Categories
мэдээ нийгэм

“ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ” урамшуулалт аяны ерөнхий мэдээлэл

Харилцагч Та бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдсанаар:

  • Зуны олимпын XXXII наадмыг үзэж, Монгол улсынхаа тамирчдыг дэргэдээс нь догдлол дүүрэн зүрхнээсээ дэмжих;
  • Үзэсгэлэнт ФҮЖИ уулыг тольдох;
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолбортой танилцах;
  • Токио хотын хамгийн өндөр Скай три цамхагтай танилцах;
  • Үнэнч Хачико нохойны хөшөөтэй танилцан, хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар болох Шибүяа гарцаар зочлох зэрэг гайхалтай сюрприз, дурсамж дүүрэн 6 шөнө, 7 өдрийн аяллын эрхийн эзэн болох боломжтой.

“Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян 2021 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх ба урамшууллын тохирлыг:

  • 2020.10.09 3 хос буюу 6 харилцагчаа Банкны албан ёсны фейсбүүк хуудсаар болон www.gogo.mn, www.ikon.mn, www.news.mn веб сайтуудаар шууд дамжуулна.
  • 2020.12.12 3 хос буюу 6 харилцагчаа Банкны албан ёсны фейсбүүк хуудсаарболон www.gogo.mn, www.ikon.mn, www.news.mn веб сайтуудаар шууд дамжуулна.
  • 2021.05.05 9 хос буюу 18 харилцагчаа “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулан тодруулна.

Урамшууллын эрхийг дараах нөхцөлөөр цуглуулах боломжтой:

Карт захиалга

Шалгуур

Олгох эрх

1

Виза Алтан кредит карт

Шинээр болон хугацаа нь дууссан карт дахин захиалах

3ш урамшууллын эрх

2

Виза Лэйди премиум кредит карт

3

Виза Платинум карт

4

Виза Алтан дебит карт

Шинээр болон хугацаа нь дууссан карт 2 ба түүнээс дээш жилээр дахин захиалах

2ш урамшууллын эрх

5

Виза энгийн дебит карт

1ш урамшууллын эрх

Картын гүйлгээ

6

Виза картаар хийсэн 100,000 төгрөг/50 ам.доллар/50 еврогийн худалдан авалт тутамд

ХХБ-ны ПОС машин дээр болон интернет худалдан авалт, олон улсад хийгдсэн худалдан авалт

1ш урамшууллын эрх

Хадгаламж

7

Хугацаатай хадгаламжийн дансанд нэмэгдсэн 100,000 төгрөг тутамд

3 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж байх

1ш урамшууллын эрх

8

Анх удаа хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэх тохиолдолд

9

Хугацаагүй хадгаламжийн дансаа хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн тохиолдолд

Анхаарах зүйлс:

  1. Хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд 1 хүнд 1000 ширхэг хүртэл урамшууллын эрх олгоно.
  2. Хугацаатай хадгаламжийн үлдэгдэл нь 2020.04.30-ны өдрийн үлдэгдлээс буураагүй байх.
  3. Хугацаатай хадгаламжийн дансны хугацаа дуусахад сунгасан тохиолдолд мөн урамшууллын эрх авах боломжтой.
  4. Урамшуулалт аяны тохирол шалгаруулах үед таны хадгаламж 3 ба түүнээс дээш сарын хугацаатай байх шаардлагатай.

Та өөрт нэмэгдэж буй эрхийн тоог TDB online аппликейшнд УРАМШУУЛАЛ – КАРТ – ТОКИО 2020 УРАМШУУЛЛЫН ЭРХ цэсээс харах боломжтой.

ХХБанк сүүлийн 10 гаруй жил Виза интернэйшнлтэй хамтран Олимпын наадмын урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн ба энэ удаад Олимпод оролцох эрхээ аваад буй Монгол Улсын анхны эмэгтэй Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг тэмцээнд оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсон билээ.

Урамшуулалт аяндаа идэвхтэй оролцож буй нийт харилцагч Та бүхэндээ талархал илэрхийлье.

“Зүрхнээсээ дэмжье”

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

УОК-оос СЕХ-нд зөвлөмж хүргүүлжээ

УОК-оос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлэх болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа зохион байгуулах үед “COVID-19”-өөс сэргийлэх зөвлөмж боловсруулан СЕХ-нд хүргүүлжээ.

СЕХ-ноос уг зөвлөмжийг сонгуульд оролцож буй нам, эвслүүд болон аймаг, дүүргийн сонгуулийн хороодоор дамжуулан бие даан нэр дэвшигчдэд хүргүүлэхээр ажиллаж байна.

Зөвлөмж:

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжид үзлэг хийнэ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 42315 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

Тодруулбал, тус дүүрэгт амьдардаг гэр хорооллын хэрэглэгчдийн оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гадна цахилгаан шугам тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахаар НОБГ, НМХГ-тай хамтран ажиллах юм. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үзлэг шалгалтад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 245 дэд өртөөний 42315 хэрэглэгч хамрагдах ба цаашид бусад дүүргийн хэрэглэгчдийг төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хамруулахаар төлөвлөж байгаа аж.

COVID-19 цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлж уг үзлэг шалгалтыг ЭМЯ-наас өгч буй заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүрэгт эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн амьдарч буй орчин, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.

Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүрэгт ажиллаж, “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийх үеэр эрсдэл өндөртэй гэж гарсан айлуудаар явж нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хүнс тэжээлийн туслалцаа үзүүллээ.

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд хамтран “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналттай байлгах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан. Энэхүү удирдамжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан юм. Түргэвчилсэн үнэлгээнд нийт 109.991 өрх хамрагдсан бөгөөд нийт өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувь буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай гэсэн дүн мэдээ гарсан. Мөн хөл хорионы үеэр хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна гэсэн судалгаа гарсан төдийгүй эдгээр өрхөд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна гэсэн. Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэд хэдэн ажлын хэсэг гарч, тавдугаар сарын 1-нээс 8-ны хооронд дээрх айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцсан дэмжлэг туслалцаа үзүүлж буй нь энэ.

Дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн очсон эхний айл нь иргэн н.Одгэрэлийнх. Тэднийх ам бүл тавуулаа. 22-оос 16 насны гурван хүүхэдтэй. 16 жилийн өмнө Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн. Хотод ирсэн цагаасаа орцны жижүүр хийж байгаа. Гурван хүүхэд нь гурвуулаа хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй. Уг нь бага хүү нь Яармагийн 63 дугаар сургуульд сурдаг байсан ч нэгдүгээрт хэл ярианы бэрхшээл, хоёрдугаарт өмссөн хувцаснаасаа ичээд суургуулиа орхисон. Уг нь гарын дүйтэй. Түүний чин хүсэл нь гангуурчин болох. Одгэрэлийн дунд хүү нь мөн л Яармагийн 63 дугаар сургуулийг дүүргэсэн. Сонсгол муу ч хичээл номондоо сайн байсан. Сургуульд сурч байхдаа гадаад руу нэг удаа Жүдогийн тэмцээнд явж байсан. Одоо инженер мэргэжлээр сурч байгаа ч хөл хорио тогтоосон учраас барилгын ажил хийн аав ээждээ тусалдаг. Харин том охин нь группийн мөнгө гэж сард 104 мянган төгрөг авдаг. Аав, ээж хоёр нь хоёулаа орцны жижүүр, цэвэрлэгч хийдэг учраас подвалд амьдардаг. Уг нь дүүргийнхээ холбогдох албаны хүмүүст гэртээ болгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан ч нэмэр болоогүй. Нас 50 хүрч байгаа учраас удахгүй тэтгэвэрт гарна. Насаараа подвалд амьдрах аргагүй учраас өөрсдийн гэсэн орон гэр, газартай болчихвол болох гээд байна. Тэтгэвэрт гарлаа гэхэд гурван хүүхдээ аваад гудамжинд гаралтай биш хэмээн өрхийн тэргүүн Одгэрэл өгүүлж байв. Мөн тэтгэвэр тогтоолгоход ч хүндрэл бэрхшээл гарч буй тухай өгүүлж байсан юм. Энэ үеэр ГБХЗХГ-ын Дэд дарга Б.Халиун агентлагийн зүгээс хийж болох бүх туслалцаа дэмжлэгийг үзүүлэхийн зэрэгцээ бага хүүг нь гагнуурчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд МСҮТ-үүдтэй холбох мөн дунд хүүгийнх нь сурдаг сургуультай холбогдож, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлаар судалж дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж байсан юм.

Ажын хэсгийн очсон дараагийн айл нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны…. байрны подвалд амьдардаг Мөнхсайханых. 3-20 насны гурван хүүхэдтэй. Том охин нь Этүгэн дээд сургуулийн Сувилахуйн ангид сурдаг. Уг нь нэгдүгээр курстээ Их эмчийн ангид сурч байсан ч төлбөр нь 3 сая төгрөг давсан учраас амьдралын боломж ахуйдаа тааруулан хоёрдугаар курсээсээ Сувилахуйн анги руу шилжсэн. Уг нь энэ ангийн төлбөр нь 2.5 сая. Гэвч хөл хорио тогтоосон үед цахимаар хичээлээ үзэх, кредитний мөнгө гэсээр төлбөр нь 3 сая төгрөг болоод байгаа. Ээж Мөнхсайхан нь хувийн нэхмэлийн үйлдэрт ажилладаг ч Короногоос болоод үйлдвэр нь хаалгаа барьсан. Одоо тэдний амьдралыг залгуулж буй ганц баялаг нь хэдэн жилийн өмнө жирэмсний амралтын мөнгөөрөө авч байсан нэхмэлийн ногоон машин. Бас хүүхдийн 20 мянган төгрөг гэж байв. Мөнхсайханы хувьд хүнсний талон авахын тулд хаана хандах мөн хүүхдийнхээ сургуулийн захиргаатай уулзаж, сургалтын төлбөрийг нь тодорхой хувиар хөнгөлөөд өгвөл амьдралд нь их нэмэр болно гэдгийг учирлаж байсан.

Харин дараагийн айл нь Дуламханд хэмээх 80 гарсан буурайгийнх. Өөрөө хэдэн жилийн өмнө цус харваж, хэвтэрт орсон. Том охин нь 60 гарсан ч сэтгэцийн өөрчлөлттэй. Хүү нь группийнх. Уг нь хүү нь эхнэр авч хоёр сайхан хүүтэй болсон. Гэвч бэр нь хань, хүүхдүүдээ орхиж өөр хүнтэй гэр бүл болсон. Бага нь ээжийгээ санаж байна гээд уйлаад байсан учраас ээж нь хоёр хүүгээ дөнгөж өчигдөрхөн аваад явсан. Дуламханд гуайн хүү хэдийгээр группт байдаг ч нэхмэлийн машинаар юм нэхэж зардаг. Сүүлийн үед хүмүүсийн орлого муудаад юм нь зарагахгүй байгаа ч дөнгөж сая бараануудаа аваад гарлаа хэмээн хэвтэрт байгаа хөгшин өгүүлсэн юм. Мөн төрийн байгууллагын алба хаагчид гэрт нь ирж, амьдрал ахуйтай нь танилцахын зэрэгцээ зайлшгүй хэрэгтэй тусламж дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна хэмээсээр үлдсэн.

Энэ бол нийслэлийн 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн төлөөлөл болох гурван айлын ахуй байдал бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тусламж дэмжлэг нэн шаардлагатай айлуудаар орж, хөл хорионы үеэр хэрхэн яаж амьдрал ахуйгаа болгож буйтай танилцахын зэрэгцээ тусламж дэмжлэг үзүүлсэн нь энэ байлаа.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Эрсдэл өндөртэй 20.000 өрхийн 51.1 хувь буюу 10.221 өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгаж амьдарч байна. Манай байгууллагын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 22.853 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд “COVID-19” халдварын цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис өгч байна” гэдгийг онцолж байсан.

Мөн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Түргэвчилсэн үнэлгээрээр эрсдэлт бүлэгт багтсан гэр бүлийн гишүүдийн 94 хувь нь 31-35 насныхан, 6 орчим хувь нь 40-46 насныхан байна. Нэг өрхөд дунджаар 0-18 хүртэлх насны 2-7 хүүхэд амьдарч байна. Нийт өрхийн 90 орчим хувь нь өдөрт нэг удаа махан хоолоор хооллодог, хөнгөн цай, боорцог талх зэрэг хөнгөн цай ууж байна. Нийт өрхийн 10 орчим хувьд өрхийн зөвхөн нэг гишүүн үйлчлэгч, галч, харуул, барилгын туслах, нүүрс шуудайлж зарах гэх мэт ажил хийдэг, 85 хувь нь ажилгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгө, Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй байна. Нийт өрхийн 60 орчим хувь нь архины хамааралтай гишүүнтэй, хүүхдээ үл хайхарсан, гэрийн ахуй, нөхцөл байдал хүнд байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гишүүнтэй өрхийн хувьд нөхцөл байдал илүү хүнд, өрхөд байгаа бусад хүүхдэд тавих анхаарал сул, нэмэлт амин дэм шимт тэжээл хэрэглүүлж чаддагүй, өрхөд ажилгүйдэл үүссэн байна. Ялангуяа хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирээд өөрийн гэсэн орон гэр, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй өрх 50 орчим хувийг эзэлж байна” гэж байлаа.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажлын хэсгийнхэн нийслэлийн 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөөр орж, тусламж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ иргэдэд тулгарч байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байсан. Тухайлбал, гэрээр оёдол хийх чадавхитай өрхүүдэд туслаж дэмжих, түлээ нүүрс зарах болон гарааны бизнес эрхлэхэд нь мөн дэмжлэг үзүүлэх, ажлын байранд холбон зуучлах, зургаагаас дээш насны хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа хороод дээр хэрэгждэг “Би нар” төсөлд хамруулж, хүүхдийн хөгжлийн дэмжих, нийгэмшүүлэх, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх, архины хамааралтай болсон өрхийн гишүүдэд урт хугацааны эмчилгээ, зан үйлийг засан сургалтад хамруулах, анхан шатанд ажиллаж байгаа Хэсгийн ахлагч нарыг чадавхжуулж, мэдээллийг илрүүлэх, мэдээлэх, холбон зуучлах болон гэр бүлтэй ажиллах чиглэлээр чадавхжуулах зэрэг ажлыг зохион байгуулна гэж байсан. Үүнээс гадна холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэж, орон гэртэй болгох, хүнсний талонд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй болон хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх зэрэг ажлыг шийдэж байсан юм.

Түүнчлэн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшин доогуур 90 өрхийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цахимаар хичээлээ хийж чадахгүй, ангийн багш нар нь огт холбогдоогүй байна. Иймд дүүргийн Боловсрол, соёл урлагийн газарт албан бичиг илгээж, зуны хугацаанд хичээлийн хөтөлбөрөө нөхөж судлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр болсныг гэр бүл, хүүхэд залууучуудын хөгжлийн газрын удирдлагууд энэ үеэр онцолж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Арматурын үнэ тонн нь нэг сая 600 мянган төгрөгийн ханштай байна

Дулааны улирал эхэлж, хаа сайгүй бүтээн байгуулалт, засварын ажил өрнөж байна. Тиймээс барилга барихад чухал нөлөөтэй арматур төмрийн үнэ ханш, чанар, борлуулалтын талаар сурвалжлахаар хуучнаар Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах барилгын материалын худалдааны төвийг зорилоо. Урьд нь энэ захад ирэхэд хөл хөдөлгөөнтэй байсан бол одоо машин тэрэг, хүмүүс ч харьцангуй цөөрчээ. Бид тус худалдааны төвд арав гаруй жил ченж хийсэн Б.Баатараас арматур төмрөө хаанаас татдаг, үнэ ханшийн талаар тодруулсан юм.

Тэрбээр “Манайх БНХаУ-аас арматураа татдаг. Ер нь манай Монголд арматур үйлдвэрлэдэг газар цөөхөн шүү дээ. Үйлдвэрлэдэг ч гэсэн Монголынхоо хэрэгцээг хараахан хангаж чадахгүй байна. Тийм учраас бид арматураа Хятадаас оруулж ирэхээс өөр аргагүй. Чанар хийцийн хувьд мэдээж Хятадын компани стандартад нийцүүлсэн гэсэн бичиг баримтын үндсэн дээр нийлүүлдэг. Одоогоор “Бугат”-ын арматур нэг тонн үнэ нэг сая 630 мянган төгрөг. Харин “Таншань”-ий арматур нэг тонн нь нэг сая 600 мянган төгрөгийн ханштай байна. Яахав, арматурын үнээс шалтгаалаад байрны үнэ өсч буурч байна гэж хүмүүс ярьдаг.

Хамгийн чухал нь Монголд арматур оруулж ирдэг хувийн компаниуд олон бий. Компаниуд ямар хийц, чанартай арматур оруулж ирдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь арматурын үнэ бол хийц, материал, орц найрлага, даацаас их хамаардаг. Өмнө жил арматурын үнэ нэг сая 750 мянгатай байсан бол энэ жил үнэ нь буугаад нэг сая 600 мянга болсон. Мөн үеийн худалдан авалтыг бодоход энэ жил тэгж их сайжирсан зүйл мэдэгдэхгүй байна.

Коронавирус гарснаас хойш худалдан авалт бүр муудлаа. Одоо ингээд харахад л талбай дүүрэн пижигнэж байдаг шүү дээ. Одоо бол эл хуль байна” гэсэн юм.

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж, ярилцлаа.


-Дэлхий дахинд цар тахал гарсантай холбоотойгоор барилгын салбар зогсонги байдалд ороод байсан. Харин саяхнаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх гэж байх шиг байна?

-Барилгын материал үйлдвэрлэлийнхэн, тэр дундаа цемент үйлдвэрлэдэг хоёр гурван үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Өнөөдрөөс эхлээд “Хөтөл”, “Мак” зэрэг үйлдвэрүүд доголдлоо арилгаж үйл ажиллагаа нь жигдрэх шинжтэй байна. Үйлдвэрүүд доголдож цементний хомсдол үүссэн хугацаанд жижиглэн худалдаалагч нар үнээ нэмж иргэдийн дунд бухимдал үүсгэж байна.

Судалгаа хийхэд 22-ын товчоо, Орбит, 44 гэсэн газруудад шуудайтай цементийг арван таван мянгаар зарах жишээтэй. Энэ чинь хоёр гурав нугалчихаж байна шүү дээ. ашиглалтад ороод үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн “Хөтөл”, “Мак”, “Мон цемент” зэрэг үйлдвэрүүд том бүтээн байгуулалтад шууд үйлдвэрээсээ нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийгдчихсэн учраас би цементийн үнийн хөөрөгдөл бол түр зуурынх болов уу гэж бодож байна. Одоо үйлдвэрүүд жигд ажиллагаандаа орохоор томоохон бүтээн байгуулалтад нийлүүлж байгаа үнээрээ буюу үйлдвэрийн үнээр ард иргэдэд нийлүүлэх боломж гарах байх.

-Монголд арматурын яг хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

– “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хэвийн ажиллаж байгаа. Үүнээс гадна жижиг ганц хоёр үйлдвэрүүд бий. Архангайд нэг арматурын үйлдвэр ашиглалтад орно.Гэхдээ эдгээр үйлдвэрүүд хүчин чадлаараа нийлээд Монгол Улсын арматурын хэрэгцээг бүрэн хангаж хүрэхгүй. Учир нь бид 80-90 хувийн арматурын хэрэгцээгээ гаднаас хангадаг.

-Яг ямар үйлдвэрээс арматур импортолж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Хятадын Бугат аймгийн “Бугат” гангийн үйлдвэр мөн Оросын холбооны улсын үйлдвэрүүдээс арматурын төмөр нийлүүлдэг. Одоо энэ хуучны уламжлалт нийлүүлэлт сэргэж ажиллаж эхэлнэ.

-Арматурыг гаалийн татвараас чөлөөлөх боломжтой юу?

-Одоо арматурын үйлдвэрүүд жигд ажиллаад эхэлчихвэл бид энэ талаар дахин хөндөнө. Ер нь бол Барилга хот байгуулалтын яаманд санал тавьсан. Энэ дагуу тус яамнаас хил гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг судалж байгаа. Монголын барилгачдын нэгдсэн холбооноос “150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зорилтот бүлэгт нь хямд өртөгтэйгөөр хүргэх, хамруулах талаар судалгаа хийсэн. Судалгааны дүнд арматур, цементийнхээ үнийг л тогтвортой байлгаж, бууруулж чадвал энэ орон сууцыг зорилтот бүлэгт нь хямдаар хүртээх боломж байгаа гэдэг нь нотлогдсон.

-Арматур, цементнийхээ үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой юм бэ?

– Үүнийг ярихын өмнө “150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр”-ийн талаар цухас дурдах хэрэгтэй байх. Энэ төсөл, хөтөлбөрт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зургаан жилийн хугацаанд хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр Монголын барилгачдын нэгдсэн холбоо, төслийнхөнтэйгөө ярилцаад эхний ээлжинд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ ондоо багтааж Монголд оруулж ирэх асуудлыг хөөцөлдөж байна. Харин үүн дээр нэг асуудал үүсч байгаа. Гаднаас 100 хувийн хөрөнгө оруулалт оруулахад 20 орчим хувьд нь Монгол Улсын Засгийн газар, банк, барилгын аж ахуйн нэгжүүд хамтран баталгаа гаргадаг журамтай. Тэгэхээр 500 сая ам.долларын 20 хувь гэхээр 100 сая ам.долларын баталгаа гаргах ёстой. Түүнийг Монголын барилгачдын нэгдсэн холбоо гадны түншүүдтэй ярьсан. Үүгээр 500 сая ам.долларын 20 хувьд бус хоёр хувьд баталгаа гаргах, түүнийг нь тодорхой дундын дансанд 60 хоног байршуулаад мөнгөө оруулах асуудлыг ярьсан. Нэг ёсондоо хэлэлцээр хийсний дүнд 20 хувийг хоёрхон сая ам.доллар болгочихсон. Ийм түвшинд хүргэчихсэн байхад Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк, Сангийн яам энэ асуудал дээр жаахан дэмжлэг үзүүлэх нь чухал. Товчхондоо, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нөхцөл бүрдчихээд байна. Энэ 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтад нөгөө арматурын үнийг БНХАУ-ын Бугат хотын үйлдвэрээс үйлдвэрийнх нь үнээр нь нийлүүлэх хөрөнгө оруулалт багтчихсан байгаа. Энэ ажил бүтчих юм бол арматурын Монгол дахь нийлүүлэлтийн сүлжээнд тохиргоо хийгдэнэ гэсэн үг. Мөн хил, гаалийн татвараас нь чөлөөлчихвөл яг барилгынханд хэрэгтэй дундаж үнээр нь нийлүүлэх боломжтой. Тэр нь цаашлаад орон сууцны өртөг зарлагад сайнаар нөлөөлөөд худалдан авах чадварт нь тохирсон орон сууц баригдаж эхэлнэ гэсэн үг. Эдгээр нь хоорондоо уялдаатай байгаа биз. Энэ асуудлыг нэгдсэн журмаар хөөцөлдөж байна. Үүний цаана та бүхний хөндөж байгаа арматурын үнэ, дотоодын цементний нийлүүлэлт яригдаж байгаа шүү дээ. Ер нь бид барилгын материалыг хэт үнийг өсөлт бий болгохгүйгээр “150 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хайж ажиллаж байна.

-Манайх арматураа ихэвчлэн БНХАУ-аас экспортолдог. Энэ нийлүүлж байгаа арматурын чанар хийцийн талаар ярихгүй юу?

-”150 мянган айлын орон сууц төсөл хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын барилгачдын нэгдсэн холбоонд түшиглэж арматурын чанар, хийцийг сайтар судалсан. Жишээ нь, БНХАУ-ын “Бугат”-ын улсын чанартай гурван үйлдвэрийг тойроод 30-40 хувийн үйлдвэрүүд байдаг юм байна. Тэр нөхдүүдийн арматурын чанарын асуудал их яригдсан. Тэгэхээр бид улсын чанартай үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс нь арматураа үйлдвэрийн үнээр нь авах талаар нарийвчлан судалж байна. Юуны түрүүнд Засгийн газрын хэмжээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц ногоон нуурт баригдах гэж байна. Энэ барилгын бүх арматур Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд улсын үйлдвэрээс нь нийлүүлэгдэх судалгаа явагдаж байна. Нэг ёсондоо улсын үйлдвэрийн чанартай арматурын үнэ ханшаар Монголд арматурын зах зээл бий болно гэсэн урьдчилсан төлөв байна. Болж өгвөл бид хувийн үйлдвэрийн чанар муутай арматур биш, улсын үйлдвэрээс нь авах нь зүйтэй. Зорилтынхоо хүрээнд хямд өртөгтэй байх ёстой шүү дээ. Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас хил гаалийн татвараас чөлөөлж өгвөл бүр сайн байна.

-Монголд үйл ажиллагаагаа явуулдаг арматурын үйлдвэрүүд арматурын хэрэгцээний 15 хувийг нь л хангадаг гэж байна шүү дээ. Ер нь цаашлаад энэ үйлдвэрүүдийг сайжруулах бололцоо бий юү?

-Дарханы үйлдвэр зөвхөн бүрэн хүчин чадлаараа арматур үйлдвэрлэх хэрэгтэй. Одоо Эрдэнэтийн бөмбөлөг үйлдвэрлээд байгаа. Өөр ашигтай үйлдвэрлэл хийгээд байна шүү дээ. Ер нь бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр бүрэн хэмжээгээрээ ажиллаад эхлэх юм бол гангийн үйлдвэрлэлийн 50-60 хувийг хангах боломжтой. Үүнээс гадна Төв аймгийн Борнуур суманд, Хятадын Алтанбулагт жижиг үйлдвэрүүд бий. Эдгээр үйлдвэрүүд бага хэмжээгээр ч гэсэн чадан ядан үйлдвэрлэж байна. Өнгөрсөн хугацаанд коронавирустэй холбоотой үйл ажиллагаа нь түр зогсоод байсан. Энэ нь мөн адил хятад технологитой мэргэжилтэн ирж ажиллах асуудлаас үүдсэн байна. Технологийн инженерүүд нь ороод ирвэл одоо жигдэрчихнэ. Ер нь бид энэ чиглэл рүү нэлээн хүч тавьж байгаа. 50-60 хувиар хангах хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадлаа бий болгочихвол болох болов уу гэж найдаж байна гэлээ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

2.Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох тухай асуудал;

3.Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал;

4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

6.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

7.““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

8.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

9.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

10.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

11.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

12.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

13.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

14.“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

15.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

16.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

17.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх долоон чиглэлийн автобусыг зогсоов

Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлагыг 08.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛ ЗОГСОНО

Хөл хорионы үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах, богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08.00 цагаас өмнө явах, орой 18.00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалтыг хийхийг зөвлөж байна. Мөн сургуулилалт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх нийтийн тээврийн үндсэн долоон чиглэлийг зогсоох юм. Тухайлбал Ч:8 буюу Хайлааст, Ч:23 Чингэлтэй, Ч:21а, Ч:21б, Ч:24а Шарга морьт, Санзайн чиглэлд явах нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно. Уртасгасан маршрутаар явах 20 чиглэл буюу хотын баруун зүүн талаас ирэх нийтийн тээвэр Энх тайвны өргөн чөлөөгөөр тойрч явах аж.

Богиносгосон чиглэл буюу Баруунаас ирж буй нийтийн тээвэр Гандан орчимд буцаж эргэнэ. Нисэх, Нарны гүүр чиглэлийн нийтийн тээвэр Баруун дөрвөн замаас буцаж эргэх юм. Иймд шуурхай зохицуулалтын арга хэмжээтэй холбогдуулан зарим чиглэлийн батлагдсан замнал, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шуурхай зохицуулалт хийгдэхийг иргэдэд анхааруулж байна.

УРТАСГАХ БУЮУ ТОЙРОХ ЧИГЛЭЛҮҮД:

  • Ч:70 “ТЭЦ.-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр”,
  • Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”,
  • Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол”,
  • Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС”,
  • Ч:53″Яармаг-МУБИС”,
  • Ч:51 “3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалааны төв”,
  • Ч:49 “1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв”,
  • Ч:48 “Зүүн салаа-Чингэлтэй-МУБИС”,
  • Ч:47 “Орбит-Ард кино театр”,
  • Ч:41 “Баруун-салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг”,
  • Ч:40 “Мах Импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран”,
  • Ч:39 “Сансар-3,4-р хороолол”
  • Ч:33 “Шархад-Зунжин”
  • Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  • Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”,
  • Ч:22 “Шадивлан эцэс-Бөмбөгөр-Чингис Соосэ-ДС-Далангийн зам”,
  • Ч:18б “3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Баруун тойрог/,
  • Ч:18а “3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Зүүн тойрог/,
  • Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу” /Их тойрог/,
  • Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам-” /Их тойрог/

БОГИНОСГОХ ЧИГЛЭЛҮҮД:

  • Ч:4 “5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог”,
  • Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,
  • Ч:7 “Нисэх-МУБИС-Цэцэг төв”,
  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”,
  • Ч:73 “Зунжин-худалдааны төв-ТЭЦ-4”,
  • Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”,
  • Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-ЗГАБааз-Согоотын гудамж”,
  • Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан”,
  • Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-Бөмбөгөр худалдааны төв”,
  • Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”,
  • Ч:35 “Цагаан давааны задгай-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол”,
  • Ч:34 “Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”,
  • Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”,
  • Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард-кино театр”,
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

ШАНГРИ-ЛА УУЛЗВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпийн гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамжруу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Иймээс Элчингийн гудамжруу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Малчид маань ноолуураа 10-20 мянган төгрөгөөр ахиу өгчихөөсэй гэсэн бодолтой байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Та нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг гаргана гэдэг мэдэгдлийг хийсэн. Гэтэл өнөөдөр Говь-Алтайд нэг кг ноолуур 20 мянга, Баян-Өлгийд 25 мянга бол Сүхбаатарт 100 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Энэ цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье?

-Бид ноолуурын дундаж үнэ 100 мянган төгрөг байх бололцоотой гэдэг тооцоо гаргасан. Ноолуур бэлтгэлийн ажил дөнгөж эхэлж байна. Энэ жилийн хувьд онцлогтой байна. Хамгийн гол нь ноолуурын зах зээл дээр өрсөлдөгч, гадны худалдан авагчид орж ирээгүй байна. Дотоодын үйлдвэрүүд ноолуураа бэлтгэж эхлээгүй, санхүүгийн асуудалтай байгаа. Тиймээс зах зээлийн бодит үнэ тогтчихсон гэж хэлэхэд эрт. Зүүн гурван аймгаас ноолуур бэлдэж байгаа энэ явцаас харах юм бол стандартын шаардлага хангасан сайн чанарын ноолуурыг кг-ыг нь 105 мянган төгрөгөөр авч байгаа. Энэ ажил дөнгөж эхэлж байна. Дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд банкнаас зээлээ аваад энэ ажлыг цааш нь үргэлжлүүлээд явах бололцоотой.

-Ноолуурын суурь үнэ дээр 20 мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гэсэн шийдвэрийг Их хурлаас гаргалаа. Энэ схемийг хэрхэн харж байна?

-Энэ шийдвэрийг дагаад зүүн гурван аймагт эхлүүлсэн бидний схем үндсээрээ өөрчлөгдчихлөө. Бид арилжааны банкны хөнгөлөлттэй зээлээр ноолуур бэлтгэх схем гаргаад зүүн гурван аймагт эхлээд явж байсан. Одоо 200 тэрбум төгрөгийг кг ноолуур тутамд урамшуулал болгож өгөхөөр болж байна. Суурь үнэ дээр нэмэх нь 20 мянган төгрөг гэдэг схем тогтоосон. Одоо суурь үнэ хэд байх вэ гэдгийг тодорхойлох асуудал гарч ирсэн. Суурь үнийг төрөөс тогтоож болохгүй юм шиг байна. Дундаж үнэ зарласны төлөө яам үнэ тогтоож болохгүй гэсэн шүүмжлэл яваад байгаа. Тиймээс одоо аль болохоор зах зээлдээ ойр, ард иргэддээ ойр аймгууд нь тогтоог гэж хувьдаа бодож байна. Шинэ журмыг хэрэгжүүлэх дүрэм журам тодорхой болоогүй. Тодорхой болчихвол орон нутагт суурь үнээ тогтоогоод дотоодын бэлтгэн нийлүүлэгчид малчдаас ноолуураа авах ёстой. Малчнаас ноолуур авсан тухай гэрээ байгуулж таарах байх. Би малчин Доржоос 15 кг ноолуурыг ийм үнээр авсан гээд 80 хувийг нь үйлдвэр өөрөө төлөх байх. Үлдэж байгаа 20 хувийг дараа нь төсвөөс нөхөж өгөх асуудал гарна. Схем бол тэгж л ойлгогдож байна.

-Хөдөөгүүр явж байхад малчид ноолуураа ядаж 60-70 мянган төгрөгөөр өгчих юмсан гэж ярьж байна л даа?

-Ноолуур үнэт баялаг. Борлуулах гэж яарах хэрэггүй байгаа юм.

Тэртэй тэргүй зах зээлийн ханш тогтоно. Урд хөршийн үнэ ханш бидний яриад байгаагаас хэд дахин дээгүүр байгаа. Бид яаран дааран бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг унагах хэрэггүй гэж бодож байна. Үүнийхээ төлөө шүүмжлүүлсэн. Малчид маань ноолуураа 10-20 мянган төгрөгөөр ахиу өгчихөөсэй гэсэн бодолтой байна. Дотоодын зарим үйлдвэрлэгчид 20 мянган төгрөгөөр авъя гэж байгаа биз дээ. Ноолуур ийм үнэ цэнэгүй бүтээгдэхүүн биш шүү дээ.

-Та Сүхбаатар аймгаас олон жил сонгогдож гарсан улстөрч. Сүхбаатар дахь улс төрийн нөхцөл байдал хэр байна. Ганцхан Сүхбаатар болон зүүн гурван аймгийн ноолуурыг 105 мянган төгрөгөөр авна гэдэг улс төрийн өнцгөөрөө сонгууль дөхсөн энэ үед хэт бүдүүлэг, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэж харагдаж байгаа. Та өөрөө ХААХҮ-ийн сайд хүн. Зөвхөн зүүн аймагт ийм үнэтэй зарах гээд байгаа нь танд асуудал үүсгээд байгаа юм биш үү. Сүхбаатар аймгийнханд бол сайхан л байгаа байх?

-Яагаад зүүн аймгийн ноолуур үнэтэй байдаг вэ. Нэгдүгээрт, эрт самнадаг, хоёрдугаарт, чанар сайн. Нэг кг бохир ноолуураас гарах цэвэр бүтээгдэхүүний хэмжээ нь 65 хувь шүү дээ. Төвийн болон баруун аймгийн нэг кг бохир ноолуураас гарах цэвэр бүтээгдэхүүний хэмжээ 50 хувь байдаг. Тэгэхээр ижилхэн үнэтэй байж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Өмнөх жилүүдэд ийм л байсан. Энэ жилийн хувьд ч тэр ноолуур зүүн аймгуудаасаа л эхэлж гарч байна. Баруун аймгуудын зарим газар ноолуур самнаж эхлээгүй байгаа. Тэгэхээр чанар болон цаг хугацааны хувьд ингээд таарчихлаа. Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдэдээ сайн чанарын ноолуураа авах бололцоог нь хангах үүднээс зүүн талаас нь эхэлж байна. Цаанаа ийм л агуулгатай юм. Түүнээс сонгогдсон тойрогтой энэ огт хамаагүй. Ийм л байсан. Цаашдаа ч ийм л байна.

-Таныг Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийн өмнөөс малчдаас уучлалт гуйж, тэр байтугай огцрох ёстой гэдэг зүйлс ч яригдаж байна. Ноолуураар ярьсан таны мэдэгдэл огцрох шалтгаан тань мөн үү?

-Ноолуурын үнийг өндөр байлгая гэж хэлсэн нь буруу юм уу. Малчин хүн бүтэн жилийн турш нэг ямааг маллаад, нэг ямаанаас хэчнээн төгрөгийн орлого олдог гэж бодож байна. 100 мянган төгрөгөөр ноолуураа борлууллаа гэж бодоход манай монгол ямаанаас үсрээд 200-250 грамм ноолуур л гарна. Бүтэн жилийн туршид ямаа маллаад олж байгаа орлого нь тэгэхээр 25 мянган төгрөг л байна. Тэгэхээр ноолуурыг 100 мянган төгрөг байлгая гэж хэлэхээр яагаад болохгүй гэж.

-Ийм л зүйл яригдаад байна л даа?

-Тэр чинь улс төр байхгүй юу. Улаан сайд 100 мянган төгрөг гэж зарладаг нь буруу байлаа гэж яриад байгаа. Хэрвээ би зарлаагүй бол яах уу. Буянгийн Жаргалсайхан 20 мянган төгрөг гэж зарлаад байгаа биз дээ. Малчдад хүнд тусна шүү дээ. Өнөөдөр кг ноолуурыг 20 мянган төгрөгөөр авъя гэвэл мэдээж өгөхгүй. Маргааш нь 30 мянган төгрөгөөр авъя гэвэл өгнө шүү дээ. Үүнээс сэргийлэхийн тулд дундаж ханш гаргасан. Гаргахдаа нөөц, дэлхийн зах зээлийн үнийн уналтын багцаа, өмнөх жилүүдийн хүрсэн түвшинг харна. 100 мянган төгрөг бол 30 хувийн нөөцтэйгөөр зарлаж байгаа үнэ. Дэлхийн ноолуурын бэлтгэлийн ажил хоёр сарын дундаас эхэлсэн. Одоо яг ид явж байна. Дөнгөж ноолуур бэлтгэл эхэлж байх үед буюу гуравдугаар сарын 18-нд зарласан ханш. Тэр үед нэг хэсэг ноолуур унаж байгаад сүүлийн хоёр долоо хоногийн дундаж мэдээгээр үзэхэд Хятадын зах зээл дээр ноолуурын үнэ унахаа больчихлоо. Яагаад гэвэл үйлдвэрлэл жигдрээд эхэллээ. Одоо Хятадын ноолуурын үнэ өсөх хандлагатай болоод ирлээ. Тэгэхээр миний яриад байгаа тэр үнэ өшөө дээшээ явахаар байна. Дэлхийн ноолуурын 50 хувийг Хятад бэлддэг. 40 хувийг бид бэлддэг. Тэгэхээр бид нар тодорхой нөлөөтэй оролцох ёстой. Тийм учраас төр дундаж ханшийг зарлаж бодлогоо гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Ноолуур бол монголчууд бидний бахархал. Япон, Солонгосын стратегийн бүтээгдэхүүн бол цагаан будаа. Тэд цагаан будааныхаа үнийг унагадаггүй. Унах гээд байвал татаас өгдөг. Энэ агуулгаар нь ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгье гэж байгаа нь эдийн засгийн агуулгын хувьд байж болох арга. Гэхдээ ноолуурынхаа үнийг 20 мянга болгож унагачихаад 20 мянган төгрөгийн урамшуулал өгвөл эдийн засгийн хувьд утгагүй. Харин 100 мянга дээрээ бариад 20 мянган төгрөгөө өгч байгаа бол болж байна.

-Та бүхэн ноолуурын дундаж үнийг 100 мянган төгрөг байж болох юм байна гэдэг дундаж үнийг зарласан. Өнөөдөр БНХАУ-ын ноолуурын үнэ хэд байна вэ?

-Хэбэй мужийн үнэ 120-140 мянган төгрөг, зарим мужид нь 160 мянга хүрч байна. Дэлхийн ноолуурын үнийг тодорхойлдог Шнэйдэр группийн үнийг аваад үзэхэд өнөөдөр 200 мянган төгрөг байна. Тэгэхэд бид нар яагаад ноолуурынхаа үнийг зориудаар унагаах ёстой юм. Тийм байж болохгүй биз дээ. Нэг талаас малчдаа бод. Ноолуур Монгол Улсад стратегийн бүтээгдэхүүн гэж зарласан хоёрхон бүтээгдэхүүний нэг. Үнэ ханшынх нь багцааг Үндсэн хуулиараа төр тодорхойлж, нийгмийг зохицуулах ёстой. 100 мянган төгрөг тэнгэрт хадчихсан үнэ биш.

-Их хурлын тогтоолоор та бүхний схем өөрчлөгдсөн. Тиймээс ноолуурын ажил бүр анхан шатнаасаа эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Эхлээд орон нутагт ноолуурын үнийг тогтоох ёстой. Орон нутагтаа тогтоно гэдэг ноолуур авна гэсэн хүн дээр тогтоно гэсэн үг биш. Нэг талаас малчин, нөгөө талаас худалдаж авах гэж байгаа хүн хэлцэлд орох ёстой. Дээрээс нь төр үүнийг баталгаажуулах ёстой. Яагаад гэвэл тэр хоёрын тохироод авчихсан үнэ дээр урамшуулал өгөх гэж байна шүү дээ. Тиймээс одоо тохиролцоонууд анхан шатнаасаа хийгдэхээр болж байна.

-Нэлээд цаг орох юм байна?

-Яг зөв олж харлаа. Хугацаа хэрэгтэй байхгүй юу. Ийм үед яараад хэрэггүй гэж дахиад хэлье. Яаран дааран замын хүнд биш, төрийн оролцоотой наймаанд орвол малчдад ашигтай. Малчид маань бага зэрэг яарсан. Яарах нэг шалтгаан нь зээлээ төл гэж банкууд шахаж эхэлсэн. Зээл өгөхдөө гуравдугаар сард танай ноолуур гардаг юм чинь дөрөвдүгээр сард зээлээ төлөх гэрээ байгуулъя гэдэг. Тэгээд л малчид нэг талаасаа зээлэндээ шахагдаад, нөгөө талаас зах зээлийн үнэ нь тогтоогүй учраас хэцүү байсан. Тэгээд Монголбанк болон бусад банкуудтай бид нар ажилласан. Банкнууд маш сайхан шийдвэр гаргалаа. Малчдын зээлийг нэг жилээр төлөлтийг нь хойшлуулчихлаа. Одоо малчдад зээлээ төл гэдэг дарамт байхгүй болчихсон. Одоо малчид ноолуураа хадгалж байгаад үнэ хүргээд намар оюутан хүүхдүүд явах үед борлуулбал сургалтын төлбөрийн үед хэдэн төгрөгтэй болно. Тэрнээс яг одоо борлуулах гээд давчдаад байх шаардлагагүй юм.

-Та Сүхбаатар аймгаас нэр дэвших үү?

-Нам мэднэ. Манай нам зохион байгуулалттай, сахилга дэг журамтай нам. Нам даалгавар өгөөд яваа гэвэл мэдлээ гүйцэтгэе гээд л явна. Одоо та болно оо сууж бай гэвэл ойлголоо гээд сууна. Намын шийдвэр тавдугаар сарын 10-даас гарах байх.

-Таныг оролцуулаад улс төр дэх ахмад таван гишүүнийг сольё, залуу цусаар сэлбэе гэдэг зүйл яригддаг. Та хэдийн улс төрд байх шалтгаан юу вэ?

-Манай ахмад гишүүд төрийн бодлого үйл ажиллагааны ой санамжийг тээж яваа үнэт капитал гэж бодож, хүндэтгэлтэй ханддаг. Бусад улс орнуудад ч ийм байгаа. Айл өрхөд ч ийм байдаг. Өвөөгөө нас өндөр боллоо гээд ад үзээд байдаггүй биз дээ. Манай ахмад гишүүд төрийн ой санамжийг агуулж, өнөөдрийг хүртэл цаг үетэйгээ мөр зэрэгцээд явж байна. Тиймээс ингэж хандах нь учир дутагдалтай. Урт хугацаанд үйл явцыг ажиглаж, туулж, ирсэн туршлага дээрээ суурилаад дүгнэлт хийхэд асуудалд арай өөр хандана. Яагаад гэвэл зах зээлийн эдийн засаг эхэлснээс хойш төр засагт зүтгэсэн хүмүүс шүү дээ. Өмнө нь ямар байсан, юу нь болохгүй байсныг мэднэ. Өнөөдөр ямар байгаа, юу нь онож, юу нь онохгүй байгааг мөн мэдэж байна. Цаашдаа яах вэ гэдгийг төсөөлнө. Тийм учраас төрийн үнэтэй капитал.

Ноолуурын талаар өнөөдөр их маргалдаж байна. Ноолуурын асуудал зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа асуудал биш. 1996 онд Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор ноолуурын үнэ цэнийг өсгөх асуудлыг шийдэж байсан юм. Үүнээс хойш олон удаагийн тогтоол шийдвэрүүд гарсан. Яаж 30 мянган төгрөг болгох вэ гэж Засгийн газар дээр яригдаж байсан. Тэр үеийн Засгийн газрын шийдвэрүүдийг сөхөөд харвал миний гарын үсэгтэй гарсан байдаг юм. Түүнээс хойш өнөөдрийн энэ түвшинд хүрсэн. Энэ бүгдийн мэдээлэл нь бидэнд байгаа. Давуу, сул талуудыг нь туулаад үзчихсэн учраас ерөнхий ханыг нь гадарлаж байна шүү дээ. Манай ахмад гишүүд энэ төрийн ой санамж шүү. Ийм капиталыг бий болгохын тулд төр засаг их мөнгө зардаг юм. Их олон шалгуур дундуур орж гарч төлөвшиж, хүлээн зөвшөөрөгддөг юм. Тийм учраас сайн дурын асуудал шиг хандаж болохгүй.

-Та Монголын эдийн засгийг хүндрэлтэй, хүндрэлгүй аль ч цаг үед Сангийн сайын сэнтийд байсан. Дөрвөн ч удаа сангийн сайд хийсэн байх. Коронавирусийн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн харж байгаа вэ. Найм, есдүгээр сараас нөхцөл байдал бүр ч хүндрэхээр байна шүү дээ?

-Янз бүрийн сорилтуудтай бид тулж байсан. Энэ удаагийн коронавирусийн цар тахал бол урьд өмнө нь төсөөлж байгаагүй үйл явдал боллоо. Дэлхий дахин ч ингэж харж байгаа. Дэлхийн II дайнаас хойш ийм нөхцөл үүсээгүй гэж ярьж байгаа биз дээ. Энэ маш амаргүй нөхцөл байдал. Олон ч зүйлийг ухааруулж байна. Нөгөө талдаа олон зүйл өөрчлөгдөх юм шиг байна.

-Жишээ нь?

-Бидний өнөөдрийг хүртэл бодож, итгэж, үнэмшиж явсан хандлага, үйл явц их өөрчлөгдөх юм байна. Маш энгийнээр ярихад улс орон бүр өөрөө өөрийгөө аваад явах чадвартай болох ёстой юм байна. Нөгөө даяаршаад, нэг нэгнийхээ дутууг нөхөж, бусдаасаа авч хэрэглээд явдаг дундын гал тогоо байхгүй болох юм шиг байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангахаас эхлэх нь. Ялангуяа хүнсэн дээр. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай том улс орнууд хүнсний асуудалд орж байна. Үе үе хүнсний хомсдол бий болж байна. Тэрнээс үүсэх сөрөг үр дагаврууд гарч байна. Өнөөдөр бид хүнсний хомсдолд хараахан ороогүй. Байгаа нөөц, бий болгох чадавхаа тооцоод хэлэхэд үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээр энэ ондоо хүндрэл бэрхшээл тохиолдохгүй. Өнгөрсөн жил ийм сорилт тулгараагүй байхад махан дээр хүнд асуудалд орсон. Яасан гэхээр систем маань өөрөө болохгүй байсан. Нэгдүгээрт, үйлдвэрлэлээ зохион байгуулж байгаа арга нь, нөөц бэлдээгүй. Дээрээс нь гадны нөлөө орчихсон. Тийм учраас дотоодын зах зээл маш эмзэг байсан. Энэ жилийн хувьд тийм байдал гарахгүй байна. Яваад үзвэл сонголт байна. Үнэ боломжийн түвшинд татагдаж байгаа. Яагаад гэвэл бид хямд махны нийлүүлэлтийг байнга нэмэгдүүлж байгаа учраас зах зээл дээр орж ирж байгаа махны үнэ ханшийн түвшин тогтоход эерэг нөлөө үзүүлж байна. Бидэнд хангалттай нөөц байгаа учраас Улаанбаатар хотод өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. 27 цэгт махыг бөөнөөр нь, тооноор нь томсгож нөөцийн махыг худалдана. Тиймээс энэ үед Ерөнхий сайд “Монгол хүний хувьд мах, гурил хоёр чухал шүү” гээд л байнга хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд энэ дээр санаа зовохгүй байх нөхцөлийг бид нар бүрдүүлж чадсан. Цаашдаа ч ийм байхын төлөө ажиллана.

-Монгол Улс ардчиллын 30 жилийн түүхэндээ эдийн засаг ингэж царцсан хүнд сорилттой тулж байв уу. Та нийгэм солигдсон үе буюу 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан учраас асууж байгаа юм аа?

-Хүндрэл байсан. Ялангуяа социалист эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн хоёр жилийн хугацаанд эдийн засаг маш хүнд байдалд орсон шүү дээ. Ер нь хөгжлийн түвшингээсээ арван жилээр ухарсан. Улс орны аюулгүйн болоод валютын нөөц хомсдоод байхгүй болсон юм. Хүнсний хомсдолд орсон. Тэгээд байгаа жаахан бараагаа картаар хувааж байлаа. Сард нэг өрхөд хоёр шил архи, тал цай гэдэг ч юм уу. Ингэж давж байсан юм. Өнөөдөр ийм нөхцөл байхгүй байна. Ийм байдал руу хэрхэн оруулахгүй байх вэ гэдэг байна.

Тэр үед би үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Нэг жилийн дотор картын системийг хална гэдэг бодлогыг Засгийн газар Их хуралд оруулж байхад олон хүн эргэлзэж байсан. Яг нэг жилийн дараа 1993 оны наймдугаар сарын 1-нээс картын системийг халж байлаа. Тэр үед гал бариад үзчихсэн учраас одоогийн эдийн засгийн асуудлыг шийдэх боломжтой бөгөөд арга зам нь ямар байх вэ гэдгийг эрж хайх боломжтой гэж үзэж байгаа юм. Ер нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш би эдийн засгийн төв байгууллагад ажилласан. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг судалж, эрдмийн ажил хийлээ. Тиймээс сүүлийн 50 жилийн эдийн засгийн хөгжлийн үйл явцыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт хийсэн. Ийм л хүн. Би 1976 онд төрд ажиллаж эхэлсэн. Тэр үед эдийн засаг төлөвлөлт, урамшууллын системтэй байсан. Дараа нь шинэ аж ахуй механизмын систем рүү шилжсэн. Дараа нь төрийн сангийн нэгдсэн тогтолцоо руу шилжиж байлаа. Энэ шилжилтийг 2000-2002 онд гардаж хийсэн. Тийм учраас сүүлийн 40 жилийн үйл явцын гэрч, 50 жилийн үйл явцын судалгааг хийсэн ийм мэдээлэл надад байгаа юм.

-Ер нь энэ хямралын гарц нь юу вэ?

-Гарах гарц бол өөрийнхөө дотоод нөөц бололцоог бүрэн дайчлах. Одоо хэн нэгэн рүү хандаж, найдаж, хүлээгээд хэрэггүй. Гаднаас юм авчихна, тусламжаар ирчихнэ гэж хүлээгээд хэрэггүй. Өөрийнхөө боломжийг дайчил. Ингэхийн тулд хүн амын наад захын хэрэглээний 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо хийх хэрэгтэй. Мах, гурил, сүү, цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, хүнсний ногоо гэх мэт хүн амын наад захын чухал бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө баталгаатай үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Өөрийгөө бүрэн хангадаг. Ингэх нөөц бололцоо бий. Бидэнд сайхан газар нутаг байна. Нөгөө талдаа дотооддоо хангачих юм бол экспортлох боломж байна. 70 сая мал, нэг сая 560 мянган км.квадрат нутаг байна. Тийм учраас одоо дотоод нөөц бололцоогоо дайчилж, өөрөө өөрийгөө хангах, бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломж бий. Монгол Улсын эдийн засаг хоёр тулгууртай болох хэрэгтэй. Одоо зөвхөн уул уурхайг шүтсэн байдлаар явж ирлээ. Шилжилтийн хүндрэлтэй үед амь тариа мөн үү, мөн. Гэхдээ мөнхийн амь тариатай байж болохгүй шүү дээ. Уул уурхайн баялаг шавхагдана, дуусна. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Налайхын уурхай хэчнээн сайхан уурхай байлаа. Нөөц нь дуусаад одоо юу болж байна. Уул уурхай бол ийм.

Хоёр дахь багана нь хөдөө аж ахуй. Энэ мал, энэ газар жил бүр нөхөн төлжинө. Энэ жил ноолуураа аваад борлууллаа, ирэх жил дахиад л ургачихна. Тиймээс эдийн засгийн тулгуур салбар бол хөдөө аж ахуйн салбар гэдгээ хүлээн зөвшөөрч эдийн засгийн найдвартай хоёр баганын нэг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд шийдэх асуудал олон байна. Хамгийн наад зах нь малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Бэлчээрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Ийм өргөн газар нутагтай ч бэлчээр хүрэхгүй байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ асуудлуудаа шийдэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

​ Т.Адъяатөмөр: Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 30 хувь биш хоёр, гурав дахин нэмэгдүүлэх нь бодит дэмжлэг болно


Сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх болон хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулах талаар яригдах болсон. Үүний нэг тод жишээ бол саяхан Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны зээлд хамруулах. Ингэхдээ “Түрээслээдөмчлөх” гэсэн хувилбар хамгийн тохиромжтой гэж үзэж буй. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарсан. Ямартаа ч энэ ажлыг судалж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн ажилтны талаар Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбооны тэргүүн, хүний их эмч Т.Адъяатөмөртэй ярилцлаа.


-Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах хөтөлбөрийн талаар яригдаж байна. Үүнийг таны зүгээс хэрхэн дэмжиж байна вэ?

-Энэ тухай хэвлэл мэдээллээс харсан, уншсан. Коронавирусийн халдварын цар тахлын энэ үед хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн салбар ямар чухал болохыг нийгэм даяараа мэдэрч байгаа нь сайн хэрэг. Монголын эрүүл мэндийн салбар, Монгол эмч нарын талаарх иргэдийн өмнөх үнэлэмж, бодол өөрчлөгдөж эерэг хандлагатай болж байгаад баяртай байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхны цалин хөлс, нийгмийн халамжийг сайжруулах оролдлогууд хийгдэж байгаа нь сайшаалтай. Мэдээж дэмжилгүй яахав. Хэрэв эмнэлгийн ажилчид орон сууцны зээлийн хөнгөлөлтөд хамрагдаад нэг талаараа ч гэсэн нийгмийн халамж нь сайжирч байвал сайн байна. Ингэснээр эмч нар ядаж л наад зах нь орон сууцанд санаа зовохгүй ажлаа хийнэ. Энэ асуудал бол манай салбарын томоохон асуудлуудын нэг байсаар ирсэн шүү дээ. Гэхдээ нэг сөрөг талтай байж мэдэх вий гэж хардаж байна.

-Ямар утгаар нь?

-Энэ асуудлыг сонгуультай холбоотой, оноо авах гэсэн ажил болж хувирах вий гэсэн хардлага бас төрж байна. Муухайгаар яривал сонгуулийн шоу битгий байгаасай л гэж хүсч байна.

-Цар тахалтай холбоотойгоор урамшууллууд олгож байгаа. Зарим эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Бодит байдал дээр эмч нарын цалинг нэмэгдүүлэх чухал байна уу, нэг удаагийн ахиухан урамшуулал олгох нь чухал байна уу?

-Мэдээж нэг удаагийн урамшуулал өгөөд, нэг удаагийн цалингийн хувь олгоод өнгөрөх нь эрүүл мэндийн салбарынхны нийгмийн халамжийг шийдчихлээ гэж ойлгож болохгүй. Цалинг 30 хувиар нэмлээ гээд байгаа. Ингэж нэмсэн нь мэдээж сайн хэрэг.Гэхдээ манай салбарынхны цалин угаасаа бага. Дунджаар 500 мянгаас 1 сая төгрөг орчим л байгаа. Тэрний 30 хувь гэхээр хэдийгээр чамгүй их хувь юм шиг сонсогдож байгаа хэрнээ үнэн хэрэгтээ бага юмны их хувь бага тул багахан л хэмжээний нэмэгдэл болно. Тэгэхээр энэ бол бодитой нэмэлт болж чадахгүй гэж бодож байна. Гол нь цалинг эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлын нөхцөл үр дүнтэй нь уялдуулж тодорхой зорилтот хэмжээнд хүргэх нь чухал.

-Тэгэхээр яг яаж нэмэгдүүлэх нь эмч эмнэлгийн ажилтнуудад бодит дэмжлэг болж чадна гэж бодож байна?

-Өмнө нь бас нэг хэсэг цалингаа нэмүүлэх гээд л жагсаал цуглаан болж байсан. Энэ үед гал унтраах маягтайгаар тодорхой хувиар нэмлээ гээд өнгөрч байсан. Монгол эмч, эмнэлгийн мэргэжилтний үнэлэмж, гадны эмч нарын үнэлэмжтэй харьцуулахад асар ялгаатай байна. Эрүүл мэндийн салбар нь сайн хөгжсөн орнуудад эмч нарын цалин хамгийн их, үнэлэмж нь тухайн улсынхаа бусад салбартай харьцуулахад хамгийн дээгүүрт ордог. Үнэлэмж дээгүүр, үнэлгээ нь өндөр байна гэсэн үг. Харин Монголын эмч нарын үнэлэмж хамгийн доогуур шахуу эрэмбэлэгдэнэ. Энэ эрэмбийг бидний цалин бараг хамгийн бага нь гэхэд хилсдэхгүй байх. Тэгэхээр эмч нарын үнэлэмжийг бусад оронтой зэрэгцэхүйц болгож чаддаггүй юм аа гэхэд Монголынхоо хэмжээнд эмнэлгийн мэргэжилтний үнэлэмжийг бусад салбарын мэргэжилтнүүдтэй харьцуулахад харьцангуй дээгүүр түвшинд буюу 30 хувь биш, багадаа одоогийн байгаагаас хоёр, гурав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Одоогоор орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах шаардлагатай эрүүл мэндийн салбарын хэчнээн ажилтан байгаа бол. Энэ талаар танайх ямар нэг судалгаа хийж үзсэн үү?

-Манай байгууллагын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлийг мэргэжилтнүүдийн нийгмийн хамгаалал, цалин гэхээс илүүтэй бодлогын талаас нь анхааран судалдаг байгууллага тул энэ талаар нарийн тоо баримт хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын дийлэнх хувь нь орон сууцны зээлтэй болон орон сууцгүй байдаг гэсэн судалгаа сонсож байсан.

Манай улсын эрүүл мэндийн салбарын хамт олон үнэхээрийн сайн ажиллаж байгаа нь энэ цар тахлын үед харагдаж байна . Тэр өндөр хөгжилтэй орнууд болох Америк, Англи, Солонгост нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл манай улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал маш сайн байгаад зогсохгүй иргэддээ хүртээмжтэйгээс гадна бараг үнэгүй шахуу хүрч байгаад иргэд маань талархах хэрэгтэй. Тиймээс бид энэ салбарынхныгаа хөдөлмөрийг бодитоор үнэлэж, анхаарч ажиллах нь туйлын чухал зайлшгүй хэрэгцээтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орост сурч байгаа оюутнуудаа хамгаалж чадаагүй Элчин сайд Д.Даваад хариуцлага тооцъё

Манай улс ОХУ-д сурдаг оюутнуудаа татаж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Татсан ч гэж дээ, хойд хөршийн сургуулиудын дотуур байрнууд гадаад оюутнуудаа хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн учраас тосоод авсан хэрэг. Хөөгдөн барин ирсэн оюутнуудаас шил дараалан халдвар илэрсээр байгаа. Манай улсад илэрсэн бараг бүх л халдвар хойд хөршид сурдаг оюутнуудаас илэрсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Эндээс «Хойд хөрш зорьж очиж суралцаж байсан гадаадын оюутнуудыг яагаад гудамжинд хөөж гаргав» гэсэн асуулт ургаж гарах нь тодорхой.

Нэг л зүйл хэтэрхий ойлгомжтой байна. Цаашдаа ийм улсад хүүхдээ сургах шаардлага байна уу гэж адармаар хандлага гаргачихлаа, ОХУ. Сургана гэж авааччихаад, өвчин тахал дэгдэнгүүт амьдарч байсан байрнаас нь үг өчиггүйгээр хөөгөөд гаргачихдаг улс гэж байх уу? Дипломат харилцаатай, дээр нь хөрш улсын хувьд тавихаас аргагүй асуулт.

Онцолж тодотгоход ОХУ-д Монголоо төлөөлж суугаа Элчин сайд энэ асуудалд хүйтэн хандлага гаргаж, маш сэтгэлгүй ажиллалаа. Шуудхан хэлэхэд аав, ээжийнхээ гэрээс дөнгөж гарч ном сурч яваа хүний нялх үрсийг харь газарт эзэнгүй хаячихсан гэм хойд хөршид суугаа Элчин сайдад бий. Төрсөн гэр, эх нутгаасаа алс яваа оюутнуудаа хараагүй юм шиг үл тоож чимээгүй сууна гэдэг бас л бөх зүрх шүү. Дэлхий нийтээрээ тахлын өмнө сандралдаж, хар толгойтой хүн бүрийг адлангуй ширвэж эхэлсэн ийм цагт залуусаа хөсөр хаячихаад тоохгүй суусан Элчин сайдад хатуу үг ч зөөлдөөд байх юм.

Өөрсдөө учраа олог гээд тоохгүй хаячихаар халаас нимгэн хүүхдүүд өчнөөн газраар үймэлдэж гүйлдсэн нь тодорхой. Хүн олонтой, эрсдэл өндөртэй гэсэн хамаг л газраар хоолтой, хоолгүй, нойртой нойргүй, нимгэн нүцгэн гүйж, сандралдсаар ирсэн хүүхдүүд вирусийн халдвараас тойрч гарах аргагүй.

Элчин сайд харь оронд юу хийх гэж улсаа төлөөлж очдог вэ гэсэн асуулт тавиад харъя. Улс төрийн үүрэг зорилго нь ч яахав, тодорхой. Найрсаг харилцаа, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх, өөрийн орныхоо гадаад дотоод бодлогыг эерэгээр ойлгуулж таниулах, худалдаа наймаагаа өргөжүүлж хөгжүүлэх гэх мэтээр хөвөрнө. Хүмүүнлэгийн талаас нь харвал гадны улсуудад эх орноо төлөөлж суугаа элчингүүд бяцхан Монгол Улс. Давтаад онцлоход гадаадад Монгол Улсыг төлөөлж буй ЭСЯ, Элчин сайдууд бичил Монгол Улс. Энэ утгаараа Элчин сайдууд тухайн улсад амьдарч, сурч, ажиллаж буй монголчуудынхаа асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй. Улс орон нь иргэддээ яаж ханддаг билээ, яг тийм хандлагыг үзүүлэх ёстой хүн бол Элчин сайд. ЭСЯ, Элчин сайдуудын гол үүрэг, хариуцлага нь ерөөсөө л энэ.

Харамсалтай нь, ОХУ дахь Монголын Элчин сайд энэ үүргээ биелүүлсэнгүй. Хэцүү цагт харь улсад гудамжинд хөөгдөж гарсан хүний балчир үрсэд өчүүхэн ч сэтгэл гаргасангүй. ОХУ-аас ирсэн оюутнуудаас толгой дараалан халдвар илэрч байгаагаас Элчин сайдын хүйтэн хүнийрхүү хандлагыг багцаалдчихаж болно. Уг нь оюутнуудаа тэндээс энд авчрах тийм хэцүү хэрэг биш. Жаахан сэтгэл гаргачихад л болчих асуудал. Наад зах нь манай хил залгаа улс. ОХУ-ын хотуудаас жижиг портер хөлсөлж аваад нэг цуваагаар Алтанбулагт авчирчихад болчих юм л даа, уг нь. Хаа холын Берлин хотоос хөлөөр нь машин оруулж ирэх энгийн л нэг бизнес болсон өнөө цагт зэргэлдээ улсаасаа цөөхөн оюутнаа авчрах хэцүү биш, үдийн будааны дайны хялбар ажил. Ингээд харахаар улсаа төлөөлсөн Элчингийн сэтгэл дутсан гэхээс өөр тайлбар алга.

ОХУ-ын зүгээс «Үлдсэн оюутнуудаа ч татаж ав» гэсэн шаардлага тавих сураг чих дэлсээд эхэллээ. Одоо оюутнуудаа татаж авахдаа өмнөх шиг хандмааргүй байна.

Тусгай комисс гаргаж, өндөр зохион байгуулалт дор халдвар хамгааллын дэгийг дээд зэргээр сахиулж эх оронд нь авчрах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, залуустаа хүйтэн сэтгэлээр хөндий хандсан Элчин сайд Д.Давааг эргүүлэн татаж, хариуцлага тооцмоор байна. Уг нь цэрэг цуухад байсан генерал цолтой хүн. Гэвч тэр хүнд Элчин сайд байх төрийн торгон мэдрэмж дутагдлаа. Цэрэг хүний нэг зовлонтой юм нь тушаахгүй л бол хөдөлдөггүй гэм байдаг. Тиймээс л шинэ цэргийг харан тоглоом тохуу хийж суудаг хуучин цэргийн зан гаргаж хэдэн муусайн хүүхдүүдийг хөсөр хаясан бололтой, мань генерал.

Монголоо гэсэн элэггүй, иргэнээ гэсэн сэтгэлгүй хүнийг дипломат албанд удаан байлгаж болохгүй гэсэн энгийн логикийг наад захын хэн ч бодоод олчихно.