Categories
мэдээ нийгэм улс-төр

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганы даргын үүрэгт ажлыг хүлээлгэн өгөв

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнгийн талаар мэдээлэв. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах ертөнцөд эрүүл мэнд болон аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх асуудал олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах, халдварт өвчний цар тахлын үед бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний логистикийн төв байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа гишүүн орнуудад мэдэгдэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөв.

Энэхүү цахим чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” болон “Ази, Номхон далайн бүс нутагт цар тахал болон хямралаас үүдэн гарч буй нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүдийг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” гэсэн хоёр тогтоолыг хэлэлцэж баталлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа, хөгжлийн банк “ТОП 100 ААН”-д 19 дэх жилдээ шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП 100 ААН”-ийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахин биелүүлж, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, 19 жил дараалан тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.

Худалдаа, хөгжлийн банкны 2019 оны онцлох үйл явдлаас дурдвал:

  • Улаанбаатар хотын нийт усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан Мянганы сорилтын санд 350 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч банкаар шалгарлаа.
  • Банкны салбараас анх удаа “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авч, нийт 13-н арилжааны банкнаас 9 банк өөрсдийн картын бизнесийг тус системээр дамжуулан явуулж байна.
  • Харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн “ТDB Online” үйлчилгээгээ шинэчилж, банкны бүх төрлийн үйлчилгээг онлайнаар авах боломжийг нээлээ.
  • Бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч, банкны POS, TDB Pay мерчант иргэд, аж ахуйн нэгжүүдэд бараа материал, дансны орлого, хөдлөх хөрөнгө барьцаалан бизнесийн зээл олгож эхэллээ.
  • ICBC Asia банктай дэд кастодиан банкны гэрээ байгуулж, өөрийн харилцагчдын onshore болон offshore бүс дэх юанийн бондыг хадгалах, зах зээлийн дунджаас өндөр хүүтэйгээр мөнгөн хадгаламж байршуулах боломжийг бүрдүүлсэн зэрэг олон амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

Түүнчлэн 2020 оны 5-р сарын 19-ний өдөр Худалдаа, хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон 5-н жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондоо 100 хувь өөрийн эх үүсвэрээр амжилттай төлснөөр олон улсын зах зэл дээрх нэр хүнд, санхүүгийн чадавх, найдвартай байдлаа батлан харуулсан томоохон үйл явдал боллоо.

COVID-19 халдварт өвчнөөс тархалтаас шалтгаалан улс орны эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүссэн хэдий ч бид харилцагчдынхаа бизнесийн нөхцөл байдал, санхүүгийн хүнд үеийг даван туулахад нь тохируулан боломжит бүх хэлбэрээр дэмжин, хамтдаа даван туулахаар ажиллаж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь анхны арилжааны банк болохынхоо хувьд банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч үлгэр жишээ банк байх асар том үүрэг хариуцлагыг 30-н жилийн хугацаанд үүрч, салбартаа үргэлж анхдагч нь байн, харилцагч, хамтрагч түншүүдийнхээ эрэлт хэрэгцээг нь мэдэрсэн чадварлаг бүтээлч хамт олныг бүрдүүлж чадсан, ололт амжилтаар бялхсан он жилүүдийг туулж ирлээ.

Худалдаа, хөгжлийн банкны амжилтын гол цөм болсон хүндэт харилцагчид, хамтран ажиллагсад, нийт ажилтнууд Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Хөгжил, дэвшилд хамтдаа

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​ АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүний баримт бичгийг СЕХ-нд албан ёсоор хүргүүллээ

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Тэгвэл өнөөдөр 11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн. АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөдөө, орон нутгийн театрууд хамтарсан цахим тоглолт хийнэ

Улс эх оронд маань хорио цээрийн дэглэм тогтсон энэ цаг үед соёл урлагийн салбарын уран бүтээлчид маань гараа эвхээд суусангүй боломжит нөхцөл байдлыг эрэлхийлэн өөрсдийн уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.

Үүний нэгэн тод жишээ болгож хөдөө, орон нутгийн театрууд маань хамтран өөрсдийн уран бүтээлээ цахим хэлбэрээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа нэгэн сайн мэдээд дуулгахад таатай байна. Тодруулбал, МУУГЗ ТШ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр ЦАХИМ Тоглолтыг зохион байгуулж өөр өөрсдийн уран бүтээлүүдээсээ сорчлон үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.

Энэхүү цахим тоглолт Төв аймгийн монгол туургатан театрын тайзнаас Төв аймгийн ТӨВ Телевизээр болон гурван театрын цахим сувгуудаар шууд дамжуулагдан үзэгчдэд хүрэх юм байна.

Цахим тоглолтод гурван театрын залуу уран бүтээлчээс гадна тухайн театруудаас төрөн гарсан гавьяатууд нь урилгаар оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хүн амын ихэнх хувь нь COVID-19 халдварт өртөх өндөр эрсдэлтэй байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Дэлхий дахинд хүүхдүүдийн дунд гараад буй хордлогот шокийн хам шинжтэй төстэй тохиолдлыг манай улс ч бүртгэж эхэлсэн тухай ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэв.

“Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа.

Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн.

АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна.

Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ.

ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан.

Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” гэсэн юм.

Мөн энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн улс, орнуудад олон эрхтэн тогтолцооны хам шинж хүүхдүүдийн дунд тархсан. Ийм хам шинж илэрсэн хүүхдүүд гол төлөв хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжиж буй.

Энэ талаар ДЭМБ-аас гишүүн орнууддаа анхааруулсаар байгаа.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг гаргасан.

Зөвлөмжид:

  • Хүүхэд 3-аас дээш хоног халуурах
  • Биеэр нь юм туурах
  • Нүд нь өвдөх
  • Хэт нойрмоглож унтах, сэрж чадахгүй болох
  • Бөөлжих, суулгах, гэдсээр нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” хэмээн онцлов.

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна. ДЭМБ-аас өчигдөр хийсэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сүүлийн 24 цагт 106,000 гаруй хүн шинээр халдвар авсныг зарлаж, энэ нь халдвар анх гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг мэдээлсэн. Дээрх халдварын гуравны хоёр нь АНУ, ОХУ, Бразил, БНЭУ-д бүртгэгдсэн байна.

АНУ

Тус улсад 24 цагийн хугацаанд 23,000 гаруй шинэ тохиолдол, 1,000 гаруй нас баралт бүртгэгджээ.

ОХУ

8,700 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн ОХУ-д нийт халдварын тоо 308,000 гаруй болж байна. Тус улсад тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш шинэ халдварын тохиолдол тасралтгүй өсөж, хоногт дунджаар 10,000 гаруй шинэ халдвар бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногоос халдварын тоо тогтворжиж байгааг мэдээлжээ.

Бразил

Тус улсад өчигдөр бараг 20,000 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 290,000-д хүрлээ.

Перу

Перуд халдвар эрчимтэйгээр тархаж байна. Тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тоо нийтдээ 104,000 болжээ.

БНЭУ

Өчигдөр 5,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 106,000 гаруй болсон байна. Үүнээс эдгэрсэн 45,000, идэвхтэй халдвартай 63,000 гаруй байгааг мэдээлжээ. Тус улс ирэх долоо хоногоос дотоодын нислэгүүдээ нээх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

БНСУ

Тус улсад сүүлийн хоногт 12 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 10 нь дотоодын халдвар байгаа бол хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.

Шөнийн клубээс үүдэлтэй халдварын тохиолдол 197 болсон бол “Самсунг медикал” эмнэлгийн дөрвөн сувилагч хаанаас халдвар авсныг хараахан тогтоож чадаагүй байгааг мэдээллээ. Мөн халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болсон 1,200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулж байгаа ажээ.

БНХАУ

Лхагва гарагт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь дотоодын, нөгөө нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав.

Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас авто зам, тээврийн салбарын хоёр төсөл, эрүүл мэндийн салбарын нэг төсөл, нийт гурван төслийг хасах саналтай байгаагаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим төлөвлөгөөнд оруулсан төслүүдийг хасч оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Хасахаар оруулж ирсэн төслүүдийг эргэж харах нь зүйтэй. Хасахгүйгээр нөхцөлийг нь өөрчлөөд хэрэгжүүлээд явах хэрэгтэй” гэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэх болон хасах төслүүдэд саналуудаа хэлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ

Дараа нь зөвлөлийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлжээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ дагуу “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай” тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай харилцан санал солилцож, зарчмын нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Зуны улиралд боломжтой газруудаа хот өөрсдөө Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижуулах нь хэрэгтэй. Холбогдох газрууд уялдаа холбоогоо сайн хангаж ажилла. Газрын алба тохижуулж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгож болохуйц газруудын судалгааг гаргаж ажлын хэсэгт өгөх нь зүйтэй” гэдгийг холбогдох албаныханд онцолж хэлэв. Ингээд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Мөн тавдугаар сарын 15-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгсөн юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, гудамж талбайг эвдэж сүйтгэн барьж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хашааг цэгцлэх ажил үргэлжилж байгаа. Энэ ажлыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цэгцэлж дуусах ёстой, холбогдох байгууллагын дарга нар өөрсдөө гарч ажилла, асуудалд хойрго хандаж, хэлтсийн дарга, мэргэжилтнээ явуулчихаад өөрсдөө хойшоо сууж байгаа албан байгууллагын дарга нартай хариуцлага ярина гэдгийг сануулья” гээд энэ ажлыг улам эрчимжүүлэх зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хотын орлогч нарт болон холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас долоон хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч хоногт зам тээврийн ослын шинжтэй 214 мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.05.20-нд 08.30 цагийн орчимд ХУД-ийн гуравдугаар хороо Чингисийн өргөн чөлөө, “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2020.05.20-нд 20.30 цагийн орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг Ахитын давааны ар гэх газар /сумын төвөөс хойш 50км/ шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай эрэгтэй О-гийн амь нас хохирсон.
  • 2020.05.20-нд 20.15 цагийн орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын нэгдүгээр баг Цэнхэрийн голын гүүр гэх газар асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай эмэгтэй Ц, 6 настай эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг шалгаж байна.
Categories
мэдээ нийгэм

“Энхтайван, найрамдлын байгууллага” болон “Юнитра” ХХК-аас хандив өргөлөө

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Өнөөдөр “Энхтайван, найрамдлын байгууллага”-аас 240 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн бараа материалын тусламжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Мөн “Юнитра” ХХК-аас 7,5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулан өгч, ард, иргэдийн аюулгүй байдал, эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээ өнөөдрийн байдлаар

Categories
мэдээ нийгэм улс-төр

51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлээгүй тул нэр дэвших эрхээ хасуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дууссан байна. Нам, эвсэл, бие даагч 698 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, 51 нэр дэвшигч ХОМ-ээ хугацаанд нь мэдүүлэхгүй, дэвших эрхээ хасууллаа.

Сонгуулийн хуульд зааснаар АТГ нь Сонгуулийн ерөнхий хороо руу ХОМ бүртгэлийн тухай лавлагааг явуулах ёстой. Энэ лавлагааг явуулсны дараа буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм.