Categories
мэдээ улс-төр

“Гэр хороолол хөгжлийн нам”-аас таван хүнийг нэр дэвшүүлжээ

“Гэр Хороолол Хөгжлийн Нам”-ын Бага хурал 05 дугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагаас 89 хувийн ирцтэйгээр хуралдаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.

УИХ-ын Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт Парламент телевизийн тоймч Т.Болд, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт “Гэр хороолол хөгжлийн нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга, сэтгүүлч Я.Мөнгөнцэцэг, Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойрогт “Гэр Хороолол хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал, техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер О.Нарантуяа, Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт татварын мэргэшсэн зөвлөх, эрх зүйч Н.Түмэнбаяр, Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт “Гэр хороолол хөгжлийн нам”-ын дарга Б.Батсүх нарыг дэвшүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Фронт” С.Цэгмидэд “Ахмад дайчин” цол тэмдэг гардуулжээ

“Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнажээ. Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны төлөөлөл V сарын 13-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна. “Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж

Энэхүү зөвлөмжийн зорилго нь коронавируст (COVID-19) халдварын голомтот бүс нутгаас ирсэн зорчигчдыг галт тэрэг, автобусаар тээвэрлэх үед зорчигчид, жолооч, галт тэрэгний ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаачдыг халдварт өртөхөөс сэргийлнэ.

НЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД:
1.1. Ажилтнуудыг 3 ээлжийн хамгаалах хувцас хэрэгслийн иж бүрдэл, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч, биеийн халуун хэмжигч, халдваргүйжүүлэх уусмал, автомакс, хог хаягдлын шар уут, цэвэрлэгээний хэрэгсэл зэргээр хангах
1.2. Яаралтай тусламжийн эм тариа, эмнэлгийн хэрэгслийг багц бэлтгэх
1.3. Зорчигчдын амны хаалтыг 2 цаг тутамд солих нөөцтэй байх
1.4. Зорчигчдын биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн амны хаалтыг сольж зүүлгэн суулгах
1.5. Зорчигчдыг бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүн хооронд 1-1,5 метрийн зайтай суулгана. Хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг эхэлж суулгах
1.6. Зорчигчдын гадаад паспортыг битүүмжлэх уут бэлтгэх
1.7. Галт тэрэгний купе, коридорт 2 цаг тутамд цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэн цонх нээж агаар сэлгэх
1.8. Галт тэрэг, автобус, нийтийн тээврийн хэрэгсэлд санамж, анхааруулга байршуулах
1.9. Ариун цэврийн өрөөнд саван, цаас, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, хогийн савыг байрлуулах
1.10. Ариун цэврийн өрөөг тогтмол халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэх.

ХОЁР. ЗОРЧИГЧДОД:
2.1. Эрүүл мэндийн хуудсыг асуумжийн дагуу үнэн зөв бөглөх
2.2. Купе, вагон хэсэхгүй, тасалбарт заасан суудалд суух
2.3. Хоорондоо ярихгүй, хоол унд хувааж идэхгүй байх
2.4. Амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах
2.5. Тээврийн хэрэгслээс эмчийн заасан дарааллаар цуварч буух
2.6. Гар тээшээ халдваргүйжүүлэлтэд өгөх
2.7. Хог хаягдлыг шар уутанд хийж амыг нь боон мэргэжлийн хяналтын байцаагч нарын хяналтад устгах

ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ТАРХВАР СУДЛААЧИД:
3.1. Зорчигчдоос асуумж авч, эрэмбэлэн ангилах
3.2. Зорчигчдын биеийн халууныг 4 цаг тутамд хэмжиж, тэмдэглэл хөтлөх
3.3. Хэрэв зорчигчийн биеийн халуун 37.1 хэмээс дээш тохиолдолд 3 удаа хэмжиж, халуунтай байвал бусдаас тусгаарлах
3.4. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлыг бусдаас тусгаарлаж суулгах
3.5. Сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн 100, 80086829 дугаарын утсанд яаралтай мэдээлэх
3.6. Мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаач нь ажилтнуудад хамгаалах хэрэгслийг өмсөх, тайлах, халдвараас сэргийлэх зөвлөмж өгч, хяналт тавих
ДӨРӨВ. БУСАД
4.1. Тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээш, паспорт болон бусад бичиг баримтыг зохих журмын дагуу халдваргүйжүүлэх
4.2. ХӨСҮТ-ийн баг тандалт, судалгаа хийж зорчигчдыг хуваарилах
4.3. Холбогдох ажилтнууд хамгаалах хувцас хэрэгслийг зааврын дагуу тархвар судлаач эмчийн хяналтан дор тайлах
4.4. Хамгаалах хувцас хэрэгслийг зохих журмын дагуу устгах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

Иргэний боловсролд: Интернэтийн тухай хэдэн үг...

Та интернэт ертөнцөөр хэрэн хэсэж, мэдээлэл шүүрч, солилцож байхад мэдээлэл, технологийн компаниуд үйлдэл бүрийг чинь хянаж, мэдээлэл цуглуулж байдгийг мэдэх үү.

Хэдийгээр энэ нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн боловч бүх зүйл “OK” буюу “хэвийн, зүгээр” хэмээн тайван байх нь өрөөсгөл юм. Учир нь та өөрийн хэн болох, орлого, улс төрийн үзэл бодол, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудал зэрэг мэдээллийг “танихгүй хүмүүстэй” нээлттэй хуваалцахыг хүсэхгүй нь лавтай.

Үүнээс гадна, та тэднийг элдэв зар, сурталчилгаа илгээн, бараа, үйлчилгээ санал болгох зорилгоор үүнийг хийж байгаа хэмээн бодож, тоохгүй байж болох ч тэд үүнийг өөр зорилгоор ашиглаж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Европын холбооны нэгэн сонгуулийн үеэр түүнд нөлөөлөхийг хүссэн нэг бүлэг интернэт хэрэглэгчдийн талаар цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн тэдний сэтгэл зүйн байдлыг тодорхойлон, улмаар нөлөөнд автаж болох иргэдийг жагсааж тэдэнд тодорхой зорилго бүхий цахим шууданг илгээсэн тохиолдол бий. Үүнээс гадна Каталониагийн Политехникийн их сургуулийн судлаачид, зарим худалдаа, үйлчилгээний компаниуд иргэдийн цахим орчин дахь үйл ажиллагаа, мэдээлэл дээр үндэслэн үйлчлүүлэгчдэд ялгавартай үйлчилгээ үзүүлэх, нэг ижил бараа үйлчилгээнд харилцагчаас хамааран үнийн ялгаатай санал тавьж, илүү мөнгө авч байгааг тогтоосон байдаг.

Түүнчлэн цахимаар зээлийн хүсэлт мэдүүлэх, ажилд орох өргөдөл гаргахдаа өгч буй мэдээлэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Түүгээр ч үл барам, интернэтэд ямар нэг өвчин, эмгэгийн талаар сонирхон судалсан хайлт тань таны эрүүл мэндийн даатгалын төлбөр нэмэгдэхэд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Иймд цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, хөндлөнгийн хяналтаас сэргийлэхэд тань тус болох дараах анхан шатны, энгийн зөвлөгөөг “GUARDIAN” сэтгүүлд[1] нийтэлснийг хүргэж байна. Үүнд:

Amazon: Та “Amazon”-ы каталогийг хэсэг эргүүлэхэд тэд таны сонирхол, эрэлтийн талаарх мэдээллийг цуглуулан, хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг санал болгож эхэлдэг. Үүнийг зогсоохын тулд та “Your account” цэс рүү нэвтрэн “Advertising preferences” цэсээс “Disable personalized ads” гэх хувилбарыг сонгож болно. Мөн та “Advertising preferences” цэсний “Мanage your browsing history” гэх дэд цэсийн “Disable tracking altogether” гэдгийг сонгон амазоны хайлтын түүхээс шаардлагагүй хэсгээ нэг бүрчлэн устгаж болно.

Apple: iPhone, iPad нь таны талаар олон тооны мэдээлэл цуглуулан Apple төдийгүй гуравдагч этгээдэд дамжуулж байх магадлалтай. Тэд чухам ямар мэдээлэл цуглуулан бусадтай хуваалцаж байгааг iOS тохиргоо цэс дэх “Privacy” хэсгээс мэдэх боломжтой.

Хэрэглэж буй iPhone утас тань таны байршлын талаарх мэдээллийг бусдад тогтмол дамжуулж байдаг. Үүнийг хязгаарлахын тулд та “Settings” цэсний ”Privacy” гэх дэд цэсний ”Location Service” хэсэг рүү орж, аль аппликэйшн таны GPS мэдээлэлд нэвтэрч болохыг сонгон тохируулж болно. Үүнээс гадна та “Frequent Locations” гэх системийн үйлчилгээг идэвхгүй болгох, эсвэл байршил тогтоох үйлчилгээг бүхэлд нь унтрааж болох боловч таны “Apple maps” зэрэг зарим аппликэйшн ажиллахгүй болохыг анхаарах хэрэгтэй.

Mac хэрэглэгчдийн хувьд мөн адил macOS систем нь цахим сүлжээ ашиглан таны байршлыг тогтоон, тэрхүү мэдээллийг бусад аппликэйшн болон цахим хуудастай хуваалцаж байдаг. Иймд та үүнийг “System preferences” цэсний “Security & Privacy” дэд цэс рүү нэвтрэн унтраах боломжтой. Тэрчлэн, Mac хэрэглэгчдийн хувьд “Spotlight” дээр хайлт хийх үед таны хайлтын утга Apple руу илгээгдэн, хариуд нь тухайн сэдэвтэй холбоотой холбоосууд, онлайн эх сурвалжуудыг санал болгож байдаг. Та үүнийг “System preferences” цэсний “Spotlight” хэсгийн “Spotlight suggestions” сонголтын өмнөх чагтыг устгаснаар идэвхгүй болгож болно.

Facebook: Та фэйсбүүк хуудсандаа өөрийнхөө талаар хангалттай хэмжээний мэдээлэл оруулсан нь лавтай. Гэвч энэхүү олон нийтийн сүлжээ нь таны зочилсон цахим хуудаснуудын мэдээллийг цуглуулан, сонирхол, амьдралын хэв маяг зэргийн талаар нарийн мэдээлэлтэй болсон байдаг. Гэхдээ фэйсбүүк өөрийн цуглуулж буй мэдээллийнхээ талаар нээлттэй байдаг. Та өөрийнхөө цагийн хүрдэн дээр ямар нэгэн зар сурталчилгаа харах юм бол баруун дээд булан нь байгаа “Why I am seeing this” буюу “би яагаад үүний харж байна вэ” гэх сонголт дээр даран дэлгэрэнгүй тайлбарыг харж болно. Фэйсбүүк таны талаар өөр юу мэдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд “Settings” цэсний “Adverts” дэд цэсийг сонгон өөрийнхөө зар сурталчилгааны танилцуулгыг харж болно. Хэрэв тэнд ямар нэгэн алдаа байх, эсвэл та хүлээж авахыг хүсэхгүй байгаа зар байршуулагчид байвал тэднийг жагсаалтаас хасаж, эсвэл тэдэнд хаалт тавьж болно.

Тэд зар сурталчилгааг таны фэйсбүүк хуудсан дээр тань байршуулаад зогсохгүй күүки ашиглан таныг Amazon зэрэг бусад цахим хуудас дээр даган, сурталчилгаануудыг илгээсээр байдаг. Үүнийг зогсоохын тулд та “Advert settings” цэсний “Ads on apps and websites off of the facebook companies” гэх хачирхалтай нэртэй дэд цэс рүү орж “үгүй” гэх сонголтыг хийх хэрэгтэй. Ингэснээр та цахим орчинд өөрийн нууцлалыг бүрэн биш ч, тодорхой хэмжээнд хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, таны талаар мэдээлэл цуглуулж буй фэйсбүүкийн үйлдлийг бүрэн зогсоох боломжгүй. Иймд та интернэт хөтчийнхөө “Do not track” сонголтыг идэвхжүүлэх, эсвэл “anti-tracking” өргөтгөлийг нэмж суулгах зэргээр хамгаалалтаа бага ч болов нэмэгдүүлж болно.

Google: Бидний олонх нь өдөр тутамдаа Google-ийг ашигладаг. Гэтэл тэд бидний сонирхол, хөдөлгөөн, үйлдлийн талаар их хэмжээний мэдээлэл цуглуулж байдаг. Тэд таны талаар ямар мэдээлэл цуглуулсан талаар та “myaccount.google.com”-оос мэдэж болно. Та “Manage your Google activity” цэс рүү орж хайлтын болон үйл ажиллагааны түүх, дуут команд хадгалах, болон байршил тогтоох үйлдлийг зогсоох боломжтой. Мөн “My activity” цэс нь таны сүүлийн үед хийсэн хайлтууд, зочилсон цахим хуудсууд болон андройд аппликэйшны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хадгалж байдаг тул та арилгах товчийг дарж энэ бүгдийг цэвэрлэж болно.

Google таны талаар юу мэдэж байгааг нарийвчлан шалгахыг хүсвэл та “Control your content” цэснээс “Download your data” гэх дэд цэсийг сонгон бүрэн архивыг харж болно. Гэвч энэ нь “gmail” бүртгэл дэх бүх цахим шуудангууд, Youtube-д байршуулсан бичлэгүүд зэрэг тантай холбоотой маш их хэмжээний мэдээлэл хадгалж байх магадлалтай.

Microsoft: “Windows 10”-ын “telemetry” функц нь таны компьютер дээрээ хийж буй үйлдлийн талаарх бүхий л мэдээллийг Microsoft руу дамжуулж байдаг бөгөөд тус компани үүнийг Windows-ийг сайжруулахын тулд хийж буй үйлдэл хэмээн тайлбарладаг.

Гэхдээ та үүнийг “Speech, inking and typing” цэс рүү орж зогсоох боломжтой. Мөн та “Feedback and diagnostic” цэснээс таны компьютерын “Windows 10” үйлдлийн систем нь ямар хугацаанд, хэр их хэмжээний мэдээллийг Microsoft-д илгээснийг харж болох бөгөөд тэнд таны ашигласан аппликэйшн, зочилсон цахим хуудасны мэдээлэл хүртэл байх болно.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: 15 чиглэлийн галт тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй

Д.Нарангэрэл: Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95 ...

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1,300-аар буурсан үзүүлэлт юм.

Өчигдөр ОХУ-д өвчлөл 9,200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ. Манай улсын хувьд өчигдөр 108 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 26 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,747 хүн байна.

Тусгаарлан ажиглах байранд чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралт ихсэх өвчтэй 86, халдвартай 21 хүн бий. Тэдгээр хүмүүст 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд нийт 4000 гаруй хүнд “COVID-19″ илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой

ИРГЭДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо

2020 оны IV сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр 19:10 цагт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм. “Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өчигдөр 19.00 цагт хийгдэхээр болсон тул иргэдийг НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 16-ны 17.00 цагаас өмнө Ebarimt аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтойг мэдэгдсэн. Энэ удаагийн тохирлоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрүүдэд бүртгүүлсэн баримт хамрагдана.

Categories
мэдээ улс-төр

“Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигчдийг танилцуулж байна

Та бидний эвсэл” байгуулж сонгуульд оролцохоо албан ёсоор зарлалаа

МАХН, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын “Та бидний эвсэл” хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан юм.

Нэр дэвшигчдийн нэрстэй танилцана уу:

Аймаг,

Дүүрэг

Нэр дэвшигчдийн овог нэр

1

Архангай

Батаагийн

Ганцэцэг

Нацагийн

Удвал

Дуламжавын

Мөнх-Эрдэнэ

2

Баян-Өлгий

Болатын

Айбек

Зулпайн

Батырбек

Таштуаны

Ауэз

3

Баянхонгор

Жамбалын

Ганзул

Гунаажавын

Цэвээнжав

Эрдэнэ-Очирын

Содномжамц

4

Булган

Ширэндэвийн

Булган

Баатарын

Санчир

5

Говь-Алтай

Батбаатар

Базаррагчаагийн

Оюунбилэг

6

Говьсүмбэр

Дашцэрэнгийн

Энхсайхан

Дундговь

Цэцгээ

Мөнхбаяр

7

Дорнод

Жумдааны

Энхжаргал

Чулууны

Өлзийсайхан

8

Дорноговь

Чимэддоржийн

Чимидсүрэн

Сүхбатын

Мэндсайхан

9

Завхан

Эрдэнэбатын

Гүндсамбуу

Доржпаламын

Эрдэнэцогт

10

Өвөрхангай

Чагнаадоржийн

Цэндээ

Дамдинсүрэн

Хоролдамба

Санжаасүрэнгийн

Оргодол

11

Өмнөговь

Дагдангийн

Эрдэнэ

Агваан-Осорын

Сүхбаатар

12

Сүхбаатар

Чанцалын

Үл-Олдох

Намсрайн

Лутбаяр

13

Сэлэнгэ

Амжаагийн

Энхболд

Шагдаррагчаагийн

Эрдэнэбат

Моголдойн

Насанжаргал

14

Төв

Оргойн

Буяннэмэх

Туулын

Мөнхсүлд

Эрдэнэчимэг

15

Увс

Нямаагийн

Уламбаяр

Хорлоогийн

Удвалцэцэг

Гансүрэн

16

Ховд

Халтайн

Батболд

Уртнасангийн

Батзаяа

Доржийн

Алимаа

17

Хөвсгөл

Эрдэнэбаатарын

Магнайбаяр

Хастөмөрийн

Бээжин

Чимэдийн

Базар

18

Хэнтий

Сэлэнгийн

Ононбаяр

Сандуйн

Жаргал

Батсуурийн

Батхишиг

19

Дархан

Дашнямын

Араажав

Тогтохын

Амгалан

Мягмардорж

20

Орхон

Сайнхүүгийн

Ганбаатар

Бадарчийн

Хэрлэн

Пүрэвсүрэнгийн

Баттөр

21

Багахангай

Эрдэнэбилэгийн

Эрдэнэжамъян

Багануур

Налайх

Пүрэвсүрэнгийн

Цолмон

22

Баянзүрх

Равжаагийн

Өсөхбаяр

Гантулгын

Золзаяа

23

Баянзүрх

Б.Батболд

Сономын

Бямбасүрэн

Өнөрбаяр

24

Сүхбаатар

Зуунайн

Шагдарсүрэн

Банзрагчийн

Дэлгэрмаа

Шинжээравдан

25

Чингэлтэй

Цэрэндоржийн

Ганхуяг

Батын

Батбаатар

Шархүүгийн

Хишигсүрэн

26

Баянгол

Намбарын

Энхбаяр

Ёндонсамбуугийн

Бямбатогтох

Пүрэвдоржийн

Цогтбаатар

27

Сонгинохайрхан

Буяагийн

Тулга

Дашаагийн

Бямбасүрэн

28

Энхбаярын

Батшугар

Мянганбуугийн

Наранбаатар

Мижидийн

Тулга

29

Хан-Уул

Төмөрдөшийн

Баярхүү

Наминчимэд

Цэрэндашийн

Оюунбаатар

Categories
мэдээ нийгэм

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн замыг ирэх сард нээнэ

Улаанбаатарт 52,8 км дугуйн зам барина

Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын найман байршилд 52 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Маршалын гүүрнээс Гачуурт-Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн замыг VI сарын 10-нд нээхээр болжээ. Үүний дараа Таван шар–Саппоро, Саппоро–Баянбүрд, МУБИС–Зүүн 4 зам, Зүүн 4 зам–Офицеруудын ордон, Яармагийн гүүр–Маршалын гүүр–Зайсангийн гүүр–Скай Ресорт–Баянзүрхийн товчоо–Налайхын замтай тус тус холбосон дугуйн замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Тагнуулын хурандаа Ш.Амгалангийн эхнэр С.ОЮУНГЭРЭЛ: Манай гэр бүлийг устгах даалгавартай байсан гэж хардаж байна

Энэ сарын 3-нд ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгаланг гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан. Улмаар 48 цаг саатуулаад сулласан билээ. Болсон үйл явдлын талаар хурандаа Ш.Амгалангийн эхнэр С.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа ш.Амгалан буюу таны нөхрийг энэ сарын 3-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан. Тухайн үед болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ сарын 3-ны ням гаригт Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчид амарч байх үед дээрх хууль бус баривчилгаа явагдсан. Тэр өдөр миний бие нөхөр Ш.амгалан болон охин а.алтанзул нарын хамт төрсөн нутгийн зүг идээ будаа өргөхөөр Эмээлт рүү явсан юм. үдийн 14:00 цагийн үед гэнэт гурван машин шахаж замын хажуугийн жалга руу унагах дөхсөн. Ингээд зогсоход толгойдоо хар маск зүүсэн нэр зүс нь мэдэгдэхгүй 20 гаруй залуу дайрч миний нөхөр хурандаа Ш.амгаланг чирч буулгаад микро автобус руу чихэж суулгасан. Урд жолоо барьж явсан охин бид хоёрын биед халдаж баривчилсан. Юу болоод байгаа талаар тодруулахад “Тагнуулынхан байна. Битгий олон юм яриад байгаарай. Дуугүй суугаад яв” гэж заналхийлсэн. Ямар ч гэм буруугүй хүнийг хууль зөрчиж баривчилсан. Товчхондоо ийм л явдал болсон.

-Гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл, биеийн байцаалтаа та бүхэнд танилцуулсан уу?

-Ямар ч зөвшөөрөл танилцуулаагүй. Гэнэт л хар машинууд гарч ирээд шахсан. Хамгийн ноцтой нь тухайн үед замын цаашаа наашаа явах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байсан. Хэрэв бид замын хажуугийн жалга руу унасан бол ямар ч хөндлөнгийн гэрч байхгүй. Манай гэр бүлийг цааш нь харуулах даалгавартай байсан гэж хардаж байгаа. Тиймдээ ч гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийн бичиг харуулаагүй байх.

-Тухайн өдөр танай гэрт нэгжлэг хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ямар ч гэм буруугүй охин бид хоёрыг баривчилсны дараа манай гэр рүү авч очоод, утас холбоог таслаад жижиг өрөөнд хорьсон. Ингээд ямар ч зөвшөөрөлгүйгээр оройн 23:30 цаг хүртэл гэрт нэгжлэг хийсэн. Цар тахлын үед арван хэдүүлээ гэрт орж ирчихээд нохойн хороо шиг л болгосон.

Нэгжлэг хийхэд хөндлөнгийн гэрч байх ёстой. Тухайн үед гэрч байгаагүй. Хөргөгч гал тогоо, хувцасны шүүгээнээс авахуулаад боогоод тавьсан хогийг маань хүртэл аваад гарсан байна. Үүнээс гадна ажлын компьютер, кассет зэргийг аваад явсан. Мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан хоёр бичгийн хариу, “Ш.Амгалан хурандаа зөрчил гаргаагүй” гэсэн баримт бичгийг урж хаясан байна лээ.

-ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэл болон ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын дарга асан хурандаа Ш.Амгалан нарын хооронд ямар зөрчил байсан юм бэ?

-2017 онд генерал Д.Гэрэл томилогдож ирэхдээ ганц хүнийг л ажлаас нь хална гэж занаж байсан. Тэр нь миний гэр бүлийн хүн хурандаа Ш.Амгалан байсан юм. Тухайн үед ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга, терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Д.Гэрэл албан тушаалаа аваад л миний нөхрийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн.

Манай нөхөр твиттерт бодит байдлыг жиргэдэг байлаа. Д.Гэрэлийн тухайд БНСУ-д Элчин сайд байхдаа Хотгор шанагын уурхайн наймаанд гар бие оролцож байсан хүн шүү дээ. Тус наймаанд оролцсон БНСУ-ын эрх бүхий албан тушаалтнууд бүгд ял авсан. Харин Д.Гэрэлийн тухайд ТЕГ-ын даргын албан тушаалд ирсэн байдаг. Энэ тухай жиргэхэд л илт дургүйцдэг байсан.

-Таны гэр бүлийн хүн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш ямар дарамт шахалтууд ирж байв?

-Ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 10 орчим хоногийн дараа манай орцонд хүн дүүжлээд алчихсан байсан. Цагдаа дуудаад шалгуулахад асрамжийн газар өссөн 19 настай СУИС-ийн оюутан Б.Амгалан гэж хүү болохыг танилцуулж байсан. Миний нөхөр Гадаад тагнуулын хэлтсийн дарга байсан хүний хувьд ТЕГ-ын дарга Д.Гэрэлд “Манай орцонд миний нэртэй хүүхдийг дүүжилж алсан байна. Энэ хэргийг шалгаж өгнө үү” гэсэн өргөдөл бичихэд огт тоогоогүй. Тагнуулын байгууллагын тухайд өмнө нь ажиллаж байсан хурандаатай ижил нэртэй хүүхэд орцонд дүүжлэгдчихээд байхад шалгах үүрэгтэй биз дээ.

Мөн 2019 оны долдугаар сарын 11-нд буюу наадмын өдөр миний нөхөрт зөрчлийн хэрэг нээж өгөөч гэсэн гомдлыг Тагнуулын байгууллагад гаргаж байсан. Үндэслэл нь Тагнуулын байгууллагын нэр хүндэд халдаж жиргэсэн гэх утгатай. Гомдлыг нь шалгаад зөрчлийн хэрэг нээх боломжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Дараа нь есдүгээр сарын 17-нд Хилийн цэргийн баярын өдрөөр мөн л зөрчлийн хэрэг нээхийг хүсч цагдаад гомдол гаргаж байсан. Үндэслэл нь өмнөхтэй яг адилхан. ЦЕГ-аас шалгаад зөрчлийн хэрэг үүсгэх боломжгүй, хувь хүн үзэл бодлоо илэрхийлсэн гэж дүгнэсэн.

Гурав дахь нь энэ сарын 3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ээлжит дайралтаа хийж баривчилсан. Д.Гэрэлийн тухайд дандаа баяр ёслолын өдрөөр сиймхий тааруулж манай нөхөрт хэрэг үүсгэх гэж халддаг. Сүүлийн энэ сарын 3-ны гүйцэтгэх ажиллагааг бол манай гэр бүлийг устгах зорилготой байсан гэж хардаж байгаа. Замын хөдөлгөөнийг хаачихсан ямар ч гэрч байхгүй үед замын хажуу руу шахаж жалга руу унагахыг завдсан.

-Ш.Амгалан хурандааг Гадаад тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ гадаадын тагнуултай хамтран ажилласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ…

-Хэлмэгдүүлэх гээд л байна л даа. Миний нөхрийг ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гадаадын тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэлтэй гэх хилс хэргээр бүх насаар нь хорих ял тулгаж болзошгүй байна. Энэ талаар ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Баярхүү мэдээлсэн.

Дээрх мэдээллийн дараа л миний нөхрийг сулласан. Тавдугаар сарын 3-нд баривчлаад 5-нд сулласан. Прокурорын зүгээс цааш нь үргэлжлүүлж хорих боломжгүй гэж үзсэн. Д.Гэрэл бол 2012 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүн шүү дээ. Тухайн үед сөрөг тагнуулын газрын дарга н.Цогтбаатар гэж залуу хурандааг гадаад тагнуултай хамтарч ажилладаг гэж хэлмэгдүүлээд шоронд хийж байсан. Ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байсан. Тухайн үед Д.Гэрэл 60 настай байсан. Энэ жил 70 насны босгон дээр Гадаад тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байсан шударга зарчимч Амгалан гэж хурандааг хилс хэрэгт сэжигтнээр 48 цаг хорилоо. Хүнд хилсээр ял тулгаж ТЕГ-ыг хувийн өс хонзондоо ашиглаж болохгүй. Амьд явах баталгаа алга байна.

Энэ хэрэг нь өөрөө ноцтой. Маш нууцын зэрэглэлтэй гэж байгаа юм. Маш нууцын зэрэглэл гэдэг халхавч доор хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, хэлмэгдүүлж байна. Өнөөдөр чинь 1937 он биш шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна шүү дээ.

-Энэ талаар НҮБ-д хандсан гэж сонссон?

-Сая Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн комисст өргөдөл өглөө. Тус баривчилгааны үеэр охин бид хоёрын биед маш бүдүүлгээр хандсан. Тагнуулын байгууллагад ажилладаггүй биднийг баривчлах эрх зүйн үндэслэл байхгүй. Шүүх эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн байгаа. Мөн БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан. Авлигатай тэмцэх газарт ч өргөдөл гаргасан.

-Нөхрийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Сэтгэл зүйн хүчтэй дарамт авлаа. Даралт нь ихэсч биеийн эрүүл мэнд хэвийн бус байна. Гүйцэтгэх ажиллагааны үеэр гуя руу нь тариа хийсэн байж болзошгүй байгаа. Тойроод хар масктай хүмүүс шавчихсан байсан учраас хэн яасан нь тодорхойгүй байна. Баривчлагдсаны дараа хорих 461 дүгээр ангид шинжилгээ өгсөн байна лээ. Шинжилгээний хариу нь гараагүй байна. Баривчилгааны дараа бие нь их хямарлаа. Гэр бүлээрээ сэтгэл зүй хямарсан байгаа ч Д.Гэрэлээс айхгүй. Манай гэр бүл АТГ-ын тэргүүн комиссар З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга генерал С.Баатаржав, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт бүгдэд нь өргөдөл өгсөн. Энэ хүмүүс шударгаар ажиллаж Д.Гэрэлийн үүсгэсэн хонгилоор орж буй хүнийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсч байна.

-Д.Гэрэлийн үүсгэсэн хонгил гэдэг зүйлээ тодруулахгүй юу?

-Шударга бусын хонгилын ганц жишээг л дурдъя. Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангийн хүү Хатанбаатар манайд нэгжлэг хийхэд удирдаж ажилласан. Д.Гэрэл, Ж.Амгалан нар нэг нутгийн хүмүүс. Ураг төрлийн холбоо бий болчихсон байгаа. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлч Н.Өнөрцэцэг рүү хандаж “Сэтгүүлч та ёс зүйтэй байгаарай” гэж хэлж байсан. Хууль зөрчиж томилогдсон ТЕГ-ын дарга Д.Гэрэл ёс зүйтэй юм уу гэдгийг энэ ярилцлагаар дамжуулж асууя.

-Ш.Амгалан хурандаа ямар шалтгаанаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан юм бэ?

-Д.Гэрэл генерал Төрийн албаны тухай хууль зөрчиж 66 настайдаа ТЕГ-ын даргын албан тушаалд очсон. Энэ тухай Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахад авч хэлэлцээгүй. Тухайн үеийн Цэцийн дарга Д.Одбаяр “Энэ асуудлын талаар Ерөнхий сайдад ханд” гээд л өнгөрөөж байсан. 65-аас дээш настай хүн төрийн алба хаших нь хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна

Ихэнх нутгаар усархаг бороо, цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байгаа ажээ. Иймд бороо, цас орсны улмаас замын гадаргууд гулгаа үүсэх, салхи ширүүсч замын үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна. Тус албанаас:

-Жолооч нар хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,

-Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох үйлдлийг хийхгүй байх,

-Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ослын дохионы болон ойрын гэрлийг асааж болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх,

-Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.