Categories
гадаад мэдээ

БНСУ-ын сургуулиуд танхимын сургалтаа эхлүүлнэ

Солонгос улсын тухай ~ Edu Help Agency - Олон Улсын Боловсролын ...

Бүгд Найрамдах Солонгос Улс энгийн амьдралдаа эргэн орж байна. Солонгосын сургуулиуд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар уламжлалт сургалтын хэлбэрт шилжиж орох талаар тус улсын Боловсролын сайд Ёу Юн Хэ мэдэгдэл хийсэн байна.

Эхний ээлжид төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж эхлэх бол долоо хоногийн дараа буюу 5 дугаар сарын 20-ны өдрөөс 11, 9, 2, 1 дүгээр ангийн болон цэцэрлэгийн танхимын сургалт эхэлнэ. 5 дугаар сарын 27-ны өдрөөс 10, 8, 3 болон 4 дүгээр ангийн хичээл эхлэх бол 5, 6, 7 дугаар ангийнхан хичээлдээ 6 дугаар сарын 1-ний өдрөөс орно.

Дашрамд сануулахад өмнөд Солонгост хичээлийн шинэ жил 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, дараа жилийн 2 дугаар сарын дундуур дуусдаг ба хичээлийн жил нь хавар, намрын улирал гэж хуваагддаг бөгөөд зуны 7,8 дугаар саруудад амардаг болно. Энэ жил цар тахал гарсантай холбогдуулан хичээлийн жилийн нээлтийг хэд хэдэн удаа хойшлуулж байгаад зайны сургалтыг эхлүүлсэн байлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн байгууллагын үүсэж хөгжсөн түүх бол энэхүү өдөртэй ихээхэн хамааралтай юм. Тэртээ 1925 оны 5 дугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар Хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэж 1 дүгээр бүлгийг В.И.Лениний, 2 дугаар бүлгийг К.Марксын нэрээр нэрлэж даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгон Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” анх үүсэн байгуулагдсан юм.

Пионерын анхны тангаргаа өргөж байсан тэдгээр анхны пионерууд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч болохоо харуулж эх орныхоо Хүндэт иргэд болсон түүхтэй.

Пионерын байгууллага анх байгуулагдсанаасаа эхлэн өсвөр үеийг эх орон ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон хүмүүжүүлэх, бага насны хүүхдийг шашны нөлөөнөөс ангижруулж сургуулийн зүг татах ажлыг гол зорилгоо болгож байв. Пионерын бүлгүүд долоо хоног тутамд гэгээрлийн хурал хийх, ном сонин унших, нам засгийн бодлогыг ухуулан таниулах, биеийн тамир, жагсаал ёслол, хөл гарын сургууль хийж, “Улаан туг”, “Шивээ хиагт”, “Интернациональ”, “Пионерын дуу” дуулж жагсдаг байжээ. Энэ нь нийт хөдөлмөрчид, хүүхэд багачуудыг сургууль пионерын зүг татах нэг арга байсан байна.

Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн эхлээд хөдөлгөөн, бүлэг байдлаар байсан бол хүүхдийн байгууллага болтлоо өргөжин тэлсэн түүхтэй.

Нийслэлийн хүүхдийн байгууллага нь 1953 оны Хотын ХЗЭ-ийн хорооны 2 дугаар бүгд хурлын шийдвэр Улаанбаатар хотын пионерийн зөвлөл, Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 255 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө төв, Нийслэлийн Засаг даргын 1997.03.16-ны өдрийн захирамжаар Нийслэлийн хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийн газар, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 18 дугаар захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын 2004 оны захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 64 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 32 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол Нийслэлийн засаг даргын А/241 тоот захирамжаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө хүүхдийн байгууллага нь хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт болох дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, Судалгаа, шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа, График төлөвлөлтийн мэргэжилтэн Э.Анхбаяр нар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеийн нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт маргааш зохион байгуулагдах дадлага сургуулилалтын үеэр 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио болон авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Энэ хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн 174 тээврийн хэрэгслийг богино эргүүлэх, 20 чиглэлийн 220 тээврийн хэрэгслийг уртасгах буюу тойрч явуулах, 7 чиглэлийн 47 тээврийн хэрэгслийг зогсоох зохицуулалтыг хийжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний дараах 7 чиглэлийн автобус 08:00-18:00 цагийн хооронд зогсох юм.

ХО:1 “Багабаян-Санзай-7 буудал”

ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг”

Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”

Ч:21а “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж”

Ч:21б “Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв”

Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУИС-Хүнсний 1-р дэлгүүр”

Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэлэхдээ “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагийн хооронд болно. Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08:00 цагаас өмнө явах, мөн орой 18:00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Дадлага сургуулилалт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

ГАМШГИЙН ҮЕД ИРГЭН БҮРИЙН ҮҮРГЭВЧИНД БАЙХ ЭД ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага боллоо

Дэлхийд нэр хүнд бүхий Уур Амьсгалын Ногоон Сан (Green Climate Fund)-ийн удирдах зөвлөлийн 25 дахь удаагийн хурал 2020 оны 3-р сарын 10-12-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсын Женев хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү хурлын үеэр ХХБанкийг Уур Амьсгалын Ногоон Сангийн итгэмжлэгдсэн байгууллага болгох шийдвэрийг гаргасан юм. .

Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС) нь Нэгдсэн үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБ-ын УАӨСК)-ийн гишүүн 194 орны нэгдсэн шийдвэрийн үр дүнд 2010 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой дэлхийн хамгийн том уур амьсгалын сан юм.

ХХБанк нь 2012 оноос Нидерландын Хөгжлийн Банк (FMO)-тай хамтран “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн систем” (БОНХМС) хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэгч “Шилдэг ТоС банк”-аар 2016, 2017, 2019 онуудад мөн 2018 оны Тогтвортой Санхүүгийн Манлай банкаар тус тус шалгарч байсан туршлагатай билээ.

ХХБанк нь тус сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсноор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр үндэсний төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгох өндөр ач холбогдолтой юм.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

СУРГАЛТЫН ТӨВ, ДАМЖААНЫ ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД (ЗӨВЛӨМЖ)

Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахлын үед нийгмийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь курс, дамжаа, сургалтын төвүүдийг эрүүл ахуйн тусгай шаардлага, хяналтын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Иймд дор дурдсан зөвлөмжийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллуулахыг анхааруулж байна.

  1. Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлэх;
  2. Суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, бүртгэж, баиалгаажуулсан байх /овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаар, шаардлагатай тохиолдолд холбогдох 2-оос доошгүй хүний утас г.м/
  3. Сургалт эхлэхээс өмнө болон тарах үед нь биеийн халууныг тогтмол үзэж бүртгэл хөтлөх;
  4. Анги, танхимд спиртэн суурьтай гар халдваржүүлэх уусмал байршуулах;
  5. Хичээлийн танхимд заавал амны хаалт зүүх;
  6. Сургалтыг аль болох цахим хэлбэрээр зохион байгуулах;
  7. Ширээ хоорондын зайг 1,5-2 метрээс багагүй зайд байрлуулах, хүн хооронд зайг барих;
  8. Нэг удаад 10-аас ихгүй хүнтэй, богино цагаар хичээллэх;
  9. Сургалтын ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ хийх, анги танхимд 2 цаг тутамд агаар сэлгэх;
  10. Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх;
  11. Анги танхимд хооллохгүй, гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх;
  12. Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх;
  13. Ариун цэврийн өрөөнд гарын шингэн саван, гарын цаасан алчуур байршуулах;
  14. Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах;
  15. Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмжийг мэргэжлийн түвшинд боловсруулж, мөрдөж ажиллах (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт);
  16. Cуралцагч, үйлчлүүлэгчид чөлөөтэй үйлчлүүлэх эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байх.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-06-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДАВТЛАГА ӨГӨХ ЗААВРЫГ БСШУСЯ-ААС ХҮРГҮҮЛНЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрлөө. ЭЕШ-д бэлтгэх давтлагыг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу, зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Давтлагыг хэрхэн зохион байгуулах заавар, чиглэлийг БСШУСЯ-аас хүргүүлнэ. Эцэг эхчүүдийн санал, хүүхдүүдийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр энэ ажил явна, ариутгал халдваргүйтгэлийн чанд горим сахиж давтлага явуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт эхэллээ.

Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллалаа.

Цагийн байдлын мэдээллээр “Чингэлтэй дүүрэгт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр томуугийн тандалтаар 38 сорьцонд БХ-ПГУ аргаар шинжилгээ хийхэд 3 хүний сорьцонд SARS-CoV-2 вирус илэрсэн. Энэ нь Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдварын эхний тохиолдол бүртгэгдэж байна. ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багийн тандалт судалгаагаар батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтал 29 хүнийг илрүүлснээс 11 нь гэрийн хавьтал, 18 нь гадуур хавьтал байна” гэсний дагуу Шуурхай штаб ажиллав. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Энэхүү дадлага сургуулилалтын үеэр үүсэж болзошгүй нөхцөл байдлыг судлах, асуудлуудыг илрүүлэх, түүнд авах хариу арга хэмжээг авч, ажиллах дадлага сургуулилалт болж байна. Дадлага сургуулилалтад Чингэлтэй дүүргийн 3000 гаруй алба хаагчид ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 19 хорооны 150 мянган иргэн дадлага сургуулилалтад хамрагдах юм” гэдгийг хэллээ. “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээрээр Сонгино дахь “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд төслийн төсөвт өртөг 25 сая ам.доллар байжээ.

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх “25 сая ам.доллар”-ын өртөгийг “57 сая ам.доллар” болгон нэмэгдүүлэхээр тохирсон байна.

Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөнө. Зээл нь хүүгүй. Олон улсын валютын сангийн аргачлалаар хөнгөлөлтийн түвшин 40.47 хувь байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Эксим банк тусгайлсан зээлийн гэрээг байгуулах юм.