Categories
мэдээ цаг-үе

Мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус их сургуулийн элсэлт, сургалтын үйл ажиллагааны талаар ДХИС-ийн Цагдаагийн сургуулийнЭрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын тус их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор, их сургуулийн сургалтын агуулга, чанарт ахиц гаргах, сургалтын бодлого, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх үүргийг Дотоод хэргийн их сургуульд хүлээлгэсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “… Дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төрийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг нь хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ”гэж тусгасны дагуу Дотоод хэргийн их сургуулиас “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрхзүй” мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж энэ онд анхны төгсгөлтөө хийх гэж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгээд байна.

Тодруулбал, эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны урчадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, технологи, арга зүйн өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэх нь тус хөтөлбөрийн онцлог гэж болно.

-“Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх сургалтын талаар тодруулаач?

-“Цагдаагийнажил-эрх зүй” мэргэшүүлэх хөтөлбөр нь эдийн засаг, нябо-бүртгэл, инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, мэдээлэл харилцаа холбооны инженер гэх мэт бакалаврын боловсролтой иргэдэд гэмт хэрэгтэй тэмцэх, криминалистик, шинжлэн магадлахуйн болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, оношлогоо, шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн шинжлэн магадлахуйн ухааны мэдлэгтэй шинжилгээний тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэнэ.

Цаашилбал, практикт экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг зарж борлуулах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэхэд энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн мөрдөгч нар дутагдалтай байгаа. Иймд мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна. Энэ хөтөлбөрт суралцагчийг анхны мэргэжил, суралцах хугацааны амжилт чанараас шалтгаалан шинжээч-мөрдөгч, замын хөдөлгөөний гэмт хэрэг мөрдөгч, эдийн засгийн мөрдөгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшүүлэн сургана.

-Дээд боловсролтой иргэд тус хөтөлбөрт хамрагдсанаар төгсөөд ажлын байранд шууд томилогдох уу?

-“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана.

-Иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулах шалгуур нь юу вэ?

-Тус хөтөлбөрт элсэгчдэд дараахь нийтлэг шаардлага тавигдана. Тухайлбал, өмнө нь төгссөн бакаклаврын дипломын голч дүн 2,4-өөс доошгүй байна.

Элсэхийг хүсэгч иргэд эдийн засаг, сэтгэл судлал, ня-бо бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, ХАА мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалахын мэргэжил эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх нь тавигдаж буй гол шалгуурууд юм.

Түүнчлэн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сорвигүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй байна.

Мөн эрэгтэй 25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй, ял шийтгэгдэж байгаагүй,мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ДХИС-ийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх шалгуурыг хангасан байна.

-Бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэд “Цагдаагийн ажил-эрх зүй” хоёр жилийн хөтөлбөрийн бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?

-Юуны өмнө ДХИС-ийн www.uia.gov.mn цахим хуудасны элсэлт-элсэлтийн цахим бүртгэл гэсэн хэсэгт нэвтэрч, бүртгэлд хамрагдана. Бүртгэлийн хугацаа 2020 оны тавдугаар сарын 1-ний 8.00 цагаас зургадугаар сарын 26-ны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өмнө нь бакалаврын дипломтой, цаашид цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг энэ хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна. Төгсөгчийг хоёр жилийн дараа ажлын байраар баталгаатай хангана, суралцсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд болон ажилласан жилд оруулан тооцдог давуу талтай.

-Энэ хөтөлбөрөөс гадна ДХИС шинэ хичээлийн жилд хэдэн мэргэжлийн чиглэлээр элсэлт авах вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, албан хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 12 хөтөлбөрт элсэлт авна.

-ДХИС оюутны хотхон хэлбэрээр хөгжиж, сургалтын орчноо сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа гэсэн?

-Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд 850 сонсогчийн дотуур байр, 2016 онд Их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байр, 2018 онд Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвийг өргөжүүлж 720 м2 талбай бүхий 2 давхар, ус, цахилгаан, дулааны хангамжийг бүрэн шийдсэн сургалтын байртай болсон. Энэ ондоо “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулсан сүүлийн цөөхөн жилийн дотор төр, засгийн дэмжлэгтэйгээр хичээлийн болон сонсогчийн байрууд, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв, багш, албан хаагчдын орон сууц зэрэг олон байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцөлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт юм.

-Сургалтын орчныг сайжруулснаар практик байгууллагууд та бүхнээс их зүйлийг хүлээж байгаа. Сургалтын үйл ажиллагаанд ойрын ирээдүйд ямар шинэлэг алхмууд хийгдэх вэ?

-Сургалтыг илүүтэй амьдралд ойртуулсан нөхцөлд явуулах, практик байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахуйц хүний нөөцийг бэлтгэх шаардлага бидний өмнө оршиж байна. Үүнтэй холбоотойгоор академик сургалтыг прагматик сургалттай оновчтой хослуулах, түүнчлэн чадамжид суурилсан, асуудалд суурилсан, үр дүн, үйл ажиллагаанд суурилсан, судалгаанд суурилсан болон клиник, зайн сургалтын технологиудыг нутагшуулах ажил биднийг хүлээж байна. Эдгээрийг бий болгохын тулд лаборатори, кабинет байгуулах замаар сургалтын орчинг шинээр бий болгох, багшлах бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, заах арга зүйд суралцуулах зэрэг олон ажил шат дараатай хийгдэнэ. Сургалтын шинэ технологи эзэмших үйл явц нь багшлах бүрэлдэхүүн, профессорын багуудаас ихээхэн зүйлийг шаардана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, багш, судлаачдад тавих шаардлага өндөрсөнө гэж ойлгож болно.

-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэр ахицтай байгаа вэ?

-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой ахиц харагдаж байна. Өнгөрсөн цөөн жилүүдэд Их сургууль эрдэм судлалын ажлыг явуулах бие даасан бүтэц, бүрэлдэхүүнтэй болж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн баг хамт олныг бүрдүүлж чадсан. Өнөөдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тухайд том үр дүнг ярихад арай эрт байна. Багш, судлаачдын оюун санааны хүрээнд харин томоохон өөрчлөлт эхэлсэн гэж баттай хэлж болно.

Манай хамт олон шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ бүтээгдэхүүн болгох чиглэлээр, өөрөөр хэлбэл, инновацийн үйл явцад идэвхтэй оролцох болсныг би сэтгэлгээний томоохон өөрчлөлт гэж үздэг. Энэ чиглэлээр энэ судалгааны жилд хийхээр олон ажлыг төлөвлөсөн. Гарааны компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, үйлдвэрлэлийн дэд бүтцийг бүрдүүлэх тодорхой алхмуудыг хийнэ. Ингэснээр Их сургууль маань “эрдэм шинжилгээ-сургалт- үйлдвэрлэл” гэсэн хэв шинжид шилжих нөхцөл бүрдэнэ.

Тус Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, судлаачдын явуулж буй зарим судалгааг би дурдъя. Нийгмийг түгшээж байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг олохоор манай судлаачид ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн гаралт, түүний динамик, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгаанууд, хилийн аюулгүй байдал, тал, хээр, ой, объектын түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх ажил, үер, усны ослын эрсдэлийн судалгаа гэх мэт олон судалгааг нэрлэж болно.

Манай Их сургуулийн Эрдмийн зөвлөл саяхан хуралдаж их сургуулийн хөгжлийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ирэх хичээлийн жилээс эхлээд докторын сургалтын өдрийн хэлбэрийг туршиж үзэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд докторын эчнээ сургалтын зэрэгцээ сургалтын өдрөөр явуулах хэлбэр бий болгох санал боловсруулаад байна. Докторын сургалтыг өдрийн хэлбэрээр явуулснаар сургалтад хамрагдаж буй албан хаагч үндсэн ажлаасаа түр чөлөөлөгдөж тус Их сургуульд гурван жилийн хугацаанд тасралтгүй суралцан, боловсролын докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.

-Танай Их сургуулийн гадаад хамтын ажиллагаа хэр эрчимтэй хөгжиж байна. Гадаадын хэдэн их, дээд сургуультай хамтран ажилладаг вэ?

-ДХИС 10 гаруй орны 20 орчим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай. Эдгээртэй бид багш солилцоо, оюутан солилцооны болон хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэд хэдэн их сургуультай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Манай их сургуульд суралцах хүсэлтийг гадаадын иргэдийн зүгээс илэрхийлэх болсон нь биднийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.


Categories
мэдээ цаг-үе

Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв

Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Таван толгой” ХК 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараахаар болсон. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авах юм. Иргэд хувьцааны мөнгөө авахдаа, үнэт цаасны компанид дансаа нээлгэх ёстой. Өдгөө нийт иргэдийн ердөө 1/5 нь 1072 хувьцааны дансаа баталгаажуулаад байна. Тиймээс иргэдэд хэрхэн дансаа нээлгэх, баталгаажуулах талаар мэдээлэл өгөх үүднээс сурвалжлага бэлтгэлээ. Эхлээд бид 1072 мэдээллийн төв дээр очсон юм. Энэ төв иргэдэд 1072 хувьцааны талаар мэдээлэл, зөвлөмж өгдөг билээ. Биднийг ороход тав, зургаан оператор ажилтан суусан байгаа харагдана.

Бид наад талаасаа хамгийн эхний эгнээнд суух мэдээллийн ажилтан дээр очлоо. Тэрээр утсаар ярингаа бидэн рүү толгой дохин сандал авч суухыг хүслээ. Тус төвд өдөртөө 100 гаруй иргэд ирж, зөвлөмж авдаг гэнэ. Мэдээллийн төвийн ажилтан “Эхлээд та регистрийн дугаараа өгнө үү. Таны дансанд хэдэн хувьцаа байгааг шалгаж өгье” гэлээ.

Тэрээр “Ногдол ашиг гэдэг энгийнээр бол аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ жилд нэг удаа хуваарилахыг хэлнэ. Энэ жил “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн нэг ширхэг хувьцааны ногдол ашиг 90 төгрөг. Тэгэхээр та өөрийн хувьцааны тоог 90 төгрөгөөр үржүүлж, авах ногдол ашгийн хэмжээгээ тооцоолох юм. Тухайлбал, 1072 хувьцааг 90 төгрөгөөр үржүүлэхэд 96480 төгрөгийн ногдол ашгийг та авна гэсэн үг. Хувьцаагаа онлайнаар шалгах даа www.1072ETT.mn веб сайт руу орж, регистрийн дугаараараа шалгах боломжтой” гэв.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ИРГЭД БРОКЕРИЙН КОМПАНИ ДЭЭР ОЧИЖ ДАНСАА НЭЭЛГЭХ ЁСТОЙ

Мэдээллийн ажилтны зөвлөж байгаагаар “Одоогоор Монгол Улсад 52 брокерийн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр компаниудаас 12 нь онлайнаар данс нээж байна. Биечлэн очих бол иргэний үнэмлэхтэйгээ брокерийн компанид очиж, хураамжаа төлөөд дансаа нээлгэнэ. Брокер болгон харилцан адилгүй үнэтэй. 5000-10000 төгрөгийн хураамжтай данс нээж байгаа. Учир нь үйлчилгээний төрөл гэх зүйлсээс хамаараад харилцан адилгүй үнэтэй. Иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний төрлөөсөө шалтгаалаад хураамжийн мөнгө янз бүр байдаг. Илүү их мэдээлэл зөвлөгөө өгдөг газрууд нь илүү үнэтэй, арилжаанд төдийлөн оролцдоггүй, зөвхөн дансны үйлчилгээ үзүүлдэг нь хямд байна. Тэгэхээр иргэд эдгээр компаниас сонгохдоо аль болох Монголын хөрөнгийн биржийн сайт дээр гишүүн брокерүүдийн жагсаалтаас арилжааны идэвхийг нь хараад, хэр их идэвхтэй арилжаанд оролцдог, арай олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудаас харж байгаад сонголтоо хийвэл зүгээр. Бидний зүгээс энэ нь сайн, тэр нь муу гэдэг зааварчилгааг өгөхгүй. Иргэд өөрсдөө сонгоно. Бүх хувьцаат компани ногдол ашигаа яаж тараадаг вэ гэдэг зарчмаар тухайн брокер дээр бүртгэлтэй байгаа иргэдийн дансаар дамжуулж ногдол ашгаа тараана. Тиймээс эхний ээлжинд иргэд маань брокер компаниуд дээр очиж дансаа нээлгэх ёстой. Ингэхдээ байнга ашигладаг арилжааны банкны дансаа өгөхөд таны өгсөн дансаар дамжуулаад ногдол ашиг тань орно. Одоогоор хүмүүсийн дансанд ногдол ашиг ороогүй байгаа” гэсэн юм.

ИРГЭДИЙН 1072 ХУВЬЦААНЫ ДАНСЫГ БАТАЛГААЖУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ногдол ашиг тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш үнэт цаасны данс нээлгэсэн хувьцаа эзэмшигчийн өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд шилжин орохоор болсон. Гэтэл одоог хүртэл иргэдийн дансанд ногдол ашиг ороогүй байгаа юм. “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс иргэдийн хувьцааны мөнгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор иргэдийн өгсөн дансыг давхар тулгах ажил хийгдэж байгаа аж. Давхардаж байгаа данс байна уу, дансны дугаар нь тухайн хүнийх мөн үү гэдгийг нягталж байгаа гэнэ. Одоо иргэдийн 1072 хувьцааны дансийг баталгаажуулах ажил үргэлжилж байна.

Иргэд өөрийн байгаа газартаа хамгийн ойр брокерийн компанийг 1800-1072 дугаараас асуух боломжтой юм. Бид хамгийн ойр байрлах брокерийн компанийг зорилоо. Тусгаар тогтнолын ордны ард байрлах “Сити” товерийн 18 давхарт “Гүүдсек” брокерийн компани үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Биднийг ороход “Таны данс мөн үү, энэ данс давхар ашиглагддаг юм байна” хэмээн брокерууд данс тулгалтын ажлаа хийж байлаа.

Данс нээлгэхэд брокерүүд иргэдээс дансны дугаар, эцэг эхийн нэр, гар утасны дугаар гэх анхан шатны мэдээллийг авдаг юм байна. Бүрдүүлэх бичиг баримт гэвэл ердөө иргэний үнэмлэхээ аваад очиход болно. Иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн бол улсын бүртгэлээс шүүлгэх боломжтой. “Гүүдсек” брокерийн компанийн хувьд 7500 төгрөгийн хураамж авдаг юм байна.

Үнэт цаасны данстайгаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбосон иргэдэд тэргүүн ээлжинд ногдол ашиг шилжин орох аж. Тиймээс данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан үнэт цаасны данстай холбосон банкны дансны мэдээллээ шалгах, буруу тохиолдолд шинэчлүүлэх шаардлагатай.

“Гүүдсек” үнэт цаасны компанид 2008 оноос хойш дансаа нээлгэсэн 400 гаруй мянган харилцагчид дараахь гурван алхмын аль нэгээр банкны дансны мэдээлэл болон хувийн мэдээллээ зөв эсэхийг шалгах, шинэчлэх боломжтой. Фэйсбүүк мессенжерээр m.me/goodsechelp хаяг дээр дарж регистрээ оруулан шалгах, баталгаажуулах. Цахим хаягт хандан шалгах, баталгаажуулах www.good­sec.mn/confirm,. Хэрэглэгчийн систем болох www.goodsec.mn/login хаягт хандан үнэт цаасны данс нээлгэх үед олгогдсон нэр нууц үгийн тусламжтай нэвтэрч шалгах, баталгаажуулах боломжтой гэнэ.

И-БАРИМТ АППЛИКЭЙШНЭЭР ИРГЭД НОГДОЛ АШГАА АВАХ БОЛОМЖТОЙ

“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогоос энэ талаар тодруулахад “Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо хоёр сая 512 мянга болсон бөгөөд үүнээс хоёр сая 36 мянган иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцааны данс гэдэг нь зөвхөн 1072 хувьцааны ногдол ашиг авах төдийгөөр хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээлд арилжаа эрхлэх боломж гэж харах хэрэгтэй. Монголчууд маань 1992 оноос хойш санхүүгийн зах зээлээс банктай л хамгийн ойр харилцаж ирсэн харин хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт тун тааруу. Тийм учраас хувьцааны данс нээхийн ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байна. Тухайн иргэн брокер диллерийн компанид дансаа нээлгэснээр Монголын хөрөнгийн бирж дэх 200 гаруй компанийн худалдан авч, арилжаа хийж ашиг олох боломжтой гэдгийг дурдах ёстой.

Бид өмнө нь 1072 хувьцааны данс нээхийн тулд заавал брокер диллерийн компанид дансаа нээлгэхийг шаардаж байсан. Одоо бол Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор заавал дансаа нээлгэхгүй байх боломжийг бүрдүүллээ. Энэхүү шийдэл нь и-баримт аппликэйшн юм. Ингэснээр хувьцааны дансгүй иргэд ногдол ашгаа ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр авах юм.

И-баримтад 1.3 сая гаруй иргэдийн банкны данс баталгаатай бий. Иргэд энэхүү дансаараа НӨАТ-ын буцаан олголтоо авдаг. Энэхүү дансаараа иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авах боломжтой учраас бүртгүүлээд баталгаажуулах ёстой. Манай иргэдийн дийлэнх нь и-баримт системийг ашиглаад сурчихсан учраас хүндрэл бэрхшээл үүсэхгүй” гэлээ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 боллоо

Д.Нямхүү: Таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байна

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өнөөдөр нэг оюутан эдгэрч сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа дуусгаж гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 157 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр хүнд коронавирус илрээгүй. Мөн давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнаас илэрлээ. ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа” гэлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 болж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын нэр дэвшигчдээ албан ёсоор зарлалаа

Өнөөдөр АН-ын дотоод сонгуультай

АН ҮБХ-ны хурлаа хийж, шийдвэрээ 23:58 минутад гаргасан бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа. ҮБХ-ын нууц санал хураалтаар тодруулсан 76 нэр дэвшигч нь ажил мэргэжлийн хувьд

  • 46 хувь нь эдийн засагч, санхүүч
  • 33 хувь нь хуульч, эрх зүйч
  • 7.6 хувь нь инженер мэргэжилтэй байна.

Мөн нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс буюу өмнө нь удирдах албан тушаал, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй гэдгийг тэрбээр онцлов.

Архангай

1.Д.Золжаргал /УИХ дахь Ардчилсан намын зөвлөл/

2. Н.Батбаяр

3. П.Мөнхтулга

Баян-Өлгий

1. Д.Мурат /УИХ-ын гишүүн/

2. Б.Бейсен /Монгол улсын гавьяат эмч/

3. Р.Гажайв /Барилгын инженер/

Баянхонгор

1. Д.Ганбат /УИХ-ын гишүүн асан/

2. П.Нүрзэд /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

3. А.Адьяасүрэн /Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх/

Булган

1. С.Гал-Эрдэнэ

2. Д.Өсөхбаяр

Говь-Алтай

1. О.Батханд

2. О.Амгаланбаатар /Засаг дарга асан/

Дундговь, Говьсүмбэр

1. Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/

2. Л.Одсэр

Дорнод

1. Ж.Энхболд

2. П.Батчимэг

Дорноговь

1. Д.Алтангэрэл /Неткапитал компанийн зөвлөх/

2. Ц.Жадамбаа /Харилцаа холбооны зохицуулах газрын дарга асан/

Завхан

1. З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/

2. Д.Батсайхан /Завхан аймгийн Засаг дарга/

Өвөрхангай

1. О.Алтангэрэл /Аймгийн Ардчилсан намын дарга/

2. Б.Ганхөлөг /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

3. Ч.Даваабаяр

Өмнөговь

1. Д.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн асан /Ажнай//

2. Б.Бадраа /Засаг дарга асан/

Сүхбаатар

1. Ж.Батсуурь /Засаг дарга асан/

2. Н.Ганибал /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

Сэлэнгэ

1. Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/

2. Д.Үүрийнтуяа /Ерөнхийлөгчийн зөвлөх/

3. С.Баярцогт /УИХ-ын гишүүн асан/

Төв

1. Х.Тэмүүжин /Хууль зүйн сайд асан/

2. Ц.Туваан /Ардчилсан намын дэд дарга/

3. Д.Эрдэнэсувд /Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга/

Увс

1. О.Цогтгэрэл /ТЭСО группын ТУЗ-ийн дарга/

2. Д.Цэндсүрэн /АН-ын гишүүн/

3. С.Жавхлан /УИХ-ын гишүүн/

Ховд

1. Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/

2. Н.Пунцаг

3. Ш.Адъшаа /АН-ын гишүүн/

Хөвсгөл

1. Да.Ганболд

2. Б.Баярмаа /Аймгийн АЭХ-ын тэргүүн/

3.Ч.Батцогт /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

Хэнтий

1. Ж.Оюунбаатар /Засаг дарга асан/

2. Т.Пүрэвхатан /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

3. Э.Бат-Үүл /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

Орхон

1.О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/

2. Ц.Батхуяг /Аймгийн АН-ын дарга/

3. Д.Оросоо /хуульч/

Дархан-Уул

1. Н.Мөнхдаш /Бурхан халдун группын ерөнхийлөгч/

2. Б.Бямбасайхан

3. Д.Энхтуяа

Багахангай, Налайх, Багануур

1. М.Энх-Амар

2. Ц.Алтанцэцэг

Баянзүрх дүүрэг

1. Т.Батцогт

2. З.Энхболд

3. Д.Пүрэвдаваа

4.Ц.Одонтунгалаг

5.Ж.Баясгалан

Сүхбаатар дүүрэг

1. Р.Амаржаргал /АН-ын дэд дарга/

2. Э.Долгион

3. С.Эрдэнэболд /АН-ын АЗХ-ны ерөнхийлөгч/

Чингэлтэй дүүрэг

1. Ц.Баатархүү /Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга/

2. Г.Уянга /Ерөнхийлөгчийн зөвлөх/

3.Р.Булгамаа /Хуульч/

Баянгол дүүрэг

1.С.Эрдэнэ /АН-ын дарга/

2. С.Одонтуяа /Засаг дарга/

3. Д.Батцогт /УИХ-ын гишүүн асан/

Сонгинохайрхан дүүрэг

1. Д.Батбаяр

2. О.Магнай

3.Г.Очирбат

4. П.Цэцэгмаа

5. Б.Пунсалмаа

Хан-Уул дүүрэг

1. Т.Энхсайхан /АН-ын гишүүн/

2. Ч.Өнөрбаяр /АН-ын гишүүн/

3. Б.Түвшин

Categories
мэдээ улс-төр

“Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигчдээ зарлалаа

УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ улс төрийн намууд тодруулж байгаа бөгөөд ХҮН-ынхан нэр дэвшигчдээ зарлалаа. ХҮН-ын дарга Б.Найдалаа, “УИХ-ын ээлжит сонгуульд “Зөв хүн электорат” эвсэл нэр дэвшигчдээ тодрууллаа. Эрдэм боловсролтой, идэр залуу, нэр, гар цэвэр нэр дэвшигчдийг дэвшүүлэхээр болж байгаадаа баяртай байна” гэв. “Зөв хүн Электорат” эвслээс 76 зөв хүн дэвшиж байгаа ба 60 хүнийг албан ёсоор баталгаажуулжээ.

Нэр

Тойрог

Товч танилцуулга

Р.Жаргалмаа

1

НҮБ-ын олон улсын зөвлөх

Их эмч, анагаахын шинжлэх ухааны удирдлагын магистр

Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль, Нагоя их сургууль

Ж.Сандуйжав

1

Олон улс судлалын дээд сургуулийн профессор

Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор

УБДС, Уралын политехникийн их сургууль

Э.Одхүү

2

Эрх зүйн магистр

Тува улсын сургууль

Ж.Төмөрхуяг

3

Хуульч өмгөөлөгч

Эрх зүйч, эдийн засагч

МУИС

М.Ариунтуяа

3

Судлаач

Боловсролын доктор

Хитоцубаши их сургууль

Б.Гүнбилэг Ph.D

4

Хууль зүйн ухааны доктор

МУИС-ХЗС, Сэйнт Томасын их сургууль

Л.Энхнасан

5

Бизнесийн удирдлагын магистр

СЭЗДС, Монаш ИС

Б.Арвинбаяр

6

Инженер, биотехнологич

Биологийн ухааны магистр

Будапештийн их сургууль

Ч.Баттулга

7

МУИС Биологийн багш

Биофизикийн магистр

МУИС

Ш.Төгсбаяр

7

Монголын махчин шувуу сангийн дэд тэргүүн

Биологийн шинжлэх ухааны магистр

МУИС

С.Саран Ph.D

8

ШУА-ийн салбарын эрхлэгч

Физикийн шинжлэх ухааны доктор

ХБНГУ-ын Касселийн их сургууль

С.Бямбаасүрэн

9

Монголын Социал Демократ намын Залуучуудын холбооны Тэргүүн

Улс төрийн ухаан

БНСУ-ын Хансо их сургууль

Б.Амараа

9

Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр

Автозамын инженер

ШУТИС

Д.Мөнхболд

10

Оюу толгойн гүний уурхай төслийн ахлах инженер

Хими технологийн инженер,

Эрдэс баялгийн эдийн засгийн магистр

Колорадо мужийн Уул уурхайн их сургууль

А.Ганбаатар

11

Монголын социал демократ намын дарга

Математикийн шинжлэх ухааны магистр

Польшийн Лодзийн их сургууль

Р.Энхтуяа

12

Геофизикийн инженер, Бизнесийн удирдлагын магистр

Японы Азийн их сургууль

Д.Амарсайхан Ph.D

13

ШУА-ийн Академич

Газарзүйн шинжлэх ухааны доктор

Нидерландын Олон улсын институт

Ц.Бат-Эрдэнэ

13

А.Мөнх-Эрдэнэ

13

ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан

Газар зүйн ухааны доктор

МУИС

Б.Насанбилэг

14

Зүй ёс намын дарга

Улс төр судлалын ухааны магистр

Хитоцүбаши их сургууль

З.Сугар

14

Зүй ёс намын удирдах зөвлөлийн гишүүн

Бизнесийн удирдлага

Сайтамагийн их сургууль

Г.Эрдэнэзул

14

Судлаач

МУИС

Ц.Өлзийтогтох

15

Биологийн ухааны докторант

Малын их эмч, мал эмнэлгийн ухааны магистр

ХААИС

Д.Болд-Эрдэнэ

15

Хуулийн зөвлөх

Эрх зүйч

Шихихутуг ХЗДС

М.Цэдэнпунцаг

15

Хуульч өмгөөлөгч

Эрх зүйч

Шихихутуг ХЗДС

Г.Буянбаатар

16

Хайгуулын өрөмдлөгийн техник технологийн инженер, ШУТИС

С.Лхамчимэг

16

Эдийн засгийн ухааны магистр

Японы Киотогийн их сургууль

Т.Ууганбаяр

17

Эрх зүйн магистр

Их засаг их сургууль

Т.Туяа

17

Төрийн эрх зүй

ХУДС, Эрфуртын ИС

Д.Мөнхсаруул

18

Хүний их эмч

АШУҮИС

А.Галтбаяр Ph.D.

19

Математикийн ухааны доктор

Москвагийн Их Сургууль Токиогийн Их Сургууль

Б.Отгонтөгс Ph.D

19

МУИС-ийн профессор

Эдийн засгийн ухааны доктор

Колумбийн их сургууль

Л.Наранбаатар

19

Уул уурхайн эдийн засагч

А.Ундрахтамир

20

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич

Геологи, геофизикийн мэдээллийн технологийн шинжлэх ухааны магистр

Уралын уул уурхайн их сургууль

С.Эрдэнэцэцэг

20

ТТЕЗ ХХК Захирал

Мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин

ШУТИС, СЭЗДС

Б.Гантүшиг

20

Мастер дизайн ХХК Захирал

Эдийн засагч, төрийн удирдлагын магистр

ХҮДС, Этүгэн их сургууль

Б.Мөнхдөл

21

Cover Mongolia захирал

Төрийн удирдлага

Сингапурын Үндэсний их сургууль

Ц.Нандинбаатар

21

Компьютерийн ухааны магистр

Шведийн Малардален их сургууль

П.Наранбаяр Ph.D

22

Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга

Хүмүүнлэгийн ухааны доктор

МУИС, Киотогийн Их сургууль

Г.Уянгахишиг

22

Инвескор Капитал ҮЦК Гүйцэтгэх захирал

Эрх зүйн магистр

МУИС-ХЗС, Бонн хотын их сургууль

Д.Гантулга

23

Хөдөлмөрийн үндэсний намын ЕНБД

Санхүү эрсдэлийн эксперт

MBA, Математикийн магистр

Манчестер хотын их сургууль

Г.Рагчаасүрэн Ph.D

23

Гэрэгэ Партнерс ХХК Захирал

Эдийн засгийн ухааны доктор

МУИС, Манчестерийн Их Сургууль

А.Дөлгөөн

23

Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга

Москвагийн Дипломат академийн докторант

Олон улсын эрх зүйн магистр

МУИС

Б.Мөнхсоёл

24

Үндэсний стратегийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал

Эдийн засгийн ухааны магистр

ШУТИС-КТМС, Мичиганы Их Сургууль

Г.Ганхүү

24

Инженер, дизайнер, аялагч

Либерц хотын технологийн их сургууль

Д.Мөнх-Эрдэнэ

24

Хуульч

МУИС-ХЗС

Б.Найдалаа

25

Хөдөлмөрийн үндэсний намын дарга

Хөгжлийн эдийн засгийн ухааны магистр

Кобэ Их Сургууль

Ш.Энхтуул

25

МУИС-ийн профессор

Эдийн засгийн ухааны магистр

Варшавын эдийн засгийн сургууль

Г.Ганбаяр

25

Ийгл ТВ гадаад мэдээний тоймч

Улс төр судлал

МУБИС

Ж.Золжаргал

26

Инженер, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн

Токио хотын технологийн дээд сургууль, Санкт-Петербург хотын уул уурхайн дээд сургууль

Д.Үүрцайх

26

Де юре партнерс захирал

Хуульч

Бонн хотын их сургууль

Д.Түмэн-Өлзий

26

Нийтлэлч, нийгэм судлаач

Механик инженер

ШУТИС, Вена хотын Эдийн засгийн их сургууль

Б.Эрдэнэ

27

Ж.Отгонбаяр

27

Эх орон ТВ, Парламент ТВ Гүйцэтгэх захирал

Олон улсын тээврийн удирдлага

ШУТИС

А.Амарбаяр Ph.D

28

Сэргээгдэх эрчим хүчний инженер, дэд профессор

Токиогийн хөдөө аж ахуй ба Технологийн их сургууль

С.Баярбаатар

28

Зүй ёс намын ЕНБД

Эдийн засгийн ухааны магистр

Азийн Их Сургууль

Х.Базарханд Ph.D

28

Бизнесийн удирдлагын ухааны доктор

Кобегийн худалдааны их сургууль

Т.Доржханд

29

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга

Эдийн засгийн ухааны магистр

Хитоцубаши их сургууль

Б.Мөнхцэлмэг

29

“Бид уучлахгүй” хөдөлгөөний санаачлагч

Бизнесийн удирдлага

ХААИС-ЭЗС

Г.Жавхлантөгс

29

АмЧам Бодлого хариуцсан захирал

Төрийн удирдлагын магистр

Режентийн их сургууль

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН: Урьдчилсан байдлаар нэр дэвшигчид тодорчээ

МАН-ын Бага хуралдаан эхэллээ

Улстөрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлийн хугацаа нь өнөөдөр. МАН-ын хувьд нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулаад маргааш албан ёсоор мэдээлнэ. МАН сонгуулийн 29 тойргийн 76 мандатын 33-т нь шинэ нэр дэвшигч дэвшүүлэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Одоогийн байдлаар нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталгаажуулж тогтоол гараагүй байгаа юм.

Харин зарим мэдээллийн хэрэгслүүдээр нэр дэвшин өрсөлдөх 76 хүний нэрсийг урьдчилсан байдлаар таамаглан гаргаад байна. Үүнд,

Архангай 3 мандат

1. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/

2. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/

3. Ё.Баатарбилэг /БСШУС-ын сайд/

Баян-Өлгий 3 мандат

1. Х.Баделхан /БХБ-ын сайд/

2. Т.Абубахир /МАН-ын гишүүн/

3. А.Галимхан /МАН-ын гишүүн/

Баянхонгор 3 мандат

1. Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн/

2. Г.Занданшатар /УИХ-ын гишүүн/

3. Б.Батцэцэг /Гадаад харилцааны дэд сайд/

Булган 2 мандат

1. Ж.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

2. Ц.Анандбазар /Сод Монгол группийн ерөнхийлөгч/

Говь-Алтай 2 мандат

1. Б.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/

2. Ш.Раднаасэд /УИХ-ын гишүүн/

Дундговь, Говьсүмбэр 2 мандат

1. Сү.Батболд /УИХ-ын гишүүн асан/

2. Г.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/

Дорнод 2 мандат

1. М.Бадамсүрэн /Аймгийн Засаг дарга/

2. Ц.Сэргэлэн /ХХЕГ-ын дарга асан/

Дорноговь 2 мандат

1. Б.Дэлгэрсайхан /УИХ-ын гишүүн/

2. Т.Энхтүвшин /МАН-ын гишүүн/

Завхан 2 мандат

1. Ц.Цэрэнпунцаг /Улсын гарьд/

2. Б.Баярсайхан /БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан/

Өвөрхангай 3 мандат

1. С.Чинзориг /УИХ-ын гишүүн/

2. Д.Тогтохсүрэн /УИХ-ын гишүүн/

3. Г.Ганболд /Засаг дарга/

Өмнөговь 2 мандат

1. Н.Наранбаатар /Засаг дарга/

2. Х.Мандахбаяр /МСНЭ-ийн дарга асан/

Сүхбаатар 2 мандат

1. Ж.Бат-Эрдэнэ /Ерөнхий сайдын зөвлөх/-эцэслээгүй

2. Т.Ганди /Гадаад харилцааны сайд асан/

Сэлэнгэ 3 мандат

1. А.Ундрам /МАН-ын Бага хурлын гишүүн/

2. Д.Өнөрболор /МАН-ын Бага хурал/

3. Ж.Эрдэнэбат /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/

Төв 3 мандат

1. Ж.Батжаргал /Засаг дарга/

2. Н.Энхболд /УИХ-ын гишүүн/

3. Д.Гантөгс /Найрамдал зуслангийн захирал/

Увс 3 мандат

1. Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд/

2. Б.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/

3. Н.Цэрэнбат /БОАЖ-ын сайд/

Ховд 3 мандат

1. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/

2. Ц.Цогзолмаа /УИХ-ын гишүүн

3. О.Батнайрамдал /ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх/

Хөвсгөл 3 мандат

1. Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/

2. Ц.Даваасүрэн /Эрчим хүчний сайд/

3. Л.Мөнхбаатар /УИХ-ын гишүүн/

Хэнтий 3 мандат

1. У.Хүрэлсүх /Ерөнхий сайд, МАН-ын дарга/

2. Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга/

3. Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

Орхон 3 мандат

1. Ц.Нямдорж /Хууль зүйн сайд/

2. Д.Батлут /Засаг дарга/

3. Б.Оюунгэрэл /МЭХ-ны Ерөнхийлөгч/

Дархан-Уул 3 мандат

1. Б.Жавхлан /УИХ-ын гишүүн/

2. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/

3. Д.Дамдинням /Бага хурлын гишүүн/

Багахангай, Налайх, Багануур 3 мандат

1. С.Амарсайхан /Нийслэлийн Засаг дарга/

2. Ц.Сандаг-Очир /Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч/

Баянзүрх дүүрэг 5 мандат

1. Б.Энхбаяр /Хууль зүйн дэд сайд асан/

2. Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/

3. Х.Булгантуяа /Сангийн дэд сайд/

4. Бат-Амгалан /Бага хурлын гишүүн/

5. Ж.Чинбүрэн /Хүний гавьяат эмч/

Сүхбаатар дүүрэг 3 мандат

1. Ц.Мөнхцэцэг /Улс төр судлаач/

2. Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/

3. Д.Цогтбаатар /Гадаад харилцааны сайд/

Чингэлтэй дүүрэг 3 мандат

1. М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/

2. Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/

3. Ж.Сүхбаатар /УИХ-ын даргын зөвлөх/

Баянгол дүүрэг 3 мандат

1. Ж.Батбаясгалан /Нийслэлийн Засаг даргын орлогч/

2. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/

3. Х.Ганхуяг /Херо холдинг ХХК захирал/

Сонгинохайрхан дүүрэг 5 мандат

1. Д.Сумъяабазар /Уул уурхайн сайд/

2. Н.Учрал /УИХ-ын гишүүн/

3. Д.Тэрбишдагва /УИХ-ын гишүүн/

4. Б.Жаргалмаа /Нэвтрүүлэгч/

5. П.Анужин /Бага хурлын гишүүн/

Хан-Уул 3 мандат

1. Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд/

2. Г.Амартүвшин/ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан/

3. Ж.Алдаржавхлан /Бага хурлын гишүүн/

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдал

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдыг шагнаж урамшууллаа

Энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шадивлангийн автобусны хоёрдугаар буудлын замд зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан этгээдийг, 4 дүгээр сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүрэгт бусдын биед мэс ашиглан хүнд гэмтэл учруулаад автомашиныг нь дээрэмдэж авч явсан, мөн 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалдан зээлдүүлэх газрыг хүч хэрэглэн дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг тус тус мэргэжлийн ур чадвар гарган шуурхай илрүүлсэн тус албаны Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбат, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч А.Эрдэнэдаваа, Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Ням-Очир нарыг Цагдаагийн ерөнхий газрын Даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнаж урамшуулав.

Image may contain: one or more peopleImage may contain: 2 people, people standing and indoorImage may contain: one or more people and people standingImage may contain: 3 people, people standingImage may contain: 1 person, standingImage may contain: 2 people, people standing

Categories
мэдээ нийгэм

(COVID-19)-ын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм-12

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. БНХАУ-ын Бээжин хотын цэргийн эмнэлгийн судлаачид Ковид-19 өвчтэй 38 эрэгтэйн үрийн шингэнд шинжилгээ хийхэд 6 хүнээс коронавирус илэрсэн байна. Гэхдээ судлаачид коронавирус бэлгийн замаар дамжин халдварладаг эсэхийг цаашид судлах шаардлагатай гэжээ.

2. АНУ-ын Колумбын их сургуулийн судлаачид Ковид-19-тэй 1376 өвчтний 58.9%-ийн эмчилгээнд гидроксихлорокин хэрэглэж энэ нь нас барах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.

3. Жонс Хопкинсийн инженерийн болон нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид хамтран тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн өвчлөлийг Ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй холбон эрсдэл тодорхойлох “COVID Control” аппликэйшн зохиожээ. Хэрэглэгч аппликэйшнд биеийн температур, шинж тэмдгийн мэдээллийг өдөр бүр оруулснаар программ бүртгэн, зурагжуулж коронавируст халдварын шинэ болон сэжигтэй тохиолдлыг илрүүлдэг болжээ.

4. БНХАУ-ын Чунчан хотын эмнэлгээс эдгэрч гарсан 6 хүнд лабораторийн шинжилгээгээр дахин коронавирус илэрчээ. Эдгээр хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг бөгөөд ойрын хавьтлуудад коронавирус илрээгүй байна.

5. Бельги улсад Ковид-19-өөр өвдсөн 26 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйгээс 960 гр жинтэй төрсөн нярайгаас 7 хоногийн дараа коронавирус илэрчээ. Ээж 21 хоног, хүүхэд 14 хоногийн дараа эдгэрсэн байна. Тиймээс хүүхэд харьцангуй хурдан эмчилгээ авдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

6. “Northwestern” их сургуулийн судлаачид Америк, Хятад, Франц, Герман, Итали, Иран, Солонгос, Испани, Швейцарь, Их Британи улсын коронавируст халдварын улмаас нас барсан хүмүүсийн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийхэд Итали, Испани, Их Британи улсын өвчтнүүдэд Д аминдэмийн хэмжээ бага байжээ. Тиймээс судлаачид Ковид-19-ийн нас баралтад Д аминдэмийн дутагдал нөлөөтэй байх магадлалтай гэж үзжээ.

7. Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид COVID-19 өвчний явцад нөлөөлж болох таван хүчин зүйлийг нэрлэжээ. Үүнд:
– Вирусийн хэмжээ: вирусийн тоо бага байгаа үед шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрийн өвчлөл илэрдэг бол их хэмжээний вирус нь дархлааны системд хүчтэй нөлөөлж улмаар илүү ноцтой хүндрэл үүсгэдэг.
– Генетик: хувь хүний удамшлын онцлог нь халдварт өртөх эрсдэлд нөлөөлнө. Хүлээн авах эсийн гадаргуугийн бүтэц нь хүн бүрт харилцан адилгүй, өвөрмөц шинж чанартай байдаг. Тухайлбал, зарим хүний эсийн гадаргууд уураг бага байвал Ковид-19-ийн халдварт тэсвэртэй байж болох юм гэжээ.
– Халдвар дамжих зам: ханиах, найтаах үед агаарт цацагдсан дуслуудаар амьсгалах болон бохирлогдсон гадаргууд хүрэх замаар вирусийн халдвар авах нь өвчний явцад нөлөөлж болно.
– Вирусийн хоруу чанар: коронавирусийн хоруу чанар ихтэй омог нь эд эсийг гэмтээж, дархлаа сулруулан өвчний явцыг хүндрүүлнэ.
– Дархлааны байдал: өмнө нь халдварт өвчнөөр өвдсөн эсэх нь коронавируст халдварын үед үзүүлэх бие махбодийн хариу үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эдгээр хүчин зүйл нь хүн бүрт ялгаатай тул халдвар авсан хүний өвчний явц, тавилан хэрхэн өрнөхийг таамаглах аргагүй. Тиймээс коронавирус халдвар авсан ихэнх хүн хөнгөн хэлбэрээр өвчилнө гэж үзэж байгаа хэдий ч хэнд ч эрсдэл учирч болзошгүйг цартахлын аюул гэж судлаачид онцолжээ.