Categories
мэдээ нийгэм

Улаан луу өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 13, Буд гариг. Билгийн тооллын 21, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван бүтээлийг шалгаруулна. Шилдэг гурван бүтээлийг ажлын хэсгээс дахин санал хураалгаад цорын ганц шилдэг бүтээлээр урт цагааны барилгыг шинэчлэх болно. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой” гэв.

Эдгээр ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны удирдамжийн дагуу энэ сарын 12-17-ний өдрийг дуустал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим http://uda.ub.gov.mn/?p=8150 хуудсаар дамжуулан иргэд олон нийтээс саналыг авах юм байна. Олон нийтээс хамгийн их санал авсан цорын ганц бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Музейн ажилтнуудад цахим сургалт явуулж эхэллээ

Монголын Үндэсний музей цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтэд зориулан “Цахим музей” цувралаар музейнхээ цуглуулга, боловсролын ажлаа түгээн сурталчилж байгаа аж. Мөн музейн мэргэжилтнийг чадавхжуулах цахим сургалтын бэлтгэл ажлыг ханган цуврал сургалтаа явуулж эхэлжээ. Тус сургалтын хөтөлбөрт холбогдох заавар зэргийг орон нутгийн музейн ажилтнуудад хүргүүлжээ. Энэ өдрийн сургалтыг “Музейн үйл ажиллагаанд мэргэжлийн ном, гарын авлага ашиглах нь” сэдвээр явуулсан байна. Уг хичээлд музейн захирал, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч, тайлбарлагч нар хамрагджээ.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 15 цаг 31 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын байдалд цагдаагийн төв байгууллага хяналт тавих заалтыг өөрчилж, төрийн тусгай хамгаалалт тус сангийн харуул, хамгаалалтын байдалд хяналт тавихаар өөрчилж буй талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Түүнчлэн Галт зэвсгийн тухай хуульд “Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно” хэмээн нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгов

Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музей түүхийн дурсгалт цогцолборыг хамгаалах талаар нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг орууллаа. Нэгдүгээрт, музейн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх авто машингүй гудамж болгох, Хоёрдугаарт, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих саналыг оруулсан. Уг асуудлыг Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажиллах мөн, Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай утсаар ярилаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана-тай 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярив.Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Ковид-19” цар тахлын Монгол Улс дахь нөхцөл байдал, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы нээлтийг Комиссын 75 дугаар чуулганы даргын хувиар удирдах гэж буйд талархал илэрхийлээд, цар тахлыг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Сайд Д.Цогтбаатар дэлхий нийтийг хамарсан цар тахал нь олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Эргэн сануулахад АНДЭЗНК-ын 45 дугаар чуулганыг 1989-1990 онд Гадаад явдлын яамны орлогч сайд Х.Олзвой, 55 дугаар чуулганыг 1999-2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа нар даргалж байсан бөгөөд үүнээс 20 жилийн дараа буюу 2019-2020 онд 75 дугаар чуулганыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

МЭНДЧИЛГЭЭ

Arslan.mn

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын баяр” тохиож байгаа бөгөөд энэ жил “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг” сэдвийн дор тэмдэглэж байна. УНТЭ-ийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хангалттай тооны, чадварлаг, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц сувилагчтай болох, сувилагчийн нийгмийн хамгаалал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, сувилагч мэргэжилтнийг хөгжүүлэх тал дээр нилээн анхаарч ажиллаж байна.

Дэлхийг бүхэлд нь нөмөрсөн цар тахлын үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай, бусдыг хамгаалахын төлөө тэмцэж байгаа сувилагч нартаа, тэр дундаа УНТЭ-ийн нийт сувилагч нартаа “Олон улсын сувилагчдын баяр”-ын мэндийг хүргэе.

УНТЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН

Categories
мэдээ нийгэм улс-төр

НББСШУБХ: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав.

Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй таван санал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын нэг томъёоллыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асууж, Д.Сарангэрэл сайдаас хариулт авлаа. Хэлэлцэж буй төслөөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт оруулахаар тусгасан байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа цахимжиж байгаа бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэх үүднээс салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад буйг Эрүүл мэндийн сайд хэлсэн. Эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах, ийнхүү бүх шатандаа цахим үйлчилгээг нэвтрүүлснээр Засгийн газрын “Хур” системд холбогдох замаар үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах юм байна. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгаад байгаа гэв. Аль ч шатны эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэсэн тэдгээр нь дараа дараагийн шатны эмнэлэгтээ хүлээн зөвшөөрөгдөх, иргэдэд дахин дахин шинжилгээ, тусгай төхөөрөмжийн өндөр үнэтэй оношлогоо хийлгэх шаардлагагүй болох юм байна. Хэлэлцэж буй хуулийн төслөөр өрхийн эрүүл мэндийн төвүүд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ иргэдэд чиглэсэн олон төрлийн зохицуулалт бий гэлээ. Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгож, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Д.Сарангэрэл сайд тайлбарласан.

Дараа нь ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн мхүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн” гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг” гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг мөн хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь дэмжлээ. Төслийн 1 дүгээр зүйлийн 16.19, мөн зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус хасахыг гишүүдийн олон дэмжсэн юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 44.1.6 дахь заалтыг “44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;” гэж өөрчлөн найруулахыг 76.9 хувийн саналаар дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлийн 1/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийг тус тус хасахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын ажил тогтмолжиж, иргэд өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчиж байна

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа.

Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна автобусанд гар ариутгагчийг байршуулж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж ажиллаж байгааг та ч анзаарсан биз. Иргэдийн зүгээс ч Covid-19 вирусийн халдвар дэгдэж буй энэ үед цэвэрхэн автобусаар үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байсан талаар бид өмнө мэдээлэл хүргэж байсан.

Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 24 улсын байцаагч өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэл, НТҮГ, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өөрийн цахим цахим хуудсаараа дамжуулан энэ талаарх мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

5.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Тодруулбал БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах, мөн “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1.584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах, Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах саналыг тус тус дэмжлээ.