Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулс, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Харагчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 20, Буд гариг. Билгийн тооллын 28, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 30минутад жаргана. Эл өдөр сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Өрхийн сарын дундаж зарлага өмнөх улирлаас 5.3%-аар өсжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тодруулбал,

  • Өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр
  • Өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Зураг 1. Нэг өрхийн сарын дундаж нийт орлого, мянган төгрөгөөр, 2020 оны эхний улирлаар

Дээрх графикаас харвал, нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ энэ оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.1 мянган төгрөгөөр буюу 12.6%-аар, өмнөх улирлаас 74.6 мянган төгрөгөөр буюу 6.6%-аар мөн өсжээ.

Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын

  • 91.6 хувийг мөнгөн орлого,
  • 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн,
  • 4 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Харин өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд

  • цалин хөлсний орлого 54.9 хувь,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.4 хувь,
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.1 хувь,
  • хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7 хувь,
  • бусад орлого 10.6 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд,

  • цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Түүнчлэн өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 15.6 мянгаар,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 мянгаар,
  • 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 41.0 мянгаар,
  • 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29.3 мянгаар,
  • 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.8 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 42.1 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 34.9 мянгаар нэмэгджээ.

ЗАРЛАГА

Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114 мянган төгрөгөөр буюу 10.1%-аар, өмнөх улирлаас 62.6 мянган төгрөгөөр буюу 5.3%-аар өссөн гэдгийг мөн мэдээлэв.

Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог.

Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын

  • 91.9 хувийг мөнгөн зарлага,
  • 4.2 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн,
  • 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байгаа юм.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл,

  • хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 67.9 хувь,
  • хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь,
  • бусад зарлага 8.2 хувь,
  • бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 2.4 хувийг эзэлсэн байна.

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын

  • 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн,
  • 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн,
  • 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг,
  • 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал,
  • 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан тус тус эзэлжээ.

Зураг 8. Хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага, зарим нэр төрлөөр, төгрөгөөр, 2020 оны эхний улирлаар

Дээрх графикаас харвал хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 11.5 хувийг бэлэн хувцас, гутал эзэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны худалдаа үргэлжилж байна

Улаанбаатар хотын хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцөлсөн 12.5 мянган тн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэн, нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан худалдаалж байна.

Хонины нэг кг ястай махыг 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700 төгрөг, ямааны махыг 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нийслэлийн 6 дүүргийн 24 байршилд махны өргөтгөсөн худалдааг /гулуузаар/ зохион байгуулж байна.

2020 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 5253.8 тн махыг нийлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг албадан ирүүлэх шийдвэр гаргав

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татсан билээ.

Тэдний нэг болох яллагдагч Г.Солтаныг Нийслэлийн прокурорын газраас прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Шүүх хүсэлтийг хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас анхааруулга гаргажээ

ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ:

ЭХ ХУВЬ:

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэц хуралдана

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг өмнө нь Цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан юм.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр болно гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ыг өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан.

Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар тусгасан юм.

Цогцолборын хэрэгцээт газрын давхцалыг арилгах Ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газраас улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг шинэчилсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант сумын 11 000 га талбайг хамруулахаар тогтсон. Үүнтэй холбогдуулан цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулгат хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хуралдаанд танилцуулав.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ.

“Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийжээ. Монголын уламжлалт байр наадмыг нэг дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршиж буй.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14 880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн онгоц бууж, хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр зэргийг байгуулахаар төлөвлөжээ.

Эдгээрээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна.

Цогцолборт барих зарим байгууламжаас дурдвал, 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 000 хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 000 хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн талаар Нийсллэийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулгат танилцууллаа.

Эдгээрээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 792 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд, төслийг төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх аж.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана. Улаанбаатар хот эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал гэж тооцсон. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллаарай. Амралт, зугаалгын чиглэлээр 19, спортын чиглэлээр 13, аялал жуулчлалын чиглэлээр зургаан барилга байгууламж барих төлөвлөлт хийсэн байна. Эдгээрийг хувийн хэвлэлээр хийлгэх нь зөв гэж бодож байна” гэв. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 18 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай, Хуулийн төсөл буцаах тухай, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт Саримс “30 хүртэл”, Улаан лооль “30 хүртэл”, Өргөст хэмх “30 хүртэл”, Тарвас “30 хүртэл” гэсэн барааны нэр төрөл нэмэхээр тусгасан. Мөн дээрх тогтоолын хавсралтын 07 дугаар бүлгийн Хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу “20 хүртэл” гэснийг “30 хүртэл” гэж, мөн бүлгийн Төмс, Сонгино, Байцай, Шар лууван, Шар манжин тус бүр “20 хүртэл” байсныг тус бүр “30 хүртэл” гэж өөрчилж, Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгохоор тусгажээ.

Түүнчлэн “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” УИХ-ын тогтоолын дүгнэлт болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлсэн.

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн хүрээнд байгуулах Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг бүрэн эхээр нь нийтэллээ. Уг хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“The Hu” хамтлаг онлайн тоглолт хийхээ мэдэгджээ

“The Hu” хамтлаг “COVID-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх талаар мэдэгдлээ.

Тус хамтлаг тоглолт хийх зөвшөөрлөө гадаадын гэрээт компаниас авсан бөгөөд онлайн хэлбэрээр зохион байгуулах аж. Одоогоор хамтлагийн бүрэлдэхүүн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлалтад байгаа юм. Учир нь хамтлагийн залуус 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн. Тэд Австрали улсад тоглолт хийснээс хойш эх орондоо тодорхой хугацаагаар ирж чадахгүй байсан юм. Тусгаарлалтын 21 хоногийн хугацааг гүйцээгээд тоглолтын бэлтгэлдээ гарах аж.