Categories
мэдээ нийгэм улс-төр

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайшаав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сайд Д.Цогтбаатар юуны өмнө COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ДЭМБ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, Засгийн газрын зүгээс COVID-19-ийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгаарлах хугацааг богиносгох, хөдөлгөөнт хөл хорионы дэглэм нэвтрүүлэх боломжийг судалж буйг хэллээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордица нь Монгол Улсын Засгийн газраас COVID-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаан тэмдэглээд, дотоодын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэв. Тэрбээр мөн өмнөх уулзалтаар манай талын дэвшүүлсэн дэлхийн нийтийг хамарсан халдварт өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, ДЭМБ-ын үүргийг нэмэгдүүлэх талаарх саналыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны төлөвлөлт, зориулалтыг өөрчилж хана нураан гадагш хаалга гаргасан зөрчилд арга хэмжээ авчээ

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 23 дугаар байрны хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл учруулан хана нурааж гадагш хаалга гаргасан иргэнд холбогдуулан Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газарт хүргүүллээ.

Орон сууцны төлөвлөлт, зориулалтыг анхны зураг төслөөс өөрчилж хана нураасан, гадагш хаалга гаргасан зөрчил нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх /Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно./ заалтыг зөрчсөнд шийтгэлийн арга хэмжээ авч ажиллав.
Зөрчил арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн зөрлийг шалгаж байна

МХЕГ-ын даргын баталсан 01/17 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 давхар орон сууцны барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Криетив инженеринг” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.Шалгалтаар барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглоогүй, барилгын талбай нь эмх цэгцгүй, шатны хаалт хамгаалалт хийгээгүй зэрэг зөрчлүүд нь “Барилгын ажилд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн БНбД 12-04-06-ын 6.3, БНбД 12-03-04-ийн 4.7, 4.8, 4.9, 4.11, 4.19-д заасныг зөрчсөн байна. Шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Мөнгөний шалгуур тавиагүй, нэг ч төгрөг төлсөн нэр дэвшигч байхгүй

ШИНЭ эвслээс мэдээлэл хийлээ. ШИНЭ эвсэл нэр дэвшигчдээт тодруулах үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж. ШИНЭ намын төв зөвлөл хуралдсан байна. ШИНЭ намд 34 мандат оногджээ. Нэр дэвшигч нарыг тодруулахдаа хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг харгалзжээ. “Мөнгөний шалгуур тавиагүй, нэг ч төгрөг төлсөн нэр дэвшигч байхгүй. Хийсэн ажлыг нь харгалзсан” гэдгээ УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэллээ.

Хан-Уул дүүрэг:

Л.Болд /УИХ-ын гишүүн/

Э.Түвшин /Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч/

Л.Ариунаа /Удирдлагын академийн багш/

Баянзүрх дүүрэг:

Ж.Батзандан /УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга/

Ш.Батсамбуу /ШИНЭ намын дэд дарга/

Ц.Баттуяа /Хүний эрхийн хуульч/

Б.Батсуурь /Эдийн засагч/

С.Амарсайхан /ШИНЭ намын дэд дарга/

Сүхбаатар дүүрэг:

Ц.Энхбат /МУСГЗ, сэтгүүлч/

Б.Мөнхжаргал /ШИНЭ намын ЕНБ-ын дарга/

Б.Отгон /Сэтгүүлч/

Налайх, Багануур:

Б.Гантулга /Багануурын уурхайн дэд дарга асан/

Говьсүмбэр, Дундговь:

О.Ганбат /ГЕГ-ын дарга асан/

О.Эрдэнэтөгс /Дундговь аймгийн МҮЭ/

Дорноговь:

Ц.Гантулаг /НИТХ-ын төлөөлөгч/

Дорнод:

Х.Одмандах /бизнес эрхлэгч/

Сүхбаатар:

А.Төмөр-Очир /МУСГЗ/

Төв:

А.Батсүх /А.Сүхбат гишүүний ах/

Хэнтий:

П.Нарантуяа /Босоо хөх хөдөлгөөний салбарын тэргүүн/

Б.Баатаржав /Параолимпын алтан медальт/

Баянхонгор:

М.Цэнджав /Санхүүч/

Өмнөговь:

Д.Баттүвшин /бизнесмэн/

Ховд:

Г.Билгүүн /Бүтээлч Ховдчууд хөдөлгөөний тэргүүн/

Дархан-Уул:

П.Эрдэнэбат /ИТХ-ын дарга асан/

Д.Жаргалсайхан

Хөвсгөл:

Л.Доржпалам

Ж.Оюумаа

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав.

Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй таван санал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын нэг томъёоллыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асууж, Д.Сарангэрэл сайдаас хариулт авлаа. Хэлэлцэж буй төслөөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт оруулахаар тусгасан байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа цахимжиж байгаа бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэх үүднээс салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад буйг Эрүүл мэндийн сайд хэлсэн. Эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах, ийнхүү бүх шатандаа цахим үйлчилгээг нэвтрүүлснээр Засгийн газрын “Хур” системд холбогдох замаар үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах юм байна. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгаад байгаа гэв. Аль ч шатны эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэсэн тэдгээр нь дараа дараагийн шатны эмнэлэгтээ хүлээн зөвшөөрөгдөх, иргэдэд дахин дахин шинжилгээ, тусгай төхөөрөмжийн өндөр үнэтэй оношлогоо хийлгэх шаардлагагүй болох юм байна. Хэлэлцэж буй хуулийн төслөөр өрхийн эрүүл мэндийн төвүүд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ иргэдэд чиглэсэн олон төрлийн зохицуулалт бий гэлээ. Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгож, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Д.Сарангэрэл сайд тайлбарласан.

Дараа нь ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн мхүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн” гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг” гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг мөн хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь дэмжлээ. Төслийн 1 дүгээр зүйлийн 16.19, мөн зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус хасахыг гишүүдийн олон дэмжсэн юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 44.1.6 дахь заалтыг “44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;” гэж өөрчлөн найруулахыг 76.9 хувийн саналаар дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлийн 1/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийг тус тус хасахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-12-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Д.Баттулга: “Монгол Улсын баатрууд” төслийн гол зорилго нь хүүхэд залуучуудын эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх юм

Монгол Улсын түүхийн хуудаснаа түүхэн гавьяа байгуулсан агуу баатрууд олон бий.Цөөн хэд нь зурагтын дэлгэцэнд мөнхөрсөн байхад зарим нь ард түмний дунд амнаас ам дамжин яригдаж ирсэн. Гэхдээ он цаг улирах тусам түүх бүдгэрсээр. Тэгвэл түүхэн баатруудыг ирээдүй хойчдоо таниулах үүднээс “Монгол Улсын баатрууд” төслийг “Мандуул медиа интертаймент” ХХК-ийн захирал Д.Баттулга санаачлан эхлүүлжээ. Ингээд түүнтэй энэхүү төслийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-“Монгол Улсын баатрууд” төслийг хэрэгжүүлэх санаа хэрхэн төрсөн бэ. Яагаад заавал энэ сэдвийг барьж авсан бэ?
-Өнөөгийн нийгэмд хамгийн чухал зүйл бол хүүхэд залуучуудад эх оронч сэтгэлгээг суулгаж төлөвшүүлэх явдал гэж би хувьдаа хардаг. Би хүүхэд байхдаа Монгол Улсын баатар Магсарын Жанчив гэж холбоочин хүний талаар сонсож байсан юм. Тэр хүн холбооны утсыг шүдээрээ зууж бусад нөхдөө ар талынхантайгаа холбоо бариулж байсан гэх түүхийг сонсоод их гайхаж билээ. Амьдрал ч үзэж амжаагүй залуу насаа тэгж золиослох ямар хэрэг байсан юм бэ, юуны тулд гэх бодол төрж өмнөөс нь нулимс цийлэгнэдэг байлаа. Гэхдээ тэр цагаас эхлэн эх оронч хүн гэж үүнийг л хэлдэг юм байна гэж ойлгож энэ сэдэвт их дурласан. Өнөөдрийг хүртэл дотроо бодож төсөөлсөн зүйлээ гаргах боломж гараагүй явсаар өдийг хүрсэн. “Монгол Улсын баатрууд” төслийн гол зорилго бол хүүхэд залуучуудыг өнгөрсөн түүхтэй ойртуулж, тэр гайхамшигт баатруудын амьдрал, хийсэн гавьяагаар дамжуулж эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх явдал юм.

-Төсөл эхний байдлаар цуврал зурагт ном хэлбэрээр уншигчдад хүрэх юм байна. Яагаад заавал комик төрлийг сонгосон юм бэ?
-Дэлхий нийтийн сонирхлын төвд буй “Хүн аалз”, “Төмөр хүн” гээд баатрууд бүгд зурагт ном буюу комик хэлбэрээр байсан. Эдгээр комикийн баатрууд хөгжсөөр байгаад өнөөдөр дэлхий хэмжээний баатрууд болчихоод байгаа юм. Хүүхдүүд “баатар”-ыг нисдэг, ид шидтэй, хэмжээлшгүй хүчтэй гэж ойлгодог. Гэтэл Монгол Улсын баатрууд хийсвэр зүйл биш. Жинхэнэ бодит, бидний дунд амьдарч ирсэн бодит хүмүүс юм. Миний үеийн залуучууд ч гэсэн энэ баатруудыг мэдэхгүй байна. Сүүлд яалт ч үгүй Э.Бат-Үүл баатар болсон. Сүхбаатар, Гүррагчаа, Хатанбаатар Магсаржав, Түвдэнгийн Бор гэдгээс цааш мэдэхгүй байна. Өөр өчнөөн баатар бий. Эдгээр эх орончдоос баатар цол хүртээгүй нь олон боловч баатар болсон ч яруу алдраа сонсож чадалгүй амь үрэгдсэн нь ч мөн цөөнгүй байдаг. Гэхдээ баатрууд бүгд л эх орныхоо төлөө, хэн ч биш хорвоод мэндлээ ч үгүй байсан ирээдүй хойч бидний төлөө өөрийн амь биеэ зориулсан нь гайхамшигтай. Тиймээс эдгээр баатруудыг бид хэзээ ч мартах учиргүй. Харин ч бид хүүхэд залуучуудад таниулах, үйл хэрэг гавьяаг нь үүрд мөнхлөх ажлыг хийх ёстой гэж бодож байна. Одоо хэдийгээр дайн байлдаангүй энхийн цаг ч гэлээ янз бүрийн л гадны нөлөө, бодлого яригдддаг. Тиймээс бид буу зэвсэг бариад учиргүй тулалдахгүй ч сэтгэл зүрхэндээ эх орноо гэсэн сэтгэлтэй, эх түүхээ мэддэг байх ёстой.
-Төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаасаа танилцуулахгүй. Монгол Улсын хэмжээнд хэчнээн баатар байдаг юм байна?
-1936 онд анх БНМАУ-ын баатраар Шагдарын Гонгор гэж хүн болж байсан юм билээ. Тэрнээс хойш нийтдээ 59 баатар цолтой хүн байсан. 2014 онд Пунцагийн Шагдарсүрэн гэдэг хүн баатар цол хүртсэн байсан. Нийт 59 хүнээс хуучнаар ЗХУ-ын иргэн 18 хүн байдаг юм байна. Эдгээр хүмүүсийг хасаад үлдсэн 41 хүн дээр Ардын хувьсгал ялснаас хойших үеийн Сүхбаатар жанжин зэрэг 12 баатар нэмэгдэж байна. Эдгээр баатрууд бол тухайн үедээ Хиагт, Нийслэл, баруун хилийг чөлөөлөх зэрэг томоохон тулаануудад оролцож яваад гавьяа байгуулж баатар цол авсан түүхэн гавьяатай хүмүүс юм.
-Баатруудын тухай өгүүлэх комикс ном маань хэчнээн цуврал гарах бол. Хүүхэд залуучууд маань комиксыг хэдэн цуврал байх бол, дараагийн цувралд юу өгүүлэх бол гэж тэсч ядан хүлээдэг шүү дээ?
-Одоогоор нийт 53 баатрын 39 цуврал болох төлөвлөөгтэй байна. Хамгийн эхний цувралын ажлууд хийгдчихсэн явж байна.
-Эхний цуврал хэн гэдэг баатраар эхлэх бол гэдэг нь их сонирхол татаж байна шүү?
-“Монгол Улсын баатрууд” төслийн эхний цуврал Сүхбаатар жанжны тухай ном байх болно. Цуврал хоёр нь Монгол Улсын анхны нисгэгч Дэмбэрэл, гуравт Хатанбаатар Магсаржав гэсэн дарааллаар явагдана. Эхний цуврал гарахаас өмнө тухайн баатруудын үр хойч, гэр бүлийнхэн эсвэл судлаачидтай подкаст хийгээд явахаар төлөвлөж байна. Ингэснээр ном, сонинд төдийлөн дурдагдаагүй түүхэн явдлыг холбогдох хүмүүсээр аман яриа хэлбэрээр олж авч номондоо тусгахын тулд ойрын үед цуврал подкаст хийхээр төлөвлөж байгаа.
-Цувралын эхний ном хэзээнээс уншигчдын гарт хүрэх вэ?
-Эхний тав, зургаан цувралыг бэлэн болгочихоод уншигчдадаа хүргэж эхэлнэ гэж бодож байна. Ингэхдээ долоо, долоо хоногийн давтамжтайгаар гаргаад дуусгана гэж бодож байна. Уншигчдын дунд хүлээлт үүсгэхгүйн тулд шүү дээ. Төслийн хэрэгжих хугацаа наймдугаар сарын 1-нээс анхны цувралаа худалдаанд гаргаад хамгийн сүүлийн цувралыг ирэх 2021 оны тавдугаар сарын 18-нд гарахаар төлөвлөөд байгаа. Тэгэхээр төсөл маань жилийн хугацаанд үргэлжлэх юм. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бас төлөвлөөд байна.
-Ялангуяа түүхэн цуврал ном бүтээж байгаа гэдэг утгаараа чамгүй ажиллагаа шаардах байх. Төслийн үйл явцад учирч буй хүндрэл бэрхшээл юу байна?
-Цаг хугацаа маш их шаардагдаж байна. Үүнийхээ хэрээр санхүүгийн хүндрэл тулгарч байна. Дэлхий нийтээрээ цар тахал гээд манай улсад ч бас чамгүй удаашрах хандлага байна. Бид зохиол болон зургийн ажил дээр баг бүрдүүлээд ажиллаж байна. Мөн комиксоор дамжуулж хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл, хэл ярианы боловсрол олгох гэж байгаа учраас найруулга зүй, хэл шинжлэл тал дээр маш их анхаарч байна.
Тиймээс Хэл шинжлэлийн хүрээлэнтэй бид хамтарч ажиллахаар ярилцаад байна. Мөн цуврал номоо аль болох олон хүүхдэд хүргэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудад хандах, Боловсролын яамны зүгээс хамтын ажиллагааны дэмжлэг маш их хэрэгтэй байна. Бид хамтарч ажиллах талаар яаманд хүсэлт тавих бодолтой байна. Учир нь энэ бол Монгол Улсын түүхэн баатрууд юм. Ирээдүйд үлдэх зүйл юм. Бид аль нэг нам эвсэлтэй холбохыг хүсэхгүй байна. Тиймээс үнэхээр хүүхэд залуучуудын оюунд хөрөнгө оруулах хүсэлтэй, манай төсөл дээр хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх хувь хүн алба байгууллага бүрт нээлттэй гэдгийг хэлмээр байна. Би номынхоо зорилтот бүлэг болох хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзаж ярилцаж үзсэн. Санааг маань маш сайхан хүлээж авсан. Үнэхээр энэ цувралыг гараад эхэлбэл бид ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт номоо уншингаа баатруудынхаа талаар ойлголттой болмоор байна гэж байсан. Үнэхээр бидний түүхэнд жинхэнэ баатрууд байсан юм аа. Бидний өвөө, эмээтэй зэрэгцээд нэг агаараар амьсгалж, нэг голын ус ууж, нэг хөрсөнд хамт гишгэж явсан бодит баатрууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд залуучууд энэ номоор дамжуулж тухайн баатруудын амьдрал, үйл хэрэг, гавьяаг мэдэж авснаар баатар гэдэг үгийн цаад мөн чанарыг ойлгож авах юм. Ингэснээр ирээдүйд эх орноо хэзээ ч худалдахгүй сэтгэл зүрхтэй эх орон ч иргэн болж төлөвших гол суурь болж өгөхөөрөө цуврал номын ач холбогдол оршино.
-Төслийн хүрээнд өөр ямар ажлууд хийгдэх вэ?
-Мэдээж төслийн хүрээнд цувралаа номоо гаргасны дараа бүрэн хэмжээний кино хийх, анимейшн хийх, гадны зах зээлд гаргах гээд маш олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Мөн энэ хүрээнд орон нутгийн хүүхэд залуучуудад номынхоо талаар танилцуулга, уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа. Мөн тодорхой хэмжээний хувийг англи хэл дээр хэвлүүлэх бодол байна.
Энэхүү төсөлтэй холбоотой мэдээллийг 99002284 дугаараас авна уу.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт энэ онд 52,7 км урттай дугуйн шинэ замтай болно

Нийслэл хотноо 2020 онд нийт 52,7 км урттай дугуйн шинэ замтай болохоор төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд Налайх-Улаанбаатар, Яармаг, Зайсан, Маршалын гүүр зэрэг холбоос замуудын дунд тус дугуйн замыг байгуулахаар болжээ.

Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7,2 км үргэлжлэх дугуйн замын ажил хийгдэж байгаа. Энэ зам 6 дугаар сарын 10-нд бүрэн ашиглалтад орох бол бусад замыг 8, 9 дүгээр сард багтаан бүрэн ашиглалтад оруулна.

Иргэдээс хүүхэд багачууд, ахмадууд алхах, гүйх болоод тасралтгүй үргэлжлэх дугуйн замтай болох санал хүсэлтийг олон жил тавьж байгаа аж. Тэдний хүсэлтийн дагуу Таван шар-Саппоро-10 дугаар хороолол, Саппоро-Баянбүрд, Гэсэр сүм-Анкарагийн гудамж, МУБИС-Зүүн 4 зам, Офицеруудын ордон, Улиастай гүүр-Гачууртын уулзвар, Налайх-Баянзүрхийн гүүр гэсэн маршрутаар дугуйн зам тавигдах юм байна.

Мөн Яармагийн гүүрний хойгуур дамжаад, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Скай ресорд, Баянзүрхийн товчоо, Налайхын зам гэсэн маршрутаар дугуйн зам тавихаар төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр орой ​цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол гарсан байна

Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол өчигдөр орой гарсан байна.

Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 11-ний буюу өчигдөр орой 19:28 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн уулзварт замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг Subaru forester маркийн машинтай жолооч мөргөжээ. Тухайн үед зуслангийн чиглэлийн замын ачаалал их байсан тул алба хаагч зохицуулалт хийж байсан байна.

Одоогоор цагдаагийн биеийн байдал гайгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч гэмтлийн зэрэг тогтоогдоно.

Уг осолд холбогдох хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

Урьдчилсан байдлаар Subaru forester маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн Жолоочийн үүрэгт: зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих заалтыг зөрчсөн нь тогтоогдсон” гэж Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн гэмтлийн зэргээс хамаарч хүлээх хуулийн хариуцлага нь нэмэгдэх аж.

Categories
мэдээ нийгэм

Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг хийж 170 орчим монгол иргэнийг татан авна

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “”Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөн.

Үүний дагуу маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна. Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татах авах төлөвлөгөөг боловсруулж, эхний ээлжид

  • Улаан-Үд хотоос 202 иргэнийг 14-нд,
  • Эрхүүгээс 200 орчим иргэнийг 15-нд татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх ёстой. Цаашид ОХУ-ын бусад хот, нутаг дэвсгэрээс иргэдээ татах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна.

Мөн Энэтхэг улс руу V сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир V сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна. Kдоогийн байдлаар Энэтхэг дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулж байгаа” гэв.