээ ихэвчлэн 100-тын ам.долларын дэвсгэртийг ашигладаг.
  22. Бусдын хувийн мэдээллийг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан нууцаар данс нээн бохир мөнгийг тараан байршуулж, бусдын хараанд өртөхгүй байх боломжоо бүрдүүлдэг. Гэхдээ хувийн мэдээллээ алдсан этгээд банкны үйлчилгээ авахдаа данстай гэдгээ мэдэх эрсдэлтэй тул мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан дансаа гадаад улсад нээлгэдэг. Иймд хувь хүн өөрийн хувийн нууцыг алдагдахаас сэргийлж байх хэрэгтэй.
  23. Валютын харилцах данс ашиглан мөнгө угаах. Бага мөнгөн дүнгээр олон удаа хадгаламжид орлого хийж, гадаад улсад очин валютаар зарлагадан авна. Үүнийг “шоргоолжоор тоосго зөөлгөх” хэмээн нэрлэдэг бөгөөд бусдын хувийн мэдээллийг ашиглан данс нээлгэх аргатай хослуулан үйлддэг.
  24. Улс дамнасан гүйлгээгээр мөнгө угаах. Бодит бүтээгдэхүүнгүй үйлдвэрлэл үйлчилгээнд ихэвчлэн үйлдэгдэнэ. Гүйлгээний мөнгөн дүнг хуурамчаар үйлдэн хууль ёсны дагуу гадаад дахь брокерын дансанд шилжүүлнэ. Гадаад дахь дансаар мөнгөө хуваарилан анхны гүйлгээний мөнгөн дүнгээ засах, брокерын хөлс болон угаах мөнгөө гарган авна.
  25. Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж мөнгө угаах. Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар валютын арилжаа эрхлэхээс гадна, бэлэн мөнгөөр нэр тэмдэглэдэггүй гадаадын чек авч хэрэглэгчдэд тараан, гадаадын дансанд хадгалуулна.
  26. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ашиглан мөнгө угаах. Ихэвчлэн банк санхүү, даатгалын салбарт үйлдэгдэх бөгөөд их хэмжээний бэлэн мөнгийг гадагш зөөвөрлөдөг.
  27. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгө угаах. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Гүйцэтгэгч зах зээлийн үнээс 30-50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авч, бэлнээр тооцоог хийсэн болгон харагдуулна. Барилга ашиглалтад орохоос өмнө зах зээлийн үнийг 100 хувиар тооцон буцаалт хийнэ.
  28. Хуурамч зээлээр мөнгө угаах. Авлига, хээл хахуулиар үйлдэгдэнэ. Урт хугацааны вексель болон чекийг ашиглан зээлийн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх болон банкинд бэлэн мөнгө болгон хөрвүүлэн авна.
  29. Хуурамч дэвсгэртээр мөнгө угаах. Хуурамч дэвсгэрт ашиглан олон удаа бага дүнтэй худалдан авалт хийнэ.
  30. Дэлгүүрийн бэлгийн картыг ашиглан мөнгө угаах. Танил талаа ашиглан ямар нэгэн их дэлгүүрийн бэлгийн картыг их хэмжээгээр худалдан авч, аль нэг компанийн ажилчдад баяр болон тэмдэглэлт өдрөөр хангамж болгон тараах замаар үйлддэг. Бэлгийн картыг бэлэн мөнгөөр сольж болдоггүй онцлогтой.

Үүнээс гадна хууль ёсны орлоготой нийлүүлэх, давхар нэхэмжлэх болон зээлийн карт ашиглах, валютын арилжаа, цахим сүлжээ, итгэлцлийн хэлбэрээр мөнгө угаах зэрэг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол элбэг байна. Үүнээс гадна хуульч, нотариат, нягтлан болон бусад мэргэжлийн хүнийг ашиглан мөнгө угаах, мөн санхүүгийн байгууллагыг ашиглах, ядуу буурай орны засгийн газрын төслөөр мөнгө угаах гэмт хэрэг дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж, санхүүгийн дэг журмыг алдагдуулан улс орны хөгжилд ихээхэн хохирол учруулж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийг хамарсан, улам нарийн зохион байгуулалтын шинжтэй болж байгаа хэдий ч нөгөө талдаа олон улсын хууль сахиулах байгууллага, холбоодын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны уялдаа холбоо сайжирч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, тодорхойлох арга техник мөн хөгжиж байна.

Иймд аливаа иргэн, аж ахуйн нэгж санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байгааг анхаарч, санхүүгийн үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, мэргэжлийн ёс зүйтэй явуулах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн аргуудаас

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэнэ.

ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?-

-Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

-Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх

-УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?-

-Түргэн тусламжийн багийг дуудах,

-Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах,

-Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах,

-Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх.

-Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн амруу хоёр удаа амьсгал өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дараах замуудыг хэсэгчлэн хаана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны хооронд хааж, зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ.

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь

Д/д

Хэсэг

Байршил

Хаах урт

/у/м/

Хаах

Хугацаа

/сар/

1

1-р хэсэг

Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл

385

06.28-07.10

2

2-р хэсэг

Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл

315

07.16-07.28

3

3-р хэсэг

Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл

480

07.29-08.07

4

4-р хэсэг

Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл

900

08.08-08.23

5

5-р хэсэг

Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл

920

08.24-09.08

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Үйлчилгээний газар ажиллаж байгаа хүмүүс амны хаалт заавал зүүх ёстой

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон "COVID 19" бүртгэгдсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Д.Нарангэрэл дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр, “Зоонозын өвчин судлалын баг өчигдөр хоёр тусгаарлах байранд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийсэн. Зургаадугаар сарын 26-нд 77 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. 2632 хүн ажиглалтад байна. Нийт 42 их эмч, 76 резидент эмч, эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн “COVID-19” халдвартай өвчтөнд 188 сувилагч, 112 асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаагаас 51 нь архаг хууч өвчтэй хүн байгаа. Харин зургаа нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд гол төлөв архаг хууч өвчтэй, өндөр настай, биеийн байдал хүнд байна. Эдгээр хүнд 14 эмч, 42 сувилагч үйлчилж байна.

Өчигдөр орон нутгийн галт тэргэнд төмөр замын 13 эмч коронавирус илрүүлэх асуумж судалгааг нийт 7200 гаруй зорчигчид хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн 119 тоот дугаарт 166 дуудлага ирсэн. Шуурхай аппликэйшнд Орос, Америк, Солонгосоос дөрвөн монгол иргэн утасдаж, коронавирусийн эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөмж авсан. Манай иргэдийн дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газруудад худалдагч үйлчлэгч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Тиймээс үйлчилгээний газар ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж, амны хаалт заавал зүүх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -25

COVID-19 | The OWHC in times of crisis - Organization of World ...

1. Бельгийн төв эмнэлгийн 3056 ажилтанд хийсэн шинжилгээгээр 6.4%-д коронавируст халдварын эсрэг бие иммуноглобулин G (IgG) илэрчээ. Эсрэг бие илэрсэн ажилтнуудын 15% нь COVID-19-ийн ямар ч шинж тэмдэггүй байжээ.

2. Хятад, Итали, Япон, Сингапур, Канад, Өмнөд Солонгос улсад COVID-19-ийн тархалт наснаас хамааралтай эсэхийг математик загварчлалаар судалжээ. Хүүхдийн халдварт өртөх байдал нь насанд хүрэгчдээс 2 дахин бага, 70-аас дээш насныхан 69 хувьтай байна.
3. Ирландын Корк мужид COVID-19-ийн халдвартай хүмүүсийн шинж тэмдэггүй ойрын хавьтлыг идэвхтэй илрүүлэх зорилгоор утасны автомат асуумжийн үйлчилгээ нэвтрүүлжээ. COVID-19-ийн дэгдэлтийн эхний долоо хоногт халдвартай хүмүүсийн ойрын хавьтал 1336 хүнд 12421 асуумж мессеж илгээсэн бөгөөд тэдний 9%-д шинж тэмдэг илэрч, 2.6%-д COVID-19-ийн шинжилгээ эерэг байжээ.
4. Хятадын Гуанжоу дахь COVID-19-тэй өвчтний ойрын хавьтлын халдварлалтын түвшинг тодорхойлох судалгаанд хоорондоо хамааралгүй 195 бүлгийг сонгон хамруулсан. Судалгаанд анхдагч хавьтал 215 хүн, хоёр ба гуравдагч хавьтал 134 хүн, ойрын бус хавьтал 1964 хүнийг хамруулан судлахад халдварын дундаж нууц хугацаа 5 хоног байжээ. Гэр бүлийн гишүүд хоорондоо халдвар тараах байдал 12.4%, тэдний ойр дотны хүмүүсийн 17.1% нь халдварт өртжээ.
5. Солонгосын эрдэмтэд СOVID-19-тэй 2 өвчтөнд үйлчилж байсан ээлжийн 19 сувилагчийн хамгаалах хувцас хэрэгслээс цуглуулсан 133 сорьцыг шинжлэхэд 11%-д нь вирус илэрчээ. Ялангуяа малгай 26%, хамгаалах хэрэгслийн хөл нурууны хэсэг 26%, гутлын ул 16%, бугуй ба энгэр хэсгийн 5%-д тус тус вирус илэрсэн.
6. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд иргэд амны хаалт зүүхгүй бол АНУ-д 10-р сарын 1 гэхэд 180000 орчим хүн эндэх эрсдэлтэй гэсэн тооцоолол хийжээ. Хэрэв хүн амын 95% нь амны хаалт зүүвэл энэ тоо 146000 орчим болж буурна гэжээ.
7. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавирус болон томуугийн А, В хүрээний вирусийг нэгэн зэрэг илрүүлдэг тест бүтээжээ. Коронавирус илрүүлэх шинжилгээний явцад томуугийн вирус илрүүлэх боломжтой ажээ. Энэ нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой, мөн оношлогоо, эмчилгээг зөв хийхэд чухал гэжээ.