Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулган: “Хот байгуулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа. Ингэснээр, Шинэ Зуунмод, Майдар хотыг шинээр байгуулах юм.

Шинэ хотыг байгуулснаар Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж буй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Аэросити” гэсэн нэршлийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх Засгийн газрын саналыг дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдааны үеэр танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын багаас асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны дэмжсэн “Аэросити” гэсэн нэршлийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналын томъёолоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжиж дэмжиж тогтоолын төслийг 82.6 хувийн саналаар баталлаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

С.Жавхлан АН-д элсэж буйгаа зарлалаа

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсэж буйгаа өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.

Хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ тус намын 2020 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, намын дүрэм, туг, гишүүний батлахыг УИХ-ын гишүүн С.Жавхланд гардуулсан юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан ч АН-д элссэнээр бие даан нэр дэвшихээ больж байгаа юм. Тус намын ҮБХ энэ сарын 16-нд хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд энэ үеэр С.Жавхлан гишүүнийг нэр дэвшүүлэх эсэх, аль тойрогт өрсөлдүүлэхийг шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж

Хот хоорондын зорчигч тээвэрт автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана

Энэхүү зөвлөмжийн зорилго нь коронавируст (COVID-19) халдварын голомтот бүс нутгаас ирсэн зорчигчдыг галт тэрэг, автобусаар тээвэрлэх үед зорчигчид, жолооч, галт тэрэгний ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаачдыг халдварт өртөхөөс сэргийлнэ.

НЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД:
1.1. Ажилтнуудыг 3 ээлжийн хамгаалах хувцас хэрэгслийн иж бүрдэл, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч, биеийн халуун хэмжигч, халдваргүйжүүлэх уусмал, автомакс, хог хаягдлын шар уут, цэвэрлэгээний хэрэгсэл зэргээр хангах
1.2. Яаралтай тусламжийн эм тариа, эмнэлгийн хэрэгслийг багц бэлтгэх
1.3. Зорчигчдын амны хаалтыг 2 цаг тутамд солих нөөцтэй байх
1.4. Зорчигчдын биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн амны хаалтыг сольж зүүлгэн суулгах
1.5. Зорчигчдыг бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүн хооронд 1-1,5 метрийн зайтай суулгана. Хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг эхэлж суулгах
1.6. Зорчигчдын гадаад паспортыг битүүмжлэх уут бэлтгэх
1.7. Галт тэрэгний купе, коридорт 2 цаг тутамд цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэн цонх нээж агаар сэлгэх
1.8. Галт тэрэг, автобус, нийтийн тээврийн хэрэгсэлд санамж, анхааруулга байршуулах
1.9. Ариун цэврийн өрөөнд саван, цаас, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, хогийн савыг байрлуулах
1.10. Ариун цэврийн өрөөг тогтмол халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэх.

ХОЁР. ЗОРЧИГЧДОД:
2.1. Эрүүл мэндийн хуудсыг асуумжийн дагуу үнэн зөв бөглөх
2.2. Купе, вагон хэсэхгүй, тасалбарт заасан суудалд суух
2.3. Хоорондоо ярихгүй, хоол унд хувааж идэхгүй байх
2.4. Амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах
2.5. Тээврийн хэрэгслээс эмчийн заасан дарааллаар цуварч буух
2.6. Гар тээшээ халдваргүйжүүлэлтэд өгөх
2.7. Хог хаягдлыг шар уутанд хийж амыг нь боон мэргэжлийн хяналтын байцаагч нарын хяналтад устгах

ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ТАРХВАР СУДЛААЧИД:
3.1. Зорчигчдоос асуумж авч, эрэмбэлэн ангилах
3.2. Зорчигчдын биеийн халууныг 4 цаг тутамд хэмжиж, тэмдэглэл хөтлөх
3.3. Хэрэв зорчигчийн биеийн халуун 37.1 хэмээс дээш тохиолдолд 3 удаа хэмжиж, халуунтай байвал бусдаас тусгаарлах
3.4. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлыг бусдаас тусгаарлаж суулгах
3.5. Сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн 100, 80086829 дугаарын утсанд яаралтай мэдээлэх
3.6. Мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаач нь ажилтнуудад хамгаалах хэрэгслийг өмсөх, тайлах, халдвараас сэргийлэх зөвлөмж өгч, хяналт тавих
ДӨРӨВ. БУСАД
4.1. Тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээш, паспорт болон бусад бичиг баримтыг зохих журмын дагуу халдваргүйжүүлэх
4.2. ХӨСҮТ-ийн баг тандалт, судалгаа хийж зорчигчдыг хуваарилах
4.3. Холбогдох ажилтнууд хамгаалах хувцас хэрэгслийг зааврын дагуу тархвар судлаач эмчийн хяналтан дор тайлах
4.4. Хамгаалах хувцас хэрэгслийг зохих журмын дагуу устгах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Автобус, суудлын машинтай мөргөлдөж хоёр хүний амь эрсэджээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цагаан хаалга гэдэг газар өчигдөр /2020.05.13/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, дээрх ослын талаарх дуудлага т 15.45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Алба хаагчид 16.15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн Юниверс загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан Пит загварын суудлын автомашинтай мөргөлджээ.

Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 54 настай эмэгтэй О, 39 настай эмэгтэй О нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн энэ өдөр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт загасчилж яваад живсэн 56 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 4 км-ээс олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн

Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. Хоёр лабораторид 375 хүнд шинжилгээ хийгдсэн. Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Чуулган хуралдаж байна

УИХ-ын хаврын ээлжит чуулганы V/14-ний өдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы пүрэв, баасан гаригийн хуралдаанаар:

  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад;

  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, багшийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Categories
мэдээ нийгэм

Загасчилж яваад Сэлэнгэ голд живж амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /56 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тул тус аймгийн Онцгой газар 04.27-ны өдрөөс 05.06-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан.

Тухайн иргэний цогцос тус багийн “Сүмийн булан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 4 км-т/ усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыа 2020.05.13-ны өдрийн 14:30 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 17:23 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гардаг аж.

Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан осол гарчээ.

Ослын тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой бадлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Орон нутгийн замд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хурд үл хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэлгүй байж өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Туркийн Стамбулаас 170 иргэнээ татан авлаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Станбул хот, Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, харин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон.

Тэгвэл Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотоос 170 иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр 09.35 цагт “Чинги хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн. Онгоц өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардлаа.

Мөн өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гомбожав: УИХ мэдлэг боловсролоо дээшлүүлэх дамжаа биш

– ЗАСГИЙН ГАЗРАА ӨӨРЧЛӨХГҮЙ БАЙЯ, ХУУЛЬД НИЙЦҮҮЛЬЕ ГЭВЭЛ ЯАРАЛТАЙ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ –

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавтай ярилцлаа.


-Энэ жилийн сонгуульд оролцох нам, эвсэл тодорхой болоод байна. Түүхэнд байгаагүй их буюу 208 бие даагч нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ. Үүнд төр түшилцэж явсан эрхмүүд ч байна. Цахим ертөнцөөр олны анхаарлыг татах гэж оролдохоос өөрцгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй нөхдүүд ч байх юм. Тэдгээрийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ жил сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 208 бие даагч оролцоно гэж байна. би үүнийг хоёр талаас нь харж байгаа. нэгдүгээрт, одоогийн уих, Засгийн газар, төрийн алба хашиж байгаа хүмүүст ард түмний итгэх итгэл алдарсан юм байна. нэг үгээр хэлэхэд, тэднийг голж, чамлаж байна. Тиймээс олон нам, хүмүүс нэр дэвших саналаа илэрхийллээ. хоёрдугаарт, Монгол улс төрөө боловсронгуй болгож, улс орноо хөгжүүлэх шаардлагатай болжээ гэдгийг мэдэрсэн хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэн юм байна. Энэ нь их сайн үзүүлэлт. Би энэ хоёр талаас нь харж, олон нам, эвсэл, хүн нэр дэвшиж байгааг огт буруушаахгүй байна.

-Хэдий тийм ч огт харагдаж, дуулдаагүй, улс орон нийгмийн сайн сайхны төлөө юу ч хийгээгүй хүмүүс нэр дэвшинэ гэж байгаа нь төрийн босго хэт намхан байгааг харуулж байгаа хэрэг биш үү. Ер нь таныхаар УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой, УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм бэ?

-Нэр дэвших хүмүүс УИХ-ын гишүүн гэж хэн бэ, тэр юу хийдэг вэ гэдгийг сайн мэдсэн байх учиртай. Мэдэхгүйгээр нэр дэвших гээд явж байна гэж бодохгүй байна. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа тайлан маягтай зүйлийг яриад байна. Үүнээс нь УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллачихсан хүмүүс хийх ажлаа мэдээгүй, мэддэггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. УИХ-ын гишүүн гэдэг төрийн бодлогыг тодорхойлдог. Төрийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл нь хууль байдаг.

Хууль ард түмний эрх ашиг, бусад улс орны зиндаанд нийцэж байна уу гэдэгтээ холбож аливаа улс бодлогоо тодорхойлдог. Түүнийг л боловсронгуй болгохын төлөө ажиллах ёстой хүн нь УИХ-ын гишүүн. Гэтэл өнөөдөр гишүүд тэнд зам тавиулж, цэцэрлэг, сургууль барьсан, утаа униар багасгасан гэсэн аж ахуйн шинжтэй зүйлүүд ярьж байна. Түүнийг Засгийн газар, Нийслэлийн Засга дарга, цаашлаад хороо, багийн дарга нар хийх ёстой. УИХ-ын гишүүн ямар нэгэн аж ахуйн ажил хийж, хэн нэгнийг томилох ёсгүй. Хэд гурван төгрөгийг хуваалцахыг мэдэх ёсгүй. Улс жилийн болон дунд хугацаанд ийм хэмжээний мөнгө үйлдвэрлэнэ, түүнийг ийм зүйлсэд зар гэх бодлогыг л УИХ-ын гишүүн тодорхойлж оруулж байх ёстой юм.

Тэгэхээр УИХ-д ямар хүн сонгогдох ёстой вэ гэдэг хэмжээгээ мэдэх хэрэгтэй. УИХ гэдэг дадлага хийх газар биш, дөрвөн жилийн хугацаатай мэдлэг боловсролоо дээшлүүлэх дамжаанд очиж байгаа хэрэг биш. УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийнхөө сүлд, далбаанд тангаргаа өргөөд л шууд хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажил руугаа ордог төрд бэлтгэгдсэн хүн байх ёстой юм. Тэр хүн боловсрол мэдлэг өндөр, алсын хараатай, Монголоо гэсэн сэтгэл, зүтгэл, зоригтой хүн байх учиртай.

-Тэгвэл өөрөө ч төлөвшөөгүй хүмүүс УИХ-д орох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Эсвэл УИХ-д орох өөр шалтаг шалтгаан тэдэнд байна уу?

-УИХ-ын гишүүн гэдэг юу хийдэг, ямар шалгууртай байдаг юм бэ гэдгийг харж, хэмжээгээ мэдэж байж нэрээ дэвшүүлэх ёстой. Нам, эвслүүд тийм хүмүүсийг сонгож нэр дэвшүүлэх хэрэгтэй. Би энэ шалгуурт нийцэж байна гэж бодсон л бол ард түмний шүүлтүүр ч очих ёстой юм.

-УИХ-д ихээхэн эрх мэдэл төвлөрчихсөн учраас ашиг хонжоо харж нэр дэвших болсон нь нууц биш. Энэ удаад ч гэсэн төр түшилцэх гэхээсээ илүү хэн нэгнээс өшөө авах, эсвэл өөрт ашигтай байдлыг бий болгох санаархлаар нэр дэвшээд байх шиг харагдаж байна л даа.

-Маш зөв зүйтэй асуулт тавьж байна. 2000 оноос хойш УИХ, Засгийн газрын гишүүн болвол баяжиж, хөрөнгөжиж болох юм байна гэдэг үзэл хавтгайрчихлаа. Энэ нь хоёр талтай байна. Нэгдүгээрт, нэр дэвшигчид би тэр тойрогт нэр дэвшээд гарч ирж чадвал хувийн бизнесээ хамгаалж чадах нь, хөрөнгө мөнгөтэй болчих юм байна гэж бодох болсон. Хоёрдугаарт, сонгогчид нэр дэвшигчдээс мөнгө төгрөг нэхдэг.

Би 2020 оны сонгуульд асар их ач холбогдол өгч байна. Өнгөрсөн 20 жилийн алдаа завхралыг арилгахад энэ удаагийн сонгууль шийдвэрлэх нөлөө үзүүлээсэй. Төрийн өндөр албан тушаалд шигдэж, түмний хөрөнгөнөөс хумсалж авдаг хачиг хувалзнуудаас салмаар байна. Ийм хачиг, хувалз манай төрд үүрлэчихээд салж чадахгүй 20 гаруй жил боллоо.

-Тэдгээрт та ямар хүмүүсийг багтааж хэлэх вэ?

-Ард түмний хөрөнгөөс сорж байгаа хувалзнууд зөвхөн ЖДҮ-чид биш. Хүмүүс ганцхан ЖДҮ-чдийг онцлоод байдаг нь явцуу ойлголт юм. Үүнд төрийн албан тушаалыг наймаалцагчид, концесст холбогдогсод багтана. Концессийг 2016 оны сүүлээр их ярьдаг байсан ч өнөөдөр зарим нэг хүн алдаг оног л ярьдаг болжээ. Оффшорчид, газрын наймаачид, элдэв зөвшөөрөл олгогчид, ял завшуулагчид ч орно. Өнөөдөр цагдаа, шүүхийн дарга нар дотор хөрөнгөжөөгүй, хаус авч, 570 унаагүй хүн бараг л үлдсэнгүй дээ. Түүнчлэн хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд тавьж, тэд нараараа дамжуулж дам байдлаар хөрөнгө мөнгө завшдаг хүмүүс бий. Хууль гэрээ хэлцэл хийхдээ гадныханд үйлчилдэг хүмүүсийг ч энд дурдах хэрэгтэй. Тэд үндэстэн дамнасан кропорациуд, гадны нөлөө бүхий этгээдүүдийн захиалгаар хууль хийж, гар хөл нь болдог.

Бүхэл бүтнээр нь биш ч үг, өгүүлбэр өөрчлөх маягаар хуульд өөрчлөлт оруулдаг. Мөн дуулиант хэргүүдийн нотлох баримтыг ямар нэгэн хэмжээгээр мэдэж байгаа хэрнээ түүнтэй тэмцэл хийхийн оронд өөрт нь хэрэгтэй нөхцөл байдал бүрдсэн үед шударга хүн бол ярьж, нэр хүндээ өргөдөг хүмүүс ч төрд шигдсэн хувалз юм. Би бүгдийг тоочсонгүй, арван жишээг л дээр онцолж хэллээ. Энэ хүмүүсийг төрд яасан ч шургуулж болохгүй. Тийм учраас сонгогчид зөвхөн ЖДҮ, 60 тэрбум гэж харах бус өргөн хүрээнд харж, сонголтоо хийх хэрэгтэй. Миний хувьд МАН-ын гишүүн, намаас дэвшүүлсэн хүнийг сонгоно гэж бодож байгаа боловч энэ 10 шалгуурыг даахгүй хүн нэр дэвшвэл сонгохгүй.

Ер нь үүнтэй холбоод хэлэхэд сүүлийн хоёр сонгуульд төрийн аппарат данхайчихсан. Намайг УИХ-ын дэд даргаар ажиллаж байхад УИХ 100 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо УИХ-ын гишүүн бүр дөрвөн туслахтай, байнгын хороо бүр долоо, найман зөвлөхтэй болж. Тооцоод үзэхэд 400 гаруй хүн УИХ-д ажиллаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт ч мөн ялгаагүй орон тоо нэмэгдсэн. Үүнээс болж төрийн албаны залгамж чанар алдагдсан. Төрд мэргэшсэн албан хаагч байхгүй, сонгуулиас сонгуулийн хооронд солигдсон байдалтай байна. Би 20 гаруй жил аймгийн дарга хийсэн хүн. Тэр үед ЗГХЭГ салбар хариуцсан нэг л референт байдаг байв. Тэд олон жил ажилласан дадлага туршлагатай, тухайн салбарынхаа амьд лавлах нь байсан юм. Үүнд одоо ажиллаж байгаа хүмүүс буруутай юм биш. Төрийн тогтолцооны гажуудал ийм байдалд хүргэж байгаа юм.

-Та энэ жилийн сонгуулийн өнгийг хэрхэн харж байна. Энэ сонгуулийн үр дүнгээс юу хүлээж байна вэ?

-Төрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр Монгол Улс зөв голдиролдоо орохгүй. 1992 онд бид Үндсэн хуулийг батлахдаа хэд хэдэн алдаа хийсэн. Үүнийг сүүлийн нэмэлт, өөрчлөлтүүдээр засаж чадсангүй, харин ч гүнзгийрүүлчихлээ. Тиймээс одоогийн гарч ирэх 76 төрийн тогтолцоог өөрчлөх хүмүүс байх хэрэгтэй. Манай Монгол Улсад хоёр танхимтай парламенттай байсан хоёр удаагийн тохиолдол бий. 1990-1992 онд хоёр танхимтай парламенттай байх үед би АИХ-ын даргаар ажилласан. Тэр үед УБХ-аас ирсэн хуулиудыг дээд танхим хянах бололцоотой. УБХ-ын буюу АИХ-ын депутатууд дотроос ёс зүй, хууль зүйн ямар нэгэн гажуудал, зөрчил илэрвэл дээд танхимаас тэр хүнийг эгүүлэн татдаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй өндөр албан тушаалын арваад хүнд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг байв. Харин бид 1992 онд нэг хүний захиргаадалтаас салах гэдгийг илүүтэй бодож Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөх 76 нь хэмжээлшгүй эрхтэй, хяналтгүй төр болоод хувирчихсан. Тиймдээ ч өнөөдрийн УИХ гэмт хэрэгтнүүд, ёс зүйн алдаа гаргасан хүмүүсийн үүр болж хувирсан. Ийм зүйл болж магадгүй гэдгийг тэр үед бодоогүй биш бодсон байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийг байгуулж, Үндсэн хуульд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавья гэж шийдсэн. Гэхдээ Цэцийг байгуулахдаа бид хоёр том алдаа хийсэн байна. Тэр нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс тус бүрээс санал болгосон гурван хүнээс Цэцийн гишүүдийг бүрдүүлж байгаа явдал. Учир нь санал болгож дэвшүүлсэн субьектдээ ямар нэгэн хэмжээгээр үйлчилж байгаа тохиолдол өнгөрсөн хугацаанд маш их ажиглагдлаа. Үүнээс болж Үндсэн хууль бичигдсэнээрээ хэрэгжихгүй байна. Хоёрдугаарт, Цэцэд Үндсэн хуулийн эрхийг нь дутуу өгч, дүгнэлт л гаргадаг болгосон.

Дүгнэлтийг нь хэлэлцсэн ч юм шиг, үгүй ч юм шиг. Заримдаа Цэц тодорхой бүлэглэлийн эрх ашигт зориулсан дүгнэлт гаргаж байх шиг. Ер нь Цэцийн гишүүдээр хууль зүйн мэдлэгээрээ Монголдоо шалгарсан, ахмад гишүүдийг тавихгүй байгаа нь алдаа болж байна. Бусад улс оронд тэтгэвэрт гарах насны хүмүүсээ энэ албанд томилдог жишиг бий.

Бидний Үндсэн хууль хийхдээ алдсан хоёр дахь алдаа бол хууль хяналтын байгууллагуудын ажиллах зарим гол заалтыг дутуу хийсэн явдал. Үүнээс үүдэн Дээд шүүх, Улсын прокурор зэрэг байгууллагуудад төрөөс тавих ямар ч хяналтгүй болчихсон. Ард түмнээс дээгүүр эрх ашигтай шүүх, прокурорын байгууллага энэ Монгол Улсад байх ёсгүй. Ард түмний эрх ашигт захирагдсан байгууллага байх ёстой юм. Үүнийг дутуу орхисноос болоод ял завшихсад Монголын төрийн гол өндөрлөгүүд дээр бугшсан байна. Энэ бүхнийг бид энэ жилийн сонгуулиар арилгах ёстой. Тэд тогтолцооны өөрчлөлт буюу Улсын Бага хурал, Ардын Их хуралтай болгох хэрэгтэй. Дээрээс нь Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Өнөөдөр иргэд төрийн түшээ болох хүнээ сонгох эрхгүй, хуулиар хязгаарлачихсан байна. Мөн Намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой. Энэ намууд гуравхан сая хүнтэй Монголыг 36 тийш нь хувааж, талцуулж байна. Үндсэндээ бидэнд хоёр нам байхад л болно. Ер нь энэ удаагийн сонгуулиар МАН, АН-аас нэр дэвшүүлэх хүмүүсээс Монгол орны хувь заяа ихээхэн шалтгаална. Мэдлэг, чадвартай хүмүүсээ дэвшүүлчихвэл сонгогчид бид тун дуртай дэмжих болно. Хэрэв үгүй бол гарч ирсэн нөхөд өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадахгүй.

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад асуухад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газар огцорч, түр зуурын, туршилтын гэж хэлж болохоор Засгийн газар байгуулагдах уу?

-Манай төрийн түшээд ямар болчимгүй, алсын хараа, бодлогогүй зүйл хийдэг юм бэ гэдгийн тодорхой жишээ нь энэ л дээ. Яагаад УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сард болно гэж тооцолгүй Үндсэн хуулийн хэрэгжих хугацааг тавдугаар сарын 25 гэж гаргачихав. Үндсэн хуулиас хүчтэй хууль гэж үгүй. Үндсэн хуулиа дагая, бид хуультай орон юм гэж үзэж байгаа бол Засгийн газар огцрохоос өөр аргагүй. Уг нь бол тийм зүйлийг цар тахал гарчихсан энэ үед хиймээргүй байгаа юм. Үүнээс гарах ганц л арга бий. Тэр нь Ерөнхийлөгчийн уриалга ч биш.

Ганцхан коронавирус гарсантай холбоотойгоор онц байдал зарлах явдал. Үндсэн хуульд Онц байдал зарласан бол түүний хор уршиг арилсан цагт сонгууль хийх заалт бий. Засгийн газраа өөрчлөхгүй байя, хуульд нийцүүлье гэвэл яаралтай Онц байдлаа зарлах хэрэгтэй. Улмаар цаг сайхан болоод ирвэл аравдугаар сард орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийг явуулбал ард түмэн, төрд илүү хэрэгтэй.