Categories
мэдээ цаг-үе

Б.ОЮУН: Бид чинь сонин харж байж л сонголтоо хийдэг ард түмэн

-СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ОЛОН ХҮНД ХҮРГЭЕ ГЭВЭЛ ЦАХИМД НАЙДАЖ БОЛОХГҮЙ-

2008 оноос хойш УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд тасралтгүй ажиллаж, ухуулагч хийж байсан Хан-Уул дүүргийн I хорооны иргэн Б.Оюунтай хөөрөлдлөө.


-Сайхан хаваржиж байна уу, та. 2020 оны сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Олон сонгуулийн нүүр үзсэн таны хувьд энэ жилийн сонгуулийн өнгийг хэрхэн харж байна?

-Энэ жилийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох шинжтэй. өмнө нь хоёр улс төрийн хүчнээс сонголт хийдэг байсан бол энэ жил нэлээд олон хүчнээс сонголтоо хийх юм шиг байна. тиймээс ард иргэд ч идэвхтэй оролцох байх.

Янз бүрийн нам эвсэл оролцож байгаа, дээр нь тойргоо томсгочихсон учраас нэлээд олон хүнээс сонголтоо хийнэ.

Тэгэхээр нэр дэвшиж байгаа хүмүүсээ судлах, мөрийн хөтөлбөртэй нь танилцах гээд ард иргэд маань ажил ихтэй байх нь. нөгөө нэг хэдэн тараах материалыг нь л эргүүлж, тойруулах хэрэг гарах нь дээ.

Сонгуулиар зөв хүнээ сонговол ирээдүй хойч үед маань хэрэгтэй. Би 2008 оноос хойш сонгуулийн сурталчилгаанд явж байна. Энэ жил ч сурталчилгаагаа хийгээд явна. Дэмжиж байгаа хүнээ сурталчлаад явна гэдэг сайн дурын л ажил юм даа.

-Энэ жил цахимаар сонгуулийн сурталчилгаа явагдахаар болсон шүү дээ?

-Харин тийм зүйл сонсогдоод байгаа. Цахим руу орж хов жив л сонсдогоос биш нэр дэвшигчдийн бодлого, үзэл баримтлалыг нь уншина гэдэг бүтэхгүй л санагдаад байгаа. Манай үеийнхэнд бол цахим ашигладаг хүн тун бага. Ер нь 50-иас дээш насныхан дунд цахим хэрэглэдэг гэвэл 20 хувь нь л байх. Манай үеийнхэн цахимд тааруу шүү дээ. Тэгэхээр яаж бид нарыг мэдээлэл ав гээв. Дээрээс нь үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл цахимд явж байдаг. Энэ залуучууд цахим руу бизнесээ явуулах гэж аль эсвэл контент үзэх гэж л орж байна. Хэдэн троллууд нь улс төрийн хов живээ бичдэг юм байгаа биз. Бүр нэг нэгнээ таньдаг болчихсон байдаг юм билээ. Хүн гэдэг гарт баригддаг бодит юманд л илүү итгэл үнэмшилтэй ханддаг. Угаас бид чинь сонин харж байж л сонголтоо хийдэг ард түмэн.

-Хөдөө орон нутагт цахим хэрэглэдэг хүн ховор шүү дээ. Тийм ээ?

-Би өөрөө хөдөөний хүн. Зун болохоор хөдөө рүүгээ яваад өгдөг юм. Сумд бол ер нь хэцүү шүү. Цаашаагаа малчны хот бол 2G интернэт л байдаг шүү дээ. Хөдөөд WIFI-тай газар гэж лав дуулаагүй юм байна. Бүгд л дата хэрэглэдэг. Дата нь хурдан дуусдаг. Нэг хоног л хэрэглэдэг. Тэгээд сонгуулийн сурталчилгаа уншина гээд тээр холоос сумын төв орж дата аваад сонголтоо хийнэ гэж юу байхав. Нэг тойрогт ийм олон хүн нэр дэвшиж байгаа энэ жилийн сонгууль бол онцгой нөхцөл байдалд өнгөрнө. Цахим дээр тавигдсан нийтлэл байтугай мэдээг ч уншихад төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс тэр олон сурталчилгааг гүйлгээд л өнгөрнө дөө. Манай залуучууд бол. Улс төрийн юм гэвэл ганц хоёр өгүүлбэртэй хов живийн чанартай мэдээг л уншина уу гэхээс хэцүү шүү дээ. Сонгуулийн сурталчилгаагаа олон хүнд хүргэе гэвэл цахимд найдаж болохгүй.

-Сонгуулийн материалыг хэвлэж тараах нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Манай үеийнхэн бол байрныхаа гадаа хөзөр тоглонгоо сонгуулийн материалуудыг эргүүлж, тойруулаад санал бодлоо яриад л сууж байдаг юм. Сонгуулийн үеэр улстөржилт нэлээд өрнөдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь сайн хүүхэд юм шиг, тэр залуу ийм сургууль төгссөн юм байна гээд л. Залуучууд ч гэсэн буйдан дээрээ суучихаад нөгөө материалыг эргүүлээд сууж байдаг юм. Дээрээс нь цахим гэдэг тог, цахилгаанаар явдаг. Интернэтийн сүлжээг хаачихвал яах вэ. Энэ олон нэр дэвшигчид яаж сурталчилгаагаа хийх үү. Бодох л асуудал. Дээрээс нь цахим дээр байгаа юмыг устгах шиг амархан юм байхгүй. Нэг харлуулсан мэдээ цахимд оруулаад сэвж байгаад л устгачихдаг юм билээ. Дараа нь хариуцлага хүлээх хүн байхгүй, эзэн нь тодорхойгүй ийм асуудал гардаг тал бий. Ер нь бодлогын чанартай юмыг сонин дээрээс л уншдаг юм. Хаа газар. Тиймээс сонин тараасан нь дээр.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар

Categories
мэдээ нийгэм

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх хойд хэсгийн зам засварын ажил 13-нд дуусна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, IV сарын 1-нээс ажлууд эхэлсэн. Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Өнөөдөр Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна. Замын ажилд хоёр техник асфальт, бетон дэвсэгч, хоёр хийн дугуйт, хоёр булт индүү, хоёр ачаа болон нэг усны машин ажиллаж байна. Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд 100 гаруй замчид 24 цагаар замын ажилд ажиллаж байна” гэв. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх чиглэлийн хойд хэсгийн зам засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн урд замын ажил эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

БНЭУ-аас 480 гаруй иргэнээ авчирна

МИАТ компани Бээжин, Хонконг чиглэлийн нислэгийн тийзээ цуцалжээ

Бүгд Найрамдах Энэтхэг улс өнгөрсөн III сард коронавирусийн халдвараас сэргийлэн олон улсын нислэгүүдээ цуцлан, хөл хорио тогтоосон. БНЭУ-аас эх орондоо ирэхээр Монгол Улсын 480 гаруй иргэн хүсэлтээ гаргажээ. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд байгаа юм байна. Тиймээс Монгол Улс ирэх долоо хоногт Энэтхэг улс руу захиалгат нислэг үйлдэж иргэдээ татан авах болжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: “ТАНЫ ДУУ ХООЛОЙ БАЙГАЛИЙГ ХАМГААЛЖ ЧАДНА”

Эх дэлхий өөрөө амар амгалангийн туйл юм. Голын урсгал, модны найгаан, цэцэгсийн анхилам үнэр, өнгө төрхөө гайхуулсан ан амьтдыг юутай ч зүйрлэшгүй.

Хатаж, гандсан мод, ширгэж дууссан гол мөрөн, ховордсон амьтдыг яагаад үл хайрлан хороосоор байна вэ?

Иргэн бүр байгаль орчноо хамгаалах журамт үүрэгтэй. Та ч бас…

Сүүлийн өдрүүдэд хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн гал түймэр их гарч байна. Энэ нь хэн нэгний буруутай үйлдлээс ч болдог. Жишээ нь, хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдчихлаа, муу хувцасаа шатааж байгаад, халуун үнснээс болоод гэх хариуцлагагүй зүйлс ярьдаг.

Мөн хууль бусаар мод бэлтгэх, ан агнах, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн ургамал бэлтгэх зэрэг үйлдэл гарч байна. Гэвч энэ мэт гэмт хэрэг, зөрчлүүдийг харсан хэрнээ чимээгүй өнгөрөх явдал гарсаар байна. Та өвөг дээдсээсээ ямар байгаль дэлхий авч үлдсэн түүнийгээ үр хүүхэд, хойч үедээ сайжруулж өгдөггүй юмаа гэхэд тэр хэвээр нь үлдээж өгөөрэй.

Цагдаагийн байгууллага хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулж байна.

Хамгийн гол нь байгаль орчинд учрах хор хохирлыг тооцож баршгүй. Жишээ татахад, хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсантай холбоотой хохирол гэхэд ихэвчлэн гол мөрний ой сав газрыг сүйтгэх, гол горхи ширгэх, ой модыг огтлох, унагааж байна. Энэ үйл ажиллагааны улмаас гол, горхи ширгэж цөлжилт явагддаг. Усыг эргүүлэн нөхөж чадахгүй учраас хор хөнөөлийг тооцох боломжгүй юм. Байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, мод бүгд харилцан уялдаатай оршиж байдаг.

Та хэн нэгний хууль бус, аюултай үйлдлийг харсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх, өөрөө шаардлага тавих ч эрхтэй. Таны хэлсэн үг, тавьсан зөв шаардлага бүр хэр үнэ цэнэтэйг та мэдэх үү?

Өвөг дээдсээс хүлээн авсан онгон тагшин байгаль, эх дэлхийгээ хойч үедээ энэ хэвээр нь үлдээе.

“Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна”

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 6.7% өсөв

• Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх

• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
• Маск, тусгай амны хаалт зүүх
• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
• Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 15-ныг дуустал зохион байгуулна

Нөөцийн мах худалдаанд гарлаа | News1.mn

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 15-ныг дуустал зохион байгуулах шийдвэр гарчээ. Иргэдийн дунд махны амт, чанарт сэтгэгдэл өндөр, эрэлт ихтэй байгаа тул Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг санал асуулга явуулж дахин долоо хоногийн хугацаагаар буюу энэ сарын 15-ныг дуустал нөөцийн махны өргөтгөсөн худалдааг явуулах шийдвэрийг гаргажээ. Өргөтгөсөн худалдаагаар хонины ястай мах 1 кг нь 6500, ямааны ястай мах 6000 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж буй юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил, хяналт тавих хуваарь:

Аж ахуйн нэгж, зах, худалдааны төвийн нэр,

Хаяг, байршил

Бэлтгэн нийлүүлэгч, нийлүүлэх махны хэмжээ тн

Хяналт тавих

албан тушаалтан

Нэг. Баянгол дүүрэг /4/

1

БГД 2-р хороо КFC-ийн баруун талд

Монгол тогоруу трейд ХХК

БГД-ийн ХХҮХ-ийн дарга Э.Сансар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БГДЦХ-1,2

“Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төв

БГД 20-р хороо Хархорин зах

Цэц манхан ХХК

“Баян тахилгат” худалдааны төв

БГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайд

Өлзийт тал ХХК

БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайд

Цэц манхан ХХК

Хоёр. Баянзүрх дүүрэг /5/

2

“Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төв

БЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

БЗД-ийн ХХҮХ-ийн дарга Ю.Ариунхишиг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БЗДЦХ-1,2,3

“Скай хайпермаркет” ХХК

БЗД 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбай

Цамхаг констракшн ХХК

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Экомогул” ХХК

БЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Нарантуул трейд” ХХК

БЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

БЗД 4-р хороо Жуковын талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Гурав. Чингэлтэй дүүрэг /5/

3

“Алтжин санаа” ХХК

ЧД 2-р хороо, их тойруу-27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД-ийн ХХҮХ-ийн дарга Д.Булган

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ЧДЦХ-1,2

Ванхүү ХХК

ЧД 14-р хороо, Хайлааст 1-1, Далайхүү худалдааны төвийн гадна талбайд

ХКҮ ХХК

“Амин хүнс” ХХК

ЧД 12-р хороо Хүчит шонхор захын баруун талд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД 16-р хорооо Хайлаастын хуучин эцсийн буудалд

Мах импекс ХХК

“Синго” ХХК

ЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээр

ХКҮ ХХК

Дөрөв. Сүхбаатар дүүрэг /3/

4

“Говь түшээ” ХХК

СБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

СБД-ийн ХХҮХ-ийн дарга О.Амгалан

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СБДЦХ-1,2

СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

“ШАБ” ХХК

СБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайд

Монгол эко мах ХХК

Тав. Сонгинохайрхан дүүрэг /4/

5

СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

СХД-ийн ХХҮХ-ийн дарга Л.Тулгабаатар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СХДЦХ-1,2

СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

“Ингэнэ хөөвөр” ХХК, Орбит худалдааны төв

СХД 22-р хороолол, Хилчний 45-21 тоот, Орбит худалдааны төвд

Соотон ХХК

“Ариунгүнгэрваа” ХХК

СХД 1-р хороо Толгойт Гүнгэрваа төв

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Зургаа. Хан-Уул дүүрэг /3/

6

“Комит сервис” ХХК

Лавай худалдааны төвийн гадна талбайд

Комит сервис ХХК

ХУД-ийн ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ХУДЦХ-1,2

“Алтан жолоо” ХХК

ХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололд

Монгол Тогоруу Трейд ХХК

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээлэл

ОБЕГ: Сүүлийн 21 хоногт 149 хүний амь насыг авран хамгааллаа

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их Нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с, 13-14-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтгээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Цацал”-ын 8 дугаар гудамжинд иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 06:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 06:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайтын богино”-ын зуслангийн “Задгай”-д иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:37 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан 11:09 цагт тус тус очиж 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Алтай” хотхоны 12 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 06:08 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Гүү-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 22:50 цагт унтраан тус сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээрийн мал аж ахуй хариуцсан төслийн мэргэжилтэн Б.Оргилболдод хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 450 га талбай шатсан.

Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цахиурт багийн “Галуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км-т/ Тус багийн харьяат иргэн О /35 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад 05.09-ний өдрийн 14:00 цагт гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 05.10-ны өдрийн 07:45 цагт тус аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт амьдрадаг ах Г-д эсэн мэнд ирсэн гэсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахыг үүрэг болгов

96381526_672698650130074_4800768835487531008_n.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажиллалаа. Ажиллах үеэрээ Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Баян-Адарга, Жаргалтхаан суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах ангийн барилгын ажил болон Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм. Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь Норовлин, Дадал, Батноров, Баян-Адарга, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг.

Энэ үеэр алба хаагчдад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгаа юм. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан бөгөөд хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болох юм гэж онцоллоо.

БЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, өөрсдийн ажиллаж, амьдрах орчин, нөхцлөө сайжруулахад идэвхи, санаачлагатай ажиллаж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажлын байрны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллахыг ангийн удирдлага, алба хаагчдад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

COVID-19: ОЛОН УЛСЫН ЭРДЭМТДИЙН СУДАЛГАА, ДҮГНЭЛТ

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

Эбола вирусний эсрэг эмчилгээнд зориулж анх бүтээгдсэн Ремдесивир эмийг “Covid-19” халдварын эмчилгээнд онцгой горимоор хэрэглэхийг АНУ-д зөвшөөрч, 5 сарын 04-ний өдрөөс эмнэлгүүдэд тараагдаж эхлэсэн бол Япон Улс дотооддоо үйлдвэрлэсэн Авиган эмээс түрүүлж Ремдесивир эмийг ашиглахыг мөн зөвшөөрлөө.

Харин олон улсын анагаах ухааны сэтгүүл болох “Lancet” 4 сарын 29-ний өдөр шинэ төрлийн коронавирусний эмчилгээнд ашигласан Ремдесивир болон Плацебо эмийг харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцуулж, хүнд өвчтөнд дээрх хоёр эм төдийлөн үр дүнгүй бөгөөд Ремдесивир нь Плацебо-г бодоход амьсгалын дээд, доод зам дахь вирусний хэмжээг сайн бууруулахгүй байгааг мэдэгдсэн. Түүнчлэн, БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотын эрдэмтэд Ремдесивир эм нь хулганын төмсөгний үйл ажиллагаа, үрийн шингэний чанарт сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Эрдэмтэд нийт 28 хулганад 10 хоногийн турш уг эмийг өгсний дараа шинжилгээ хийхэд дээрх үр дүн илэрсэн гээд Ремдесивир эмийн гаж нөлөөний талаар цаашид нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг онцолсон байна.

“Covid-19”-ийн эсрэг эмчилгээнд нэвтрүүлсэн гидроксихлорокин эмийг Колумбын их сургуулийн эрүүл мэндийн төвд эмчлэгдэж буй өвчтөнүүдэд хэрэглэхэд ямар ч нөлөө үзүүлээгүйг судлаачид мэдэгдэв. Тодруулбал, хумхаа өвчний эмчилгээнд голчлон ашигладаг уг эм “Covid-19”-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлыг дээрдүүлээгүй ч дордуулаагүй аж. Дээрх судалгааны дүнд үндэслэн эмнэлгээс уг эмийг эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөх болжээ.

АНУ-ын Канзасын их сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн захирал Дана Хавкинсон 05 дугаар сарын 06-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, “Covid-19”-ийн хөнгөн хэлбэрийн халдвар авсан хүн 7-10 хоногийн дараа бие нь гэнэт хүндэрч нас барах тохиолдол гарч байна. Энэ нь “цитокины шуурга” буюу дархлааны тогтолцооны хэт идэвхжилтээс болж байна. Учир нь вирус өвчтөний уушгинд ороход дархлааны систем хариу урвалд орж, уушги руу дархлааны эсүүд ордог. Энэ нь үрэвслийг улам өдөөж өгдөг бөгөөд зарим хүн дархлааны тогтолцоог эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэж огцом нэмэгдүүлснээр хэт их үрэвсэл үүсгэх эрсдэл бий болгож амь насаа алдаж байна гэжээ.

АНУ-ын мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирус нь нарны гэрэлд тэсвэргүй болохыг тогтоосон байна. Лабораторийн шинжилгээний үеэр гэрэл болон дулааны хэм нэмэгдэхийн хэрээр вирусний хэсгүүд хагас задарсан байна. Тус улсад төвтэй “Xenex” компани өөрсдийн үйлдвэрлэсэн эмнэлгийн ариутгалд ашигладаг хэт ягаан туяаны “LightStrike” аппаратаар (200-315 нанометр долгионы урттай хэт ягаан туяагаар орчныг халдваргүйжүүлдэг) коронавирусийг идэвхгүй болгосон хэмээн танилцуулав.

“Nature” сэтгүүл 04 дүгээр сарын 27-ны өдөр шинэ төрлийн коронавирусний RNA (ribonucleic acid)-ы талаарх судалгааны ажлын үр дүнгээ нийтлэв. Тус судалгааны ажилд Ухань хотын эмнэлгийн орчин болон олон нийтийн газрын агаараар дамжих вирусний RNA-г судалж, эмнэлгийн дотор болон гадна орчинд халдвар тархах эрсдэл өндөр гэдгийг бататгав. Харин олон нийтийн газар дахь вирусний RNA-ын “халдвар дамжуулах хүч” хэр өндөр байх талаар хараахан тодорхойлж чадаагүй байна. Судалгааны ажлын үр дүнгээс ахуйн болон хувийн ариун цэвэр сайн сахих, агаарын солилцоог тогтмол хийх, олноор цугларахгүй байх нь агаар дахь вирусний RNA-г бууруулж, халдварлах эрсдэлийг багасгана гэдгийг тогтоосон. Халдвар агаараар тархах өндөр эрсдэлтэй газар болох эмнэлгийн орчин дахь вирусний RNA-ын нягтрал “агаарын солилцоо сайтай” хэсэгт харьцангуй бага байсан бол цонхгүй ариун цэврийн өрөөнд нэлээн өндөр байжээ.

Мөн эмч, сувилагч нар хамгаалалтын хувцсаа тайлах үед агаар дахь вирусний RNA-ын нягтралын хэмжээ нэмэгдэж байсан тул хамгаалалтын хэрэгслийг тайлахаас өмнөх ариутгалыг тогтмол хийх шаардлагатайг анхааруулав. Үүнээс гадна олон нийтийн газар болох орон сууцны хороолол, супермаркет зэрэг орчинд SARS-Cov-2 RNA-ын нягтрал ерөнхийдөө бага байсан бол халдвартай өвчтөнүүд олноор хэвтэн эмчлүүлж байсан “эмнэлгийн гаднах орчин”-д вирусний RNA харьцангуй өндөр байсан гэжээ.

ХБНГУ-ын “Charite” клиникийн вирус судлаачид өмнө нь коронавирусний аль нэг төрлөөр өвдөж байсан хүнд дархлаа тогтсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Судлаачид “Covid-19”-ийн халдвар авсан болон аваагүй хүний цусан дахь Т-лифоцитийг судалж үзсэнээр дээрх дүгнэлтийг хийжээ. Мөн Оросын судлаачид Москва болон бусад хотод шинэ төрлийн коронавирусний популяцийн судалгааг эхлүүлэхээр болсон бөгөөд нийт хүн амын 60 хувьд эсрэг биет тогтсон тохиолдолд вирус хүнээс хүнд халдварлах боломжгүй болно гэж үзэж байна. Тэгвэл, ДЭМБ “Covid-19” халдвар авч, эдгэрсэн хүмүүст дархлаа бий болох боломжтой ч, эсрэг биет дархлаатай ямар холбоотой болохыг тогтоосон судалгаа одоогоор байхгүй тул эсрэг биет бий болсноор дархлаа үүссэн байна гэж үзэхэд эрт, энэ талаар хийгдэж буй судалгааны дүн гартал дүгнэлт хийхээ хүлээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Их Британийн “Лондон коллеж”-ийн Генетикийн хүрээлэнгийн судалгаагаар “Covid-19”-ийг үүсгэгч вирус 200 орчим удаа мутацид орсныг илрүүлсний үндсэн дээр вирус нэг хүнээс нөгөөд дамжихдаа хэрхэн “дасан зохицож” байгааг тогтоожээ. Эрдэмтэд “SARS-COV-2” вируст гарч буй энэхүү генетик өөрчлөлтийг халдвар авсан 7,500 гаруй хүний геномийг судлах замаар шинжлэхэд 198 мутаци илэрчээ. Харилцан адилгүй шалтгаанаар олон “жижиг” мутацууд давтагдан үүсэж байгаа нь вирус хүний биед дасан зохицож буйн илрэл байж болзошгүй аж. Гэвч энэ нь вирус илүү аюултай болж байна гэсэн үг биш аж. Тогтоогдсон жижиг хэмжээний генетик өөрчлөлтүүд нь вирусний геномд жигд тархахгүй, түүнчлэн зарим хэсэг нь маш цөөхөн мутацитай байгаа. Тиймээс вакцин, эм бүтээхдээ вирусний хувирдаггүй хэсгүүд рүү голлон анхаарах шаардлагатай гэж судалгааны баг дүгнэжээ.

Бельгийн эрдэмтэд лам гөрөөсний биед үүссэн эсрэг биет SARS, MERS халдварын эсрэг үр дүнтэй байгааг тогтоогоод байсан бол “Covid-19” вирусийг мөн идэвхгүй болгож байгааг илрүүлжээ. Лам гөрөөсний биед хүнээс ялгаатай нь 2 төрлийн эсрэг биет үүсдэг бөгөөд “Y” хэлбэрийн эсрэг биет нь хүнийхтэй ойролцоо байдаг тул олон жил ХДХВ, томуугийн судалгаанд ашиглаж иржээ.

БНХАУ-ын “Yuanda Pharmaceutical” группын Австрали Улс дахь “Grand Medical Pty” охин компани амьсгалын замын халдварт өвчний эмчилгээнд ашиглах “STC3141” эмийн II шатны клиник туршилтыг хийхээр болжээ. “STC3141” эмийн I шатны клиник туршилтыг амжилттай хийж, хүний биед үзүүлэх гаж нөлөө болон эмийн бодисын солилцооны шинж чанарыг тодорхойлсон байна. Харин II шатны клиник туршилтад “Covid-19”-ийн халдвар авсан өвчтөний эмчилгээнд хэрэглэх үед гарах эрсдэл, үр нөлөөг судлах аж.

Пекин Юнион Анаагах ухааны коллежийн судлаачид Хубэй мужийн Ухань хотод “Covid-19”-ийн дэгдэлтийн үед бүрэн хөл хорио тогтоосноор БНХАУ-д 500 мянгаас 3 сая хүртэлх хүнийг, дэлхий дахинд 12-42 сая хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан гэх тооцоог гаргажээ.

Харин Хонконгийн сэтгэцийн эрүүл мэндийн судлаачид “Covid-19”-ийн улмаас дэлхий нийтэд амиа хорлолт нэмэгдэж болзошгүй гэх дүгнэлтийг хийсэн байна. Тодруулбал, судлаачид уг цар тахлын улмаас бүх түвшинд учирч буй эдийн засгийн хохирол, өсөн нэмэгдэж буй ажилгүйдэл, хөдөлгөөний хязгаарлалт зэрэгт нь иргэдийн сэтгэл зүйн хэвийн байдалд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулжээ.

АНЭУ-ын Абу Дабигийн Үүдэл эсийн төв коронавирусний халдвар авсан өвчтөний цуснаас үүдэл эсийг гарган авч цацлага хэлбэрээр уушгинд цацаж, уушгины эсүүдийг сэргээснээр дархлааны системийг хэт ачаалахаас сэргийлэх эмчилгээ нээснээ зарлав. Эмчилгээг 73 өвчтөн дээр туршиж үзэхэд ямар нэг сөрөг үр дагавар илрээгүй бөгөөд “Аль-Утайба” вакцин гартал энэ эмчилгээ өндөр үр дүнтэй байх болно гэж мэдэгдэв.

ТЕГ